| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2023/04532/И |
| Дугаар | 210/МА2024/02122 |
| Огноо | 2024-12-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2024/02122
2024 12 06 210/МА2024/02122
Ч.Нын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2024/04557 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ч.Нын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.Н, Г.Э, Г.Г, Г.Т нарт холбогдох,
Ч.Нээс 14,117,150 төгрөг, Г.Эгаас 2,015,000 төгрөг, Г.Гээс 936,700 төгрөг, Г.Тгээс 2,980,000 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Н, түүний өмгөөлөгч М.Т, хариуцагч Ч.Н, Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
...Би 8,449,400 төгрөгийг Ч.Нийн Хаан банкны ...... тоот данс руу шилжүүлсэн нь нотлогдоно. Хууль зүйн туслалцаа болон өмгөөллийн зардал болон хэвлэх хувилах үйлчилгээний зардлыг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа талаар дурдаагүй талаар Ч.Н нь зээлсэн мөнгөө өгөхгүй гомдоож, миний бие маш их хохирч байгаа тул эрх зүйн мэдлэг дутмагаас болж өмгөөлөгч авч асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх зайлшгүй байдалд намайг оруулсан тул хуулийн зөвлөгөө болон өмгөөллийн хөлсөө нэхэмжилж байна. Сошиал мессенжер хаягуудаар болон утсаар харьцаж баталгаажуулж өгдөг байсан учир шүүхэд, хэвлэн хувилж нотлох баримтуудыг бүрдүүлж өгөх зайлшгүй шаардлагатай төлбөрийн зардал тул нэхэмжилсэн. 2020 оны 08 дугаар сарын 05-нд 3,422,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 08-нд 1,652,000 төгрөг шилжүүлсэн. 5,074,000 төгрөгийг Ч.Нт шилжүүлсэн.
2015 оноос 2021 он хүртэл Ч.Нт мөнгө хэрэгтэй гэх болгонд мөнгө зээлдүүлж байсан. Эдгээр мөнгөн дүн нь 2015 оны 12 дугаар сарын 31-нд 50,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 30-нд 30,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 25-нд 70,200 төгрөг, 2016 оны 05 дугаар сард 300,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 08-нд 50,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 31-нд 30,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 27-нд 60,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 06-нд 100,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 09-нд 20,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 28-нд 100,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 04-нд 184,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 04-нд 50,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 03-нд 230,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 23-нд 252,000 төгрөг, 100,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 22-нд 104,800 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 29-нд 45,900 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 06-нд 1,130,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 28-нд 4,640,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 30-нд 460,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 07-нд 31,500 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 09-нд 381,000 төгрөг зэрэг зээлсэн мөнгө 8,449,400 төгрөг байна.
Хоёрдугаарт өмгөөллийн хөлс 500,000 төгрөг, хууль зүйн зөвлөгөө 60,000 төгрөг, хэвлэх хувилах 33,750 төгрөг зэрэг нь 593,750 төгрөг байна. Нийт 14,117,150 төгрөгийг Ч.Нээс гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагч Г.Эд 2012 оны 08 дугаар сарын 23-нд 50,000 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 23-нд 500,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 03-нд 230,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сард 280,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 06-нд 50,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 30-нд 280,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 25-нд 250,000 төгрөг, 30,000 төгрөг, 130,000 төгрөг, 55,000 төгрөг, 20,000 төгрөг, 20,000 төгрөг, 20,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 23-нд 50,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 09-нд 50,000 төгрөг, нийт 2,015,000 төгрөгийг өгсөн тул гаргуулж өгнө үү.
Хариуцагч Г.Тд 2015 оны 08 дугаар сарын 26-нд 2,350,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сард 260,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 22-нд 10,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 23-нд 50,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 22-нд 30,000 төгрөг, 2021 оны 03 дугаар 06-нд 100,000 төгрөг, 2021 оны 06 дугаар 09-нд 30,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 25-нд 150,000 төгрөг, нийт 2,980,000 төгрөгийг өгсөн тул гаргуулж өгнө үү.
Хариуцагч Г.Гт 2018 оны 07 дугаар сарын 22-нд 10,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 04-нд 10,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 31-нд 305,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 29-нд 45,900 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 15-нд 107,800 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 20-нд 112,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 25-нд 66,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 23-нд 50,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 07-нд 30,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 09-нд 50,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 25-нд 150,000 төгрөг, нийт 936,700 төгрөгийг өгсөн тул гаргуулж өгнө үү гэжээ.
2.1. Хариуцагч Г.Тгийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэлийн шаардлагаас 2,350,000 төгрөг буюу сургалтын төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчтэй Солонгос улсад ажилласан. Миний цалин гэж ойролцоогоор 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгч өөрийн дансаар авч байсан. Дараа нь Монголд ирээд миний сургалтын төлбөрийг төлсөн, онгоцны тийзийн мөнгөө бас авсан гэсэн. 630,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
2.2. Хариуцагч Г.Эгийн татгалзал, тайлбарын агуулга:
Миний дансаар орсон мөнгөн дүн дээр өмнө 2 жил гаран шүүхээр яваад шүүхийн шийдвэр гараад манай эхнэр н.Ө төлчихсөн. Жолооны курсийн мөнгийг хүлээн зөвшөөрнө. 10 хэдэн жилийн өмнө гутал хувцас, сургалтын төлбөрийг бол мэдэхгүй байна. Манай аав ээж сургалтын төлбөрийг төлчихдөг байсан. 2019 оны визний мөнгийг мэдэхгүй. Би өөрөө визний материал мэдүүлж үзээгүй, яагаад гэвэл гадагшаа гарах сонирхолгүй хүн. Хүүхдийн хувцасны мөнгө 60,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 06-нд авсан 50,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сард авсан 280,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Бусад мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Ч.Нийн дансаар орсон мөнгийг давхар нэхэж байна. 352,000 төгрөгөөс 60,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө гэжээ.
2.3. Хариуцагч Г.Гийн хариу тайлбарын агуулга:
Миний бие Ч.Нын нэхэмжилж байгаа 936,700 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
2.4. Хариуцагч Ч.Нийн татгалзал, тайлбарын агуулга:
Дансны хуулгаар орж ирсэн мөнгийг хүлээн зөвшөөрнө. Тэрийг нь манай ах төлсөн. 2020 оны 08 дугаар сарын 05-нд 3,422,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 08-нд 1,652,000 төгрөг нийт 5,074,000 төгрөг ээжийн эмчилгээнд өгсөн. Сая манай ах Ч.Тгээс Ч.Нт төлсөн. Ээжийн эмчилгээний зардал гэж шилжүүлсэн буцаагаад өгсөн. 2020 оны 11 дүгээр сарын 23-нд 252,000 төгрөг, 100,000 төгрөгийг тухайн үед шинэ жил дөхөж байсан ах дүү нартаа өгөөрэй гээд өгсөн. н.Ө, н.Г, Ч.Н, Г.Тд, Г.Э, Ч.Н буюу би өөртөө, Т.А зэрэгт тус тус 50,000 төгрөг өгсөн. 2020 оны 12 дугаар сарын 29-нд 45,900 төгрөг н.Урантуул гэдэг хүний данснаас миний данс руу шилжүүлсэн. 2021 оны 02 дугаар сарын 07-нд 31,500 төгрөг орж ирсэн, 2021 оны 06 дугаар сарын 09-нд 381,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 31-нд 30,000 төгрөг орсон, зөвшөөрч байна. 50,000 төгрөг орсон хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 01 дугаар сарын 25-нд 70,200 төгрөг ороогүй, хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 05 дугаар сард 300,000 төгрөг дансаар ороогүй, 2017 оны 06 дугаар сарын 08-нд 50,000 төгрөг дансанд ороогүй. 2017 оны 12 дугаар сарын 31-нд 30,000 төгрөг ороогүй. 2018 оны 12 дугаар сарын 27-нд 60,000 төгрөг дансанд орсон, зөвшөөрөхгүй буцаад 60,000 төгрөгийн зарлага гарсан байна. 2018 оны 11 дүгээр сарын 06-нд 100,000 төгрөг орсон. Үүнээс эгч н.Нт 40,000 төгрөг шилжүүлсэн, 60,000 төгрөг нь надад үлдсэн. 2019 оны 02 дугаар сарын 03-нд 230,000 төгрөг дансанд орсон, Г.Гт 10,000 төгрөг, 100,000 төгрөгийг ээжид, 130,000 төгрөг Ч.Т рүү шилжүүлсэн. 2019 оны 03 дугаар сарын 04-нд 184,000 төгрөг дансаар орсон, бэр эгч дархан бэр болсон гээд мөнгө хураасан.
Бид нар мөнгөө нийлүүлээд домбо авч өгсөн. 2019 оны 04 дүгээр сарын 04-нд 50,000 төгрөг орж ирсэн, хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 08 дугаар сарын 09-нд 20,000 төгрөг дансаар орж ирсэн, Ч.Тд бэлэг гээд шилжүүлсэн. 2019 оны 12 дугаар сарын 28-нд 100,000 төгрөг орж ирсэн, ээждээ гэж орж ирсэн байна. 2020 оны 01 дүгээр сарын 06-нд 1,130,000 төгрөг н.Урантуул гэдэг данснаас орж ирсэн байна. 2020 оны 01 дүгээр сарын 19-нд 380,000 төгрөгийг Ч.Тд, 01 дүгээр сарын 21-нд 200,000 төгрөгийг Ч.Тд, 01 дүгээр сарын 22-нд Ч.Т ахын хүүхдийн данс руу 50,000 төгрөг, 01 дүгээр сарын 24-нд Ч.Т ахын хүүхдийн данс руу 50,000 төгрөг тус тус шилжүүлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 30-нд Ч.Тд 460,000 төгрөг орж ирсэн байна. Үүнээс 70,000 төгрөгийг шилжүүлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 22-нд 104,800 төгрөг манай ахын эхнэр болох н.Урнаа бэр бэлэг гээд орж ирсэн байна. 2020 оны 12 дугаар сарын 28-нд 45,900 төгрөг санахгүй байна, миний данс руу хийгээд ломбардад тушаалгадаг байсан. 2020 оны 11 дүгээр сарын 23-нд 252,000 төгрөг, 2021 оны 31,500 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 06 сард 381,000 төгрөгөөс Ч.Тд 200,000 төгрөг, Г.Гт 50,000 төгрөг, 5131282713 н.Өд, Ч.Нт 50,000 төгрөг тус тус өгсөн. Өмгөөлөгч авсан зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2020 оны 01 дүгээр сарын 28-нд 4,640,000 төгрөг орж ирсэн 80,000 төгрөгийг Ч.Т ахын хүү болох Т.Андбаатар данс руу, 2,500,000 төгрөгийг Ч.Тгийн данс руу, 400,000 төгрөгийг Ч.Тгийн данс руу, ах Ч.Тгийн хүү болох н.Аын данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн. 2020 оны 02 дугаар сарын 21-нд Т.А дансанд 2,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.2 дахь заасныг баримтлан хариуцагч Ч.Нээс 5,275,400 төгрөгийг, хариуцагч Г.Эгаас 390,000 төгрөгийг, хариуцагч Г.Тгээс 630,000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ч.Нт олгож, нэхэмжлэлээс Ч.Нт холбогдох 8,841,750 төгрөг, Ч.Эд холбогдох 1,625,000 төгрөг, Ч.Тд холбогдох 2,350,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэг заасныг баримтлан хариуцагч Г.Г нэхэмжлэгч Ч.Нт 936,700 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 340,436 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Нээс 99,356 төгрөгийг, хариуцагч Г.Эгаас 12,350 төгрөгийг, хариуцагч Г.Тгээс 19,550 төгрөгийг, хариуцагч Г.Гээс 27,031 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Нэг. Г.Тгийн хувьд хх-ийн 186 төлбөр төлсөн баримт, хх-ийн 187 Ч.Нын Г.Тгийн сургалтын төлбөрийг төлснийг баталгаажуулсан тус сургуулийн нягтлан бодогчийн тамга гарын үсэгтэй тодорхойлолт хх-ийн 188, Г.Тгийн дүнгийн тодорхойлолт зэрэг хангалттай нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан тул Г.Тгээс 2,350,000 төгрөгийг нэмж гаргуулах.
Хоёр: Г.Эгийн хувьд:
хх-ийн 173, 352,000 төгрөгийг Ч.Н хүлээн авсан баримт,
хх-ийн 175, Г.Э Нээс 352,000 төгрөгөөс 50,000 төгрөг 2020 оны 12 дугаар сарын 29-нд хүлээн авсан баримт,
хх-ийн 211, 2021 оны 11 дүгээр сарын 25-нд 900,000 төгрөгөөс хх-ийн 192-д байгаа 465,000 төгрөгийн баримт,
хх-ийн 192 хуудасны дотор 190 тайлбар хар балаар бичсэн 2021 оны 11 дүгээр сарын 25-нд Солонгосоос ирээд 900,000 төгрөгөөс нийт 465,000 төгрөгийг бэлэн өгсөн. 280,000 төгрөг, 130,000 төгрөг бензин, 55,000 төгрөг хүүхдийн хослол,
хх-ийн 192 дотор 191 цэнхэр балаар бичсэн нийт 280,000 төгрөг, 2020.01.28-ны өдөр Ч.Нт шилжүүлсэн 4,460,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 30-нд н.Нт шилжүүлсэн 460,000 төгрөгөөс 280,000 төгрөг өвлийн хувцас хорооллын Нэхий дэлгүүрээс авсан.
хх-ийн 42, /198/ Утасны үзлэг мессеж 50,000 төгрөг, 381,000 төгрөгийг Ч.Нт шилжүүлж, Г.Эд 50,000 төгрөг,
хх-ийн 29-30 хуудсанд Г.Э, утасны үзлэгээр авсан мөнгөнүүд нотлогдоно.
хх-ийн 199, 50,000 төгрөг эмээгээс авсан,
хх-ийн 195, Бэлэн мөнгөний орлогын баримт сургалтын төлбөр 500,000 төгрөг, мөнгө тушаагч нь Ч.Н,
Г.Эгийн хувьд Солонгос явж үзээгүй гэж байгаа боловч Солонгос явах визний мөнгө гэж худал хэлж авсан нь үнэн.
хх-ийн 196, визний материал бүрдүүлэх мөнгө гуйсан тухай мессеж,
хх-ийн 200, 300,000 төгрөг зээлээч гэсэн баримт,
хх-ийн 202, визний материалд 5,000,000 төгрөг байршуулж өгөх мессеж,
хх-ийн 204, 230,000 төгрөг авахаар Ч.Нт өгсөн болон мөнгө шилжүүлсэн баримт,
хх-ийн 205, 100 вон буюу 230,000 төгрөг шилжүүлсэн баримт,
Г.Эгаас 1,625,000 төгрөг нэмж гаргуулах,
Гурав: Ч.Нийн хувьд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 14,117,150 төгрөгөөс 5,275,400 төгрөгийг хангаж үлдсэн хэсгийг хангаагүй.
Утасны үзлэг хх-ийн 95-97 талд Ч.Нийн мөнгө хүлээн авсан нь баримтуудаар нотлогдоно.
хх-ийн 141, хариуцагч Ч.Н ...... дансанд 2020 оны 01 дүгээр сарын 04-нд Ч.Т ....... данснаас 450,000 төгрөг ороод нийт үлдэгдэл нь 480,899.31 төгрөг болсон байдаг.
-2020 оны 01 дүгээр сарын 06-нд Солонгосоос ...... Urnaa данснаас Ч.Наас Ч.Тд 1,130,000 төгрөг шилжиж ороод нийт үлдэгдэл нь 1,589,099.31 төгрөг болсон боловч 2020 оны 01 дүгээр сарын 27-нд хүртэл Ч.Т
-....... данс руу нэг ч төгрөгийн орлого шилжүүлээгүй Ч.Нийн дансны эцсийн үлэгдэл 4,999.31 төгрөг болсон учир
-1,130,000 төгрөгийг хариуцагч Ч.Н нь нэхэмжлэгчид буцааж төлөх үндэслэлтэй байна.
Шүүхийн шийдвэрийн 6 дугаартай хэсгийн доод буланд 2020 оны 01 дүгээр сарын 06-нд 1,130,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 28-нд 4640,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 30-нд 460,000 төгрөг тус тус Ч.Наас Ч.Нийн дансанд шилжүүлэн өгсөн нь хариуцагч Ч.Нийн Хаан банкны хуулгаар тогтоогдож байх боловч уг гүйлгээ нь ...Ч.Тд гэсэн утгатай, орсон байх тул хариуцагч Ч.Нт хариуцуулах үндэслэлгүй гэжээ.
Гэтэл хх-ийн 140 ар талд 2020 оны 01 дүгээр сарын 27-нд Ч.Нийн дансны үлдэгдэл 4,999,31 төгрөг байхад нь 2020 оны 01 дүгээр сарын 28-нд Ч.Нийн дансанд Хаан банкны 5122024904 данснаас Ч.Наас Ч.Тд гэсэн утгатай 4,640,000 төгрөг орж ирж дансны үлдэгдэл 4,644,999 төгрөг болсон ба 2020 оны 01 дүгээр сарын 30-нд 460,000 төгрөг нэхэмжлэгчээс шилжин орж дансны үлдэгдэл 5,619,649 төгрөг.
хх-ийн 142, Ч.Нийн данснаас Ч.Тгийн Хаан банкны ....... данс руу 2020 оны 02 дугаар сарын 07-нд 100,000 төгрөг, 2,500,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 08-нд 400,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 12-нд 560,000 төгрөг шилжүүлээд нийт Ч.Тд шилжүүлсэн дүн нь 3,560,000 төгрөг болсон. 2020 оны 02 дугаар сарын 12-нд Ч.Нийн дансны эцсийн үлдэгдэл 14,409.31 төгрөг болсон нь үлдсэн мөнгийг өөртөө зарцуулсан нь дансны хуулгаар нотлогдож байна. Иймд, шилжүүлээгүй үлдсэн 1,540,000 төгрөг байна. хх-ийн141, 1,130,000 төгрөг, хх-ийн 141 ар тал үлдэгдэл 1,540,000 төгрөг нийт 2,670,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж төлөх үндэслэл нь банкны хуулгаар нотлогдож байна.
хх-ийн 24, Сайн уу өдөр 252,000 мөнгө орсон 100,000 төгрөг=352,000 төгрөг, н.А болон н.Ө нарт би Ч.Нийг мөнгө өг гэж огт хэлээгүй учир 100,000, төгрөг хассан нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрийн 7 дугаартай хэсэгт 352,000 төгрөг Ч.Наас Ч.Нт орж ирсэн нь нотлогдож байна. Ч.Нт 50,000 төгрөг, н.Өд 50,000 төгрөг, Г.Гт 50,000 төгрөг, Г.Тд 50,000 төгрөг, н.Ат 50,000 төгрөг, гээд 250,000 төгрөг болж байтал 300,000 төгрөг гэж бичсэн нь 50,000 төгрөг нь ор үндэслэлгүй нэмж бичсэн байна.
хх-ийн 25, 2020 оны 12 дугаар сарын 22-нд 100,000+4.800=104.800 төгрөг, Нэхэмжлэл дээр он сар андуурагдаж бичигдсэн байсан боловч утасны үзлэг хийдэг өдөр он сарыг зөвтгөж 2020 оны 12 дугаар сарын 22-нд гэж бид залруулж бичүүлсэн нь хх-ийн 95 утасны үзлэг хийсэн тэмдэглэлээр залруулагдсан байтал шүүгч он сарыг 2020 оны 11 дүгээр сарын 22-нд гэж андуурч олгогдох байсан 104,800 төгрөг хасагдсан.
хх-ийн 93 ар талд банкны хуулгаар 104,800 төгрөг нотлогдоно.
хх-ийн 27, 2020 оны 01 дүгээр сарын 06-нд 1,130,000 төгрөг хүлээн авагч Ч.Н,
хх-ийн 28-29, 2020 оны 01 дүгээр сарын 28-нд 4,640,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 30-нд 460,000 төгрөг,
хх-ийн 33, 2021 оны 06 дугаар сарын 09-нд 381,000 төгрөг Ч.Н 2021 оны дансны хуулгыг хавтаст хэрэгт хавсаргаж өгөөгүй. Харин утасны үзлэгээр тогтоогдоно.
хх-ийн 34, 2019 оны 02 дугаар сарын 03-нд 230,000 төгрөг Солонгосоос URNAA нэртэй дансаар гуйж шилжүүлж байсан. Бэлэг болгож домбо ав гэж мөнгө өгөөгүй.
хх-ийн 38, 2019 оны 12 дугаар сарын 28-нд 100,000 төгрөг нь хаан 5636087326 ээж Бадам данс руу шилжүүлэгдээгүй нь Ч.Нийн дансны хуулгаар батлагдаж байгаа тул нэхэмжлэгчид олгогдох ёстой.
хх-ийн 40, 2018 оны 11 дүгээр сарын 06-нд 100,000 төгрөг, Ч.Нт шилжүүлсэн 40,000 төгрөг Ч.Н, Ч.Н хоёрын хоорондын тооцоо нэхэмжлэгчид хамааралгүй,
хх-ийн 41, 2017 оны 06 дугаар сарын 08-нд 50,000 төгрөг авсан нь утасны үзлэгийн мессежээр нотлогдсон.
хх-ийн 43, 2017 оны 12 дугаар сарын 20-нд 70,200 төгрөг банканд тушаасан авсан,
хх-ийн 44, 2017 оны 11 дүгээр сарын 20-нд 30,000 төгрөг авснаа зөвшөөрсөн.
Ч.Нээс 5,281,750 төгрөгийг нэмж гаргуулах,
Иймд, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Г.Тгээс 2,350,000 төгрөг, Г.Эгаас 1,625,000 төгрөг, Ч.Нээс 5,281,750 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.1. Хариуцагч Ч.Нийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч надаас 4,260,000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна. Анх 2023 оны 02 дугаар сард энэ асуудлаар давж заалдах шатны шүүх хуралдаан болж хариуцагч нар нь нэхэмжлэгчид өргүй гэх шийдвэр эцэслэгдэн гарсан. Гэтэл одоо тухайн үеийн асуудал дахин сөхөгдөж 2 дахь давж заалдах шатны шүүх хуралдаан болж байна. Надаас нэхэмжилж байгаа мөнгө бол миний төрсөн ах эгч нар нь миний дансаар Г.Тд, Ч.Нт, Г.Тд, Ч.Нт өгөөрэй, бэлэг гэх утгаар 5,000, 10,000, 20,000 төгрөгүүд орж, гардаг бөгөөд бэлэглэлийн журмын мөнгөнүүдийг нь бүгдийг нь өгнө гэж хариуцагч нар хүсэлтээ бичиж өгсөн байгаа. 2023 оны 02 дугаар сард болсон давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ч.Н нь Г.Эгаас 1,600,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд тухайн мөнгийг Г.Э нь нэхэмжлэгчид өгч дууссан байхад одоо дахиад нөгөө мөнгөн дүнгээ яриад нэхэмжлээд байдаг. Нэхэмжлэгч нь надаас анх 14,000,000 төгрөг нэхэмжилж байсан. 2019 онд миний ээж хүнд хэлбэрийн хагалгаанд орсон учир 5,000,000 төгрөгийг ээжийн эмчилгээнд хэрэглээрэй гэж өгснийг мөн өмнөх давж заалдах шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэгдсэний дагуу төлж дуусгасан байхад мөн л тухайн мөнгийг дахин нэхэмжилсэн. Миний зүгээс анхан шатны шүүхэд өөрийн Хаан банкны хуулгаа нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд Г.Тд өгөөрэй гэсэн мөнгийг нь Г.Тд шилжүүлсэн нь өдөр хоногтойгоо байдаг. Одоо надаас 4,000,000 гаруй төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Учир нь миний бие Ч.Наас авсан 460,000 төгрөгөө буцаан өгсөн тул одоо би нэхэмжлэгчид өгөх ямар нэгэн өр байхгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлахдаа Ч.Нийн данснаас Г.Тд 4,000,000 гаруй төгрөг шилжүүлсэн гэж тайлбарлаж байна. Гэтэл миний дансны хуулгад тийм гүйлгээ огт байхгүй гэв.
5.2. Хариуцагч Г.Тгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Миний бие Солонгос улсад ажиллаж байсан бөгөөд тухайн үеийн миний хийсэн ажлын цалинг нэхэмжлэгч бүгдийг нь авч байсан. Түүнчлэн Монголд ирснийхээ дараа би ажилласан хугацааныхаа цалингаа авъя гэхэд нэхэмжлэгч нь би чиний сургалтын төлбөрийг төлсөн, одоо чамд өгөх мөнгө надад байхгүй гэж тайлбарласан. Гэтэл би сургалтын төлбөр төлсөн эсэхийг ч тухайн үед огт мэдээгүй. Гэхдээ би нэхэмжлэгчтэй ямар нэгэн байдлаар маргаагүй буюу миний цалин сургалтын төлбөрт төлөгдөөд дууссан юм байна гэж ойлгоод явж байтал гэнэт давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад надаас сургалтын төлбөр болох 2,300,000 төгрөгийг нэхэмжилсэн. Би Солонгос улсад ногоо болон барилга дээр ажиллаад монгол мөнгөөр 7,000,000-8,000,000 төгрөгийн цалин хийсэн бөгөөд тухайн мөнгийг нэхэмжлэгч бүгдийг нь авсан. Зуучлагчийн хөлс, онгоцны тийз, виз мэдүүлэх бүх зардлыг нэхэмжлэгч гаргасан бөгөөд эдгээр бүх зардлыг би чиний цалингаас авна шүү гэж бид 2 тохиролцсон. Гэтэл миний цалинг аваад Монголд ирсний дараа чиний цалингаас би зардал өөрийн гаргасан мөнгийг аваад чиний сургалтын төлбөрийг төлсөн учир одоо чамд мөнгө байхгүй гэж хэлэхэд нь би за яахав гээд орхисон. Бэлэглэлийн журмаар авсан мөнгөө төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Ч.Н нь хариуцагч Ч.Нээс 14,117,150 төгрөг, хариуцагч Г.Эгаас 2,015,000 төгрөг, хариуцагч Г.Гээс 936,700 төгрөг, хариуцагч Г.Тгээс 2,980,000 төгрөгийг тус тус нэхэмжилснээс хариуцагч Г.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч Ч.Н, Г.Э, Г.Э нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, үлдсэн хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
3. Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн болон бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Тодруулбал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч нь зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө шилжсэн байх ёстой.
4. Хэрэгт цугларсан Монголын үндэсний их сургуулийн 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тодорхойлолт болон 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн сургалтын төлбөрийн баримтаар тус тус Ч.Н нь Г.Тгийн сургалтын төлбөрт 2,350,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдсон. /1.хх-ийн 186-187/
Хариуцагч Г.Т нь дээрх баримтыг няцаагаагүй бөгөөд тэрбээр миний БНСУ-д ажиллаж байх хугацаанд авсан цалин 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь өөрийн дансаар авч сургалтын төлбөрийг төлсөн гэсэн татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар баримтаар нотлоогүй.
5. Мөн хэрэгт цугларсан 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтаар Ч.Н нь Г.Эгийн сургалтын төлбөрт 500,000 төгрөгийг Улаанбаатар их сургуульд төлсөн байна. /1.хх-ийн 195/
Ч.Н нь Г.Э, Г.Т нарт эдгээр сургалтын төлбөрийг заавал тэдгээрт өгөхгүйгээр үүрэг гүйцэтгүүлэгч этгээд болох сургуульд нь төлсөн нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж зааснаар зээлийн гэрээний зүйлийг хариуцагч нарт өгсөнд тооцно.
Хэдийгээр хариуцагч Г.Эгийн зүгээс миний сургалтын төлбөрийг аав, ээж маань төлчихдөг байсан гэж маргасан боловч үүнийгээ баримтаар нотлоогүй байна. Иймд, хариуцагч Г.Тгээс 2,980,000 төгрөг, хариуцагч Г.Эгаас 890,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Нт олгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
Харин нэхэмжлэгч Ч.Нын хариуцагч Г.Эгаас 2,015,000 төгрөг нэхэмжилсэн шаардлагын тухайд холбогдох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул 1,125,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
6. Хэрэгт цугларсан хариуцагч Ч.Нийн эзэмшлийн Хаан банк ХК дахь дансны хуулгаар 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 30,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 50,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 60,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 100,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 203,400 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 230,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 184,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 50,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 20,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 3,422,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 1,652,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 352,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 381,000 төгрөг тус тус шилжиж орсон ба тэрбээр дээр дурдсанаас гадна 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 31,500 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Наас авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. /1.хх-ийн 111-152/
6.1. Анхан шатны шүүх эдгээр шилжүүлгээс 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ...Урнаа... гэх утгатай орсон 230,000 төгрөгийг Ч.Нт хариуцуулахгүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. Тодруулбал, уг мөнгийг шилжүүлсэн .......... тоот данс нь нэхэмжлэгч Ч.Нын БНСУ-аас мөнгө шилжүүлэхдээ ашигладаг байсан данс болохыг хариуцагч Ч.Н нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа маргаж үгүйсгээгүй тул нэхэмжлэгчийн гомдлын энэ хэсгийг хангах нь зүйтэй.
6.2. Мөн нэхэмжлэгч Ч.Наас хариуцагч Ч.Нт 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 203,400 төгрөгийг шилжүүлсэн нь хариуцагчийн дансны хуулгаар тогтоогдсон ба хариуцагч нь үүнийг баримтаар няцаагаагүй учир хангаж шийдвэрлэнэ. /1.х.х-ийн 128/
6.3. Түүнчлэн нэхэмжлэгч Ч.Наас хариуцагч Ч.Нт 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлсэн 352,000 төгрөгөөс хариуцагч нь 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Ч.Нийн ..... тоот данс руу 50,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Ц.Өгийн ..... тоот данс руу 50,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Г.Гийн ...... тоот данс руу 50,000 төгрөг, мөн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 50,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Т.Андбаатарын ..... тоот данс руу 50,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн нь хариуцагчийн дансны хуулгаар тогтоогдсон ба хариуцагч нь үлдэх 102,000 төгрөгийг хэрхэн зарцуулсан талаар баримтын хүрээнд тайлбарлаагүй.
Иймд, дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн 6,475,900 /30,000+50,000+60,000+60,000+230,000+184,000+50,000+20,000+3,422,000+1,652,000+31,500+381,000+102,000+203,400/ төгрөгөөс хариуцагчийн нэхэмжлэгчид буцаан төлсөн 400,000 төгрөгийг хасаад 6,075,900 төгрөгийг хариуцагч Ч.Нээс гаргуулж шийдвэрлэлээ.
7. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-т Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэж, 280 дугаар зүйлийн 280.1.1-т бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Ч.Н нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа түүнийг ноцтой гомдоосон гэх үйл баримтын талаар тухайлан дурдаагүй боловч Г.Эгаас бусад хариуцагч нар түүнийг ноцтой гомдоосон гэх чухам ямар үйлдэл, эс үйлдэхүй гаргасан болох нь баримтаар тогтоогдоогүй. Үүнээс гадна нэхэмжлэгчээс хариуцагч нарт бэлэглэсэн гэх зарим мөнгө нь бэлэглэлийн гэрээний зүйл гэхээсээ илүүтэй ойр дотны хүмүүсийн ахуйн хэрэгцээнд зориулсан, тэрбээр хариуцагч нарт зээлдүүлсэн болон бэлэглэсэн мөнгийг ялган зааглаж нэхэмжлээгүй байна.
Энэ тохиолдолд анхан шатны шүүх талуудын тайлбарыг үндэслэн хэрэгт цугларсан баримтын хүрээнд шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.
7.1. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дансны хуулгаар 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ч.Наас Ч.Нийн дансанд 100,000 төгрөгийг шилжүүлсэн боловч ...ээждээ... гэх утгатай,
мөн нэхэмжлэгчээс хариуцагчид 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 1,130,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 4,640,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны 460,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн боловч уг гурван гүйлгээ нь ...н.Тд... гэсэн утгатай байх тул Ч.Нт хариуцуулахгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.
7.2. Үүнээс гадна Ч.Наас 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 104,800 төгрөгийг шилжүүлсэн нь Ч.Нийн дансны хуулгаар тогтоогдож байх боловч үзлэгийн тэмдэглэлээр ...хаая 100.0 тэг чам руу явуулсан. Чимэгт эгэд бүгд 22-т цуглаад шинэ жилээр амттай хоол хийж идээрэй ...4,800 та 2 маружин авч идээрэй.. гэснээс үзэхэд уг мөнгийг хэнд өгсөн нь тодорхойгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
7.3. Түүнчлэн Ч.Н нь Ч.Нт 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 50,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 70,200 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 30,000 төгрөгийг өгсөн гэх боловч эдгээр нь баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийн энэ талаарх гомдлыг хангахгүй орхив.
8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2024/04557 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Ч.Нээс 6,075,900 төгрөг, хариуцагч Г.Эгаас 890,000 төгрөг, Г.Тгээс 2,980,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Нт олгож, нэхэмжлэлээс Ч.Нт холбогдох шаардлагаас 8,041,250 төгрөгт, Г.Эд холбогдох шаардлагаас 1,125,000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтад ...99,356 гэснийг 112,164 гэж, ...12,350 гэснийг 25,910 гэж, ...19,550 гэснийг 62,630 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Б.МАНДАЛБАЯР