| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 184/2024/00759/И |
| Дугаар | 210/МА2024/01999 |
| Огноо | 2024-11-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2024/01999
2024 оны 11 сарын 22 өдөр Дуга 210/МА2024/01999
ТА ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 13-ны өдрийн 184/ШШ2024/04521 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ТА ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д.Б д холбогдох,
Төрд учирсан хохирол 38,300,641 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Д.Б нь МЭ газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа 2022 оны 08 сарын 26-ны өдрийн Б/81 дугаар, 2022 оны 09 сарын 21-ний өдрийн Б/134 дугаар тушаалаар тус газрын МХ газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Хыг төрийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргасан.
1.2. Иргэн Б.Х нь дээрх тушаалуудыг эс зөвшөөрч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу тус шүүхийн 2023 оны 04 сарын 04-ний өдрийн 128/ШШ2023/0327 дугаар шийдвэрээр МЭ газрын даргын 2023 оны Б/81 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоож, Б/134 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Хыг МЭ газрын аль нэг газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохыг, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг тус тус хариуцагч МЭ газрын даргад даалгаж шийдвэрлэсэн байна.
1.3. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу МЭ газраас 2023 оны 11 сарын 24-ний өдөр 23,199,416 төгрөгийг Б.Хт ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд тооцож олгожээ.
1.4. Мөн Д.Б нь 2022 оны 08 сарын 26-ны өдрийн Б/82 дугаар тушаал, 2022 оны 09 сарын 21-ний өдрийн Б/135 дугаар тушаалаар МЭА газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.С ийг төрийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргасныг Б.С нь эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу тус шүүхийн 2023 оны 03 сарын 13-ны өдрийн 128/ШШ2023/0212 дугаар шийдвэрээр МЭ газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 08 сарын 26-ны өдрийн Б/82, 2022 оны 09 сарын 21-ний өдрийн Б/135 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Б.С ийг МЭА газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хуульд заасан журмын дагуу тооцон, нөхөн олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагч МЭ газрын даргад даалгаж шийдвэрлэсэн байна.
1.5. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Б.С эд МЭ газраас 2023 оны 11 сарын 24-ний өдөр 7,564,244 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд тооцож олгожээ.
1.6. Мөн Д.Б нь МЭ газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2022 оны 09 сарын 21-ний өдрийн Б/133 дугаар тушаалаар тус газрын С газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Г ыг төрийн албанаас чөлөөлөхөөр шийдвэрлэснийг Л.Г эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан ба тус шүүхийн 2023 оны 03 сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0193 дугаар шийдвэрээр МЭ газрын даргын Б/133 дугаар тушаалыг хүчингүй болгож, Л.Г т ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч МЭ газрын даргад даалгаж шийдвэрлэсэн.
1.7. Уг шүүхийн шийдвэрийн дагуу МЭ газраас 2023 оны 04 сарын 14-ний өдөр 7,536,981 төгрөгийг Л.Г т ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгожээ.
Иймд, Д.Б ы хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 38,300,641 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу нэр бүхий иргэдэд олгосон тул ТА ийн нэр дээрх төрийн сангийн ХХХХХ тоот дансанд буруутай албан тушаалтан Д.Б аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
2.1. Миний бие 2022 оны 02 сарын 16-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор МЭ газрын даргаар түр томилогдсон. Нэхэмжлэлд дурдсан Б.Х, Б.С , Л.Г нарыг би өөрийн шууд санаачилгаар албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргаагүй. Тодруулбал намайг МЭ газрын даргаар ажиллаж байх явцад Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны 04 сарын 01-ний өдрийн А/110 дугаар МЭ газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай тушаал гарсны дагуу хэрэгжилтийг ханган ажилласан.
2.2. Энэ хүрээнд нэр бүхий ажилчид нь анх албан тушаалд томилогдохдоо Монгол Улсын холбогдох хууль, журмыг зөрчиж томилогдсон нөхцөл байдал илэрсэн тул ТА тэй холбогдож, тодруулга хүсэж, хариу авахад илэрсэн зөрчил дутагдлыг даруй залруулах чиглэл өгсөн учир маргаан бүхий чөлөөлөх тушаалуудыг гаргасан.
2.3. Түүнчлэн шийдвэр гаргахаас өмнө сонсох ажиллагааг зохион байгуулж, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй ажилчдаас тайлбар авч, тэдгээртэй уулзаж, нөхцөл байдлыг тайлбарлаж, өөр ажил албан тушаал санал болгох, эсхүл төрийн албаны тусгай шалгалтад оролцож, өрсөлдөж, тэнцэж ажиллах зэргийг санал болгосны эцэст тухайн үед ажиллаж байсан удирдах албан тушаалтнууд болон хуульчтай зөвшилцөж, зохих шийдвэрийг гаргасан болно.
2.4. ТА өөс аймаг, орон нутагт шалгалт хийж, зарим мал эмнэлгийн дарга нарыг чөлөөлөх хугацаатай үүрэг даалгавар ирүүлж байсан үүний дагуу Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн салбарын хүний нөөцөө хангах чиглэлээр бодитой зохицуулалт хийж ажилласан.
2.5. Ажил авснаас хойш нэхэмжлэлд дурдсан 3 хүнтэй хуульд нийцүүлэн ажиллах талаар санал, шаардлага тавьж байсан ба тухайн хүмүүст орон тоо нөхөгдөх хүртэл түр тушаалтай талаар нь маш тодорхой хэлж, ТА өөс маш их шаардлага, асуудал яригдаж байгаа учир ТА ийн тавьж байгаа хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд та бүхэн асуудалд орно, тийм учир тусгай шалгалт хүртэл зарим хүмүүсийг тусад нь өөр ажлын байр санал болгож байсан. Би хууль зүйн үндэслэлтэй гаргасан тушаалынхаа үр дагаварыг хариуцна.
Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгч Ө.Т ийн дүгнэлтийн агуулга:
Д.Б нь Төрийн албанаас ирсэн тушаал, шийдвэрийн дагуу 3 хүнээ ажлаас чөлөөлж, ажилд орох хугацааны цалин өгсөн байгаа нь зөв гэж харагдаж байна. Гэм буруугүй гэжээ.
4. Иргэдийн төлөөлөгч Д.Г гийн дүгнэлтийн агуулга:
Д.Б нь ерөнхий болон тусгай шалгалт өгөх хугацаа хүртэл тус 3 алба хаагчийг ажиллуулах ёстой. МЭЕГ нь түрүүлж томилсон нь буруу гэж бодож байна. Төрийн албанаас тогтоол бичихдээ ажлаас чөлөөлөх тухай бичээгүй учир алба хаагчдыг ажлаас халсан гэж буруутгасан. Д.Б нь тусгай, төрийн албаны шалгалт өгөөгүй гэх үндэслэлээр халсан мөртлөө дараагийн хүмүүсийг шалгалт өгөөгүй хүмүүсийг авсан буруу байх гэж бодож байна. Төрийн албанаас 3 алба хаагчийг шалгалт авалгүй тогтоол гарган томилсон нь нэхэмжлэгч талын буруу байх гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Б аас 26,856,988 төгрөгийг гаргуулан МЭ газарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 11,443,653 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Д.Б аас улсын тэмдэгтийн хураамжид 292,235 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга
6.1. Анхан шатны шүүх: ... хавтаст хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар хариуцагч Д.Б ы хууль бус шийдвэрийн улмаас төрд хохирол учирсан болох нь тогтоогдож байх тул тэрээр учирсан хохирлыг хариуцах үүрэгтэй юм ... гэх агуулга бүхий дүгнэлт хийж, надаас 26,856,988 төгрөгийг гаргуулан МЭ газарт олгож шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байна. Тодруулбал,
6.2. Миний бие нь МЭ газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2022 оны 02 сарын 16-ны өдөр томилогдсон. Ийнхүү ажил авсны дараа Төрийн албан зөвлөл-өөс надад ... сонгон шалгаруулалтгүйгээр, хууль, журам зөрчиж томилогдсон албан хаагчдыг даруй чөлөөлж, зохих сонгон шалгаруулалт зохион байгуулах хүсэлт гаргах байдлаар томилгооны зөрчлийг арилгах ... талаар үүрэг, чиглэл удаа дараа өгч байсан. Өөрөөр хэлбэл, нэр бүхий 3 иргэнийг би өөрийн шууд санаачилгаар ажил, албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргаагүй бөгөөд надад тэдэнтэй хамтарч ажиллахад татгалзах хувийн болоод бусад шалтгаан байгаагүй.
6.3. Түүнчлэн намайг МЭ газрын даргаар ажиллаж байх явцад Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр А/110 дугаар Maл эмнэлгийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай тушаал гарсан ба тус тушаал болон ТА өөс өгсөн үүрэг, чиглэлийн хэрэгжилтийг хангаж ажилласан.
6.4. Хавтаст хэрэгт ТА ийн 2021 оны 10 сарын 27-ны өдрийн 278, 2022 оны 03 сарын 09-ний өдрийн 130 дугаар тогтоол, 2022 оны 05 сарын 05-ны өдрийн 02/971 тоот албан бичиг, 2021 оны 11 сарын 16-ны өдрийн 350, 2022 оны 03 сарын 09-ний өдрийн 99 дугаар тогтоол, 2022 оны 05 сарын 05-ны өдрийн 02/967 тоот албан бичгүүд нотлох баримтаар авагдсан байгаа бөгөөд ТА өөс хяналт, шалгалт хийж, улмаар намайг буруутгаж буйтай адил томилгооны зөрчлүүдийг илрүүлж, холбогдох албан тушаалтнуудыг ажил, албан тушаалд томилсон шийдвэрийг хүчингүй болгож, чөлөөлөх арга хэмжээ авч байсныг харж болно.
6.5. Гэтэл иргэн би хууль, журмын хэрэгжилтийг хангаж, дээд шатны албан тушаалтны шийдвэр, ТА ийн тавьсан шаардлагыг хэрэгжүүлж, биелүүлж ажилласныхаа төлөө ихээхэн хэмжээний өр төлбөрт унаж байхад надтай адил шийдвэр гаргасан, намайг ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн, шахалт үзүүлсэн ТА ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа нь хууль, шударга ёсны зарчимд үл нийцнэ хэмээн үзэж, гомдолтой байна.
6.6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ., 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно. гэжээ. Анхан шатны шүүх намайг шийдвэр гаргахад нөлөөлсөн ТА ийн нөлөөлөл, шахалтыг хэрхэн дүгнэж буй нь тодорхой бус байна.
6.7. Нөгөөтэйгүүр Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ., 65.9 дэх хэсэгт Энэ хуулийн 65.8-д заасныг зөрчсөн албан тушаалтныг төрийн албанаас халах үндэслэл болно. зэрэг зохицуулалтын хүрээнд надад ТА өөс өгч буй үүрэг, чиглэл, тэдний гаргасан тогтоол, шийдвэрийг биелүүлэхээс татгалзах, биелүүлэхгүй байх хууль зүйн боломж, нөхцөл хязгаарлагдмал байгааг мөн шүүх анхаарч, энэ нөхцөл байдалд дүгнэлт хийсэнгүй.
6.8. Мөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6 дахь хэсэгт Шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзнэ. гэж хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар гаргасан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа харгалзан үзэх талаар дурдсан байх бөгөөд 2 удаа болсон шүүх хуралдаанд оролцсон 3 иргэдийн төлөөлөгч ... хариуцагч буруугүй... талаар дүгнэлт гаргадаг. Гэвч тэдний дүгнэлтийг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ харгалзан үзсэн эсэх нь тодорхой бус байна.
Иймд, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 13-ны өдрийн 184/ШШ2024/04521 дугаар шийдвэрт зохих өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу ТА бүрэн эрхийн хүрээнд заавал биелүүлэх шинжтэй 278, 350 дугаар Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай тогтоолыг гаргасан бөгөөд нэр бүхий 3 иргэнийг ажлаас чөлөөлсөн асуудлыг тус тогтоолуудтай холбож байгаа нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ТА нь хариуцагч Д.Б д холбогдуулан төрд учруулсан хохирол 38,322,925 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. Д.Б нь МЭ газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2022 оны 08 сарын 26-ны өдрийн Б/81, 2022 оны 09 сарын 21-ний өдрийн Б/134 дугаар тушаалаар Б.Хыг МХ газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас;/1хх-132-133/
2022 оны 08 сарын 26-ны өдрийн Б/82, 2022 оны 09 сарын 21-ний өдрийн Б/135 дугаар тушаалаар Б.С ийг МЭА газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас;/1хх-158-161/
2022 оны 08 сарын 26-ны өдрийн Б/83, 2022 оны 09 сарын 21-ний өдрийн Б/133 дугаар тушаалаар Л.Г ыг С газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсөн;/1хх-180-183/
3.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 04-ний өдрийн 128/ШШ2023/0327 дугаар шийдвэрээр Б.Хыг МЭ газрын аль нэг газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, 2022 оны 08 сарын 26-ны өдрөөс эхлэн түүнийг ажилд томилж, ажил гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй нь тэнцэх олговрыг тооцож олгохоор;/1хх-136-149/
Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 13-ны өдрийн 128/ШШ2023/0212 дугаар шийдвэрээр Б.С ийг МХ газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан 6 сар, 15 хоногийг цалин хөлсийг хуульд заасан журмын дагуу тооцон олгохоор;/1хх-162-171/
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0193 дугаар шийдвэрээр Л.Г т ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын олговорт 7,574,855.7 төгрөгийг зохих татвар суутгалыг хийж олгохоор тус тус шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /1хх-184-192/
3.3. Дээрх шүүхийн шийдвэрүүдийг биелүүлж, МЭ газраас Б.Хт ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2023 оны 11 сарын 24-ний өдөр нийт 23,199,416 төгрөгийг, Б.С эд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2023 оны 11 сарын 24-ний өдөр нийт 7,564,244 төгрөгийг, Л.Г т ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2023 оны 04 сарын 14-ний өдөр нийт 7,536,981 төгрөг, нийт 26,856,988 олгосон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /1хх-152-157, 174-179, 195-200/
4. Нэхэмжлэгч ТА нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Б аас төрд учирсан хохирол шаардах эрхтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас бусдад ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг төр хариуцан олгож хохирсон байх тул гэм хорын хохиролд 26,856,988 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, 11,443,653 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 11,443,653 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ П.Б ы гэм хорын хэмжээг нэр бүхий 3 албан хаагчийг буцааж томилох боломжгүй байсан буюу өөрийг нь ажлаас чөлөөлөгдсөнөөс хойшхи хугацааны хохирлыг хариуцахгүй гэж шийдвэрлэсэн хариуцагчийн гэм буруугийн асуудлыг харгалзаж шийдвэрлэснийг буруутгахгүй ба энэ асуудлаар гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс дүгнэхгүй.
5. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив.
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагчийн гаргасан ажлаас халсан тушаалыг хуульд нийцэхгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд хариуцагч нь нэр бүхий 3 ажилтныг ажлаас чөлөөлөхдөө ТА өөс хүргүүлсэн тогтоолыг үндэслэсэн гэх татгалзал үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, МЭ газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа хариуцагч нь хууль зөрчсөн тушаал гаргасныг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин дүгнэхгүй.
Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзсэн байх ба хариуцагчийн гэм бурууг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар үгүйсгэсэн баримт хэрэгт цуглараагүй тул анхан шатны шүүх хэргийн баримтыг 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар үнэлж, шийдвэрлэсэн нь зөв. Энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.
6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 13-ны өдрийн 184/ШШ2024/04521 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,235 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
С.ЭНХБАЯР
| 2024 оны 11 сарын 22 өдөр | Дугаар 210/МА2024/01999 |
ТА -Төрийн байгууллага нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Иргэний хэргийн давж заалдах шатны - шүүхийн Танхимын тэргүүн - даргалж, шүүгч - нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шүүхийн 2024 оны 11 сарын 22 өдөр өдрийн 210/МА2024/01999 дугаар шийдвэртэй,
ТА -Төрийн байгууллага нэхэмжлэлтэй,
Д.Б холбогдох
тухай иргэний хэргий
- гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч - илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ..........................................................., нарийн бичгийн даргаар .............................................. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ТА -Төрийн байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................гэжээ.
Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ............................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................. гэжээ.
...................... Иргэний хэргийн анхан шатны ........................................... шүүх 2024 оны 11 сарын 22 өдөр өдрийн 210/МА2024/01999 дугаар шийдвэрээр .............................................................................................................................................................................................................................................................................................................................. шийдвэрлэжээ.
...................................................... давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ........................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................ гэжээ.
.......................................................... давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:.................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................... гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
...........................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн .................... дугаар зүйлийн .........................................-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. ..........................................................................................................................................................................................................................
2.......................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
ТАНХИМЫН ТЭРГҮҮН .................
ШҮҮГЧИД #OTHER_JUDGE_LARGE#