| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2019/0510/Э |
| Дугаар | 508 |
| Огноо | 2019-05-08 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 508
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч А.Г,
шүүгдэгч Х.Хашбаатар, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Боржигон овогт Хишигжаргалын Хашбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808029760533 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Х Х, Монгол Улсын иргэн, 1968 оны 4 дүгээр сарын 12-нд Төв аймаг Батсүмбэр суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 6 дугаар гудамжны 38 тоотод оршин суудаг,
1991 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3, 90 дүгээр зүйлийн 1, 278 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар,
1995 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар,
1997 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 123 дугаар зүйлийн 4, 212 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил 6 сар хорих ялаар,
1998 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 10 жил 6 сар хорих ялаар,
1999 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 10 жил 10 cap 22 хоног хорих ялаар,
2007 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгэгдэж, 2010 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, регистрийн дугаар,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Хашбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 7 дугаар гудамжны 93 тоотод оршин суух иргэн Г.Чинзоригийн өмчлөлийн байшин руу орж, хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох Самсунг маркийн 32 инчийн зурагт, орны бүтээлэг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 310.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Хашбаатар мэдүүлэхдээ:
Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Би гэм буруугийн тал дээр маргахгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Г.Чинзориг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр би Хангайн захын тзнд 07 цагийн орчим явж байгаад Хашбаатар гэдэг хүнтэй танилцаад авсан архинаас нь хувааж уугаад би тэрэнд гэрээ зааж өгөөд салаад явсан юм. Тэгээд би гэртээ хариад хэсэг байж байгаад гэрээ онгорхой орхиод дэлгүүр ороод ойр зуурын юм авчихаад буцаад гэртээ ирэхэд манай гэрийн авдар дээр байсан Самсунг маркын 32 инчийн зурагт алга болсон байсан юм...гэжээ. /хх-22-25/,
Гэрч Ц.Санжаа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
Би 2018 оны 06 дугаар сарын 14-ний өглөө 09:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 10 дугаар гудамжинд явж байгаад Хашаатай /Хашбаатар/ тааралдсан чинь намайг Хашаа дуудсан. Би “яасан” гэж асуухад “ахын дүү юм асуух” гэсэн юм аа гээд... ногоон цайвар өнгийн брезентэнд ороож боосон нимгэн зурагт бүхий зүйлийг “энэ хэдэн инчийн байна, чи хараад өгөөч” гэж хэлэхээр нь би мэдэхгүй, яараад байна гэж хэлээд явахад Хашаа /Хашбаатар/ гэх ах нарийн гудамж руу явж байгаа харагдсан...гэжээ. /хх-36-37/,
Гэрч Х.Батжаргал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
...Х.Хашбаатар миний мэдэхийн шоронгоос гарч ирээд архи ууж байгаа. Тустай байдаг болохоор өөр мэдэх зүйл байхгүй байна...Би Х.Хашбаатарын үйлдсэн гэмт хэргийн учирсан хохирлын 100.000 төгрөгийг барагдуулчихсан байгаа. Удахгүй үлдсэн хохирлыг нь барагдуулж дуусгах болно...гэжээ. /хх-45/,
Шүүгдэгч Х.Хашбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
...Би тухайн үед хулгайлж авсан 32 инчийн зурагт, орны бүтээлгээ аваад Хангай захын ойролцоо гудамжинд явж байгаад 50 гаран насны хоёр эмэгтэйтэй тааралдаж...1 шил архийг нь хувааж уучихаад үлдсэн 2 шилтэй архийг нь 10.000 төгрөгтэй хамт авчихаад, барьж явсан зурагт, орны бүтээлгээ нөгөө хоёр эмэгтэйд өгчихөөд салаад явсан юм...Би зурагт хулгайлж авсан айлдаа орох эрхгүй, намайг гэрт нь ороход хүн байхгүй байсан болохоор яваад орчихсон юм. Тухайн үед надад архины мөнгө хэрэг болоод байхаар нь айлын зурагт хулгайлсан юм... Барс зах, 100 айл 32-н тойрог, 1 дүгээр хороолол, 3-4 дүгээр хороолол бичил орчмоор дэмий тэнэж траншейн болон орц, хонгил, гадаа хоноглож архи ууж...надад очих газар байхгүй... гадуур дэмий тэнэж ганцаараа тэнэмэл амьдралаар амьдарч байгаа...гэжээ. /хх-181-183/,
Шүүгдэгч Х.Хашбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-67/, хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-19/, “Арвижих эстимейт” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-48-49/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-53-54/, Х.Хашбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-64/ гэх зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Хашбаатарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Х.Хашбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 7 дугаар гудамжны 93 тоотод оршин суух иргэн Г.Чинзоригийн өмчлөлийн байшин руу буюу хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч Самсунг маркийн 32 инчийн зурагт, орны бүтээлэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 310.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Чинзоригийн өгсөн “...гэрээ онгорхой орхиод дэлгүүр ороод ойр зуурын юм авчихаад буцаад гэртээ ирэхэд манай гэрийн авдар дээр байсан Самсунг маркын 32 инчийн зурагт алга болсон байсан юм...” гэх мэдүүлэг /хх-22-25/,
Гэрч Ц.Санжаагийн өгсөн “...Хашаатай /Хашбаатар/ тааралдсан...ногоон цайвар өнгийн брезентэнд ороож боосон нимгэн зурагт бүхий зүйлийг энэ хэдэн инчийн байна, чи хараад өгөөч гэж хэлэхээр нь би мэдэхгүй яараад байна гэж хэлээд явахад Хашаа /Хашбаатар/ гэх ах нарийн гудамж руу явж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-36-37/,
Гэрч Х.Батжаргалын өгсөн “...Би Х.Хашбаатарын үйлдсэн гэмт хэргийн учирсан хохирлын 100.000 төгрөгийг барагдуулчихсан байгаа. Удахгүй үлдсэн хохирлыг нь барагдуулж дуусгах болно...” гэх мэдүүлэг /хх-45/,
шүүгдэгч Х.Хашбаатарын өгсөн “...Би тухайн үед хулгайлж авсан 32 инчийн зурагт, орны бүтээлэгээ аваад Хангай захын ойролцоо гудамжинд явж байгаад 50 гаран насны хоёр эмэгтэйтэй тааралдаж зурагт зарна шүү...архины мөнгөөр хямдхан өгчихнө гээд...2 шилтэй архийг нь 10.000 төгрөгтэй хамт авчихаад барьж явсан зурагт, орны бүтээлэгээ нөгөө хоёр эмэгтэйд өгчихөөд салаад явсан юм...” гэх мэдүүлэг /хх-181-183/ болон бусад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлж хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан бөгөөд хохирогч Г.Чинзорийгийн ”…гэрээ онгорхой орхиод дэлгүүр ороод ойр зуурын юм авчихаад буцаад гэртээ ирэхэд манай гэрийн авдар дээр байсан Самсунг маркын 32 инчийн зурагт алга болсон...” гэх, шүүгдэгч Х.Хашбаатарын “...Би зурагт хулгайлж авсан айлдаа орох эрхгүй, намайг гэрт нь ороход хүн байхгүй байсан болохоор яваад орчихсон юм. Тухайн үед надад архины мөнгө хэрэг болоод байхаар нь айлын зурагт хулгайлсан юм...” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Х.Хашбаатар нь хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь дээрх хуулийн нэр томъёонд хамаарч байх ба дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Хашбаатарын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Г.Чинзоригт 310.000 төгрөгийн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд учирсан хохирлоос шүүгдэгчийн ар гэрээс 100.000 төгрөг төлөгдсөн бөгөөд үлдэх 210.000 төгрөгийг шүүгдэгч Х.Хашбаатараас гаргуулж хохирогч Г.Чинзоригт олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Хашбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Х.Хашбаатарт дээрхи зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Хашбаатар нь 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл нийт 34 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэгт авагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.