| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0141/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/141 |
| Огноо | 2019-05-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж
Улсын яллагч: Н.Ц
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.А
Шүүгдэгч: О.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ө овгийн Он Д холбогдох ............. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Ө овгийн О Д /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч О.Днь 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат баг, Ургамал гэх газарт хохирогч Э.Н зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Э.Нгийн өгсөн: ...2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр би Ямаат багийн Ургамал гэх газар байх гэртээ байж байтал манай найзууд болох Д, О, Б, Б, Хнар манайд ирсэн. Д орж ирснээсээ хойш намайг өдөөд, янхан гичийгээр дуудаад байсан. Мөн Д надад хандаж хаанахын гуйлгачин хүүхэн манай сумын бэр болчихсон юм бэ гэж над руу дайраад байсан. Би уурлаад Дд хандан чи яахаараа намайг гуйлгачин гэж дууддаг юм бэ гэж хэлэхэд Д намайг үсдэж орон дээр дарж байгаад, гараараа толгой руу цохисон. Мөн хөлөөрөө миний зүүн гуяны гадна хэсэг рүү өшиглөсөн. Б, Х нар Д бид хоёрыг салгасан. Гэтэл гаднаас Дгийн эхнэр О орж ирсэн. Орж ирэхээр нь би Од хандан чи хүний эхнэр юм бол наад нөхрөө аваач гэж хэлэхэд О нөхөр Дгөө авч, гэрээс гараад явсан. Тэгсэнээ эргэж гэрт орж ирээд, надад хандан чи муу юу гээд байгаа янхан бэ гэж хэлээд над руу тогооны таг аваад шидсэн. Гэтэл уг таг Б-н гар руу оносон. Б, Б, Хнар Д, О нарыг аваад манайхаас явсан. Намайг Дгөөс өөр хүн цохиж, гэмтээгээгүй. О над руу тогооны таг шидсэн боловч оноогүй. Миний толгойны орой болон шанаа хэсгээс үс унасан. Мөн урд талын хоёр шүд хөдөлж, унасан. Би шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би найз Дгөөс үс унасан болон шүд унасаны гэмтлийг эмчлүүлэх гэж 2.000.000 төгрөгийг бэлэн авсан. Мөн Д, О нар нь надаас уучлалт гуйсан... гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуу/
Гэрч С.О өгсөн:.. 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр би нөхөр Дгийн хамт сумын төв орж ирсэн. Ирээд Б очоод, Б эхнэр Б, Х бид нар архи ууцгаасан. Б өдөржингөө архи ууж байгаад, орой 22 цагийн үед Н гэх найз дээрээ очих гээд хөдөө явцгаасан. Нгийнд очиход нөхөр нь байхгүй Н өөрөө халамцуу байсан. Тэднийд ортол орж ирдэггүй хүмүүс өнөөдөр яаж орж ирээ вэ гэж хэлсэнээ манай нөхөр Дд хандан чи манай гэрийн босгыг яаж давж орж ирсэн юм бэ гэх мэтээр үг өдөөд байсан. Би Д, Н нарыг хэрэлдээд байхаар нь гараад, гэрийнх нь гадаа бие засчихаад ортол Н над руу хандан чи гичий минь наадахаа аваад яваач, намайг зодчихлоо гээд над руу орилоод байсан. Би Нд хандан чи яахаараа намайг гичий янханаар дууддаг юм гэж хэлээд тогооны тагийг аваад, шидтэл Болорцэцэг урдуур нь ороод таганд оногдсон. Би Дг явья гэж хэлээд, тэнд байсан хүмүүс надтай цуг гарцгаасан. Намайг Н зодож, цохисон зүйл байхгүй. Намайг гадаа байхад миний нөхөр Д Нүсдээд цохисон юм шиг байсан. Намайг гэрт ороход Н надад хандан танай нөхөр намайг үсдэж дараад, нүүр рүү цохиод шүд хөдөлгөчихлөө гээд байсан. Миний биед гэмтэл учраагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуу/
Гэрч Э.Б өгсөн: ... 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр манайд манай найзууд ирж өдрөөс орой болтол нилээн олон шил архи ууцгаасан. Уусан архиныхаа тоог сайн санахгүй байна. Тэгээд орой харанхуй болж байхад Д, О, Х, миний эхнэр Б бид нар Ямаат багийн Хадан хошуу гэх газар байх Н найз дээрээ очсон. Би гэртээ нилээн уучихсан байсан болохоор бараг тасраад Нгийнд очсон. Нэг мэдэхэд Н Д хоёр хэрэлдээд байх шиг байсан. Би нэг орон дээр нь хэвтэж байгаад, найзууд явъя гэхээр нь гарч ирсэн. Н бусдад зодуулсан шинж тэмдэг байсан эсэхийг мэдэхгүй байна, би гэртээ ирсэнээ санахгүй байгаа юм. Би уг зодооны асуудалд оролцоогүй болохоор миний биед гэмтэл учраагүй. Маргааш нь юу болсон талаар асуухад Д Н зодсон гэж ярьцгааж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуу/
Гэрч И.Бн өгсөн: ... 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр манай гэрт Д, О, Х, миний нөхөр Б бид нар 5,6 шил архи ууцгаасан. Бид нар архиа ууж дуусаад, харанхуй болж байхад /цагийг нь сайн мэдэхгүй байна/ найз Н дээр очих гээд хөдөө явсан. Нгийнд очиход нөхөр нь байхгүй Н өөрөө согтуу байсан. Би нилээн согтуу байсан болохоор Нгийн гэрт орсоноос хойш яг юу болсоныг мөн Нгийнд архи ууснаа санахгүй байна. Нэг сэргэхэд О тогооны төмөр таг аваад нэгэн рүү нь далайхад би гараараа хаатал таг миний гар руу оносон. Тэрнээс өөр би юм санахгүй байна. Би нэг мэдсэн Нгийнхаас гараад, гэр рүүгээ нөхөртэйгээ явж байсан. Би архи их уугаад тасарчихсан байсан. О намайг тогооны тагаар цохисон. Тухайн үед жаахан хөхөрсөн байсан. Гэхдээ зүгээр учраас би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуу/
Гэрч Т.Тн өгсөн: ...Д бод, бог нийлсэн 300 гаруй малтай. Д эхнэр, 2 хүүхдийн хамт ам бүл дөрвүүлээ амьдардаг. Бид хоёр үе тэнгийн хүмүүс болохоор их найзалж нөхөрлөдөг. Хүнд их тусархуу нөхөрсөг залуу байгаа юм. Би Дг сайн мэднэ. Даруухан их сайн залуу байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуу/
Гэрч Т.Уын өгсөн: ...Д Ямаат багийн Ургамал гэх газар нутагладаг бөгөөд эхнэр хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Д бага боловсролтой, үг дуу цөөтэй, даруухан залуу байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуу/
Гэрч Б.Хн өгсөн: ... Би Билгээ ах, Болороо эгч, Д, О эгч нарын хамт сумын төвөөс Н эгч дээр очсон. Бид нар сумын төвд байхдаа Билэгээ ахынд архи ууцгаагаад нилээн халцгаасан байсан. Ороод удаагүй байтал Д, Н эгч хоёр хэрэлдээд эхэлсэн. Би яг юунаас болж хэрэлдсэнийг би сайн мэдэхгүй байна. Гэтэл Д ах Н эгчийг үснээс барьж авч, дараад цохиод байхаар нь Билгээ ах бид хоёр салгасан.Би тэгээд зодоон болох нь гэж айгаад, гараад машиндаа суусан. Удалгүй Билгээ ах, Болороо эгч, Д, О эгч нар гарч ирээд бид нар явцгаасан. Намайг Н эгч зодож цохиогүй. Д Наль гараараа хаана нь цохисон талаар сайн санахгүй байна. Нэг гараараа үсдээд нөгөө гараараа цохих үед нь Билгээ ах салгасан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуу/
О.Дгийн яллагдагчаар өгсөн: ... 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 18 цагийн үед санагдаж байна. Би өөрийн эхнэр Огийн хамт сумын төвд орж ирээд найз Б орсон. Б Х, Б, эхнэр Б нар пиво ууцгааж байсан. Бид нар Б нилээн их 2.5 литрийн пиво уусан. Би нилээн согтсон. Бийнхээс гараад, бид нар Бийн автомашинд бүгд суугаад, найз Нгийнд очихоор Өлзийт сумын Ямаат баг руу гарцгаасан. Нгийнд очтол Н архи уусан байдалтай согтуу гэртээ ганцаараа байсан. Н надад хандан манай гэрийн босгоор давж, орж ирдэггүй хүн ороод ирлээ, яаж орж ирэв, зайл гэж хэлсэн. Би их согтуу байсан болохоор уурлаад Нгийн үснээс барьж татаж байгаад, толгой нуруу хэсэг рүү нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн. Би тухайн үед их согтуу байсан болохоор Наль гараараа болон хөлөөрөө хэдэн удаа цохисныг сайн санахгүй байна. Гэтэл Б, Хнар Н бид хоёрыг салгасан. Тухайн үед миний эхнэр О гадаа байсан байх. Уг зодоон болох үеийн зарим хэсгийг би сайн санахгүй байна. Н бид хоёрыг Билгээ салгасны дараа Б, Болорцэцэг, Хонгорзул, эхнэр О бид нар Нгийнхаас явцгаасан. Н бид хоёр хоёулаа согтуу байсан болохоор бие биенийхээ үгийг даахгүй хэрэлдэж зодолдсон байх. Өмнө нь найз нөхдийн харьцаатай байсан. Надад муугаар бодож санаж явсан зүйл Нд байсан юм шиг байна билээ. Би уг тогтоол, дүгнэлттэй танилцсан. Надад уг тогтоол дүгнэлттэй холбоотой асууж тодруулах зүйл болон санал хүсэлт байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би Нтай харилцан тохиролцож, хохирлын мөнгө болох 2.000.000 төгрөгийг өгсөн. Н бид хоёр харилцан тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Н одоо надад гомдол саналгүй гэдгээ хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 дугаар хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 164 дугаартай дүгнэлт:
1. Э.Нгийн биед толгойн зулай, баруун шанаа хэсэгт хуйханд зөөлөн эдийн няцрал, үс зулгаагдсан гэмтэл болон доод үүдэн 1 шүд унасан гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр болон толгойн үс зулгаах үед үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтэл нь тус бүр биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь тус бүр 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 1 шүд
унасан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% тогтонги алдагдуулна...гэх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуу/
Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 44 дүгээр хуу/
Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2018 оны тооллого /хх-ийн 45-47 хуу/
О.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49 дүгээр хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 53 дугаар хуу/
Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 55-57 дугаар хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 58-59 дүгээр хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч О.Дд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч О.Днь 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат баг, Ургамал гэх газарт хохирогч Э.Н зодож түүний биед толгойн зулай, баруун шанаа хэсэгт хуйханд зөөлөн эдийн няцрал, үс зулгаагдсан гэмтэл болон доод үүдэн 1 шүд унасан гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч О.Дүйлдсэн болох нь хохирогч Э.Нгийн өгсөн: ... Д орж ирснээсээ хойш намайг өдөөд, янхан гичийгээр дуудаад байсан. Мөн Д надад хандаж хаанахын гуйлгачин хүүхэн манай сумын бэр болчихсон юм бэ гэж над руу дайраад байсан. Би уурлаад Дд хандан чи яахаараа намайг гуйлгачин гэж дууддаг юм бэ гэж хэлэхэд Д намайг үсдэж орон дээр дарж байгаад, гараараа толгой руу цохисон. Мөн хөлөөрөө миний зүүн гуяны гадна хэсэг рүү өшиглөсөн. Дг эргэж гэрт орж ирээд, надад хандан чи муу юу гээд байгаа янхан бэ гэж хэлээд над руу тогооны таг аваад шидсэн…намайг Дгөөс өөр хүн цохиж, гэмтээгээгүй. О над руу тогооны таг шидсэн боловч оноогүй. Миний толгойны орой болон шанаа хэсгээс үс унасан. Мөн урд талын хоёр шүд хөдөлж, унасан...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуу/, гэрч Б.Хонгорзулын өгсөн: ... гэрт ороод удаагүй байтал Д, Н эгч хоёр хэрэлдээд эхэлсэн. Би яг юунаас болж хэрэлдсэнийг би сайн мэдэхгүй байна. Гэтэл Д ах Н эгчийг үснээс барьж авч, дараад цохиод байхаар нь Билгээ ах бид хоёр салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуу/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 164 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Днь хохирогч Э.Нзодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүдээс толгойн зулай, баруун шанаа хэсэгт хуйханд зөөлөн эдийн няцрал, үс зулгаагдсан гэмтэл болон доод үүдэн 1 шүд унасан гэмтэл нь хөнгөн гэмтэлд хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 164 дугаар дүгнэлтэнд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Аймгийн Прокурорын газраас О.Дгийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн үндэслэлтэй байна.
Яллагдагч болон хохирогч нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч хүлээн зөвшөөрч /хх-ийн 61-62, 64, 65 дугаар хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Иймд О.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч О.Днь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч Э.Н нь мөрдөн байцаалтын үед хохиролтой холбоотой нэхэмжлэл гаргаагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлэг өгсөн, /хх-ийн 7-8 хуу/ хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн /хх-ийн 59 дүгээр хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овгийн Он Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч О.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар торгох ялын 450.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр төлж барагдуулахыг шүүгдэгч О.Дд үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Днь торгох ялын 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгийг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8,
1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Днь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт
зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч
тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ