Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2024/02097

 

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 02 өдөр Дуга 210/МА2024/02097

 

 

Д.Г ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Мандалбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 102/ШШ2024/04486 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Г ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.Б , Д.С нарт холбогдох,

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 4,866,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г , хариуцагч Д.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Д.С нь 2024 оны 01 сарын 15-ны өдрийн 15 цагийн орчимд Д.Б гийн эзэмшлийн Тоёота приус/Toyota prius/ 20 маркийн ххххх улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Ганга 13-р чиглэл 147-с 1 км зайд Улиастайн гүүрний шинэ уулзвар орчимд өөрийн эзэмшлийн Тоёота акуа/Toyota aqua/ маркийн ххххх улсын дугаартай автомашинтай замын хөдөлгөөнд оролцож явсан нэхэмжлэгчийнн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан.

1.2. Д.С ын буруутай болох нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс шалгасан шалгалтаар тогтоогдож Д.С ад Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл хэсгээр арга хэмжээ тооцсон.

1.3. Д.С ын жолоодож явсан Тоёота приус/Toyota prius/ 20 маркийн ххххх улсын дугаартай автомашин нь Д.Б гийн эзэмшлийн машин байсан бөгөөд Д.С нь Д.Б гийн бараа бүтээгдэхүүнийг борлуулж, хүргэлтийн ажил хийж цалинждаг байсан байна.

1.4. Нэхэмжлэгчийн хувьд ослоос болсон бүх зардлыг өөрөөсөө гаргасан ба ослоос болж эвдэрсэн автомашинаа Юу Би авто центр/UB auto center/-т оношлуулахад хойд тэвш гулзайсан, зүүн хойд амортизатор гулзайсан, зүүн хойд цап гулзайсан, зүүн хойд ABS утас тасарсан, тэнхлэг тохиргоо хийх, эвдэрсэн эд ангийг солиход нийт 4,510,000 төгрөг болсон.

1.5. Мөн нэхэмжлэгч нь машиныхаа техникийн эвдрэл хохирлыг үнэлүүлэхээр Тэнцвэр Эстимэйт ХХК-д 258,000 төгрөгийг, машинаа бланктай оношилгоонд оруулахад Юу Би авто центр/UB auto center/ оношилгооны газарт 55,000 төгрөг, ослын газраас эхнэр хүүхдээ хүргэж өгөхөд таксины зардал 30,000 төгрөг, мөн зөрчлийн хэргийн материалыг хуулбарлахад 13,000 төгрөгийг тус тус төлсөн.

1.6. Иймд оёота акуа/Toyota aqua/ маркийн ххххх дугаартай автомашинд учирсан хохирол 4,510,000 төгрөг, автомашины үнэлүүлэхэд төлсөн 258,000 төгрөг, эвдэрсэн автомашиныг оношилгоонд оруулахад төлсөн 55,000 төгрөг, тухайн үед такси хөлсөлсний 30,000 төгрөг, каноны мөнгө 13,000 төгрөг, нийт 4,853,000 төгрөгийн хохирол надад учирсан тул Д.Б гээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. 2024 оны 01 сарын 09-ний өдрөөс Д.С ыг хүргэлтийн жолоочоор авч ажиллуулсан. Гэтэл 2024 оны 01 сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн гүүрний хажууд осол хийж надад болон бусдад их хэмжээний хохирол учруулсан юм. Осол гаргасан өдрөөс хойш Д.С нь хүний хохирол барагдуулж байна, нөгөө хүнтэйгээ уулзах гээд явж байна гэх мэт элдэв шалтгаан тоочоод ирэхгүй байсан.

2.2. Гэтэл хүний ч хохирол барагдуулаагүй, уулзаагүй зөвхөн зөрчлийн торгуулиа төлөөд алга болсон байсан. Энэ хооронд би хүргэлтийн ажлаа хийж чадахгүй, мөн машинаа өөрөө 1,600,000 төгрөгөөр засуулсан. Иймд бусдад учруулсан хохирлыг Д.С аар зуун хувь төлүүлж, хариуцлагагүй байдлынх нь төлөө хуульд заасан арга хэмжээг авч өгнө үү. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийн агуулга:

Хариуцагч Д.Б нь Д.С тай холбогдож ямар нэг байдлаар нэхэмжлэгч Д.Г ыг хохиролгүй болгох ёстой гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Д.Б гээс 4,803,000/дөрвөн сая найман зуун гурван мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Г ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 63,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Д.С ад холбогдох 4,866,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч Д.Г ын татгалзлыг баталж, хариуцагч Д.С ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,806 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б гээс улсын тэмдэгтийн хураамжид 91,798 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Г ад олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ шаардах эрхээ тодорхойлохдоо хариуцагч Д.Б гийн тээврийн хэрэгслийг хэлцлийн үндсэн дээр жолоодож явсан хариуцагч Д.С нь нэхэмжлэгч Д.Г ын эд хөрөнгөд хохирол учруулсан тул хариуцагч Д.С ад холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж, тээврийн хэрэгслийн өмчлөгч Д.Б гээс гэм хорын хохирлыг гаргуулахаар шаардсан гэж анхан шатны шүүх нь буруу дүгнэн энэхүү шийдвэрийг гаргасан байдаг.

5.2. Гэтэл угтаа бол хариуцагч Д.С ыг шүүхээс эрэн сурвалжлах шийдвэрийг гарган эрэн сурвалжлан түүний хаана байгаа газрыг олж тогтоож чадаагүй тул иргэн Д.Б г хариуцагчаар тогтоон шүүхийн шийдвэрийг гаргасан байдаг. Үүнийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2-т илт гуйвуулан буруу дүгнэлт хийж хариуцагч Д.Б гийн тээврийн хэрэгслийг ашиглах явцдаа нэхэмжлэгч Д.Г ын эд хөрөнгөд хохирол учруулсан тул хариуцагч Д.С ад холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан гэж шүүх буруу дүгнэлт хийсэн гэж үзнэ.

5.3. Талууд нь хариуцагч Д.С ын бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэм буруугийн талаар маргаагүй гэж шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д дурьдсан атлаа хариуцагч буюу тухайн тээврийн хэрэгслийн үндсэн эзэмшигч болох Д.Б гээс Д.С ын бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлыг шаардан гаргахаар шүүхийн шийдвэрийг гаргасан нь Д.С ыг энэхүү бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлж түүнд холбогдох хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Энэ нь хариуцагч Д.Б г мөн адил учирсан хохирлоо хариуцагч Д.С аар нөхөн төлүүлж авах эрхэд халдсан гэж үзэхээр шүүхийн шийдвэрийг гаргасан.

5.4. Угтаа бол шүүхээс нэхэмжлэгч Д.Г ын нэхэмжлэлийг хариуцагч Д.Б гээс гаргуулахаар шийдвэрлэсэн бол хариуцагч Д.Б д учирсан хохирлыг хариуцагч Д.С аас гаргуулахаар шаардах эрхтэй байхаар шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт тусгах ёстой байсан. Гэтэл үүнийг орхигдуулан шийдвэрлэснээр хариуцагч буюу тухайн автомашины эзэн болох Д.Б нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Г ын гэм буруугийн хохирлын 4,803,000 төгрөгийг төлөхөөр болж, мөн өөрийн Тоёота приус/Toyota prius/ 20 маркийн ххххх улсын дугаартай автомашинд учирсан хохирол болох 1,800,000 төгрөгийн хохирлоо ч өөрөө хариуцан давхар хохирч байгаа нь хуульд нийцэхгүй байна.

5.5. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 102/ШШ2024/04486 дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг зөрчсөн, мөн хууль бус байгааг илтгэх бас нэг нотолгоо нь тус шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь хэсэг нь давхар 2 удаа 3 дахь хэсэг хэмээн илт буруу ташаа дугаарлагдан бичигдсэн байгаа нь хуульд нийцээгүй буруу бичигдэн гарсан байх ба энэ нь мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийг зөрчиж байх тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг буцаах бас нэгэн үндэслэл болж байна гэж үзнэ.

5.6. Иймд хариуцагч Д.Б миний гаргасан энэхүү гомдлыг хянан үзэж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 102/ШШ2024/04486 тоот шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.3 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хүчингүй болгон анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэж байна. Хариуцагч Д.Б нь надад учирсан хохирлыг барагдуулсны дараа өөрт учирсан хохирлыг Д.С аас шаардах эрхтэй гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний болон техникийн шинжтэй өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Д.Б д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 4,866,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнэхэд дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

 

3.1. Д.С нь 2024 оны 01 сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Ганга 13-р чиглэл 147-с 1 км зайд Улиастайн гүүрний шинэ уулзвар орчимд Д.Б гийн эзэмшлийн Тоёота приус /Toyota prius/ 20 маркийн ххххх улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн осол гаргаж, нэхэмжлэгч Д.Г ын Тоёота акуа/Toyota aqua/ маркийн ххххх дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж хохирол учруулсан;

 

3.2. Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн 2024 оны 01 сарын 16-ны өдрийн ххххх дугаар шийтгэлийн хуудсаар Д.С ад Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан үндэслэлээр 100,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан;/хх-17/

 

3.3. Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2024 оны 01 сарын 16-ны өдрийн үнэлгээний тайлангаар нэхэмжлэгчийн ххххх улсын дугаартай Тоёота акуа/Toyota aqua/ маркийн тээврийн хэрэгсэлд 4,510,000 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоожээ./хх-83-88/

 

4. Анхан шатны шүүх Д.Б гээс гэм хорын хохиролд 4,803,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Г ад олгож шийдвэрлэсэн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

5. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

5.1. Осол гарах үед Тоёота приус /Toyota prius/ 20 маркийн ххххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр Д.С нь хариуцагчийн зөвшөөрлөөр түгээлт хийж байсан тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгч Д.Б гээс гэм хорын хохирол шаардах эрхтэй.

Тээврийн хэрэгслийн өмчлөгч Д.Б нь осол гарахад тээврийн хэрэгслийг жолоодож яваагүй, мөн замын хөдөлгөөний дүрмийн зохицуулалт зөрчөөгүй боловч тээврийн хэрэгслийг бусдад ашиглах боломж олгосон тул бусдад учирсан гэм хорын хохирлыг тээврийн хэрэгслийн өмчлөгч хариуцуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт нийцжээ. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Харин Д.Б нь өөрт учирсан гэм хорын хохирлоо шаардахад энэ магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

5.2. Мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын дараах заалтыг дахин 3 гэж дугаарласан техник алдаа гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан анхан шатны шүүхийн шийдэлд нөлөөлөх ноцтой алдаанд тооцогдохгүй ба энэ алдаа нь шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянах эрх хэмжээнд хамаарах тул буруу дугаарлалтыг залруулж 4 болгож өөрчилнө.

 

6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд шаардах эрхэд хамааралгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн алдаа гаргасныг залруулна.

 

Тээврийн хэрэгслийг бусдад ашиглах боломжийг олгосон тохиолдолд өмчлөгч гэм хорыг хариуцах үүргийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зохицуулсан бөгөөд уг зохицуулалт нь бусдын өмнөөс хариуцлага хүлээх шаардах эрхийн зохицуулалтад хамаарахгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгээс хасна.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 102/ШШ2024/04486 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 499.4 ... гэснийг хасч,

 

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг 3 гэж дугаарласныг 4 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,798 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

 

С.ЭНХБАЯР