Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/131

 

                                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.М хөтлүүлж

Улсын яллагч: Э.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.А

Шүүгдэгч: Д.Бнарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш овгийн Д Б холбогдох 1912 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Ш овгийн Д Б /РД:/ 

 

           Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Д.Б нь 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хөх нуур багийн нутаг дэвсгэрт байрлах “Хэсэг модны ам” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 30 ширхэг буюу 4.207 метр куб мод бэлтгэж, байгаль орчинд 295.331.4 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Мөрдөн байцаалтын үед:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Он өгсөн:..2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Ихтамир сумын Засаг дарга Ц.С над руу утсаар яриад Ихтамир сумын Хөхнуур багийн нутаг Хэсэг модны ам гэх газар зөвшөөрөлгүйгээр хүн мод бэлтгээд байна гэж ярьсан, би хэлэхдээ зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутаг байна, аймгийн Хангай нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын газарт мэдэгдэж шалгуулах шаардлагатай гэж хэлсэн. Түүний дагуу тухайн байгууллагад мэдэгдэж, ажлын хэсэг гарч тухайн зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн газарт очиж шалгаж ажилласан юм. Би тухайн үед Улаанбаатар хотод явж байсан болохоор очиж үзээгүй юм.Тухайн үед хэн гэдэг хүн зөвшөөрөлгүй мод бэлтгэсэнийг мэдээгүй, сүүлд нь асууж лавлаад байсан чинь Булган сумын харьяат Д овогтой Б гэдэг хүн бэлтгэсэн гэж байсан. Зөвшөөрөлгүйгээр ойгоос хэдэн ширхэг, ямар хэмжээ, зориулалттай мод бэлтгэсэн байсан талаар сайн мэдэхгүй байна. Ихтамир сумын Хөхнуур багийн нутаг дэвсгэр болох 104 мянган.га талбай нутаг Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарагддаг. Дээрх зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх Ихтамир сумын Хөхнуур багийн нутаг Хэсэг модны ам гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордог юм. Хуулийн дагуу шалгаж уг асуудлыг шийдэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 хуу/

Гэрч Ч.Бн өгсөн: ... Би ямар хэрэг болсныг хараагүй мэдэхгүй байна. А.Б Архангай аймгийн Их Тамир сумын Хөх нуур багийн Хэсэг модны ам гэх газарт зөвшөөрөлгүйгээр амбаар барьсан байсан. Энэнээс өөр зүйлийг мэдэхгүй байна. Дийн Б нь 1982 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Байдраг суманд төрсөн. Сургуулиар явж боловсрол эзэмшээгүй. Баян хонгор аймгаас Архангай аймгийн Булган сумын Тусгалт багт 2010 онд ирж амьдарч байгаа. Ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь Хажид гэх эмэгтэй байдаг. Том хүү Г нь Улаанбаатар хотод сурдаг. Бага охин А нь 5 настай одоогоор Архангай аймгийн Булган сумын Тусгалт баг оршин суудаг. Д.Бнь илүү дутуу ааш зангүй, ажил сайн, хүнд их тусархуу, хэн нэгэн хүнтэй их эвсэг харилцдаг миний малыг малладаг хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн  40-41 хуу/

Гэрч Д.Бн өгсөн: ...2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Хангай нурууны

байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Г Ихтамир сумаас зөвшөөрөлгүй мод бэлтгээд байна гэх мэдээлэл ирсэн тул ажлын хэсэг гарч шалгахаар Ихтамир сумын Хөхнуур багийн нутаг дэвсгэр рүү явсан. Тухайн үед зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн гэх Ихтамир сумын Хөхнуур багийн нутаг дэвсгэр Хатуугийн эх хэсэг модны ам гэх газар байх Булган сумын харъяат Д овогтой Б гэх айлын гадна шинээр амбаар барьсан байсан. Уг амбаарын модыг ойгоос зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн байсан. Зөвшөөрөлгүй бэлтгэсэн модыг тоолоход 30 ширхэг, 4 метрийн урттай байсан. ажлын хэсэг уг модонд үзлэг, хэмжилт хийж, миний бие Бс мэдүүлэг авч ажилласан. Нийт бэлтгэсэн модны куб метр хэмжээ, экологийн үнэлгээг шинжээч томилж дүгнэлт гаргуулна. Ихтамир сумын Хөхнуур багийн нутаг дэвсгэрт 104 мянга га газар нутагт хамаардаг. Үүний нэг хэсэг болох Хэсэг модны ам гэх газраас мод бэлтгэсэн нь тусгай хамгаалалтай газарт хамаарна...гэх мэдүүлэг /хх-ийн  46-47 хуу/

Гэрч Л.Дн өгсөн:...Зөвшөөрөлгүй ойгоос мод бэлтгэсэн гэх хүнийг 

Д Б гэх Булган сумын Тусгалт багийн харъяат хүн байсан. Гэрийнхээ гадна шинээр амбаар барьсан байх ба уг амбаар барьсан модыг зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос бэлтгэсэн гэдгээ хэлж байсан. Амбаар барьсан модыг тоолоход 4 метр урттай 30 ширхэг хуурай мод байсан. Ажлын хэсэг үзлэг хэмжилт хийж тухайн 30 ширхэг модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн Бс мэдүүлэг авч материалыг прокурорт хүргүүлсэн. Бнь ганцаараа ойгоос цахилгаан хөрөөгөөр тайрч сүхээр ярлан, үхэр тэргээр булхайгаар гэрийнхээ гадна авчирсан гэж хэлсэн. Мод бэлтгэсэн гэх газар нь Бн гэрээс 500 метрийн зайтай газар байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 хуу/

Гэрч Р.Хын өгсөн:...Би өдрийн сайн мэдэхгүй байна, 2019 оны 02 дугаар сард 

гэрийнхээ ойролцоо буюу Хөх нуур багийн Хатуугийн эхийн хэсэг модны ам гэх газраас манай нөхөр Бганцаараа бэлдэж, зөөж гэрийнхээ хажууд мах шөлний амбаар барьсан юм. Гоожин эрхийн бичиг аваагүй, би уг нь нөхөртөө хэлэхэд манай нөхөр хүнээс асуухад модны гоожин эрхийн бичиг бичихгүй байгаа гэж хэлсэн. 30 ширхэг мод бэлтгэсэн байсан. Бэлтгэсэн модоороо гэрийнхээ хажууд амбаар барьчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн  52-54 хуу/

Гэрч С.Бн өгсөн: ...2019 оны 02 дугаар сарын 20-ны үеэр байх Хангай нурууны байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Бнад руу утсаар яриад таны хариуцсан газарт зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байна хамт явъя гээд би хамт явсан. Тухайн мод бэлтгэсэн газар нь Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багийн нутаг Хатуугийн эхийн Хэсэг модны ам гэх газар байсан ба уг газраас Булган сумын Тусгалт багийн иргэн Д Бгэх хүн 4 метр урттай 30 ширхэг шургааг бэлтгэсэн байсныг газар дээр нь очиж үзсэн. Уг модоороо амбаар барьчихсан дээврийн тавиагүй байж байсан. Манай байгаль орчны байцаагч зөвшөөрлийн бичгийн асуухад байхгүй гэж хэлж байсан. Байгаль орчны улсын байцаагч Бамбаарын зураг авч хэмжилт хийгээд, Д.Б мэдүүлэг аваад явцгаасан. Тухайн мод бэлтгэсэн газар нь тусгай хамгаалалттай газар байсан гэж би бодож байна. Мод бэлтгэсэн газар нь Ихтамир сумын Хөхнуур багийн нутаг дэвсгэрт хамаарна. Ихтамир сумын Хөх нуур багийн нутаг Хэсэг модны ам гэх газар болно...гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 хуу/

 

Д.Б яллагдагчаар өгсөн:..тогтоолтой танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэл тохирч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 72-74 хуу/

 

Модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтэнд: Иргэн Д.Б бэлтгэсэн хуурай шинэс мод нь нийт тоо  ширхэг 30 ширхэг, нийт шоометр 4.207 м3  шоометр модыг бэлтгэжээ. 4.207 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 сарын 13-ны өдрийн 325 тоот тушаалыг үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн 2-р муж шинэс /хуурай мод/ 39.000 төгрөг мод модон материалын ашиглалтын гарцын дагуу хэрэглээний бөөрөнхий мод, гуалин 1.8 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 295331,4 төгрөгөөр тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 11-12 хуу/

 

Үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17 хуу, 22-24 хуу, 26 хуу, 29 хуу, 77 хуу/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19-21 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 25 хуу, 27-28 хуу/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 32 хуу/

Д.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 80 хуу/

Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 81 хуу/ 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 82 хуу/

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 84-87 хуу/

Оролцогчдыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 87-88 хуу/ зэрэг болно. 

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Бхолбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Бнь 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хөх нуур баг, “хэсэг модны ам” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 30 ширхэг буюу 4.207 метр куб мод бэлтгэж, байгаль орчинд 295.331.4 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.Б үйлдсэн болох нь 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Он “...2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Ихтамир сумын Засаг дарга Ц.С над руу утсаар яриад Ихтамир сумын Хөхнуур багийн нутаг Хэсэг модны ам гэх газар зөвшөөрөлгүйгээр хүн мод бэлтгээд байна гэж ярьсан, би хэлэхдээ зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутаг байна, аймгийн Хангай нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын газарт мэдэгдэж шалгуулах шаардлагатай гэж хэлсэн. Түүний дагуу тухайн байгууллагад мэдэгдэж, ажлын хэсэг гарч тухайн зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн газарт очиж шалгаж ажилласан юм. Би тухайн үед Улаанбаатар хотод явж байсан болохоор очиж үзээгүй юм. Тухайн үед хэн гэдэг хүн зөвшөөрөлгүй мод бэлтгэсэнийг мэдээгүй, сүүлд нь асууж лавлаад байсан чинь Булган сумын харьяат Даваасүрэн овогтой Бгэдэг хүн бэлтгэсэн гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 хуу/  

Гэрч Ч.Бн “...Би ямар хэрэг болсныг хараагүй мэдэхгүй байна. А.Б Архангай аймгийн Их Тамир сумын Хөх нуур багийн Хэсэг модны ам гэх газарт зөвшөөрөлгүйгээр амбаар барьсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  40-41 хуу/, 

Гэрч Д.Бн “.. зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн гэх Ихтамир сумын Хөхнуур багийн нутаг дэвсгэр Хатуугийн эх хэсэг модны ам гэх газар байх Булган сумын харъяат Даваасүрэн овогтой Бгэх айлын гадна шинээр амбаар барьсан байсан. Уг амбаарын модыг ойгоос зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн байсан. Зөвшөөрөлгүй бэлтгэсэн модыг тоолоход 30 ширхэг, 4 метрийн урттай байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн  46-47 хуу/, 

Гэрч Л.Дн “...Зөвшөөрөлгүй ойгоос мод бэлтгэсэн гэх хүнийг Д Бгэх Булган сумын Тусгалт багийн харъяат хүн байсан. Гэрийнхээ гадна шинээр амбаар барьсан байх ба уг амбаар барьсан модыг зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос бэлтгэсэн гэдгээ хэлж байсан. Амбаар барьсан модыг тоолоход 4 метр урттай 30 ширхэг хуурай мод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 хуу/ 

Гэрч Р.Хн өгсөн “...Би өдрийн сайн мэдэхгүй байна, 2019 оны 02 дугаар сард 

гэрийнхээ ойролцоо буюу Хөх нуур багийн Хатуугийн эхийн хэсэг модны ам гэх газраас манай нөхөр Бганцаараа бэлдэж, зөөж гэрийнхээ хажууд мах шөлний амбаар барьсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн  52-54 хуу/

Гэрч С.Б өгсөн “...тухайн мод бэлтгэсэн газар нь Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багийн нутаг Хатуугийн эхийн Хэсэг модны ам гэх газар байсан ба уг газраас Булган сумын Тусгалт багийн иргэн Д Б гэх хүн 4 метр урттай 30 ширхэг шургааг бэлтгэсэн байсныг газар дээр нь очиж үзсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 хуу/, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газар үзлэг хийсэн зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.  

 

Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, 35.4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд Д.Б яллагдагчаар болон гэрчээр мэдүүлсэн мэдүүлэгтээ...миний үйлдэл тохирч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Байгаль хамгаалагчаас мод хийх зөвшөөрөл авах гэж ярьтал тэгж байгаад ирээд авчих гэж хэлээд өгөөгүй...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд Д.Б үйлдэл нь хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ. 

 

Иймд шүүгдэгч Д.Б үйлдлийг хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч Д.Б үйлдлийн улмаас 295.331,4 /хоёр зуун ерөн таван мянга гурван зуун гучин нэг мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.  

 

Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /295.331,4х3= 885.993 төгрөг / найман зуун наян таван мянга, есөн зуун ерөн гурав/ төгрөг гэж үзлээ.

 

Шүүгдэгч  Д.Бнь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд тооцож 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Төрийн санд 885.994,20 төгрөг шилжүүлсэн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар /хх-ийн 93 хуу/ тогтоогдож байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

Яллагдагч болон яллагдагчийн өмгөөлөгч нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч хүлээн зөвшөөрч /хх-ийн 95-96 хуу/  гарын үсэг зуржээ.   

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна. 

Шүүгдэгч Д.Бнь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч Д.Бнь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө, сүхийг шүүгдэгч нь хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сүхийг устгаж, цахилгаан хөрөөний үнэ 60.000 төгрөгийг хурааж улсын төсөвт оруулж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын саналыг харгалзан торгох ял онгдуулах үндэслэлтэй гэж үзлээ.     

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8,9 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     

                                             

                                                     ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Ш овгийн Дн Бг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.Б450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.Бнь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Шүүгдэгч Д.Бнь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг  хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөөний үнэ 60.000 төгрөгийг хурааж улсын төсөвт оруулж, сүх нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

 

8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ОТГОНЦЭЦЭГ