| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2019/00020/Э |
| Дугаар | 21 |
| Огноо | 2019-04-03 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | А.Тунгалагтуяа |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул, улсын яллагч А.Тунгалагтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах, шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Э холбогдох эрүүгийн 1940000330014 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, улсаас авсан гавьяа, шагнал байхгүй, Хэнтий аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Хэнтий аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ялаар, Хэнтий аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сар 10 хоног баривчлах ялаар, Хэнтий аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 7 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан Боржгин овогт Н.Э РД:
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Н.Э нь Хэнтий аймгийн Дархан сумын гэх газар оршин суух иргэн Н.Б , Б.Э нарын 6 тооны үхрийг 2018 оны 11 сард хулгайлж нийт 3650000 /гурван сая зургаан зуун тавь/ төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э “Уг үхэр Нарийн гашуун гэх газарт 10 гаруй хоног хоносон. Би өртэй болохоор хариуцсан хүнгүй мал байгаад байхаар нь авсан” гэв.
Хохирогч Н.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар багийн нутаг Буйрын рашаан гэх газар нутаглаж байхдаа өөрийн төрсөн хүү болох У гурван үхэр, өөрийн үхрээс гурван үхэр нийт зургаан тооны үхэр хулгайд алдаж байсан. Тэгсэн эдгээр зургаан тооны үхрийг миний төрсөн дүү Н.Э нь хулгайлж Дорноговь аймгийн Иххэт суманд аваачиж бойнд оруулж зарж борлуулсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 4-5-р хуу/
Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын сүүлээр Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар багийн нутаг Буйрын рашаан гэх газар нутаглаж байхдаа зургаан тооны үхэр хулгайд алдсан. Энэ алдсан зургаан тооны үхэрнээс гурав нь манай үхэр буюу У х, харин гурав нь хадам аав Н.Б ийн үхэр юм. Тэгсэн эдгээр зургаан тооны үхрийг хадам аав Батдэлгэрийн төрсөн дүү болох Н.Э нь хулгайлж зарж борлуулсан байсан. Өмнө нь би энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн. Манай нөхөр бичиг үсгийн чадваргүй болохоор би энэ хэрэгт хохирогчоор оролцож байна” гэх мэдүүлэг /хх-н 7-р хуу/
Хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Манай үхрээс 2018 оны 11 сарын сүүл хавьд нийт 7 тооны үхэр алга болсон бөгөөд үхрээ алдсанаас хойш манай гэрээс зүүн урагш нутагладаг Ш.Б гэдэг айлын худаг дээр зүүн хойноос ногоон алаг гунж нь гүйж ирсэн байсан. Тухайн үед би өөрөө болон хүү У хамт 20 орчим хоног үхрээ хайсан боловч олоогүй. Тэгээд түүнээс хойш 2019 оны 01 сарын эхээр Дархан сумын төвд байхад С гэдэг манай гэрээс зүүн хойш 10 орчим км гэдэг газарт малтайгаа байдаг эмэгтэй надтай тааралдаад “Та сонсоогүй юм уу, танай төрсөн дүү Э 6 үхэр туугаад тэр үед явж байсан” гэж хэлсэн. Би тэгээд үхрийнхээ араас 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын төвийн урд байдаг М гэдэг айлын баруун талд саахалт нутагладаг Г гэдэг цагаан өнгийн суудлын автомашинтай айлд очиж үхрээ сурахад тэр айлын хүн болох Г нь надад “Э гэдэг хүн Иххэт сумын бойн дээр нилээд тарган 6 үхэр хийсэн” гэж хэлсэн. Тэгээд би М гэдэг айлд очоод утсаар нь бойн дээр ажилладаг З Жижиг гэх хүнтэй утсаар холбогдон асуухад “Тиймээ би Т гэдэг хүний 6 үхрийг 3 хүнтэй хамт хийсэн, үнэн” гэж хэлсэн. Тиймээс би энэ асуудлыг шалгуулах гэсэн юм. Энэ 6 үхрийн 3 үхэр нь миний өөрийн үхэр, 3 үхэр нь манай хүү У үхэр байгаа юм. Манай хүүгийн 3 үхэр нь болохоор хар зүсмийн 3 тугалласан бүдүүн үнээ, зөв талын чих араас хөндлөн, буруу талын чих нь араас цуулбар имтэй хусран хар зүсмийн эр шүдлэн үхэр, зөв талын чих нь араас ганзага, буруу талын чих нь араас хөндлөн, улаан зүсмийн эр шүдлэн үхэр, зөв талын чих нь араас ганзага, буруу талын чих нь араас хөндлөн имтэй. Харин манай 3 үхэр нь болохоор толгойдоо мяндсан цагаан ногттой, мухар дал цагаан, улаан алаг бүдүүн үнээ, зөв талын чих араас хөндлөн, буруу талын чих нь apаас цуулбар имтэй, тас хар зүсмийн шинэ гунжин үнээ, имгүй, охин хар бяруун шүдлэн үхэр зөв талын чих араас хөндлөн, буруу талын чих нь араас цуулбар имтэй үхэр байсан.” гэх мэдүүлэг /хх-н 8-9-р хуу/
Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Манай үхрээс 2018 оны 11 сарын сүүл хавьд багцаагаар 25-ны өдрийн “Ням” гараг шиг санагдаж байна, тэр нийт 7 тооны үхэр алга болсон бөгөөд Ш.Б гэдэг айлын худаг дээр зүүн хойноос ногоон алаг гунж нь гүйж ирсэн байсан. Тэгээд хайгаад олдоогүй 6 үхрийн 3 үхэр нь манай үхэр байсан юм. Тухайн үед манай нөхөр багцаагаар 20 орчим хоног үхрээ хайсан боловч олоогүй. Манай хадам болох Н.Б нь 2019 оны 01 сарын эхээр Дархан сумын төвд явж байхад С гэдэг эмэгтэй аавтай тааралдаад “Та сонсоогүй юм уу, танай төрсөн дүү Э 6 үхэр туугаад тэр үед явж байсан” гэж хэлсэн байсан. Манай 3 үхэр нь хар зүсмийн 3 тугалласан бүдүүн үнээ, зөв талын чих араас хөндлөн, буруу талын чих нь араас цуулбар имтэй, хусран хар зүсмийн эр шүдлэн үхэр, зөв талын чих нь араас ганзага, буруу талын чих нь араас хөндлөн имтэй, улаан зүсмийн эр шүдлэн үхэр, зөв талын чих нь араас ганзага, буруу талын чих нь араас хөндлөн имтэй” гэх мэдүүлэг /хх-н 10-11-р хуу/
Гэрч С.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Дорноговь аймгийн Иххэт сумын тоотод эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг юм. Би 11 дүгээр сарын сүүлээр байхаа өдрөө сайн санахгүй байна намайг ажиллаасаа буугаад гэртээ амраад байж байтал Г надруу утасдаад 6 тооны үхэр ажиллах ажил байна цуг ажиллая чи сумын бойн дээр хүрээд ир гэж надад хэлсэн. Би тухайн үед хэдэн цаг болж байсан гэдгийн санахгүй байна ямар ч байсан орой болж байсан. Тэгээд би явaaд очиход Т гэх танихгүй залуу 6 үхэр хашсан байж байсан. Тэгтэл араас Г , Эрхмээ, У 3 ирээд бид ажилласан. Намайг түрүүлээд очоод байж байх xyraцаанд тэр Т гэх залуу надтай юу ч яриагүй. Тэр 6 тооны үхрийн 2 нь улаан зүсмийн 4 нь хар зүсмийн эвэртэй үхэр байсан. Тэгээд бид 4 ажиллаад дуусахад баазын Г гэх манай нутгийн ах өөрийнхөө ногоон өнгийн истана маркийн машинтай ирээд ачаад явсан. Т бид 4-т үхэр ажиллаж өгсөн гэж 150,000 төгрөг өгсөн. Тэр ажиллуулсан 6 үхэр их догшин үхэрнүүд байсан. Надад энэ 6 үхрийн гарал үүслийн талаар юм яриагүй” гэх мэдүүлэг /хх-н 12-13-р хуу/
Гэрч З. Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 11 дүгээр сүүлээр байхаа үдийн өмнө 10 цагийн үед намайг гэртээ байж байхад манай нутгийн Т гэх залуу манай гэрт ирээд надад хэлэхдээ баазын Г гэх хүнд 6 үхэр өгөх гэж байгаа юмаа би мөнгийг нь авчихсан юм та надад ажиллаад өгөөч би одоо яваад үхрээ авчраад бойны хашаанд хашчихсан байна гэж надаас гуйсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд би Иххэт сумын харьяат У , Д , Э гэх хүмүүсийг гэрээс нь дуудаж тэр гурвын хамтаар Иххэт сумын бойны цэгт 6 үхрийг нь нядалж өгсөн. Тэгээд надад Т мал нядалж өгсний төлбөр гэж 150,000 төгрөг өгсөн. Т тухайн үхрийг анх надад хэлэхдээ манай үхэр байгаан гэж хэлж байсан. Өөр юм хэлээгүй. Тэгээд Т 6 үхрээ бид 4 өөр ажиллуулж дуусаад баазын Ганбааг дуудаж Г ногоон өнгийн Истана маркийн автомашинд ажиллуулсан 6 үхрээ ачиж өгөөд явуулсан. Тэгээд бид 4 гэртээ харьсан. Мухар алга үнээ, Хүрэн алаг үнээ, Эвэртэй хар үнээ, байсан бусдынх нь эм, зүсийг нь санахгүй байна. Дандаа бараан зүсмийн үхэр байх шиг байсан” гэх мэдүүлэг /хх-н 14-15-р хуу/
Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр санагдаж байна. Яг өдрийг нь сайн санахгүй байгаа юм. Нэг орой гэртээ орж ирэхэд манай эхнэр Ч “Э над руу утсаар яриад Дорноговь аймгийн Их хэт сумын төвд Баазын Г гражид 4 үхрийн мах орхисон, тэрийг очоод Бор-Өндөр лүү ачаад ир гэж байна” гэхээр нь би “Яах гэж байгаа юм бол” гэхэд Ч надад “Өрөндөө өгнө гэж байна лээ” гэж хэлсэн. Тэгээд би маргааш орой нь хөдөө Дархан сумын 3 дугаар багт байдаг найз Идэр гэдэг найз руугаа яриад “Микро” автомашинтай нь цаашаа Их хэт сум руу явсан. Тэгээд Баазын Г гэдэг хүнтэй уулзаад сумын төвд зүүн хойно нь байдаг автомашины гражаас 4 тооны үхрийн хөлдүү махыг ачаад Бор-Өндөр суманд ирсэн. Ирээд гэрийнхээ хашаанд байдаг амбаарт хийсэн. Надтай хамт Ч , Идэр нар хамт явсан. Түүнээс хойш 1-2 хоногийн дараа Э ирээд уг махаа аваад явсан байсан. Тэр махнууд нь ямар нэгэн арьс ширгүй байсан. Харин 2 ширхэг хар зүсмийн үхрийн толгой байсан” гэх мэдүүлэг /хх-н 18-19-р хуу/
Малын үнэлгээ /хх-н 25, 27-р хуу/, Хэнтий аймгийн Дархан сумын Шажин багийн Засаг даргын тодорхойлолт /хх-н 56 хуу/, Шүүгдэгч Н.Э ы 2018 оны малын тооллогын бүртгэл, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 44 хуу/, Хохирогч Б.Э , Н.Б нарт учирсан хохирлыг барагдуулсан талаарх баримт /хх-н 80-81-р хуу/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхээс шүүгдэгч Н.Э ыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Хэрэгт авагдсан баримтууд нь хуульд заасан заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.Э нь 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар багийн нутаг “Бөөрийн рашаан” гэх газраас хохирогч Н.Б ийн 3 тооны, хохирогч Б.Э 3 тооны нийт 6 тооны үхрийг хулгайлсан болох нь
Хохирогч Н.Б ийн “...Би 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар багийн нутаг Буйрын рашаан гэх газар нутаглаж байхдаа өөрийн төрсөн хүү болох У гурван үхэр, өөрийн үхрээс гурван үхэр нийт зургаан тооны үхэр хулгайд алдаж байсан. Тэгсэн эдгээр зургаан тооны үхрийг миний төрсөн дүү Н.Э нь хулгайлж Дорноговь аймгийн Иххэт суманд аваачиж бойнд оруулж зарж борлуулсан байсан...” гэх мэдүүлэг
Хохирогч Б.Э “...2018 оны 11 дүгээр сарын сүүлээр Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар багийн нутаг Буйрын рашаан гэх газар нутаглаж байхдаа зургаан тооны үхэр хулгайд алдсан. Энэ алдсан зургаан тооны үхрээс гурав нь манай үхэр буюу У х, харин гурав нь хадам аав Н.Б ийн үхэр юм. Тэгсэн эдгээр зургаан тооны үхрийг хадам аав Батдэлгэрийн төрсөн дүү болох Н.Э нь хулгайлж зарж борлуулсан байсан...” гэх мэдүүлэг
Гэрч З. Г ын “...2018 оны 11 дүгээр сүүлээр байхаа үдийн өмнө 10 цагийн үед намайг гэртээ байж байхад манай нутгийн Т гэх залуу манай гэрт ирээд надад хэлэхдээ баазын Г гэх хүнд 6 үхэр өгөх гэж байгаа юмаа би мөнгийг нь авчихсан юм та надад ажиллаад өгөөч би одоо яваад үхрээ авчраад бойны хашаанд хашчихсан байна гэж надаас гуйсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд би Иххэт сумын харьяат У , Д , Э гэх хүмүүсийг гэрээс нь дуудаж тэр гурвын хамтаар Иххэт сумын бойны цэгт 6 үхрийг нь нядалж өгсөн...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Н.Э г мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Э нь “Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлсэн, гэм буруугийн тал дээр маргаагүй болно.
Шүүхээс шүүгдэгч Н.Э д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.Э г мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 3.650.000 төгрөгийг хохирогч нарт төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгч нь “Н.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар улсын яллагчийн санал болгосон 2 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч нь хэдийгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх нөхцөл байдал мөн боловч түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн өмчлөлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг ашигласан болох нь нотлох баримтаар тогтоогдсон, дээрх мотоцикль нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод тооцогдох тул хурааж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй юм.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч Н.Э нь шүүхийн шатанд хохирогч Н.Б т учруулсан 1.850.000 төгрөг, хохирогч Б.Э ад учруулсан 1.800.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан талаарх баримтыг ирүүлсэн тул түүнийг энэхүү тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР