Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 00560

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2016/00560

Улаанбаатар хот

                    

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу 18-46 тоотод үйл ажиллааа явуулах “Алтан давалгаа” ХЗХ /хадгаламж зээлийн хоршоо/регистрийн дугаар 2359596/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, Чингэлтэй 7 дугаар гудамж, 177 тоотод оршин суух, Сартуул овогт Равжирын Цэцгээ /регистрийн дугаар ВЭ70081703/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 10.762 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.Цэцгээ нь манай байгууллагад 2014.04.21-ний өдөр хандаж өөрийн эрхэлдэг хувийн бизнест эргэлтийн хөрөнгө дутагдалтай байгаа тул 8 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээл олгохыг хүссэн. Р.Цэцгээгийн зээлийн хороонд гаргасан хүсэлт, холбогдох баримт бичигтэй танилцаад БГ/14/60 тоот барьцааны гэрээ байгуулан 8 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.3 хувийн хүүтэй зээл олгож, ЗГ 14/60 тоот зээлийн гэрээ байгулсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд зээлийн үндсэн төлбөрт 1 175 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3.622.000 төгрөг нийт 4.797.000 төгрөг төлсөн болно.

Иймд Р.Цэцгээ нь гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлэхгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдэл 6.825.000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 3.128.900 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 808.700 төгрөг, нийт 10.762.600 төгрөгийг хариуцагч Р.Цэцгээгээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч талаас шүүхэд гаргасан тайлбартаа: “Алтан давалгаа” ХЗХ /хадгаламж зээлийн хоршоо/-оос нэхэмжилсэн 10.762.600 төгрөгийг бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Алтан давалгаа” ХЗХ /хадгаламж зээлийн хоршоо/ нь хариуцагч Р.Цэцгээд холбогдуулан 10.762.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.Цэцгээ нь нэхэмжлэлийн шаардлага болох 10.762.600 төгрөгийг “Алтан давалгаа” ХЗХ /хадгаламж зээлийн хоршоо/-нд бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон

 

                                                                                     ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Р.Цэцгээ нь нэхэмжлэлийн шаардлагын 10.762.600 төгрөгийг нэхэмжлэгч “Алтан давалгаа” ХЗХ /хадгаламж зээлийн хоршоо/-нд төлөх тухай хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Алтан давалгаа” ХЗХ /хадгаламж зээлийн хоршоо/-оос төлсөн 187.151,60 төгрөгийн 93.575 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,  93.575 төгрөгийг улсын төсвөөс буцааж, хариуцагч Р.Цэцгээгээс 93.575 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Алтан давалгаа” ХЗХ /хадгаламж зээлийн хоршоо/-нд тус тус олгосугай.

 

3.Захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.  

 

 

 

ШҮҮГЧ                                                Ц.АЛТАНЦЭЦЭГ