Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 485

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч Д.Жнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Дашдамбын Жамъянсүрэнд холбогдох эрүүгийн 1908017420555 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний  өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр  сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б  овогт Д Ж... , Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр Төв аймаг Зуун мод суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой,  өрмийн мастер мэргэжилтэй, ам бүл 4, “ Түмэн шувуут ХХК-д жолооч ажилтай, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоо 8-31 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,  регистрийн дугаар ,

ТОДОРХОЙЛОХ нь

Прокуророос тогтоосон хэргийн агуулга:

Шүүгдэгч Д.Жнь 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овооны 8-31 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Н.Саруултуяаг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Жмэдүүлэхдээ:

Яллах дүгнэлтэнд бичигдсэн зүйл бүгд үнэн зөв. Гэм буруугаа хүлээж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Н.Саруултуяа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэр бүлийн найзууд болох 4 гэр бүл манайд цуглаж хониор боодог хийгээд найз болох Үүдэнмандахыг Солонгос явж байгаа болохоор нь гаргаж өгсөн юм. Бид нар манайд байхдаа эмэгтэйчүүд нь пиво ууж, эрчүүд нь хоёр шил архи хувааж уугаад...03 цагийн үед найзуудынхаа сүүлчийг гаргаж өгөөд гэртээ ороод иртэл нөхөр өөрөө ороо засаад хөнжлөө нөмрөөд унтаж байсан. Тэгтэл хоёр хүүхдийн нэг нь шалан дээр нүцгэн унтаж байхаар нь би уур хүрээд нөхрийнхөө хөнжлийг хуу татаад “хүүхдээ нүцгэн унтуулчихсан байна ш дээ, хүүхдээ аваад унтаач” гээд хэлтэл нөхөр гэнэт цочиж сэрээд “чи ямар даварчихсан юм бэ, хүн унтаж байхад” гэж өөдөөс уурлаж босож ирээд нүүрэнд нэг удаа гараараа алгадаж авахаар нь би зөрүүлээд цохиод автал дахиад цохих үед гараараа хаатал зүүн гарын алганы хойд талд цохиод, тэгээд ахиж нэмж цохиж зодоогүй...” гэжээ /хх-6-11/,

Шүүх эмнэлгийн 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №3549 дугаар дүгнэлтэнд:

Хэсэг газрын үзлэгт: баруун хацрын төвгөр хэсэгт бага зэрэг хавдартай, эмзэглэлтэй, баруун завьжинд 0.5х2см хөх ягаан цус хуралттай, баруун гарын шууны гадна доод хэсэгт 1х2см улаан хүрэн цус хуралттай, зүүн гарын сарвууны ар ядам, чигчий хурууны харалдаа хэсэгт бага зэрэг овойж хавдсан, эмзэглэлтэй, Зх4см хөх ягаан цус хуралттай.

ДҮГНЭЛТ:

1. Н.Саруултуяагийн биед баруун хацрын зөөлөн эдийн няцрал, баруун завьж, баруун шууны цус хуралт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.4. Дээрх гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

6. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

7. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэжээ. /хх-18/,

Шүүгдэгч Д.Жмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

...2019 оны 03 дугаар сарын 15-ны орой гэр бүлийн найзууд болох Батчулуун, Ариун-Эрдэнэ, Отгонтөмөр, Мөнх нар манайд ирж бид хорхог хийж идсэн. Хорхог хийж байхдаа нөхрүүд нь архи ууцгааж, эхнэрүүд пиво ууж байсан. Бүгд хоол ундаа хийж идчихээд Ариун-Эрдэнэ гэр бүлийн хамт үлдсэн, бусад нь бүгд явцгаасан байсан. Би унтлагын өрөөндөө ороод газар унтаж байтал 03 цагийн үед эхнэр гэнэт “босооч, хүүхдийнхээ хөнжлийг хучихгүй яасан юм” гээд хөнжил татах үед нь би өөрөө хучаа гээд унтах гэтэл хөнжил хуу татаж босооч гээд миний гар луу өшиглөх шиг болохоор нь би уур хүрч босч ирээд нүүрэнд нь гараараа 1-2 удаа цохих үед гараараа хааж байсан...гэмтлийг би гараараа цохиж байхдаа түүнд учруулсан гэмтэл байна. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...гэжээ. /хх-26-27/,  

  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-15/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-29/, аюулгүй зэргийн үнэлгээний маягт /хх-38-39/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-41-50/, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны хүүхэд хамгааллын хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-50/, оршин суугаа газрын лавлагаа /хх-30/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт /хх-31/, ажлын тодорхойлолт /хх-55/, Хас банкны дансны хуулга /хх-56-64/, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-91/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Жамъянсүрэнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Ж2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овооны 8-31 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Н.Саруултуяаг зодож түүний эрүүл мэндэд баруун хацрын зөөлөн эдийн няцрал, баруун завьж, баруун шууны цус хуралт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Саруултуяагийн өгсөн “...хоёр хүүхдийн нэг нь шалан дээр нүцгэн унтаж байхаар нь би уур хүрээд нөхрийнхөө хөнжлийг хуу татаад “хүүхдээ нүцгэн унтуулчихсан байна ш дээ, хүүхдээ аваад унтаач” гээд хэлтэл нөхөр гэнэт цочиж сэрээд “чи ямар даварчихсан юм бэ, хүн унтаж байхад” гэж өөдөөс уурлаж босож ирээд нүүрэнд нэг удаа гараараа алгадаж авахаар нь би зөрүүлээд цохиод автал дахиад цохих үед гараараа хаатал зүүн гарын алганы хойд талд цохьсон...” гэх мэдүүлэг, 

шүүгдэгч Д.Жамъянсүрэнгийн яллагдагчаар өгсөн “...Бид хоёр хүүхэд унтаж байхад хүүхдийн хөнжил хучсангүй гээд намайг өшиглөөд авахаар нь би зөрүүлээд нүүр гаранд нь 1-2 удаа гараараа цохиж зодсон...” гэх мэдүүлэг,

 “...Н.Саруултуяагийн биед баруун хацрын зөөлөн эдийн няцрал, баруун завьж, баруун шууны цус хуралт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо...” гэх шүүх эмнэлгийн 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №3549 дугаар дүгнэлт зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар хөнгөн хохирол учруулсан тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэж мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна”, 3.1.1-д “...хамтран амьдрагч”, 5 дугаар зүйлийн 5.1.6-д “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг хэлнэ” гэж  заасан бөгөөд хохирогч Б.Саруултуяа, шүүгдэгч Д.Жнар нь гэр бүлийн харилцаа бүхий хамтран амьдрагч болох нь өөрсдийнх нь өгсөн мэдүүлгээр батлагдаж байх тул дээрх хуулийн нэр томъёонд хамаарч байна.,

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “энэ хуульд заасан дараах үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр гэж үзнэ”, 6.1.1-д “бие махбодийн хүчирхийлэл”, 6.2-д “....энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл  мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодийн хүчирхийлэл гэнэ” гэж заасан байх ба хууль зүйн хувьд Д.Жнь эхнэр Б.Саруултуяагийн нүүрэн тус газар, мөн зүүн гарын алганы хойд хэсэгт гараараа цохиж бие махбодийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Д.Жамъянсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Б.Саруултуяа гэм хорын хохирол нэхэмжлээгүй болно.

Шүүгдэгч Д.Жамъянсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Д.Жамъянсүрэнд прокурорын саналыг харгалзан дээрхи зүйл, хэсэгт заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Жамъянсүрэнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйл, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.