Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 00576

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2016/00576

 

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Дамбадаржаа 28-323 тоотод оршин суух, Бунь овогт Төмөртогоогийн Болор-Эрдэнэ /РД:УГ78042407/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 71-797 тоотод оршин суух, Чоно овогт Батзоригийн Билгүүнсайхан /РД:УЧ88082013/-нд холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 210.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Билэгсайханаас 2016.06.05-ны өдөр майхан болон бусад дагалдах хэрэгслийн хамт 210.000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл худалдсан аяны майхан нь чанарын шаардлага хангахгүй бараа худалдан борлуулсан учраас Б.Билгүүнсайханаас 210.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч талаас шүүхэд гаргасан тайлбартаа: Т.Болор-Эрдэнээс нэхэмжилсэн 210.000 төгрөгийг бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Болор-Эрдэнэ нь хариуцагч Б.Билэгсайханд холбогдуулан 210.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Билэгсайхан нь нэхэмжлэлийн шаардлага болох 210.000 төгрөгийг Т.Болор-Эрдэнэ бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон

 

                                                                                     ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Б.Билэгсайхан нь нэхэмжлэлийн шаардлагын 210.000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Болор-Эрдэнэд төлөх тухай хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Болор-Эрдэнээс төлсөн 6950 төгрөгийн 3475 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,  3475 төгрөгийг улсын төсвөөс буцааж, хариуцагч Б.Билэгсайханаас 3475 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Болор-Эрдэнэд тус тус олгосугай.

 

3.Захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.  

 

 

 

ШҮҮГЧ                                                Ц.АЛТАНЦЭЦЭГ