| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 182/2016/00782/и |
| Дугаар | 00627 |
| Огноо | 2016-09-26 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 00627
| 2016 оны 09 сарын 26 өдөр | Дугаар 182/ШШ2016/00627
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Тайвань төв, 206 тоотод байрлах, Мөстийн өвөр булаг ББСБ /регистрийн дугаар:5481228/-ын хүсэлттэй
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Машлайгийн Сонинцэцэг /регистрийн дугаар:ЧИ68012805/-ийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мишээл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч “Мөстийн өвөр булаг БбСБ” ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай байгууллага 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдөр иргэн М.Сонинцэцэгээс зээлийн төлбөр болох 17,359,200 гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж танай шүүхэд хандсан. Гэвч 2015 оны 11 сарын 06-ны өдрийн 35666 дугаартай эахирамжинд тусгасанаар нэхэмжлэлд дурьдсан хариуцагч М.Сонинцэцэг нь Чингэлтэй дүүргийн, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 23/3 дугаар байрны 04 тоотод оршин суудаг бай бөгөөд одоогоор АНУ\Америкийн нэгдсэн улс\-д суралцаж байгаа талаар хорооны засаг тодорхойлолт ирүүлжээ” гэсэн байна. Хариуиагч нь Америкийн нэгдсэн улс-д сурадцаж байгаа хэдий ч манай байгууллагад төлөх ёстой зээлийн төлбөрийг дээрхи “Америкийн нэгдсэн улс-д суралцаж байгаа" гэх үндэслэлээр барагдуулахгуй байх нь учир дутагдалтай юм.
Манай байгууллагын зүгээс гаргаж буй уг нэхэмжлэл нь хариуцагч М.Сонинцэцэгийг цагдаагийн байгууллагын бүртгэлд хамруулах ба мөн уг хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгавар болгохгүй байх зорилготой билээ. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Хариуцагч М.Сонинцэцэгийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Мөстийн өвөр булаг ББСБ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Сонинцэцэгийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргажээ. Мөстийн өвөр булаг ББСБ нь зээлийн төлбөр гаргуулах зорилгоор М.Сонинцэцэгийн оршин суугаа газрыг тогтоолгох, эрэн сурвалжлуулахыг хүсэж буйгаа шүүх хуралдаанд тайлбарлаж байна.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Сонинцэцэгийн оршин суугаа газар тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. Иймд хүсэлтийг хүлээн авч, М.Сонинцэцэгийг эрэн сурвалжлах үндэстэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: