Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 00519

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2016/00519

 

 

Улаанбаатар хот

 

 

           Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плаза “Скайтел” ХХК /регистрийн дугаар 2576376, улсын бүртгэлийн дугаар 9011269026/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамж, 1096 тоотод оршин суух, Боржигон овогт Баттулгын Болортуяа /регистрийн дугаар УД88051005/-д холбогдох,

 

91034393 дугаарын үлдэгдэл төлбөр болох 302 503 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Болортуяа нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2014.09.30-ны өдөр дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 9103-4393 дугаарын эзэмшигч болсон.

Б.Болортуяа нь гэрээний үүргээ үл биелүүлж 9103-4393 дугаарын 2015 оны 10 сарын байдлаарх төлбөр 347.503 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 5.1.7-д заасны дагуу үйлчилгээг хаасан.

Иймд Б.Болортуяагаас төлбөрийн үлдэгдэл төлбөр болох 347.503 төгрөгөөс гэрээний 5.1.8-д заасны дагуу барьцаа 50 000 төгрөгийг хасч үлдэгдэл төлбөр болох 297.503 төгрөг, нотариатын зардал 5 000 төгрөг нийт 302.503 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч талаас шүүхэд гаргасан тайлбартаа: “Скайтел” ХХК-ийн нэхэмжилсэн 302.503 төгрөгийг бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Б.Болортуяад холбогдуулан 302.503 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Болортуяа нь нэхэмжлэлийн шаардлага болох 302.503 төгрөгийг “Скайтел” ХХК-нд бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд бичгээр гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон

 

                                                                                     ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Б.Болортуяа нь нэхэмжлэлийн шаардлагын 302 503 төгрөгийг нэхэмжлэгч “Скайтел” ХХК-нд төлөх тухай хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Скайтел” ХХК-иас төлсөн 9725 төгрөгийн 4865 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 4865 төгрөгийг улсын төсвөөс буцааж, хариуцагч Б.Болортуяагаас 4865 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Скайтел” ХХК-нд тус тус олгосугай.

 

3.Захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.  

 

 

 

ШҮҮГЧ                                               Ц.АЛТАНЦЭЦЭГ