Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 00648

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2016/00648

 

Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг би, 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг Төв байр, Самбуугийн гудамж-48, Улаанбаатар-211238 байрлах “Капитал банк” ХХК /РД:2556375/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, согоот 2-21в тоотод оршин суух Ба овогт Батсуурийн Оюунчимэг /РД:ЗЛ72111001/-т  холбогдох,

 

7,467,708.39 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хариуцагч Б.Оюунчимэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Капитал банкны 7,467,708.39  төгрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

           

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК энэ 7,467,708.39 төгрөгийг Б.Оюунчимэгээс гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч Б.Оюунчимэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,467,708.39 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

                                                                                                                       

1. Б.Оюунчимэгээс 7,467,708.39 төгрөг гаргуулахыг хүссэн “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Оюунчимэгээс 67,216.5 төгрөг, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2611016627 тоот данснаас 67,216.5 төгрөгийг тус тус гаргуулж “Капитал банк” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,433 төгрөгийн үлдэх хэсгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                 Ц.АЛТАНЦЭЦЭГ