| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 152/2024/00354/и |
| Дугаар | 224/МА2024/00030 |
| Огноо | 2024-10-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 224/МА2024/00030
Б.Э-ийн эхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 152/ШШ2024/00374 дүгээр шийдвэртэй,
Б.Э-ийн хүсэлттэй, “Ж.А-гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.Э-ийн нэхэмжлэлийн шаардлага: Ж.А-гийн ажиллаж байсан байдал тогтоолгох.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Ж.А 1111 онд төрсөн, настай. Ж.А 2222 оны 7 дугаар сарын 10-ны өдөр аймгийн Х сумын 0 дугаар цэцэрлэгт Ү-ээр ажилд орсон. 2222 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2222 оны 10 дугаар сар хүртэл Ү-ээр ажиллаж байгаад 2222 оны 10 дугаар сарын 01-ний өдөр т б-аар ажилсан. Одоо Ж.А тэтгэвэрт гарах нас нь болж тэтгэврийн баримтаа бүрдүүлэхэд аймгийн Архиваас 11 оны 1-12 сар, 12 оны 1-5 дугаар сарыг дуустал авч байсан цалингийн тодорхойлолт гарсан. Тухайн үед ажиллаж байсныг нотлох ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Иймд Ж.Алтайн Баазын 0 дугаар цэцэрлэгт 2222-10 он, 12-17 оныг дуустал т б-аар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
3. Б.Э анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Ж.А-н 2222 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2222 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл аймгийнХ сумын 0 дугаар цэцэрлэгт Ү-ээр, 2222 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 17 оныг дуустал хугацаанд тус цэцэрлэгт т б-аар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлттэй байна” гэжээ.
4. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 152/ШШ2024/00374 дүгээр шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Д ургийн овогт Ж-гийн А-н 19 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 14 оныг дуустал хугацаанд аймгийнХ сумын 0 дугаар цэцэрлэгт х-ийн т-аар ажиллаж байсан байдлыг тогтоож, 2222 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 19 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд аймгийнХ сумын 0 дугаар цэцэрлэгт ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, хүсэлтээс үлдэх 15-17 оныг дуустал хугацаанд аймгийн Х сумын 0 дугаар цэцэрлэгт х-ийн т-аар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
5. Нэхэмжлэгч Ж.А давж заалдсан гомдолдоо: “...2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 152/ШШ2024/00374 дүгээр шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Миний хувьд 2222 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2222 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл аймгийн Х сумын 0 дугаар цэцэрлэгт Ү-ээр, 2222 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 17 он хүртэл хугацаанд тус цэцэрлэгт т б-аар ажиллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргасан. Гэтэл шүүхээс 19 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 14 он дуустал хугацаанд ажиллаж байсныг тогтоож, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Хэдийгээр аймгийн архивын тасгаас ажилд орсон, ажлаас гарсан тушаал маань гарч ирээгүй боловч би шүүхэд нотлох баримтаар цалингийн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 19 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тушаал зэргийг гаргаж өгсөн.
Тухайн үед хамт ажиллаж байсан Р.О гэрчийн мэдүүлэг өгсөн ба тэрээр мэдүүлэгтээ: “10 онд би с аймгийн Х сумын 0 дугаар цэцэрлэгт ажилд ороход Ж.А уг цэцэрлэгт ажиллаж байсан ба бид 17 он хүртэл т б-аар хамт ажилласан” гэж мэдүүлсэн байхад шүүхээс уг хугацаанд /2222-17 он/ ажиллаж байсан эсэх нь нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт: ...хэрэгт авагдсан баримтын хүрээнд Ж.А нь 15-17 оны хооронд аймгийн Х сумын 0-р цэцэрлэгт ажиллаж байсан боловч тус байгууллага нь түүний нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх, эсхүл 0-р цэцэрлэг нь Ж.А-н нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн даатгалын санд төлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж, баталгаажуулсан боловч түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх мэдээлэл цахим санд бүртгэгдээгүй эсэх нь тодорхойгүй байх бөгөөд дээрх маргааныг иргэний хэргийн шүүх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэлээ” гэсэн байдаг.
Миний бие тус шүүхэд 2222-17 онуудад аймгийн Х сумын 0 дугаар цэцэрлэгт Ү, т б-аар ажилласан жил буюу ажилласан байдлыг тогтоолгохын тулд шүүхэд хандсан байтал тухайн цэцэрлэг миний нийгмийн даатгалын шимтгэлийг цааш төлсөн эсэх, шимтгэл төлөлтийн талаарх мэдээлэл цахим санд бүртгэгдээгүй эсэх нь миний хүсэлтэд хамаарахгүй асуудал гэж үзэж байна.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т заасан хэргийн харьяалал зөрчсөн үндэслэлээр миний 15-17 оны хооронд ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн, миний хүсэлтийн агуулгатай зөрчилдсөн дүгнэлт хийсэн байна. Би хэргийн харьяалал зөрчиж, шүүхэд хүсэлт гаргаагүй.
Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 374 дүгээр дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, аймгийн Х сумын 0 дугаар цэцэрлэгт 2222 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2222 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ү-ээр, 2222 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 17 оны 01 дүгээр сар хүртэл т б-аар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг дэмжиж оролцож байна. Хүсэлт гаргагчаас ажиллаж байсан байдлаа нотлуулахаар өөрийн чадах хэмжээгээр баримтуудыг гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл, ажилласан байдлыг тогтоохын тулд бүх нотлох баримтуудыг гаргаж өгөхийг шаардахгүй, харин гаргаж өгөх шаардлагатай байсан нотлох баримт нь яагаад үрэгдэж алга болсон, ямар нотлох баримтуудад үндэслэн тогтоолгох гэсэн бэ гэдэгт ач холбогдол өгч шийдвэр гаргах ёстой байсан.
Анхан шатын шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн агуулгыг бүхэлд нь хянаж үзсэний үндсэн дээр иргэний хэрэг үүсгэж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргасан гэж үзэж байгаа. Гэтэл эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоож байгаа бол түүний ажиллаж байсан байгууллагын дарга, нягтлан бодогчийн тухайн хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн үйлдлийг дурдсан хэрнээ тухайн хүсэлтэд дурдагдсан хугацаанд ажиллаж байсан иргэний шүүхээр ажилласан жилээ тогтоолгох эрхийг бас давхар зөрчсөн гэж үзэж байна.
Хүсэлт гаргагчийн хувьд 1111 онд төрсөн, 16 онд 0 дугаар анги төгсөөд 17 настайдаа Х-д тухайн үеийн 0 дугаар цэцэрлэг, одоогийн 5 дугаар цэцэрлэгт шатны Ү, гал тогооны угаагчаар анх ажилд томилогдсон байна. Тухайн үед хүний орон тоонд тушаал гаргахгүй ажиллуулаад дараа нь олон хүнийг хамт томилсон хавсралттай тушаалыг үйлддэг тохиолдол гарсан байхыг үгүйсгэхгүй. Улмаар 3 сарын дараа х-чийн т-аар томилогдож 17 он хүртэл ажиллаад Улаанбаатар хот руу шилжиж ажилласан.
19 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ардын боловсролын хэлтсийн даргын тушаалаар томилогдсон боловч түүний хөдөлмөрийн дэвтэрт 2222 оны 7 дугаар сарын 10-ны өдөр цэцэрлэгт Ү-ээр авч ажиллуулсан, мөн 1997 он хүртэл ажилласнаар хаав гэдэг байдлаар бичигдсэн байдаг. Тухайн үеийн эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга тэмдэг нь байгаа. Мөн хавтаст хэргийн 25 дугаар талд авагдсан, 2222 онд бөглөгдсөн ХААТР А маягтад Ж.А нь 0 дугаар цэцэрлэгт х-ийн т-аар ажилладаг гэж ажлын мэдээллээ бичүүлсэн. Хэрэв тухайн үед ажилд ороогүй, ажил эрхэлж байгаагүй бол 0 дугаар цэцэрлэгт х-ийн т гэж бичүүлэхгүй байсан болов уу гэж үзэж байна.
Хавтаст хэргийн 35 дугаар талд авагдсан гэрч Р.О-ны мэдүүлэгт 17 он хүртэл х-ийн т-аар ажилласан гэж мэдүүлсэн. Гэтэл шүүх түүний мэдүүлгийг үнэлээгүй, түүний нийгмийн даатгалын дэвтрийг ч үнэлээгүй.
Түүнчлэн шүүх хуралдаанд оролцсон, одоо тус цэцэрлэгт ажилладаг гэх Б.Э-ээс тусгайлан асууж, эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход анхаарал хандуулаагүй гэж үзэж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн 4 хуудаст: ...ийнхүү хэрэгт авагдсан баримтын хүрээнд Ж.А 15-17 оны хооронд аймгийн Х сумын 0 цэцэрлэгт ажиллаж байсан боловч тус байгууллага нь түүний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй эсэх, эсхүл 0 цэцэрлэг нь Ж.А-гийн нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн даатгалын санд төлж, нийгмийн даатгалын дэвтэр нээж холбогдох журмын дагуу баталгаажуулсан боловч түүний нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх мэдээлэл нийгмийн даатгалын байгууллагын цахим санд бүртгэгдээгүй эсэх нь тодорхойгүй байх бөгөөд шүүхээс дээрх маргааныг иргэний шүүх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэлээ гэж тусгагдсан байдаг.
Хавтаст хэргийн 54 дүгээр талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлийн хуралдаан даргалагчийн: 15 хойш ажилласан жилийг тогтоолгох талаар тухайн ажиллаж байсан байгууллагаа хариуцагчаар татаж өөр хэрэг үүсгэж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баталгаажуулалтаа хийлгэх ёстой, хуулиараа тухайн байгууллага нь ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулалтыг нь хийж явах ёстой гэж бичигдсэн. Нийгмийн даатгалын шимтгэл, дэвтэр гэдэг зүйл 1955 оноос анх бичигдэж эхэлсэн бөгөөд эхний 1-2 жилд байгууллагууд, тухайн нийгмийн даатгалын газар нь хяналт тавихгүй ажилласан байхыг бид үгүйсгэхгүй юм.
Хүсэлт гаргагч захиргааны хэргийн шүүхэд хандаж нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийг баталгаажуулалт хийлгэх эрх нь байгаа. Гэхдээ хүсэлт гаргагч ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгохыг хүссэн. Харин түүний нийгмийн даатгалын шимтгэл баталгаажсан байх, нийгмийн даатгалын цахим санд бүртгэгдсэн эсэх нь хүсэлт гаргагчийн хүсэл сонирхлоос ангид асуудал юм. Өөрөөр хэлбэл, дараагийн шийдвэрлэх асуудал гэж үзэж байгаа. Ийм учраас анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 374 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хүсэлт гаргагч Ж.А-гийн 2222 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 17 он хүртэл 0 дугаар цэцэрлэгт х-ийн т болон Ү-ээр ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэж давж заалдах шатны шүүхээс хүсэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ :
1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 152/ШШ2024/00374 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг нэхэмжлэгч Ж.А-гийн давж заалдах гомдлыг үндэслэн бүхэлд нь хянан хэлэлцэв.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь Ж.А-гийн 2222 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2222 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл аймгийн Х сумын 0 дугаар цэцэрлэгт Ү-ээр, 2222 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 17 оныг дуустал хугацаанд тус цэцэрлэгт т б-аар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоолгох шаардлага гаргасан байна.
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэгчийн хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч, мөн хуулийн 133 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгддэг тусгай зохицуулалттай бөгөөд уг үйл явдал /ажиллаж байсан байдал/-ыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т зохицуулсан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ, Ж.А-гийн ажилласан байдлыг шүүхээр тогтоолгох гэж буй зорилгоо тодорхойлж, түүний 2222 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 17 оныг дуустал хугацаанд аймгийн Х сумын 0 дугаар цэцэрлэгт Ү, т б-аар ажиллаж байсныг нотлох баримтууд болох ажилд томилсон, чөлөөлсөн тушаал олдохгүй байгаа, мөн архиваас тухайн үеийн цалингийн баримтууд бүрэн гарахгүй байгаа учраас өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй байгаа талаар тайлбарлаж, холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3-т шаардлагад нийцжээ.
3. Б.Э хүсэлтдээ: “Ж.А нь тус цэцэрлэгт 2222 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс Ү-ээр ажиллаж эхэлсэн” гэж тайлбарлан, уг үйл явдлыг нотлох зорилгоор шүүхэд баримтуудыг гаргаж ирүүлсэн байх ба тэдгээр баримтуудаас тухайлбал, Ж.А-гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар баримт, аймгийн Х сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.П-ын ...-06-10-ны өдрийн 124 дүгээр албан бичиг /Ж.А 2222-17 оны хооронд 0-р цэцэрлэгт ажиллаж байсан талаарх тодорхойлолт/ зэрэг нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр, түүний хүсэлтийн шаардлагаас 2222 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 19 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд аймгийн Х сумын 0 дугаар цэцэрлэгт ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг үнэлэх болон хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаа явуулах агуулга, зарчимд тус тус нийцээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал, тухайлбал ажиллаж байсан байдлаа нотлох, батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, устаж үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд тухайн үйл явдал болсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах бөгөөд энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтэд үндэслэн үйл явдал буюу болж өнгөрсөн үйл баримтыг сэргээн тогтооход шаардлагатай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг хуулиар хязгаарлаагүй байна.
Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаар нотлох баримт цуглуулах, мөн цугларсан баримт, мэдээллүүдийн нотолгооны ач холбогдлыг хуульд заасан ажиллагаагаар тодруулах, зохигчоос гаргаж ирүүлсэн баримтыг хуульд заасан нотлох баримтын шаардлагад нийцүүлэх зэрэг ажиллагаа явуулах боломжтой байхаар хуульчилсан байна.
Гэтэл анхан шатны шүүх Ж.А-гийн ажилласан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хянан шийдвэрлэхдээ үйл явдлыг тогтооход ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэх, үнэлэх ажиллагааг хангалттай хийж чадаагүй гэж үзэхээр байна. Тухайлбал, хэрэгт авагдсан, 23 дугаар бүхий Ж-гийн А нэртэй, аймгийн Төвийн 0-р цэцэрлэг гэх тамга дарагдсан, 2222 оны 10 дугаар сарын 02-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр /хуулбар/-ийн 5 дахь талд: Х хотын 0-р цэцэрлэгийн Ү-ээр авч ажиллуулав, 2222-07-10-аас 1995-01-01 хүртэл бүгд 7 жил 05 сар 20 хоног ажилласнаар энэ дэвтрийг хаав гэх бичилт хийгдэж, Х сумын нийгмийн даатгалын улсын байцаагч гээд гарын үсэг зурагдсан байх бөгөөд Ж.А-гийн анх ажилд томилогдсон талаарх тэмдэглэгээ хийгдсэн энэхүү дэвтэр нь эх хувиараа байгаа эсэх, түүнийг үнэлэх боломжтой эсэх талаар шүүх дүгнээгүй байна.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагын заримыг буюу Ж.А-гийн 15-17 оныг дуустал хугацаанд аймгийн Х-ын 0 дугаар цэцэрлэгт х-ийн т-аар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэргийн харьяалал зөрчсөн үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан хүсэлтэд хамаарах бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т зааснаар иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхээр байна.
Иймд Ж.А-гийн 15-17 оны хооронд ажилласан байдлыг тогтоолгох тухай Б.Э-ийн хүсэлтийг хэргийн харьяалал зөрчсөн үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т заасан үндэслэлээр иргэний хэргийн шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь дээрх хуулийг зөрчсөн гэж үзнэ.
Тодруулбал, нэхэмжлэгчийн ажилласан байдлыг тогтоолгох хүсэлт нь түүний ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлсөн эсэх маргаантай хамааралгүй, учир нь нэхэмжлэгч нь тухайн байгууллагад ажиллаж байснаа шууд нотлох бичгийн баримтгүй буюу Ж.А-г 2222 онд ажилд томилсон болон 17 онд ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр олдоогүйн улмаас тухайн хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан байна.
Харин Ж.А нь тухайн ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлөөгүй орхигдуулсан, эсхүл ажил олгогчоос төлсөн шимтгэлийг нийгмийн даатгалын цахим мэдээллийн санд бүртгээгүйтэй холбоотой нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг тус шүүхэд гаргаагүй болно. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
5. Дээрх байдлаар анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж чадаагүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүсч буй үйл явдал, үйл баримтыг сэргээн тогтооход шаардлагатай ажиллагааг хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, түүнчлэн ажилласан байдал тогтоолгох хүсэлтийн зарим хэсгийг хэргийн харьяалал зөрчсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж дүгнэв.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ж.А-д олгох үндэслэлтэй байна .
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 152/ШШ2024/00374 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.А-гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН