| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/0399/Э |
| Дугаар | 410 |
| Огноо | 2019-04-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 410
-
-
2019 4 09 2019/ШЦТ/410
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга С.Буянхишиг,
улсын яллагч Х.Анхцэцэг,
шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Аийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1908014260447 дугаар хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Гранд пиглет” ХХК-д ээлжийн ахлах ажилтан ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух,
урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 4 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон, Алтай овогт Цэцэгмаагийн А /РД: /.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Ц.А 2019 оны 3 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт 71 б тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Я.Жг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Хамтран амьдраад 4 жил болж байна. Дундаасаа 1 хүүхэдтэй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хардсаны улмаас гараараа цохиж зодсон. Согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Буруу зүйл хийснээ ухамсарлаж байна. Торгох ялыг зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн 1908014260447 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Я.Жгийн: “...2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ...Бадамханд бид хоёр дэлгүүрээс 2 литрийн пиво нэгийг авч уугаад дуусаж байхад А, Энхболд хоёр танихгүй дөрвөн хүнтэй хөзөр тоглохоор орж ирээд үлдээсэн архиа тоглож байхдаа ууж дуусаад дахин 500 граммын 1 шил, 750 граммын 2 шил архи авч ирэн хувааж уусан. Хүү Мандахнаран хойморт тоглоод явж байгаад аавынхаа хажууд очиж зогсоход А намайг “хүүхдээ аваач, хүн тоглуулахгүй юм” гээд уурласан. Намайг хүүхдээ очоод авах гэхэд хүү надад ирэхгүй гээд байсан болохоор А өвөр дээрээ авч суулгаад “ээждээ салаавч өг, зайл, ална шүү” гэж хэл гээд байсан. Энэ үед хадам дүү Бадамханд “Ахаа та болиоч, хүүхдэд юу зааж өгөөд байгаа юм бэ” гэж хэлэхэд “чамд хамаагүй би хүүхдэдээ хайртай болохоор ингэж хэлүүлж байгаа юм” гээд маргалдаж эхэлсэн. ...А Бадамханд хоёр маргалдаж дуусахад А намайг “гэртээ харья” гээд загнаад байхаар нь би “чи согтуу байна, машин барьж болохгүй, хоноод явъя” гэж хэлэхэд гараад хойд айл руу тоглохоор орсон. Шөнийн 01 цагийн үед намайг хүүгээ унтуулахаар хөхүүлж байхад А орж ирээд “би хүмүүсээс чиний тухай сонссон шүү, чи ажил дээрээ жоохон хүүхдүүдтэй тамхи татаж, нүцгэн шалдан зогсож байдаг гэж байна, янхан, банзал” гэх мэтээр доромжлон зодсон. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-7-10, 99-101/,
Гэрч Б.Бадамхандын: “2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ...шөнийн 01 цагийн үед Ж эгч бид хоёр хүүхдүүдээ унтуулаад сууж байхад А ах орж ирээд Ж эгчтэй хоорондоо юм ярилцаж байснаа “би хүмүүсээс чиний тухай сонссон шүү, чи ажил дээрээ жоохон хүүхдүүдтэй тамхи татаж аальгүйтдэг, миний найзуудтай архи уусан байна, янхан, банзал” гэх мэтээр доромжлон зүүн орон дээр хүүхдээ хөхүүлээд сууж байсан эхнэрээ хэд хэдэн удаа цохиход нь би салгасан. Ж эгчийн хамраас цус гараад байхад А ах хүүхдээ булааж аваад хүүхэд дээр нь гоожсон цусыг угааж зогсож байснаа дахин очиж хэд хэдэн удаа цохисон. Би дахин салгаад гэрээсээ ахыг хөөхөд хүүхдээ аваад машинаа унаад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-16-18/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.03.05-ны өдрийн 3034 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Я.Жгийн биед хамрын ясны зөрүүтэй далд хугарал, хоёр нүдний зовхи, зүүн хацарт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-13/,
Шүүгдэгч Ц.Аийн яллагдагчаар өгсөн: “2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ...зааланд тоглож дуусаад 18 цагийн үед Энхболд, түүний хамаатны залуугийн хамт гэрт даалуу тоглохоор ирсэн. Араас хамт зааланд тоглож байсан хүмүүс гэрт ирж бид даалуу тоглоод үлдээсэн архиа уусан. Хүү Мандахнаран миний хажууд ирээд хүмүүсийн тоглож байсан даалууг нураагаад байсан болохоор би Жг “хүүхдээ аваач хүн тоглуулахгүй юм” гээд хэд хэдэн удаа хэлэхэд ирж хүүхэд авахгүй болохоор нь уурласан. Ж ирээд хүүхдээ авах гэхэд xүү ээж дээрээ очихгүй гээд уйлаад байсан болохоор нь өвөр дээрээ авч суугаад Жтай хэрэлдэж байсан. Тэгээд хүүдээ хандан “ээждээ зайл, ална шүү” гэж хэл гэсэн. Энэ үед төрсөн дүү Бадамханд “А ахаа, та болиоч гаднаас хүмүүс ирчихээд байхад хүүхдүүдийн дэргэд хэрүүл хийгээд байх юм” гээд хөөгөөд байхаар нь Жг хамт авч явах гэхэд “намайг согтуу байж яаж явах гээд байгаа юм, эндээ хоноод маргааш явъя” гээд байхаар нь хүүхдээ авч гараад явах үед Бадамханд араас гарч ирээд гадаа бид хэсэг маргалдсан. Би дүүтэйгээ хэрэлдэж байгаад гэрт ороод Жг ажил дээрээ хүмүүстэй хонож, архи уусан талаар хүнээс сонссон болохоор уурандаа Жд муу үг хэлж зодсон...” гэх мэдүүлэг /хх-102-105/,
шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-27/, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны тодорхойлолт /хх-28/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-29/, “Гранд пиглет” ХХК-ийн тодорхойлолт /хх-30/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-33/, АСАП сангийн мэдээлэл /хх-35/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-37/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-46-50/, хохирогчийн хүсэлт /хх-110/, прокурорын санал /хх-115/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.А согтуурсан үедээ 2019 оны 3 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 71б тоотод хамтран амьдрагч Я.Жг зодож, хамрын ясны зөрүүтэй далд хугарал, хоёр нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Я.Жгийн “...А ...доромжлон зодсон...” гэх мэдүүлэг /хх-7-10, 99-101/, шүүх эмнэлгийн 3034 дүгээр “1. Я.Жгийн биед хамрын ясны зөрүүтэй далд хугарал, хоёр нүдний зовхи, зүүн хацарт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-13/, гэрч Б.Бадамхандын “..А ах ...эхнэрээ хэд хэдэн удаа цохиход нь би салгасан. ...дахин очиж хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-16-18/, шүүгдэгч Ц.Аийн яллагдагчаар өгсөн “...Жд муу үг хэлж зодсон...” гэх мэдүүлэг /хх-102-105/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-46-50/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Аийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Я.Жг зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул Ц.Аийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Я.Жгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Надад гомдол санал мөн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-7-10/, “...Эмнэлэгт үзүүлсэн баримт бичиг байхгүй учир нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт /хх-110/ зэргийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ц.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хүүхдээ хөхүүлж байгаа эмэгтэйг цохисон, дахиад очиж цохисон үйлдлийг харгалзан Ц.Аийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгч “Торгох ялыг зөвшөөрч байна. 600.000 төгрөгөөр торгож өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн эрх чөлөөнд халдсан, шүүгдэгчийн зүй бус үйлдэл буюу бага насны хүүхдэдээ эхийнх нь эсрэг муу үг зааж өгсөн, салаавч өг, зайл, ална шүү гэх зэргээр үг зааж өгсөн үйлдэл/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлт үндэслэлтэй байна. Гэвч хэмжээний хувьд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд буюу согтуурсан үедээ хохирогчийг хүүхдээ хөхүүлж байхад хардсан гэх шалтгаанаар доромжилж, зодож, дахин дахин үргэлжлүүлж зодсон, мөн шүүгдэгчийн зүй бус үйлдэл буюу бага насны хүүхдэдээ эхийнх нь эсрэг муу үг зааж өгсөн, салаавч өг, зайл, ална шүү гэх зэргээр үг зааж өгсөн үйлдэлд 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт нь хууль ёсны зарчим болоод шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс /сард 880.000-1.000.000 төгрөгийн цалин авдаг гэх/, бусад орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч Ц.Аийг 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.А урьдчилсан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Алтай овогт Цэцэгмаагийн Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аийг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.А торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.А урьдчилсан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР