Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 455

 

 

 

 

 

-

-

     2019           4           22                                         2019/ШЦТ/455         

 

-                                         

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Ц.Гансүлд,

шүүгдэгч Б.Ү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Үыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908008050309 дүгээр эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Монгол Улсын боловсролын их сургуулийн 3 дугаар курсийн оюутан гэх, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт оршин суух,

урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан, Тавт овогт Батсүхийн Ү /РД: /.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Б.Ү нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны 412 тоотоос иргэн С.Эы эзэмшлийн “Самсунг” маркийн зөөврийн компьютер, “Жордан” брэндийн пүүз, бэлэн 550.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, 928.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Ү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй. Дахиж ийм хэрэг хийхгүй” гэв.

 

Эрүүгийн 1908008050309 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч С.Эы: “2019 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө 12 цагт зочид буудлаасаа гараад манай гэр лүү хамт явсан. Тухайн үед надтай хамт хоносон эмэгтэй надаас “би танайд очоод үсээ угаачихаад гэр лүүгээ явъя” гэж хэлэхэд нь би зөвшөөрч манай гэрт очсон. Тэр охин надад Үүрээ гэж дууддаг Ү гэх нэртэй гэж хэлсэн. ...21 цагийн үед манай дүү нар гэрт ирээд намайг сэрээсэн. Би Үүрээ гэх эмэгтэй хэзээ явсанг мэдэхгүй байна. Дүү Пүрэвжаргал надад “таны пүүз болон нөөтбүүк алга байна” гэж хэлсэн. Тэгээд би босоод гэрт байсан өөрийнхөө эд зүйлийг шалгасан чинь миний Жордан брэндийн 560.000 төгрөгөөр хорооллын E puuz гэх нэртэй газраас худалдаж авсан, компьютер ландаас 1.200.000 төгрөгөөр худалдаж авсан i5 үзүүлэлттэй Самсунг брэндийн нөөтбүүк зэрэг гэрт байгаа эд зүйлээ хайгаад шалгаж байтал “манай гэр бүлийнхний захиалсан байсан ор ирэхэд үед нь төлбөрөө төлөх гээд бурхны доор шүүгээнд утасны хайрцганд хийсэн байсан 550.000 төгрөг байхгүй байна” гэж манай дүү хэлсэн. Тэгээд яг тэрний дараа цагдаад дуудлага өгсөн. ...Би мөнгө болон нөөтбүүк, пүүзээ буцааж хүлээн авсан. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-6-7/,

Гэрч Л.Пүрэвжаргалын: “2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 13 цагийн үед гэртээ байтал манай ах нэг эмэгтэйтэй гаднаас орж ирсэн. Би тэр эмэгтэйг урьд өмнө нь харж байгаагүй. 14 цагт гэрээсээ гарахад манай ах нөгөө эмэгтэй 2 үлдсэн. Тэгээд орой 21 цагийн үед ирэхэд ах унтаж байсан. Тухайн үед нөөтбүүк хайгаад олоогүй. Ингээд ахыгаа сэрээгээд асуутал мэдэхгүй гэсэн. Хамт ирсэн эмэгтэйг авч явсныг мэдээд цагдаад өргөдөл гаргасан...” гэх мэдүүлэг /хх-8-9/,

“Дамно” ХХК-ийн 2018.02.27-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний СХ3-19-128 дугаар тайлангийн дүгнэлтэд: “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 878.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэжээ /хх-21-22/,

Шүүгдэгч Д.Үын яллагдагчаар өгсөн: “Би 2019 оны 01 дүгээр сарын 22-ны шөнийн 3-4 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Вест бааранд сууж байтал нэг залуу миний ширээн дээр ирээд надтай танилцсан. ...Өнөр нэртэй буудалд орсон. Тэгээд маргааш өглөө нь буудлын хүн нөгөө залуу бид хоёрыг “гарах цаг чинь болчилоо” гэж хэлсэн. Тухайн үед би “үсээ угаачихаад гарлаа” гэсэн чинь нөгөө залуу “манайд очоод угаачих” гэсэн. Тэдний гэрт очсон. Удалгүй буцаж гараад дэлгүүрээс пиво авсан, нөгөө залуу унтаад өгсөн. Тэр үед нь би цонхны тавцан дээр байсан нөөтбүүк болон утасны хайрцганд байсан 550.000 төгрөгийг аваад хаалгаар гарах үед үүдэнд Жордан брэндийн пүүз байхаар нь аваад гарсан. ...Би 5 сартай жирэмсэн, 3 настай хүүхэдтэй. ...Би хохиролд нөөтбүүк, пүүзийг нь буцааж өгсөн. Бэлэн 550.000 төгрөг төлсөн. Хохирлоо бүгдийг нь барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх-29-30/,

Зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-15-19/, эрүүгийн хариулага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-34/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-35-38/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-39/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-40/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-41/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-43/, дансны хуулга /хх-44-45/, жирэмсний түүх, эхо-ны зураг /хх-54-59/, хохирогчийн хүсэлт /хх-61/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Ү согтуурсан үедээ 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байр, 412 тоотод байхдаа иргэн С.Эы эзэмшлийн “Самсунг” маркийн зөөврийн компьютер, “Жордан” брэндийн пүүз, бэлэн 550.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 928.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч С.Эы “...хамт хоносон эмэгтэй надаас “би танайд очоод үсээ угаачихаад гэр лүүгээ явъя” гэж хэлэхэд нь би зөвшөөрч манай гэрт очсон. ...“Пүүз болон нөөтбүүк алга байна” гэж хэлсэн. ...550.000 төгрөг байхгүй байна алга байна” гэж манай дүү хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-6-7/, гэрч Л.Пүрэвжаргалын “...2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 13 цагийн үед гэртээ байтал манай ах нэг эмэгтэйтэй гаднаас орж ирсэн. ...нөөтбүүк хайгаад олоогүй...” гэх мэдүүлэг /хх-8-9/, “Дамно” ХХК-ийн СХ3-19-128 дугаар “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 878.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан /хх-21-22/, шүүгдэгч Д.Үын яллагдагчаар өгсөн “...нөгөө залуу унтаад өгсөн. ...нөөтбүүк болон утасны хайрцганд байсан 550.000 төгрөгийг аваад хаалгаар гарах үед үүдэнд Жордан брэндийн пүүз байхаар нь аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх-29-30/, зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-15-19/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Үын иргэн С.Эы гэрт байхдаа түүний “нөөтбүүк, пүүз, бэлэн мөнгө” зэрэг эд зүйлийг авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Эд 928.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол /хх-62-63/ учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн өгсөн “...Би мөнгө болон нөөтбүүк, пүүзээ буцааж хүлээн авсан. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-6-7/, “...эд зүйлсээ эргүүлэн олж авсан. Гомдол санал байхгүй” гэх хүсэлт /хх-61/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Хохирогчид 928.000 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, урьд ял шийтгэгдэж байсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэж,

шүүгдэгч “Ял хойшлуулах юм уу, тэнсэж өгнө үү. Дахиж ийм хэрэг үйлдэхгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтууруулах ундааны зүйл хэрэглэн, улмаар согтуурсан үедээ гэрийн эзнийг унтаж байгааг далимдуулан санаатай гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 928.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол биет байдлаар төлөгдсөн, хохирогч “гомдол саналгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, 3 настай хүүхэдтэй, жирэмсэн/-ыг болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгааг тус тус харгалзан талуудын эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Үад 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг дээрх нөхцөл байдлуудыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Ү жирэмсэн болох нь жирэмсний түүх, эхо-ны зураг /хх-54-59/ зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...жирэмсэн эмэгтэйд оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж болно...” гэж заасныг баримтлан түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэж байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ү урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Тавт овогт Батсүхийн Үыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Үыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Үад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ү урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Үад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Ү нь хүүхдээ хүмүүжүүлэхээс зайлсхийвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Үад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР