| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 153/2024/00049/И |
| Дугаар | 17 |
| Огноо | 2024-09-10 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 17
2024 09 10 206/МА2024/00017
Б.ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа *******лж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2024/00230 дугаар шийдвэртэй,
Ховд аймгийн Жаргалант сумын ******* , ийн нэхэмжлэлтэй,
******* ******* ******* ******* ******* ******* ******* *******д холбогдох,
“******* Нуур- Ховд ******* ******* ******* ******* ******* *******гийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/03 дугаартай тушаалыг хүчингүй болгох, ******* Нуур- Ховд ******* ******* газарт ийг нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоолгох, Ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” иргэний хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Отгонхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б. түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн төлөөлөгч ******* түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн *******ар Г.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн үндэслэл:
1.1 Нэхэмжлэгч Б. нь 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус ******* ******* ******* 05-ын орон нягтлан бодогчоор ажиллаж, 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 188 албан бичгийн дагуу Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 294-р тушаалаар баталсан "Төсвийн ерөнхий ахлах нягтлан бодогчийн тавих шаардлага шалгуур журам"-ын 2.1 дэх хэсэг заасан төсвийн нягтлан бодогчид тавих шаардлага шалгуурыг хангаж байгаа гэж нягтлан бодогчоор томилон ажиллуулж зөвшилцсөний дагуу одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна.
******* Нуур-Ховд ******* ******* ******* ******* газар нь хөдөлмөрийн гэрээг нягтлан бодогч, жолооч, үйлчлэгч нар нь жил бүр хөдөлмөрийн гэрээг сунгаж байгуулдаг байсан. Нэхэмжлэгч Б. би ******* ******* ******* ******* ******* захиргаатай жил болгон тасралтгүй байгуулж улмаар 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Ажиллаж байх хугацаандаа 40-60% цалинтайгаар цалинждаг байсан бөгөөд ажиллах хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй өөрийн хариуцсан ажилдаа сайн хийж гүйцэтгэж байсан.
******* Нуур-Ховд ******* ******* ******* ******* ******* 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, намайг ажлаас чөлөөлсөн ба би энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд хандан гомдол гаргасан.
*******иуцагч нь ******* Нуур-Ховд ******* ******* ******* ******* ******* 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, намайг ажлаас чөлөөлөхдөө үндэслэл нь тодорхойгүй Хөдөлмөрийн тухайн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дах хэсгээр чөлөөлсөн байдаг ч ажил олгогч нь Хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйл, 82 дугаар зүйлийг хэрэглээгүй үндэслэлгүй ойлгомжгүй байна. Мөн Хөдөлмөрийн тухайн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт “...хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-д ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрх ноцтой зөрчигдөж байна.
Иймд ******* Нуур-Ховд ******* ******* ******* ******* ******* *******гийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/03 дугаартай тушаалыг хүчингүй болгох тухай, ******* Нуур- Ховд ******* ******* газарт ийг нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоолгох тухай, Ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, Эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. *******иуцагчийн тайлбар, татгалзал:
2.1 ******* ******* ******* ******* ******* захиргаа нь байгуулагдсан цагаас эхлэн *******, 7 мэргэжилтэн, 1 жолооч нийт 9 орон ой үйл ажиллагаа явуулж ирсэн ба нягтлан бодогчийн орон тоо батлагдаж ирээгүй тул Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн *******тай зөвшилцсөний үндсэн дээр ******* нуур ховд ******* ******* ******* ******* даргын 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дүгээр тушаалаар Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн үндсэн ажилтан, ерөнхий Нягтлан бодогч Б.ийг манай байгууллагын нягтлан бодогчийн ажлын хавсран гүйцэтгүүлэхээр болсон байдаг.
2013-2022 он хүртэл манай байгууллагын нягтлан бодогчийн орон тоо батлагдаагүй ба Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 нь 08 дугаар сарын 30-ний өдрийн А/335 дугаар тушаалаар ******* ******* ******* орон тооны бүтцэд өөрчлөлт оруулан Нягтлан бодогчийг үндсэн ажилтнаар ажиллуулахаар болсон. Сайдын тушаалын хэрэгжилтийг ханган орон тооны үндсэн Нягтлан бодогч авч ажиллуулахад үзүүлэлт сайтай компьютер, санхүүгийн программ авахад санхүүгийн хүндрэлтэй байдал үүссэн тул ******* ******* ******* даргын 2022 оны 08 дугаар сарын 30-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар Б.ийг УЦОШТ-ийн ******* А.Энхзаяатай зөвшилцсөний дагуу үргэлжлүүлэн ажиллуулсан.
Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан. 2.Б. тэй ******* ******* ******* ******* ******* ******* ******* Р.Энхсүрэн нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ний өдөр 1 жилийн хугацаатай зэрэгцсэн Хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгахгүй, БОАЖ-ын сайдын тушаалын дагуу орон тооны үндсэн Нягтлан бодогч авч ажиллуулах талаар дурдсан мэдэгдэх хуудсыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх заалтад заасан хугацааны дагуу 2023 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр Б.т хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нь мэдэгдэл аваагүй мэтээр нэхэмжлэлдээ дурдсан нь үндэслэлгүй худал ба мэдэгдлийн дагуу холбогдох хариу тайлбарыг манайд 03-ний өдөр бичгээр гаргасан.
Мөн УЦОШТ-ийн ******* А.Энхзаяад Б.ийн хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгахгүй талаарх 749 дүгээр албан ыг 2023 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр мөн хүргүүлсэн. Гэрээт Нягтлан бодогч Б.тэй холбоотой 2024 оны Б/03 дугаар тушаал нь ямар нэгэн хууль тогтоомжийг зөрчөөгүй бөгөөд БОАЖ-ын сайдын тушаалын дагуу үндсэн Нягтлан бодогч авч ажиллуулах үүднээс тухайн ажил хавсран гүйцэтгэж байгаа албан хаагчийн хөдөлмөр эрхлэлтийн хугацааг сунгаагүй, дуусгавар болгосон. Тодруулбал манай 2024 оны Б/03 дугаар тушаал нь Б.ийг нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн, эрх зүйн байдлыг нь дордуулсан, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн зорилгогүй, түүнийг үндсэн ажил, албан тушаалаас нь чөлөөлөөгүй тул түүний Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй байна.
Захиргааны Ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд ******* байгууллага шийдвэр гаргахад сонгох боломжийг олгосон ба байгууллагын үндсэн орон тоо болох нягтлан бодогчийн албан тушаалд хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалт явуулж хэнийг сонгон томилох нь ******* байгууллагын сонгох боломж юм. Өөрөөр хэлбэл Б.ийг нягтлан бодогчийн үндсэн орон тоонд ажиллуулах эсэх нь дээрх хуульд зааснаар манай байгууллагын сонгох боломж ба Б.ийн хувьд УЦОШТ-ийн *******тай хугацаагүй гэрээ байгуулсан үндсэн ажилтан, Ерөнхий нягтлан бодогч тул хугацаагүй хөдөлмөрийн гэрээг давхар байгуулах боломжгүй, энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тул түүний гэрээг үргэлжлүүлэн сунгах боломжгүй талаар мэдэгдэх хуудас хүргүүлж, маргаан бүхий тушаалыг гаргасан болно. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2024/00230 дугаар шийдвэрээр:
3.1 .Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 78 дугаар зүйлийн 78.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б.ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******д холбогдох “******* Нуур- Ховд ******* ******* ******* ******* ******* *******гийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/03 дугаартай тушаалыг хүчингүй болгох, ******* Нуур- Ховд ******* ******* газарт ийг нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
3.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,
3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдэж,
3.4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:
4.1 Нэхэмжлэгч Б. нь 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******* ******* ******* ******* ******* даргын Б/09 дугаартай "Ажил хавсран гүйцэтгүүлэх тухай” тушаалаар "... Ус цаг уур орчны шинжилгээний албанд ерөнхий нягтлан бодогч ажилтай Бааст овогтой ийг ******* ******* ******* ******* ******* ******* нягтлан бодогчийн ажлыг 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хавсран гүйцэтгүүлэхээр томилсон тушаал..." хавтаст хэрэгт авагджээ. шинжилгээний ******* 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн УЦУОШТөвтийн ерөнхий нягтлан бодогч ТҮ-08 үндсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2-д Ердийн ажлын өдрийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна. Мөн хуулийн 84.4-д Долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаар нь 56 цагаас илүүгүй байна. Өдөрт ажиллах илүү цагийн хязгаар нь дөрвөн цагаас илүүгүй байх бөгөөд тиймээс зэрэгцсэн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь өдөрт 2 ажилд тус бүр 8 цагаар буюу нэг өдөрт 16 цагаар ажиллах боломжгүй, үүнийг зөрчвөл хөдөлмөрийн эрхий буюу нэг өдөрт 16 анхан шатны олгогч нь хуулийг буруу тайлбарласанд гомдолтой байна. Өөр хэлбэл ажил олгогч нь ажилтныг зэрэгцэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа тохиолдолд долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаар нь 56 цагаас илүүгүй ажиллуулах үүрэгтэй хуулийн зохицуулалт юм. Монгол улсын Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/158 дугаартай "******* ******* захиргаадын бүтэц орон Тооны хязгаар болон байршлыг шинэчлэн тогтоох тухай" тушаалаар "...******* нуур- Ховд ******* ******* ******* ******* бүтэц орон тооны хязгаарт нягтлан бодогч ТҮ-7 байхаар..." сайдын тушаал хавтаст хэрэгт авагджээ. 1.2. ******* ******* ******* ******* ******* ******* даргын 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/07 дугаартай Б.ийг гэрээт ажилтнаар үргэлжлүүлэн ажил хавсран гүйцэтгүүлэх тухай тушаалаар "... Салбарын яамнаас өгсөн чиглэлийн дагуу нягтлан бодогч Б. ТҮ-08 дугаар зэрэглэлийн 4 дэх шатлалын 757.161 төгрөгийн 60% болох 454.296 төгрөг мөн хоолны хөнгөлөлт өдрийн 10,000 төгрөгөөр тус тус тооцож цалинжуулахыг гэрээт нягтлан бодогч Б.т зөвшөөрсөн... .." гэх тушаал хавтаст хэрэгт авагджээ. 1.3. ******* ******* ******* ******* ******* ******* даргын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/07 дугаартай Б.ийг гэрээт ажилтнаар үргэлжлүүлэн ажил хавсран гүйцэтгүүлэх тухай" тушаалаар "... салбарын сайдын 2022 оны 08 дугаар сарын 30-ны А/335 тушаалыг хэрэгжүүлж орон тооны нягтлан бодогч авч ажиллуулахад үзүүлэлт сайтай компьютер худалдан авах мөн санхүүгийн программ суулгахад төсөв санхүүгийн хүндрэлтэй асуудлууд урган гарсан тул УЦУОШ Төвийн захирал А.Энхзаяатай тохиролцсоны дагуу 2022 оныг дуустал гэрээт нягтлан бодогчоор үргэлжлүүлэн ажилуулсугай..." гэх тушаал хавтаст хэрэгт авагджээ.
4.2 ******* ******* ******* ******* газартай 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 02 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ажиллаж байх хугацаандаа 40-60% цалинтайгаар цалинждаг байсан бөгөөд ажиллах хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй өөрийн хариуцсан ажилдаа сайн хийж гүйцэтгэж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх нотлох баримтуудыг анхан шатны шүүх нь үгүйсгэсэн няцаасан үндэслэлээ заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлнэ гэж хуульчилна гэх заалтыг зөрчсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Хөдөлмөрийн гэрээг доор дурдсанаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулна, 50.1.1-д дагалднаар ажиллуулах, 50.1.2-д туршилтын хугацаагаар ажиллуулах, 50.1.3-д улирлын шинжтэй ажил гүйцэтгүүлэх, 50.1.4-д ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулах, 50.1.5-д түр ажлын байранд ажиллуулах, 50.1.6-д санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэх гэж заасны дагуу хугацаатай байгуулна гэж заасан. Нэхэмжлэгч Б.ийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай гэрээ нь дээрх дурдагдсан хугацаатай гэрээнд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл ажил олгогч ******* ******* ******* ******* ******* нягтлан бодогч Б.тэй хугацаагүй байгуулах үүрэгтэй.
Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай" тогтоолд “... Хугацаагүй гэрээг ажил олгогч байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах үүрэгтэй болно..." гэж тайлбарласан байна.
4.3 . ******* ******* ******* ******* ******* ******* даргын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/03 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар ".. ус цаг уур, орчин шинжилгээний төвийн үндсэн Нягтлан бодогч тус ******* ******* гэрээт Нягтлан бодогч ийг хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгаж цаашид сунгагдахгүй болсон тул 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн чөлөөлсүгэй ..." гэх тушаал хавтаст хэрэгт авагджээ.
******* ******* ******* ******* ******* нягтлан бодогч Б.тэй байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай гэрээг цуцлах талаар ******* ******* ******* ******* ******* нягтлан бодогч Б.т 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр сануулсан гэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээг цуцлах саналаа хариуцагч тал мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бөгөөд Хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгагдсан байна. Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
5. *******иуцагчийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нуур Ховд уулын ******* газар нь 2013 онд байгуулагдаад 2013 оноос 2022 он хүртэл нягтлан бодогч Б.тэй ажил хавсран гүйцэтгүүлэх тушаал гаргаж явсан. 2022 оны 8 дугаар сарын 30-нд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал гарсантай бүх 17 ******* ******* нягтланг үндсэн болгосонтой холбоотойгоор н.Энхсүрэн даргын тушаал гараад тоног төхөөрөмж, систем худалдан авах санхүү хөрөнгө мөнгөний үүдэлтэйгээр 2022 оныг дуустал нягтлан бодогч Б.ийг үргэлжлүүлэн ажиллуулах тушаал гарсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1.3-д заасан Б. болон ******* нуур, Ховд ******* *******, ******* хооронд хийгдсэн харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа байсан. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглосон байдаг. Заалтын дагуу хөдөлмөрийн гэрээгээ зэрэгцэн хөдөлмөрийн гэрээ байгуулж явсан байна. Өөрөөр хэлбэл, зэрэгцэн хөдөлмөрийн гэрээ гэдэг маань Хөдөлмөрийн тухай хуулийн 57-д заасны дагуу үндсэн ажил олгогчийн мэдэгдсэнээр буюу зөвшөөрснөөр өөр байгууллагатай хөдөлмөрийн зэрэгцсэн гэрээг байгуулж болно. Гэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 57.3-д заасан хөдөлмөрийн гэрээ зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээтэй ажилтны нийт ажлын цаг Хөдөлмөрийн тухай хуулийн 84.4-д нийт 7 хоногийн ажиллах цагийн дээд хязгаар болох 56 цагт багтах ёстой бөгөөд үүнд ажилтан үндсэн болон зэрэгцэн ажил олгогч тус тус хяналт тавина гэсэн ийм заалттай. Тэгэхээр Ус цаг уур, орчны шинжилгээний албанд үндсэн нягтлан бодогчоор ажиллаж байгаа хүн давхар ******* нуур, Ховд ******* ******* захиргаа дээр үндсэн ажилтнаар ажиллах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Байгаль орчин аялал жуулчлалын 2022 оны 355 дугаартай сайдын тушаалын дагуу нягтлан бодогчийн ажлыг манай үйлчлүүлэгчийн байгууллага дээр үндсэн орон тоогоор баталж өгсөн. Төсвийг нь үндсэн орон тоогоор нь батлагдаж орж ирсэн. Тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор н.Даваасүрэн ******* хөдөлмөрийн гэрээ цуцлах болсон тухай 11 дүгээр сарын 30-нд буюу сар хагасын өмнө мэдэгдсэн. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах энэ 2 өөр ойлголт. Хуулийг зөв хэрэгжүүлж шийдвэр гарсан гэж үзэж байна. Хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байгаа учраас анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Д. нь хариуцагч ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******гийн 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Б/03 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Д.ийг ******* ******* ******* ******* ******* ******* нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.1 Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Б/03 дугаартай тушаалыг шүүхэд гаргаж өгсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд хүсэлт гаргаж, Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А-101 дугаартай ******* ******* ******* ******* ******* захиргаа байгуулах тухай тушаал, уг тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан ******* ******* ******* ******* ******* ******* бүтэц орон тоо, 2 дугаар хавсралтаар баталсан ******* ******* ******* ******* ******* ******* дүрэм зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан баримтуудыг шүүхэд гарган өгчээ.
3. *******иуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ ”Байгаль орчин аялал жуучлалын сайдын 2022 оны 8 дугаар сарын 30-ний өдрийн А/335 дугаар тушаалаар ******* ******* ******* орон тооны бүтцэд өөрчлөлт оруулан Нягтлан бодогчийг үндсэн ажилтнаар ажиллуулахаар болсон. ******* ******* ******* ******* ******* ******* ******* Р.Энхсүрэн нэхэмжлэгч Б. нарын 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр 1 жилийн хугацаатай зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний хугацаа дуусаж цаашид сунгах боломжгүй талаараа мэдэгдэх хуудсыг хуульд заасны дагуу өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарлажээ.
3.1 *******иуцагч нь өөрийн татгалзлаа нотлох зорилгоор “Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/158 дугаартай Сав ******* захиргаадын бүтэц, орон тооны хязгаар болон байршлыг шинэчлэн тогтоох тухай тушаал, уг тушаалын хавсралтууд, мөн Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/335 дугаартай Сав ******* ******* орон тооны бүтцэд өөрчлөлт оруулах тухай тушаал, уг тушаалын хавсралт, нэхэмжлэгч Б.ийн ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******д бичгээр өгсөн тайлбар, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн мэдэгдэл, мөн өдрийн 749 дугаартай албан бичиг” зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гарган өгчээ.
4. Анхан шатны шүүх “нэхэмжлэгч нь 2 байгууллагад үндсэн ажлын цагаар ажиллах боломжгүй” гэх агуулгатай дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
5.Нэхэмжлэгч Б. түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар нь “...ажил олгогч нь Б.тэй хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй юм. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.
5.1 Анхан шатны шүүх ”маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Тухайлбал шүүх талуудын маргаж буй үйл баримтыг зөв тодорхойлоогүй, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, маргаантай үйл баримтын талаар хуулийг тайлбарлаж хэрэглээгүй байх бөгөөд харин талуудын маргаагүй үйл баримтын талаар хууль тайлбарлаж, маргааныг шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Б. нь “би ******* ******* ******* ******* ******* ******* нягтлан бодогчийн ажлыг 2013 оноос хойш 10 жил хийсэн, жил болгон гэрээ сунгагдаад явж байсан. Би үүнийг хугацаагүй хөдөлмөрийн гэрээ гэж үзэж байгаа” гэж, түүний өмгөөлөгч нь “ажил олгогч нь Б.тэй хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй байсан тул хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй” юм гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.
*******ин хариуцагч тал “манайх нягтлан бодогчийн орон тоо байхгүй байсан тул Ус цаг уур орчны шинжилгээний төвийн нягтлан бодогч Б.тэй хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж нягтлан бодогчийн ажил үүрэг гүйцэтгүүлж байсан, сайдын тушаалаар манай нягтлан бодогчийн ажлын байрны орон тоо батлагдаж ирсэн, Б.тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан” гэж тайлбарласан байна.
Гэтэл шүүх дээр дурдсан маргаантай үйл баримтын талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хуулийг тайлбарлаж хэрэглээгүй, хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг хэрхэн үнэлж, маргааныг шийдвэрлэхэд үндэслэл болгосон талаараа шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт тайлбарлаж бичээгүйгээс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт нийцээгүй байна.
Мөн анхан шатны шүүх цаашид шийдвэр боловсруулахдаа Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 29 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан “Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал”-ыг баримтлах нь зүйтэй байна.
6. Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
7. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэх нэхэмжлэгч талын гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
8. Нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2024/00230 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ