| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2019/0428/Э |
| Дугаар | 435 |
| Огноо | 2019-04-15 |
| Зүйл хэсэг | 12.5.1., |
| Улсын яллагч | Ц.ариунтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 435
н шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Ө.Төгөлдөр,
Улсын яллагч Ц.Ариунтуяа
Шүүгдэгч Ц.Э р, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц Эт холбогдох эрүүгийн 1808055810315 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Ц н Э , Монгол Улсын иргэн, 1974 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймаг Зүүн хараа сум Мандал САА-д төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Өмнөговь аймаг Цогтцэций суманд байх “Стандарт майнинг транс” ХХК-д жолооч ажилтай, ам бүл-6, эхнэр 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 8 дугаар хороо Нуурын 4-12 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, КЮ74060813,
Шүүгдэгч Ц.Э2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртлэх хугацаанд 8 удаагийн үргэлжилсэн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Нуурын 4 дүгээр гудамж 12 тоотод насанд хүрээгүй хохирогч 15 настай Т.Цагаанааг 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй /15 нас 1 сар 9 хоногтой/ байгаа болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Эшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Би шалгагдаж байх явцдаа болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул одоо нэмж ярих зүйл алга байна. Үлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Насанд хүрээгүй хохирогч Т.Ц мөрдөншалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
....Эрдэнэбаяр нь намайг өргөж авсан аав Тогтохбаярын төрсөн дүү Эрдэнэцэцэгийнх нь нөхөр байгаа юм. Эрдэнэбаяр ахынх манай хашаанд намайг бага байхад нүүж ирсэн... Хамгийн анх 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр аавыг ажилд явсан байхад намайг гэртээ ганцаараа байхад Эрдэнэбаяр ах орж ирээд 10.000 төгрөг өгөөд бэлгийн харьцаанд орсон. Тэр өдрийг би Эрдэнэбаяр ах Шарын голоос ирж байсан гэдгээр нь санаж байна. Түүнээс хойш 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр аавыг мөн ажилд явсан байхад нь Эрдэнэбаяр ах манай гэрт орж ирээд 10.000 төгрөг өгөөд бэлгийн харьцаанд орсон. Тэр өдрийг би 15-ны өдөр нь халамжийн мөнгө буудаг учир санаж байна. Түүний дараа нь 2017 оны 12 сарын 16-ны өдөр мөн намайг гэртээ ганцаараа байхад өдрийн цагаар орж ирж 15.000 төгрөг өгөөд бэлгийн харьцаанд орсон. Уг өдрийг би сургуулийн шинэ жил болох өдрийн өмнөх өдөр гэдгээр нь санаж байна. Түүний дараа нь 2018 оны 01 сарын 06-ны өдөр намайг гэртээ ганцаараа байхад Эрдэнэбаяр ах орж ирээд 15.000 төгрөг өгч бэлгийн харьцаанд орсон. Тэр өдрийг хэрхэн санаж байна гэхээр 2 хоногийн дараа нь манай найзын төрсөн өдөр нь болдог учир санаж байгаа юм. Түүний дараа нь 2018 оны 05 дугаар сарын 31-ны өдөр намайг гэртээ байхад Эрдэнэбаяр ах орж ирээд 20.000 төгрөг өгөөд бэлгийн харьцаанд орсон. Маргааш нь хүүхдийн баяр байсан юм. Түүний дараа 2018 оны 07 дугаар сарын 09-ны өдөр аавыг гэртээ согтуу тасарчихсан байхад Эрдэнэбаяр ах гэртээ ганцаараа байхаар нь би гэрт нь явж ороод 50.000 төгрөг аваад бэлгийн харьцаанд орсон. Хамгийн сүүлийнх нь 2018 оны 08 сарын 21-ны өдөр намайг гэртээ ганцаараа байж байхад Эрдэнэбаяр ах орж ирээд 30.000 төгрөг өгөөд бэлгийн харьцаанд орсон. Тэр өдрийг саяхан учир би санаж байна...гэжээ. /хх-14-15, 16-20, /
Гэрч Я.Эрдэнэцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
... Ц.Энь миний нөхөр байгаа юм...Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Нуурын 4-12 тоот хашаа нь манай ах Тогтохбаярын хашаа байсан ба ах маань надад өгч миний нэр дээр болгосон...Би нөхөр Эрдэнэбаярыг Тогтохбаярын охин Цагаанааг оролдож байгаа талаар мэдээгүй байсан ба надад ямар нэгэн сэжиг төрж байгаагүй юм. Гэтэл 2018.08.23-ны өдөр Цагаанаагийн төрсөн өдөр болоод манай дунд охин Соёлмааг Цагаанаа дагуулаад явчихсан байсан учир уг өдөр хойноос нь явж байж олж ирсэн чинь Цагаанаа халамцуу байдалтай байсан юм. Тэгээд юу болсон, яагаад тэнээд байдаг талаар нь асуусан чинь Соёлмаа надад хэлэхдээ “ээжээ Цагаанаа нэг сонин юм яриад байна, аавтай чинь унтсан гэж яриад байна” гэж хэлсэн...Тухайн үед нөхөр Эрдэнэбаяр хөдөө ажлаар явчихсан байсан учир асууж юм ч яриагүй...Эрдэнэбаяр хөдөөнөөс ажлаасаа буугаад ирсэн...Цагаанаагийн эгч Мөнх-Очир нь манай орж ирээд Эрдэнэбаярыг согтуу байдалтай унтаж байхад нь надад хандаад “энэ Эрдэнэбаяр чинь манай дүү Цагаанааг хүчиндсэн гэж байна шүү дээ” гэж хэлээд Эрдэнэбаяр босч ирээд “ би тэгээгүй шүү дээ” гээд л бужигнаад эхэлсэн...Цагаанаа нь миний төрсөн ах Тогтохбаярын өргөмөл охин байгаа юм...9-р ангиа төгсөөд коллежид орсон. Коллежид орсоноос хойш гадуур тэнээд, хааяадаа хоногоор алга болоод байдаг болсон ба архи дарс хэрэглээд байх болсон...гэжээ. /хх-28-29/,
Гэрч Г.Тогтохбаяр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
...Ц.Энь миний төрсөн дүү Эрдэнэцэцэгийн нөхөр нь байгаа юм...Эхнэр Өлзиймаагийн төрсөн эгч Гансүхээс Цагаанааг 2002 онд өргөж авч байсан юм. Гэтэл эхнэр Өлзиймаа нь 2009 онд бусдын гарт нас барсан учир би охин Цагаанаагийн хамт амьдрах болсон. Манай хашаанд манай дүү Эрдэнэцэцэг нь нөхөр Эрдэнэбаяр болон хүүхдүүдийн хамт амьдардаг юм. Би хөдөөгүүр ажиллаад явчихдаг учир гэрт Цагаанаа ихэнхдээ л ганцаараа үлддэг байсан. Манай хашаанд төрсөн дүү Эрдэнэцэцэг байдаг байсан учир ханьтай гэдэг утгаараа би санаа зовохгүй л ажил хөөж явдаг байсан юм. Гэтэл 2018 оны 08 дугаар сарын орчимд би хөдөө ажиллаж байтал манай дүү Эрдэнэцэцэг надад утсаар хэлэхдээ “Цагаанааг Эрдэнэбаяр оролдоод байдаг юм уу, хаашаа юм, унтаж хэвтээд байдаг сурагтай байна, хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд би ирээд Эрдэнэцэцэгээс юу болсон талаар асуухад манай охин Соёлоо надад хэллээ “Эрдэнэбаяр Цагаанаатай унтаж хэвтдэг юм шиг байна” гэж хэлсэн. Тухайн үед намайг хөдөөнөөс ирэхэд Эрдэнэбаяр хөдөө ажилд явчихсан байсан...Эрдэнэбаяр ирээгүй байж байгаад 2018 оны 11 сард ажил нь дуусаад гэртээ ирэхээр нь уулзахад “би оролдож байсан нь үнэн, гэхдээ ямар нэгэн юм болоогүй” гэж хэлсэн...гэжээ. /хх-30-31/,
Гэрч Б.Мөнх-Очир мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
...Би гэртээ байж байтал Тогтохбаяр ах олон удаа залгасан байсан. Ингээд Тогтохбаяр ахтай холбогдсон чинь “хурдан хүрээд ирээ, энд асуудал гараад байна, такси бариад яаралтай хүрээд ир” гэхээр нь би “утсаар ярьж болохгүй юм уу” гэхэд Тогтохбаяр ах “утсаар ярих боломжгүй ээ такси бариад хүрээд ир” гэхээр нь би такси бариад гэрт нь очсон. Тэгтэл Тогтохбаяр ах надад хэлэхдээ “Эрдэнэбаяр согтуу байдалтай гэртээ байна, манай охин Цагаанааг хүчиндсэн байна, багаас нь хүчиндсэн гэж байна. Тэгээд хэлсэн чинь охин чинь ямар онгон байсан юм уу гэж хэлээд байна” гэж надад хэлсэн...Цагаанаагаас юу болсон талаар тухайн өдөр асуухад юу ч хэлэхгүй байгаад байхаар нь асууж шалсан боловч юм хэлэхгүй байсан. Тэгээд санаа нь зовоод байгаа юм байх гэж бодоод авч гараад уулзсан чинь “Эрдэнэбаяр ах хэдэн жилийн өмнөөс бэлгийн харьцаанд орж байсан” гэж л хэлж байсан. Өөр зүйл яриагүй...гэжээ. /хх-32-33/,
Гэрч А.Гансүх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
…Тогтохбаяр над руу залгаад “Цагаанааг Эрдэнэбаяр оролдсон байна” гэж хэлсэн. Тэгээд би өргөдөл бичиж өгсөн юм. Түүнээс өөрөөр надад хэргийн талаар мэдэх зүйл байхгүй...гэжээ. /хх-34-35/,
Насанд хүрээгүй гэрч Э.Соёлмаа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
...Ц.Энь миний төрсөн эцэг байгаа юм. 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Цагаанаагийн төрсөн өдөр нь болсон юм. Тэгээд Цагаанаа намайг дагуулаад гадуур явж байгаад 0.5 литрийн нэг шил хямдхан архи аваад 112-ын буудлын орчимд эзэнгүй хашаанд орж сууж байгаад Цагаанаа ганцаараа тэр архиа уугаад суусан юм. Тэгээд Цагаанаа согтчихоод надад “би танай аавд чинь хайртай, би танай аавтай унтсан” гэж хэлсэн. Тэгээд би тэр талаар нь ээжид хэлж байсан юм. Тэрнээс өөр мэдэх зүйл байхгүй...Хүч хэрэглэсэн, хүчиндсэн гэж хэлээгүй. Цагаанаа ер нь олон хөвгүүдтэй бэлгийн харьцаанд орсон талаараа надад хэлдэг байсан. Хоёулахнаа байж байхад л Цагаанаа би нэг бандитай унтаад, тийм бандитай унтаад гээд ярьдаг байсан, бас гэртээ хөвгүүд авч ирж унтдаг гэж байсан...Цагаанаа эрэгтэй найз ихтэй, тэд нартайгаа архи уучихаад бэлгийн харьцаанд ордог гэж надтай хоёулхнаа байхдаа ярьдаг байсан...гэжээ. /хх-36/
Шинжээч эмч Б.Ганзориг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Т.Цагаанаад үзлэг хийхэд “охин хальс махархаг, салбант бүтэцтэй, сунамтгай шинжтэй, нүх том 3-н цагийн байрлалд суурь хүрсэн хуучин сорвижилттой, цочролын шинж үгүй” байсан байна. Сорвижилттой байна гэдэг нь охин хальс хуучин урагдалттай байгаад эдгэрч сорвижсон болохыг харуулж байна...гэжээ. /хх-41/
Шүүх эмнэлгийн шинжээчийн № 14282 тоот актын дүгнэлтэнд:
1. 5. Т.Цагаанаа-н охин хальс хуучин урагдалтай байна.
2.3.10.11. Т.Цагаанаа-н биед гэмтэл тогтоогдсонгүй.
4. Т.Цагаанаа-н бэлгийн хөгжил насандаа тохирсон байна.
6.7. Т.Цагаанаа нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.
8.9. Т.Цагаанаа-н үтрээ болон шулууг гэдэсний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс, цусны үлдэц илрээгүй.
12. Т.Цагаанаа нь 3-р бүлгийн цустай байна гэжээ. /хх-44/,
Шүүх эмнэлгийн шинжээчийн №77 тоот дүгнэлтэд:
1. Ц.Энь бэлгийн харьцаанд орох чадвартай байна.
2. Ц.Энь бэлгийн замын халдварт өвчингүй байна.
3. Ц.Энь хоёрдугаар бүлгийн цустай байна гэжээ. /хх-46/
Шүүгдэгч Ц.Эмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
...Би Т.Цагаанаатай анх ярилцаж байгаад мөнгө өгч бэлгийн харьцаанд орох талаар ярилцахад Цагаанаа зөвшөөрсөн ба анх би 2017 оны 10 дугаар сарын 02-ны шөнө хөдөөнөөс ирээд Цагаанааг гэртээ ганцаараа байхад нь бэлгийн харьцаанд орж байсан. Түүнээс хойш нийтдээ 7,8 удаа мөнгө өгч бэлгийн харьцаанд орж байсан ба хамгийн сүүлд 2018 оны 08 дугаар сард бэлгийн харьцаанд орсон минь үнэн. Гэхдээ би ямар нэгэн байдлаар хүч хэрэглэж байгаагүй ба байнга л мөнгө төгрөг өгөөд түүнтэй тохиролцож бэлгийн харьцаанд орж байсан. Би хууль сайн мэдэхгүй учир насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон минь миний буруу, би одоо өөрийн бурууг ойлгож мэдэж байгаа. Уг зүйл хэсгийг хүлээн зөвшөөрч байна...гэжээ. /хх-24/
Өргөдөл /хх-6/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-10/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-50/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-55/, бусад лавлагаа /хх-49, 59-65, 67-72/, цагдаагийн байгууллагын АСАП сангийн шүүлт /хх-ийн 56-58/, Төрийн банкны дансны хуулга /хх-70/, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх-86/, насанд хүрээгүй хохирогч Б.Цагаанаагийн нас тоолсон баримт /хх-78/ зэрэг нотлох баримт болно.
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Эрдэнэбаярт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ц.Э2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртлэх хугацаанд 8 удаагийн үргэлжилсэн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Нуурын 4 дүгээр гудамж 12 тоотод насанд хүрээгүй хохирогч 15 настай Т.Цагаанааг 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон болох нь
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.Цагаанаагийн өгсөн “...Хамгийн анх 2017 оны 10 дугаар сарын 02-ны намайг гэртээ ганцаараа байхад
Эрдэнэбаяр ах орж ирээд мөнгө 10.000 төгрөг өгөөд бэлгийн харьцаанд орсон...Түүнээс хойш 2017 оны 11 сарын 14-ны өдөр 10.000 төгрөг өгөөд бэлгийн харьцаанд орсон...2017 оны 12 сарын 16-ны өдөр 15.000 төгрөг өгөөд бэлгийн харьцаанд орсон...2018 оны 01 сарын 06-ны өдөр 15.000 төгрөг өгч бэлгийн харыдаанд орсон...2018 оны 05 дугаар сарын 31-ны өдөр 20.000 төгрөг өгөөд бэлгийн харьцаанд орсон...2018 оны 07 дугаар сарын 09-ны өдөр 50.000 төгрөг аваад бэлгийн харьцаанд орсон...2018 оны 08 сарын 21-ны өдөр 30.000 төгрөг өгөөд бэлгийн харьцаанд орсон...Надад хүч хэрэглэж байгаагүй. Мөнгө өгөхөөр нь би зөвшөөрөөд бэлгийн харьцаанд ордог байсан...” гэх мэдүүлэг /хх-14-15, 16-20/,
Насанд хүрээгүй гэрч Э.Соёлмаагийн “...Цагаанаа согтчихоод надад би танай аавд чинь хайртай, танай аавтай чинь унтсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-36/,
Гэрч Я.Эрдэнэцэцэгийн өгсөн ”.. Соёлмаа надад хэлэхдээ “ээжээ Цагаанаа нэг сонин юм яриад байна, аавтай чинь унтсан гэж яриад байна” гэж хэлсэн...Тухайн үед нөхөр Эрдэнэбаяр хөдөө ажлаар явчихсан байсан учир асууж юм ч яриагүй...Эрдэнэбаяр хөдөөнөөс ажлаасаа буугаад ирсэн...Цагаанаагийн эгч Мөнх-Очир нь манай орж ирээд Эрдэнэбаярыг согтуу байдалтай унтаж байхад нь надад хандаад “энэ Эрдэнэбаяр чинь манай дүү Цагаанааг хүчиндсэн гэж байна шүү дээ” гэж хэлээд Эрдэнэбаяр босч ирээд “ би тэгээгүй шүү дээ” гээд л бужигнаад эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-28-29/,
Гэрч Г.Тогтохбаярын өгсөн ”...манай дүү Эрдэнэцэцэг надад утсаар хэлэхдээ “Цагаанааг Эрдэнэбаяр оролдоод байдаг юм уу, хаашаа юм, унтаж хэвтээд байдаг сурагтай байна, хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд би ирээд Эрдэнэцэцэгээс юу болсон талаар асуухад манай охин Соёлоо надад хэллээ “Эрдэнэбаяр Цагаанаатай унтаж хэвтдэг юм шиг байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-30-31/,
Гэрч Б.Мөнх-Очирын өгсөн ”...Тогтохбаяр ах надад хэлэхдээ “Эрдэнэбаяр согтуу байдалтай гэртээ байна, манай охин Цагаанааг хүчиндсэн байна, багаас нь хүчиндсэн гэж байна. Тэгээд хэлсэн чинь охин чинь ямар онгон байсан юм уу гэж хэлээд байна” гэж надад хэлсэн...Цагаанааг авч гараад уулзсан чинь Эрдэнэбаяр ах хэдэн жилийн өмнөөс бэлгийн харьцаанд орж байсан гэж л хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-32-33/,
Гэрч А.Га өгсөн ”...Тогтохбаяр над руу залгаад “Цагаанааг Эрдэнэбаяр оролдсон байна” гэж хэлсэн. Тэгээд би өргөдөл бичиж өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-34-35/,
-шинжээч эмч Б.Ганзоригийн өгсөн “...Т.Цагаанаад үзлэг хийхэд охин хальс махархаг, салбант бүтэцтэй, сунамтгай шинжтэй, нүх том, 3-н цагийн байрлалд суурь хүрсэн хуучин сорвижилтой, цочролын шинж үгүй байсан байна. Сорвижилттой байна гэдэг нь охин хальс хуучин урагдалттай байгаад эдгэрч сорвижсон болохыг харуулж байна...” гэх мэдүүлэг /хх-41/,
Шүүгдэгч Ц.Э ын өгсөн “...Би Т.Ц-тай...7, 8 удаа мөнгө өгч бэлгийн харьцаанд орж байсан нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-24/ болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хавтас хэрэгт авагдсан баримтаар хохирогч Б.Цагаанаа нь 2002 оны 8 дугаар сарын 23-ний өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэгдэх үед буюу 2017 оны 10 дугаар сараас 02-ны өдрийн байдлаар насанд хүрээгүй буюу 15 нас 01 сар 9 хоногтой байсан болох нь мөрдөн байцаагчийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх-78/, Т.Цагаанаагийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-75./ зэргээр тогтоогдсон болно.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Эрдэнэбаярын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх ба Ц.Эрдэнэбаярыг хохирогч Т.Цагаанааг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байх тул шүүгдэгч Ц.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, шүүгдэгчийн ар гэрийн байдал болон хохирогч Т.Цагаанаагийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Э дээрхи зүйл, хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Э хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, энэ хэрэгт авагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.