| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 153/2024/00284/и |
| Дугаар | 23 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Банкны зээл, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 23
2024 11 27 206/МА2024/000023
М.ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,
Ховд аймаг дахь ******* дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 153/ШШ2024/00406 дугаар шийдвэртэй,
Баян-Өлгий аймгийн******* ******* ******* ******* ******* *******, ******* ******* ******* ы нэхэмжлэлтэй,
Ховд аймгийн *******ын ийн ******* *******, ******* т холбогдох,
“ Үндсэн зээл 129,000,000 төгрөг, зээлийн хүү 64,400,000 төгрөг, нийт 193,500,000 (нэг зуун ерэн гурван сая таван зуун мянга) төгрөг гаргуулах” иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагч Ц./цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн үндэслэл:
1.1 Баян-Өлгий аймгийн******* *******ын иргэн М., Ховд аймгийн *******ын иргэн Ц. бид харилцан тохиролцож 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр бүртгэлийн 2051 дугаартай зээлийн гэрээ байгуулж 129,000,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай Ц.т зээлсэн. 6 сар тутам тооцоо нийлж хүүг нь урьдчилан төлөх ба үндсэн төлбөрийг зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа бүрэн төлөхөөр зээлийн гэрээ байгуулж 129,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зээлдэгчид бүрэн өгсөн.
Зээлдэгч Ц. нь улсын бүртгэлийн гэрчилгээний Ү-16170062, 000397466 дугаартай, Ховд аймгийн *******ын 12 дугаар Цамарав Лааганы 1 гудамж 116 , 74 шилтай 47,5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн гэрчилгээний Ү-1617006253, 000397468 дугаартай, Ховд амйаг, ******* 12-р Цамарав, Лаагны 1 гудамж 116 , 7 шилтай, 39,3 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцааны гэрээгээр барьцаалсан.
2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2051 дугаартай зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д: 6 сар тутам тооцоо нийлж, хүүг нь урьдчилан төлөх ба үндсэн төлбөрийг зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа бүрэн төлнө., зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д Зээлдэгч нь Зээлийн эргэн төлөлтийн нөхцөл зөрчсөн, зээлдэгч худал мэдээлэл өгсөн, хуурамч баримт бүрдүүлэн зээл авсан бол гэрээний үүргийг зөрчсөнд тооцож зээлдүүлэгч гэрээг цуцалж, алданги торгууль, төлөгдөөгүй үлдсзн зээлийг төлүүлэхээр шаардах эрхтэй. гэж заажээ.
Зээлдэгч Ц. нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.6 дахь заалтыг зөрчсөн тул зээлдүүлэгч гэрээг цуцлаж, Ц.ээс зээлийн гэрээгээр зээлсэн 129,000,000 төгрөгийг зээлийн хүү 64,400,000 төгрөг, бүгд 193,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Иймд Ц.ээс үндсэн зээл 129,000,000 төгрөг, зээлийн хүү 64,400,000 төгрөг, бүгд 139,500,000 төгрөгийг гаргуулан иргэн М. намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:
2.1 Ц. би 2024 оны 08 дугаар сарын 05-н өдөр Баян-Өлгий аймаг, Өлгий ******* Цамарав ресторанд иргэн овоггой эхнэртэй нь очиж уулзаж тохиролцоонд хүрсэн.
2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр *******ой нь эхнэртэйгээ Ховд аймаг ******* Цамарав ******* лах "ЭСБА" -ны анд ирж өөрөө уулзсан. Энэ уулзалтаар зээлсэн мөнгө болон хүүгээ ярилцаж тохиролцоонд хүрсэн. Зээлсэн мөнгөндөө би Ховд аймаг ******* Цамарав ******* лах 2-р 80 айлын 9-н давхрын 73 тоот 114 м2 орон сууцыг нэг м2-ыг нь 2,200,000 төгрөгөөр тохиролцож өгсөн. Зөрүү 40,000,000 төгрөг тооцож авч ны гэрчилгээ болон түлхүүрээ хүлээлгэн өгсөн нь үнэн болно. Уг анд засвар хийж өгөхөөр тохиролцсон бөгөөд засвар хийж байгаа. ... *******ой аас хариу тайлбар авч өгнө үү гэжээ.
3.Ховд аймаг дахь ******* дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 153/ШШ2024/00406 дугаар шийдвэрээр:
3.1 Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1-д заасныг тус тус баримтлан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Ц.ээс үндсэн зээл 129,000,000 төгрөг, зээлийн хүү 54,825,000 төгрөг, нийт 183,825,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,575,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
3.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч М.ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,125,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.ээс 1,077,075 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.д олгож,
3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга:
4.1 Тус шийдвэрээр үндсэн зээл 129.000.000 төгрөг, зээлийн хүү 54.825.000 төгрөг нийт 183.825.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн бөгөөд тус шийдвэрийн үндсэн зээл төлөх үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байсан бөгөөд тухайн зээлийн хүүгээс 5.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
4.2 Тус зээлийн төлбөрт нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож өөр үл хөдлөх эд хөрөнгө дүйцүүлэн өгөхөөр болж тухайн эд хөрөнгийг нэхэмжлэгч түүний эхнэрт үзүүлэн түлхүүрийг нь хүлээлгэн өгсөн байсан бөгөөд энэ талаар хариу тайлбартаа удаа дараа дурдсан байсан бөгөөд хариуцагч миний бие шүүх хуралдаанд оролцоогүй, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар нэхэмжлэгчээс асууж тодруулаагүй зэргээс шалтгаалан талуудын бодит эвлэрэл, хүсэл зоригийн илэрхийллийг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүх хуралдаанаар энэ алдааг засан хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоож анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, талуудын эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Ц.ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянав.
2.Нэхэмжлэгч нь “Үндсэн зээл 129,000,000 төгрөг, зээлийн хүү 64,400,000 төгрөг, нийт 193,400,000 (нэг зуун ерэн гурван сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.т холбогдуулан гаргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв талаас үнэлж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
4.Хариуцагч Ц. нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “...”үндсэн зээл төлөх үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байсан бөгөөд тухайн зээлийн хүүгээс 5 000 000 төгрөг төлөхгүй хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагч миний бие шүүх хуралдаанд оролцоогүй,энэ талаар нэхэмжлэгчээс асууж тодруулаагүй зэргээс шалтгаалан талуудын бодит эвлэрэх, хүсэл зоригийн илэрхийллийг шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүх хуралдаанаар энэ алдааг засаж хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, талуудын эвлэрлийг баталж өгнө үү” гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч хариуцагч нар нь эвлэрэн хэлэлцэж харилцан тохиролцож дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:
1.Хариуцагч Ц. нь нэхэмжлэгч М.д “Ховд аймгийн *******ын 12 дугаар Цамарав Лааганы 1 гудамж 116 , 72 114 м.кв талбайтай 4 өрөө үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн 000397459 дугаартай гэрчилгээтэй орон сууцыг засвар хийж М.ы өмчлөлд” шилжүүлэх,
2.Нэхэмжлэгч М. нь орон сууцны үнийн зөрүү 40.000.000 (дөчин сая) төгрөгийг хариуцагч Ц.т шилжүүлэн өгсөн.
Нэхэмжлэгч хариуцагч нар гадны дарамт шахалтгүйгээр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн,зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй тул эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү? гэж харилцан тохиролцож эвэрлэсэн байна.
6. Нэхэмжлэгч М., хариуцагч Ц. нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан шаардлагын талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг ойлгож сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлон, шүүхийн өмнө эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
7. Иймээс давж заалдах шатны шүүх талуудын эвлэрлийн гэрээг баталж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч Ц. нь давж заалдах шатны шүүх хуралдаанд цахимаар зайнаас оролцож эвлэрлийн гэрээг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулсан болно.
8. Зохигчдын сайн дурын үндсэн дээр гэрээний нөхцөлийн талаар харилцан тохиролцож, шүүхийн өмнө 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр эвлэрэн хэлэлцэж, бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээг давж заалдах шатны шүүх баталж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч болон хариуцагч нар нь энэ шаардлагаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй ба магадлалыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг хэргийн оролцогчдод тайлбарлах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь ******* дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 153/ШШ2024/00406 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч М., хариуцагч Ц. нарын сайн дураараа харилцан тохиролцож шүүхийн өмнө 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 162 дугаар зүйлийн 162.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.ы нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.137.728 (сая нэг зуун гучин долоон мянга долоон зуун хорин найм) төгрөгийг, хариуцагч Ц.ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96200 (ерэн зургаан мянга хоёр зуун) төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА