Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 20

 

 

2024       10        22                                            206/МА2024/000020

 

Х.*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж,  шүүгч Ж.Отгонхишиг, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 31-ний өдрийн 153/ШШ2024/00263 шийдвэртэй,

******* аймаг *******    хаягт оршин суух, овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй,

******* аймаг ******* сум хаягт байрлах, “Шинэ ******* ******* ТҮК” ******* *******т  холбогдох,

“Шинэ ******* ******* ТҮК” *******Г-ын даргын 2024 оны 02 сарын 02-ны өдрийн Б/65 тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах” иргэний хэргийг хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.*******, түүний өмгөөлөгч Ц.Буянбат, хариуцагч байгууллагын төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батчимэг нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн үндэслэл: 

1.1 Миний бие Х.******* нь 2021 оны сарын 01-ний өдрийн тушаалаар “Шинэ ******* ******* ТҮК” *******Г-т нягтлан бодогчийн албан ажилд томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын чиг үүргийг үнэнч шударга, ажил хэрэгч, ажлын гүйцэтгэл сайтай ямар нэгэн алдаа дутагдал, сахилгын зөрчил гаргахгүй ажиллаж байсан.

“Шинэ ******* ******* ТҮК” *******Г-ын дарга ******* нь 2024 оны 02 сарын 02-ны өдрийн Б/65 ажлаас чөлөөлсөн тушаал дээр намайг ямар үндэслэлээр ажлаас халсныг тодорхой бичээгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.

80.1.4. ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан (хоёр ба түүнээс дээш) гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байгаа болно.

Ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн талаар лавлаж асуухад байгууллагын хөрөнгөд хохирол учруулж байгууллагын өмчийн эд хөрөнгийг зөвшөөрөлгүй гадуур гаргасан (Note book-Зөөврийн компьютер), захирах захирагдах ёсыг биелүүлээгүй гэх шалтгаанаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэдэгтэй нь дараах үндэслэлээр санал нийлэхгүй байна.

1.2 Үүнд: 1. Санхүүгийн жилийн эцсийн тайлангаа гаргах, баримтаа шивэх, НДШ-ийн тайлан гаргах, татварын тайлан, шилэн дансны тайлан мэдээний гаргах тулгалт хийх, сар бүрийн мэдээ гаргах, сууц өмчлөгчдийн холбоо болон цэцэрлэг, сургууль, нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлгүүд болон бусад аж ахуйн нэгжүүдтэй тооцоо нийлэх зэрэг ажлуудыг хийхдээ Зөөврийн компьютер (Note book)-оо тогтмол ашигладаг, тухайн байгууллагууд дээр очиж санхүүгийн тооцоо нийлэх, холбогдох бусад тооцоо хийх, татварын программ суулгах гэх мэтээр зөөврийн компьютер байнга ашиглах шаардлага гардаг юм. Тийм учраас нягтлан бодогч нарт авч явах боломжтой зөөврийн компьютерыг ажил олгогчийн зүгээс олгодог.

2. Миний хувьд ажилдаа чин шударгаар, ажилч хичээнгүй хандлагаар 2024 оны 02 сарын 02-ны өдөр хүртэл ажиллаж ирсэн бөгөөд “Шинэ ******* ******* ТҮК” *******Г-ын дарга ******* нь албаны харилцаанд хувийн эрх ашгийн үүднээс хандаж байгаад санал нийлэхгүй байна.

Нягтлан бодогч Х.******* миний бие энэ бүх харилцаанд албан байдлаар холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу хандаж, хууль ёсны шаардлага тавьж байсан бөгөөд Хөдөлмөрийн хууль, Төрийн албаны тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Монгол Улсын Засгийн тогтоол, сайдын тушаалыг дагаж мөрдөж, тэдгээр эрх зүйн баримт бичгүүдэд заасан шаардлагыг баримталж албан ажлаа эрхлэх нь хууль дээдлэх зарчим, мэргэшсэн нягтлан бодогч мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөж байгаа нэг хэлбэр юм.

1.3 Удирдлагын хууль бус шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, холбогдох хууль тогтоомжийн дагуу ажиллахаа илэрхийлэх нь захирах захирагдах ёсыг биелүүлээгүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл болохгүй бөгөөд надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд дээрх асуудлаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах талаар заагаагүй.

“Шинэ ******* ******* ТҮК” *******Г-ын Хөдөлмөрийн маргаан таслах комисст “Үндэслэлгүй ажлаас чөлөөлөгдсөн тул асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг 2024 оны 02 сарын 21-ний өдөр хандаж, 2024 оны 3 сарын 04-ний өдөр “тохиролцоогүй” буюу буцааж ажилд авах боломжгүй гэх шийдвэр бүхий мэдэгдлийг хүлээн авсан.

Хөдөлмөрийн маргаан таслах комисс тус шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул 2024 оны 02 сарын 02-ны өдрийн Б/65 тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1 ******* аймгийн "Шинэ ******* ******* ТҮК”*******Г-ын нягтлан бодогчоор ажиллаж байсан ******* *******ийг тус газрын даргын 2024 оны 02 сарын 02-ны өдрийн Б/65 тай тушаалаар нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Х.******* ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Х.*******ийг ажлаас чөлөөлөх тухай 2024 оны 02 сарын 02- ны өдрийн Б/65 тай тушаал хуульд нийцсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч ажил олгогчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: "... хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын чиг үүргийг үнэнч шударга, ажил хэрэгч, ажлын гүйцэтгэл сайтай ямар нэгэн алдаа дутагдал, сахилгын зөрчилгүй ажиллаж байсан."

"Албан ажлын шаардлагаар Зөөврийн компьютер /Note book/-оо ажлын байрнаас гадагш авч явсан" гэж тайлбарлаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй, эд хөрөнгө хариуцсан ажилтан гаргаж болохгүй ноцтой алдаа гэж үзэж байна.

Удирдлагын зүгээс тавьсан хууль ёсны шаардлагыг хүлээж зөвшөөрдөггүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажлын байран дээр удирдах, удирдуулах ёсыг баримталдаггүй, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж ёс зүйн алдаа гаргасан. Х.******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 зүйлийн 80.1.4-д - заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан.

"Шинэ *******" ******* ТҮК *******Г-ын хөдөлмөрийн дотоод журмыг 2023 оны сарын 14-ний өдрийн А/13 тушаалын хавсралтаар шинэчлэн баталсан бөгөөд тус журамд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг тусгаж өгсөн.

Х.*******тай 2021 оны 8 сарын 2-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэлийг хуульчлан тусгасан. Х.******* нь байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

3.******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 31-ний өдрийн 153/ШШ2024/00263 шийдвэрээр:

3.1  Хөдөлмөрийн тухай хуулийн 1 зүйлийн 1.1.1-т заасныг  баримтлан ******* аймгийн “Шинэ ******* ******* ТҮК” *******Г -ын даргын 2024 оны 02 сарын 02-ны өдрийн Б/65 тушаалыг хүчингүй болгож, ******* *******ийг ******* аймгийн “Шинэ ******* ******* ТҮК” *******Г-ын нягтлан бодогчийн  ажилд эргүүлэн тогтоож,

3.2.Хөдөлмөрийн тухайн хуулийн 7 зүйлийн 7.1, 43 зүйлийн 43.2.7-д заасныг тус тус баримтлан хариуцагч ******* аймгийн “Шинэ ******* ******* ТҮК” *******Г–аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6,551,291 /зургаан сая таван зуун тавин нэгэн мянга хоёр зуун ерөн нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.*******т олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих журмын дагуу бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 901,384 /есөн зуун нэг мянга гурван зуун наян дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

3.3 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ******* аймгийн “Шинэ ******* ******* ТҮК” *******Г-аас  улсын тэмдэгтийн хураамжид 119,770 /нэг зуун арван есөн мянга долоон зуун дал/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж,

3.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдэж,

3.5 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 зүйлийн 0.2 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.1  Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ хуульд зүйн үүднээс тайлбарлаагүй. Хариуцагч нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 зүйлийн 80.1, 80.1.4 дэх заалтууд, 2024 оны 02 сарын 02-ны өдрийн Даргын дэргэдэх зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэхэмжлэгч хөдөлмөрийн тухай хуулийн 80 зүйлийн 80.1.4-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан.

"Шинэ ******* ******* ТҮК" *******Г-ын Х.*******тай байгуулсан 2021 оны 08 сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 8-р зүйлд хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг нэрлэн зааж тусгаж өгсөн.Нэхэмжлэгч Х.******* нь байгууллагын удирдлагын зүгээс тавьсан хууль ёсны шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажлын байран дээр удирдах, удирдуулах ёсыг баримталдаггүй, байгууллагын дотоод журмыг зөрчиж ёс зүйн алдаа гаргасан, байгууллагын өмч хөрөнгийг зөвшөөрөлгүй ажлын байрнаас гадагшаа гаргасан. Байгууллагын эд хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр олон хоногоор авч явж байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан үйлдлийг гаргасан байхад шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйд гомдож байна.

4.2 "Шинэ ******* *******" ТҮК *******Газрын хөдөлмөрийн дотоод журмыг 2023 оны сарын 14-ний өдөр А/13 тушаалын хавсралтаар шинэчлэн баталсан бөгөөд тус журамд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг тусгаж өгсөн. Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлагдсантай холбогдуулан нийт ажилчин албан хаагчидтай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан.

Нягтлан бодогч Х.*******т "Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн баталсан тул хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулахыг удаа дараа шаардсан боловч хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулаагүй. Нягтлан бодогч Х.*******ийг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар "Шинэ ******* *******" ТҮК *******Газрын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, хурлаас Х.*******ийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хянан үзэж, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч Х.******* түүний өмгөөлөгч Ц.Буянбат нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1  Хөдөлмөрийн тухай хуулийн 80 зүйлийн 80.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” хэмээн заасан байдаг. Гэтэл тус байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ийн 2.2-т “Ажлын байранд ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсэн”, 2.4-т “байгууллагын өмчийн хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан, зөвшөөрөлгүй ажлын байрнаас гаргасан, хулгайлсан, хувьдаа ашигласан”, 3.4-т “ажлын байранд удирдах болон удирдуулах ёсыг баримтлаагүй” хэмээн тус тус заасан ба нэхэмжлэгч нь ямар зөрчлийг хэзээ хэдэн удаа гаргасан талаар нотлох баримтаа шүүхэд гарган өгөөгүй байна.

5.2 Мөн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч болон ажилтан хоёулаа тохиролцон заасан байх ёстой байдаг. Гэтэл ажлын зөөврийн компьютерыг зөвшөөрөлгүй ажлаас авч гарах гэсэн заалт Хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн дотоод журамд байхгүй. Өөрөөр хэлбэл “байгууллагын эд зүйлийг удирдлагын зөвшөөрөлгүй ажлын байрнаас авч гарах, хувьдаа ашиглах” гэдэг нь хэтэрхий өргөн ойлголт буюу эд зүйл гэдэгт тухайн байгууллагын бал, гишгүүр ч хамаарна. Тухайн үед Татварын *******т тайлангаа нийлэх зорилгоор зөөврийн компьютерыг авч явсан байдаг. Байгууллагын шинэ дотоод журмын дагуу байгууллагын эд зүйлийг авч явах хориотой талаар хэн ч манай үйлчлүүлэгчид хэлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Х.******* нь : “Шинэ ******* ******* ТҮК *******Г-ын даргын

2024 оны 02 сарын 02-ны өдрийн Б/65 тушаалыг хүчингүй болгуулан, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай.” шаардлагыг Шинэ ******* ******* ТҮК *******Г-ын дарга  *******д холбогдуулан гаргажээ.

2.1 Нэхэмжлэгч нь шаардлагаа нотлохоор “Х.*******ийг ажлаас чөлөөлөх тухай” 2024 оны 02 сарын 2-ны өдрийн Б/65 тушаал, Хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хөдөлмөрийн маргаан таслах комиссод явуулсан хүсэлт,хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэр зэргийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эмнэлгийн магадалгаа, өвчтөн илгээх хуудас зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байх ба шүүхэд хүсэлт гаргаж Шинэ ******* ******* ТҮК *******Г-ын хөдөлмөрийн дотоод журам,  хөдөлмөрийн гэрээ, даргын зөвлөлийн хурлын  тэмдэглэл, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, /https//shilendans.gov.mn/ сайт болон нэхэмжлэгчийн Iphone pro max загварын цагаан өнгийн гар утсанд үзлэг хийх зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна.

3.Хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “Х.******* нь албан ажлын шаардлагаар Зөөврийн компьютероо ажлын байрнаас гадагш авч явсан гэж тайлбарлаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй, эд хөрөнгө хариуцсан ажилтан гаргаж болохгүй ноцтой алдаа гаргасан гэж үзэж байна.

 Мөн байгууллагын удирдлагын зүгээс тавьсан хууль ёсны шаардлагыг хүлээж зөвшөөрдөггүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажлын байран дээр удирдах, удирдуулах ёсыг баримталдаггүй, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж ёс зүйн алдаа гаргасан тул  Хөдөлмөрийн тухай хуулийн 80 зүйлийн 80.1.4-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцалсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү “ гэж тайлбарлажээ.

Хариуцагч тал татгалзлалаа нотлохоор Шинэ ******* ******* ТҮК *******Г-ын хөдөлмөрийн дотоод журам,  хөдөлмөрийн гэрээ, Шинэ ******* ******* ТҮК *******Г-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлын  тэмдэглэл,хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, гэрэл зураг  зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.

Хэргийн оролцогч нар нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 зүйлийн 25.2.2, 38 зүйлийн 38.1-д заасан ...нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлсэн, шүүхэд  гаргаж өгсөн дээрх нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан байна.

4.Хэрэгт авагдсан баримтаар  2024 оны 02 сарын 02-ны өдөр  Хөдөлмөрийн тухай хуулийн 80 зүйлийн 80.1, 80.1.4 дэх заалт, Байгууллагын дотоод журмын 7 зүйлийн 7.2.4, 7.3.4 дэх заалтуудыг, 2024 оны 02 сарын 02-ны өдрийн Даргын дэргэдэх зөвлөлийн  хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ажилтан Х.*******ийг нягтлан бодогчийн үүрэгт ажлаас 2024 оны 02 сарын 02-ны өдрөөс тасалбар болгон чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ.

5.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагч нь “...Нэхэмжлэгч Х.******* нь байгууллагын удирдлагын зүгээс тавьсан хууль ёсны шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажлын байран дээр удирдах, удирдуулах ёсыг баримталдаггүй, байгууллагын дотоод журмыг зөрчиж ёс зүйн алдаа гаргасан,  Байгууллагын эд хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр ажлын байрнаас гадагшаа олон хоногоор авч явж байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан үйлдлийг гаргасан, “Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн баталсан тул хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулахыг удаа дараа шаардсан боловч хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулаагүй. Нягтлан бодогч Х.*******ийг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар “Шинэ ******* *******” ТҮК ******* Газрын даргын дэрэгдэх зөвлөл хуралдаж шийдвэрлэсэн тул  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу.” гэх агуулга бүхий гомдлыг давж заалдах журмаар гаргажээ.

6.Зохигчдын ход үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг анхан шатны шүүх зөв тодорхойлж,ажилтныг урьд эрхэлж байсан нягтлан бодогчийн ажилд нь эгүүлэн тогтоож,ажил олгогчоос ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлтэй боловч Хөдөлмөрийн  тухай хуулийн 7 зүйлийн  7.1.-т  заасан  “өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор”-ыг олгох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасан үндэслэлийн талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх нь зүйтэй  гэж үзлээ.

6.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 80 зүйлийн 80.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг   ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар зохицуулсан бөгөөд мөн хуулийн 80.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах хоёр үндэслэлийг хуульчилжээ.

6.2.Ажил олгогчийн шийдвэрийн үндэслэл болгосон ажилтан Х.******* нь албан хэрэгцээний зөөврийн компьютерыг ажлын байрнаас авч гарч эд хөрөнгө хариуцсан ажилтан гаргаж болохгүй ноцтой алдаа  гаргасан,мөн байгууллагын удирдлагын зүгээс тавьсан хууль ёсны шаардлагыг хүлээж зөвшөөрдөггүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажлын байран дээр удирдах, удирдуулах ёсыг баримталдаггүй, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж ёс зүйн алдаа гаргасан гэх зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох талаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон талаар хариуцагч баримтаар нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр  ажилтны гаргасан гэж тайлбарлаад байгаа зөрчлийн талаар хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцон харилцан тохиролцож тогтоогоогүй,уг зөрчлийн талаар гэрээнд нэрлэн зааж  тусгаагүй  учраас энэ үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуулийн дээрх заалтад нийцээгүй байна.

Түүнчлэн ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг “ноцтой” гэж тооцохыг хөдөлмөрийн гэрээний талууд харилцан тохиролцож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагаагүй бөгөөд байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7 зүйлийн 7:2:4.-т  “...байгууллагын өмчийн эд хөрөнгийг зөвшөөрөлгүй ажлын байрнаас гадагш гаргасан...”, мөн зүйлийн 7.3.4.-т “ажлын байран дээр  удирдах удирдуулах ёсыг баримтлаагүй” гэж  заасныг хөдөлмөрийн гэрээнд зааж тохиролцоогүй байх тул  ажлаас шууд  чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзнэ. Харин ажилтан хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй талаар маргаагүй байна.

7.Ажилтан “албан ажлын хэрэгцээний зөөврийн компьютерыг  буюу байгууллагын өмчийн эд хөрөнгийг зохих зөвшөөрөлгүй ажлын байрнаас гадагшаа гаргасан,удирдах удирдуулах ёсыг зөрчсөн  гэх үйлдэл нь эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл эс үйлдэл гаргаж байгууллагын хэвийн үйл ажиллагаанд  саад учруулсан,  мөн ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Тодруулбал ажилтан нь   зөөврийн компьютерыг  зөвшөөрөлгүй ажлын байрнаас гадагшаа олон хоногоор авч явсан,ажлын байран дээр удирдах удирдуулах ёсыг баримтлаагүй  нь даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар тогтоогдсон гэж үзэж,ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлгүй болжээ.

Хэрэгт авагдсан “Шинэ ******* “*******” ТҮК *******Г-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал”-аар нягтлан бодогч Х.*******ийн зан харилцаа,ажил үүргийн талаарх асуудлыг хэлэлцээд ажилтныг байгууллагын дотоод журмын 7.2.4,7.34 дэх заалтуудыг тус тус зөрчсөн тул хууль журмын дагуу 2024 оны 02 сарын 02-ны өдөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна.

Ажил олгогч нь ажилтныг “албан хэрэгцээний зөөврийн компьютерыг ажлын байрнаас авч гарч эд хөрөнгө хариуцсан ажилтан гаргаж болохгүй ноцтой алдаа  гаргасан, ёс зүйн зөрчил гаргасан,  хөдөлмөрийн сахилгын зөрчил гэж үзэж байгаа  бол уг зөрчлүүдийн хэр хэмжээ, үр дагавар, тухайн байгууллагад учирсан хохирол, зөрчил тус бүрийг  нэг бүрчлэн шалгаж тогтоосон байх шаардлагатай юм.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т зааснаар  ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Ажилтан  зөөврийн компьютерыг  зөвшөөрөлгүй ажлын байрнаас гадагшаа   авч явсан талаар маргахгүй байх ба  зөөврийн компьютер тухайн байгууллагад байхгүй байсан  хугацаанд уг байгууллагын  хэвийн үйл ажиллагаа хэрхэн алдагдаж, яаж  саатсан, ямар хохирол хэдий хэмжээгээр учирсан эсэх болон ёс зүй зөрчсөн гэх үйлдлийн, үйлдэл эс үйлдэхүйг  шалгаж тогтоож  нотлох баримтаар нотлоогүй  байна.

8.Анхан шатны шүүх хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг  үнэлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч ажилтны ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг тооцохдоо буруу тооцсон байх тул уг алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй байна.

9.Хэргийн 11 дүгээр талд авагдсан төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан гаргаж авсан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаар ажилтны урьд авч байсан цалингийн үнийн дүн зөрүүтэй байх тул Засгийн газрын 2023 оны 6 сарын 21-ний өдрийн 241 дүгээр тогтоолын дагуу ажилтны ажилгүй байсан хугацааны цалин нөхөх олговрыг тооцож олгох нь зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

10.Ажилтан 2024  оны 02 сарын 02-ны өдрөөс 2024 оны 5 сарын 31-ний өдөр хүртэл 3 сар 21 хоног ажилгүй байжээ.Ажилтанд ажилгүй байсан хугацааны нөхөх олговрын хэмжээг дээрх засгийн газрын тогтоолыг үндэслэн тооцвол нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсний доод хэмжээ  1114000 төгрөг, нэг өдрийн цалин хөлс 51814 төгрөг байх бөгөөд олговрын нийт хэмжээ (1114000х3+51814х21)=334200+1088094=4430094 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж Х.*******т олгож, энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэж хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

11.Ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт хариуцагчаас гаргах мөнгөн дүнгийн хэмжээнд өөрчлөлт орсонтой холбогдуулан анхан шатны шүүхийн шийдвэрийн улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэсэн хэсэгт зохих  өөрчлөлтийг  оруулж, хуульд зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 31-ний өдрийн 153/ШШ2023/00263 шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 2 дахь заалтын “6,551,291 /зургаан сая таван зуун тавин нэгэн мянга хоёр зуун ерөн нэг/” гэснийг “4430094 /дөрвөн сая дөрвөн зуун  гучин мянга ерөн дөрөв/” гэж, “901,384 /есөн зуун нэг мянга гурван зуун наян дөрөв/” гэснийг 3,022,1 / гурван сая хоёр хорин хоёр мянга таван зуун наян нэг/ гэж,

3 дахь заалтын “119,770 /нэг зуун арван есөн мянга долоон зуун дал/” гэснийг  “831 /наян таван мянга найман зуун гучин нэг/” гэж тус тус  өөрчлөлт оруулж  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.1, 60 зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан   хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 зүйлийн 167.5, 172 зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                                    М.НЯМБАЯР

 

                                                ШҮҮГЧ                                                    Ж.ОТГОНХИШИГ

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Н.ТУЯА