| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 102/2022/02997/И |
| Дугаар | 210/МА2024/02137 |
| Огноо | 2024-12-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2024/02137
| 2024 оны 12 сарын 09 өдөр | Дугаар 210/МА2024/02137 |
,,,,,,,,, нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2024/04292 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ,,,,,,,,,-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ,,,,,,,,,, ,,,,,,,,,,,, нарт холбогдох,
73,532,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
25,230,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч ,,,,,,,,, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан гэрээгээр манай компанид ,,,,,,,,, нь 10, 20 мм-ийн дайргыг 1 м.куб бүрийг 22,000 төгрөгт тооцон нийт 3,000 м.куб бараа бүтээгдэхүүнийг 66,000,000 төгрөгөөр 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 10-ны өдрийг хүртэл хугацаанд нийлүүлэхээр тохиролцсон.
Ингээд 62,000,000 төгрөгийн төлбөрт ,,,,,,,, ,,,,,,, улсын дугаартай Тоёота харриер маркийн автомашиныг гэрээ байгуулсан өдөр шилжүүлэн өгсөн боловч ,,,,,,,,,-иас одоог хүртэл нийлүүлэлт хийгдээгүй, удаа дараа шаардлага тавьсан ч нөхцөл байдал өөрчлөгдөөгүй.
,,,,,,,,,-иас 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр эхний үүргээ гүйцэтгэх ёстой байсан боловч өнөөдрийн байдлаар 186 хоног хугацаа хэтрүүлээд байна. Талуудын байгуулсан гэрээний 9.2-т хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.1 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Гэрээний төлбөрт шилжүүлсэн 62,000,000 төгрөгийн 0.1 хувиар тооцоход 1 өдрийн 62,000 төгрөг ба үүнийг 186 хоногт үржүүлэн тооцоход 11,532,000 төгрөг болно.
Иймд, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-т заасны дагуу гэрээний төлбөрт шилжүүлсэн ,,,,,,,, ,,,,,,, улсын дугаартай, Тоёота харриер маркийн авто машиныг буцаан гаргуулах боломжгүй тул түүний үнэ 62,000,000 төгрөг, алданги 11,532,000 төгрөг, нийт 73,532,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
1.2. Маргаан бүхий гэрээнээс өмнөх харилцааны төлбөрийг талууд хэлэлцэн тохирч 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ,,,,,,,,,-ийн захирал ,,,,,,,,ын өмчлөлийн ,,,,,,,, улсын дугаартай, Тoyota Highlander маркийн автомашиныг 45,000,000 төгрөгт тооцож ,,,,,,,,,-ийн захирал ,,,,,,,,,,,,д шилжүүлэн өгснөөр дуусгавар болсон.
2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн гэрээг нөхөж байгуулсан гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Нийлүүлсэн гэх 3.965 м.куб хайрганы 510 м.куб нь 2021 оны 12 дугаар сараас өмнөх харилцааных, 80 м.куб нь маргаан бүхий гэрээний харилцааных учир хасаж үлдсэн, 3.375 м.куб хайргыг нийлүүлээгүй тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбар, сөрөг нэхэмжлэлийн агуулга:
2.1. Манай компани 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн гэрээний дагуу хайргаа нийлүүлж дуусгасан тул хайрганы төлбөрт ,,,,,,,, ,,,,,,, улсын дугаартай, Тоёота харриер автомашиныг хүлээн авсан.
2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 87,230,000 төгрөгийн дайрга нийлүүлсэн. Нийлүүлсэн дайргын зарлагын баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Иймд, ,,,,,,,,,-д ямар нэгэн төлбөр тооцоо огт байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.2. 3,965 м.куб хайрга буюу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн нөхөж хийсэн гэрээнд заагдсан хайргыг бүрэн нийлүүлж дууссан тул ,,,,,,,,,-иас 2021 оны 09 дүгээр сараас эхлэн 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд нийлүүлсэн хайрганы үлдэгдэл төлбөр болох 25,230,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хариуцагч талыг дэмжиж оролцсон.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,-иас 73,532,000 төгрөг гаргуулах тухай ,,,,,,,,,-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан ,,,,,,,,,-иас 25,230,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч ,,,,,,,,,-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч ,,,,,,,,,-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 525,610 төгрөг, хариуцагч ,,,,,,,,,-иас төлсөн 284,100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Хариуцагчийн гаргаж өгсөн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 21/111 дугаартай албан бичигт гарын үсэг зурсан н.,,,,,,,,,ын гэрчээр асуусан мэдүүлэгт дүгнэлт өгөлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Маргаан бүхий гэрээнээс өмнөх харилцааг талууд хэлэлцэн тохирч 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ,,,,,,,,,-ийн захирал ,,,,,,,,ын өмчлөлийн ,,,,,,,, улсын дугаартай Тоёото хайландр маркийн автомашиныг 45,000,000 төгрөгт тооцож, Мерседес Бенз ,,,,,,,, улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөн адил 45,000,000 төгрөгөөр тооцож өгснөөр дуусгавар болгосон.
Хариуцагч талаас 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 21/111 дугаартай "Хайрга худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн талаарх баримтаа гаргаж өгөөгүй.
Иймд, нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Гомдлыг зөвшөөрөхгүй. Нийлүүлэлт хийгдсэнийг зөвшөөрч өөрсдөө албан бичиг өгсөн. Уг албан бичиг хуурамч болохыг нотолсон баримт байхгүй. Иймд, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч хариуцагч талын байр суурийг дэмжсэн.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ,,,,,,,,, нь гэрээний үүрэг биелэгдээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж, хариуцагч ,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,д холбогдуулан гэрээний төлбөрт 62,000,000 төгрөг, алданги 11,532,000 төгрөг, нийт 73,532,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар гэрээний үүргийг биелүүлсэн гэж эс зөвшөөрч маргасан.
Улмаар хариуцагч ,,,,,,,,, нь гэрээний биелэгдсэн үүрэгт 25,230,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй.
3. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх боловч маргаанд хамаарах зарим үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт өгөлгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэх боломжтой байна.
3.1. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан гэрээгээр ,,,,,,,,, нь 20 мм-ийн 3,000 м3 дайргыг 1м3-ийг нь 22,000 төгрөгөөр тооцож, нийт 66,000,000 төгрөгөөр ,,,,,,,,,-д нийлүүлэхээр,
,,,,,,,,, нь гэрээний үнэ 66,000,000 төгрөгөөс 62,000,000 төгрөгт тооцож ,,,,,,,, ,,,,,,, улсын дугаартай, Тоёота харриер маркийн автомашиныг шилжүүлэн өгөх, үлдэгдэл төлбөр 4,000,000 төгрөгийг 3,000 м3 дайргыг бүрэн нийлүүлсний дараа төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.
3.2. Гэрээ байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөртөө нэхэмжлэгч нь хариуцагчид ,,,,,,,, ,,,,,,, улсын дугаартай, Тоёота харриер маркийн автомашиныг шилжүүлэн өгсөн.
Үүний дараа ,,,,,,,,,-ийн гүйцэтгэх захирал ,,,,,,,,, нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 21/106 тоот ... 2021.12.03-ны өдрийн 21/111 тоот гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн дууссан тул ,,,,,,,, ,,,,,,, улсын дугаартай машиныг 62,000,000 төгрөгөөр тооцож бартерын төлбөрийг хаасан, үлдэгдэл төлбөр 4,000,000 төгрөгийг 2021 онд багтаан төлнө ... гэх албан бичгийг хариуцагчид хүргүүлсэн.
Энэ албан бичгийг хуурамч болох талаар ,,,,,,,,, гэрчийн мэдүүлэг өгсөн боловч түүний мэдүүлгээр албан бичгийг хуурамч гэж тооцохгүй.
Учир нь, ,,,,,,,,, нь нэхэмжлэгч хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий байх үед дээрх албан бичиг үйлдэгдсэн. Хэрэв бусад этгээд дээрх албан бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд энэ нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон байх ёстой бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүнд холбогдох үйл баримт тогтоогдоогүй.
Иймээс ,,,,,,,,,-ийн гүйцэтгэх захирал ,,,,,,,,,ын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 21/106 тоот албан бичгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй байдлаар үнэлнэ.
3.3. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр бичгээр гэрээ байгуулахаас өмнө талуудын хооронд дайрга нийлүүлэлтийн харилцаа үүссэн байх ба үүний үр дүнд үндэслэн хожим бичгээр гэрээ хийгджээ.
Учир нь, хариуцагч ,,,,,,,,,-ийн зүгээс ,,,,,,,,,-д 2021 оны 09 дүгээр сараас эхлэн 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд ,,,,,,,,,,, ,,,,,,,, ,,,,,,,,,,, ,,,,,,,,,, улсын дугаартай автомашинуудаар тээвэрлэлт хийж 3,965 м3 хэмжээтэй, 87,230,000 төгрөгийн үнийн дүн бүхий дайрга нийлүүлсэн санхүүгийн анхан шатны баримтыг хэрэгт гаргаж өгсөн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаж буй эсэх талаар маргаантай байсан боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс дээрх санхүүгийн баримтыг зөвшөөрнө, харин цаг хугацааны хувьд 2021 оны 12 дугаар сарын 03-ны гэрээнд хамаарахгүй гэж тайлбарласан болох нь тэмдэглэлд туссан.
Хариуцагч эс зөвшөөрч маргаж буй тохиолдолд нотлох баримтын хуваарилалтаар нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө хийгдсэн нийлүүлэлтийн төлбөрийг ,,,,,,,, улсын дугаартай Тоёото хайландр, ,,,,,,,, улсын дугаартай Мерседес бенз маркийн автомашинуудаар төлж барагдуулсан бөгөөд уг нийлүүлэлт нь бичгээр байгуулсан гэрээнд хамаарахгүй болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй.
Харин гэрээний 4.3-т зааснаар нэхэмжлэгч нь дайрга нийлүүлэлт бүрэн хийгдсэний дараа ,,,,,,,, ,,,,,,, улсын дугаартай, Тоёота харриер маркийн автомашиныг шилжүүлэн өгөх ёстой байсан боловч бичгээр гэрээ байгуулсан өдөртөө шилжүүлэн өгч, хожим 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 21/106 тоот албан бичгээр дээрх үйл баримтыг баталгаажуулсан зэргээр дайрга нийлүүлэлтийн явцад бичгээр хожим гэрээ үйлдсэн, гэрээний үүрэг биелэгдсэн үйл баримт тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, одоо маргаж буй дайрга нийлүүлэх гэрээний маргаанаас өөр дайрга нийлүүлэлт талуудын хооронд хийгдээгүй тул 2021 оны 09 дүгээр сараас 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх дайрга нийлүүлэлтийн төлбөрийг ,,,,,,,, улсын дугаартай Тоёото хайландр, ,,,,,,,, улсын дугаартай Мерседес бенз маркийн автомашинуудаар төлж барагдуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.
3.4. Талуудын маргаагүй байдлаар өгсөн тайлбараар дээрх гэрээ байгуулахаас өмнө ,,,,,,,,,,-өөс ,,,,,,,,,-д 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд 16,432 м3 дайрга нийлүүлэхэд ,,,,,,,,, нь 279,344,000 төгрөгийн хөлс бүхий тээвэрлэлтийг хийж гүйцэтгэсэн үйл баримт тогтоогддог.
Үүний хөлсөнд нэхэмжлэгч нь ,,,,,,,, улсын дугаартай Тоёото хайландр, 56-49 БУӨ улсын дугаартай Тоёота Камри, гаалийн бичигтэй Субару Форестр, ,,,,,,,, улсын дугаартай Мерседес бенз маркийн автомашинуудыг ,,,,,,,,,-д хүлээлгэн өгсөн байна. Харин эдгээр автомашиныг нэхэмжлэгч нь өөрийн нэрийн өмнөөс, эсхүл ,,,,,,,,,,-өөс төлсөн эсэх нь энэ маргаанд хамааралгүй.
Энэ төлбөрт хамаарах ,,,,,,,, улсын дугаартай Тоёото хайландр, ,,,,,,,, улсын дугаартай Мерседес бенз маркийн автомашинуудыг нэхэмжлэгч нь тээвэрлэлтийн гэрээний хөлсөнд бус 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн гэрээ байгуулагдахаас өмнө хийгдсэн дайрга нийлүүлэлтийн төлбөрт хамаарна гэж маргасан боловч уг тайлбар нь баримтаар тогтоогдоогүй болохыг дээр дурдсан.
Мөн нотлох үүргийн хуваарилалтаар нэхэмжлэгч нь ,,,,,,,,,,-өөс ,,,,,,,,,-д 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд нийлүүлсэн дайрга тээвэрлэлтийн хөлсийг ,,,,,,,,,-д хэрхэн барагдуулсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.
4. Анхан шатны шүүх ,,,,,,,,, болон ,,,,,,,,,-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээг хүчин төгөлдөр бөгөөд энэ харилцаанд хариуцагч ,,,,,,,,,,,, оролцоогүй гэж зөв дүгнэсэн.
4.1. Хэргийн баримтаар тогтоогдсон дээрх үйл баримтад үндэслэн анхан шатны шүүх хариуцагчийн үүргийн зөрчлөөс шалтгаалж гэрээнээс татгалзах нөхцөл байдал үүсээгүй, харин үүргээ зохих ёсоор гүйцэтгэснээр 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан гэрээний үүрэг дуусгавар болсон гэж Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 236 дугаар зүйлийн 236.1.1-д нийцсэн эрх зүйн дүгнэлт өгсөн байна.
Иймд, шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар үндэслэл бүхий болжээ.
5. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо өгсөн шүүхийн дүгнэлт үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон дүгнэлттэй зөрчилдөж байх боловч энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын хүрээнд энэ шийдлийг хөндөхгүй хэвээр үлдээнэ.
6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2024/04292 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 525,610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Т.БАДРАХ