| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 155/2024/00566/И |
| Дугаар | 225/МА2024/00032 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 225/МА2024/00032
| 2024 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 225/МА2024/00032 |
ДХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, Ерөнхий шүүгч Д.Азжаргал, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШШ2024/00975 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ДХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ХТӨХК-нд холбогдох
Түрээсийн төлбөрт нийт 96,700,000 (ерэн зургаан сая зургаан зуун мянга) төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагч ХТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ДХХК-ийн захирал М.Л, хариуцагч ХТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ДХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ХТӨХК нь Дулаан орд ХХК-ийн Мөрөн сум 7-р багт байрлалтай Ус дулаан дамжуулах төвийг түрээсэлж түүнээс орсон орлогын 65%-ийг ХТӨХК, үлдэгдэл 35%-ийг нь Дулаан орд ХХК авахаар харилцан тохиролцож 2018 оноос түрээсийн гэрээ байгуулж ажилласан юм.
Гэтэл 2018 он, 2019 он, 2020 он, 2021 он, 2022 он, 2023 он, 2024 онуудад түрээсийн гэрээ байгуулж ажилласан боловч түрээсийн төлбөрөө бүрэн гүйцэт өгөхгүй байгаа учир дараах нэхэмжлэлийг гаргаж байна.
...ХТӨХК, Дулаан орд ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу 2018 оноос 2023 оны хооронд нийт авах түрээсийн төлбөр 87,200,000 төгрөг, гэрээний дагуу хүлээх нийт алданги 244,800,000 төгрөг болж байгаа боловч хуулийн дагуу нийт авах ёстой түрээсийн төлбөрийн (87,200,000) төгрөг 50%-тай тэнцэх алданги нь 43,600,000 төгрөг болж байна.
ХТӨХК-аас 87,200,000 төгрөгийн түрээсийн төлбөр 43,600,000 төгрөгийн алданги, бүгд 130,700,000 төгрөгийг авах авлагатай байгаагаас 2021 оны 12 сарын 31-нд 3,000,000 төгрөг, 2022 оны 01 сарын 31-нд 2,000,000 төгрөг, 2022 оны 03 сарын 31-нд 3,000,000 төгрөг, 2022 оны 12 сарын 31-нд 5,000,000 төгрөг, 2023 оны 10 сарын 31-нд 15,000,000 төгрөг, 2023 оны 12 сарын 28-нд 6,000,000 төгрөг, бүгд 34,000,000 төгрөгийг ДХХК-ийн дансанд шилжүүлсэн учир 130,700,000 төгрөгөөс 34,000,000 төгрөг =96,700,000 төгрөг.
Иймд ХТӨХК-аас 96,700,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч Дхязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал М.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэл гаргаснаас хойш 2024 онд 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Үүнийг 2024 оны орлогод оруулах саналтай байна. Нийт орлогын алданги тооцоог бодсон. ...47,952,000 төгрөгийн алданги үүсэж байна. Алданги тооцохоор нэхэмжлэлийн шаардлагаас их мөнгө гарч байгаа. Үүнээс ХТӨХК-ийн манай ДХХК-д нийт шилжүүлсэн мөнгө нь 34,000,000 төгрөг болж байна. ...Нийтдээ манай дансанд одоогоор 44,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. 2018 онд гэрээ байгуулснаас хойш 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны түрээсийн төлбөрийг нэхэмжилж байгаа. гэв.
Хариуцагч ХТӨХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Манай байгууллага нь тус ДХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн ажлын байрны зориулалтаар ус, дулаан дамжуулах төв түрээслэх гэрээг байгуулан хамтран ажиллаж ирсэн. ДХХК нь түрээсийн төлбөртэй холбогдуулан өмнө нь шүүхэд хэд хэдэн удаа нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд нэхэмжлэгч байгууллагатай харилцан тохиролцож түрээсийн төлбөрөө зохих хэмжээнд төлсөөр ирсэн. 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 18/29 дугаартай гэрээгээр 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөр, ажилчдын цалин хөлс гэх агуулга бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлж байсан. Иймд 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр, алдангийг өгөх боломжгүй байна.
...Иймд ДХХК-ийн нэхэмжилж буй түрээсийн төлбөрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд алдангийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ус дулаан дамжуулсны орлого нь сар бүр хуримтлагддаг орлого биш бөгөөд жилийн эцсээр эсхүл халаалтын улирал дуусах, эхлэх үед манай байгууллагын байцаагч нар орлогыг бүрдүүлдэг юм. ДХХК-ийн дулаан дамжуулах төвөөс 2021 онд 40,837,569 төгрөгийн орлогоос 35% тооцоход 14,293,149 төгрөгийг тус компанид өгөх байснаас 2021 оны 12 сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 11,293,149 төгрөг, 2022 онд 60,687,666 төгрөгийн орлогоос 30%-иар тооцоход 18,206,299 төгрөгийг тус компанид өгөх байснаас 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр түрээсийн төлбөрт 2,000,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр түрээсийн төлбөрт 3,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр түрээсийн төлбөрт 5,000,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 8,206,299 төгрөг, 2022 онд 59,532,270 төгрөгийн орлогоос 30%-иар тооцоход 17,859,681 төгрөгийг тус компанид өгөх байснаас 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр түрээсийн төлбөрт 15,183,592 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр түрээсийн төлбөрт 6,000,000 төгрөгийг тус тус төлсөн. Нийт 21,183,592 төгрөгийг төлж, илүү 3,323,911 төгрөгийг төлсөн байна.
...үлдэгдэл 16,175,537 төгрөг байна. 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 10,000,000 төгрөгийг шилжүүлснээр ДХХК-ийн дулаан дамжуулах төвийн түрээсийн төлбөрт 6,175,537 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болно гэжээ.
Хариуцагч ХТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХТӨХК-аас Дулаан Орд ХХК-д шилжүүлсэн үнийн дүн зөрүүтэй байна. ...Ингээд нийт ДХХК-нд 47,183,593 төгрөгийг өгсөн байна. Иймд 2024 он орохгүйгээр үндсэн төлбөрт төлөх 6,175,537 төгрөгийн үлдэгдэл байгаа гэж тооцсон байгаа. 2024 оны 7 дугаар сарын 7-ны өдөр шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг 2023 оны төлбөрт оруулан тооцох нь зүйтэй байна. Одоо хариу тайлбарт дурдсан 6,175,537 төгрөгийг өгөхийг Хөвсгөл дулаан станц ТӨХК зөвшөөрч байна. гэв.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШШ2024/00975 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-г баримтлан хариуцагч ХТөрийн өмчит хувьцаат компаниас 55,528,051 (тавин таван сая таван зуун хорин найман мянга тавин нэг) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Дхязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41,171,949 ( дөчин нэгэн сая нэг зуун далан нэгэн мянга есөн зуун дөчин ес) төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч ХТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б давж заалдах гомдолдоо: ...Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШШ/2024/00975 дугаартай шүүхийн шийдвэр2-ийн үндэслэл болсон нотлох баримтуудыг үнэлэхдээ дараах алдаа гаргаж үнэлжээ. Үүнд:
1. 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 18/29 Ажлын байрны зориулалттай ус дулаан дамжуулах төв3 түрээслэх гэрээний хугацаа 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр дуусгавар болж уг өдөр шаардах эрх үүсэж байгаа.
Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ4 гэж хуульчилсан.
Гэтэл нэхэмжлэгч байгууллага нь 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил5-ийн хугацааг хэтрүүлсэн байна. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. гэсний дагуу ХТӨХК нь түрээсийн төлбөр төлөх үүргээс татгалзах үндэслэлтэй байхад анхан шатны шүүх үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байна.
2. Шүүх түрээсийн гэрээ бүрд үнэлэлт өгч гэрээний үүрэг тус бүрээр түрээсийн төлбөрийг тооцох ёстой. Тухайлбал 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 18/29 дугаартай гэрээг үнэлбэл гэрээний үүргийг 2 сарын дараа буюу 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ашгийн 50 хувь болох 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн байхад шүүх түрээсийн төлбөр төлсөн эсэхийг үл хамаарч нийт төлбөрөөс алданги гаргаж тооцсон байна.
Мөн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 69 дугаартай гэрээний тухайд: ХТӨХК-нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 15,183,592 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 6,000,000 төгрөгийг тус тус төлж нийт 21,183,592 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн байна. 2023 онд 64,536,181 төгрөгийн орлогоос гэрээний 7.1-д зааснаар 30%-иар тооцоход 19,360,854 төгрөгийг төлбөл зохих байтал 1,822,738 төгрөгийн илүү төлөлттэй байна. Гэтэл шүүх үүнийг үнэлэлгүй нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иар тооцож олгож байгаа нь хэргийн үйл баримтыг хуульд нийцэхгүй байдлаар тайлбарлаж үнэлж байгаа нь давж заалдах гомдол гаргах үндэслэл болж байна.
3. Анхан шатны шүүх Дулаан орд ХХК нь ХТӨХК-тай байгуулж байсан Дулаан дамжуулах төв-ийг түрээслэх гэрээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсныг 2019 оны 12 сарын 17-ны өдрийн 155/ШШ2019/01190 дугаартай шүүхийн шийдвэр6, 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 155/ШШ2021/00313 дугаартай шүүхийн шийдвэр7 үүдээр гэрээний үүрэгт төлбөр төлөх маргаан шийдвэрлэжээ гэж үндэслэх хэсэгтээ дурджээ.
Гэтэл дээрх шийдвэрүүд нь талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 18/19 Ажлын байрны зориулалттай ус дулаан дамжуулах төв түрээслэх гэрээг үнэлэн хэргийг шийдвэрлэсэн байна.
Дээрх шийдвэрүүдийн үндэслэл болж буй 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 18/19 Ажлын байрны зориулалттай ус дулаан дамжуулах төв түрээслэх гэрээ нь 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 18/29 дугаартай Ажлын байрны зориулалттай ус дулаан дамжуулах төв түрээслэх гэрээтэй цаг хугацааны хувьд давхцаж байгаа, мөн 2018 онд ХТӨХК-ийн захирал Б.Мөнхсайхан, Дулаан орд ХХК- ийн захирал Б.Бямбацэрэн (Б.Мөнхсайханы төрсөн дүү) нарын хооронд байгуулагдсан ашиг сонирхлыг зөрчилтэй гэрээний үүрэгтэй холбоотой байсан юм. Энэ нь нэг асуудлыг 2 өөр агуулгаар нэхэмжилж байгаа бөгөөд Шүүх шударга ёсны зарчмын үүднээс анхаарч үзэх нь зүйтэй байна.
ХТӨХК-иас ус дулаан дамжуулах төвөөр дамжуулан ус дулаанаар хангагдсан айл өрх, албан байгууллагаас орж ирсэн төлбөрийн хэмжээг тооцоолж шүүхэд ерөнхий нягтлан бодогчоор ахлуулсан хэсгийн нэмэн өртөг шингэсэн, ашиг орлого, алдагдлыг тооцоолж санхүүгийн программ ашиглаж хийсэн баримт8 -ыг гаргаж өгсөн.
Гэтэл шүүх борлуулалтын нягтлан бодогчийн гаргаж өгсөн санхүүгийн тамга, тэмдэггүй баримт9 ыг үндэслэн шийдвэр гаргасан нь түрээсийн төлбөрийн үнийн дүнд багагүй хэмжээгээр нөлөөлж байгаа юм.
Иймд 6,175,537 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч байгууллагын хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.
Нэхэмжлэгч ДХХК нь ХТӨХК-нд холбогдуулан 2018 оноос 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны түрээсийн төлбөрт нийт 96,700,000 (ерэн зургаан сая зургаан зуун мянга) төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа ...ХТөрийн өмчит хувьцаат компани нь Дхязгаарлагдмал хариуцлагатай компанийн өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7-р багт байрлах Ус дулаан дамжуулах төвийг түрээсэлж түүнээс орсон орлогын 65%-ийг ХТӨХК, үлдэгдэл 35%-ийг нь ДХХК авахаар харилцан тохиролцож 2018 оноос түрээсийн гэрээ байгуулж ажилласан.
Гэтэл 2018 он, 2019 он, 2020 он, 2021 он, 2022 он, 2023 он, 2024 онуудад түрээсийн гэрээ байгуулж ажилласан боловч түрээсийн төлбөрөө бүрэн гүйцэд өгөхгүй байгаа учир 87,200,000 төгрөгийн түрээсийн төлбөр 43,600,000 төгрөгийн алданги, бүгд 130,700,000 төгрөгийг авах авлагатай байгаагаас ...бүгд 34,000,000 төгрөгийг ДХХК-ийн дансанд шилжүүлсэн учир 96,700,000 төгрөгийг гаргуулах... гэж тодорхойлсон.
Хариуцагч ХТӨХК нэхэмжлэлийн шаардлагаас 6,175,537 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдсэн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна. гэж дүгнэн ХТөрийн өмчит хувьцаат компаниас 55,528,051 (тавин таван сая таван зуун хорин найман мянга тавин нэг) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Дхязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41,171,949 (дөчин нэгэн сая нэг зуун далан нэгэн мянга есөн зуун дөчин ес) төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн болох нь 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 18/29 дугаартай, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 51 дугаартай, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 59 дугаартай, 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 69 дугаартай Ажлын байрны зориулалтаар ус, дулаан дамжуулах төв түрээслэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000127837 дугаартай гэрчилгээ зэргээр тус тус тогтоогдож байх бөгөөд талууд гэрээндээ төлбөр төлөх нөхцөл, хугацаа, орлогын 30, 35 хувийг түрээсийн төлбөр хэлбэрээр түрээслүүлэгчийн харилцах банкны дансанд шилжүүлэх, түрээслэгч нь түрээсийн төлбөрөө дурдсан хугацаанд төлөөгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх нөхцөлийг тус тус тохиролцжээ.
Гэрээнд тусгагдсан дээрх нөхцөлүүд нь Иргэний хуулийн 318, 232 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй ба хуульд заасан анзын болон түрээсийн гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангасан байна.
Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангах үндэслэлийн талаар дүгнэлт хийхдээ нэхэмжлэгчээс нотлох баримтаар ирүүлсэн хавтаст хэргийн 62 дугаар хуудсанд авагдсан ДХХК-иас дулааны эрчим хүчээр хангагддаг хэрэглэгчдийн борлуулалтын орлого гэх 2018, 2019, 2020, 2021, 2022, 2023 зэрэг оноор нь нэгтгэн гаргасан баримтыг гэрээ тус бүр дээр тохиролцсон гэрээний хугацаа, түрээсийн төлбөр буюу орлогын хувь, хариуцлага буюу алданги тооцох нөхцөлүүдтэй уялдуулан тооцож, хариуцагчаас гаргуулах түрээсийн төлбөрийг... нийтдээ 84,202,292.7 төгрөгийг төлөх учиртай байсан гэх тооцоолол гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн бодитой үнэлсэн байна гэж үзэв.
Түүнчлэн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /63-67 дугаар хуудас/-аас хариуцагч байгууллагаас төлсөн болон төлөөгүй төлбөрийн тооцооллыг хийхдээ ...Нэхэмжлэгч Дхязгаарлагдмал хариуцлагатай компанид хариуцагч байгууллагаас хамгийн сүүлд 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 10,000,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд үүнээс өмнө хариуцагч байгууллага нэхэмжлэгчид 37,183,592 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлсөн ба үлдэх 47,018,700.7 төгрөгийг төлөөгүй ...алдангийг энэ байдлаар тооцон үзвэл: 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар төлөөгүй төлбөрөөс нэг өдөрт төлөгдөх алдангийн хэмжээ 47,018,100.7 төгрөгийн 0,3 хувь нь 141,056.1 төгрөг ба 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөр тооцвол 162 өдөр байх бөгөөд нийт алданги 162*141,056.1=22,851,088 төгрөг байна... гэсэн нь үндэслэл бүхий тооцоолол болсон байна.
Мөн гэрээнд заасан гүйцэтгээгүй үлдсэн үүргийн үнийн дүнгийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 10,000,000 төгрөгийг 2024 оноос өмнөх түрээсийн төлбөрөөс хасаж тооцох эсэх талаар талууд маргасан байх ба 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш талуудын хооронд Ажлын байрны зориулалтаар ус, дулаан дамжуулах төв түрээслэх гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч шаардлагаа ...2018 оноос 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны... гэж тодорхойлсон байх тул шүүхээс дээрх 10,000,000 төгрөгийг 2024 оноос өмнөх түрээсийн төлбөрөөс хасаж тооцсон нь зөв байна.
Ийнхүү нэхэмжлэгчээс тодорхойлсон 2018 оноос 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны түрээсийн төлбөрт төлөгдвөл зохих төлбөрийн үлдэгдэл 37,018,700.7 төгрөгийг, гэрээний дагуу төлөгдөх алданги 18,509,350.3 төгрөгийн гэж тооцоолон нийт 55,528,051 (тавин таван сая таван зуун хорин найман мянга тавин нэг) төгрөгийг хариуцагч ХТөрийн өмчит хувьцаат компаниас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...нэхэмжлэгч байгууллага нь 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил-ийн хугацааг хэтрүүлсэн байна. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. гэсний дагуу ХТӨХК нь түрээсийн төлбөр төлөх үүргээс татгалзах үндэслэлтэй байхад анхан шатны шүүх үнэлэлт, дүгнэлт өгөөгүй... гэх агуулга бүхий гомдлын тухайд:
Хэргийн 18-27 дугаар талд нэхэмжлэгчээс гэрээнд заасны дагуу төлөх түрээсийн төлбөрийн тооцооллыг гаргаж, хариуцагч байгууллагад нэхэмжлэлээр тухай бүр хүргүүлж байсан баримтууд авагдсан байх ба эдгээр баримтуудыг үндэслэн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагаа хөөн хэлэлцэх хугацааны дотор гаргаж байсан гэж үзэхээр байх тул түрээсийн төлбөрийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар тасалдсан гэж үзнэ.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд зохигч хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар мараан гаргаагүй байна.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч ХТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хариуцагч ХТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШШ2024/00975 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2.Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 435,590 /дөрвөн зуун гучин таван мянга таван зуун ер/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Д.АЗЖАРГАЛ
Н.БАЯРХҮҮ