Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 19

 

 

2024       10        22                                            206/МА2024/000019

 

Б.ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 0******* ******* сарын 21-ний өдрийн 153/ШШ2024/0037******* ******* шийдвэртэй,

Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******, ын нэхэмжлэлтэй,

Ховд аймгийн Мөнххайрхан сумын ******* *******, од холбогдох,

  Гэм хорын хохирол 5,914,*******00 (таван сая есөн зуун арван дөрвөн мянга найман зуу) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонбаяр, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Батчимэг нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэлийн үндэслэл: 

1.1 2024 оны 04 дүгээр сард улсын *******тай Тоуоtа ргоbох маркийн тээврийн хэрэгсэлтэй 7 ******* сургуулийн хажуу талд явж байтал хариуцагч А. нь жолоодож явсан машинаараа ирж миний машиныг мөргөсөн. Миний машиныг мөргөсний улмаас миний өмчлөлийн Тоуоtа ргоbох маркийн тээврийн хэрэгсэлд 5,406,*******00 төгрөгийн хохирол учирсан. 5,406,*******00 төгрөгийн хохирол учирсныг үнэлгээний Вендо ХХК үнэлж тогтоосон. Вендо ХХК-д машины үнэлгээ хийлгэхдээ хөлсөнд нь 50*******,000 төгрөг төлсөн.

Эрх бүхий албан тушаалтан хариуцагч А.ыг буруутай гэж үзэж 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 00*******7060 *******тай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 ******* зүйлийн 51-д зааснаар 100,000 төгрөгөөр торгосон. Уг шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр байгаа. Тухайн зөрчлийн материалаас хохирогчийн мэдүүлэг, холбогдогчийн мэдүүлгийг хуулбар үнэн тэмдэг даруулж авъя гээд Ховд аймгийн цагдаагийн газарт хүсэлт гаргахад дараа шүүхээс хэргийг татна, хүний хувийн нууц гээд өгөөгүй. Мөн А.той гэрт нь очиж уулзахад 2,000,000 төгрөг бэлэн байна. Илүү мөнгө авна гэвэл маргалдаад авна биз гэсэн.

Иймд хариуцагч А.оос гэм хорын хохирол буюу Тоуоtа ргоbох маркийн тээврийн хэрэгсэлд учирсан бодит хохирол 5,406,*******00 төгрөг, хохирлын үнэлгээ гаргахад Вендо ХХК-д төлсөн 50*******,000 төгрөг, нийт 5,914,*******00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1 Миний бие А. нь 04 дүгээр сарын 11-ний шөнө 10 цагийн үед гэрээсээ гарч яваад 7 ******* сургуулийн 4 зам дээр мөргөлдсөн хэрэг гарсан. Тухайн үед 3 цагдаа ирж үзэж дүн шинжилгээ хийсэн. А.ын приус-20 маркийн машин дотор ******* сартай жирэмсэн эх урд суудалд сууж явсан. Тэр талын дугуй мөргөсөн. Нөгөө талын пробокс машинд 1 сартай жирэмсэн н гэгч эмэгтэй барьж явсан. Пробокс машин эгч урдаасаа приус-20 маркийн машины зүүн талын дугуй мөргөсөн. Тухайн үед замын камер буулгасан байсан. Дэлгүүрийн камер харсан. Бид үзээгүй нууцалсан гэсэн. Нөгөө тал чөлөөтэй харж үзэж явсан. Цагдаа манай нөхрийг дуудаж хальт харуулсан байсан. Энэ асуудал цагдаад 23 хоног байж байгаад шийдэгдсэн. Тухайн цагдаа ямар их мөнгө гарваа гэж гайхаж байсан. 2 машин үзсэн, хэмжилт хийсэн том, тасло, ус асгараагүй өнгөц арьс эвдэрсэн байсныг 3 цагдаа мэдэж байгаа учраас тэгж хэлсэн байх. Тухайн үед надад 2 сая төгрөг байсан, өгье гэхэд аваагүй. Шүүхээр явж бүгдийг нь бөөн гаргуулж аваад цоо шинэ машин авна гэж хэлээд аваагүй. Түүнээс хойш сарын дараа өмгөөлөгч Очирбат гэж хүн манайд ирсэн. Бас л тулгаж шаардаж мөнгийг бүгдийг нь өгөхгүй бол шүүхэд өгнө гэсэн. Би цалин байхгүй, тэтгэвэр байхгүй, малчин хүн хувааж төлж өгье гэсэн. Бас авахгүй манай хүмүүс бөөн өгөхгүй бол шүүхэд өг гэсэн гээд явсан. Тэгвэл шүүх дээр уулзья гээд явсан. Энэ хугацаанд хэн ч мөнгө өг гээгүй, өгсөн ч аваагүй. Шүүхэд дуудагдаж очоод бас л хувааж төлье гэсэн авахгүй бүгдийг нь бөөн авна гэсэн. Приус-20 маркийн машинд ердөө 4 зүйл эвдэрсэн. Эвдрээгүй дотор бүх эд анги худал төлүүлж байгаад гомдолтой байна. Пробокс машинд ийм ах гэмтэл гарсан юм бол 2 жирэмсэн эх зүгээр байдаг сонин юм. Тухайн үед машинд сууж явсан бүх хүнийг шүүх эмнэлгээр оруулсан бүгд эрүүл гарсан.

Миний хувьд үндэслэлгүйгээр өндөр төлбөр гарсныг хүлээн зөвшөөрөөхгүй байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тохиолдолд эвлэрэх боломжтой. Миний хувьд нэхэмжилж байгаа төлбөрийг 4,000,000 төгрөгөөс хэтрүүлэхгүйгээр төлөх боломжтой. Гэтэл тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийн үнэлгээ өндөр гарсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Намайг байлцуулахгүйгээр тээврийн хэрэгслийн үнэлгээг гаргасан. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагаас 4,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

3.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 0******* ******* сарын 21-ний өдрийн 153/ШШ2024/0037******* ******* шийдвэрээр:

3.1  Иргэний хуулийн 497 ******* зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 ******* зүйлийн 510.1-т тус тус зааснаар хариуцагч А.оос 5,914,*******00 (таван сая есөн зуун арван дөрвөн мянга найман зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.т олгож,

3.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,5*******7 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.оос 109,5*******7 (нэг зуун есөн мянга таван зуун наян долоо) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.т олгосугай.

3.3 Иргэний хээг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулж,

3.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 ******* зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэдийгээр миний буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарсан боловч нэхэмжлэгч талаас тухайн осолтой холбогдолгүй эд ангиудын үнэлгээг гаргуулж өгсөн үнэлгээний баримтыг үндэслэн шийдвэрлэсэн. Тухайн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Я.Өмирханаас гаргасан бодит хохирлоос өндөр дүнтэй байгааг дурьдсан, хаана яаж засварлуулж хэдэн төгрөгийн хохирол бодитойгоор учирсан талаас гарсан талаарх баримт байхгүй байна гэх зэрэг дүгнэлтийг шүүхийн шийдвэрт тусгаагүй. Нэг талаас гаргасан бодит бус үнийн  дүнтэй баримтыг үндэслэж шийдвэрлэсэн нь миний хууль ёсны эрхийг зөрчсөнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчид нийт 5,914,*******00 төгрөгийн гэм хорын нэхэмжлэл гаргасан. Үүнд тухайн машинд учирсан хохирол болон үнэлгээ хийлгэсэн төлбөр аж байгаа. Тухайн үед хариуцагч талаас зөрчил дээрээ гомдол гаргах мөн үнэлгээгээ хүчингүй болгуулан дахин үнэлгээ хийлгэх бүрэн боломжтой байсан боловч ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Иймд Иргэний хуулийн 497 ******* зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохиролд 5,406,*******00 төгрөгийг гаргуулан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянан хэлэлцэж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат нь хариуцагч А.од холбогдуулан гэм хорын хохирол 5,914,*******00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор эрх бүхий албан тушаалтны 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн №00*******7060 *******тай А.ыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 ******* зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас, Вендо ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан, авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт, мөргөлдсөн Toyota Probox маркийн тээврийн хэрэгслийн фото зураг, оношлуулсан баримт зэргийг хуулбарлан нэхэмжлэлдээ хавсаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд хүсэлт гаргаж од холбогдох 2436000256 *******тай зөрчлийн хэргийн материалыг эх хувиар нь Ховд аймгийн Цагдаагийн газраас гаргуулан нотлох баримтаар хэрэгт хавсаргуулжээ.

4. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа ”...намайг байлцуулахгүйгээр тээврийн хэрэгслийн үнэлгээг гаргасан, эвдрэл гэмтэлгүй бүх эд ангийг эвдэрсэн мэтээр худал нэхэмжилж байгаад гомдолтой байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 4,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна” гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ. Хариуцагч нь өөрийн татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

5. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж  шийдвэрлэсэн байна.

6. Хариуцагч А. нь ”хэдийгээр миний буруутай үйлдлээс болж осол гарсан боловч нэхэмжлэгч талаас тухайн осолтой холбогдолгүй эд ангиудын үнэлгээг гаргуулж өгсөн үнэлгээний баримтыг үндэслэн шийдвэрлэсэн. Тухайн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Я.Өмирханаас гаргасан бодит хохирлоос өндөр үнэтэй байгааг  дурдсан, хаана яаж засварлуулж хэдэн төгрөгийн хохирол бодитоор учирсан талаарх баримт байхгүй байна гэх дүгнэлтийг шүүхийн шийдвэрт тусгаагүй. Нэг талаас гаргасан бодит бус үнийн дүнтэй баримтыг үндэслэж шийдвэрлэсэн нь миний хууль ёсны эрхийг зөрчсөнд гомдолтой байна” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

6.1 од холбогдох 2436000256 *******тай зөрчлийн хэргийн материалын 5 ******* талд авагдсан эрх бүхий албан тушаалтны магадалгаагаар “жолооч А. нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн *******.2 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө. *******.9 Гэрэл дохио нь дараах утгатай байна. *******.9 Г. улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргах шалтгаан болсон байна. Харин Toyota Probox маркийн улсын *******тай тээврийн хэрэгслийн жолооч Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй болох нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл хариуцагч А.ын Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдлийн улмаас осол гарсан үйл баримт тогтоогдсон байна.

6.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Toyota Probox маркийн улсын *******тай тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 5,914,*******00 төгрөг нэхэмжилсэн шаардлага, үндэслэлээ баримтаар нотолсон байна.

Харин хариуцагч А. нь “нэхэмжлэгч талаас эвдрэл гэмтэлгүй эд ангиудыг эвдэрсэн мэтээр худал нэхэмжилж байна” гэж маргасан боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 ******* зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 3******* ******* зүйлийн 3*******.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.” гэж тус тус заасан байна.

Гэтэл хариуцагч А. нь өөрийн татгалзлын үндэслэл болж байгаа нотлох баримтыг өөрөө цуглуулах, шүүхэд гаргаж өгөх хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн “6 ******* зүйлийн 6.3.Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ., 6.4.Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно., 6.5.Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй.” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нь нотлох баримтыг шүүхэд гарган өгөх замаар  мэтгэлцээгүй байна.

Иймд “шүүх зөвхөн нэг талаас гаргаж өгсөн, бодит байдалд нийцээгүй баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн” гэх агуулгатай хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

6.3 Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Я.Өмирхан нь “...хариуцагчаас 4 сая төгрөгийг 2 сард аан төлж дуусгах шийдвэр гаргахыг хүссэн байдлыг харгалзан үзэж шүүх уг саналын дагуу шийдвэр гаргах нь зүйтэй” гэх агуулгатай дүгнэлт гаргасан байна.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсгийн ******* *******т “шүүх зөвхөн нотлох баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэх тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн зарим хэсэг нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байна” гэх дүгнэлт хийсэн байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг агуулгын хувьд бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* ******* зүйлийн 11*******.4 дэх хэсгийг тайлбарлан “үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иймд “шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Я.Өмирханы дүгнэлтийг шүүхийн шийдвэрт тусгаагүй” гэх агуулгатай хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

*******. Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,5*******7 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 ******* зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож  ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 0******* ******* сарын 21-ний өдрийн 153/ШШ2024/0037******* ******* шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.1, 57 ******* зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 ******* зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 ******* зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,5*******7 төгрөгийг төрийн сангийн  дансанд хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 ******* зүйлийн 167.5, 172 ******* зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ж.ОТГОНХИШИГ

                                                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Н.ТУЯА

                                   ШҮҮГЧ                                                 М.НЯМБАЯР