| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/0359/Э |
| Дугаар | 383 |
| Огноо | 2019-04-04 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 383
-
-
2019 4 04 2019/ШЦТ/383
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Э.Энхбат,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,
шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Хг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808051570181 дүгээр 2 хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Боловсролын их сургуулийн Багшийн сургуулийн бага ангийн багшийн 3 дугаар дамжааны оюутан гэх, ам бүл 7, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Энхболдын Х /РД: /.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Э.Х нь үргэлжилсэн 9 удаагийн үйлдлээр
1. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр интернетийн олон нийтийн сүлжээ болох фэйсбүүк хаягаар “Хуучин тавилга” гэх зарын сүлжээнд “хүүхдийн ор зарна” гэх зарыг нийтэлж, уг зарын дагуу холбогдсон иргэн Ү.Сарангэрэлээс “хүүхдийн хуучин ор 200.000 төгрөгөөр зарна, урьдчилгаа 100.000 төгрөгийг шилжүүлчих” гэж хуурч Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 40 дүгээр байрны 9 тоотоос шилжүүлсэн 100.000 төгрөгийг залилан авсан,
2. 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр интернетийн олон нийтийн сүлжээ болох фэйсбүүк хаягаар “буйдан зарна” гэх зарыг нийтэлж, уг зарын дагуу холбогдсон иргэн Ү.Баасансүрэнгээс “олон хүн асууж байна, урьдчилгаа өгсөн хүнд өгнө" гэж хуурч, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрээс интернет банк үйлчилгээ ашиглан шилжүүлсэн 150.000 төгрөгийг залилан авсан,
3. 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр интернетийн олон нийтийн сүлжээ болох фэйсбүүк хаягаар “Хуучин тавилга” гэх зарын сүлжээнд “хүүхдийн ор зарна” гэх зарыг нийтэлж, уг зарын дагуу холбогдсон иргэн Э.Гүнждагинаас “хүүхдийн ор зарна, над руу 130.000 төгрөгөө хийчих, урьдчилгаа мөнгө өгөөд авна гэсэн хүмүүс их байна” гэж хуурч, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрээс интернет банк үйлчилгээ ашиглан шилжүүлсэн 130.000 төгрөгийг залилан авсан,
4. 2018 оны 11 дүгээр сарын сарын 24-ний өдөр интернетийн олон нийтийн сүлжээ болох фэйсбүүк хаягаар “хүүхдийн давхар ор зарна” гэх зарыг нийтэлж, уг зарын дагуу холбогдсон иргэн Г.Мөнгөнтуулаас “ор 150.000 төгрөгөөр зарна, урьдчилгаа 50.000 төгрөгийг одоо хурдан хийчих” гэж хуурч, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Эрүүл мэндийн 14 дүгээр төвд байрлах бэлэн мөнгөний автомат машинаар /АТМ/ шилжүүлсэн 50.000 төгрөгийг залилан авсан,
5. 2018 оны 11 дүгээр сарын 28, 29-ний өдөр интернетийн олон нийтийн сүлжээ болох фэйсбүүк хаягаар “давхар ор зарна” гэх зарыг нийтэлж, уг зарын дагуу холбогдсон иргэн Н.Энхцэцэгээс “давхар ор 250.000 төгрөгөөр зарна, урьдчилгаа мөнгө шилжүүлчих” гэж хуурч, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Цамбагарав үйлчилгээний төвийн Хаан банкны бэлэн мөнгөний автомат машинаар /АТМ/ шилжүүлсэн 100.000 төгрөгийг залилан авсан,
6. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр интернетийн олон нийтийн сүлжээ болох фэйсбүүк хаягаар “Хуучин тавилга” гэх зарын сүлжээнд “хүүхдийн ор зарна” гэх зарыг нийтэлж, уг зарын дагуу холбогдсон иргэн Б.Энхцэцэгээс “хүүхдийн хуучин ор 350.000 төгрөгөөр зарна, урьдчилгаа 110.000 төгрөгийг шилжүүлчих” гэж хуурч, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 32-25 тоотоос шилжүүлсэн 110.000 төгрөгийг залилан авсан,
7. 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр интернетийн олон нийтийн сүлжээ болох фэйсбүүк хаягаар “буйдан зарна” гэх зарыг нийтэлж, уг зарын дагуу холбогдсон иргэн У.Баянжаргалаас буйдан зарна, урьдчилгаа 125.000 төгрөгийг шилжүүлчих гэж хуурч, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Кимбаб Чонгуг нэртэй хоолны газраас мобайл банк үйлчилгээ ашиглан шилжүүлсэн 125.000 төгрөгийг залилан авсан,
8. 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр интернетийн олон нийтийн сүлжээ болох фэйсбүүк хаягаар “Хуучин тавилга” гэх зарын сүлжээнд “буйдан зарна” гэх зарыг нийтэлж, уг зарын дагуу холбогдсон иргэн Н.Азжаргалаас “буйдан 250.000 төгрөгөөр зарна, урьдчилгаа 110.000 төгрөгийг шилжүүлчих” гэж хуурч, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 18-66 тоотоос мобайл банк үйлчилгээ ашиглаж шилжүүлсэн 110.000 төгрөгийг залилан авсан,
9. 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр интернетийн олон нийтийн сүлжээ болох фэйсбүүк хаягаар “хүүхдийн ор зарна” гэх зарыг нийтэлж, уг зарын дагуу холбогдсон иргэн Т.Өлзийхутагаас “хүүхдийн давхар ор зарна, урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж хуурч Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны 202 тоотоос шилжүүлсэн 150.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээж байгаа тул мэдүүлэг өгөхгүй. Дахиж хэрэг хийхгүй. Гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.
Эрүүгийн 1808051570181 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
1. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр цахим сүлжээ болох фэйсбүүк ашиглан “Хуучин тавилга” гэх зарын сүлжээнд “хүүхдийн ор зарна” гэх зарыг нийтэлж, хохирогч Ү.Сарангэрэлээс “хүүхдийн хуучин ор 200.000 төгрөгөөр зарна, урьдчилгаа 100.000 төгрөгийг шилжүүлчих” гэж хуурч Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 40 дүгээр байр, 9 тоотоос дансаар шилжүүлсэн 100.000 төгрөгийг залилан авч, Ү.Сарангэрэлд 100.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
Хохирогч Ү.Сарангэрэлийн: “2018 оны 11 дүгээр сарын 01-ний орой 18-19 цагийн хооронд гэртээ ...фэйсбүүкээр “Хуучин тавилга” гэсэн хаягаар зар үзэж байгаад “М.Энэрэл” гэсэн фэйсбүүк хаягтай хүн “хүүхдийн ор зарна” гэсэн байхаар нь “энэ орыг авъя, утасныхаа дугаарыг” гэхэд 95545368 гэсэн дугаар өгсөн. Энэ дугаараар залгахад нэг эмэгтэй хүн авсан. Хүүхдийн ороо “200.000 төгрөгөөр зарна, урьдчилгаа мөнгөө хийчих” гээд 5925290421 дугаартай дансанд нөхрийнхөө эзэмшлийн 5030202631 дугаар дансаар 100.000 төгрөг шилжүүлсэн. Баянхошууны хуучин эцсийн автобусны буудал дээр уулзахаар болоод очиход утсаа салгасан байсан. Фэйсбүүк хаяг руу нь орох гэтэл намайг блок хийчихсэн байсан. ...Надад учирсан хохирлыг барагдуулсан. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-10-11, 12-13, 14-15/,
Шүүгдэгч Э.Хгийн яллагдагчаар өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 01-ний орой 18 цагийн үед фэйсбүүк хуурамч “Энэрэл” гэсэн хаяг нээж “хүүхдийн ор зарна” гэсэн зарын хуудсанд орж “ор зарна” гэж зурагтай зар тавьсан. Хүмүүс “данс руу чинь мөнгөө хийчихье, очоод авъя, өөр хүнд битгий зараарай” гээд байсан. Тухайн үед над руу нэг эмэгтэй “талыг нь одоо дансаар явуулъя, тэгээд өөр хүнд битгий өгөөрэй, би очоод үлдсэн мөнгийг нь өгөөд авъя, танайх хаана вэ” гэсэн. Би Баянхошууны эцэс гэж хэлсэн. Тэгээд би өөрийн эзэмшлийн 5925290421 гэсэн дансаа явуулсан. Миний данс руу 100.000 төгрөг орохоор нь би хуурамч хаягаа устгасан. Юмыг яаж мэдэх үү гээд нэг өдөр 100.000 төгрөгийг дансандаа хадгалсан, үрсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-31-32/,
хохирогчоос шүүгдэгч Э.Хгийн данс руу мөнгө шилжүүлсэн дансны хуулга /1 дүгээр хавтас, хх-26/, хохирогчийн “Хохирлын мөнгөө буцаан авсан. Ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэх хүсэлт /1 дүгээр хавтас, хх-16/,
2. 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр цахим сүлжээ болох фэйсбүүк ашиглан “буйдан зарна” гэх зарыг нийтэлж, хохирогч Ү.Баасансүрэнгээс “олон хүн асууж байна, урьдчилгаа өгсөн хүнд өгнө” гэж хуурч, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрээс интернет банк үйлчилгээ ашиглан шилжүүлсэн 150.000 төгрөгийг залилан авсан хэргийн талаар:
Хохирогч Ү.Баасансүрэнгийн: “2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1 дүгээр хорооллын Цамбагаравын ойролцоох үсчний салонд орсон. Фэйсбүүк ороход “нүүх гэж байгаа тул буйдан хямд зарна” гэсэн байсан. Би тухайн хүнтэй чаатаар холбогдсон. Би “одоо шууд яваад очъё, авъя” гэсэн. Тэр хүн “олон хүн асууж байгаа болохоор урьдчилгаа өгсөн хүнд нь өгнө” гэсэн. Тэгээд би тухайн хүнээс 5925290421 гэсэн дансыг авч өөрийн дансандаа байгаа 150.000 төгрөгийг шилжүүлсэн. Дугаарыг нь чаатаар авахад “Цайз дээр ирж аваарай” гэсэн. Би унаа олоод замдаа утас руу нь залгахад холбогдох боломжгүй, фэйсбүүкээ устгасан байсан. ...Надад учирсан хохирлыг барагдуулсан. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-47-48/,
Шүүгдэгч Э.Хгийн яллагдагчаар өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хичээлгүй гэртээ байсан. Фэйсбүүкэд “буйдан зарна” гэж зар тавьсан. Тэгээд над руу “буйдан зарах юм уу, авъя, мөнгийг нь шилжүүлье” гэж чаат бичээд би тухайн хүн рүү дансаа явуулж миний данс руу 150.000 төгрөгийг хийсэн. Би “надтай холбогдоорой” гэж өөрийн ашиглаж байсан 95259063 дугаараа өгөөд утсаа унтраасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-57-59/,
хохирогчоос шүүгдэгч Э.Хгийн данс руу мөнгө шилжүүлсэн дансны хуулга /1 дүгээр хавтас, хх-44/, хохирогчийн “Хохирлоо барагдуулсан тул шүүх хуралд оролцохгүй” гэх хүсэлт /1 дүгээр хавтас, хх-49/,
3. 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр цахим сүлжээ болох фэйсбүүк ашглан “Хуучин тавилга” гэх зарын сүлжээнд “хүүхдийн ор зарна” гэх зарыг нийтэлж, хохирогч Э.Гүнждагинаас “хүүхдийн ор зарна, 130.000 төгрөгөө хийчих, урьдчилгаа мөнгө өгөөд авна гэсэн хүмүүс их байна” гэж хуурч, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрээс интернет банк үйлчилгээ ашиглан шилжүүлсэн 130.000 төгрөгийг залилсан авсан хэргийн талаар:
Хохирогч Э.Гүнждагины: “2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ...фэйсбүүкийн “тавилга зарна” гэсэн групп дээр “хүүхдийн давхар ор яаралтай зарна” гэсэн байсан. Би чаатаар холбогдож “авмаар байна” гэсэн чинь над руу “та тэгвэл 130.000 төгрөгөө бүгдийг нь хийчих, урьдчилгаа мөнгө өгөөд авъя гэсэн хүмүүс их байна, тийм болохоор та шууд 130.000 төгрөгөө хийчих” гэсэн. Тэгээд над руу 5925290421 гэсэн дансны дугаар явуулсан. Би утаснаасаа интернет банк ашиглаж уг данс руу өөрийн 5429306027 гэсэн данснаасаа явуулсан. Тухайн хүний чаат руу “би явуулсан шүү” гээд хэлтэл над руу “95545368 дугаар луу яриад 13-ын 2 өндрийн тэнд ирээд яриарай” гэж хэлсэн. Надад “миний фэйсбүүк байнга асаалттай байна” гэсэн. Би явж байгаад тухайн хүний дугаар луу залгахад холбогдохгүй байсан. Фэйсбүүк рүү нь ортол блок хийсэн байсан. ...Надад учирсан хохирлыг барагдуулсан. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-68-69/,
Шүүгдэгч Э.Хгийн яллагдагчаар өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 24-нд гэртээ байхдаа фэйсбүүк зарын групп дээр “хүүхдийн ор зарна” гэсэн зар бичиж байршуулахад нэг хүн чаатаар холбогдсон. Тэгээд би “надтай холбогдсон хүмүүс авах гээд байна, түрүүлж дансанд мөнгө хийсэн хүнд өгнө” гэж хэлээд 5925290421 гэсэн дансаа явуулсан. “Мөнгөө хийгээрэй” гэж хэлсэн. Миний дансанд 130.000 төгрөг орохоор нь тухайн хүнтэй холбогдсон фэйсбүүк хаягаа устгасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-78-79/,
хохирогчоос шүүгдэгч Э.Хгийн данс руу мөнгө шилжүүлсэн дансны хуулга /1 дүгээр хавтас, хх-65/, хохирогчийн “Хохирлоо бүрэн авсан. Гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /1 дүгээр хавтас, хх-70/,
4. 2018 оны 11 дүгээр сарын сарын 24-ний өдөр цахим сүлжээ болох фэйсбүүк ашиглан “хүүхдийн давхар ор зарна” гэх зарыг нийтэлж, хохирогч Г.Мөнгөнтуулаас “ор 150.000 төгрөгөөр зарна, урьдчилгаа 50.000 төгрөгийг хурдан хийчих” гэж хуурч, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Эрүүл мэндийн 14 дүгээр төвд байрлах бэлэн мөнгөний автомат машинаар /АТМ/ шилжүүлсэн 50.000 төгрөгийг залилан авсан хэргийн талаар:
Хохирогч Г.Мөнгөнтуулын: “2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ...фэйсбүүк ортол “Эмүүжин” гэсэн хаягнаас “хүүхдийн давхар ор зарна” гэсэн байсан. Би чаатаар холбогдож “ор авъя” гэсэн. “Одоо гялс мөнгө хийчих” гээд яаруулаад байсан. Тэгээд над руу 5925290421 гэсэн данс өгсөн. Тухайн данс руу эмнэлгийн АТМ-аас 50.000 төгрөг хийсэн. “Мөнгөө хийчихлээ” гээд хэлсэн. Над руу холбогдоод “ороо ирж аваарай” гээд нэг дугаар өгсөн. Тэгээд би шууд 13 руу явахдаа залгахад утас нь холбогдох боломжгүй, фэйсбүүкээр блок хийсэн байсан. ...Миний хохирлыг барагдуулсан. Одоо надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-97-98/,
Шүүгдэгч Э.Хгийн яллагдагчаар өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэртээ байсан. Хуурамч фэйсбүүк хаяг нээсэн. Фэйсбүүкт “хүүхдийн давхар ор зарна” гэж зар байршуулахад ...нэг эмэгтэй хүн чаат бичихээр нь “150.000 төгрөгөөр зарна” гэсэн. “Урьдчилгаа мөнгө хийвэл танд шууд өгнө” гэсэн. Тэр хүн зөвшөөрөөд би чаат руу нь өөрийн 5925290421 гэсэн дансны дугаараа явуулаад “урьдчилгаа мөнгөө хийгээрэй” гэсэн. Тэгээд миний утас энэ гээд 95259063 гэсэн дугаараа өгөөд “13 дугаар хорооллын тэнд хүрээд ир” гэсэн. Миний данс руу 50.000 төгрөг гээд утсанд мессеж ирэхээр нь хуурамч хаягаа устгаад, өгсөн дугаараа шууд унтраасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-107-108/,
хохирогчоос шүүгдэгч Э.Хгийн данс руу мөнгө шилжүүлсэн дансны хуулга /1 дүгээр хавтас, хх-89/, хохирогчийн “охирлоо барагдуулсан тул ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэх хүсэлт /1 дүгээр хавтас, хх-99/,
5. 2018 оны 11 дүгээр сарын 28, 29-ний өдөр цахим сүлжээ болох фэйсбүүк ашиглан “давхар ор зарна” гэх зарыг нийтэлж, хохирогч Н.Энхцэцэгээс “давхар ор 250.000 төгрөгөөр зарна, урьдчилгаа мөнгө шилжүүлчих” гэж хуурч, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Цамбагарав үйлчилгээний төвийн Хаан банкны бэлэн мөнгөний автомат машинаар /АТМ/ шилжүүлүүлж 100.000 төгрөгийг залилан авсан хэргийн талаар:
Хохирогч Н.Энхцэцэгийн: “2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр фэйсбүүкээр давхар ор зарна гэсэн зар байсан. Тэр хүнтэй чаатаар холбогдоход 250.000 төгрөгөөр зарна гэсэн. Би Цамбагарав үйлчилгээний төвийн Хаан банкны АТМ-аас тэр хүний данс руу 50.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь 10 цагийн үед хүргээд өгнө гэж хэлсэн. Маргааш нь би дахиад 50.000 төгрөг шилжүүлсэн. ...Миний хохирлыг барагдуулсан. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-123-124/,
Шүүгдэгч Э.Хгийн яллагдагчаар өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр гэртээ фэйсбүүк ороод хуурамч хаяг нээсэн. ...Тэгээд хуурамч нэрээрээ зарын групп дээр “давхар ор зарна” гэж бичсэн. Энхцэцэг гэсэн хаягнаас байх нэг эмэгтэй чаатаар холбогдсон. Тэгээд би “давхар ор 350.000 төгрөг, урьдчилгаагаа хийхгүй бол хүмүүс авна гээд байна, та урьдчилгаа мөнгөө хийчих” гээд өөрийн 5925290421 гэсэн дансаа өгсөн. Тэр хүн миний данс руу 50.000 төгрөг хийсэн. Тэгэгэхээр нь би фэйсбүүк хаягаа устгасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-133-134/,
цахим зурвас /хх-114-118/, хохирогчоос шүүгдэгч Э.Хгийн данс руу мөнгө шилжүүлсэн мэдээлэл /1 дүгээр хавтас, хх-119-120/, хохирогчийн “Хохирлоо барагдуулж авсан” гэх хүсэлт /1 дүгээр хавтас, хх-125/,
6. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр цахим сүлжээ болох фэйсбүүк ашиглан “Хуучин тавилга” гэх зарын сүлжээнд “хүүхдийн ор зарна” гэх зарыг нийтэлж, хохирогч Б.Энхцэцэгээс “хүүхдийн хуучин ор 350.000 төгрөгөөр зарна, урьдчилгаа 110.000 төгрөгийг шилжүүлчих” гэж хуурч, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 32-25 тоотод байхдаа дансаар шилжүүлүүлсэн 110.000 төгрөгийг залилан авсан хэргийн талаар:
Хохирогч Б.Энхцэцэгийн: “2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 32-25 тоотод байхдаа “фэйсбүүкийн хуучин тавилга авна, зарна” гэсэн группээс “давхар ор зарна” гэсэн зар байхаар нь чаатаар холбогдоход “350.000 төгрөгөөр зарна” гэсэн. Тэр хүн “зөндөө хүмүүс холбогдоод байна, урьдчилгаагаа эхлээд хийчих” гэсэн. Тэгэхээр нь 5925290421 гэх данс руу 110.000 төгрөг урьдчилгаа болгон шилжүүлсэн. “Маргааш эрт гэрт чинь хүргээд өгнө” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь утас руу нь залгахад холбогдохгүй байсан. ...Миний хохирлыг барагдуулсан. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-142-143/,
Шүүгдэгч Э.Хгийн яллагдагчаар өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ байхдаа “Дээгиймаа дээгий” гэсэн фэйсбүүкийн хуурамч хаяг нээсэн. Тэгээд “хуучин тавилга зарна” гэсэн группд “давхар ор зарна” гэсэн зар оруулахад Б.Энхцэцэг гэдэг хаягтай эмэгтэй надтай холбогдсон. Би “давхар ор 350.000 төгрөг” гэж чаатаар бичсэн. Тэгээд “олон хүн авна гээд байна, авах бол урьдчилгаагаа хийчих” гээд 5925290421 гэсэн дансны дугаараа чаатаар явуулсан. Тэр эмэгтэй миний данс руу 110.000 төгрөг шилжүүлсэн. ...Мөнгө данс руу орохоор фэйсбүүк хаягаа устгасан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-152-153/,
хохирогчийн “Хохирлоо авсан. Ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх хүсэлт /1 дүгээр хавтас, хх-144/,
7. 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр цахим сүлжээ болох фэйсбүүк ашиглан “буйдан зарна” гэх зарыг нийтэлж, хохирогч У.Баянжаргалаас “буйдан зарна, урьдчилгаа 125.000 төгрөгийг шилжүүлчих” гэж хуурч, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Кимбаб Чонгуг нэртэй хоолны газраас мобайл банк үйлчилгээ ашиглан дансаар шилжүүлсэн 125.000 төгрөгийг залилан авсан хэргийн талаар:
Хохирогч У.Баянжаргалын: “2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ...фэйсбүүк орсон чинь “Гүнжийн ээж” гэдэг хүн “ор зарна” гэсэн зар байршуулсан байсан. Би чаатаар холбогдож буйдан авахаар тохиролцож “хаана байгаа газарт чинь аваачиж өгнө” гэхээр нь би тухайн хүний өгсөн 5925290421 гэсэн данс руу 125.000 төгрөг өөрийн 5270411448 гэсэн данснаас хийсэн. Би 19 цагийн үед авахаар болсон. Тэгээд би 21 цагийн үед тухайн хүний утас руу залгаж үзэхэд утас нь унтарсан фэйсбүүкээ устгасан байсан. Надад учирсан хохирлыг барагдуулсан. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-162-163/,
Шүүгдэгч Э.Хгийн яллагдагчаар өгсөн: “Би 2018 оны 12 сарын 19-ний өдөр ...фэйсбүүк хаяг нээж тавилгын группд “буйдан зарна” гэж зар оруулахад нэг эмэгтэй холбогдсон. Тэгээд би буйдан авах гэж байгаа бол урьдчилгаа 125.000 төгрөгийг 5925290421 гэсэн дансанд хийчих гэсэн. Миний данс руу мөнгө орохоор нь би хуурамч хаягаа устгасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-172-173/,
хохирогчоос шүүгдэгч Э.Хгийн данс руу мөнгө шилжүүлсэн дансны хуулга /1 дүгээр хавтас, хх-159/, хохирогчийн “Хохирлоо авсан” гэх хүсэлт /1 дүгээр хавтас, хх-164/,
8. 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр цахим сүлжээ болох фэйсбүүк ашиглан “Хуучин тавилга” гэх зарын сүлжээнд “буйдан зарна” гэх зарыг нийтэлж, хохирогч Н.Азжаргалаас “буйдан 250.000 төгрөгөөр зарна, урьдчилгаа 110.000 төгрөгийг шилжүүлчих” гэж хуурч, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 18-66 тоотоос мобайл банк үйлчилгээ ашиглаж шилжүүлсэн 110.000 төгрөгийг залилан авсан хэргийн талаар:
Хохирогч Н.Азжаргалын: “2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 18-66 тоот гэртээ байж байгаад фэйсбүүк рүү ортол “гэр ахуй бараа, хуучин тавилга” гэсэн зарын сайтад “Gumjin eej” гэсэн хаяггай хүн “буйдан зарна” гэсэн зар, 95747622 гэсэн дугаар байхаар нь би тухайн дугаараар холбогдож асуухад “250.000 төгрөгөөр зарна” гээд нэг эмэгтэй хүн байсан. Тухайн эмэгтэй хүний цаана хүүхэд уйлаад байсан. Намайг “110.000 төгрөг буюу тал мөнгийг нь шилжүүлчих” гэхээр нь би 5925290421 дугаарын дансанд өөрийн мобайл банкаар шилжүүлсэн. Удалгүй тухайн утас руу залгахад холбогдох боломжгүй болсон, тухайн дансны нэр нь Энэрэл гэсэн нэртэй хүн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-184-186/,
Шүүгдэгч Э.Хгийн яллагдагчаар өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэртээ хуурамч фэйсбүүк хаяг нээсэн. Ямар нэртэй фэйсбүүк хаяг нээж зар тавьснаа санахгүй байна. Тэгээд “гэр ахуйн бараа, хуучин тавилга” гэсэн зарын группд “буйдан зарна” гэсэн зар байршуулахад ...нэг эмэгтэй хүн чаат бичихээр нь “250.000 төгрөгөөр буйдан зарна” гэсэн. Би тэр хүний хаяг руу чаатаар “урьдчилгаа мөнгө хийвэл танд шууд өгнө” гэсэн. Тэр хүн зөвшөөрөөд би чат руу нь өөрийн 5925290421 гэсэн дансны дугаараа явуулсан. “Миний утас энэ” гээд 95747622 гэсэн дугаараа өгсөн. Тэгээд данс руу 110.000 төгрөг гээд утсанд мессеж ирэхээр нь хуурамч хаягаа устгаад , өгсөн дугаараа шууд унтраасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-196-197/,
хохирогчийн “Хохирлоо авсан” гэх хүсэлт /1 дүгээр хавтас, хх-187/,
9. 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр цахим сүлжээ болох фэйсбүүк ашиглан “хүүхдийн ор зарна” гэх зарыг нийтэлж, хохирогч Т.Өлзийхутагаас “хүүхдийн давхар ор зарна, урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж хуурч Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны 202 тоотоос шилжүүлсэн 150.000 төгрөгийг залилан авсан хэргийн талаар:
Хохирогч Т.Өлзийхутагийн: “Би “Chimgee Enhmaa” нэртэй фэйсбүүк хаягаас “тавилга зарна” гэсэн зар тавьсан байхаар нь чаатаар асуугаад авахаар болоод 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийг 16 дугаар хороо, 26 дугаар байр, 202 тоот гэрээсээ утсаар урьдчилгаа 150.000 төгрөгийг Хаан банкны 5031941377 дугаар данс руу шилжүүлсэн. Тохиролцсон цагтаа Өргөөгийн хажуу талын 41 дүгээр байрны гадаа ирээд 99564557 дугаар луу залгаарай гэхээр нь очоод залгатал утас дуудаж байгаад аваагүй. Сүүлд холбогдох боломжгүй болсон. Тэгээд фэйсбүүкийн хаягаар холбогдох гэтэл намайг блоклосон байсан. Тэрнээс хойш одоо болтол уг утас холбогдохгүй байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-204/,
Шүүгдэгч Э.Хгийн яллагдагчаар өгсөн: “2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэртээ байхдаа фэйсбүүкэд “тавилга зарна” гэсэн групп дээр “хүүхдийн ор зарна” гэж зар байршуулсан. Нэг эмэгтэй хүн чаатаар холбогдохоор нь “хүүхдийн ор зарна, урьдчилгаа мөнгө хийвэл зарна” гэж хэлсэн. Би чаатаар дансны дугаараа явуулсан. Тэгээд миний 503194171377 дугаар дансанд 150.000 төгрөг орсон. Би фэйсбүүк хаягаа устгаад утсаа унтраасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-228-229/,
хохирогчоос шүүгдэгч Э.Хгийн данс руу мөнгө шилжүүлсэн дансны хуулга /1 дүгээр хавтас, хх-221/, хохирогчийн “Хохирлоо авсан. Санал гомдол байхгүй” гэх хүсэлт /1 дүгээр хавтас, хх-209/,
Шүүгдэгч Э.Хгийн дансны хуулга /1 дүгээр хавтас, хх-232-233/, “Мобиком” ХХК-ийн 2019.02.02-ны өдрийн 18/737 дугаар албан бичиг /1 дүгээр хавтас, хх-237-238/, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны тодорхойлолт /1 дүгээр хавтас, хх-235/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтас, хх-241/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /1 дүгээр хавтас, хх-249/, төрсний бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтас, хх-250/, суурь боловсролын гэрчилгээний болон сурагчийн хувийн хэргийн хуулбар /2 дугаар хавтас, хх-1-5/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтас, хх-6/, Б.Золзаяагийн хүсэлт /2 дугаар хавтас, хх-21/, хохирогч нарт хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-22-30/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэн шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд 9 удаагийн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт цахим хэрэгсэл /Facebook/ ашиглан бусдыг хуурч, нийт 1.025.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Э.Хгийн интернэт дахь цахим сүлжээ /Facebook/ ашиглан, бусдыг “Ор зарна, олон хүн асууж байна, урьдчилгаа хийсэн хүнд нь өгнө” гэх зэргээр хуурч, хохирогч нарын эд хөрөнгийг шилжүүлэн авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Залилах гэмт хэргийн улмаас нэр бүхий 9 хохирогчид нийт 1.025.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Ү.Сарангэрэл, Ү.Баасансүрэн, Э.Гүнждагина, Г.Мөнгөнтуул, Н.Энхцэцэг, Б.Энхцэцэг, У.Баянжаргал, Н.Азжаргал, Т.Өлзийхутаг нарын “Хохирол төлбөр төлөгдсөн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-10-15, 47-48, 68-69, 97-98, 123-124, 142-143, 162-163, 205-206/, тэдний хүсэлт /1 дүгээр хавтас, хх-16, 49, 70, 99, 125, 144, 164, 187, 209/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон. Өөрөөр хэлбэл үргэлжилсэн 9 удаагийн үйлдлээр, цахим хэрэгсэл ашиглан үйлдсэн, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, тодорхой ажилгүй, орлогогүй, 1 нас 8 сартай хүүхэдтэй, оюутан, 9 удаагийн үйлдэлтэй зэргийг харгалзан 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх оногдуулах саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудалд маргахгүй. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. 1 сар 8 сартай охинтой, холбогдсон гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял хойшлуулж өгнө үү” гэж,
шүүгдэгч “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргалаа.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Харин түүний үргэлжилсэн 9 удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулах хууль зүйн үндэслэлгүй юм.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахай сэдэлттэйгээр 9 удаагийн үйлдэл хийсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /бусдад нийт 1.025.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирол төлөгдсөн, хохирогч нарын “Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт/, шүүгдэгчийн хувийн байдал /бага насны хүүхэдтэй, оюутан гэх, гэр бүлийн байдал, түүний үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага/-ыг болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгааг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх үзэв. Тухайлбал хэрэгт авагдсан гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-249/-аар шүүгдэгч Э.Х нь гэр бүлгүй болохыг тодорхойлсон байх боловч төрсний бүртгэлийн лавлагаа /хх-250/-аар У.Мөнх-Очироор овоглосон М.Энэрэл /охин/ 2017.8.31-нд төрснийг тодорхойлжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хг “гурав хүртэлх насны хүүхэдтэй эх” гэж ойлгох хэдий ч эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэх учиртай тул түүнд хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулах нь үндэслэлгүй гэж үзэн тухайн зүйл, хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Х урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Энхболдын Хг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Х урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР