Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батчулууны Сосорбарам |
Хэргийн индекс | 155/2024/00318/И |
Дугаар | 225/МА2024/00033 |
Огноо | 2024-11-27 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 225/МА2024/00033
4 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 225/МА4/33 |
Ч.Бгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 4 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШШ4/00979 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ч.Бгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.Бад холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагч М.Б, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б, хариуцагч М.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 9 онд танилцаад 2010 оны 8 дугаар сарын 15-ны өдөр айл болсон. 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр том охин Б.Х, 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр дунд хүү Б.М,ы 0 дугаарсарын 16-ны өдөр бага хүү Б.Б нар төрсөн. ...Бид 15 жилийннд амьдрахад манай хүн хөдөө малаа малладаг, би хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь зөөж Хөвсгөл аймгийн Мөрөн суманд амьдарч байсан.
Бидний салах болсон гол шалтгаан болохоор М.Б гэр бүлээс гадуурх харьцаа үүсгэсэн учраас дахиж хамтдаа амьдрах боломжгүй болсон.
...Иймд М.Баас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, М.Баас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 00 дугаар багийн 0 дугаар гудамжны 0 тоотод байрлах 7х00 хэмжээтэй өвлийн хувийн орон сууц, гэр бүлийн дундын хамтран эзэмших эд хөрөнгө болох нийт малаас өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа.
...Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох хашаа, байшингийн үнэ 45,,, 244 толгой малын үнэ 28,130,, энэ зун худалдсан 2 адууны үнэ 2,300,, нийт 75,430, болж байна. Үүнийгээ гэр бүлийн гишүүдийн тоонд хуваахад нэг хүнд 15,086, болж байгаа. Ингээд өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсэг болох 60,344,ийг хариуцагчаас гаргуулъя. Хариуцагчид хашаа, байшин, мал зэргээ бүхэлд нь үлдээе... өвөөгийн хөөрөг нь авдарт байгаа учраас гаргаж өгнө. Хөөргөө очоод авч болно. гэжээ.
Хариуцагч М.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ч.Б гурван хүүхдийг тэжээгээд явах боломжгүй гэж бодож байна. Иймд 2 том хүүхдээ өөрийн асрамжид авах хүсэлттэй байна. Намайг хот руу ажилд явсан хойгуур гэр оронд байсан бүх зүйлийг аваад явсан байсан. Тэгэхэд манай өвөөгийн нэг хөөрөг авдар дотор байсан. Тэр хөөрөг алга болсон. Тэрийг гаргаад өгвөл эд хөрөнгө дээр маргах зүйлгүй. Хөөргөө авъя гэхээр чиний хүүхдүүдэд өгнө гэж хэлээд байгаа.
Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг бол төлөх болно. Хашаа байшинг болохоор ярилцаж тохиролцоно. Ч.Б болохоор хашаа байшинг би авах ёстой гэдэг. Одоо өвөөгийн хөөргийг л авах хэрэгтэй байна. Малаа бол өөрийн 5 ам бүлдээ хувааж ногдох хэсгийг гаргуулахыг хүлээн зөвшөөрч байгаа. ...Би түүнээс 2 тооны нас гүйцсэн морийг тус бүрийг нь 1,150,өөр нийт 2,300,өөр зарсан байгаа. Одоо 244 толгой мал, хашаа, байшин байгаа. 244 толгой малаа 28,130,өөр, хашаа байшингаа 45,,өөр тус тус үнэлж байна. Хашаа, байшин бидний дундын эд хөрөнгө мөн. Дундын эд хөрөнгөөс 60,344,ийг гаргаж өгөхийг зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэрийн дагуунд нь төлөх болно.... гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 4 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШШ4/00979 дүгээр шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Баяжих Мын Б, Боржигон Чы Б нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Бын Х, 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Бын М,ы 0 дугаарсарын 16-ны өдөр төрсөн хүү Бын Б нарыг эх Ч.Бгийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Б.Х, 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Б.М,ы 0 дугаарсарын 16-ны өдөр төрсөн хүү Б.Б нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг М.Баас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухайн хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар 45,, (дөчин таван сая) төгрөгийн үнэ бүхий Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 00 дугаар багийн 0 дугааргудамжны 0 тоотод байрлах 7х00 харьцаатай өвлийн хувийн орон сууц, нэг толгой тус бүр нь ,ийн үнэ бүхий 3 унагатай гүү, нэг толгой тус бүр нь ,ийн үнэ бүхий 2 толгой шүдлэн адуу, нэг толгой тус бүр нь *******,ийн үнэ бүхий 3 толгой соёолон адуу, нэг толгой тус бүр нь 1,, төгрөгийн үнэ бүхий 2 толгой морь, нэг толгой тус бүр нь *******, төгрөгийн үнэ бүхий 1 толгой хязаалан адуу, нэг толгой тус бүр нь 450, төгрөгийн үнэ бүхий 2 толгой даага, нийт 16 толгой адуу, нэг толгой тус бүр нь 1,500, төгрөгийн үнэ бүхий 2 тугалтай үнээ, нэг толгой тус бүр нь 500, төгрөгийн үнэ бүхий 2 толгой шүдлэн үхэр, нэг толгой тус бүр нь 500, төгрөгийн үнэ бүхий 2 толгой гунжин үхэр, нэг толгой тус бүр нь 750, төгрөгийн үнэ бүхий 2 толгой соёолон үхэр, нэг толгой тус бүр нь 450, төгрөгийн үнэ бүхий 3 толгой бяруу, нэг толгой тус бүр нь 650, төгрөгийн үнэ бүхий 1 толгой хязаалан үхэр, нийт 14 толгой үхэр, нэг толгой тус бүр нь 150, төгрөгийн үнэ бүхий 15 толгой эр хонь, нэг толгой тус бүр нь 60, төгрөгийн үнэ бүхий 40 хургатай хонь, нэг толгой тус бүр нь 50, төгрөгийн үнэ бүхий 20 толгой төлөг, нэг толгой тус бүр нь 80, төгрөгийн үнэ бүхий 30 толгой хязаалан хонь, нийт 145 толгой хонь, нэг толгой тус бүр нь 50, төгрөгийн үнэ бүхий 15 ишигтэй ямаа, нэг толгой тус бүр нь 70, төгрөгийн үнэ бүхий 14 толгой эр ямаа, нэг толгой тус бүр нь 45, төгрөгийн үнэ бүхий 18 толгой борлон, нэг толгой тус бүр нь 60, төгрөгийн үнэ бүхий 9 толгой хязаалан ямаа, нийт 71 толгой ямаа, бүгд 28,130, (хорин найман сая нэг зуун гучин мянга) төгрөгийн үнэ бүхий 244 толгой мал, 2 толгой морь зарсны төлбөр 2,300, зэргийг хариуцагч М.Бад үлдээж, хариуцагч М.Баас гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн үнэ болох 60,344, (жаран сая гурван зуун дөчин дөрвөн мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Б, охин Б.Х, хүү Б.М, Б.Б нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70, (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Баас улсын тэмдэгтийн хураамж 70, (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бд олгож, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч М.Бад, энэ үүргийг биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Ч.Бд тус тус даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Шүрбадарт даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Ч.Бд, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийгнд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч М.Бад тус тус мэдэгдэж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Хариуцагч М.Б нь ...нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн. Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болно гэж Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт заасны дагуу 45,,ийн үнэ бүхий Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 00 дугаар багийн 0 дугааргудамжны 0 тоотод байрлах 7x00 харьцаатай өвлийн хувийн орон сууц... бүгд 28,130,ийн үнэ бүхий 244 толгой мал, 2 толгой морь зарсны төлбөр 2,300, зэргийг хариуцагч М.Бад үлдээж, хариуцагч М.Баас... 60,344,ийг гаргуулан нэхэмжлэгч...-д олгохоор тогтов... гэсэн нь хавтаст хэрэгт авагдсан бодит үйл баримтад нийцэхгүй бөгөөд дээрх шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана. гэх заалтыг ноцтой зөрчиж, зөвхөн нэг талын эрх ашгийг хамгаалсан, хууль бус шийдвэр гарсан гэж ойлгоно.
Учир нь, миний үйлчлүүлэгчийн хувьд анх шүүхэд гаргасан тайлбартаа ...хашаа байшинг болохоор ярилцаж, тохиролцоно, Ч.Б болохоор хашаа байшинг авах ёстой гэдэг... гэх хүсэл зоригийг илэрхийлэн уг эд хөрөнгийг өөрийнх биш гэдгээ тодорхой ойлгуулахыг хичээж байсан байдаг.
Гэвч нэхэмжлэгчийн дур зоргын үйлдэл буюу авдар дотор байсан өвөөгийнх нь хөөргийг зөвшөөрөлгүйгээр барьцаалдан авах замаар түүнийг аргагүй байдалд оруулан бүх шаардлагыг зөвшөөрүүлэх тохироо тухайн үед хийгдсэн байсныг миний үйлчлүүлэгч өмгөөлөгчдөө учирлан тайлбарлаж байна.
...Мөн миний үйлчлүүлэгчийн хувьд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэрэг маргааныг шийдвэрлэдэг гэж ойлгож байсан учир ийнхүү өөрийн эрх ашигт хохиролтой шийдвэр гарна гэж тооцоолоогүй байдаг.
Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; үүрэг нь нэхэмжпэгч Ч.Бд хамаатай юм.
Гэтэл Ч.Б нь ...2010 онд М.Бын эгчээс газрыг нь таллаад худалдан авсан Тэгээд бид өөрсдөө тухайн газар дээрээ байшин барьсан... гэж нэхэмжлэлдээ тайлбарладаг боловч үүнийгээ нотлох баримт гаргаж өгөөгүй тул түүний энэхүү хашаа, байшинтай холбогдох нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй.
Уг шийдвэрийг өнгөц харвал миний үйлчлүүлэгч М.Б нь 45,,ийн үнэлгээ бүхий хувийн орон сууцтай үлдэж байгаа мэт боловч бодит байдал дээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн эрх гэж газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийг, гэх зохицуулалтаар түүний үл хөдлөх эд хөрөнгөтэй гэх эрх үгүйсгэгдэнэ.
...Түүнчлэн миний үйлчлүүлэгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдаад байгаа шиг 244 толгой малтай хэзээ ч байгаагүй гэдгээ өмгөөлөгчдөө ойлгуулан тайлбарлаж байгаа бөгөөд уг малын тоог хэн, хаанаас тооцоолж гаргаж ирээд байгаа нь ойлгомжгүй байна.
Хэдий хавтаст хэргийн материалд нэхэмжлэгч Ч.Бгээс Мал тэжээвэр амьтад, хашаа худгийны тооллого-ын баримтыг шүүхэд гаргаж өгсөн гэдэг боловч миний үйлчлүүлэгчийн өөрийн сумын ЗДТГ-ын архиваас хуулбарлаж авсан баримтад 003 толгой мал тоолуулсан болох нь баримтаар нотлогдож байна.
Гэтэл шүүх юуны учир дан ганц нэхэмжпэгчийн аман тайлбарыг үнэн хэмээн итгэж, хариуцагчийн эрх, ашгийг харгалзан үзэлгүй оригдуулав гэдэг нь гайхмаар зүйл болжээ.
...Иймд ...шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. гэжээ.
Хариуцагч М.Б давж заалдах гомдолдоо: ...шийдвэрийг зөвшөөрөх боломжгүй, энэ шалтгаанаар дараах асуудалд маш их гомдолтой байгаа юм.
1.Эхнэр Ч.Б миний эцэг өвгөөс уламжлан ирсэн хөөргийг хулгайлан авч яваад намайг дарамт шахалтад оруулж өөрийн шаардсан бүх зүйлээ хүлээн зөвшөөр гэдэг шаардлагыг тавьж би аргагүй байдалд орж, өөрийгөө хохироосон.
2.Эхнэр Ч.Б өөрийнх нь биш эд хөрөнгө гэдгийг мэдэж байсан учраас хашаа, байшинг авъя гэж нэхэж байснаа болиод мөнгө авъя гэж надаас нэхсэн нь үнэн шүү. Шүүх үнэн шударгаар асуудлыг зөвөөр харна гэдэгт найдаж байна.
3.Би шүүх хурал дээр манайх ийм их малгүй гэж хэлэхээр шүүгч нь тэгээд эхнэр чинь яахаараа энэ мал байгаа гэж хэлдэг юм гэж хэлж аашлаад намайг үг хэлүүлэхгүй байсан.
4.Миний өмгөөлөгч Цогтбаяр манай эхнэрийн талд анхнаасаа ажиллаж байсан. Би энэ өмгөөлөгчтэй урд нь эхнэрээрээ дамжуулан танилцаж байсан. Хардах үндэслэл нь энэ. Тэгээд малын А дансаа гаргаж өгье, энэ миний хашаа байшин биш хүнийх гээд учир явдлаа хэлэхээр Цогтбаяр намайг чи дуугүй байж бай, эр хүн шиг нуруутай бай, үсрээд л 20 гаруй сая төгрөг л эхнэрт чинь оногдоно гэж хэлээд үг авдаггүй байсан. Намайг уншиж чадахгүй байхад хүртэл за за би уншаад ойлгочихсон гээд надад нарийн ширийн ойлголтыг өгдөггүй байсан. Тэгээд маш их төлбөр гарчихлаа шүү дээ гээд хурлын дараа хэлэхэд чи хүүхдүүдээсээ юу харамлаад байгаа юм гээд ойлголцохгүй байсан. Иймд би буруу өмгөөлөгч авснаасаа болоод хохирчихлоо. Шүүх энэ асуудлыг анхаарч өгөөч.
5.Манай эхнэр анхнаасаа эцгээс нь хүүхдүүдийг салгаж, өнчин өрөөсөн болгох зүйлийг хийж, гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн нь үнэн. Одоо тэр хүнтэйгээ бүр амьдарч байгаа. Гэр бүл салахад хэний буруу их байгааг шүүх анхаарч, эд хөрөнгийг түүнд илүү хэмжээгээр олгох боломжгүй байдлаар шийдвэрлэж өгөхийг хүсье. Одоо миний хувьд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 4 оны 10-р сарын 09-ний өдрийн 979 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах гомдолтой. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.
Нэхэмжлэгч Ч.Б нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч М.Б бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн тайлбар гаргажээ.
Анхан шатны шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, охин Б.Х, хүү Б.М, Б.Б нарыг эх Ч.Бгийн асрамжид үлдээж, эцэг М.Баас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг зохигчийн тайлбарыг үндэслэн шийдвэрлэсэн нь Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авсан байх боловч дээрхнд гэрлэгчид эвлэрээгүй, гэрлэлт цуцлуулахаа харилцан зөвшөөрсөн нь тэдний тайлбараар нотлогдсон тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалсан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалтад нийцсэн гэж үзнэ.
2.Хариуцагч М.Б нь охин Б.Х, хүү Б.М нарыг өөрийн асрамжинд авахыг хүссэн тайлбар гаргасан байх ба шүүх Хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй гэсэн заалтыг эх Ч.Б нь хангах боломжтой. гэх агуулга бүхий шинжээчийн дүгнэлт /хх-ийн 111-116-р хуудас/-ийг үндэслэн хүүхдүүдийг эхийн нь асрамжинд үлдээж, эцгээр нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь заалтад нийцсэн, хүүхдүүдийг эхийн нь асрамжид үлдээснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.
3.Шүүх хуралдааны явцад зохигч гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 28,130,ийн үнэ бүхий 244 толгой мал, 45,,ийн үнэ бүхий Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 00 дугаар багийн 0 дугааргудамжны 0 тоотод байрлах 7х00 харьцаатай өвлийн хувийн орон сууц, 4 оны зун бусдад худалдсан 2 толгой адууны үнэ 2,300,, нийт 75,430,ийн хөрөнгөтэй талаар нэг бүрчлэн тайлбарлаж, дээрх хөрөнгийг хэрхэн хуваарилах талаар харилцан тохиролцсон нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 25.2.1-д зааснаар хэргийн оролцогч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэг хүлээх бөгөөд зохигчийн тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэл нотолгооны хэрэгсэл болно. Иймд анхан шатны шүүхийн Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болно. гэж зааснаар зохигчийн тайлбарыг үндэслэн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваарилсныг буруутган дүгнэх үндэслэлгүй.
4.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлсэн байна.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарт эрх, үүрэг тайлбарласан байх ба хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй. гэж зохицуулсан тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа тус шүүхэд гаргасан Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийны тооллого-ын баримтыг үнэлэх, шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй.
7.Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнийы 00 дугаар сарын 21-ны өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан хуваарийн дагуу нэхэмжлэгч Ч.Бгийн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх шүүгчээр С.Оюунжаргал томилогдсон /хх-ийн 16-р тал/, шүүгчийг ээлжийн амралт эдлэхнд түүнд хуваарилагдсан 11 хэргийг шүүгч Г.Даваахүүд /хх-ийн 85-88-р хуудас/ хуваарилж, мөн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 4 оны 00 дугаарсарын 31-ний өдрийн 155/ЗТ4/94 дугаартай тогтоолоор дээрх хэргүүдийг шүүгч С.Оюунжаргалд буцаан шилжүүлсэн /хх-ийн 89-92-р хуудас/ байх ба хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул дээрх үндэслэлээр хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаарзүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хариуцагч М.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 4 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШШ4/00979 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2.Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70, /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаарзүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах,,,,, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч,,, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ
ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ
Б.СОСОРБАРАМ