Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 21

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

Ерөнхий шүүгч                    Б.Батзориг

Шүүгчид                            Ц.Амаржаргал

                                                                          Д.Буянжаргал

Оролцогчид:

                                 Прокурор                              Н.Бадам

                                  Ялтны өмгөөлөгч                П.Цагаандарь

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, шүүгч Г.Дэлгэрсайхан, шүүгч Б.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтан, түүний өмгөөлөгч Д.Цагаандар нарын давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Батцэнгэлийн Эрдэнэбат, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ирүүлсэн Авирмэдийн Дашдамба нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201618010023 дугаартай, 150/2016/0048/Э индекстэй, 3 хавтас хэргийг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, эрэгтэй, 39 настай, тусгай дунд боловсролтой, төмөр замын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр болон 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 2 дугаар баг, 21 дүгээр байрны 2 тоотод оршин суух, Урьд:

-Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 78 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 275 дугаар зүйлийн 275.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шүүгчийн захирамжаар үлдсэн 11 сар, 2 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

-2004 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн

2.

 

181.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 260 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 79 дүгээр шүүгчийн захирамжаар үлдсэн 4 сар 01 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 3/64 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2, 181.2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 18 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 42 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2, 181.2.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр үлдсэн 2 сар 22 хоногийн хорих ялыг Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн магадлангаар орж хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан Их монгол овогт Батцэнгэлийн Эрдэнэбат. /РД:МЛ-77110935/.

 

2. Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, эрэгтэй, 36 настай, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 1 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэгт хариуцах чадвартай гэх Сартуул овогт Авирмэдийн Дашдамба /РД:ПН-80120511/.

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Б.Эрдэнэбат нь 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын 1 дүгээр багийн нутагт иргэн Б.Хүрэлхүүг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан,

-2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг 21 дүгээр байрны урд иргэн Д.Батбаатарыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан,

-2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын нутагт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн н.Мөнхцэцэгийн нүүрлүү цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан,

-2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн орой Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт отвёркийг зэвсгийн чанартайгаар хэрэглэн Э.Мөнгөншагайн дал орчимд хатгаж 650.000 төгрөгийг дээрэмдсэн,

-2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн орой Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт хутга заазуурыг зэвсгийн чанартай хэрэглэн А.Дашдамбыг зодож, гуяыг нь зүсч 1 хонь дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч А.Дашдамба нь 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны явцад худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

3.

 

Анхан шатны шүүх Б.Эрдэнэбат, А.Дашдамба нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 4 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч А.Дашдамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

-Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж,

-Шүүгдэгч Б.Эрдэнэбатыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор зэвсэг, зэвсгийн чанартай зүйлийг амь биед нь аюултайгаар хэрэглэн заналхийлж довтолж дээрэмдэх гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбатын үйлдсэн Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбатын эд хөрөнгө хураахгүйгээр 05 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбатад оногдуулсан хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 03 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг хүнд ял болох Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 05 жил 06 сарын хугацаагаар хорих ялд багтаан, түүний биечлэн эдлэх ялыг 05 жил 06 сарын хугацаагаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбатад оногдуулсан 05 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбатын энэ хэрэгт цагдан хоригдсон 378 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хохирогч А.Дашдамбын нэхэмжилсэн өмгөөлөгчийн хөлс 700.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.

 

Ялтны өмгөөлөгч Д.Цагаандарь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...1.Б.Эрдэнэбатын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1-д заасан хэргийн зүйлчлэл тохироогүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Б.Эрдэнэбат 2015.09.11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ

4.

 

хохирогч Хүрэлхүүг цохиж хөнгөн гэмтэл учруулсан гэх үйлдэлд танхайн сэдэлт байхгүй, харин шүүгдэгч хохирогч нарын дунд хувийн таарамжгүй харьцаа байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Дарханбаатарын “...Архи ууж байхдаа Хүрэлхүү машины эзэн Алтансүхтэй шоронд хамт байсан тухайгаа яриад байх шиг байсан. Мөн тэр ярианд нь Эрдэнэбат оролцоод Хүрэлхүү гэдэг хүнийг чи намайг шоронд байхад манай аав ээжийн малыг хулгайлсан биз дээ гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-17-р тал/, мөн гэрч Цогзолмаагийн “...таныг манай үхрийг авсан гэж бодож байсан юм. Тэгээд тэрэнд юм бодож байгаад согтуудаа таныг цохисон байна. Эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэж өгнө гэж Эрдэнэбат Хүрэлхүүд хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-6-р тал/ зэргээр хангалттай нотлогддог. Тэгэхээр Хүрэлхүүг Эрдэнэбат цохихоос өмнө архи ууж байх үедээ үхэр мал хулгайлсан талаар нь Эрдэнэбат Хүрэлхүүд ярьж байсныг гэрч Дарханбаатар мэдүүлжээ. Үүнээс харахад Эрдэнэбат Хүрэлхүүг ямар ч шалтаг шалтгаангүйгээр цохиогүй, мал хулгайлсан гэж дотроо бодож явсны үндсэн дээр цохисон байх тул Эрүүгийн хуулийн 181.2.1-ийг 99.1 болгон өөрчилж өгнө үү.

2.Б.Эрдэнэбатын холбогдсон Эрүүгийн хуулийн 147.2-д заасан гэмт хэрэг хангалттай нотлогдоогүй, өөрөөр хэлбэл ЭБШХуулийн 80-р зүйлд заасан нотолбол зохих асуудлууд нотлогдоогүй байх тул мөрдөн байцаалтад дараах үндэслэлээр буцааж өгнө үү.

-Эрдэнэбатыг 650.000 төгрөгийг авахын тулд Мөнгөншагайг отвёрка хэрэглэн айлган сурдүүлж, хүч хэрэглэн дээрэмдсэн гэж шүүх ял шийтгэл оногдуулсан боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Мөнгөншагай өөрөө 1 сая төгрөг өгнө гэж санал сэдлийг гаргаж, үйлдлээ хянах чадваргүй болтлоо согтуурсан үедээ Эрдэнэбатад 650.000 төгрөг өгсөн байх боломжтой, өөрөөр хэлбэл гэрч Г.Батсайханы /Мөнгөншагайгийн найз/ “...Архи ууж байхад БЦ гэдэг залуу машины кроп гэлүү мотор цохьсон гэж ярьж байхад Мөнгөншагай та надаас 1 сая төгрөг авахгүй юу гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-116-р тал/,  гэрч Ариунболдын “...мөн тэр залуу нь ахдаа л тусална нэг сая төгрөг өгнө, өнөөдөр бүтэн сайн өдөр болчихлоо Худалдаа Хөгжлийн банкны найзаасаа авч өгнө ... тэр залуу надтай хамт явсан Батболдод мөнгөний карт гаргаж ирээд, пин кодоо хэлж өгөөд картанд 150.000 төгрөг үлдээгээд бусад мөнгийг аваад ир гээд картаа өгсөн...” гэх мэдүүлэг /хх-102-р тал/, гэрч Батболдын “...тэгээд тэр хоёр хоорондоо шивнэлдэж яриад, согтуу залуу нь надруу хараад энэ дүүд карт өгөөд гаргачихъя, хажуу талын      АТМ-ээс 150.000 төгрөг үлдээгээд бусдыг нь бүгдийг нь аваад ир гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-103-р тал/, гэрч Лхамжавын “...тэгэхээр нь би Мөнгөншагайд картын кодыг чинь мэдэхгүй байж яахаараа чиний картнаас мөнгө авдаг юм гэж асуусан тэгэхэд Мөнгөншагай би өөрөө картнаас аваад өгчихсөн юм...” гэх мэдүүлэг /хх-113-р тал/-аар тогтоогдож байсан.

Хохирогч Мөнгөншагайг дээрэмдсэн үйлдэл холбогдлын талаар хавтас хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг зөрүүтэй, эд мөрийн баримтыг шинжлэн судлахад хохирогч Мөнгөншагайн дотуур өмссөн цамц цоорсон байдалтай, гадуур өмссөн хүрэм урагдсан байдалтай байдаг. Энэ бүх нотлох баримтаас Эрдэнэбат Мөнгөншагайг дээрэмдсэн гэж үзэхэд эргэлзээ төрж байх тул гэрч хохирогч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах, АТМ-ээс 650.000 төгрөг аваад дансанд нь хэдэн төгрөг үлдсэн лавлагаа авах /гэрч Ариунболд, Батболд нар 150.000 төгрөг үлдсэн гэдэг/ зайлшгүй шаардлагатай байна. Хохирогч Дашдамбыг хутга заазуур хэрэглэн айлган сүрдүүлж хонь авсан дээрмийн гэмт хэргийн тухайд Б.Эрдэнэбат анхнаасаа хонь авах гэж Дашдамбынд очоогүй, Баяраагийн Эрдэнэбат БЦ-д Дашдамба чамайг таньдаг гэсэн гэж дагуулж очсон байдаг. Таньдаг эсэхээс болж мөн Баяраагийн Эрдэнэбатын малчныг дээрэлхсэн эсэх талаар ярьж Эрдэнэбат хутга заазуур барьж

5.

 

танхайрсан бөгөөд энгэснээ ч Эрдэнэбат өөрөө хүлээн зөвшөөрдөг. Хонь авах асуудлыг, санаа сэдлийг Баяраагийн Эрдэнэбат гаргаж, идэвхтэй үйлдлээр хохирогч Дашдамбатай хотонд орж хонь авсан талаар хохирогч Дашдамба “... Баяраа овогтой Эрдэнэбат бид хоёр хонины хашаан дотор орсон чинь ууцны хонь өг гэж БЦ буюу Эрдэнэбат хэлсэн. Би надад ууцанд тавих том хонь байхгүй ганц төлөг байгаа гэсэн чинь Баяраа овогтой Эрдэнэбат энэ болно гэж хэлээд намайг бариад ав гэхээр нь барьж аваад машин дээр ачиж өгсөн” гэх мэдүүлэг /хх-230-р тал/-аар нотлогддог тул Баяраа овогтой Эрдэнэбатыг Дашдамбаас хонь авсан үйлдэлд нь холбогдуулан шалгах үндэслэл байх тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

 

Ялтан Б.Эрдэнэбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...А.Дашдамба, Э.Мөнгөншагай нарыг дээрэмдсэн гэх хэргийг анхнаасаа хэргийг бодит болсон явдал байдлыг нуун дарагдуулсан, хувийн ашиг сонирхол, өш хонзон зэрэг байдлуудаар хэтэрхий нэг талыг барьж хэрэг бүрдүүлж ирсэн гэж ойлгож байгаа, мөн А.Дашдамба нь мөрдөн байцаалтын шатанд болсон явдлыг тодорхой дурдаж хэлсээр байтал шалгах явцдаа Баяраа овогтой Эрдэнэбат нь хохирогч А.Дашдамбатай үгсэн худал мэдүүлгээр өөрчилж, үнэн байдлыг бүдгэрүүлэн, зөвхөн намайг бүх болсон байдлыг удирдан хэрэг үйлдсэн болгож хүндрүүлэн үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Үүнд: А.Дашдамба нь мөрдөн байцаалтад “...Баяраа овогтой Эрдэнэбат нь чи яагаад таньдаггүй юм бэ? гэж хоёр удаа ч асууж байсан” мөн “...Баяраа овогтой Эрдэнэбат нь чи манай малчныг дарамтлаад байгаа юм уу?” гэж өдөж хатгаж янз бүрээр хэрүүл хийж эхэлсэн. Баяраа овогтой Эрдэнэбат Дашдамбаас чи надад таньдаг гэж хэлсэн биз дээ гэж хэлж, архи байна уу? гэж олон удаа асууж байсан. Байхгүй бол БЦ буюу Эрдэнэбатад хонь өг гэж хэлсэн гэдэг, мөн манай гэрээс Баяраа овогтой Эрдэнэбат бид хоёр хонины хашаан дотор орсон тэгээд ууц тавих хонь байхгүй ганц төлөг байгаа гэхэд Баяраагийн Эрдэнэбат энэ болно гэж зааж зөвшөөрүүлээд Дашдамбад бариад ав гэж хэлж бариулаад, Дашдамба өөрөө би барьж аваад машин дээр ачиж өгсөн гэх зэргээр мэдүүлсэн байдаг нь бодит байдалтай зарим талаараа тохирч байна. Баяраа овогтой Эрдэнэбат нь “...би Дашдамбаас чи БЦ буюу Эрдэнэбатыг таних уу? гэж асуугаад бүх байдлыг удирдаг зохион байгуулж, аяга авчруулж, архи уулгаж зориг ор гэх мэтээр хутган үймүүлж өөрийн нөлөөг бататгах ажлыг зохицуулах үед хутга заазуур барих барих хэмжээнд хүрэхэд боль боль, ийм байдалд хүргэнэ гэж санасангүй...” гэж хэлдэг нь тийм байдалд хүргэхгүйгээр зөвхөн жаахан айлгах хэрэгтэй байна гэж хэлж байсан нь нотлогдож байна гэж үзэж байна. Гэрч Энхтүвшин нь “...малчныд дагуулж ирсэн Эрдэнэбат гэх залуу доор байгаа залуу чамайг таньдаг гээд байдаг юм билээ...” гэж хэлсэн мөн Баяраагийн Эрдэнэбатыг очих зам заасан чи БЦ-г таньдаг гээд байдаг биздээ, БЦ-г таньдаг гээд байсан биз дээ яахаараа худлаа ярьж байдаг юм зэргээс чи яахаараа намайг таньдаг худлаа шоудаад байгаа юм бэ? гэж хэлж муудалцаж дундуур нь орж цохиж авсан, сүүлд нь бие биенээ таньж тэр айлын залуу найздаа нэг хонь өгье, гарч ачъя гэхээр нь гэрийн эзэн залуу хонины хашаа руу ороод нэг хонь барьж БЦ-д өгсөн гэх мэтээр ярьж, хэлж байсан нь мэдүүлэгт байгаа. Гэрч Ж.Энхболд нь “...машинаас гарч ирээд хонь ачих гэж байхад нь юун хонь юм бэ? гэхэд бэлгэнд өгч байгаа хонь юм аа...” гэж 2016 оны 07 дугаар сарын 26-ны шүүх хэлэлцүүлэгт хэлж байсан. Иймээс хохирогч гэрчүүдийн мэдүүлэгээс үзэхэд дээрэм биш харин Баяраагийн Эрдэнэбат юу гэж хэлсэн бүгдийг нь давтан хэлж, боль гэхэд нь болиод үгээр нь байсныг нотолж байна гэж үзэж байна. Хохирогч гэх Э.Мөнгөншагай нь ... гомдол мэдүүлгээ анх согтуугаар болсон явдлаас тэс ондоогоор ярьж үйл явдлыг

6.

 

зохиомлоор хэлж байгаа нь гэрчүүдийн мэдүүлэг зэргээс харагдаж нотлогдож байна. Үүнд: гэрч Б.Баттулга нь “...манай гэрт архи авч ууя гээд 1 шил 0.75л Хараа архи уусан гэдэг ирэхдээ 2 шил 0.75л архи уулаа гээд ирж байсан...” нь мөн цагийн байдлыг 13, 14 цагийн орчим байсан гэдэг нь их согтуу байсныг гэрчилж байна. Гэрч Ч.Лхамжав нь “...хувцсыг тайлаад...” гэдэг нь ямар ч авцалдаагүй үг бөгөөд худал хэлсэн, үнэн байдал куртиктэй байсан ба сөхөж харуулсан учир нь тэнд нь би шалбархай байсныг урд нь харсан юм надад харуулсан. Мөнгөншагайгаас авсан мөнгө гэдэг нь мөн адил надад өгсөн мөнгийг би өөрөө авсан гэж хэлэх ямар ч утгагүй. Харин би тэр үед Шагай дүү надад 650.000 төгрөг өгсөн, энэ хараа гэж тоог нь тодорхой хэлсэн. Би хүнд отвёркаар хатгуулчихлаа, мөнгөө дээрэмдүүлчихлээ хэлсэн гэдэг ч огт таньж мэдэхгүй газар танихгүй хүнд юм шиг авцалдаагүй, дээрэмдүүлсэн гэж хэлж худал зүйлдээ хүч оруулж, онгирч байгаад өгчихсөн мөнгөө буцааж авах гэсэн л арга заль гэж ойлгогдож байна.

Эдгээр байдлуудаас үзэхэд хэргийн бүрдүүлэлтэд цагдаа, хохирогч, гэрч нарын нөлөөлөл, будлиантай байдал, хүнийг хэт буруутан болгох гэж мэрийж, хүний ярьсан болон болсон байдлын утгыг алдагдуулан хүнд гэмт хэрэгт гүтгэж байгаа нь ойлгомжгүй байна. Б.Эрдэнэбат би Э.Мөнгөншагайтай уулзсан таарсан цаг хугацаанаас хойш огт эвдрэлцэн муудалцаагүй бөгөөд хэрүүл маргааны зүйл огт гаргаагүй билээ. Энэ хэрэг явдлын гэрчүүд болох жолооч /соната-6/, цуг явсан хоёр хүн, “Чогчиго” Батсайхан, Б.Баттулга, А.Батболд, Ариунболд зэрэг хүмүүсийн хажууд болсон. Мөн ярьсан ярианууд болох “...дансны дугаараа өгчих...”, “...бодит тусламж үзүүлнээ...”, “...1 сая төгрөг өгнөө...”, “...Дансанд чинь одоо хийчихнээ...” гэх зэрэг яриагаа мөн “Sky” утас хүртэл өгсөнөө огт хэлээгүй, өгөөгүй гэдэг нь худлаа ярьж байгааг нь нотолж байна.

Иймд Б.Эрдэнэбат би үйлдсэн гэмт хэргээ анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлж ирсэн, иргэнд учруулсан хор хохирлоо өөрийн санаачлагаараа нөхөн төлж барагдуулсан, хийсэн хэрэгтээ чинь санаанаасаа гэмшиж, ойлгож ухамсарлаж байгаа тул нийгэмд бусдын адил хөл нийлүүлэн гэр бүлтэйгээ хамт амьдрах, чин хүсэлт эрмэлзэлтэй зэргийг маань харгалзан үзэж үнэн зөвийг ялгаж, гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгөхийг Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүхийн эрхэм шүүгч нараас хүсэж байгаа болно...” гэжээ.

 

Ялтны өмгөөлөгч Д.Цагаандарь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   Хэрэгт гомдолд дурьдсан байдлыг тогтоолгохоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

 

    Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:

Өмгөөлөгчийн гаргасан гомдолтой танилцсан. Энэ талаар нь давах шатны шүүхэд тайлбар хүргүүлсэн. Түүнийгээ дэмжиж байна. Баяраагийн Эрдэнэбатыг хонь авсан хэрэгт 3 удаа шалгасан. Үнэхээр дээрэмдсэн эсэх болон тухайн үед үеийн болсон үйл явдлын талаар нь байцаан шийтгэх ажиллагаа хийгдсэн бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой баримтууд хэрэгт авагдсан.

Харин н.Мөнгөншагайг дээрэмдсэн хэрэгт өмгөөлөгчийн эсрэг байр суурьтай байна. Учир нь н.Батболд, н.Ариунболд нар Б.Эрдэнэбатын талд мэдүүлэг өгсөн боловч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгүүд зөрүүтэй байсны улмаас нүүрэлдүүлэн байцаах ажиллагааг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу

 

7.

 

явуулсан. Ингээд мэдүүлгийн зөрүү арилаагүй учраас дээрх хүмүүсийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулж асуудлыг шийдсэн гэв.

 

Тодорхойлох нь:

Б.Эрдэнэбат нь 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын 1 дүгээр багийн нутагт иргэн Б.Хүрэлхүүг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан нийгмийн хэв журмыг зөрчиж догшин авирлаж танхайрсан,

-2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг 21 дүгээр байрны урд иргэн Д.Батбаатарыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан,

-2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын нутагт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн н.Мөнхцэцэгийн нүүр лүү цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан,

-2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн орой Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт отвёркийг зэвсгийн чанартайгаар хэрэглэн Э.Мөнгөншагайн дал орчимд хатгаж 650.000 төгрөгийг дээрэмдсэн,

-2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн орой Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт хутга заазуурыг зэвсгийн чанартай хэрэглэн А.Дашдамбыг зодож, гуяыг нь зүсч 1 хонь дээрэмдсэн гэмт хэргүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсгүүдэд зааснаар,

А.Дашдамба нь 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны явцад худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

 Анхан шатны шүүх Б.Эрдэнэбат, А.Дашдамба нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 4 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч А.Дашдамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

-Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж,

-Шүүгдэгч Б.Эрдэнэбатыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор зэвсэг, зэвсгийн чанартай зүйлийг амь биед нь аюултайгаар хэрэглэн заналхийлж довтолж дээрэмдэх гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбатын үйлдсэн Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт

8.

 

зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбатыг эд хөрөнгө хураахгүйгээр 05 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбатад оногдуулсан хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 03 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг хүнд ял болох Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 05 жил 06 сарын хугацаагаар хорих ялд багтаан, түүний биечлэн эдлэх ялыг 05 жил 06 сарын хугацаагаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбатад оногдуулсан 05 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбатын энэ хэрэгт цагдан хоригдсон 378 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хохирогч А.Дашдамбын нэхэмжилсэн өмгөөлөгчийн хөлс 700.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Ялтан Б.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Д.Цагаандарь нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Д.Эрдэнэбатад холбогдох эрүүгийн хэргийг бүрэн хэмжээнд шинжлэн судлахад Б.Эрдэнэбат нь:

-2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын 1 дүгээр багийн нутагт иргэн Б.Хүрэлхүүг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан нийгмийн хэв журмыг зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Хүрэлхүү /1-р хх-н 7-9, 2-р хх-н 228-р ху/, гэрч Б.Буянтүшиг /1-р хх-н 11-15-р ху/, Ч.Дарханбаатар /1-р хх-н 16-18-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн   шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1236 тоот дүгнэлт /1-р хх-н 25-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

-2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг 21 дүгээр байрны урд иргэн Д.Батбаатарыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Батбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /1-р хх-н 64,2-р хх-н 94,227-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн   шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1410 тоот дүгнэлт /1-р хх-н 77-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

-2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн орой Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт отвёркийг зэвсгийн чанартайгаар хэрэглэн Э.Мөнгөншагайн дал орчимд хатгаж 650.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.Мөнгөншагай /1-р хх-н 98-99-р ху/, гэрч Б.Баттулга /1-р хх-н 105-р ху/, А.Батболд /1-р хх-н 107-110-р ху/, Ч.Лхамжав /1-р хх-н 111-114-р ху/, А.Дагсанжүмбэрэг /1-р хх-н117-118-р ху/, А.Мөнхбат /1-р хх-н 122-123-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн  шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 16 тоот дүгнэлт /1-р хх-н 137-р

ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн   шинжээчийн 2016 оны 01

9.

 

дүгээр сарын 14-ний өдрийн 472 тоот дүгнэлт  болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар,

-2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн орой Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт хутга заазуурыг зэвсгийн чанартай хэрэглэн А.Дашдамбыг зодож, гуяыг нь зүсч 1 хонь дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.Дашдамбын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /1-р хх-н 229-234-р ху,3-р хх-н 105-119-р ху/, гэрч Б.Эрдэнэбат /1-р хх-н 239-244-р ху/, Р.Энхтүвшин /1-р хх-н 247-249-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн   шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 196 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар  тус тус нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх Б.Эрдэнэбатын гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулжээ.

 

Ялтан Б.Эрдэнэбат нь 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас цуг явсан Ч.Дарханбаатарыг 2 удаа цохин эрх чөлөөнд нь халдаж, улмаар уг үйлдлийг нь таслан зогсоох гэсэн Б.Хүрэлхүүг  ямар нэгэн шалтгаангүйгээр зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан нийгмийн хэв журмыг зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  хохирогч Б.Хүрэлхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн “…Б.Эрдэнэбат дагуулж ирсэн нэг найзыгаа зодоод байсан.Тэгэхээр нь би буугаад болиулах гээд очтол намайг нүүр лүү нэг цохиж унагаад, цээж, нуруу, хөл рүү өшиглөсөн…/1-р хх-ийн 7-9, 2-р хх-ийн 228-р ху/, гэрч Б.Буянтүшигийн мөрдөн байцаалтанд өгсөн “…Б.Эрдэнэбат дагуулж очсон найзтайгаа муудалцаад байсан.Тэгсэн Б.Хүрэлхүү ах очоод тэр хоёрыг салгах гэтэл Б.Эрдэнэбат эргэж хараад нэг цохиод унасных нь дараа 3 удаа өшиглөсөн…” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 11-15-р ху/, гэрч Ч.Дарханбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн “…Б.Эрдэнэбат бууж ирээд намайг 2 удаа хамар луу цохисон. Тэгэхэд миний хамраас цус гарсан бөгөөд тэр үед мотоцикльтой явсан Б.Хүрэлхүү гэдэг ах ирээд     “чи найзыгаа яаж байгаа юм, болиоч” гэж хэлэхэд Б.Эрдэнэбат Б.Хүрэлхүү гэдэг хүнийг гараараа шууд нүүрэн тус газарт цохиж унагаад дээрээс нь дэвсээд байсан…” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 16-18-р ху/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 1236 тоот …1.Б.Хүрэлхүүгийн биед хавирга цуурсан, цээжний битүү гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Түүнчлэн Б.Эрдэнэбат нь 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн орой Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт отвёркийг зэвсгийн чанартайгаар хэрэглэн Э.Мөнгөншагайн дал орчимд хатгаж 650.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.Мөнгөншагайн мөрдөн байцаалтанд өгсөн “…Намайг ороход Б.Эрдэнэбат баруун гартаа отвёртка бариад зогсож байсан бөгөөд “картаа гаргаад ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би картаа өгөхгүй гэхэд “ картаа өг пизда минь” гээд зүүн шанаа руу нэг удаа гараараа шанаадсан…”Пин кодоо хэл” гэхээр нь би “хэлэхгүй” гэхэд Б.Эрдэнэбат намайг зүүн гараараа толгой ар дагз руу дараад намайг тонгойлгоод баруун гартаа барьж байсан отверткаараа миний дал руу нэг удаа хатгасан…Тэгэхээр нь би айгаад картын нууц дугаараа хэлсэн бөгөөд туранхай залуу нь миний картнаас мөнгө авах гээд гараад явсан…” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 98-99-р ху/, гэрч А.Батболдын мөрдөн байцаалтанд өгсөн “…Надад Э.Мөнгөншагай картаа өгөх үед царай нь нилээн сонин байдалтай болсон байсан

10.

 

бөгөөд БЦ түүнийг дарамталсан юм боловуу гэж бодсон…” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 107-110-р ху/, гэрч Ч.Лхамжавын мөрдөн байцаалтанд өгсөн “…Э.Мөнгөншагай согтуу орж ирээд “цагдаа дуудаад өгөөч, би хүнд отвёрткаар хатгуулчихлаа, мөнгөө дээрэмдүүлчихлээ” гэж хэлсэн. Араас нь Б.Эрдэнэбат /БЦ/ орж ирээд …Э.Мөнгөншагайгийн хувцсыг тайлаад “би отвёрткаар хатгасан гээд надад шархыг нь үзүүлээд байсан. Баруун далнаас нь бага зэрэг цус гарсан байсан. “Мөнгөншагайгаас авсан мөнгө энэ байна гээд өмднийхөө хармаанаас 20000 төгрөгний дэвсгэртүүд гартаа базаж харуулсан…” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 111-114-р ху/, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 16 дугаартай “…1.Э.Мөнгөншагайгийн биед баруун далны доод хэсгийн зулгаралт тогтоогдлоо. 2.Дээрх зулгаралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой…” гэсэн дүгнэлт /1-р хх-н 137-р ху/,  Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн   шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 472 дугаартай “…1.Шинжилгээнд ирсэн хувцаснуудад уранхай цоорхой гарсан байна...Цагаан футболканд үүссэн 5х1 мм, хар хөх цамцанд үүссэн 5х1 мм хэмжээтэй цоорхой хатуу үзүүртэй зүйлээр үүссэн шинэ цоорхой байна…” гэсэн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

-2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн орой Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт хутга заазуурыг зэвсгийн чанартай хэрэглэн А.Дашдамбыг зодож, гуяыг нь зүсч 1 хонь дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.Дашдамбын шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн байцаалтанд өгсөн “…Өөрөө шүүгээ онгойлгоод заазуур аваад далан дундуур цохисон…Тэгээд миний хувцсыг тайлаад харж байгаад …яасан их үстэй юм бэ, үсийг чинь хусна… гэж хэлсэн. Төмс арилгагч авчраад үс хусах гэхэд Баяраагийн Эрдэнэбат болиулсан…Чи надад архи олж өг, эсвэл ууцны хонь өг…” гэж хэлсэн. Би “…манайд ууцны хонь байхгүй, дан төлөг байна…” гэж хэлсэн. Тэгээд намайг хутгалсан. Тухайн үедээ би хутгалуулснаа мэдээгүй. Нэг мал аваад Б.Эрдэнэбат “…энийг ачаарай…” гэж хэлсэн. Би өмгөөлөгчийн хөлс 700.000 төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /1-р хх-н 229-234-р ху, 2-р хх-н 226-р ху, 3-р хх-н 105-119-р ху/, гэрч Б.Эрдэнэбатын мөрдөн байцаалтанд өгсөн “…Б.Эрдэнэбат хутга, заазуур барьчихсан А.Дашдамбын гарын булчин болон гуян тус газар  цохиод байсан.Тэгээд дахиад юм яриад суугаад байсан, Б.Эрдэнэбатад хонь өгөх болсон байсан…, БЦ А.Дашдамбыг 2 удаа шанаадаж аваад зүүн чихийг нь татаж мушгиад, сүүлдээ шургуулганаас хутга, заазуур, төмс арилгагч аваад А.Дашдамбын …үсийг нь хусна… гээд баахан дарамталсан…Тэгж байснаа БЦ …надад хонь бэлгэглэ, би чамаас дээрэмдэж авч байгаа биш шүү..гээд байсан. Ингээд А.Дашдамба БЦ-д хонь өгөхөөр болоод хамт гараад хотон дээрээс 1 хонь авч машинд тавьсан…” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 239-244-р ху/, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 02  дугаар сарын 196 дугаартай “…1.А.Дашдамбын биед гуянд хатгагдаж зүсэгдсэн шархтай зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…” гэсэн дүгнэлт /2-р хх-н 3-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул Б.Эрдэнэбатад холбогдох хэргийн хуулийн зүйлчлэлийг өөрчлүүлэх эсхүл  мөрдөн байцаалтанд буцааж нэмэлт ажиллагаа хийлгэхийг хүссэн ялтан, түүний өмгөөлөгч Д.Цагаандарь

нарын давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас

11.

 

А.Дашдамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлснийг анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт Б.Эрдэнэбат нь хохирогч Ж.Мөнхцэцэгийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “…эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ…” гэж заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлтэй боловч шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт энэ талаар заалгүй орхигдуулсан зөрчил гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулан зөвтгөж шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1 дүгээр заалтанд өөрчлөлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээн ялтан Б.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Д.Цагаандарь нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

    1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн  1 дүгээр заалтыг:

   “1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч А.Дашдамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ерөнхий ангийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар Б.Эрдэнэбат нь иргэн Ж.Мөнхцэцэгийн эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх үйлдлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                       ДАРГАЛАГЧ              Б.БАТЗОРИГ

                                     ШҮҮГЧИД                   Ц.АМАРЖАРГАЛ

                                                                       Д.БУЯНЖАРГАЛ