Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 24

 

 

2024       11        27                                            206/МА2024/000024

 

Б.гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь ******* дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 28-ны өдрийн 153/ШШ2024/00392 шийдвэртэй,

Хэнтий аймгийн ******* *******, ******* ******* ******* ******* ******* *******, ******* гийн нэхэмжлэлтэй,

Ховд аймгийн *******ын , ******* ******* *******, т холбогдох,

 Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцаа буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 10 сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагч Б. түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хуралдааны нарийн бичгийн даргаар М.Мөнгөнсарнай нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэлийн үндэслэл: 

1.1 Миний бие нь 2021 оны 8 сарын 23-ны үеэр Ховд аймгийн *******ын , ******* ******* байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******17004061 тай, банкны барьцаанд байгаа, ,7 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг Б.т худалдахаар амаар тохиролцож худалдагч талаас үүргээ биелүүлж байраа чөлөөлж өгсөн. Харин худалдан авагч тал болох Б. нь тус орон сууцыг 2021 онд хүлээн авч өдий хүртэл амьдарч байгаа боловч ярилцаж тохирсон 2023 оны 12 сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд төлбөрөө төлнө гэсэн үүргээ биелүүлээгүй, зөрчсөн тул Иргэний хуулийн 205 зүйлийн 205.1-д зааснаар түүнтэй амаар байгуулсан гэрээнээс татгалзаж, Ховд аймгийн *******ын , ******* ******* байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******17004061 тай, банкны барьцаанд байгаа, ,7 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1  Б. нь урьд өмнө Б. надад холбогдуулан байр чөлөөлүүлэх тухай, хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд энэ хэргийг 3 шатны шүүхээр 6 удаа ороод шийдвэрлэсэн байдаг. Нэг хэргийг хэлбэрийг нь өөрчлөөд дахин шүүхэд нэхэмжлэл гаргаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. "Хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах" тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүх 2023 оны 11 сарын 30-нд шийдвэрлэж 00650 тай шүүхийн шийдвэр гаргаж түүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах гомдол гаргаснаар, хамгийн сүүлд 2024 оны 01 дүгээр сарын 30-нд хэлэлцэн Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь Б.гийн шүүхэд хандан гаргасан "Хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах” тухай нэхэмжлэлийг авч хэлэлцээд 00003 Магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл хэргийн хариуцагч Б. миний бие дээрх магадлалыг гардаж аваагүй надад гардуулаагүй байх хугацаанд Б. нь 2024 оны 02 сарын 05-нд дахиад шүүхэд худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцаа буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байдаг. Нэхэмжлэгч Б. нь магадлалыг биелүүлээд үлдсэн төлбөрөө өгөх цаг хугацаа олгодоггүй нэхэмжлэлийн агуулгаа өөрчлөөд байнга нэхэмжлэл гаргаж дарамталдаг.

Миний хувьд бас 2 жил шүүхэд хариуцагчаар дуудагдан сэтгэл санаа болон санхүүгээрээ хохирч байна. Тухайн үед Б. нь бэлэн мөнгө хэрэгтэй байсан учир намайг залилж мөнгө авсан байна гэдэг нь удаа дараа шүүхэд гаргаад байгаа нэхэмжлэлүүдээс тодорхой харагдаж байна.

Гурван шатны шүүхээр 6 удаа ороод шийдвэрлэгдээд дуусан хэргийг агуулга ижил хэлбэрийг нь өөрчлөөд шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа нь үндэслэлгүй байх тул Б.гийн шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Ховд аймаг дахь ******* дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 28-ны өдрийн 153/ШШ2024/00392 шийдвэрээр:

3.1  Иргэний хуулийн 243 зүйлийн 243.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 225 зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.гийн “худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцаа буцаан гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.2Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг хугацаандаа гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж  шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.1 Хариуцагч Б. нь төлбөрөө хугацаанд нь төлөөгүй үүргийн зөрчлөөс нэхэмжлэгч төлбөр төлөхийг шаардсан, үр дүн гараагүй тул гэрээнээс татгалзаж энэ тухайгаа мэдэгдсэн. Иргэний хуулийн 112 зүйлд эд хөрөнгийн үнийг төлснөөр өмчлөх эрх шилжих, 112.1 дэх хэсэгт "Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ. 11.2 дахь хэсэгт өмчлөх эрх олж авч байгаа этгээд эд хөрөнгийн үнийг хугацаанд нь төлөөгүй байхад өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд гэрээнээсээ татгалзвал үүрэг ёсоор талууд өмнө нь шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаан өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 зүйлийн 205.1- д зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биед байдлаар нь харилцан буцаан өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч Б. нь орон сууцаа буцаан шаардах эрхтэй.

Гэтэл анхан шатны шүүх нь нотлох баримтыг үнэн зөв, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх байтал хавтаст хэрэгт авагдсан бүх нотлох баримтуудыг жагсаан бичиж, маргааны үйл баримт мэтээр дүгнэлт хийж, дээрх хуулийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.2 Анх нэхэмжлэгч Б. нь дээрх маргаан бүхий орон сууцыг Б.ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, амаар тохиролцсон гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан ба шүүхээс хариуцагч Б.ийг нэхэмжлэгч буюу худалдагчтай тохиролцсоны дагуу орон сууцны үнийг 2023 оны 12 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд төлж дуусгах үүргээ зөрчөөгүй байна гэх үндэслэлээр Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 сарын 13-ны өдрийн 206/МА2022/00031 тай магадлал гарсан. Дараа нь нэхэмжлэгч Б. нь Ховд аймгийн *******ын , ******* ******* байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******17004061 тай, ,7 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг буцаан авч, Б.т ******* урьдчилгаанд шилжүүлсэн төлбөрийг буцаан өгөх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 сарын 30-ны өдрийн 006/МА2024/00003 тай магадлал гарсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 зүйлийн 26.2. нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Гэтэл анхан шатны шүүх нь нэхэмжлэгч гэрээний хугацаа дуусахаас өмнө өөрөө гэрээгээ зөрчиж нэхэмжлэл гаргасан, шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй байхад дараагийн нэхэмжлэлээ гаргадаг, гэрээний хугацаандаа үлдэгдэл төлбөрөө төлөх боломж олгохгүй, эцсийн шийдвэр гараагүй байхад дахин нэхэмжлэл гаргаад байдаг, хугацаандаа үлдэгдэл төлбөрөө төл гэсэн бол төлөх байсан гэх тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.3 Улсын бүртгэлийн маягтаар Ховд аймгийн *******ын , ******* ын өмчлөгчөөр нь Б., нар байдаг. Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ нь 2 хүний буюу нэхэмжлэгч Б. болон түүний охин нарын нэр дээр байдаг.Нэхэмжлэгч Б. нь Ховд аймгийн *******ын 12 , , Жаргалан хотхон, 1-р 80 айлын ******* байршилтай, .7 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-*******17004061 тай, нэг өрөө байрыг Хасбанкинд Ипотекийн зээлийн барьцаанд байгаа байдаг бөгөөд зээлийг нэхэмжлэгч Б. төлдөг болох нь Хас банкны 2022 оны 08 сарын 26-ны өдрийн 24/806 тай тодорхойлолт, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваариар нотлогдоно.

Хас банкны Ховд аймаг дахь салбарын 2022 оны 08 сарын 26-ны өдрийн 24/806 тай тодорхойлолтоор "... Иргэн Бадарч ой РД:/ОЭ77101861/ нь 2014 оны 04 сарын 24-ний өдөр Хас банкнаас 1240017310 зээлийн гэрээгээр Орон сууц худалдан авах зээл авсан бөгөөд өнөөдрийг хүртэл хэвийн төлж байгаа нь үнэн болно"... гэх тодорхойлолтоор Ховд аймгийн *******ын , ******* ******* байрлах, Ү-*******17004061 эрхийн улсын бүртгэлтийн тай, .7 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууц нь Хас банкны зээлийн барьцаанд 2014-2034 он хүртэл эргэн төлөлттэй зээлийн барьцаанд байгаа болно гэх тодорхойлолт хавтаст хэрэгт авагдсан. Иргэний хуулийн 226 зүйлийн 226.1. Дараахь нөхцөл байдал байвал энэ хуулийн 204.2, 219.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй", 226.1.1. ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол 22 нэмэлт хуга гэрээгээр тогтоосон хугацаа дүн гарахгүй болох нь илт Үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулж үүргээ гүйцэтгээгүй Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийг үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоогоогүй, үүрэг гүйцэтгэхийг урьдчилан сануулаагүй гэрээнээс татгалзахаас өмнө үүрэг гүйцэтгэгчид үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон байх шаардлагыг хангаагүй гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэ гомдолтой байна. анхан шатны шүүх нь маргааны үйл баримтад үнэн зөв дүгнэлт хийгээгүйгээс шалтгаалаад хуулийг илэрхий буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийг хууль ёсны эрх ашгийг хохироосон чирэгдүүлсэн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 38 зүйлийн 38.1.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Нэхэмжлэгч Б. нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 зүйлийн 38.1-т заасан нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлсэн. Хавтаст хэрэгт: 2024 оны 05 сарын 24-ний өдрийн 24/675 тай Хас банкны албан бичиг, Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 06 сарын 27-ны өдрийн 586 тай албан бичиг, мэдүүлэх бүртгүүлэх баримтын хуулбар, орон сууц захиалах гэрээний хуулбар, зураг, Эсба интернэйшнл ХХК-ийн хүсэлтийн хуулбар, фото зургийн үзүүлэлт, 00020330 тай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, эд хөрөнгийн улсын бүртгэлийн маягтын хуулбар, 2014 оны 04 сарын 24-ний өдрийн тай Хас банктай байгуулсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар хавтаст хэрэгт авагдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ", 40.2. Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нь маргааны үйл баримт нотлох баримт үнэлэх гэх заалтуудыг зөв хэрэглэхгүйгээс шалтгаалж, маргааны үйл баримтад хамааралгүй дурьдагдаагүй Иргэний хуулийн 405 зүйлд заасан Даалгаврын гэрээ гэж дүгнэснээс харагдана. Мөн хариуцагч төлбөрөө хугацаанд нь төлөөгүй үндэслэлээ хүндэтгэн үзэх шалтгаантай гэдгээ нотолж чадаагүй болно.

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 28-ны өдрийн 1532024/00392 тай шийдвэрээр хавтаст хэрэгт авагдсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлээгүй хэргийг хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

5. Хариуцагч Б. түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбаратаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжихгүй байна. 2024 оны 08 сарын 28-ны өдрийн 392 тай анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл гэж дүгнэж байна. Нэхэмжлэгч талаас Б.ийг гэрээгээр зөрчсөн үүргээ биелүүлээгүй гэж ярьж байна. Гэтэл иргэний хуулийн  225.1-д заасан гэрээг Б. яаж зөрчсөн гэдгийг ямар нотлох баримтаар нотлох юм. 2023 оны 12 сарын 30-нд тааж үлдэгдэл төлбөрөө хийгээгүй төлбөрийн чадваргүй байна гэдэг нөхцөл байдал яриад байсан учраас бид 23,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэтэл буцаагаад шилжүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Б. рүү дахин мөнгө шилжүүлж болохгүй гэсэн шаардлага тавьсан. Нэхэмжлэгч өөрөө гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэл гаргасан. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад, шүүхийн эцсийн шийдвэр бичгээр гарч гардаж аваагүй байхад нэхэмжлэгч дахин нэхэмжлэл гаргасан. Нэг зүйлийн агуулга хэлбэрийг өөрчлөөд өөр байдлаар нэхэмжлэл дахин дахин гаргаад байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үеүдэд нэхэмжлэл гаргаад байсан учир Б.ийн хувьд үлдэгдэл мөнгө шилжүүлэх боломжийг олгохгүй байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 зүйлийн *******6.4-т зааснаар Б.гийн нэхэмжлэлтэй Б.т  холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б. нь “Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, Ховд аймгийн  *******ын  , ******* ******* байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******17004061 тай .7 м2 талбай бүхий нэг өрөө орон сууцыг Б.ээс буцаан гаргуулах тухай” шаардлагыг  шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Б. нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ “миний бие уг байрыг Б.т худалдахаар тохиролцож, 2021 оны 8 сарын 23-ний үеэр түүнд шилжүүлэн өгсөн боловч Б. нь ******* үнийг 2023 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл төлж дуусгах үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, орон сууцаа буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна” гэж тайлбарлажээ.

3. Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “нэхэмжлэгч Б. нь надад үлдэгдэл төлбөрийг төлөх боломж олгоогүй, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд дахин дахин шүүхэд нэхэмжлэл гаргаад 3 шатны шүүхээр 6 удаа оруулсан, өнөөдөр хугацаа хэтэрсэн гэж байгаа ч энэ нь надаас шалтгаалаагүй” гэж тайлбарлажээ. 

4.Анхан шатны шүүх “талуудын тайлбараар нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоогоогүй бөгөөд үүрэг гүйцэтгэхийг урьдчилан сануулаагүй, үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзахаас өмнө үүрэг гүйцэтгэгчид үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон байх шаардлагыг хангаагүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал нь “нэхэмжлэгчийн хувьд хариуцагчид үүргээ гүйцэтгэх талаар урьдчилан сануулах шаардлагагүй, ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт байсан, анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү” гэх агуулгатай гомдол гаргажээ.

5.1 Үйл баримтын талаар

Нэхэмжлэгч Б. нь Хас банкны ипотекийн барьцаанд байгаа Ховд аймгийн *******ын 12 , , хотхон, 1-р 80 айлын орон сууцны ******* байршилтай, .7 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг   хариуцагч Б.т 45.0 сая төгрөгөөр, тавилгыг 2.000.000 төгрөгөөр, нийт 47.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байна. Улмаар урьдчилгаа төлбөр 30 хувь буюу 13.500.000 төгрөг, тавилгын үнэ 1.000.000 төгрөгийг  хариуцагч төлж, үлдсэн мөнгийг 2023 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл төлж дууссаны дараа ******* гэрчилгээг нэр дээр нь шилжүүлж өгөхөөр талууд тохиролцож, нэхэмжлэгч нь 2021 оны 08 сарын 25-ны өдөр  орон сууцаа хариуцагч Б.т хүлээлгэн өгсөн байна.

Нэхэмжлэгч Б. нь “худалдан авагч нь ******* үнийг сар бүр төлөх үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр хариуцагч Б.ийн хууль бус эзэмшлээс байрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг “хариуцагч нь орон сууцны үнийг 2023 оны 12 сарын 30-ний өдөр хүртэл хугацаанд төлж дуусахаар талууд тохиролцсон байх бөгөөд харин сар бүр тогтмол 5 сая төгрөг төлөхөөр тохиролцсон гэх нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгч нотолж чадаагүй байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон байна.

Өөрөөр хэлбэл  орон сууц худалдах-худалдан авах талаар талуудын амаар ярилцан тохиролцсон үйл баримтыг дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 сарын 13-ны өдрийн 206/МА2022/00031 тай магадлалд “хариуцагч Б. нь орон сууцны үнэ 21,000,000 төгрөг тавилгын үнэ 2,000,000 төгрөг худалдагч тал шилжүүлсэн байх бөгөөд үлдэгдэл үнийг тогтмол биш өөрийн боломжоороо нэг өгөхдөө сая төгрөгөөс бууруулахгүйгээр 2023 оны 12 сарын 30-ний өдөр хүртэл төлж дуусгахаар тохиролцсон байна” гэж хэргийн үйл баримтын талаар тодорхой дүгнэсэн байна.

Гэтэл талуудын тохиролцсон хугацаа буюу 2023 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл худалдан авагч үлдэгдэл үнийг төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь 2024 оны 2 сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх 2024 оны 2 сарын 15-ний өдрийн 15 цаг 11 минутад хүлээн авсан байна.

Харин нэхэмжлэгч Б.гийн хариуцагч Б.т холбогдуулан гаргасан “Хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Ховд аймгийн  *******ын  , ******* ******* байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******17004061 тай .7 м2 талбай бүхий нэг өрөө орон сууцыг буцаан авч, Б.т ******* урьдчилгаанд шилжүүлсэн төлбөрийг буцаан өгөх тухай” нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн шийдвэр, магадлал,  мөн “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянуулах тухай хүсэлт”-ийг шийдвэрлэсэн давж заалдах шатны тогтоол нь тус тус энэ хэргийг үйл баримтад хамааралгүй байна.

5.2 Хууль зүйн дүгнэлт

5.2.1 Талуудын хооронд Иргэний хуулийн 243 зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд энэ гэрээ хүчин төгөлдөр байна. Худалдах-худалдан авах гэрээгээр  худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Худалдагч Б. нь 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн орон сууцаа худалдан авагч Б.т шилжүүлэн өгөхдөө худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийж, нотариатчаар гэрчлүүлэн, нэр шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй боловч “тохиролцсон хугацаанд үнийг бүрэн төлж дууссаны худалдагчийн нэр дээр байрыг шилжүүлж өгөхөөр тохиролцон” хариуцагчийн эзэмшилд орон сууцыг бодитойгоор шилжүүлэн өгсөн байна.

Иргэний хуулийн 112 зүйлийн 112.1 дэх хэсэгт “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ.” гэж заасан байна.

Иймд нэхэмжлэгч Б.гийн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ  тухайн үед Хас банкны ипотекийн зээлийн барьцаанд байсан, худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийж нотариатчаар батлуулаагүй зэрэг нь худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Иргэний хуулийн 112.2 дахь хэсэгт “Өмчлөх эрх олж авч байгаа этгээд эд хөрөнгийн үнийг хугацаанд нь төлөөгүй байхад өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд гэрээнээсээ татгалзвал үүрэг ёсоор талууд өмнө нь шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй.” гэж заасан тул нэхэмжлэгч Б. нь “хариуцагч Б. орон сууцны үнийг төлөөгүй” үндэслэлээр гэрээнээс татгалзах эрхтэй байна.

5.2.2 Иргэний хуулийн 225 зүйлийн 225.2 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ.” гэж заасан байна.

Нэхэмжлэгч нь “хариуцагчид холбогдуулан сар бүр тогтмол орон сууцны үнийг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул энэ үндэслэлээр гэрээнээс татгалзаж байна” гэх агуулгатай нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь шүүхэд гаргаж байсан, ба энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалд  худалдан авагчийн орон сууцны үнэ төлөх хугацааг тодорхой зааж өгсөн байна.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан “хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Ховд аймгийн  *******ын  , ******* ******* байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******17004061 тай .7 м2 талбай бүхий нэг өрөө орон сууцыг буцаан авч, Б.т ******* урьдчилгаанд шилжүүлсэн төлбөрийг буцаан өгөх тухай” шаардлагатай нэхэмжлэлийн шүүхэд гаргаж хоёр шатны шүүхээр шийдвэрлүүлж байсан.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж байгаа талаараа хоёр удаа шүүхэд нэхэмжлэл гаргаж анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдвэрлүүлж байсныг “үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилсан сануулсантай адилтгаж үзэх” боломжтой байна.

Нөгөө талаар худалдан авагчийн орон сууцны үнийг төлж дуусах хугацаа 2023 оны 12 сарын 30-ны өдөр дуусан бөгөөд нэхэмжлэгчийн 2024 оны 2 сарын 05-ний өдрийн огноотой нэхэмжлэлийг шүүх 2024 оны 2 сарын 15-ний өдрийн 15 цаг 11 минутад хүлээн авсан байна.

Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэх хугацаа өнгөрснөөс хойш 45 хоногийн дараа нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд үүнийг үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгчид нэмэлт хугацаа тогтоож өгсөнтэй адилтгаж үзэх боломжтой байна.

5.2.3 Иргэний хуулийн 206 зүйлд үүрэг гүйцэтгэх зарчмыг хуульчилсан ба 206.1-д зааснаар “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ.” гэж заасан байна.

Гэтэл худалдан авагч нь 2024 оны 6 сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийн данс руу үлдэгдэл 23,000,000 төгрөг шилжүүлснээс үзэхэд хариуцагч Б. нь орон сууцны үлдэгдэл үнийг “сар бүр тогтмол биш өөрийн боломжоороо нэг өгөхдөө сая төгрөгөөс бууруулахгүйгээр өгнө” гэх үүргээ биелүүлээгүй байх бөгөөд мөн төлж дууссан байх хугацаа өнгөрснөөс хойш 6 сар 18 хоногийн дараа үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн байна. Иймд шилжүүлсэн мөнгийг хариуцагчийн данс руу буцаан шилжүүлсэн нэхэмжлэгчийн үйлдлийг буруу гэж үзэх боломжгүй байна.

Мөн үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхой заасан 2022 оны 12 сарын 13-ны өдрийн 206/МА2022/00031 тай магадлал гарснаас хойш 2023 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч нь үүргээ тогтоосон хугацаанд шударгаар гүйцэтгэх талаар ямар нэг хүчин чармайлт гаргасан эсэх нь тогтоогдохгүй байна.

5.2.3 Иргэний хуулийн 225 зүйлийн 225.4 дэх хэсэгт талууд гэрээнээс татгалзаж болохгүй үндэслэлийг хуульчилсан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд гэрээнээс татгалзаж болохгүй аль нэг нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар нь татгалзлын үндэслэлээ “нэхэмжлэгч Б. нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж гурван шатны шүүхээр 6 удаа шийдвэрлүүлсэн” гэж тайлбарласан боловч энэ нь үүрэг гүйцэтгэгч нь орон сууцны үлдэгдэл үнийг “сар бүр тогтмол биш боловч өөрийн боломжоороо, нэг өгөхдөө сая төгрөгөөс бууруулахгүйгээр өгнө” гэх үүргээ биелүүлэхэд саад болоогүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн татгалзал нь Иргэний хуулийн 225 зүйлийн 225.4.3 дахь хэсэгт заасан “үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай” гэх үндэслэлд хамаарахгүй байна.

Тухайлбал нэхэмжлэгч нь анх удаа шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “хариуцагч нь сар бүр тогтмол 5 сая төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан ба давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “худалдан авагч нь сар бүр тогтмол 5 сая төгрөг төлөхөөр тохиролцсон гэх үйл баримтаа нэхэмжлэгч нотолж чадаагүй” гэж дүгнэсэн.

Мөн нэхэмжлэгч нь хоёр дахь удаагаа шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “орон сууц худалдах-худалдан авах тухай хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан” гэх агуулгатай шаардлага гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж шийдвэрлэсэн байна.

  Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн “Ховд аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 206/МА2024/00003 тай магадлалыг бид гардаж аваагүй байхад нэхэмжлэгч нь 2024 оны 2 сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэх тайлбар үндэслэлгүй байна.

6. Дээр дурдсан үндэслэлүүдээр гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар Ж.Энхжаргалд буцаан олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 зүйлийн *******7.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Тогтоох нь:

1.Ховд аймаг дахь ******* дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 сарын 28-ний өдрийн 153/ШШ2024/00392 тай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106.1, 112.2, 225.2, 243.1 дэх заасныг тус тус баримтлан худалдах-худалдан авах гэрээг цуцалж, Ховд аймгийн *******ын 12 , хотхон, 1-р 80 айлын орон сууцны , .7м2 талбайтай, улсын бүртгэлтийн Ү-*******17004061 т бүртгэлтэй нэг өрөө орон сууцыг хариуцагч Б.ийн хууль бус эзэмшлээс гаргуулан нэхэмжлэгч Б.д олгосугай.” гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.1, 60 зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.д олгосугай.” гэж тус тус өөрчлөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангийн зохих данснаас гаргуулан Ж.Энхжаргалд буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 зүйлийн *******7.5, 172 зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Н.ТУЯА

              

                                                    ШҮҮГЧ                                           Д.КӨБЕШ

 

                            ШҮҮГЧ                                            М.НЯМБАЯР