| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/00140/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/145 |
| Огноо | 2019-05-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2019/ШЦТ/145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.А, С.А
Шүүгдэгч: Б.Э, А.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б Эт, Б овгийн А А нарт холбогдох 1912...... дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б овгийн БЭ /РД: /
Шүүгдэгч: Бовгийн А А /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч А.Ань 2019 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан Овоо багийн нутаг Хонгор гэх газар иргэн Б.Эыг архи өгсөнгүй гэж маргалдан улмаар нүүрэн тус газар өшиглөж, зүүн гарын эрхий хурууг нь хазаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Яллагдагч Б.Энь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан Овоо багийн нутаг Хонгор гэх газар иргэн А.Азүүн хөмсөг тус газар нь хазаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед:
Шүүгдэгч А.А: ...намайг хазсан учраас би тавиулахын тул нүүрийг нь маажсан.
Би хоёр гурав өшиглөөгүй, нэг удаа өшиглөсөн гэжээ.
Шүүгдэгч Б.Э ...Аминий зүүн гарын эрхий хуруунаас хазахад би
Ахөмсөгийг нь хазсан. Ахөмсөгийн хазсан буруугаа хүлээн зөвшөөрч байна, гэмшиж байна гэжээ.
Хохирогч А.А: эрүүл мэндээрээ хохирсон. Дахин эмнэлэгт үзүүлж эмчилгээ
хийлгэхээр байгаа учраас баримтаар гаргаж өгсөн хохирлоо нэхэмжилж байна...гэжээ.
Хохирогч Б.Э: ...хохиролд гарсан 3.240.700 төгрөг нэхэмжилж байна...гэжээ.
Эрүүгийн 1912000170083 дугаартай хэргээс мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Б.Эын өгсөн:... 2018 оны 12 дугаар сарын 31-ний шөнө би эхнэр Ц хамт саахалт байдаг Т гэх айлд орж шинэ жил тэмдэглэсэн юм. Тэгээд шинэ оноо гаргачихаад шөнө 01 цагийн үед гэр рүүгээ харих гээд хамт байсан Төөгөө, Г, Б нар Т гэрээс нь түрүүлээд гарсан. Би эхнэр Ц хамт араас нь гарах гээд босоод үүд рүү явтал Т босч ирээд манай эхнэр Цхэрүүл өдөөд барьж авсанаа зодох гээд байсан. Тэгэхлээр нь би Т боль гээд эхнэрээсээ салгах гэтэл Тын эхнэр Аминий араас намайг хойш нь татаад унагаасан, би босоод иртэл Анөхрөө өмөөрөөд надруу дайраад байхаар нь би түлхтэл миний гар дээрээс барьж аваад эрхий хуруунаас хазчихаад тавихгүй болохоор нь Ахөмсгөн дээрээс нь хазсан. Тэр хооронд Аминий нүүрийг самардсан. Абид хоёрыг Тын хүү С салгасан. Би салаад суух гэсэн чинь миний нүүр рүү Аөшиглөсөн би нүүрээ дараад доошоо суутал дахиад 2, 3 удаа өшиглөсөн. Би хэсэг хугацаанд толгой манараад гэрийн зүүн талаар үүд рүү мөлхсөн чинь гаднаас Төөгөө орж ирээд намайг аваад гэрээс гарсан. Би гэрээс гараад толгой эргээд явж чадахгүй байхад манай эхнэр Цэрэнчанаа, Төөгөө хоёр намайг сугадаад гэрт хүргэж өгсөн. Бид нар шинэ жил тэмдэглээд архи тойруулаад манай эхнэр Цархи аягалж байсан. Цархиа тойруулахдаа Тт өгөлгүй алгассан гэсэн. Тэгсэн чинь манай эхнэрт уурлаад архи өгөхгүй ялгалаа гээд агсраад байсан, манай эхнэр урдаас нь хэрэлдсэн, тэрнээс болоод манай эхнэрийг гарах гэж байхад нь хэрүүл өдөөд бариад авсан. Миний гарын эрхий хуруунаас Ахазсан, дараа нь нүүр рүү 3, 4 удаа өшиглөсөн, намайг өөр хүн зодож цохиогүй. Ц Т зодож цохиогүй, барьж аваад орон дээр дарсан гэсэн, би тэр хоёр барьцалдаж авахыг л харсан өөр зүйл харж чадаагүй. Би Т цохиогүй, миний эхнэрийг бариад авахаар нь салгах гэж татсан. Тэгсэн чинь Ачи манай нөхрийг зодлоо гээд над руу дайрсан. Би гомдолтой байна, эмчилгээнд гарсан зардлаа нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 хуу/
Хохирогч А.А өгсөн:... 2018 оны 12 дугаар сарын 31-ний шөнө 20 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан Овоо багийн нутаг Хонгорын ам гэх газар манай гэрт манай баз Ээхнэр Ц хамт орж ирсэн. Тэгээд бид нар манайд хоол, цай идэж уугаад нэг шил архи хувааж уусан. Тэгтэл Т эхнэр Батдулам, Г нар манайд орж ирээд бид нар хамт найрлаж байгаад Тыг гэрт орж үргэлжлүүлсэн. Гэтэл Ц манай нөхөр Ттай хэрүүл хийхээр нь би нөхрийгөө аваад гэртээ хариад байж байтал араас бүгдээрээ манай гэрт ороод ирсэн. Тэд нарыг манайд ороод ирэхээр нь та нар хэрүүлгүй байвал хамаа алга манайд суу хэрэв хэрэлдэж маргалдах гэж байгаа бол явцгаа гэж хэлсэн. Тэгээд манай гэрт архи уугаад сууж байснаа Цманай нөхөр Ттай дахиад хэрүүл хийгээд хоорондоо барьцалдаж аваад зодоон хийх гээд байхаар нь манай хүү С аавыгаа салгаад орон дээр хэвтүүлсэн. Гэтэл Цнөхөр Этайгаа нийлээд манай нөхрийг зодох гээд байхаар нь би Эыг хоргилсон чинь Эминий хөмсөгнөөс хазаад намайг тулга тойруулаад чирсэн. Тэгтэл манай хүү С хүрч ирээд намайг салгаж авсан. Энадруу дахиж дайраад хуруугаа миний амруу хийгээд амыг чинь цуулна гээд байхаар нь хуруунаас нь хазсан. Манай хүү С Эбид хоёрыг салгаад манайд байсан хүмүүсийг гэрээс хөөж гаргасан. Хэсэг хугацааны дараа Цманайд эргэж орж ирээд чи цагдаад дуудлага өгч байгаа бол би танай хүүхдийг барьцаалж цагдаад гомдол гаргана гээд байсан. Цбол манай нөхрийн төрсөн эгч нь байгаа юм, тэгээд архи уугаад сууж байхад Цархи тойруулахдаа манай нөхөр Тт өгөлгүй алгассан байсан. Тэрэнд Т уурлаад Цэрэнчанаатай хэрүүл хийсэн, тэрнээс болж хэрүүл нь газар авч зодоон болсон. Эминий хөмсөгнөөс хазсан, би Эыг өөрөөсөө салгах гээд хумсаараа нүүрийг нь самардсан, Эминий амруу хуруугаа хийхээр нь нэг хурууг нь хазсан өөр зодоон цохион болоогүй. Манай хүү С хүнд гар хүрч зодож цохисон зүйл байхгүй, харин Эыг надаас салгасан. Зодоон болох үед манай гэрт манай нөхөр Т, Цэрэнчанаа, Э, С тэгээд би байсан өөр хүн байгаагүй, манайд байсан хүмүүс бид нарыг хоорондоо маргалдсан чинь гараад явчихсан. Би маш гомдолтой байна, би эмчилгээнд гарах бүх зардлаа нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 хуу/
Гэрч Б.Цөгсөн:...2018 оны 12 дугаар сарын 31-ний шөнө Архангай аймгийн Цэнхэр Алтан-Овоо багийн нутаг Хонгор гэх газар саахалт байдаг төрсөн дүү Тын гэрт нь шинэ жил тэмдэглээд нөхөр Эын хамт орсон. Тухайн үед манай хотны Г, С, Т, Б бид нар байсан. Бид нар шөнө 01 цагийн үед гэр рүүгээ харих гээд Тын гэрээс нь гарах гэж байсан, Төөгөө, Ганаа, Сэрсээ, Бнар гэрээс түрүүлээд гараад явсан, манай нөхөр бид хоёр араас нь гарах гэж байсан чинь Т намайг барьж аваад зодох гээд байсан. Тэгсэн манай нөхөр Энамайг салгаж авах гээд Т татсан чинь эхнэр Ань манай нөхрийг хойноос нь татаад унагаасан. Т намайг дээрээс дараад салахгүй байсан. Тэр хооронд Аманай нөхөр Эыг зодсон байсан. Тэгтэл гаднаас Төөгөө, Ганаа хоёр орж ирээд Ганаа нь Т надаас салгасан. Би босч ирээд явж чадахгүй байж байгаад хэсэг суугаад гэрээс нь гарсан. Манай нөхөр Э, Ад зодуулаад босч чадахгүй гэрээс мөлхөөд гарах гэж байхад нь Төөгөө босгоод аваад гарсан байсан. Т намайг дарсан байх хойгуур манай нөхөр Эын гарын эрхий хуруунаас нь Ахазчихаад тавихгүй байсан. Тэгэхлээр нь ЭАдухнаас нь хазсан чинь хүү С нь манай нөхрийг ээжээсээ салгасан. Тэр хооронд нь Аманай нөхрийн нүүр рүү 2, 3 удаа цохисон. Манай нөхөр Эын нүүр, ам, чихнээс нь цус гараад нүүр нь битүү цус болсон байсан. Төөгөө бид хоёр Эыг хоёр талаас нь сугадаад гэртээ очсон. Би Тын гэрт нь малгай, гар утас хоёроо үлдээсэн байсан учраас авах гээд Төөгөөтэй хамт эргээд очтол Агэрийнхээ баруун орон дээр хөмсөгөө дарчихсан духнаас нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Би гар утсаа хойд талын орон дээрээс нь авсан чинь Т, Ахоёр хоёулаа зэрэг босч ирээд намайг зодох гээд дайрсан чинь Төөгөө салгасан, би тэдний гэрээс нь гараад гэр рүүгээ явсан. Бид нар гэрт нь архи ууж байхад би Тт дундхан архи аягалж өгсөн. Тэгтэл Т надад архи өгсөнгүй гээд над руу агсараад байхаар нь би аашилсан юм. Түүнд өсөрхөөд намайг барьж авсан юм шиг байсан. Намайг зодож цохисон хүн байхгүй. Т намайг барьж аваад зодох гээд дайраад байсан. Аэрхий хуруунаас нь хазсан гэсэн, нүүрийг нь самардсан байсан, нүүр рүү нь 2, 3 удаа өшиглөсөн байсан. Би цохиж байхыг нь хараагүй. ЭАг цохиогүй, харин духнаас нь хазсан байсан. Т манай нөхрийг цохиогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/
Гэрч С.Бн өгсөн: ...2018 оны 12 дугаар сарын 31-ний шөнө саахалт айл Тынд шинэ жил тэмдэглээд шөнө 01 цагийн үед тараад би нөхөр Тын хамт Г бид гурав Тын гэрээс гарсан. Гэрт Э, Цнар үлдсэн. Манай нөхөр Т бие засаад, Г бид хоёр хүлээгээд зогсож байтал гэрт хүмүүс хэрэлдээд шуугалдаад байхаар нь Т, Г хоёр түрүүлээд би араас нь ортол Т Эахыг аваад гарсан. Би А эгчийн хөмсөгнөөс гарсан цусыг цэвэрлэж өгөх гэтэл цэвэрлүүлэхгүй байсан. Тэгээд би буцаад гараад явсан. Т Эахыг хүргэж өгөх гээд явсан, би гэр рүү явсан. Зодоон болсон асуудлын талаар надад мэдэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/
Гэрч Б.Тын өгсөн:..Цбосч ирээд чи миний юуг мэддэг юм бэ гээд миний нүүр рүү цохихоор нь би босч ирээд Цэгчийг бариад авсан. Тэгээд манай хүү С бид хоёрыг салгасан. Тэгтэл хажуу талаас Ээхнэрийгээ өмөөрөөд намайг цохисон. Эыг над руу дайрахаар нь манай эхнэр А, Эыг хойш нь татаад унагаасан. Эбосч ирсэнээ манай эхнэр Ахөмсөг хэсгээс нь хазаад тавихгүй байсан чинь манай хүү С очоод салгасан. Эыг салгах үед Эунаад орны төмөр толгой мөргөсөн. Манай эгч Цнад руу дайраад салахгүй байсан учраас С Цэгчийг надаас холдуулсан. Гэтэл манай эхнэр АЭыг дарж унагаагаад нүүрэн дээрээс нь хөлөөрөө дэвссэн. Тэгээд манай хажуу талын айлын Ганаа Төөгөө нар орж ирээд бид нарыг салгасан. Миний биед гэмтэл учраагүй, манай эхнэр Ахөмсөгнөөс Эхазсан. Ахөмсөг нь язрахад цус гарсан байсан. Эын нүүрэн дээр манай эхнэр Ахөлөөрөө нэг удаа дэвссэн. Эунахдаа манай орны төмөр толгой мөргөж унасан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/
Гэрч Т.Сын өгсөн: ...манай аав Т, эгч Цхоёр зодоон хийгээд байхаар нь би салгасан. Тэгтэл Эах манай аавыг цохитол манай ээж А, Эахыг татаад унагаасан. Эах босч ирээд манай ээж Ахөмсөгнөөс нь хазаад тавихгүй байсан. Би очоод Эахыг ээжээс салгасан чинь манай аав Цэгч хоёрын хооронд дахиад барьцалдаад авсан. Би эргээд аав болон Цэгч хоёрыг салгатал манай ээж АЭахыг газар унасан байхад нь нүүрэн дээрээс нь дэвссэн байсан. Би салгаж дийлэхгүй байсан учраас гадаа байсан хүмүүсийг гэрээсээ дуудсан чинь Ганаа Төөгөө ах хоёр орж ирээд надтай хамт салгасан. Эхлээд манай аав Т Эах хамар руу нь гараараа нэг удаа цохисон. Манай ээж Ахөмсөгнөөс Эах хазсан. Эахын нүүр рүү нь манай ээж Анэг удаа дэвссэн. Эахыг ээж хойш нь татаад унагаах үед орны төмөр толгой мөргөсөн. Би Эахыг цохиогүй. Би зодоон хийж байсан хүмүүсийг салгах гэж их хичээсэн. Сүүлдээ гаднаас хүмүүс дуудаж хамт салгацгаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/
Гэрч Л.Тын өгсөн....гэрт хүмүүс хэрэлдээд шуугалдаад байхаар нь Г бид хоёр эргээд Тын гэрт нь ортол гэрийн үүдэнд Э, Ахоёр зууралдаад байсан. Би тэр хоёрыг салгаад Эыг гэрээс нь аваад гарсан. Араас Цгарч ирсэн. Эгазар уначихаад явж чадахгүй байсан учраас Цэгчтэй хоёр талаас нь сугадаад гэрт нь хүргэж өгсөн. Тэгтэл Цэгч Тын гэрт нь утас малгай хоёроо үлдээсэн байна очоод авна гээд надтай хамт Тынд орсон. Цэгчийг эргээд орох гэхэд нь дахиж ороод хэрэггүй гэсэн чинь утсаа авахгүй бол болохгүй гэсээр байгаад орсон. Би Тын гэрт ороод гэрийн хойд талын орон дээр нь суусан. Цэгч юмаа аваад эргээд гарах гэтэл А, Т хоёр дахиад Цхоёр талаас нь бариад авахаар нь би босоод салгаад гэрээс аваад гарсан. Тэгээд би гэр рүү, Цэгч гэр рүү явсан. Намайг гэрт ороход зодоон болоод өнгөрсөн байсан. Хэн нь хэнийгээ цохисныг мэдэхгүй. Т Цхоёр гэрийн баруун талд барьцалдаад авсан байсан. Эгэрийн үүд хэсэгт унасан байсан. Би шууд Эахыг салгаж аваад гэрээс гарсан. Ганаа буюу Г Т салгаад Цэгчийг аваад гарч ирсэн. ЦТын гэрт эргэж орох үед АТ нар Ццохисон талаар мэдэхгүй, ямар ч байсан барьцалдаад авсан байсан. Өмнө нь ЦТ нар маргалдсан, тэрнээс болж зодолдсон юм шиг байсан. Г болон манай эхнэр бид гуравыг гарах үед хэрүүл маргаан болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу/
Гэрч Б.Гн өгсөн...Т, Ббид нар гэрээс түрүүлээд гарсан. Э, Цхоёр үлдсэн. Бид гурвыг гадаа бие засаад байж байсан чинь гэрт хүмүүс шуугилдаад байхаар нь эргээд гэрт орсон чинь гэрийн баруун талд байх орны урд Цэрэнчинаа, Т хоёр зууралдаад байж байсан. Би тэр хоёрыг салгасан. Т Цгэзгээр нь хүзүүг нь ороогоод дарсан байсан. Гэрийн зүүн талд тогооны авдарны урд ЭАхоёр зууралдаад байсан. Тэр хоёрыг Т салгасан. С нь Т, Цхоёрыг салгах гэж байсан. Ямар зүйлээс болж зодолдсныг нь мэдэхгүй. Бид гуравыг гэрээс гарах үед хэрүүл маргаан болоогүй, өмнө нь ЭЦэрэнчинаатай маргаад байсан, тэрнээс болоод зодолдсон юм шиг байсан. Т салгаад орон дээр дарсан, тэр хойгуур Цэгч гараад явсан байсан учраас Цэрэнчинаагийн нүүрэнд гэмтэл учирсан байсныг мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/
А.А яллагдагчаар өгсөн: ... 2019 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 01 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутаг Хонгорын ам гэх газар манай гэрт манай хотны хүмүүс он гаргачихаад харих гээд манайхаас гарсан. Хамгийн сүүлд Э, Цнар манайхаас гарсан. Тэгтэл манай нөхөр Т Цэрэнчанаатай хэрүүл хийгээд хоорондоо барьцалдаж авсан. Тэгтэл Э эхнэртэйгээ нийлээд манай нөхрийг зодох гээд байсан. Би Эыг хориглосон чинь Э миний хөмсөгнөөс хазаад тавихгүй байсан. Тэгтэл манай хүү С хүрч ирээд намайг салгаж авсан. Энад руу дахиж дайраад хуруугаа миний ам руу хийгээд амыг чинь цуулна гээд байхаар нь хуруунаас нь хазсан. Манай хүү С Э бид хоёрыг салгасан чинь гаднаас Г, Т хоёр нар орж ирээд Э, Цхоёрыг манайхаас аваад гарсан өөр зүйл болоогүй. Манай нөхрийн төрсөн эгч Цархи аягалж байхдаа манай нөхөр Т архи уулаа бага уу гэсэн чинь Т уурлаад тэр хоёр хоорондоо хэрүүл хийсэн. Тэгээд манай гэрээс гарах гэж байхдаа дахиад хоорондоо хэрүүл хийгээд зодоон болсон. Эминий хөмсөгнөөс хазсан, би Эыг өөрөөсөө салгах гээд хумсаараа нүүрийг нь самардсан, Эминий ам руу хуруугаа хийхээр нь нэг хурууг нь хазсан, нүүр рүү нь өшиглөсөн. Өөр зодоон болоогүй. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, Э бид хоёр хоорондоо эвлэрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 56-58 хуу/
Б.Э яллагдагчаар өгсөн: ....2019 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө би эхнэр
Ц хамт саахалт байдаг Т гэх айлд орж шинэ оноо гаргачихаад шөнө 01 цагийн үед гэр рүүгээ харих гээд эхнэр Ц хамт гэрээс гарах гэж байсан чинь Т босч ирээд манай эхнэр Цхэрүүл өдөөд барьж авсанаа зодох гээд байсан. Тэгэхлээр нь би Т боль гээд эхнэрээсээ салгах гэтэл Тын эхнэр Аминий араас намайг хойш нь татаад унагаасан, би босоод иртэл Анөхрөө өмөөрөөд надруу дайраад байхаар нь би түлхтэл миний гарын эрхий хуруунаас хазчихаад тавихгүй болохоор нь Ахөмсгөн дээрээс нь хазсан тэр хооронд Аминий нүүрийг самардсан. Абид хоёрыг Тын хүү С салгасан би салаад суух гэсэн чинь миний нүүр рүү А өшиглөсөн би нүүрээ дараад доошоо суутал дахиад 2, 3 удаа өшиглөсөн би хэсэг хугацаанд толгой манараад гэрийн зүүн талаар үүд рүү мөлхсөн чинь гаднаас Төөгөө орж ирээд намайг аваад гэрээс гарсан. Манай эхнэр Цархи аягалж байгаад Тт өгөлгүй алгассан гэсэн тэгсэн чинь манай эхнэрт уурлаад архи өгөхгүй ялгалаа гээд агсараад байсан, манай эхнэр урдаас нь хэрэлдсэн тухайн үед хэрүүл намжсан юм. Тэгээд эхнэр бид хоёр харих гээд Тын гэрээс гарах гэж байхад дахиад хэрүүл өдөөд Ц бариад авсан юм. Би А зүүн талын хөмсөгний дээд хэсгээс нэг удаа хазсан, өөр газар цохиогүй. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 64-66 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 34 дугаартай дүгнэлт:
1. А.А биед тархи доргилт, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, зөөлөн эдийн няцралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтлүүд учирчээ.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, ирмэгтэй зүйлийн хазах үйлчлэлээр үүснэ.
3. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй.
4. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 29 хуу/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1154 дугаартай дүгнэлт:
1. Б.Эын биед баруун нүдний ухархайн дотор, доод ханын цөмөрсөн хугарал,
хамар ясны хугарал, тархи доргилт, баруун нүдний доод зовхи, зүүн хацрын төвгөр, хамрын нурууны цус хуралт баруун нүдний алимны гадна, дотно салстын цус харвалт, зүүн гарын эрхий хурууны язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 35 хуу/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 30-31 хуу, 36-37 хуу/
Б.Эын эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд болон эмчид үзүүлсэн, эмчилгээ хийлгэсэн гэх баримтууд /хх-ийн 38-48 хуу/
А.Аиргэний үнэмлэхний лавлагаа, хуулбар /хх-ийн 72 хуу, 75 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 хуу/
Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 74 хуу/
Б.Эын иргэний үнэмлэхний лавлагаа, хуулбар /хх-ийн 81 хуу, 82 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84 хуу/
Малын А дансны хуулбар /хх-ийн 76-77 хуу, 85-86 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 87-88 хуу/ зэрэг болно.
А.Ашүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед гаргаж өгсөн баримтууд / хх-ийн 118-127 хуу/
Б.Эын шүүх хуралдааны үед гаргаж өгсөн баримтууд / хх-ийн 140-154 хуу/
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч А.А, Б.Энарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Ань 2019 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан Овоо багийн нутаг Хонгор гэх газар хохирогч Б.Эыг архи өгсөнгүй гэж маргалдан улмаар нүүрэн тус газар өшиглөн зодож биед баруун нүдний ухархайн дотор, доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, баруун нүдний доод зовхи, зүүн хацрын төвгөр, хамрын нурууны цус хуралт баруун нүдний алимны гадна, дотно салстын цус харвалт, зүүн гарын эрхий хурууны язарсан шарх гэмтэл учруулсан,
шүүгдэгч Б.Энь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан Овоо багийн нутаг Хонгор гэх газар хохирогч А.Азүүн хөмсөг тус газар нь хазан зодож, түүний биед тархи доргилт, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, зөөлөн эдийн няцралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий гэмтлүүд учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч А.Ань 2019 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө хохирогч Б.Эыг
зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Эын өгсөн:..Тын эхнэр Аминий араас намайг хойш нь татаад унагаасан, би босоод иртэл Анөхрөө өмөөрөөд надруу дайраад байхаар нь би түлхтэл миний гар дээрээс барьж аваад эрхий хуруунаас хазчихаад тавихгүй болохоор нь Ахөмсгөн дээрээс нь хазсан. Тэр хооронд Аминий нүүрийг самардсан. Абид хоёрыг Тын хүү С салгасан. Би салаад суух гэсэн чинь миний нүүр рүү Аөшиглөсөн би нүүрээ дараад доошоо суутал дахиад 2, 3 удаа өшиглөсөн. Би хэсэг хугацаанд толгой манараад гэрийн зүүн талаар үүд рүү мөлхсөн чинь гаднаас Төөгөө орж ирээд намайг аваад гэрээс гарсан. Би гэрээс гараад толгой эргээд явж чадахгүй байсан намайг манай эхнэр Ц, Т хоёр сугадаад гэрт хүргэж өгсөн....гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 хуу/
Гэрч Б.Ц өгсөн:...манай нөхөр бид хоёр араас нь гарах гэж байсан чинь Т намайг барьж аваад зодох гээд байсан. Тэгсэн чинь манай нөхөр Энамаг салгаж авах гээд Т татсан чинь эхнэр Ань манай нөхрийг хойноос нь татаад унагаасан гэсэн. Т намайг дээрээс дараад салахгүй байсан. Тэр хооронд Аманай нөхөр Эыг зодсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/
Гэрч Б.Тын өгсөн:.. Эыг салгах үед Э унаад орны төмөр толгой мөргөсөн. Манай эгч Ц над руу дайраад салахгүй байсан учраас С Ц эгчийг надаас холдуулсан. Гэтэл манай эхнэр А Эыг дарж унагаагаад нүүрэн дээрээс нь хөлөөрөө дэвссэн...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/
Гэрч Т.Сын өгсөн: ...би эргээд аав болон Цэгч хоёрыг салгатал манай ээж АЭахыг газар унасан байхад нь нүүрэн дээрээс нь дэвссэн байсан. Би салгаж дийлэхгүй байсан учраас гадаа байсан хүмүүсийг гэрээсээ дуудсан чинь Ганаа Төөгөө ах хоёр орж ирээд надтай хамт салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/
Гэрч Б.Гантулгын өгсөн...гэрийн зүүн талд тогооны авдарны урд ЭАхоёр зууралдаад байсан. Тэр хоёрыг Т салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1154 дугаартай дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Харин Б.Энь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө хохирогч А.Аг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч А.Аөгсөн:... 2018 оны 12 дугаар сарын 31-ний шөнө 20 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан Овоо багийн нутаг Хонгорын ам гэх газар манай гэрт манай баз Ээхнэр Ц хамт орж ирсэн. Тэгээд бид нар манайд хоол, цай идэж уугаад нэг шил архи хувааж уусан...Цнөхөр Этайгаа нийлээд манай нөхрийг зодох гээд байхаар нь би Эыг хоргилсон чинь Эминий хөмсөгнөөс хазаад намайг тулга тойруулаад чирсэн. Тэгтэл манай хүү С хүрч ирээд намайг салгаж авсан. Энад руу дахиж дайраад хуруугаа миний ам руу хийгээд амыг чинь цуулна гээд байхаар нь хуруунаас нь хазсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 хуу/
Гэрч Б.Цөгсөн:... манай нөхөр Эын гарын эрхий хуруунаас нь Ахазчихаад тавихгүй байсан гэсэн тэгэхлээр нь ЭАдухнаас нь хазсан чинь хүү С нь манай нөхрийг ээжээсээ салгасан...Агэрийнхээ баруун орон дээр хөмсөгөө дарчихсан духнаас нь цус гарсан байдалтай хэвтэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/
Гэрч С.Батдуламын өгсөн:...би Аэгчийн хөмсөгнөөс гарсан цусыг цэвэрлэж өгөх гэтэл цэвэрлүүлэхгүй байсан. Тэгээд би буцаад гараад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/
Гэрч Б.Тын өгсөн:..Эбосч ирсэнээ Ахөмсөг хэсгээс нь хазаад тавихгүй байсан чинь манай хүү С очоод салгасан. Эыг салгах үед Эунаад орны төмөр толгой мөргөсөн. Манай эгч Цнад руу дайраад салахгүй байсан учраас С Цэгчийг надаас холдуулсан...Ахөмсөг нь язрахад цус гарсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/
Гэрч Т.Сын өгсөн: ...эхлээд манай аав Т Эах хамар руу нь гараараа нэг удаа цохисон. Манай ээж Ахөмсөгнөөс Эах хазсан. Эахын нүүр рүү нь манай ээж Анэг удаа дэвссэн. Эахыг ээж хойш нь татаад унагаах үед орны төмөр толгой мөргөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/
Гэрч Б.Гантулгын өгсөн... гэрийн зүүн талд тогооны авдарны урд Э, Ахоёр зууралдаад байсан. Тэр хоёрыг Т салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 34 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас Б.Э, А.Анарын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Э, А.Анарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Энь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож 3.240.700 төгрөгийг /хх-ийн 139-151 хуу/ шүүгдэгч А.Агаас нэхэмжилсэн бөгөөд үүнээс 3.115.700 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Эаас 3.115.700 төгрөг гаргуулан хохирогч А.Ад олгуулж, үлдэх 125.000 төгрөгийн нэхэмжлэл нь Улаанбаатар хотоос Архангай аймаг, Архангай аймгаас Улаанбаатар хот руу явсан замын зардлын 100.000 төгрөг нь нотлох баримтгүй /хх-ийн 139 хуу/ 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн орлогын Окулопкастик үзлэг /хх-ийн 146 хуу/-ийн 25.000 төгрөгийн баримт нь байгууллагын тамга тэмдэггүй нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтад шүүх үнэлгээгүй, шүүх хуралдааны үед тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул 125.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.Энь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч А.Ань гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож 1.731.000 төгрөгийг /хх-ийн 118-127 хуу/ шүүгдэгч Б.Эаас нэхэмжилсэн боловч 1.099.420 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтаар нотлогдож байх боловч Хийлс-эйд ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн /хх-ийн 122 хуу/-н 70.000 төгрөгийн бэлэн мөнгөний баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй шүүх нотлох баримтад үнэлгээгүй, нотлох баримтаар нотлогдож буй 1.099.420 төгрөгийн нэхэмжлэлээс 70.000 төгрөгийг хасч 1.029.420 төгрөгийг гаргуулан хохирогч А.Ад олгуулж, үлдэх 701.580 төгрөгийн нэхэмжлэл нь, шүүх хуралдааны үед тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул 701.580 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч А.Ань баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Э, А.А нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан тэдгээрт торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Э, А.Анар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Б-н Э, шүүгдэгч Б овгийн А А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч А.Аг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энь торгох ялын 600.000 /зургаан зуу мянга/ төгрөгийг, шүүгдэгч А.Ань торгох ялын 500.000 /таван зуу мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Б.Э, А.Анарт үүрэг болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, А.Анар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эаас 1.029.420 төгрөг гаргуулж, Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутаг Хонгор гэх газар оршин суух, Б овгийн А А/РД: /-д олгож, шүүгдэгч А.Агаас 3.115.700 төгрөг гаргуулж, Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутаг Хонгор гэх газар оршин суух, Бовгийн Бн Э/РД:/-д олгож, хохирогч А.А, Б.Энар нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, А.Анар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э, А.Анарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ