| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 155/2024/00054/И |
| Дугаар | 225/МА2024/00031 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 225/МА2024/00031
| 2024 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 225/МА2024/00031 |
П.Дын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, Ерөнхий шүүгч Д.Азжаргал, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 155/ШШ2024/00405 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: П.Дын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ШХХК-нд холбогдох
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 00 дүгээр байрны 0 давхрын 0 тоотод байрлах 56,88 кв.м хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч О.Чын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цогтбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г /цахим/, түүний өмгөөлөгч О.Ч /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Пүрвээгийн Д нь 2007 оны 05-р сарын 09-ны өдөр №2007/27 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээг ШХХК-ны захирал З.Галмөнхтэй байгуулсан. Гэрээгээр захиалагч талаас Хөвсгөл аймгийн Мөрөн сум 8-р баг, 00-р байрны 0 давхар 0 тоотод байрлах 56,88 кв.м 2 өрөө орон сууцыг бариулахаар Мөрөн Вилла ХХК-д захиалга өгч төлбөр 30 хувь болох 05,006,000 төгрөгийг тушаасан. Орон сууц захиалан бариулах гэрээний нэг дэх хэсэгт заасан гэрээний нийтлэг үндэслэлд зааснаар 0 мкв нэгж талбайн үнэ нь 880,000 төгрөг байхаар тохирсон ба гэрээнд 2007 оны 02-р сарын 25-нд орон сууцыг хүлээлгэн өгөхөөр заасан. Гэвч гэрээнд заасан хугацаанд орон сууц ашиглалтад ороогүй, харин 2022 оны 00-р сарын 05-ны өдөр бүрэн ашиглалтад орж улсын комисс одоо хүртэл хүлээн аваагүй байдаг. ...Миний зүгээс гэрээнд заасан захиалагчийн үүргээ биелүүлж төлбөрийн 30 хувь буюу гэрээнд заасан хэсгийг бүрэн төлсөн. Одоо үлдэгдэл төлбөр бэлэн байна.
Иймээс Пүрвээгийн Дыг Хөвсгөл аймгийн Мөрөн сум 8 дугаар багийн 00 дүгээр байрны 0 давхрын 0 тоотод байрлах 56,88 кв.м хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цогтбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Худалдан авагч П.Д нь гэрээнд заасан 50,054,400 төгрөгийг төлсөн. Төлбөр төлсөн 7 тооны баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Иргэний хуулийн 085 дугаар зүйлийн 085.4-т урьдчилсан тэмдэглэлийг эрх эзэмшигчийг тогтоох зорилгоор, үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигчийн зөвшөөрлөөр хийнэ гэж заасан. ...П.Д нь хуулийн дагуу урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагдаж байгаа. ...Иймд тус шүүхэд Иргэний хуулийн 243 дугаар 243.0-т зааснаар Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 35 айлын орон сууц буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 00 дүгээр байрны 0 давхар 00 тоотод байрлах 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна... гэв.
Хариуцагч ШХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 00 дүгээр байрны 0 тоотод байрлах 56,88 м.кв хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгохоор маргаж бу 00 дүгээр байр нь бүхэлдээ АББСБ ХХК-ийн барьцаанд 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг бөгөөд АББСБ ХХК нь манай компанид холбогдуулан 706,866,367 төгрөгийг гаргуулахаар Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгч, үүргийн гүйцэтгэлийг БГ000тоот барьцааны гэрээний дагуу ШХХК-ийн эзэмшлийн Ү-000 улсын бүртгэлийн дугаартай, 000000 тоот гэрээний дугаартай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 00 дүгээр байр, тоот хаягт байрлах орон сууцны барилгаар хангуулахаар шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж маргаж байгаа болно. 2007.05.09-ний өдрийн 2007/25 дугаартай Орон сууц захиалгын гэрээний 4.6, 5.4 дэх заалтыг захиалагч П.Д зөрчсөн тул уг гэрээг цуцалсан.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Дэлгэрэнгүй тайлбарыг шүүх хуралдаанд гаргах болно. гэжээ.
Хариуцагч ШХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Мөн 2023 оны 9 дүгээр сарын 07-нд П.Дт гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн. ...Гэрээг яагаад цуцлах гээд байгаа юм бэ? гэхээр П.Д намайг янз бүрээр дарамталж байгаад байрны түлхүүрийг авсан. Тэр түлхүүрийг хүлээж аваад цоожны голыг сольсон. ...Манай компанийн данс барилттай байгааг ажил үүргийн хүрээнд мэдэж байгаа хүн бол П.Д. Тэр данс руу мөнгөө хийгээд өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаж заль ашиглаж байгааг би маш сайн ойлгож байна. ...Энэ байр ашиглалтад орох нь тодорхой хугацаагаар хойшилсон шалтгаан зарим нэг хүмүүсийн хувийн эрх ашиг сонирхлоос болж хойшилсоор ковидын үеийн нөхцөл байдалд тулж ирсэн. 2009 онд Хятад улсад гарсан Ковид цар тахал 2009 оны 00 дүгээр сард Монгол улсад орж ирсэн. Үүнээс шалтгаалан барилгын ажлыг дуусгахаар захиалсан бараа материал Хятад улсын хил дээр хагас жил гаран гацсан байсан. Мөн бараа материалын үнэ маш өндөр болж өссөн. Бас хадгалж, хамгаалах зардал маш их өссөн. ...Уг барилгыг барьж дуусгахын тулд байрыг бүхэлд нь банк бусад тавьсан. Бид төлбөрөө төлж чадахгүй явсаар байгаад 706,000,0000 төгрөгийн өртэй болж өссөн байгаа. Бараг 2 дахин өссөн. Тэгэхээр уг банк бус санхүүгийн байгууллагын асуудлыг шийдвэрлэсний дараа уг нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. ...Би өөрийн хүч хөдөлмөрөөр барьсан барилгаа хамгаалах болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 055/ШШ2024/00405 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.0-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Дыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг, 00 дүгээр байрны 0 дүгээр давхар, 00 тоотод байрлах 56.88 м.кв талбай бүхий, хоёр өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.0, 60 дугаар зүйлийн 60.0-д зааснаар нэхэмжлэгч П.Дын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408,222 (дөрвөн зуун найман мянга хоёр зуун хорин хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шхязгаарлагдмал хариуцлагатай компаниас 408,222 (дөрвөн зуун найман мянга хоёр зуун хорин хоёр) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч О.Ч давж заалдах гомдолдоо: ...шийдвэрийг шуудангаас 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч танилцаад хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
0. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Монгол улсын Шүүхийн тухай хуульд тус тус зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжийг хангасан байхыг шаарддаг.
Нэхэмжлэгч П.Д нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 00 дүгээр байрны 0 давхар, 0 тоотод байрлах 56,88 м.кв хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гарган маргасан.
Гэтэл нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгохоор маргаж буй орон сууц болох 00 дүгээр байр нь бүхэлдээ Алаг уул ган ББСБ ХХК-ийн барьцаанд 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг бөгөөд Алаг уул ган ББСБ ХХК нь ШХХК-нд холбогдуулан Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 706,866,367.00 төгрөгийг ШХХК-аас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг БГ000тоот барьцааны гэрээний дагуу ШХХК-ийн эзэмшлийн Ү-000 улсын бүртгэлийн дугаартай, 0005522309 тоот гэрчилгээний дугаартай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг, 00 дүгээр байр тоот хаягт байрлах орон сууцны барилгаар хангуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа.
Иймээс хариуцагч болон өмгөөлөгчийн зүгээс дээрх Алаг уул ган ББСБ ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр заавал оролцуулж, тайлбар болон холбогдох баримтуудыг нотлох баримтаар авах, мөн иргэний хэрэг үүсгэсэн Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн захирамж, Алаг уул ган ББСБ ХХК-ийн шүүхэд анх гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлагыг тус тус нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хэрэгт хамааралгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.
Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан шүүх нотлох баримт дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
2. Маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх, үүрэгт шүүхээс гарах шийдвэр сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийг гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай байхад анхан шатны шүүх Алаг уул ган ББСБ ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй.
Мөн маргаан бүхий 00 дүгээр байрыг улсын комисс хүлээж аваагүй, нэхэмжлэгч орон сууцыг улсын комисс хүлээж аваагүй байхад нүүн орж гэрээний 5.4 дэх заалтыг зөрчсөн. Мөн орон сууцыг ашиглалтад орохоос өмнө гүйцэтгэгч талын зөвшөөрөлгүйгээр орон сууцаа бусдад хөлслүүлсэн, бусдад худалдахаар санал болгон гэрээний 4.6 дахь заалтыг бас зөрчсөн. Иймээс 2007.05.09-ний өдрийн 2007/25 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г цуцалсан байхад энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.
Улмаар хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхэд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах 00 дүгээр байрны 0 давхрын 0 тоот хаягт байрлах 56,88 м.кв 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гарган улсын тэмдэгтийн хураамжийн бүрэн төлсөн байхад анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй, бүрдүүлбэр хангаагүй гэж үзэн хэт нэг талыг барьж, үндэслэлгүйгээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
3. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулсан гэдэг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн төлбөр төлсөн баримтуудыг судалж үзэхэд хариуцагч ШХХК-д огт хамааралгүй хүний данс байхад шүүх үүнийг байрны урьдчилгаа төлөгдсөн гэж үзсэн.
Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх ёстой. Гэвч нэхэмжлэлийн шаардлагыг харвал гэрээний үүрэг шаардаад байгаа юм шиг хирнээ нэхэмжлэлийн шаардлагаа өмчлөгч мөн болохыг тогтоолгох гэж тодорхойлдог. Үүнийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.
Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 055/ШШ2024/00405 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 066 дугаар зүйлийн 066.4-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч О.Чын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.
Нэхэмжлэгч П.Д нь хариуцагч ШХХКомпанид холбогдуулан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 00 дүгээр байрны 0 давхрын 0 тоотод байрлах 56,88 кв.м хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 055/ШШ2024/00405 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.0-д заасныг баримтлан нэхэмжлэгч Хөх хамарт Пгийн Д /….............0/-ыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг 00 дүгээр байрны 0 давхрын 00 тоотод байрлах 56.88 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоосон байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байна.
Тухайлбал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно гэж хуульчилсан ба хариуцагчийн өмгөөлөгч нь АББСБ ХХКомпанийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх 2024.03.28-ны өдрийн 055/ШЗ2024/00343 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 005 дугаар зүйлийн 005.0-д зааснаар ШХХКомпанийн өмгөөлөгч Ц.Гын ...бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Алаг уул ган ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийг оролцуулах тухай хүсэлт-ийг хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ ...хүсэлттэй холбоотой нотлох баримтыг хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүхэд ирүүлээгүй, хавтаст хэргийн 34 дүгээр хуудсанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг, 00 дүгээр байранд урьдчилсан тэмдэглэгээ хийсэн тухай лавлагааг улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Алаг уул ган ББСБ-д 385,000,000 төгрөгийн барьцаалбарт бүртгэгдсэн гэх бичвэр бүхий байгаагаас өөр баримтгүй бөгөөд тухайн шүүхээс гарах шийдвэр, маргааны зүйлийн талаар Алаг уул ган ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн эрх, үүрэгт хэрхэн яаж сөргөөр нөлөөлөх нь тодорхойгүй... гэж үзсэн нь ойлгомжгүй байна.
Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийн эрх үүрэгт сөргөөр нөлөөлөх эсэх асуудалд шүүх урьдчилан дүгнэлт хийх боломжгүй бөгөөд үүнийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
Мөн гуравдагч этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх эсэх талаарх нотлох баримтыг талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд гаргах боломжтой.
Шүүх хавтаст хэргийн 34 дүгээр хуудсанд авагдсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг, 00 дүгээр байранд урьдчилсан тэмдэглэгээ хийсэн тухай лавлагаагаар АББСБ -д 385,000,000 төгрөгийн барьцаалбарт бүртгэгдсэн болохыг захирамждаа дүгнэсэн атлаа Алаг уул ган ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн эрх, үүрэгт хэрхэн яаж сөргөөр нөлөөлөх нь тодорхойгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна.
Мөн Алаг уул ган ББСБ ХХКомпани нь П.Дын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг 2024.04.06-ны өдөр шүүхэд гаргажээ.
Шүүх энэхүү хүсэлтийг 2024.04.07-ны өдрийн 055/ШЗ2024/0654 дугаартай захирамжаар тухайн шүүхээс гарах шийдвэр, маргааны зүйлийн талаар Алаг уул ган ББСБ ХХКомпанийн эрх, үүрэгт хэрхэн, яаж сөргөөр нөлөөлөх нь тодорхойгүй, ...П.Дын ШХХКомпанид холбогдуулан гаргасан хэргийн маргааны зүйл нь ШХХК, Алаг уул ган ХХКомпанитай байгуулсан гэрээний барьцаалбар болох эд хөрөнгөтэй холбоотой боловч энэ нь өөр харилцаанаас үүдсэн, өөр үндэслэлтэй, ижил агуулга бүхий байдлыг бий болохгүй гэж үзэн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй гэж үзсэн нь мөн адил дээрх ойлгомжгүй үндэслэлд хамаарч байна.
Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гуравдагч этгээдийг татан оролцуулаагүй гэх агуулга бүхий давж заалдах гомдол үндэслэлтэй гэж дүгнэв.
Хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгчийг улсын бүртгэлийн байгууллагад тухайн орон сууцны 0 тоотод урьдчилсан тэмдэглэгээ хийлгэхдээ ШХХКомпанийн зөвшөөрлийг аваагүй учир энэ тэмдэглэгээ нь хууль зөрчиж хийгдсэн гэж маргасан байхад анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-т ...Алаг уул ган ББСБ ХХКомпанийн ШХХКомпанитай байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээний үндсэн дээр улсын бүртгэлийн байгууллагад барьцаалбарт бүртгэгдсэн, үүнээс хойш нэхэмжлэгч П.Д нь тухайн орон сууцны 0 тоотод урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн... талаар талууд маргаагүй гэх ойлгомжгүй дүгнэлт хийжээ.
Энэ нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
Харин хариуцагчийн өмгөөлөгчийн сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүй хүлээн авахаас татгалзсан гэх гомдлын тухайд анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 055/ШЗ2024/0779 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 62.3, 65 дугаар зүйлийн 65.0.00, 73 дугаар зүйлийн 73.0-д заасныг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.
Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 067 дугаар зүйлийн 067.0.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
0.Хариуцагчийн өмгөөлөгч О.Чын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 055/ШШ2024/00405 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408,222 /дөрвөн зуун найман мянга хоёр зуун хорин хоёр/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 067 дугаар зүйлийн 067.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 072.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 04 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Д.АЗЖАРГАЛ
Н.БАЯРХҮҮ