Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 535

 

онгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

Улсын яллагч Б.Энхбат,

Иргэдийн төлөөлөгч Б.Намжилдорж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн,

Шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж,

Шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

Шүүгдэгч Д.Батсайхан,түүний Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас

- Боржигон овгийн Дуламсүрэнгийн Батсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.8, 2.10 дахь заалтуудад зааснаар,

- Төгс овгийн Очирбатын Мөнхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.8, 2.10 дахь заалтуудад зааснаар,

- Зурхайч овгийн Мөнхбатын Эрдэнэдалайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.8, 2.10 дахь заалтуудад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн  1808047741231 тоот эрүүгийн хэргийг  шүүх 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Боовогт Д Б, Монгол Улсын иргэн, 1994 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Улаанбатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж эгч дүү нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүрэг 2 дугаар хороо, Орбитын 76-50 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ,

2. Т овогт О М, Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймаг Бүрэн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүрэг 1 дүгээр хороо Толгойтын 119-34Б тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар,

3. З  овогт М Э, Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл -4, ээж ах эгч нарын хамт амьдардаг, Орхон аймаг  Баян-Өндөр сум 10 дугаар баг, Нарангийн 44-07 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

1. Шүүгдэгч Д.Бнь 2018 оны 10 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө “Соко” гэх зочид буудлын 7 тоот өрөөнд ганцаараа байхдаа согтуугаар амь хохирогч О.Дуламсүрэнг хүчиндсэн, уг гэмт хэргийг үйлдэх явцдаа түүнийг согтуурсаны улмаас биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж 55 см өндөртэй орон дээрээс шал руу эгц доош байрлалтай тархиар нь унагаах, мөн өргөж хана руу тархиар нь савах зэргээр талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл учруулан санаатай алсан,

- 2018 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн харилцаатай, хамтран амьдрагч Б.Санчир-Очийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

- Шүүгдэгч О.М, М.Э нартай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Соко” гэх зочид буудлын 7 тоот өрөөнд согтуурсаны улмаас бие хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байсан амь хохирогч О.Дуламсүрэнгийн бэлэг эрхтэн, хошного /анус/, ам зэрэг эрхтнүүдэд бэлэг эрхтэнээ зэрэг зэрэг хийх зэргээр харгис хэрцгий аргаар, тохуурхан доромжилж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч О.М нь Д.Батсайхан, М.Э нартай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Соко” гэх зочид буудлын 7 тоот өрөөнд согтуурсаны улмаас бие хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байсан амь хохирогч О.Дуламсүрэнгийн бэлэг эрхтэн, хошного /анус/, ам зэрэг эрхтнүүдэд бэлэг эрхтэнээ зэрэг зэрэг хийх зэргээр харгис хэрцгий аргаар, тохуурхан доромжилж хүчээр бэлгийн харьцаанд орсон, амь хохирогч

- О.Дуламсүрэнгийн хошного /анус/ руу бэлэг эрхтэнээ хийж хүчиндсэний улмаас талийгаачийн биед “хошногоны салстад өнгөц язарсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

3. Шүүгдэгч М.Э нь О.М, Д.Бнартай бүлэглэн  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Соко” гэх зочид буудлын 7 тоот өрөөнд согтуурсаны улмаас бие хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байсан амь хохирогч О.Дуламсүрэнгийн бэлэг эрхтэн, хошного /анус/, ам зэрэг эрхтнүүдэд бэлэг эрхтэнээ зэрэг зэрэг хийх зэргээр харгис хэрцгий аргаар, тохуурхан доромжилж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өгсөн мэдүүлэг:  

1. Шүүгдэгч Д.Бмэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө талийгаачтай бэлгийн харьцаанд орсон нь үнэн боловч согтуурсаны улмаас биеэ хамгаалах чадваргүй байхад нь санаатай хана савж алсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтыг хүлээн зөвшөөрөхгүй, бусад сонсгосон зүйл ангийг зөвшөөрч байна. Ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

2. Шүүгдэгч О.М  мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, гэмшиж байна гэв.

3. Шүүгдэгч М.Э мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, гэмшиж байна гэв.

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 23 цаг  өнгөрч байхад талийгаач нэг хүнтэй  утсаар яриад гарч явсан. Маргааш нь нас барсаныг мэдсэн. Оршуулгын зардалд 3.485.000 төгрөг гарсаныг, тэжээгчээ алдсаны тэтгэмж 1.785.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөгийг нэхэмжилнэ. Талийгаачийн 3 хүүхдэд нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоогдоогүй, асран хамгаалагч тогтоогдоогүй байгаа, 3 хүүхдийн эцэг нь гэмт хэрэгт холбогдоод одоо цагдан хоригдож байгаа болно.  Дүү маань нөхөртэйгээ гэрлэлтийн баталгаа байгаагүй, тодорхой ажил эрхэлдэг байсан боловч олдог байсан орлого, цалинг тодорхойлсон баримт байхгүй гэв.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан талаар:

- Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн талаар

1. Хохирогч Б.Санчир-Оч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ажлаа тараад байж байхад Ууганзаяа найзуудаараа цуглаж байна хүрээд ир гэсэн, би очихгүй гэхэд нөхөр Батсайхан энд байна хүрээд ир гэсэн. Тэгээд би Сонгинохайрхан дүүрийн 2 дугаар хороо, Нарангийн голын эцэст караокед ороход Бямбаа, Ууганзаяа, Батсайхан, Нямцэцэг, Батхишиг нар согтсон байдалтай байсан. Бид 2.5 литрийн хэмжээтэй 3 пиво бид нар хувааж ууж дуусаад 03 цагийн үед гэртээ харих гээд гараад байж байхад Батхишиг, Оюунчимэг хоёр маргалдаад байхаар нь би Батхишигтэй юм ярингаа урагшаа түрүүлж алхаад хуучин эцсийн автобусны буудлын сандал дээр суугаад нөгөө хэдийг ирэхийг хүлээж байхад Батхишиг бие заслаа гээд жалга руу орсон, тэр үед Батсайхан ирээд яаж байгаа юм бэ гээд гараараа нүүр рүү 2 удаа цохиод газар унагаасан. Би газар суугаад шүд уначихлаа гээд уйлж байхад хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...гэжээ. /1хх-53-54, 3хх-2-6/,

2. Гэрч Б.Батхишиг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Нарангийн голын караокед Батсайхан, Оюунчимэг, Бямбадорж, Ууганзаяа, Санчир-Оч нарын хамт 2 шил 0,75 литрийн хэмжээтэй архи, 2,5 литрийн хэмжээтэй пивийг бид хувааж ууж байгаад эхнэр Оюунчимэгтэй маргалдаад гэртээ харилаа гээд доошоо явж байхад  Санчир-Оч араас ирээд бид 2 автобусны буудлын сандал дээр юм ярьж сууж байгаад би жалга руу орж бие засчихаад эргээд ирэхэд Батсайхан ирчихсэн Санчир-Оч уйлаад нүүр нь цус болчихсон, амнаас нь цус гараад байж байсан...гэжээ. /2хх-244/,

2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №12141 дугаартай дүгнэлт:

1.Б.Сансар-Оч-н биед баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хацар, шанаа, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шанааны язарсан шарх, нэг шүдний булгарал, цээж, зүүн гуяны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид нэг шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувь тогтонги алдагдуулна гэжээ. /2хх-247/,

- Хүнийг алах, хүчиндэх, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн талаар

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Оюунчимэг овогтой Дуламсүрэн бол миний төрсөн дүү юм. Миний бие нь өчигдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр айлын байшинд засварын ажил хийж байгаад 20 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Тэгтэл манай нагац ахын охин Нямтуяа надад “цагдаа ирээд явсан, таныг яаралтай дүүргийн хэлтэс дээр хүрч оч гэж хэлүүлсэн” гэж хэлсэн. Ингээд Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст ирээд дүү О.Дуламсүрэнг нас барсан талаар нь мэдсэн болно...2006 оны орчим Мөнхбат гэдэг хүнтэй гэр бүл болж 3 хүүхэдтэй болсон. Том хүү Ариунболд нь одоо 14 настай, дунд охин Анужин нь 11 настай, бага охин Энэрэл нь 2 ой хүрч байна. Гэр бүлийн баталгаагүй байсан ба нөхрөөсөө энэ жилээс салж тусдаа амьдрах болсон...гэжээ. /1хх-84-89/,

2. Гэрч Б.Уянга мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай ээж Г.Тунгалаг нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд “Соко” нэртэй зочид буудлыг ажиллуулдаг ба ээж бид хоёр ээлжээр ресепшн хийдэг юм. 2018 оны 10 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө миний бие үүрэг гүйцэтгэсэн юм. Ингээд ажлаа хийж байтал 00-01 цагийн орчим үл таних, намхан нуруутай, туранхай биетэй залуу орж ирээд өрөө байна уу гэж асуусан. Байгаа гэж хэлэхэд буцаж гараад тавуулаа болоод орж ирсэн. 1 эмэгтэй, 4 залуу байсан. Ингээд найз эмэгтэйтэйгээ явж байгаа гэх залууг нөгөө эмэгтэйн хамт 7 дугаарын өрөөнд, нөгөө 3 залууг 8 дугаартай өрөөнд оруулсан. Анх буудал авахаар орж ирсэн залуу нь надаас эгчээ бид нар нэг өрөөндөө хэсэг сууж юм ярьж, хөзөр тоглох гэсэн юм аа, тэгж байж байгаад өрөө өрөөндөө ороод амарчихаж болох уу гэж асуусан. Тэгээд 8 дугаартай өрөөнд тавуулаа орчихсон. 8 дугаартай өрөөнд тэд нар хэсэг байж байгаад зарим нь гарч ирэхдээ нилээн согтчихсон байсан. Тэгээд наад талынхаа 7 дугаартай өрөөндөө ороод л, жорлонгийн өрөө рүү ороод холхиод эхэлсэн...Өглөө нь нөгөө эмэгтэйн найз нь гэх залуу гарч ирээд надад хандан “утас байна уу, энэ хүүхэн ухаан орохгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө утсаар 103 дуудсан. Мөн ээждээ бас хэлсэн. 103 ирж үзээд нас барчихсан байна гэсэн...гэжээ. /1хх-95-98/,

3. Гэрч Д.Амгаланбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: ...О.Дуламсүрэнг би танина. 2018 оны 06 дугаар сарнын 20-ны орчим барилга дээр ажилладаг талийгаачийг анх олж хараад...2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр бид утсаар ярьж байгаад анх Сансарын колонк дээр уулзаж байсан юм. Бид тэр үеэс хойш нэгэнтэйгээ дотно харилцаатай болсон...Бид 2018 оны 7 дугаар сараас хойш зочид буудлаар хамт хонож гэр гэртээ орж танилцаж амжаагүй байх үед талийгаач жирэмсэн болсон байсан, тэгээд бид 2 гэр бүлийнхэндээ хэлж нэг талдаа багтаж тусдаа гарахаар бэлтгэж байсан...Бид нэг нэгэндээ сэтгэлтэй, талийгаачийн тээсэн хүүхдийг төрүүлэхээр ярьж тохирсон байсан...гэжээ. /2хх-19-21/,

4. Гэрч Т.Мөнхцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: ...Талийгаач О.Днь манай нөхөр Оюундэлэгийн төрсөн эгчийнх нь хүүхэд юм. Бид хамтдаа барилгын ажил хийдэг байсан юм. Сүүлийн үед манайхаар голцуу байж нөхөр бид хоёртой энэ тэнд барилгын халтуурын ажил хийвэл хамтдаа хийгээд явдаг байсан...2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр барилгын цемент ирээгүй учраас ажлаас 15 цаг орчимд тарсан. Тэгээд бид нар цугтаа манайд ирсэн. Манайд хоол унд идэж уугаад, зурагт үзээд байж байхад утас нь дуугарсан. Тэгээд утсаар ярьсан...23-00 цагийн орчим байх гэрээс гараад явсан...маргааш нь буудалд нас барсан талаар мэдсэн...гэжээ. /1хх-89/,

5. Гэрч Г.Баттулга мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Соко” зочид буудал нь миний төрсөн эгч Г.Тунгалагийнх юм...гаражид машин янзалж байгаад буудалд байх өрөөндөө 00 цаг орчимд орж унтсан. Маргааш өглөө нь буюу 2018 оны 10 дугаар сарын 17-ны өглөө 08 цагийн үед би Ялон улсын элчин сайдын яаманд виз мэдүүлэхээр буудлаас гарсан. Намайг гарч явж байх үед буудалд ямар нэгэн хөдөлгөөн байхгүй байсан...виз мэдүүлчихээд гарч ирээд утсаа асаатал утсанд эгч Тунгалагийн 99740962 дугаарын, зээ дүү Уянгын 99891149 дугаарын утаснаас миний утас руу олон удаа залгасан байсан. Эгч Тунгалагийн утас руу залгаж холбогдоход “буудалд хүн нас барчихсан байна, хаана явнаа, хурдан ир” гэж хэлсэн. Тэгээд явж очиход цагдаа нар ирчихсэн, хамгаалалт авчихсан байсан. Буудлын 2 давхарын 7 дугаартай өрөөнд эмэгтэй хүн нас барсан гэж байсан...гэжээ. /1хх-102-102/,

6. Гэрч Л.Бямбацогт мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: ...2018 оны 10 дугаар сарын 17-ны өглөө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо “Соко” зочид буудалд эмэгтэй хүн нас барсан байна гэсэн дуудлагын дагуу мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Анхбаярын удирдсан бүрэлдэхүүний хамт хэргийн газарт хүрэлцэн очсон. Жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрыг хамгаалалтанд авч мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Анхбаяр үзлэгийг явуулсан. Тухайн зочид буудал нь хяналтын камертай эсэх, камертай бол бичлэг хадгалагдсан эсэхийг үзэж шалгахад хяналтын камертай байсан ба хяналтын камерын сервер нь 3 дугаар давхрын өрөөнд байрлаж байсан. Буудлын эзний төрсөн дүү Баттулга гэх залуу уг өрөөнд амьдардаг гэж байсан ба түүнтэй хамт камерын бичлэгийн цаг нь Улаанбаатарын цагтай таарч байгаа эсэхийг тогтооход 1 цаг 31 минутын зөрүүтэй буюу Улаанбаатарын бодит цагаас 1 цаг 31 минут хоцорч бичлэг хийж байсан болно...гэжээ./1хх-103/,

7. Гэрч Б.Даваамаа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: ...Талийгаач их дөлгөөхөн, даруухан, хүнтэй харьцах ярианы соёлтой, цэвэрч нямбай охин байсан...Жирэмсэн гэдгийг нь анх танилцах үед хүү Амгаланбаатараас мэдсэн...гэжээ /2хх-22-24/,

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн №2310 дүгнэлтэд:

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош: 1. Гавал тархины битүү гэмтэл: Зүүн зулайн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, зулайн хуйхны цус хуралт. 2. Тархины хаван, дотор эрхтний цус эргэлтийн алдагдал. 3. Хүнд зэргийн согтолт. 12-13 долоо хоногтой жирэмсэн. Зүүн хацар, зүүн шилбэнд зулгаралт. Зүүн өвдөг, баруун шуу, баруун сарвуу, зүүн өвдөгт цус хуралт, хошногоны салстад өнгөц язарсан шарх. Дүгнэлт:

1. 2. 3. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн зулайн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, зулайн хуйхны цус хуралт, зүүн хацар, зүүн шилбэнд зулгаралт, зүүн өвдөг, баруун шуу, баруун сарвуу, зүүн өвдөгт цус хуралт, хошногоны салстад өнгөц язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Гавал тархины гэмтлүүд нь үхэлд хүргэсэн байна.

4. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи хавагнаж нас баржээ.

5. Талийгаач нь нас бараад 2-4 цаг болсон байсан.

...9. Талийгаачийн гадна үзлэгээр зүүн хацар, зүүн шилбэнд зулгаралт, зүүн өвдөг, баруун шуу, баруун сарвуу, зүүн өвдөгт цус хуралт, хошногоны салстад өнгөц язарсан шарх гэмтлүүд тогтоогдсон ба өөр гэмтэл тогтоогдсонгүй.

10. Талийгаачийн цусанд 3.8, ходоодны шингэнд 7.5, шээсэнд 4.6 промилл спиртийн агууламж илэрсэн, дээжүүдэд нитрит димедрол, мансууруулах бодис, хүчил шүлт илрээгүй.

11. Эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай үзүүлсэн бол амь нас аврагдах боломжтой гэжээ. /2хх-28-34/,

- Шинжээч эмч Ө.Сарангэрэл мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: ...О.Дуламсүрэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зулайн хуйханд цус хуралт, зулай орчмоор хатуу хальсан доорх цусан бүлэн, шингэн цус, зулай орчмын аалзан хальсан доорх цус харвалт гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байсан...Гар утсанд байгаа бичлэг болон үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд талийгаач толгойн зүүн хэсгээр түрүүлж унасан байна. Задлан шинжилгээгээр гавал тархинд зулайн зүүн тал орой хэсэгт зулайн хуйханд цус хуралт, зулай орчмоор хатуу хальсан доорх цусан бүлэн, шингэн цус, зулай орчмын аалзан хальсан доорх цус харвалтууд нь задлан шинжилгээгээр бүгд зүүн талдаа үүсгэгдсэн нь тогтоогдсон. Тэгэхээр талийгаач нь зүүн хэсгээр унахад эдгээр гавал тархинд үүссэн гэмтлүүд нь үүссэн байх боломжтой. Талийгаачийн цусанд 3.8...промил спиртийн агууламж илэрсэн, хүнд зэргийн согтолттой байсан. Хүнд согтолттой үед хүн ухамсарт ухаанаа алдаж, ямар нэгэн өвдөлтийг мэдрэх боломжгүй, хариу үйлдэл хийхгүй байж болно...гэжээ. /2хх-126-128/,

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12607 дүгнэлтэд: ... Д. Батсайхан нь хурьцал үйлдэх чадвартай байна гэжээ. /2хх-44/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10952 дүгнэлтэд:... Д.Батсайханы гэх цус нь ДНХ-ийн тогтцоороо №10952 дугаарын дүгнэлтэнд тусгагдсан бэлгэвчнээс илэрсэн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэжээ. /2хх-99-100/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 68 дугаар дүгнэлтэд: ...Д.Бнь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...үйлдэгдсэн хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай байна, ...хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. /2хх-112-113/,

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12561 дүгнэлтэд: ...3. О.Мын бэлэг эрхтний хөгжил зөв, хөвчрөл хэвийн, хурьцал үйлдэх чадвартай байна гэжээ. /2хх-38/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 40 дүгээр дүгнэлтэд: ...О.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, .... үйлдэгдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. /2хх-116-117/,

 

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12608 дүгнэлтэд: ...3. М. Эрдэнэдалай нь хурьцал үйлдэх чадвартай байна гэжээ. /2хх-41/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 39 дүгээр дүгнэлтэд: ...М.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, ...үйлдэгдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. /2хх-114-115/,

12. Шүүгдэгч Д.Бмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:...2018 оны 10 дугаар сарын 16-ны...орой найз Мөнхбат, Эрдэнэдалай, Цогт-Очир нартай уулзаад 21 дүгээр хороолол “Уран”..., “Жи” гэдэг нэртэй бааранд орсон. Бааранд ороод утсаар фэйсбүүкт ороод Дуламсүрэнтэй чатласан...би Дуламсүрэнг найзуудтайгаа энэ миний найз охин гэж танилцуулсан. Тэгээд 5 шард байх “Соко” зочид буудалд бид 5 орсон. Буудалд очих үед шөнө дунд болсон байсан. Буудал ороод Дуламсүрэн бид хоёр нэг өрөөнд орсон. Манай найзууд мөн тусдаа нэг өрөө авсан. Дуламсүрэн бид хоёр нөгөө гурвын авсан өрөөнд орж архи пиво ууцгаасан. Тэгээд Дуламсүрэн бид хоёр нилээн согтсон. Тэгээд өрөөндөө орсон. Тэгээд би тасраад унасан. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Өглөө сэрэхэд Дуламсүрэн миний хажууд нүцгэн хэвтэж байсан. Бөөлжсөн бололтой, уруул нь хөхөрсөн, ямар ч хөдөлгөөнгүй байхаар нь сандраад нөгөө өрөөнд орж нөгөө хэдэд хэлээд, мөн ресепшнд хэлсэн. Ресепшн түргэн болон цагдаа дуудсан. Эмч ирж Дуламсүрэнг үзээд энэ хүн нас барчихсан байна гэж хэлсэн...2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо Нарангийн голын эцэст байдаг караокед найз Батхишиг, Оюун-эрдэнэ, Бямбадорж, Ууганзаяа, эхнэр Санчир-Оч нарын хамт ороод 2 шил 0,75 литрийн хэмжээтэй архи, 3-4 шил пиво хувааж уугаад шөнө 23 цагт караокеноос гараад явах гэж байхад найз Батхишиг, Оюун-Эрдэнэ 2 хоорондоо маргалдаад байсан. Оюун-Эрдэнийг Бямбадорж, Ууганзаяа гэр лүүгээ аваад явсан. Батхишигийг Санчир-Оч дагуулаад хуучин эцсийн автобусны буудал руу зам дагаад явж байсан. Би Санчир-Очийн араас автобусны буудал дээр очиход ганцаараа сандал дээр сууж байсан. Батхишигийг аваад явсан болохоор миний уур хүрээд Санчир-Очийг хөлөөрөө 1 удаа, гараараа 1 удаа нүүр рүү нь цохисон...Санчир-Очийн биед учирсан дээрх гэмтлийг би учруулсан...гэжээ. /1хх-178-181, /Зхх-20-21, 192-193/,

13. Шүүгдэгч О.М шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр...бид хамт 5 шарын ард байдаг ”Соко" гэх буудалд оройны 23 цагийн үед орсон. Тэгээд буудлын 2 давхарт 7, 8 гэсэн өрөөнд орсон юм Тэгээд буудлын 8 тоот өрөөнд 0.5 граммын Ерөөл архи 1 шил, 2.5 литрын Нийслэл пиво уусан юм. Тэгээд манай найз Цогт-Очир архи ууж байгаад тасраад унтаад өгсөн. Батсайхан дагуулж ирсэн талийгаач эмэгтэйг дагуулан 7 тоот өрөөнд орсон юм. Тэгээд удаагүй манай найз Батсайхан Эрдэнэдалай бид хоёрыг манай өрөөнд ороод ир гэсэн. Тэгээд бид хоёр өрөөнд нь ороход нөгөө эмэгтэй доогуураа хувцасгүй байсан. Тэгсэн чинь Батсайхан Эрдэнэдалай бид хоёрыг “энэ эмэгтэйтэй секс хийх үү” гэхээр би тэгье гэж хэлээд орон дээр шалдан хэвтэж байсан эмэгтэйгээс чи надтай унтах уу? гэсэн чинь тэр эмэгтэй өөрөө зөвшөөрсөн, би тэр эмэгтэйтэй секс хийсэн юм...Эрдэнэдалай тэр эмэгтэйтэй секс хийж байсан...8 тоот өрөөнд ороод унтаж байгаад өглөөний 08 цагийн үед сэрээд буудлаас гарах гэж байсан чинь манай найз Батсайхан хамт хоносон эмэгтэй сэрэхгүй байна гэж орж ирсэн...би буудлын хүнд хэлээд түргэн тусламж дуудсан чинь 103 ирж үзээд тэр эмэгтэй нас барсан гэж хэлсэн...гэжээ. /1хх-195-198/,

14. Шүүгдэгч М.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 10 дугаар сарын 16-ны оройн 21 цагийн орчимд найз Батсайхан, Мөнхбат, Цогт-Очир бид дөрөв Нарангийн голд уулзсан...бид хамт 5 шарын ард байдаг ”Соко” гэх буудалд оройны 23 цагийн үед орсон...Тэгээд буудлын 8 тоот өрөөнд 0.5 граммын Ерөөл архи 1 шил, 2.5 литрын Нийслэл пиво уусан юм...Батсайхан дагуулж ирсэн талийгаач эмэгтэйг дагуулан 7 тоот өрөөнд орсон...удаагүй манай найз Батсайхан Эрдэнэдалай бид хоёрыг манай өрөөнд ороод ир гэсэн, бид хоёр өрөөнд нь ороход нөгөө эмэгтэй доогуураа хувцасгүй байсан.  Батсайхан Эрдэнэдалай бид хоёрыг энэ эмэгтэйтэй секс хийх үү гэхээр нь...би тэр эмэгтэйтэй секс хийсэн...Эрдэнэдалай тэр эмэгтэйтэй секс хийж байсан, 7 тоот өрөөнөөс гараад 8 тоот өрөөнд ороод унтаж байгаад өглөөний 08 цагийн үед...Батсайхан хамт хоносон эмэгтэй сэрэхгүй байна гэж орж ирсэн...түргэн тусламж дуудсан чинь 103 ирж үзээд тэр эмэгтэй нас барсан гэж хэлсэн...гэжээ. /Зхх-186-187/,

15. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл: “...Үзлэгээр: Дуламсүрэнгийн Батсайханы эзэмшлийн хар өнгийн Model number GT-I8262D IMIE 354819053027565/ сериал дугаартай, самсунг маркийн гар утас байсан ба үзлэгийг гар утасны messages хэсэг рүү орж хийхэд

1./89989435/ гэсэн дугаараас 2018 оны 10 сарын 16 ны 00 цаг 53 минутанд Fcggduncfhbbsx, 2018 оны 10 сарын 17-ны 03 цаг 20 минутанд Harisn uu zolboo dn snaa zowool asuuj bnaa гэсэн мэссэж байв

2. /88951610/ гэсэн дугаараас 2018 оны 10 сарын 14 ны өдрийн 13 цаг 13 минутаас yawjim duureg deer uulzii, 23 цаг 49 минутанд Unttsaanuu гэсэн мессеж байв. Гар утасны мессеж хэсэгт өөр ач холбогдолтой мессеж байхгүй байв.

Үзлэгийг уг цэснээс гарч Phone хэсэг рүү орж Logs хэсэг рүү ороход

Гаднаас залгасан дуудлага:

1. /89861686/ гэсэн дугаараас 2018 оны 10 сарын 17-ны өдрийн 11 цаг 45, 52 минутад 2 удаа залгасан боловч утсаа аваагүй.

2. /88540214/ гэсэн дугаараас 2018 оны 10 сарын 17-ны өдрийн 11 цаг 41 минутад залгасан боловч утсаа аваагүй.

3. /дарга 99990583 I гэсэн дугаараас 2018 оны 10 сарын 17-ны өдрийн 10 цаг минутад 2 удаа 10 цаг 58 минут 59 минутанд залгахад утсаа аваагүй. 2018 оны 10 сарын 17-ны өдрийн 10 цаг 25 минутад залгаж 01 минут 15 секунд ярьсан байв.

Уг утсанд дуудлага болон мессежинд өөр хэрэгт ач холбогдол бүхий яриа мессеж байхгүй, үзлэгийг rap утасны Gallery гэсэн цэсийг сонгон ороход Download хэсэг ороход нүцгэн хүний дүрстэй 5 видео бичлэг байх ба уг бичлэгийн тоглуулах товчийг дарахад sorry this video cannot be played гэсэн бичиг гарч тоглуулах боломжгүй байв. Voice Record хэсэгт үргэлжлүүлэн хийхэд хэрэгт ач холбогдолтой зүйл байхгүй байв. Уг гар утсанд өөр хэрэгт ач холбогдол бүхий зүйл үгүй байсан ба үзлэгийн тэмдэглэлийг хөндлөгийн гэрчид танилцуулахад гаргасан санал хүсэлт байхгүй болно.

2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр

Үзлэгээр: Мөнхбатын Эрдэнэдалайн эзэмшлийн хар өнгийн кесстэй дэлгэцний дээд талд цууралттай, гадна талдаа / хойд I IPhone гэсэн бичигтэй утас байлаа. Уг гар утсыг 0133510068311988 сериал дугаартай, 5s маркийн цагаан өнгийн үзлэгийг гар утасны messages хэсэг рүү орж хийхэд INBOX хэсэгт

1. Урангоо /94589590/ гэж хадгалсан дугаараас 2018 оны 10 сарын 17-ны өдрийн 19 цаг 27 минутад yu hiij baina? 19 цаг 30 минутанд ajilaa hiij baina chi haaguur baina, 2018 оны 10 сарын 17-ны өдрийн 19 цаг 20 минутанд naiz ni tolgoitod baina, 19 цаг 25 минутанд aan zza, 2018 оны 10  дугаар сарын 17-ны өдрийн19 цаг 26 минутанд mmhn buuh bolj baigaa ym uu, 19 цаг 28 минутанд harinee bi dargon deer hvnd yum awaachij oghii tend uulzah uu, 19 цаг 30 минутанд tegyoo naiz, 19 цаг 35 минутанд zaaza naiz ni odoo garch baina, 20 цаг haana ywaan naiz, 20 цаг 15 минутанд dargon deer baina chi гэсэн мессеж байв.

2. Хатан Балчир /95118692/ гэж хадгалсан дугаараас 2018 оны 10 дугаар сарын 17- ны өдрийн 09 цаг 40 минутанд chi yaachwaa гэсэн мессеж байв.

3. /96167669/ 2018 оны 10 сарын 16- өдрийн 09 цаг 40 zalga andaa гэсэн мессеж

4. /94190511/ 2018 оны 10 сарын 16ны өдрийн 19 цаг 29 naiz uulzna gesen yaasan гэсэн мессэж 

5. /86161511/ 2018 оны 10 сарын 16-ны өдрийн 18 цаг 43 минутанд dalai baina гэсэн байв.

Гар утасны бусад ирсэн болон явуулсан, хадгалсан, сануулсан хэсгүүдэд ямар нэгэн захиа / мессэж / бичээс байхгүй байсан тул үзлэгийг уг цэснээс гарч Call register цэс буюу ярианы хэсэг рүү орж үргэлжлүүлэхэд missed call буюу залгаад аваагүй хэсэг рүү ороход:

1. Ноён балчир /99557013/ 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 15 минут

2. Хатан балчир /95118692/ 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 41 минут

3. Баатка ах /99990583/ 2018  оны 10  дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 18 минут

4. Ноён балчир /99557013/ 2018 оны 10  дугаар сарын 17-ны өдрийн 08 цаг 27 минут 2018 оны 10 дугаар сарын 17 өдрийн 08 цаг 19 минут

5. Хайрт эгч /99559995/ 2018  оны 10  дугаар сарын 17-ны өдрийн 08 цаг 02 минут

6. /96167669/ 2018 оны 10  дугаар сарын 17-ны өдрийн 00 цаг 15 минут тус тус залгасан байв.

7. Баянжаргал /99476232/ гэж хадгалсан дугаараас 2018 оны 10 сарын 16-ны өдрийн 22 цаг 52 минутад , 22 цаг 02 минутанд, 21 цаг 58 минут залгасан байв.

8. /89170553/ гэж хадгалсан дугаараас 2018 оны 10 сарын 16-ны өдрийн 21 цаг 12 минутанд залгасан.

received calls хэсэг рүү ороход:

1. Батхишиг /86748674/ дугаар луу 2018 оны 10 сарын 17-ны өдрийн 09 цаг 36 минутад залгаж 18 секундын яриа хийсэн.

2. Ноён балчир /99557013/ гэж хадгалсан дугаараас 2018 оны 10 сарын 17-ны өдрийн 09 цаг 34 минутад 01 секундын яриа.

3. /96167669/ дугаараас 2018 оны 10 сарын 17-ны өдрийн 09 цаг 10 минутад -ийт 22 секундын яриа хийсэн.

4. Хатан балчир /95118692/ гэж хадгалсан дугаараас 2018 оны 10 сарын 17-ны өдрийн 08 цаг 41 минутад 22 секундын яриа хийсэн.

5. Баатка ах /99990583/ гэж хадгалсан дугаараас 2018 оны 10 сарын 17-ны өдрийн 08 цаг 38 минутад 39 секундын яриа хийсэн.

6. /96167669/ гэж хадгалсан дугаараас 2018 оны 10 сарын 17-ны өдрийн 00 цаг 16 минутад 33 секунд 00 цаг 07 минутанд 1 минут, 00 цаг 00 минут яриа хийсэн.

7. /96167669/ гэж хадгалсан дугаараас 2018 оны 10 сарын 16-ны өдрийн 23 цаг 57 минут 45 секунд, 23 цаг 55 минутанд яриа хийсэн.

8. Даваажаргал /86760111/ гэж хадгалсан дугаараас 2018 оны 10 сарын 16-ны өдрийн 19 цаг 42 минут 45 секунд яриа хийсэн.

Dialled numbers буюу өөрөө залгасан хэсэг нь:

1. Амин-Эрдэнэ /99496605/ гэж хадгалсан дугаараас 2018 оны 10 сарын 17-ны өдрийн 03 цаг 50 минутад яриа хийгээгүй байв.

2. /94190511/ гэж хадгалсан дугаараас 2018 оны 10 сарын 17-ны өдрийн 03 цаг 49 минутад яриа хийгээгүй байв.

3. Ноён балчир /99557013/ гэж хадгалсан дугаараас 2018 оны 10 сарын 17-ны өдрийн 03 цаг 33 минутад залгаж 1 минутад яриа хийсэн байна.

4. Хатан балчир /95118692/ гэж хадгалсан дугаараас 2018 оны 10 сарын 17-ны өдрийн 03 цаг 33 минутанд залгаж 1 минут яриа хийсэн байх ба уг утсанд өөр хэрэгт ач холбогдол бүхий өөр яриа мессеж байхгүй байсан тул үзлэгийг уг утасны Gallery болон Voice Record хэсэгт үргэлжлүүлэн хийхэд хэрэгт ач холбогдолтой зүйл байхгүй байсан учраас үзлэгийн тэмдэглэлийг хөндлөнгийн гэрч бусад оролцогчдод танилцуулахад гаргасан санал хүсэлт байхгүй болно. -

Үзлэгээр: Эрдэнээгийн Цогт-Очирын эзэмшлийн хар өнгийн хавтсан гэртэй шаргал өнгийн IMIE 990005839285427/01 сериал дугаартай, Самсунг эс-6 маркийн гар утас байсан ба үзлэгийг гар утасны messages хэсэг рүү орж хийхэд

  1. 94190511 гэсэн дугаараас 2018 оны 10  дугаар сарын 17-ны өдөр 17 цаг 27 минутад Xnbe гэсэн байв.

2. /elbeg dvv 86610604/ 2018 оны 10 сарын 16 ны 15 цаг 14 минутанд monhsuh bainaa yu bolvoo agaa, 17 цаг 15 минутанд 5076284691 Доржбат гэсэн мэссэж байх ба түүний хариуд hiicheed helii гэсэн хариу байв, уг дугаараас 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 17 цаг 27 минутанд yachvaa 6 gn suudlaar yvlaashuu гэсэн мессеж байв.

3. /90091081/ 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 13 цаг 58 минутанд Chuka egch n bnаа chi yachwaa manai hvv hotod ochchihson bgaa zalgaarai 86610604 гэсэн мессеж байх ба уг дугаараас 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17 цаг 27 минутанд Chi yachwaa naad 2 huuhed chin hetsuudlee chadah chadahguigee helcheech гэсэн мессеж байв.

4. /Baatka 99990583/ гэсэн дугаараас 2018 оны 10 дугаар сарын 16 ны өдрийн 17 цаг 01 минутанд ywah ym uu гэсэн мессеж ирж түүний хариуг 17 цаг 02 минутанд ywnaa гэсэн байв, уг дугаараас 2018 оны 10  дугаар сарын 17 ны өдрийн 07 цаг 45 минутанд haana bn ywii 09 цаг 45 минутанд ywah ym uu garlaa гэсэн мессеж байв.

5. /erdenedalia 94438186/ гэсэн дугаараас 2018 оны 10  дугаар сарын 16 ны өдрийн 23 даг 56 минутанд Залгаа андаа гэсэн мессеж байв.

6. /Zorigoo 99557013/ гэсэн дугаараас 2018 оны 10 сарын 16 ны өдрийн 17 цаг 46 минутанд 5076284691 Доржбат гэсэн мессеж байв, гар утасны мессеж хэсэгт өөр ач холбогдолтой мессеж байхгүй байв.

Үзлэгийг уг цэснээс гарч Phone хэсэг рүү орж RECENT хэсэг рүү орж

Гаднаас залгасан дуудлага:

1.99829797 гэсэн дугаараас 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17 цаг 48 минутад залгасан боловч утсаа аваагүй.

2.99631215 гэсэн дугаараас 2018 оны 10  дугаар сарын 17-ны өдрийн 17 цаг 32 минутад залгасан боловч утсаа аваагүй.

З.Вуmba /80150612/ гэсэн дугаараас 2018 оны 10  дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 18, 19 минутад залгасан боловч утсаа аваагүй. 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 23 цаг 06 минутад залгаж 0 минут 17 секунд ярьсан.

4. /Baatka /99990583/ гэсэн дугаараас 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 07 цаг 48 минутаас 10 цаг 14 минутын хооронд 25 удаа залгасан боловч утсаа аваагүй.

5. /elbeg dvv 86610604/ гэсэн дугаараас 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 10 минутад залгасан боловч утсаа аваагүй.

Өөрөө гадагшаа залгасан хэсэг нь:

1. /94190511/ гэсэн дугаар луу 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 02 цаг 44,45 минутанд 2 удаа залгасан боловч утсаа аваагүй.

2. /91190403/ гэсэн дугаар луу 2018 оны 10 дугаар сарын 17-ны  өдрийн 02 цаг

  1. минутанд 1 удаа залгасан боловч утсаа аваагүй.
  1. /89170553/ гэсэн дугаар луу 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 02 цаг

42 минутанд 1 удаа залгасан боловч утсаа аваагүй.

  1. /86760111/ гэсэн дугаар луу 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 02 цаг

41 минутанд 1 удаа залгасан боловч утсаа аваагүй.

5. /monhbat 86161511/ гэсэн дугаар луу 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 00 цаг 36,37 минутанд 3 удаа залгасан боловч утсаа аваагүй.

6. /erdenedalia 94438186/ дугаар луу 2018 оны 10 дугаар сарын 16 ны 23 цаг 57 минутанд залгаж 0 минут 44 секунд ярьсан, 00 цаг 00 минутанд 0 минут 55 секунд 2018 оны 10 дугаар сарын 17-ны 00 цаг 07 минутанд залгаж 01 минут 20 секунд, 00 цаг 14 минутанд залгахад утсаа аваагүй, 00 цаг 15 минутанд залгаж 00 минут 31 секунд, 09 цаг 10 минутанд залгаж 00 минут 19 секунд ярьсан байв.

8. /89895246/ дугаар луу 2018 оны 10 дугаар сарын 16-ны 22 цаг 35 минутанд залгахад утсаа аваагүй, 23 цаг 04 минутанд залгаж 01 минут 17 секунд ярьсан, 23 цаг 21 минутанд залгаж 00 минут 48 секунд ярьсан, 23 цаг 32 минутанд залгаж 00 минут 06 секунд ярьсан, 23 цаг 50 минутанд залгаж 00 минут 38 секунд ярьсан, 23 цаг 53 минутанд залгаж 00 минут 17 секунд ярьсан байв.

9. /Restricted буюу дугаараа нууцалсан/ 2018 оны 10  дугаар сарын 16 ны 17 цаг 06 минут, 23 цаг 49 минутанд 2 удаа залгахад утсаа аваагүй, 23 цаг 50 минутанд 00 минут 09 секунд ярьсан байв.

10. /96167669/ дугаар луу 2018 оны 10 дугаар сарын 16-ны 23 цаг 35 минутанд 1 удаа залгасан боловч утсаа аваагүй.

11. /88989435/ дугаар луу 2018 оны 10 дугаар сарын 16-ны 21 цаг 10 минутанд залгаж 00 мин 45 сек, 22 цаг 00 минутанд 2 удаа залгасан боловч утсаа аваагү,й 23 цаг 17 минутанд 00 мин 55 сек, 23 цаг 19 минутанд 01 минут 33 сек ярьсан байв.

Уг утсанд дуудлага болон мессежинд өөр хэрэгт ач холбогдол бүхий яриа мессеж байхгүй, үзлэгийг гар утасны Gallery болон Voice Record хэсэгт үргэлжлүүлэн хийхэд хэрэгт ач холбогдолтой зүйл байхгүй байв. /1 хх-55-62/,

16. яллагдагч  О.Мын гар  утсан дээрх бичлэгийг “Adobe premier” программ ашиглан хэрэгт ач холбогдол бүхий дүрс болон дууг тодруулж, зочид буудлын камер, гар утасны бичлэгийг харьцуулан үйл явдлыг дэс дараалалд оруулж хийсэн тэмдэглэл /3хх-77-118/,

17. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-5-13/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-14-20/, гомдол хүлээн авсан тэмдэглэл /1хх-3-4/, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо “Соко” зочид буудлын хяналтын камерын бичлэг, тэмдэглэл /1хх-26-37/, бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл 1хх-63-69/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-69-81 /, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, тогтоол /1хх-21-22, 1хх-82-84/, Сонгингохайрхан дүүргийн 18 дугаар хороо “Соко” зочид буудлын хяналтын камерын бичлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-69-78/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх хуудас /1хх-200-207/, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх-239-241/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-194-196/, оршин суух хаягын тодорхойлолт /1хх-209, 3хх-8,/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, ялллагдагч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч нараас мэдүүлэг авахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, тухайн нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Батсайхан, О.М, М.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

Улсын яллагчаас шүүгдэгч

- Д.Батсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.8, 2.10 дахь заалтуудад зааснаар,

- О.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.8, 2.10 дахь заалтуудад зааснаар,

- М.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.8, 2.10 дахь заалтуудад зааснаар тус тус гэм буруутайд тооцуулахаар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт Д.Бталийгаачтай харьцаатай байсан. Талийгаачийг орноос унагаасан, унахдаа талийгаач гэмтэл авсан, авсан гэмтлийн улмаас нас барсан гэх байдал байгаа хэдий ч шүүгдэгч болон хохирогч нар согтуу байсан, шүүгдэгчид хохирогчийг унагаах, алах санаа зорилго байгаагүй тул Д.Батсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар зүйлчлэн ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэх талаар дүгнэлтийг,

Шүүгдэгч О.М, М.Э, тэдгээрийн өмгөөлөгч Н.Жамъяндорж, Б.Дашдорж нар хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Харин хүчиндэх гэмт хэрэг үйлдэхдээ харгис хэрцгий харьцсан нь тогтоогдоогүй. Хохирогч нь хүнд зэргийн согтолттой байсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Тиймээс тэдний үйлдсэн хүчиндэх гэмт хэргээс харгис хэрцгий аргаар үйлдсэн гэх шинжийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүхээс улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд талийгаачийн цусанд 3.8...промил спиртийн агууламж илэрсэн, хүнд зэргийн согтолттой байсан болох нь тогтоогдсон. Нөгөө талаас харгис хэрцгий аргаар хүчиндсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй буюу хохирогчийг эсэргүүцэл үзүүлэх чадваргүй хүнд зэргийн согтолттой байхад нь хүчиндэхдээ түүнд олон тооны шарх, гэмтэл үүсгэсэн, өвтгөн шаналгасан, тарчилаан зовоосон нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тодруулбал хүнд зэргийн согтолттой үед хүн ухамсарт ухаанаа алдаж өвтгөн шаналгасан, ямар нэгэн өвдөлтийг мэдрэх боломжгүй юм. Иймд өмгөөлөгчийн энэ талаар гаргасан дүгнэлт үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч О.Мыг хүчиндэх гэмт хэрэг үйлдэхдээ хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хохирогчийн биеэ хамгаалах чадахгүй болохыг мэдсээр байж” гэж хүндрүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Тодруулбал шүүгдэгч О.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан “...хохирогчийн бие хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй...байгааг далимдуулан...” гэж хуульд заасан холбогдох зүйл, заалтыг баримтлан гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн хүндрүүлэх шинж болох “хохирогчийн биеэ хамгаалах чадахгүй болохыг мэдсээр байж” гэх шинжээр давхар гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “нэг гэмт хэрэгт нь нэг удаа ял оногдуулна.” гэсэн шудрага ёсны зарчмыг зөрчсөн буюу “хохирогчийн биеэ хамгаалах чадахгүй болохыг мэдсээр байж” гэх нэг шинжээр 2 гэмт хэрэгт хүндрүүлэн зүйлчилсэн байна. Харин шүүгдэгч Д.Батсайханы өмгөөлөгч Д.Намжилцогтын “хохирогчийг алах санаа зорилго байхгүй, мөн хохирогчийг бие хамгаалах чадваргүй байсан гэдгийг мэдээгүй...” гэж, шүүгдэгч Д.Б“би санаатай хохирогчийг алаагүй, ор луу өргөж тавьсан болохоос хана руу саваагүй” гэх нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогчтой бэлгийн харьцаанд орж байхдаа унагаасан, мөн хохирогчийг өргөж ор луу шидсэн зэрэг үйл баримт нь алах санаагаар шидээгүй боловч хохирогчийг хүнд гэмтэл авахад шууд хүргэсэн байх бөгөөд тухайн гэмтлийн улмаас хохирогч нас барсан нь хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар санаатай  үйлдсэн гэж үзнэ. Иймд түүний болон өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй болно.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Батсайхан, О.М, М.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.8, 2.10 дугаар заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “харгис хэрцгий аргаар” үйлдсэн гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй.

Харин улсын яллагч яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч Д.Батсайханыг 2 удаа, шүүгдэгч О.М, М.Э нарыг 1 удаа тус тус хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн мэтээр яллах дүгнэлтийн тодорхойлох хэсэгт бичигдсэн байх боловч хэрэгт авагдсан гар утасны камерын бичлэгээр шүүгдэгч нар нь амь хохирогчтой тус бүр 1 удаа, бүлэглэн 1 удаа бэлгийн харьцаанд орж байгаа нь тогтоогдсон байх тул шүүхээс хэргийн үйл баримтыг дүгнэхдээ зөвтгөх нь зүйтэй гэж үзэв. Ийнхүү зөвтгөн шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэм буруу, эрүүгийн хариуцлагад нөлөөлөхгүй, тэдний эрх зүйн байдал дордохгүй болно.

1. Хүнийг алах, хүчиндэх, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн талаар:  

- Шүүгдэгч Д.Бнь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соко” зочид буудлын 7 тоот өрөөнд 2018 оны 10 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө хохирогч О.Дуламсүрэнг согтуурсан биеэ хамгаалах чадваргүй байхад нь түүнтэй бэлгийн харьцаанд орон, улмаар түүнийг орон дээрээс толгой хэсгээр нь унагааж, унасан байхад нь өргөж орон дээр тавихад хохирогч нь орон дээр ойж толгойгоороо хана савсаны улмаас тэрээр хүнд гэмтэл авч амь нас нь хохирсон,  

Мөн хохирогч О.Дуламсүрэнг дээрх нөхцөл байдалд байхад нь О.М, М.Э нартай бүлэглэж, бэлэг эрхтэн лүү нь М.Э, анус руу нь О.М, ам руу нь өөрөө хийх зэргээр бэлгийн харьцаанд орсон,

- Шүүгдэгч О.М нь О.Дуламсүрэнг согтуурсан биеэ хамгаалах чадваргүй байхад нь түүнтэй бэлгийн харьцаанд орсон, мөн Д.Батсайхан, М.Э нартай бүлэглэж, бэлэг эрхтэн лүү нь М.Э, анус руу нь өөрөө, ам руу нь Д.Бхийх зэргээр бэлгийн харьцаанд орсон,

Мөн хохирогч О.Дуламсүрэнгийн анус руу бэлэг эрхтэнээ хийхдээ түүний эрүүл мэндэд “хошногоны салстад өнгөц язарсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан,

- Шүүгдэгч М.Э нь О.Дуламсүрэнг согтуурсан биеэ хамгаалах чадваргүй байхад нь түүнтэй бэлгийн харьцаанд орсон, мөн Д.Батсайхан, О.М нартай бүлэглэж бэлэг эрхтэн лүү нь өөрөө, анус руу нь О.М, ам руу нь Д.Бхийх зэргээр бэлгийн харьцаанд орсон үйл баримт нь

- Гар утасны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01 цаг 21 минутад Д.Бамь хохирогч О.Дуламсүрэнтэй бэлгийн харьцаанд орж буй бичлэг, ...О.М өмдөө хагас шувтлан О.Дуламсүрэнгийн араас  байрлалаар бэлгийн харьцаанд орж буй бичлэг, ...хөх өнгийн жинсэн өмдтэй, зүүн хөлөндөө улаан өнгийн утас, баруун хөлөнд шагай зүүсэн М.Э О.Дуламсүрэнгийн дээр гарч бэлгийн харьцаанд орж буй бичлэг, ...хэсэг хугацааны дараа М.Э нь цээжин дээрээ О.Дуламсүрэнг доош харуулсан байрлалтайгаар бэлэг эрхтэн лүү, энэ үед О.М нь О.Дуламсүрэнгийн нуруу талаас буюу араас нь түүний анус руу хийж бэлгийн харьцаанд хамтдаа орж буй бичлэг, ...М.Э нь О.Дуламсүрэнг орон дээр хэвтүүлэн хоёр хөлийг нь өргөн бэлгийн харьцаанд орж байхад Д.Бнь О.Дуламсүрэнгийн аманд бэлэг эрхтэнээ хийж буй дүрс бичлэг...” гэх дүрс бичлэг бүхий баримт /1хх-53/,

- Гэрч Б.Уянгын өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө...найз эмэгтэйтэйгээ явж байгаа гэх залууг нь эмэгтэйн хамт 7 дугаарын өрөөнд, нөгөө 3 залууг 8 дугаартай өрөөнд оруулсан. Өглөө нь нөгөө эмэгтэйн найз нь гэх залуу гарч ирээд надад хандан “утас байна уу, энэ хүүхэн ухаан орохгүй байна” гэж хэлсэн...103 ирж үзээд нас барчихсан байна гэсэн...” гэх мэдүүлэг /1 хх-95-98/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн №2310 дүгнэлтийн “...Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи хавагнаж нас баржээ. ...Талийгаачийн цусанд 3.8, ходоодны шингэнд 7.5, шээсэнд 4.6 промилл спиртийн агууламж илэрсэн. Талийгаачийн гадна үзлэгээр зүүн хацар, зүүн шилбэнд зулгаралт, зүүн өвдөг, баруун шуу, баруун сарвуу, зүүн өвдөгт цус хуралт, хошногоны салстад өнгөц язарсан шарх гэмтлүүд тогтоогдсон...” гэсэн дүгнэлт /2хх-28-31/,

- шинжээч эмч Ө.Сарангэрэлийн өгсөн “...талийгаач толгойн зүүн хэсгээр түрүүлж унасан байна. Задлан шинжилгээгээр гавал тархинд зулайн зүүн тал орой хэсэгт зулайн хуйханд цус хуралт, зулай орчмоор хатуу хальсан доорх цусан бүлэн, шингэн цус, зулай орчмын аалзан хальсан доорх цус харвалтууд нь бүгд зүүн талдаа үүсгэгдсэн нь тогтоогдсон...” гэх мэдүүлэг /2хх-126-128/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл хууль зүйн хувьд

- Д.Бнь О.Дуламсүрэнг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан бэлгийн харьцаанд орохдоо гавал тархины битүү гэмтэл учруулан хүнийг алсан болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийнэ 2.7 дахь заалтад заасан,

Мөн О.Дуламсүрэнг үргэлжилсэн үйлдлээр биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байхад нь хүчиндсэн, мөн гавал тархины битүү гэмтэл авсан байхад нь О.М, М.Э нартай бүлэглэж, бэлэг эрхтэн лүү нь М.Э, анус руу нь О.М, ам руу нь өөрөө хийх зэргээр тохуурхан доромжилж хүчиндсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.10 дахь заалтад заасан, 

- О.М нь О.Дуламсүрэнг үргэлжилсэн үйлдлээр биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байхад нь хүчиндсэн, мөн гавал тархины битүү гэмтэл авсан байхад нь Д.Батсайхан, М.Э нартай бүлэглэж, бэлэг эрхтэн лүү нь М.Э, анус руу нь өөрөө, ам руу нь Д.Бхийх зэргээр тохуурхан доромжилж хүчиндсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.10 дахь заалтад заасан,

Дээрх гэмт хэргийг үйлдэх үедээ О.Дуламсүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

- М.Э нь О.Дуламсүрэнг үргэлжилсэн үйлдлээр биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байхад нь хүчиндсэн, мөн гавал тархины битүү гэмтэл авсан байхад нь О.М, Д.Бнартай бүлэглэж, бэлэг эрхтэн лүү нь өөрөө, анус руу нь О.М, ам руу нь Д.Бхийх зэргээр тохуурхан доромжилж хүчиндсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.10 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

2. Хүний эрүүл  мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн хэргийн талаар:

Д.Бнь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, 2018 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 03 цагийн орчимд гэр бүлийн харилцаатай, хамтран амьдрагч Б.Санчир-Очийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь

- хохирогч Б.Санчир-Очийн өгсөн “...Батсайхан ирээд гараараа нүүр рүү 2 удаа цохиод газар унагаасан. Би газар суугаад шүд уначихлаа гээд уйлж байхад хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /1хх-53-54/,

- Гэрч Б.Батхишигийн өгсөн “...би жалга руу орж бие засчихаад эргээд ирэхэд Батсайхан ирчихсэн, Санчир-Оч уйлаад нүүр...амнаас нь цус гараад байж байсан...” гэх мэдүүлэг /2хх-244/,

- яллагдагч Батсайханы “...Санчир-Очийг хөлөөрөө 1 удаа, гараараа 1 удаа нүүр рүү нь цохисон...Санчир-Очийн биед учирсан гэмтлийг би учруулсан...” гэх мэдүүлэг /3хх-20-21/

-шинжээчийн 2310 тоот дүгнэлт зэргээр тогтоогдсон байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Д.Бнь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр хамтран амьдрагч хохирогч Б.Санчир-Очийн биед гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Амь хохирогч О.Дуламсүрэнгийн хууль ёсны төлөөлөгч О.О гэмт хэргийн улмаас учирсан хохиролд оршуулгын зардалд 3.485.000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжид /7 сарын хугацааны/ 1.785.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг тус тус нэхэмжилсэн байна. Дээрх нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангасан 2.322.040 төгрөгийг шүүгдэгч Д.Батсайханаас гаргуулан О.Од олгох нь үндэслэлтэй. Харин нэхэмжлэлээс амь хохирогчийн насанд хүрээгүй 3 хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж гэж 1.785.000 төгрөг нэхэмжилсэнийг энэ тогтоолоор шийдвэрлэх боломжгүй. Тодруулбал амь хохирогчийн хүүхдүүдийн асран хамгаалагч тогтоогдоогүй, нөгөө талаар тэжээгчээ алдсаны тэтгэмж хуульд зааснаар тогтоолгоогүй байх учир дээрх зардлыг гаргуулах үндэслэлгүй. Тэжээгчээ алдсаны тэтгэмж нэхэмжлэх эрх бүхий этгээд нь тодорхойгүй тул хохирлыг нэхэмжлэх эрх бүхий этгээд тогтоогдсоны дараа нотлох баримтаа бүрдүүлэн дээрх нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй.

Хууль ёсны төлөөлөгч О.Огийн өмгөөлөгчийн хөлс төлсөн гэх 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байх боловч О.О өөрийн сайн дурын үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдэлж, өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамаарахгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч О.М 1.300.000 төгрөгийг, М.Э 1.200.000 төгрөгийг хохирогийн хууль ёсны төлөөлөгчид О.Од сайн дураараа төлсөн байгааг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Д.Бнь хохирогч Б.Санчир-Очид энэ тогтоолоор төлөх төлбөргүй.

Эрүүгийн хариуцлагын талаар

- Улсын яллагчаас шүүгдэгч Д.Батсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 20 жил хорих, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.10 дахь заалтад зааснаар 8 жил хорих, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг хорих ялын дээд хэмжээнд нийцүүлж 20 жилийн хугацаагаар тогтоож хаалттай хорих байгууллагад хорих ялыг эдлүүлэх,

О.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.10 дахь заалтад зааснаар 7 жил хорих, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 720 цаг буюу 90 хоногийн хорих ялаар тогтоож, уг ялыг 7 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 7 жил 90 хоногоор тогтоож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,

М.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.10 дахь заалтад зааснаар 7 жил хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийт хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар эдлэх ялд нь оруулан тооцож ялаас хасах, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн бэлгэвч, гар утсыг устгаж, бусад эд зүйлийг хэрэгт хавсаргуулан үлдээх дүгнэлтийг

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж өгнө гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Батсайханд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин шүүгдэгч О.М, М.Э нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч О.М, М.Э нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан, 

- Д.Батсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 13 жил хорих, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.10 дахь заалтад зааснаар 5 жил хорих, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 720 цаг буюу 90 хоногийн хорих ялыг оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 18 жил 3 сар хорих ялаар тогтоож, хорих ял эдлэх дэглэмийг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,

- О.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.10 дахь заалтад зааснаар 4 жил 3 сар хорих, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 720 цаг буюу 90 хоногийн хорих ялаар тогтоож, уг ялыг 4 жил 3 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хэмжээг 4 жил 6 сар хорих ялаар тогтоож, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

- М.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.10 дахь заалтад зааснаар 4 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ, О.М, М.Э нар  2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан тус бүрийн 210 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, тэдэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.  

Энэ хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж,  хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн диск DVD 2 ширхэг, хар өнгийн Самсунг скай вега маркийн гар утас зэргийг хэрэгт хавсарган үлдээж, траст гэсэн бичигтэй уут нэг ширхэг, бэлгэвч нэг ширхгийг устгахаар шийдвэрлэв.