| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 182/2016/00850/и |
| Дугаар | 00630 |
| Огноо | 2016-08-26 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 00630
| 2016 оны 09 сарын 26 өдөр | Дугаар 182/ШШ2016/00630
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-5, Голомт банкны төв байранд байрлах Голомт банк ХХК/регистрийн дугаар:2075377/-ийн хүсэлттэй
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хасбаатарын Хишигт /регистрийн дугаар: МО78031818/-ийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мишээл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч “Голомт банк” ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Хасбаатар овогтой Хишигт /РД: МО78031818 / нь Макс Өргөө ХХК-д ажиллаж байхдаа буюу 2012 оны 09-р сарын 10 өдөр Голомт банктай 1105059212 дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулан 4.200.000 төгрөгийг 24 сарын хугацаатай. сарын 1,4 хувийн хуүтэйгээр зээлж авсан. Зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул 2015.05.22 өдөр тухайн үеийн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхээс хариуцагч хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож 18862 дугаартай шүүгчийн захирамжийг гаргасан. Зээлдэгчийн шилжилт хөдөлгөөний талаар зохих лавлагааг оршин суух хороо болон Нийслэлийн Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс хүссэн боловч Хувь хүний нууцад хамаарах тул лавлагаа өгөх боломжгүй гэснээр хуульд заасны дагуу иргэний хэрэг үүсгүүлэн нэхэмжлэлээ хангуулах боломжгүй болоод байна. Иймд Хасбаатар овогтой Хишигт /РД: МО78031818 /-ийг эрэн сурвалжлах тухай захирамж гарган өгч бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Голомт банк ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Хишигтийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргажээ. Голомт банк нь зээлийн төлбөр гаргуулах зорилгоор Х.Хишигтийн оршин суугаа газрыг тогтоолгох, эрэн сурвалжлуулахыг хүсэж буйгаа шүүх хуралдаанд тайлбарлаж байна.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Хишигтийг оршин суугаа газар тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд хүсэлтийг хүлээн авч, Х.Хишигтийг эрэн сурвалжлах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь: