Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 218/МА2024/00020

 

 

*******,*******ийн газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 139/ШШ2024/00380 тоот шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******,*******ийн газрын нэхэмжлэлтэй, ******* ХХК, ******* нарт холбогдох SME-20-01082 тоот зээлийн гэрээний төлбөрт 39,447,264.11 төгрөгийг гаргуулах, төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч *******гийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/, хариуцагчийн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: **************ийн газраас зээлдэгч ******* ХХК /захирал *******/, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нар нь *******,*******ийн газар-аас 2020 оны SME-20-01082 тоот зээл болон SME-20-01082 тоот барьцааны гэрээ байгуулан 30000000 /гучин сая/ төгрөгийг Төмс, хүнсний ногоо боловсруулах төслөөр, 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд ын өмчлөлийн дүүргийн 1,-р хороолол, тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаар бүхий, орон сууцны зориулалттай 65.5 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг тавьсан болно. Зээлдэгч нар нь 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн зөрчилтэй байх тул ******* ХХК, ******* нараас үндсэн зээлийн төлбөр 30000000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,936,095.54 төгрөг, зээлийн алдангийн төлбөр,471,168.57 төгрөг, нотариатын зардал 40000 төгрөг, нийт 39,447,264.11 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү. Зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна гэжээ.

2. Хариуцагч тал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******, ******* бид нэхэмжлэлийн шаардлага 39,447,264.11 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөгийг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөгийг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөгийг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 15,447,264.11 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч ******* ХХК, ******* нараас 39,447,264.11 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******,*******ийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн.1.1-д зааснаар хариуцагч ******* ХХК, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 355,186 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд: ******* ХХК нь **************ийн газартай 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 30 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 60 сарын хугацаатай жилийн 3 хувийн хүүтэй гэрээ байгуулан авсан бөгөөд зээлийн барьцаанд Улаанбаатар хот СБД ....-р хороо ...-р хороолол /14181/ цагдаагийн гудамж ... байр ... тоот хаягт байрлах иргэн ын 65.5 м.кв үл хөдлөхийг 0821 тоот бүртгэлийн дугаартай нотариатын итгэмжлэлээр зээлийн барьцаанд барьцаалсан.

Тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь барьцааны үүргийн гүйцэтгэлийг үл хөдлөх хөрөнгөөр хангуулах, зээлтэй холбоотой бүх үйлдэлд төлөөлүүлэх бүрэн эрхээ ******* ХХК-д түүнийг төлөөлж захирал *******ид олгосон байдаг.

Зээлдэгч нь зээлээ хугацаанд нь төлөөгүйгээс **************ийн газраас нэхэмжлэл гаргаж Дундговь аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн бөгөөд тухайн шүүхийн хэлэлцүүлэгт барьцаа хөрөнгийн эзэн нас барсныг гэрчилсэн нотлох баримт байхгүй, нас барсан талаар зохигчид маргаагүй. Хэрэгт авагдаагүй нас барсны гэрчилгээг нэхэмжлэгч талын цуглуулах нотлох баримтаар тооцож, төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэрийг гаргаж өгнө үү гэв.

6. Хариуцагчийн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй, сар сараар төлөлт хийгээд явах хүсэлтэй байна гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч *******,*******ийн газар нь хариуцагч ******* ХХК, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 39,447,264.11 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаснаас хариуцагч ******* ХХК, ******* нар нэхэмжлэлийн шаардлага 39,447,264.11 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагад хариу тайлбар гаргаагүй байна.

2. ******* ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нар **************ийн газартай 2020 оны 11 сарын 23 өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж, иргэн ын өмчлөлийн дүүргийн ...-р хороо, ...-р хороолол, /14181/ Цагдаагийн гудамж, ...-р байр, ... тоот хаягт байршилтай, 65,5 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ.

3 Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэсэн.

4. Барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй бөгөөд барьцаалагч тал зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй боловч дээрх шаардлагыг барьцаалуулагчид бус зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нарт холбогдуулан гаргасан нь үндэслэлгүй.

Барьцаалуулагч ******* ХХК-н захирал *******ид өөрийн өмчлөлийн дүүргийн ....-р хороо, ...-р хороолол, /14181/ Цагдаагийн гудамж, ....-р байр, ... тоот хаягт байршилтай, 65,5 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг **************ийн газраас олгосон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, ... барьцааны үүргийг дуусгавар болгох зэрэг үйлдэл хийх эрхийг 2020 оны 10 сарын 07 өдрийн 0821 дугаартай итгэмжлэлээр олгосон боловч дээрх итгэмжлэл нь барьцааны хөрөнгөтэй холбоотой маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд барьцаалуулагчийг зээлдэгч төлөөлнө гэсэн ойлголт биш юм.

Иймд барьцаалуулагч аас ******* ХХК-н захирал *******ид олгосон 2020 оны 10 сарын 07 өдрийн 0821 дугаартай улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах үйлдэл хийх эрх олгосон итгэмжлэл хэрэгт авагдсан тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

5. Нэхэмжлэгч нь барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг холбогдох этгээд буюу барьцаалуулагчид холбогдуулан гаргах эрхтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Талууд хэн аль нь барьцаалуулагч нас барсан талаар анхан болон давж заалдах шатны шүүхэд тайлбар гаргаж байх боловч дээрх тайлбарыг нотолсон бичгийн баримт хэрэгт авагдаагүй тул давж заалдах шатны шүүхээс барьцаалуулагчийн эрх зүйн байдал болон өвлөгчийн талаар дүгнэлт хийгээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 139/ШШ2024/00380 дугаар 3 дугаар заалтад Нэхэмжлэгч тал 2020 оны 11 сарын 23 өдөр байгуулсан SME-20-01082 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг барьцаалуулагчид холбогдуулан гаргах эрхтэй болохыг дурдсугай гэж нэмж, шийдвэрийн 3 дугаар заалтыг 4 болгож өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Г.МӨНХБАТ

 

Г.БАЯРДАВАА