Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 518

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч А.Мөнхзул,

шүүгдэгч А.Ннарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Алтангэрэлийн Нармандахад холбогдох эрүүгийн 1908018320593 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт А Н ,  Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, Нарантуул зах дээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян-Уулын 25-07 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар,

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч А.Ннь 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян-Уулын 25-07 тоотод үл ялих зүйлээр шалтаглан иргэн Н.Даваасүрэнгийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Нмэдүүлэхдээ:

2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Даваасүрэн гэдэг дүү согтуу ар гэртээ агсам тавилаа гэхээр нь би уурлаад нүүрэнд нь алгадаж, хөл рүү нь өшиглөсөн нь үнэн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруугийн талаар маргаангүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч  Н.Даваасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян-Уулын 25-07 тоотод гэртээ байж байсан чинь манай ах гаднаас орж ирээд манай охиныг яах гэж зодож байгаа юм бэ гэхээр нь би зодоогүй ээ гэсэн чинь манай ах эхлээд миний нүүр рүү гараараа 5-6 удаа цохиод, дараа нь миний хөл рүү 3-4 удаа өшиглөсөн. Миний мөрийг хойш нь татаад эвгүй болгочихсон. Тухайн үед Нармандах ах нилээн ууртай байсан. Одоо надад ах Нармандахад санал хүсэлт байхгүй ...гэжээ. /хх-8/,

Шүүх эмнэлгийн 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн №3813 дугаар дүгнэлтэнд:

Хэсэг газрын үзлэгт: баруун доод зовхи, 2 хацар хавдсан хөх өнгийн цус хуралттай, баруун гуяны гадна дээд хэсэгт 16х8см хөх ягаан өнгийн, баруун шилбэний урд дээд хэсэгт 5хЗ см хөх өнгийн, зүүн гуянд урд доод хэсэгт 4х2 см бор хөх өнгийн, зүүн шилбэний урд дээд хэсэгт 3x1 см хөх өнгийн цус хуралттай, 2 өвдөгт зулгарч улаан өнгийн тав тогтсон.

ДҮГНЭЛТ:

1 . Даваасүрэнгийн биед нүүр мөчдөөр цус хуралт, 2 өвдөгт зулгарал гэмтэл тогтоогдлоо.

2 . Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байж болно.

3 . Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. /хх-10/,

Шүүгдэгч А.Нмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Нарантуул зах дээр зогсож байгаад Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн Баян-Уулын 25-7 тоотод очоод дүү Даваасүрэн согтуу байхаар нь би чи яахаараа хүүхэд зоддог юм бэ? гээд Даваасүрэнгийн хөлийн булчин хэсэг рүү нь гараараа цохиод, нүүр рүү нь гараараа 1 удаа цохьсон юмаа... Даваасүрэнгийн нүүр мөчдөөр цус хуралт гэмтлийг би гар болон хөлөөрөө цохиж үүсгэсэн...гэжээ. /хх-54-55/, 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-21/, хохирогч Н.Даваасүрэнгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-8/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-24/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-25/, авто тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-26/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-27/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-28/, “Нарантуул” Олон улсын худалдааны төвийн тодорхойлолт /хх-62/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Нармандахад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч А.Ннь 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян-Уулын 25-07 тоотод иргэн Н.Даваасүрэнгийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөн тус газар нь өшиглөж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь

хохирогч Н.Даваасүрэнгийн өгсөн “...манай ах гаднаас орж ирээд “манай охиныг яах гэж зодож байгаа юм бэ” гэхээр нь би зодоогүй ээ гэсэн чинь манай ах эхлээд миний нүүр рүү гараараа 5-6 удаа цохиод, дараа нь миний хөл рүү 3-4 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

“...Даваасүрэнгийн биед нүүр мөчдөөр цус хуралт, 2 өвдөгт зулгарал гэмтэл тогтоогдлоо...” гэх шүүх эмнэлгийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн №3813 дугаар дүгнэлт,

шүүгдэгч А.Нармандахын яллагдагчаар өгсөн “...дүү Даваасүрэн согтуу байхаар нь би чи яахаараа хүүхэд зоддог юм бэ? гээд Даваасүрэнгийн хөлийн булчин хэсэг рүү нь гараараа цохиод, нүүр рүү нь гараараа 1 удаа цохьсон юм...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бол Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.

Хууль зүйн хувьд А. Нармандах нь хохирогч Н.Даваасүрэнг агсам тавьж хүн зодлоо гэх шалтгааны улмаас зодож бие махбодийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч А.Нармандахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Н.Даваасүрэн нь гомдол саналгүй, одоо нэхэмжилсэн зүйлгүй байна.

Шүүгдэгч А.Нармандахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд дээрхи зүйл, хэсэгт зааснаар торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Нармандахад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйл, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.