| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2023/01185/И |
| Дугаар | 210/МА2024/02136 |
| Огноо | 2024-12-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2024/02136
2024 оны 12 сарын 09 өдөр Дуга 210/МА2024/02136
Х яамны
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 24-ний өдрийн 181/ШШ2024/04040 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Хяамны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ү ХХК-д холбогдох,
Төлбөр барагдуулах гэрээний дагуу төлөгдөөгүй нийт 1,581,212,247.39 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинсанаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Солонго, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзундуй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт төслийн хүрээнд олгосон зээлийн эргэн төлөлтийн дансыг Ү анд нээсэн. С яам болон Хяам хооронд 2020 оны 05 сарын 13-ны өдөр Дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулснаар Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт төсөл нь Хяамны харьяанд шилжсэн бөгөөд тухайн төсөлтэй холбогдох мөнгөн хөрөнгийг зарцуулах эрх олгогдсон байдаг.
1.2. Дээрх дансыг хаах тухай хүсэлтийг С яам, Монголбанк болон нэхэмжлэгчээс удаа дараа Ү анд хүргүүлсэн. Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д ... харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх гэж заасныг Ү зөрчиж, дансыг хааж, мөнгөн хөрөнгийг харилцагчид шилжүүлээгүй.
1.3. 2022 оны 02 сарын 22-ны өдөр Ипотекийн зээлээр баталгаажсан бондоор төлбөр барагдуулах 220222/09-065 дугаартай гэрээг талууд байгуулж эргэн төлөлтийн **** тоот дансны үлдэгдлийн хэсэг болох 1,360,000,000 төгрөгийг Ү ны эзэмшдэг ипотекийн зээлээр баталгаажсан бондоор төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон.
1.4. Ипотекийн зээлээр баталгаажсан бондоор төлбөр барагдуулах гэрээ байгуулсны дараах үлдэгдэл төлбөр болох 887,615,620.89 төгрөгийг төлбөр авагчид хуваарийн дагуу төлж барагдуулахаар 2022 оны 02 сарын 22-ны өдөр 220222/09-064 дугаартай Төлбөр барагдуулах гэрээ-г Хяам, Ү тай харилцан тохиролцож байгуулсан. Энэхүү төлбөр барагдуулах гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул талууд хамгийн сүүлд 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 2022 оны 09 сарын 30-ны өдрийн байдлаар 2022/03NI тоот тооцоо нийлсэн акт үйлдсэн.
1.5. Иймд Ү ин дахь Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт төслийн эргэн төлөлтийн данс болох **** тоот дансны үлдэгдэл 887,615,620.89 төгрөгийг төлөхөөр талуудын хооронд 2022 оны 02 сарын 22-ны өдөр байгуулагдсан 220222/09-064 тоот Төлбөр барагдуулах гэрээ-ний 2.2 болон 4.2 заалтуудын дагуу 2022 оны 09 сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд төлөгдөөгүй өрийн үлдэгдэл 887,615,620.89 төгрөг, хүү 16,050,035.88 төгрөг, алданги 677,546,590.61 төгрөг, нийт төлөгдөөгүй өрийн үлдэгдэл, алданги болон хүү 1,581,212,247.39 төгрөгийг Ү наас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. Маргаан бүхий **** тоот дансыг Азийн хөгжлийн банк болон С яамны хооронд 2015 оны 10 сарын 28-ны өдөр байгуулагдсан зээлийн хэлэлцээрийн санхүүжилтээр хэрэгжсэн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт төслийн хүрээнд аж ахуй нэгжүүдэд олгосон зээлийн эргэн төлөлтийг төвлөрүүлэхээр С яамны 2017 оны 02 сарын 17-ны өдрийн 10/968 албан тоотын дагуу нээсэн байдаг ба мөн дансыг хаах тухай хүсэлтийг С яамны Төрийн С газрын даргын 2018 оны 10 сарын 14-ний өдрийн 12-1/6910 тоот албан бичгээр банканд ирүүлсэн байдаг. Тодруулбал, Ү дахь Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт төслийн эргэн төлөлтийн **** тоот дансны эзэмшигч нь С яам байдаг ба дансны үлдэгдэл төлбөрийг авах, түүнтэй холбогдох аливаа шаардлага гаргах бүрэн эрх мөн адил С яаманд хадгалагдана.
2.2. Гэтэл С яамны 2019 оны 10 сарын 14-ний өдрийн 12-1/6910 дугаар Данс хаах тухай албан бичигт банкин дахь төслийн эргэн төлөлтийг дансыг хаах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байдаг боловч *******, хөдөө аж, ахуй*******ийн яам руу тус дансыг захиран зарцуулах эрхийг шилжүүлэх талаар дурдаагүй буюу С яамнаас шаардах эрхийг шилжүүлэн авсны үндсэн дээр Төлбөр барагдуулах гэрээ байгуулах бүрэн эрх болон холбогдох дансыг захиран зарцуулах эрх хэмжээ олгогдоогүй байна.
2.3. Нэхэмжлэгч нь 2019 оны 02 сарын 27-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 87 дугаар Засгийн газрын тусгай сангуудын талаар авах арга хэмжээний тухай тогтоол болон *******, хөдөө аж, ахуй*******ийн яам болон С яам нарын хооронд 2020 оны 05 сарын 13-ны өдөр байгуулагдсан Дамжуулан зээлдүүлэх гэрээ-гээр тус тус шаардах эрх шилжсэн гэж тайлбарлаж буй хэдий ч дээрх тогтоол болон гэрээ нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт тодорхойлон заасан шаардах эрх шилжүүлэх гэрээ биш юм.
2.4. Төлбөр барагдуулах гэрээ нь их хэмжээний хэлцэлд хамаарах бөгөөд уг хэлцлийг хийх эрх нь банкны гүйцэтгэх захирлын эрх, хэмжээнээс хэтэрсэн, банкны Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авснаар хийгдэх хэлцэл байсан ба уг гэрээ, хэлцлийг байгуулахдаа банкны гүйцэтгэх захирал нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл аваагүй болно. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д тус тус заасны дагуу хууль зөрчсөн, зохих этгээдүүдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1, 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг тус тус баримтлан хариуцагч Ү ХХК-аас 648,867,479 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хяаманд олгож, нэхэмжлэлээс үлдэх 932,344,768.13 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ү ХХК-аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 3,402,287.40 төгрөгийг гаргуулж, улсын орлогод нөхөн оруулж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргахдаа 1-р хавтаст хэргийн 66 дахь талд авагдсан ХХААХҮЯ, Ү ХХК-ийг хооронд 2022 оны 02 сарын 22-ны өдөр байгуулсан 220222/09-064 дугаартай Төлбөр барагдуулах гэрээ-ний биелэлтийг дүгнэж 2022 оны 09 сарын 30-ны өдрийн байдлаар талуудын хооронд байгуулсан Тооцоо нийлсэн актыг үндэслэсэн болно.
4.2. Хариуцагчийн хүсэлтээр талуудын хооронд 2022 оны 02 сарын 22-ны өдөр 220222/09-064 тоот Төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.
4.3. Шүүхийн шийдвэрийн 13-р нүүрийн 13 дахь заалтад: Хариуцагч 1,360,000,000 төгрөгийг төлснөөр үлдэгдэл болох 612,599,355 төгрөгийг төлж барагдуулах зорилгоор 064 тоот Төлбөр барагдуулах гэрээг байгуулсан байх... гэж дүгнэжээ.
4.4. Хяам болон Ү ны хооронд байгуулсан 064 тоот гэрээ нь 887,615,620.89 төгрөгийг төлж барагдуулах гэрээ юм. Шүүх дээрх дүгнэлтийг гаргахдаа хариуцагч талын гаргасан 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 сарын 31-ний өдөр хүртэл хугацааны дансны хуулганы 2022 оны 03 сарын 28-ны өдрийн 275,016,265.24 төгрөгийн орлогын гүйлгээний утга буюу ХААХХТ-ийн төслийн №220222/09-64 тоот гэрээний дагуу торгууль, алданги гэснийг баримталж, 275,016,265.24 төгрөгийг хасаж, 612,599,355 төгрөгийн гэрээ гэж дүгнэсэн байна.
4.5. Хариуцагчийн гаргасан дансны хуулганы 2022 оны 03 сарын 28-ны өдрийн орлогын гүйлгээний утга нь ХХААХҮЯ, Ү ХХК-ийн хооронд 2020 оны 08 сарын 21-ний өдөр байгуулагдсан 200821/03/295 тоот гэрээний дагуу торгууль, алданги юм. Энэ нь 1-р хавтаст хэргийн 58 талд авагдсан нь хариуцагчийн 2022 оны 04 сарын 07-ны өдрийн 01/01-240 тоот албан бичиг болон 200821/03/295 дугаартай төлбөр барагдуулах гэрээний биелэлтийг дүгнэж, 2021 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар талуудын хооронд байгуулсан Тооцоо нийлсэн актаар нотлогдох ба 275,016,265.4 төгрөг нь эдгээр баримтад заагдсан 59,143,282.85 төгрөгийн хүү, 215,872,982.39 төгрөгийн алдангийн нийлбэр дүн болно.
4.6. Хариуцагч нь төрийн хөрөнгийг дансандаа бүрэн бүтэн байлгаж, анхны шаардлагаар нь буцааж өгөх үүргээ 2019 оноос хойш гүйцэтгэхгүй удаа дараа шаардуулж байсан, энэ мөнгийг өдийг хүртэл төлөөгүй байгаа нь Монгол Улсын Засгийн газрыг Азийн хөгжлийн банктай 2015 оны 10 сарын 28-ны өдөр байгуулсан Зээлийн хэлэлцээрүүдийг ноцтой зөрчих, эдгээр хэлэлцээрүүдийн дагуу Азийн Хөгжлийн Банканд төлөх зээлийн хүү, шимтгэлийг төлөхөд эрсдэл учруулах зэргээр Монгол Улсын Засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа билээ.
4.7. Ийнхүү анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх хуулийн шаардлагад нийцээгүй, хэрэгт байгаа нотлох баримтыг нэгийг нь үндэслэл болгосон бол нөгөө нотлох баримтыг үнэлээгүй шалтгаанаа тайлбарлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцаг талын тайлбарын агуулга:
5.1. Талуудын хооронд анх 2017 онд тус банканд данс нээснээр Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1 дэх хэсэгт заасан Төлбөр тооцооны гэрээ-ний харилцаа үүссэн бөгөөд 2019 онд С яамнаас уг дансыг хааж дансанд байгаа мөнгийг шилжүүлэхийг шаардсан ч банк шилжүүлгийг гүйцэтгээгүй.
5.2. Нэхэмжлэгч нь талуудын хооронд 2020 оны 08 сарын 21-ний өдөр, 2022 оны 02 сарын 22-ны өдөр тус тус Төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан ба гэрээнүүдэд алданги болон хүү заасан учраас үүний дагуу нэхэмжлэх ёстой гэдэг.
5.3. Банк нь тухайн дансны үлдэгдэл мөнгөн хөрөнгийг гаргаж өгөх үндсэн үүрэгтэй. Гэтэл дансны үлдэгдэл төлбөр барагдуулах гэрээ байгуулж тус гэрээний дагуу алданги, хүү тооцоолж, тус дүнг харилцах дансны үлдэгдэл дээр нэмж нэгтгээд дахин төлбөр барагдуулах гэрээ байгуулж түүнээсээ дахиад алданги, хүү тооцож байгаа нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6, мөн хуулийн 232, дугаар зүйлийн 232.4, 232.6, дахь хэсэгт заасанд нийцэхгүй. Төлбөр барагдуулах гэрээ-нд хүү тооцохоор тусгаж тус хүүг үндсэн дүн дээр нэмсэн дүнгээс алданги тооцдог нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлд зааснаар хүүгээс анз тооцохгүй гэдгийг зөрчдөг мөн хуулийн 445 дугаар зүйлийн 445.1 дэх хэсэгт төлбөр тооцооны гэрээний дагуу ямар нэгэн хүү тусгагдаагүй буюу хүү нь үндсэн үүрэгт хамаарахаар зохицуулаагүй. Өөрөөр хэлбэл, тус хүү нь үндсэн үүрэг бус нэмэлт үүрэг гэж үзэх үндэслэлтэй.
5.4. Хуулиар тогтоосон алдангийн заалт хязгаарлалт болон хязгаар хэмжээнээс хэтэрч буй тухайд Иргэний хуулийн 232 дугаар зүйлд тодорхойлон заасан анз төлүүлэх гэдэг нь үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгыг агуулдаг ба энэ нь үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэгэн адил үндсэн үүргээс хамааралтай үүсдэг. Үндсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тухай үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор анзын хэмжээг тогтоодог.
5.5. Гэтэл дээр дурдсан дансны үлдэгдэл мөнгөнд алданги нэмж тооцоод дахин нэмсэн дүнг үндсэн үүрэг мэтээр тооцож алданги нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасанд нийцэхгүй. Талуудын хооронд байгуулагдсан 064 тоот Төлбөр барагдуулах гэрээ-ний үндсэн төлбөр нь 612,599,355 төгрөг гэж үзэх үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Хяам нь хариуцагч Ү ХХК-д холбогдуулан төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 1,581,212,247 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан зарчмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк хооронд 2015 оны 10 сарын 28-ны өдөр 3287-МОН дугаартай 10,719,000 ам.долларын, 3288-МОН дугаартай 35,000,000 ам.долларын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн Нэмэлт санхүүжилт төслийн зээлийн хэлэлцээр тус тус байгуулагдаж, уг төслийн үйл ажиллагаанд зориулж Данс нээх тухай хүсэлтийг С яамны 2017 оны 02 сарын 17-ны өдрийн 10-968 тоот албан бичгээр Ү ХХК-д хүргүүлж, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн Эргэн төлөлтийн **** тоот төгрөгийн дансыг Ү ХХК-д нээсэн;
3.2. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 02 сарын 27-ны өдрийн 87 дугаар тогтоолоор Санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаа явуулдаг сан, тусгай сан, төсөл, хөтөлбөрүүдийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаар дамжуулж, нэгдсэн удирдлага, хяналтад оруулах арга хэмжээ авч, үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг С сайд болон Хсайд нарт даалгасны дагуу тус тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд С яам болон Хяам нарын хооронд 2020 оны 05 сарын 13-ны өдөр №200515/01/161/56 дугаартай Дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулагдсан;
3.3. С яам болон Хяам хооронд 2020 оны 05 сарын 13-ны өдөр Дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулснаар Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн Нэмэлт санхүүжилт төсөл нь Хяамны харьяанд шилжиж, тухайн төсөлтэй холбогдох мөнгөн хөрөнгийг зарцуулах эрх олгогдсон;
3.4. Зохигчид 2022 оны 02 сарын 22-ны өдөр Ипотекийн зээлээр баталгаажсан бондоор төлбөр барагдуулах 220222/09-065 дугаартай гэрээг талууд байгуулж эргэн төлөлтийн **** тоот дансны үлдэгдлийн хэсэг болох 1,360,000,000 төгрөгийг Ү ны эзэмшдэг ипотекийн зээлээр баталгаажсан бондоор төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож, талууд үлдэгдэл төлбөр 887,615,620 төгрөгийг хуваарийн дагуу Хяаманд төлж барагдуулахаар тохиролцсон;
3.5. Талуудын хооронд 2022 оны 09 сарын 30-ны өдөр, 2022 оны 10 сарын 31-ний өдрийн байдлаар 2022/03NI тоот тооцоо нийлсэн акт үйлдэж, 887,615,620 төгрөгийн төлбөртэй болохыг баталгаажуулжээ.
4. Анхан шатны шүүх талуудын хоорнд Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1 дэх хэсэгт заасан төлбөр барагдуулах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр талаар үндэслэл бүхий дүгнэлт өгсөн байна.
Түүнчлэн, С яамнаас Хяаманд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар Азийн хөгжлийн банк хооронд 2015 оны 10 сарын 28-ны өдөр 3287-МОН дугаартай 10,719,000 ам.долларын, 3288-МОН дугаартай 35,000,000 ам.долларын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн Нэмэлт санхүүжилт төслийн зээлийн хэлэлцээрийг үндэслэн хариуцагч байгууллагад байршуулсан мөнгөн хөрөнгийг шаардах эрхийг шилжүүлсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
5. Анхан шатны шүүх тооцооллын алдаа гаргаж, хариуцагч байгууллагаас төлсөн 648,867,479 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон алдаа гаргасныг залруулна.
Төлбөр барагдуулах гэрээ үйлдэж, түүний дараа талууд 2022 оны 04 сарын 07-ны өдрийн байдлаар тооцоо нийлсэн акт үйлдэж, уг актаар 887,615,620 төгрөгийн төлбөртэй болохыг баталгаажуулсан, мөн хариуцагч байгууллагаас 2022 оны 10 сарын 11-ний өдөр 887,615,620 төгрөгийн төлбөрийг барагдуулахыг илэрхийлсэн албан бичгийг нэхэмжлэгчид илгээж байсан үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээгүйн улмаас Ү ХХК-аас 2022 оны 03 сарын 28-ны өдөр 275,016,265.24 төгрөгийг 064 тоот гэрээний дагуу торгууль алданги гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг үндсэн төлбөрөөс хасаж тооцсон нь үндэслэлгүй болжээ.
Тодруулбал, нэхэмжлэгч тал нь ... 2022 оны 03 сарын 28-ны өдөр 275,016,265 төгрөгийг өмнө төлөх байсан алдангид тооцно гэсэн тайлбар нь хэргийн баримтаар тогтоогдож байна.
Дээрх үйл баримтаас үзэхэд үндсэн төлбөрийн үлдэгдэл 887,615,620 төгрөг гэдгийг хүлээн зөвшөөрч байсан болох нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь төлбөр барагдуулах гэрээний үүрэг шаардах эрхтэй тул хариуцагчаас үндсэн төлбөр 887,615,620 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна.
6. Төлбөр барагдуулах гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон нь хуульд заасан алдангийн хэмжээнээс хэтрээгүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дэх хэсэгт нийцжээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар үндсэн төлбөрийн үлдэгдэл 887,615,620 төгрөгийн 50 хувиар тооцож, алдангийн хэмжээг 443,807,810 төгрөгөөр тооцох үндэслэлтэй байна.
7. Давж заалдах шатны шүүхээс гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг баримталсан алдаа гаргасныг залруулна.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны үүрэг үүссэн гэж зөв дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүргийн ерөнхий зохицуулалтыг баримталсан нь буруу болсон тул уг зохицуулалтыг хассан өөрчлөлт оруулна.
8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ү ХХК-аас 1,347,473,465 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хяаманд олгож, нэхэмжлэлээс үлдэх 233,738,782 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгч талыг гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 24-ний өдрийн 181/ШШ2024/04040 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ү ХХК-аас 1,347,473,465 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хяаманд олгож, нэхэмжлэлээс үлдэх 233,738,782 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг ... 3,402,287.40 ... гэснийг ... 6,895,317 ... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
С.ЭНХБАЯР