Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 538

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч А.Мөнхзул,

шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэ Х  аваачин овогт Б холбогдох эрүүгийн 1908012580467 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х аваачин овогт М. Б,  Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймаг Их-Уул суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян-Уулын 32-39 тоотод оршин суух,  гавьяа шагналгүй, 2007 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзсан, 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 05 жил 07 сарын хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай комисын 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 907 дугаар тогтоолоор М.Бийн эдлээгүй үлдсэн 04 жил 01 cap 06 хоногийн ялаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялаас 03 жилийн хорих ялыг өршөөн хасч, 2009 оны 10 дугаар сарын 05-ны өдөр эдлээгүй үлдсэн 03 cap 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгг зааснаар 01 cap 15 хоногийн баривчлах ялаар шийтгэгдсэн, 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 148 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 01 жил 8 сар 27 хоногийн хорих ялыг өршөөн хасч суллагдсан, регистрийн дугаар,

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч М.Б нь 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян-Ууулын 32 дугаар гудамжинд үл ялих зүйлээр шалтаглан иргэн З.Цогтгэрэлийг боож унаган зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ:

Би мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтэнд бичигдсэн бүх зүйл үнэн зөв юм. Гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч  З.Цогтгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 20 цагийн орчим Зүүн салаанд байдаг Улаан худгын тэнд найз Баатарбилэгийн гэрт очсон юмаа, тэдний гэрт Нямдаваа байсан, тэгээд би тэдний гэрт хоносон. Өглөө нь 09 цагийн орчим сэрэхэд Нямдаваа байж л байсан, тэгээд Баатарбилэг Нямдаваа бид гурав архи уусан...архи ууж байтал Баатарбилэг агсам тавиад найз хүүхэн Даваагарамтай маргалдаж байсанаа чамаас боллоо гээд намайг гэрээсээ хөөгөөд дайраад байсан...би гэрээс нь гараад гудамжны үзүүр дээр зогсож байтал араас... Баатарбилэг ирээд намайг куртканы захнаас боогоод бид хоёр хамт газар унасан, Баатарбилэгтэй ноцолдож байгаад бид хоёр салсан...Би биедээ ямар нэг эмчилгээ хийлгээгүй...Би хөдөө ажилтай учраас шүүх хуралд оролцож чадахгүй...гэжээ. /хх-12-13/,

Гэрч Э.Нямдаваа  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

2019 оны 02 дугаар сарын 24-ний орой 20 цагийн орчим би Баатарбилэгийн гэрт байж байхад гаднаас түүний найз Цогтгэрэл гэдэг залуу орж ирсэн...маргааш өглөө нь буюу 2019 оны 02 дугаар сарын 25-ны өглөө 11-12 цагийн орчим Баатарбилэгийн гэрт ирээд Цогтгэрэл, Баатарбилэг хоёртой архи ууж байхад гаднаас Баатарбилэгийн найз Даваагармаа орж ирсэн, тэгээд нэг их шальтай зүйл болоогүй, би сайн санахгүй байна. Баатарбилэг, Цогтгэрэл хоёр маргалдаад гадаа гараад зууралдаж ноцолдоод байсан, Баатарбилэг Цогтгэрэлийг газар унагаачихсан юмаа...гэжээ. /хх-17/,

Шинжээч эмч Ц.Ганболд мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

....Цогтгэрэлийн биед учирсан дээрх гэмтлүүд нь боолт болон үрэгдэл, шүргэгдэх механизмаар үүсгэгдэнэ. Харин хуйханд байгаа хавдар нь цохих болон унахад үүснэ. Дээрхи гэмтлүүд нь нийлээд хөнгөн зэргийн гэмтэлд орно. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ...гэжээ. /хх-20-21/,

Шүүх эмнэлгийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн №2800 дугаар дүгнэлтэнд:

Хэсэг газрын үзлэгт: баруун нүдний дээд зовхи улайсан, хамрын нурууны зүүн талд 2,0х1,0см улаан хүрэн өнгийн, эрүүний баруун хэсэгт 0,5х0,5см улаан хүрэн, баруун сарвууны ар хэсэгт 0,5х0,5см улаан хүрэн өнгийн, баруун сарвууны алганы зүүн хэсэгт 0,5х0,5см улаан хүрэн өнгийн, зүүн сарвууны ар хэсэгт 1,0x1,0см, 0,5х0,5см улаан хүрэн өнгийн, зүүн сарвууны дотор хэсэгт 4-р хурууны угт 1,0x1,0см 0,5х0,5см улаан хүрэн өнгийн зулгаралтуудтай, дагзны баруун хэсэгт овойж хавдсан, тэмтрэхэд эмзэглэлтэй, хүзүүний баруун урд хэсэгт 6,0х4,0см улаан хүрэн өнгийн, зүүн урд хэсэгт 2,0х2,0см улаан хүрэн өнгийн цус хуралтуудтай.

ДҮГНЭЛТ:

1 . Цогтгэрэлийн биед хамрын нуруу, эрүү, баруун сарвуу, зүүн сарвуунд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-24/,

Шүүгдэгч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

...Тэгээд юунаас болж маргалдсаныг би мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь хашааны гадаа Цогтгэрэлтэй заамдалцаж байгаад Цогтгэрэлийг би газар унагаасан чинь Цогтгэрэл яваад өгсөн...гэмтлүүдийг би Цогтгэрэлтэй ноцолдоод газар унагаахад учирсан гэмтлүүд байх, тэгэхээр дээрх гэмтлүүдийг би учруулсан юмаа...гэжээ. /хх-90-91/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-41/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-37/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-69/, авто тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-73/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-71-72/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Бт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.Б нь 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян-уулын 32 дугаар гудамжинд  иргэн З.Цогтгэрэлийг боож унаган зодож хүний эрүүл мэндэд хамрын нуруу, эрүү, баруун сарвуу, зүүн сарвуунд зулгаралт, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

хохирогч З.Цогтгэрэлийн өгсөн “...найз хүүхэн Даваагарамтай маргалдаж байсанаа чамаас боллоо гээд намайг гэрээсээ хөөгөөд дайраад байсан, тэгэхээр нь би гэрээс нь гараад гудамжны үзүүр дээр зогсож байтал араас...Баатарбилэг ирээд намайг куртканы захнаас боогоод бид хоёр хамт газар унасан, Баатарбилэгтэй ноцолдож байгаад бид хоёр салсан...” гэх мэдүүлэг,

гэрч Э.Нямдаваагийн өгсөн ”...би сайн санахгүй байна, Баатарбилэг, Цогтгэрэл хоёр маргалдаад гадаа гараад зууралдаж ноцолдоод байсан, Баатарбилэг Цогтгэрэлийг газар унагаачихсан юм...” гэх мэдүүлэг,

шинжээч эмч Ц.Ганболдын өгсөн “...Цогтгэрэлийн биед учирсан дээрх гэмтлүүд нь боолт болон үрэгдэл, шүргэгдэх механизмаар үүсгэгдэнэ. Харин хуйханд байгаа хавдар нь цохих болон унахад үүснэ...” гэх мэдүүлэг ,

“...З.Цогтгэрэлийн биед хамрын нуруу, эрүү, баруун сарвуу, зүүн сарвуунд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...” гэх Шүүх эмнэлгийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн №2800 дугаар дүгнэлт,

шүүгдэгч М.Б яллагдагчаар өгсөн “...Би эхлээд Даваагармаатай архинаас болж маргалдаад, дараа нь Цогтгэрэл рүү дайрч байсанаа санаад байгаа юмаа, тэгээд нэг мэдсэн чинь хашааны гадаа Цогтгэрэл заамдалцаж байгаад газар унагаагаад ноцолдсон...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бол Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.

Хууль зүйн хувьд М.Б нь үл ялих шалтгааны улмаас хохирогч З.Цогтгэрэлийг зодож бие махбодийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч З.Цогтгэрэл нь гомдол саналгүй, нэхэмжилсэн зүйлгүй байна.

Шүүгдэгч М.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, ажил эрхэлдэггүй байдлыг нь харгалзан дээрхи зүйл, хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйл, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.