| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0123/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/128 |
| Огноо | 2019-05-16 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.М |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2019/ШЦТ/128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж
Улсын яллагч: Б.Мээпам
Шүүгдэгч: Б.Днарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овгийн Б Дд холбогдох эрүүгийн 1812..... дугаартай хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Ц овгийн Б Д/РД:/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Днь 2018 оны 06 дугаар сарын 14-ний 05 цагийн үед Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар баг, Таван тээг гэх газарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 21-79 УБС улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тухайн автомашинаар зорчиж явсан иргэн О.Б, Ч.Днарын эрүүл мэндэд тус бүр хүнд, Төрийн банканд 4.890.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед:
Шүүгдэгч Б.Д:..2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хот руу явж байгаад хоёр хүний эрүүл мэндэд гэмтэл учруулсан. Тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан нь үнэн. Энэ байдлаа би хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарын хувьд гомдол саналгүй болсон байгаа гэжээ.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Ч.Дн өгсөн:...Би 2018 оны 06 дугаар сарын 14-ний шөнө 05 цагийн орчимд Завхан аймгийн Баян тэс сумаас Улаанбаатар хот руу явж байх замдаа буюу Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг Таван тээг гэх нэртэй газар баруун хойноос зүүн хойд чигтэй 2179 УНР улсын дугаартай цагаан өнгийн приус 20 маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцож яваад асфальтан замын урд тал руу онхолдож зам тээврийн осолд орсон. Түүний улмаас миний бие болон манай нөхөр Бын бие гэмтсэн. Би тухайн үед автомашины урд суудалд сууж явсан. Б хойд талын суудалд сууж явсан. Автомашиныг Дөөрөө жолоодож явсан. Б Завхан аймгийн Баян тэс сумаас осол болох газар хүртэл жолоо барьсан. Тухайн үед Дархи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би Д хурдтай явсан гэж бодож байна. Яг хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар би мэдэхгүй байна. Ер нь нэлээн хурдтай явж байсан. Тухайн үед замын нөхцөл байдал хэвийн байсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй зам байсан. Автомашины бүрэн бүтэн байдлыг би мэдээгүй, гэхдээ хэвийн санагдсан, гэрэл дохионууд нь бүрэн асч байсан. Би зам тээврийн осол болохоос өмнө хэсэг унтаж амарсан. Осол болох үед Б, Дбид нар байсан. Би Дид гомдол саналгүй, харин эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...би биеийн байдал болон газар нутгийн холоос шалтгаалан шүүх хуралд суухгүй. Хуулийн байгууллага нь хуулийн дагуу шийдэж өгнө гэдэгт найдаж байна. Тодорхой хэмжээгээр хохирол төлбөрөө барагдуулж авсан. Гэхдээ цаашид эмчилгээ хийлгэнэ, эм тариа авна, байнга эм тариа хэрэглэж байгаа. Иймээс Доос цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нэхэмжилж авна. Би шинжээчийн дүгнэлтүүдтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байна. Ослын улмаас толгой өвддөг болсон, мөн таягтай явдаг болсон. Надад хохирлын тооцоо гаргасан гэх баримт байхгүй. Уг нь эм тариа авч байсан төлбөрийн баримт авч байсан боловч одоо хаана байгааг нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 19-22 хуу, 23-26 хуу/
Хохирогч О.Бын өгсөн:... Би 2018 оны 06 дугаар сарын 14-ний шөнө 05 цагийн орчимд Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг Таван тээг гэх нэртэй газар 2179 УНР улсын дугаартай цагаан өнгийн приус 20 маркийн автомашинтай баруун хойноос зүүн урд зүгт зорчиж яваад замын урд тал руу онхолдож зам тээврийн осолд орсон. Үүний улмаас бие муу байна. Тухайн үед зам эвдрэлгүй, цаг агаар тогтуун байсан ба бага зэрэг уруу, зам нь асфальтан байсан. Автомашин хэр хурдтай явж байсныг мэдэхгүй байна, гэнэт л осол болсон Доос архи согтууруулах ундааны зүйл үнэртэхгүй байсан ба би түүнийг архи уусан байсан эсэхийг мэдэхгүй байна. Би автомашины арын суудалд сууж явсан. Тухайн автомашин Д эзэмшлийн машин байх, сайн мэдэхгүй байна. Дуг автомашиныг жолоодож явсан. Би эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Эмчилгээ хийлгэсэн тохиолдолд гомдолгүй...надад шинжээчийн дүгнэлтүүдтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байна. Тодорхой хэмжээгээр хохирол төлбөрөө барагдуулж авсан. Гэхдээ цаашид эмчид үзүүлж, эмчилгээ хийлгэнэ, эм тариа авна, эм тарианы мөнгийг би тухайн бүрт нь нэхэмжилнэ. Одоогоор хөл дээрээ босч чадахгүй, хүний асаргаанд байгаа. Хөл дээрээ босох эсэх нь эмчилгээний үр дүнгээс хамаарах байх. Би газар нутгийн алс байдал, биеийн байдал зэргээс хамааран шүүх хуралд суухгүй. Би цаашид гарах хохирлоо буюу эмчилгээний зардлаа тухайн бүрт нь нэхэмжилж авна. Дид гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 29-32 хуу, 33-35 хуу/
Иргэний нэхэмжлэгч С.Ан өгсөн:..би ослын талаар мэдэхгүй. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Төрийн банкны Чулуун овоо тооцооны төвөөс 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 8.260.000 төгрөгөөр автомашины лизингийн зээл авсан байсан. Лизингээр авахдаа Б.Днь өөрийн төрсөн ээж Л.Ц нэр дээр худалдаж авсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь Төрийн банкны эзэмшлийнх байгаа юм. Ослын улмаас автомашинд 4.890.000 төгрөгийн хохирол учирсан гэж байна. Үүнийг нэхэмжлэхгүй. Дтөрсөн ээж Цнэр дээр байгаа зээлээ цаг хугацаандаа төлдөг. Ямар нэгэн асуудал гаргаагүй. Эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөж байгаа. Одоо үлдэгдэл 1.280.000 төгрөгийн 2018 оны 11 дүгээр сарын 25-нд төлж дуусгахаар байгаа. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр хугацаа дуусаагүй, хэвийн төлөгдөж байгаа. Хариуцагч Б.Днь гэрээний хугацаанд ямар нэгэн асуудалгүй төлж барагдуулахаар тохирсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 хуу/
Б.Д яллагдагчаар өгсөн:...би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Зүйл ангийг ойлголоо. Би Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг Таван тээг гэх газарт өөрийнхөө эзэмшлийн 2179 УБС улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус маркийн автомашиныг жолоодон 2018 оны 06 дугаар сарын 14-ний шөнө 05 цагийн үед Б,Днарын хамтаар замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осолд орсон. Тухайн үед миний автомашины зүүн хойд дугуй буудаад замын хажуу руу онхолдсон. Би ойролцоогоор 70-80 км цагийн хурдтай явсан. Би тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан. Харин 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр автомашин жолоодох эрхээ сэргээсэн. Би энэ үйлдэлдээ гэмшиж байна. Ийм зүйл болно гэж бодоогүй. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Үүнийг Б,Днар мэдэж байгаа. Би бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Гэхдээ цаашид гарах зардлыг ч мөн хариуцаж барагдуулна. Хохирогч Б,Днар нь манай нутгийн хүмүүс байгаа юм. Тиймээс би тэдгээр хүмүүстэй ойлголцож болно. Зам дээр замын хөдөлгөөнд саад болох зүйл байгаагүй. Замын гадаргуу эвдрэлгүй, хуурай байсан. Цаг агаар үзэгдэх орчин хязгаарлагдмал, дулаахан бороогүй байсан. Миний автомашины зүүн хойд дугуйны хээ нь хуурч унасан байсан. Тэгээд дугуй буудсан байх. Би тухайн тээврийн хэрэгслийг Төрийн банкны лизингээр авч байсан. Одоо төлөгдөж дуусч байгаа. Миний эзэмшлийн автомашин байгаа юм. Энэ хэргийг би санаатай үйлдээгүй. Би гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна...тогтоолыг өөрчилж сонсгож байгаатай холбоотой санал хүсэлт байхгүй. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний хэргийг түргэн шуурхай хурдан шийдэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 123-125 хуу, 191-193 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 29 дугаартай дүгнэлт.
1. Б.Д гэх цусанд спиртийн алкоголь илрээгүй...гэх дүгнэлт /хх-ийн 48
хуу/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 8089 дугаартай дүгнэлт:
1. О.Бын биед баруун талын сүүжний тогоо ясны цөмөрч, бяцарсан
хугарал, баруун умдаг ясны доод салаа, суудал ясны дээд доод салаанд сэлтэрсэн хугарал, сүүжний тогооны хугарлаас дээш баруун ташаа ясны их биед баруун ууц сүүжний холбоос руу чиглэсэн ташуу хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан
гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл үлдэц уршигт гэмтэлд хамаарах тул гэмтлийн зэрэг
тогтоох журмын 3.6.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь
эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна...гэх мэдүүлэг /хх-ийн 59 хуу/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 8074 дугаартай дүгнэлт:
1. Ч.Дайрийжавын биед зүүн талын 1,7,8,9,10,11,12-р хавирганы хугарал, зүүн
уушигны доод дэлбэнгийн няцрал, цээжний зүүн хөндий дэх шингэн хуралт, бүсэлхийн 1-р нугалмын шахагдаж бяцарсан хугарал, сээрний 11,12 бүсэлхийн 2,5-р нугалмуудын хөндлөн сэртэнгийн хугарал, аарцаг ясны хугарал, ууцны 1,2-р нугалмын зүүн далавчны бяцарсан хугарал, эрүүнд няцарсан шарх, хүзүү, зүүн мөр, зүүн шуу тохой баруун гуя, умдагт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг
хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд
зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх
мэдүүлэг /хх-ийн 71 хуу/
Архангай аймаг дахь салбарын техникийн хяналт үзлэгийн инженер М.Энхбатын 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 008 дугаартай дүгнэлт
1. Уг тээврийн хэрэгсэл нь зам тээврийн хөдөлгөөнд оролцох боломжгүй, тоног төхөөрөмжөөр шалгах боломжгүй тул осол гарахаас өмнөх эвдрэл гэмтлийг тодорхойлох боломжгүй юм.
2. Дээрх тээврийн хэрэгсэлд осол болохоос өмнөх эвдрэл гэмтэл байсан эсэхийг тогтоох боломжгүй.
3. Автомашины зүүн хойд дугуй нь STUDLESS маркийн 205/65/15 размертай дугуй ба капитал дугуй байсан эсэхийг тодорхойлох боломжгүй.
4. Уг осол нь дугуйнаас болсон эсэхийг тогтоох боломжгүй.
5. Мэдэх боломжгүй... гэх дүгнэлт /хх-ийн 88-90 хуу/
Замын цагдаагийн тасгийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 51 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. Жолооч Б.Днь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалт, мөн дүрмийн 2.1 а-д тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын Үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна гэсэн заалт, дүрмийн 9.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Жолооч Б.Днь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөн буруутай үйлдлийг улмаас уг зам тээврийн осол гарсан гэж дүгнэв.
3. Тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлөхгүй байна.
4. Б.Д2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр жолооч болсон байна. В ангиллын 1234079 дугаарын жолооны үнэмлэхтэй байна. Жич хуулбарыг хавсаргав...гэх дүгнэлт /хх-ийн 96 хуу/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-8 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12 хуу/
Архангай аймгийн Цагдаагийн газрын Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 13-14 хуу/
2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 196 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53 хуу/
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн компьютерт томографикийн дүгнэлт болон О.Бын эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 62-66 хуу/
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн компьютерт, томографикийн дүгнэлт болон Ч.Дн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 75-85 хуу/
Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 102 хуу/
Барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 104-110 хуу/
Б.Д иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 114 хуу/
Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 115 хуу/
Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 127-134 хуу/
Шүүх хуралдааны үед шинээр гаргаж өгсөн нотлох баримт /хх-ийн 235-237 хуу
Хавтаст хэргийн материалыг оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 136-139 хуу/зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Дид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар баг, Таван тээг гэх газарт 2018 оны 06 дугаар сарын 14-ний 05 цагийн үед Б.Днь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 21-79 УБС улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч О.Б, Ч.Д нарын эрүүл мэндэд тус бүрт нь хүнд хохирол учруулсан, Төрийн банкинд 4.890.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Д үйлдсэн болох нь
Хохирогч Ч.Дн “...2179 УНР улсын дугаартай цагаан өнгийн приус 20 маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцож яваад асфальтан замын урд тал руу онхолдож зам тээврийн осолд орсон...автомашиныг Дөөрөө жолоодож явсан...” гэх мэдүүлэг, хохирогч О.Бын “...2179 УНР улсын дугаартай цагаан өнгийн приус 20 маркийн автомашинтай баруун хойноос зүүн урд зүгт зорчиж яваад замын урд тал руу онхолдож зам тээврийн осолд орсон...Дуг автомашиныг жолоодож явсан”...гэх мэдүүлэг,хохирогч Ч.Дн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 8074 дугаартай дүгнэлт, хохирогч О.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 8089 дугаартай дүгнэлт, Архангай аймаг дахь салбарын техникийн хяналт үзлэгийн инженер М.Э 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 008 дугаартай дүгнэлт, Замын цагдаагийн тасгийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 51 дугаартай шинжээчийн дүгнэлт, Архангай аймаг дахь салбарын техникийн хяналт үзлэгийн инженер М.Э 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 008 дугаартай дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Тухайн үед 21-79 УБС улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашиныг Б.Днь жолоодож явсан нь Б.Д мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь энэ талаар маргаагүй байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг ойлгоно гэж заасан мөн “жолооч” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолоодох эрхийн үнэмлэхтэй, үнэмлэхгүй аливаа этгээдийг ойлгоно гэж тайлбарласан байх тул Б.Д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу жолооч мөн гэж үзлээ.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Д авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 51 дугаартай шинжээчийн дүгнэлт болон жолоочийн лавлагаанаас үзэхэд Б.Днь 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр жолооч болсон, Б.Днь...би тухайн үед жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан. Би эрхээ хасуулсан байсан.../хх-ийн 124 хуу/ гэж мэдүүлэг өгчээ.
Гэтэл тухайн гэмт хэрэг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гарсан. Иймд шүүгдэгч Б.Днь гэмт хэрэг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан болох нь нотлогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Д тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2, 2.3 дах хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Днь 21-79 УБС улсын дугаартай тоёота приус-20 маркийн автомашиныг “...Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Чулуун овоо тооцооны төвөөс 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 8260.000 төгрөгөөр ээж Л.Цнэр дээр лизингээр худалдан авч, тухайн тээврийн хэрэгсэл нь Төрийн банкны эзэмшлийнх зээлийн гэрээ хүчин төгөлдөр хугацаа дуусаагүй, хэвийн төлөгдөж байсан...”гэх иргэний хариуцагчийн мэдүүлэг, “...Б.Днь автомашины төлбөр тооцоог төлж дууссан банкны зүгээс гомдол саналгүй...”талаар хүсэлт гаргасан /хх-39-41хуу, хх-218хуу/ байх тул шүүгдэгч Б.Д Төрийн банкины эд хөрөнгөд учруулсан 4.890.000 төгрөгийн хохиролыг бүрэн нөхөн төлсөн мөн хохирогч О.Б, Ч.Днар нь мэдүүлэг өгөхдөө болон хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн, яллагдагчтай эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлт гаргасан /хх-ийн 138-139 хуу, 235-237 хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Днь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл тэнсэж болно.”гэж заасан байх тул шүүгдэгч Б.Днь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогч учирсан хохирол, иргэний нэхэмжлэгчийн хохирлыг нөхөн төлсөн байх тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Днь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Дид шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж түүнд тэнссэн болон үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Днь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овгийн Бн Д тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Днь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэг, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ болон тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.Дид хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Днь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулахыг тайлбарласугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дид оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Днь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Днь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ