| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2019/0408/Э |
| Дугаар | 417 |
| Огноо | 2019-04-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 417
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч Д.Ганчимэг,
шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 180858640429 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 4 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, 2019 оны 04 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Г Б, Монгол Улсын иргэн, Архангай аймаг Цэцэрлэг хотод 1990 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, 28 настай, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Архангай аймаг Тариат сум, 4 дүгээр баг Суман гэх газар оршин суудаг, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ,
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч Г.Б нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Саппорогийн автобусны буудлын орчимд 2018 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө иргэн З.Бямбадоржийн нүүрэн тус газарт цохих, мөргөх зэрэг үйлдлээр түүний биед хамрын ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргахгүй, ялын саналыг зөвшөөрсөн, хохирогчид 1 сая төгрөг төлсөн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч З.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
2018 оны 12 сарын 17-ны шөнө 01 цагийн орчимд Метрополис гэх баарнаас нэг дуудлага ирүүлсний дагуу 50-83 УНЕ улсын дугаартай Тоёота Кровн машин дээр очиход өчигдөрхөн надаар үйлчлүүлсэн хүн мөн байсан. Тэгээд тэр залуу нэг эрэгтэй найз, 2 эмэгтэйн хамт суусан. Эхлээд хороолол орж нэг эмэгтэй, нэг эрэгтэй буугаад, нөгөө машины эзэн жолооч залуу эхнэртэйгээ үлдэн Энхтайвны гүүрний тийшээ явахаар болоод Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппорогийн гэмтлээс урууддаг зам дээр жолоочийн эхнэрт нь “өчигдөр та хоёр дуудлагын жолооч авсан, тэр нь би байна” гэхэд эмэгтэй нь мэдэж байна гэхэд би өчигдрийн зогсоол дээр тавих уу гээд ярьж байхад нөхөр нь хойно унтаж байснаа гэнэт миний хоолойг боохоор нь би машинаа зогсоогоод эргээд харахад тэр залуу миний зүүн нүд рүү толгойгоороо 3 удаа мөргөсөн, мөн гараараа нэг удаа хамар руу цохьсон. Машинаас буухад тэр залуу машин дотроос нь цоожлон эхнэрийнхээ нүдний шилтэй нүд рүү нь хэд хэдэн удаа цохьсон. Би болиоч гээд хэлэхэд “чи миний эхнэрийг өмөөрдөг хэн бэ чи” гээд дайраад орилоод байсан. Энэ үед би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Цагдаа нар ирээд нөгөө нөхрийг авч явсан. Би гэмтэл орж үзүүлэхэд нүд хөхөрсөн, хамрын яс цуурч мөөгөрсөн эд цөмөрсөн байна гэсэн...Би зүгээр ажлаа хийж байгаад зодуулсандаа гомдолтой байна, би эмчилгээнийхээ зардлыг гаргуулж авмаар байна...надад гомдол санал байхгүй. Би эмчилгээний төлбөрт 1 сая төгрөг авсан, өөр надад нэхэмжлэх эд зүйл байхгүй...гэжээ. /хх-10-11, 25, 28/,
Шүүх эмнэлгийн 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн № 292 тоот дүгнэлтэнд:
Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний дээд, доод зовхинд хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, хавдаж овойсон. Хамрын хянганы зүүн хажуу хэсгээр тэмтрэхэд өвчин эмзэглэлттэй.
ДҮГНЭЛТ:
1.2. З.Бын биед хамрын ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.6. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
7. Цаашид энгийн хөдвлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. /хх-34/,
Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
2018 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Чингэс” зочид буудлын арын зам дээрээс найзынхаа гар утсаар дуудлагын жолооч дуудаж Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо буюу 2 дугаар байранд хүргүүлсэн юм. Уг дуудлагаар ирсэн жолооч Бямба-Очир гэдэг залуу миний автомашиныг барьж явахдаа жаахан ширүүн яваад байхаар нь би Бямба-Очирд хандан жаахан зөөлхөн яв гэж хэлсэн. Би тухайн үед өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нилээн согтуу байдалтай байсан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 2 дугаар байрны хажууд ирж зогссон юм. Би тухайн үед дуудлагын жолоочтой маргалдаад нүүр лүү нь толгойгоороо нэг удаа мөргөхөд тэр жолооч буугаад гүйгээд явчихсан. Тэгээд байж байхад удалгүй дуудлагын цагдаа ирээд намайг эрүүлжүүлсэн...гэжээ. /хх-45/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-47/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-56/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-57/, ажлын байрны тодорхойлолт /хх-60/, цалингийн тодорхойлолт /хх-61/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-62-64/, хохиролын мөнгө хүлээн өгсөн, хүлээн авсан баримт /хх-67-68/, гомдол саналгүй, хялбаршуулсанаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-69-70,72-73/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Бид холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгчГ.Б нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Саппорогийн автобусны буудлын орчимд 2018 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө иргэн З.Бямбадоржийн нүүрэн тус газарт цохих, мөргөх зэрэг үйлдлээр түүний биед хамрын ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч З.Бын өгсөн ”...тэр залуу миний зүүн нүд рүү толгойгоороо 3 удаа мөргөсөн, мөн гараараа нэг удаа хамар руу цохьсон...Би гэмтэл орж үзүүлэхэд нүд хөхөрсөн, хамрын яс цуурч мөөгөрсөн эд цөмөрсөн байна гэсэн…” гэх мэдүүлэг /хх-10-11/,
Шүүгдэгч Г.Бийн өгсөн “...Би толгойгоороо нэг удаа Бямба-Очирын хамар луу мөргө...Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би дээрх гэмтлийг Бямба-Очирт учруулсан ...” гэх мэдүүлэг /хх-45-46/,
“...З.Бын биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...” гэх шинжээчийн №292 дугаар дүгнэлт болон бусад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.
Хууль зүйн хувьд шүүгдэгч Г.Б хохирогч З.Быг нүүр рүү нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч З.Б өөрт учирсан гэм хорын хохиролд 1.000.000 төгрөг төлүүлж авсан, одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийрсэн байна.
Шүүгдэгч Г.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Бод дээрхи зүйл, хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Бид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.