| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2019/00021/Э |
| Дугаар | 24 |
| Огноо | 2019-04-16 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Тунгалагтуяа |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго
Улсын яллагч А.Тунгалагтуяа
Хохирогч Р.О , Ж.Н
Өсвөр насны шүүгдэгч А.У өмгөөлөгч Л.Цогзолмаа
Өсвөр насны шүүгдэгч А.У хууль ёсны төлөөлөгч Н.А
Өсвөр насны шүүгдэгч А.У
Шүүгдэгч Г.М өмгөөлөгч П.Амаржаргал
Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан Хэнтий аймгийн Б сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор А.Тунгалагтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.У , Хар үхэрт овогт Г.М нарт холбогдох 1840000910050 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 03 сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн суманд төрсөн, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Г.М
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тО орхой ажилгүй, А.У .
Шүүгдэгч А.У, Г.М нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг хулгайлж” бусдад 13724800 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
1.Шүүгдэгч А.У , Г.М нар нь сумын дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “талх нарийн боовны цехэд 2018 оны 09 сарын 18-наас 2018 оны 09 сарын 19-ний шилжих шөнө хууль бусаар нэвтрэн орж махны цахилгаан машин, 2 шуудай гурил зэрэг эд зүйл хулгайлж бусдад 392.000 төгрөг хохирол учруулсан,
2.Шүүгдэгч А.У , Г.М нар нь Хэнтий аймгийн Б сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах зориулалтай “Б ” талх нарийн боовны цехэд 2018 оны 09 сарын 25-наас 2018 оны 09 сарын 26-ны шилжих шөнө хууль бусаар нэвтрэн орж вояж 5 литрийн ус 1 ширхэг, жижиг талх 5 ширхэг, бэлэн мөнгө 2000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлж бусдад 179000 төгрөгийн хохирол учруулсан,
3.Шүүгдэгч А.У , Г.М нар нь Хэнтий аймгийн Б сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “П ” ХХК-ний үйл ажиллагаа явуулах зориулалтай байранд 2018 оны 09 сарын 25-наас 2018 оны 09 сарын 26-ны шилжих шөнө хууль бусаар нэвтрэн орж 21 инчийн LCD дэлгэц 1 ширхэг, 19 инчийн LCD дэлгэц 2 ширхэг, DVR буюу бичлэг хадгалдаг хүлээн авагч 2 ширхэг, 2 тиробайт багтаамжтай зөөврийн хард /HARD/ 2 ширхэг, ACER маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, EVOK шилтэй архи 1 ширхэг, бэлэн 2.039.000 төгрөгийн буюу 3834000 төгрөгийн хохирол учруулсан,
4.Шүүгдэгч А.У , Г.М нар нь дүгээр багт үйл ажиллагаа явуулах зориулалтай “” ХХК-ний “” хүнсний дэлгүүрт 2018 оны 09 сарын 25-наас 2018 оны 09 сарын 26-ны шилжих шөнө “хууль бусаар нэвтрэн” орж эд зүйл хулгайлж бусдад 1.456.000 төгрөгийн хохирол учруулсан,
5.Шүүгдэгч А.У , Г.М нар нь Хэнтий аймгийн Б сумын 4 дүгээр баг Геологийн 16-08 тоот хашаанаас 2019 оны 09 сарын 25-наас 2018 оны 09 сарын 26-ны шилжих шөнө БНХАУ-д үйлдвэрлэсэн “Мустанг-5” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлсан,
6.Шүүгдэгч А.У , Г.М нар нь 2018 оны 09 сарын 24-ний өдөр бусдын эд хөрөнгө хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар тоотО оршин суух Г.У хашаанд байсан амбаарт орж 2 хүний шиддэг майхан, ногоон өнгийн брезинтэн аранзан үүргэвч дотор байсан хүрэн өнгийн ботинк, хүрэн өнгийн түрийвч, савхин бээлий, хөнжлийн даавуу, дэвсгэр даавуу, эмэгтэй хүний дотуур хувцас, эрүүл мэндийн дэвтэр зэрэг эд зүйл хулгайлж бусдад 405.000 төгрөгийн хохирол учруулсан,
7.Шүүгдэгч А.У , Г.М нар нь 2018 оны 10 сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Б сумын 3 дугаар баг, “Нарлаг” хороод ллын 501 тоотО оршин суух “байнга амьдардаг” байшинд хууль бусаар нэвтэрч 805.000 төгрөгийн эд зүйлийг хулгайлсан,
8.Шүүгдэгч А.У , Г.М нар нь 2018 оны 09 сарын сүүлээр Хэнтий аймгийн Б сумын дугаар баг “гэх газар оршин суух Р.О ын хүн байнга амьдрах гэр, орон байранд нэвтрэн орж эд зүйл хулгайлж бусдад 154.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,
9.Шүүгдэгч Г.М нь Хэнтий аймгийн Б сумын 1 дүгээр баг Нийтийн 6 дугаар байрны гаднаас Г.Г эзэмшлийн цэнхэр өнгийн Бэнни маркийн мотоциклийг 2018 оны 11 сарын 26-ны орой 23 цагийн үед хулгайлж 350.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,
10.Шүүгдэгч А.У нь Хэнтий аймгийн Б сумын 1 дүгээр баг Нийтийн байрны гаднаас 2018 оны 12 сарын 20-ны өдөр Б.Г эзэмшлийн УБН улсын дугаартай Тоёота марк-2 100 маркийн тээврийн хэрэгслийг хулгайлж 2.500.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,
11.Шүүгдэгч А.У нь Хэнтий аймгийн Б сумын 4 дүгээр баг Геологийн 15-1500 тоот хашаанаас 2019 оны 01 сарын 07-ны өдрөөс 2019 оны 01 сарын 08-нд шилжих шөнө А.Г эзэмшлийн ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хулгайлж 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
12.Шүүгдэгч А.У , Г.М нар нь Хэнтий аймгийн сумын дүгээр баг тоот хашаанаас 2018 оны 09 сарын 18-ны орой тус сумын харьяат Б.Э эзэмшлийн Чансаа маркийн улсын дугааргүй мотоциклийг хулгайлж 450.000 төгрөгийн бага хэмжээний хохирол учруулсан,
13.Шүүгдэгч А.У , Г.М нар нь Хэнтий аймгийн Б сумын дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Б” спорт заалны ард байрлах иргэн Ж.О амбаарт 2019 оны 01 сарын 12-ны орой хууль бусаар нэвтэрч иргэн С.С хонины гулууз махыг хулгайлж 150.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,
14. Шүүгдэгч А.У , Г.М нар нь Хэнтий аймгийн Б сумын дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “М” нарийн боовны цехэд 2019 оны 01 сарын 18-ны өдрөөс 2019 оны 01 сарын 19-нд шилжих шөнө хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж 34.300 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан
15. Шүүгдэгч А.У , Г.М нар нь Хэнтий аймгийн сумын дүгээр баг Нийтийн байрны урд байрлах иргэн Ж.Н гийн эзэмшлийн амбаарнаас 2019 оны 01 сарын 07-ны өдөр бярууны хаа, гуя хоёр хулгайлж 200.000 төгрөгийн хохирол учруулсан,
16. Шүүгдэгч А.У , Г.М нар нь Хэнтий аймгийн сумын дүгээр баг Нийтийн 7 дугаар байрны хажууд байр М.Ц ногоон өнгийн амбаарт 2019 оны 01 сарын 08-ны өдрөөс 2019 оны 01 сарын 12-ны хооронд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж 100000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох тухайд:
1.Шүүгдэгч А.У , Г.М нар нь Хэнтий аймгийн Б сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Б ” талх нарийн боовны цехэд 2018 оны 09 сарын 18-наас 2018 оны 09 сарын 19-ний шилжих шөнө хууль бусаар нэвтрэн орж махны цахилгаан машин, 2 шуудай гурил зэрэг эд зүйл хулгайлж бусдад 392.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хохирогч Р.Б 2018 оны 12 сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би хулгайд алдсан махны цахилгаан машин, 25 кг-ын 2 шуудай гурил зэргийг эргүүлж авсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна. Би хулгайд алдсан 10 гаруй кг ямааны цул мах болон 2 шуудай гурилыг нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-р хуудас/
-Гэрч Р.Б 2018 оны 09 сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх хувиараа Хэнтий аймгийн Б суманд “Б” гэх нэртэй талх, нарийн боовны цех 2017 оны 11 сарын 01-нээс эхлэн ажиллуулж эхэлсэн юм. Тэгээд 2018 оны 09 сарын 18-ны орой 20 цаг 00 минутын үед ажилчдаа тарааж цехээ хаагаад маргааш өглөө нь буюу 2018 оны 09 сарын 19-ний өглөө 07 цаг 00 минутын үед манай нөхөр Ц.Б цехийн ажилчин Б.Б хаалгыг нь онгойлгож өгөх гээд очсон. Манай цехийн ажилчин Б.Б ажилдаа ороход осоо өмнө цехийн ойр хавьд байгаа хогийг түүж хаячихаад ордог юм. Тэгээд Б.Б цехийн ойр орчмын хогийг түүгээд явж байхад манай цехийн баруун тийш харсан цонхны хамгаалалтын төмрийг аваад цонхыг нь хагалсан байсан гэсэн. Тэгээд манай нөхөрт хэлээд тэр 2 цонхыг очиж хараад цагдаад мэдэгдээд гэртээ ирээд надад хэлсэн. Тэгээд бид хоёр цехдээ очиж юу юу алдагдсан талаар үзэхэд манай нөхөр бид хоёрын 2018 оны 09 сарын 17-ны орой 19 цаг 00 минутын үед Хятад улсын Эрээн хотоос 250.000 төгрөгөөр худалдаж авчирсан хайрцагтайгаа махны цахилгаан машин, ямааны 10 гаруй кг цул мах, Улаанбаатар гэх нэртэй 25 кг 4 орчим шуудайтай гурил зэрэг алга болсон байсан. Манай цехийн түлхүүр нөхөр бид хоёрт байдаг. Манай цехийг урьд өөр хүн ажиллуулж байхад талх алга болоод байдаг байсан гэсэн. Манайх ажиллуулж эхэлнээс хойш 3 удаа талх алга болж байсан боловч хэн авсаныг нь олж байгаагүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-32-р хуудас/
-Гэрч Б.Н 2018 оны 09 сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 09 сарын 19-ний өглөө ажилдаа ирсэн чинь манай “б” цехэд хулгай орсон цагдаа ирчихсэн байсан. Манай б нарийн боовны цехэд өмнө талх мэр сэр алга болоод байдаг байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Манай талхны цехээс манай дарга Р.Б шинээр авчирсан махны машин, Улаанбаатар гэх ногоон шуудайтай гурил, ямааны мах алга болсон байсан. Би гурил, мах хэр их хэмжээгээр алга болсныг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-34-р хуудас/
-Гэрч Б.Б 2018 оны 09 сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2018 оны 09 сарын 19-ний өглөө 06 цаг 50 минутын үед ажил дээрээ эрт талхаа савлахаар ирэхэд дарга ирээгүй байсан. Тэгэхээр нь би цехээ 1 тойроО хог байхаар нь аваад явж байхад манай цехийн баруун тийш харсан цонх хагарсан, гадуур нь байдаг хамгаалалтын төмрийг нь газар аваад хаясан байсан. Тэгэхээр нь би цехийн үүд рүү очтол дарга ирж байсан. Тэгээд би даргадаа болсон зүйлийн талаар хэлж манай дарга цагдаад дуудлага өгсөн. Би “Б ” талх нарийн боовны цехэд ажилд ороод 1 сар болж байгаа болохоор урьд нь болж байсан зүйлийн талаар сайн мэдэхгүй. Хүмүүсийн яриагаар урьд нь бас хулгай орж байсан гэж байсан. Манай цехээс манай даргын авчирсан шинэ махны машин, “Улаанбаатар” гэх нэртэй ногоон өнгийн шуудайтай 25 кг-н гурил, ямааны мах алга болсон байсан. Би хэдэн ширхэг гурил алга болсон талаар сайн мэдэхгүй. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-36-р хуудас/
- Гэрч Л.Ө 2018 оны 09 сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 09 сарын 19-ний орой 23 цагийн үед би гэртээ байж байхад манай гэрийн хаалгаар нэг хүүхэд шагайж харчихаад буцаад хаалгаа хаачихсан. Тэгээд нөгөө хүүхэд буцаад орж ирээд манай гэрт 2 ширхэг 25 кг-н Улаанбаатар гэх нэртэй гурил авч орж ирээд намайг худалдаж авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би хэдэн төгрөгөөр өгөх юм бэ гэж хэлсэн чинь 30000 төгрөгөөр зарна гэхээр нь би байгаа нь 20000 төгрөг байна гэсэн чинь нөгөө хүүхэд за за тэгвэл ав гэхээр нь би 20000 төгрөг өгөөд нөгөө 2 ширхэг гурилыг худалдаж авсан. Тэгээд нөгөө хүүхэд гарч яваад эргээд нэг хайрцагтай юм барьж орж ирээд эгчээ би энийг түр үлдээчихээд эргэж ирээд авчий гэхээр нь би чи аваад яваа юу юм бэ гээд хэлэхэд О оохондоо эгчээ гээд гараад явсан. Тэр хүүхдийг зүс танина. Нөгөө хүүхэд ирэхгүй болохоор нь цагдаагийн газар эд зүйлийг нь авчирч өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-38/
-Гэрч Л.Ө 2018 оны 10 сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “О оогоос 10-аад хоногийн өмнө буюу 2018 оны 09 сарын 20-дын үеэр гэртээ байхад 00 цагийн үед хаалга тогшоО У гэдэг бор царайтай өндөр хүү орж ирсэн. Тэгээд 2 шуудай “Улаанбаатар” нэртэй, 25 кг-ийн ууттай гурил, хайрцагтай махны цахилгаан машин барьж орж ирсэн. У нь надаас 20000 төгрөг, саарал өнгийн LD тамхи нэг хайрцаг, чавганы цай гэх ундаа 1 савыг аваад 2 гурилаа өгсөн. Мөн надаас махны машинаа авах уу гэхээр нь би авахгүй, чи ер нь хулгайн зүйл зараад байна уу” гэхэд У нь “Үгүй, би танайд түр орхиё” гээд махны машинаа үлдээгээд орхисон. Манайд орж ирэхдээ цагаан өнгийн ажлын бээлий өмссөн байсан. Гарахдаа тэр бээлийгээ коридорт хаясан байсан. Би тэр бээлийг нь гэртээ оруулаад орхисон Одоо хүртэл манай гэрт байгаа, мөн махны машин нь байгаа” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-р хуудас/
-Эд зүйлийн 2018 оны 09 сарын 20-ны өдрийн үнэлгээ /1-р хх-ийн 41-р хуудас/
-Шүүгдэгч А.У 2018 оны 10 сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2018 оны 09 сарын 18-ны орой би ганцаараа М гэрт очсон. Тэгээд М бид 2 тоглохоор гарсан. М бид 2 Б сумын захын орчим ирээд урд талын цементэн дээр нилээн удаан суусан. Тэнд сууж байтал сагс тоглохоор явсан. Тэгээд явж байх замдаа М Б талхны цехийн хажуугаар гарахдаа ийшээ оръё, орлогоны мөнгө нь байгаа гэж хэлсэн. Тэгсэнээ хойд талын цонхны шилийг нь М том чулуугаар хагалсан. Тэгээд цонхны хамгаалалтын төмөрийг татаад хагарсан цонхоор М бид 2 ороод 25 кг-ын гурил 2 тампууг, нэг хайрцагтай махны машин аваад гарсан. Тэгээд М бид 2 хамт Б сумын нийтийн байранд байдаг Ө эгчид 2 тампуу гурилаа 20.000 төгрөгөөр зарсан. Гурил зарахаар би ганцаараа Ө эгчийнх рүү орсон. Тэгээд 20.000 төгрөгөө аваад эргэж гараад дахиад Б талхны цех рүү очоод М ганцаараа ороод нэг шуудай гурил, 10 орчим кг мах хулгайлж аваад өөрийнхөө амьдарч байсан гэр рүүгээ хүргэж өгсөн. Тэгээд дараа нь М бид 2 хамт эргэж яваад хайрцагтай махны машиныг Ө эгчид 10.000 төгрөгөөр зарсан. Ингээд М бид 2 олсон мөнгөө хуваагаад авсан. 38 дугаар байрны дэлгүүр рүү очоод юм авч идсэн. Тэгээд М бид 2 салаад гэр гэр рүүгээ харьцгаасан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-52 хуудас/
-Шүүгдэгч А.У шүүх хуралдаанд өгсөн “Би Г.М Б талх нарийн боовны цехээс махны цахилгаан машин, цул мах, 25 кг шуудайтай гурил хулгай хийсэн” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Г.М шүүх хуралдаанд өгсөн “Би А.У тай Б талх нарийн боовны цехээс махны цахилгаан машин, цул мах, 25 кг шуудайтай гурил хулгай хийсэн” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Г.М 2018 оны 10 сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би Хэнтий аймгийн сумын дүгээр баг тоотО байх ах Г гэрт байсан юм. 2018 оны 09 сарын 18-ны орой 20 цаг өнгөрч байхад манай гэрт У ганцаараа орж ирсэн. У орж ирээд намайг гаръя, юм авч идье гээд байхаар нь удаагүй байхад би хамт явахаар болоод цуг гэрээсээ гарсан. Манай гэрээс гараад сумын захын орчим ирээд нилээн зогссон. Захын орчимд ирээд У газаа сороод би дэргэд сууж байсан. Тэгээд удалгүй 21 цаг өнгөрч байх үед Б талхны цех рүү очсон. Б талхны цехийн гадаа очоод У бид 2 хойд талын цонхны хаалт төмрийг нь татаад салгаж авсан. Тэгээд дараа нь цонхны шилийг нь хагалаад У бид 2 Б талхны цех рүү орсон. У эхлээд, би араас нь дагаад орсон. Бид 2 талхны цех дотроос 25 кг-ын шуудайтай гурил 2 ширхэгийг хулгайлж аваад Б цехээс гараад Б сумын Нийтийн байранд байдаг Ө эгч рүү очоод У шуудайтай гурилаа нэгийг нь 10.000 төгрөгөөр зарж нийт 20.000 төгрөг авсан. Ө эгчээс авсан 20.000 төгрөгөө У халаасандаа хийгээд бид 2 дахиад Б цех рүү очоод өмнө нь орсон хагарсан цонхоороод дахиад орсон. Тэгэхдээ би нэг шуудай 25 кг-ын гурил, мөн хөргөгчинд нь байсан бог малын 10 орчим кг мах зэргийг хулгайлж өөрийнхөө гэр рүү аваачсан ингэхдээ би ганцаараа явсан, харин У талхны цехийн хажууд үлдсэн юм. Тэгээд гэртээ ирж юмаа оруулчихаад гэрийн гадаа сууж байтал У ганцаараа ирээд дахиад талхны цех рүү оръё гэж хэлэхээр нь хамт явахаар болсон. Тэгээд У бид 2 хамт Б цех рүү дахиж ороод хайрцагтай байсан махны машин хулгай хийж авч гараад Ө эгчид аваачиж өгсөн. Хулгай хийсэн махны машиныг хэдэн төгрөгөөр өгсөнийг нь мэдэхгүй байна. У Ө эгчийн гэр рүү оруулж өгсөн. Надад дараа нь хэдэн төгрөгөөр зарсан талаар хэлээгүй. Тэгээд тэндээс гараад 38 дугаар байрны хүнсний дэлгүүр рүү очоод 20.000 төгрөгөөр ойр зуурын юм худалдаж аваад гэр гэр рүүгээ харьцгаасан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-57-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна.
2.Шүүгдэгч А.У , Г.М нар нь Хэнтий аймгийн \сумын дүгээр багт үйл ажиллагаа явуулах зориулалтай “Б ” талх нарийн боовны цехэд 2018 оны 09 сарын 25-наас 2018 оны 09 сарын 26-нд шилжих шөнө хууль бусаар нэвтрэн орж вояж 5 литрийн ус 1 ширхэг, жижиг талх 5 ширхэг, бэлэн мөнгө 2000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлж бусдад 179000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хохирогч Р.Б 2018 оны 12 сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “...Би гэрчээр 2 удаа мэдүүлэг өгөхдөө болсон асуудлыг ярьсан. Надад гомдол санал байхгүй. Манай цехэд хулгайн гэмт хэргийн улмаас 179000 төгрөгийн хохирол учирсан. Би эдгээр хохирлыг нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71-р хуудас/
-Гэрч Р.Б 2018 оны 09 сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх хувиараа Хэнтий аймгийн суманд “Б ” гэх нэртэй талх, нарийн боовны цех 2017 оны 11 сарын 01-нээс эхлэн ажиллуулж эхэлсэн юм. Тэгээд 2018 оны 09 сарын 25-ны орой 20 цаг 30 минутын үед ажилчдаа тараагаад цехээ хаасан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2018 оны 09 сарын 26-ны өглөө 07 цаг 00 минутын үед манай хүргэн ах Б над руу залгаад танай цех рүү хулгай орсон байна, урьд нь хулгай орсон цонхны хамгаалалтын төмрийг нь аваад цонхыг нь хагалсан байсан гэж хэлсэн. Тэгээд бид нар очоод байдлыг харахад манай цехийн баруун урд талын ертөнцийн зүгээр баруун тийш харсан цонхны хамгаалалтын төмрийг нь аваад цонхыг нь хагалаад хулгай орсон байсан. Тэгээд би цагдаагийн газар дуудлага өгсөн. Манай талх, нарийн боовны цехээс 2 ширхэг талх, 1 ширхэг 5 литрийн “Вояж” гэх нэртэй цэвэр ус, бэлнээр 3000 төгрөг алга болсон байсан. Манайх ажиллуулж эхэлснээс хойш 4-н удаа талх алга болж байсан боловч хэн авсаныг нь олж байгаагүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-р хуудас/
-Эд зүйлийн 2018 оны 10 сарын 02-ны өдрийн үнэлгээ /1-р хх-ийн 77-78-р хуудас/
-Шүүгдэгч А.У 2018 оны 10 сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 09 сарын 25-ны орой М 38 байрны дэлгүүрийн гадаа Б , З гэх 2 ахтай таарсан. Тэр 2-той таарсан чинь 51 дүгээр байр руу дэлгүүр явж ундаа авч ууя гэсэн. Тэгээд 51 дүгээр байранд очоод Б ах дэлгүүрээс кола ундаа аваад хувааж уусан. Тэгээд бүгдээрээ хойшоо Б талх нарийн боовны цехийн хажууд байдаг худаг дээр ирээд сууцгаасан. Б ах, З ах 2 М бид 2-ыг Б руу ороод ир гэж хэлсэн. Тэгэхээр нь М тэгье гэж хэлсэн. Ингээд Б цех рүү очоод хойд талынх нь цонхны хаалт төмрийг татаж хуулж авсан. М цонхыг нь хагалаад би түрүүлээд дотогшоо орсон. Миний араас М орж ирсэн. М бид 2 Б талхны цех дотор ороод 5 литрийн савтай усыг хувааж уусан, илүү нь тэндээ үлдсэн. Тэгээд тэндээс хулгай хийж авах зүйл байхгүй болохоор нь би гарлаа гээд гарсан, миний ардаас М гарч ирсэн М бид 2 Б талх нарийн боовны цехээс хулгайлсан эд зүйл байхгүй. Б талхны цехээс гараад бид 2 Б ах, З ах 2 руу очсон. Тэгээд хамтдаа 38 дугаар байрны дэлгүүр рүү очсон. Тэгэхэд 38 дугаар байрны дэлгүүр хаачихсан байсан. Б ах 38 дугаар байрны дэлгүүрийн хаалгыг гаднаас нь тогшиж байгаад онгойлгоод нэг газ аваад надад өгсөн. Тэгээд намайг газаа үнэрт гэж хэлэхээр нь би газнаас үнэртсэн. Тэгээд газандаа манараад юу болсныг сайн санахгүй байгаа. Ямар ч байсан "З -1" хүнсний дэлгүүрийн гадаа очсон байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84-85-р хуудас/
-Шүүгдэгч А.У шүүх хуралдаанд өгсөн “Би Г.М Б талх нарийн боовны цехээс талх, цэвэр ус зэрэг эд зүйл хулгай хийсэн” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Г.М шүүх хуралдаанд өгсөн “Би А.У тай Б талх нарийн боовны цехээс талх, цэвэр ус зэрэг эд зүйл хулгай хийсэн” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Г.М 2018 оны 10 сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 09 сарын 25-ны өдөр У тай хамтсумын дүгээр багт байх дугаар байрны дэлгүүрээс гараад явж байтал З , Б гэдэг 2 ахтай тааралдсан. У бид 2 тэр 2-той уулзахад бид 2-ыг хаашаа явж байгаа юм гэж байсан, тэгэхээр нь хаашаа ч явахгүй энэ зуур байна гэж хэлсэн. Бид 2-оос та 2 өмнө нь Б талхны цех рүү орсон билүү гэж асуухаар нь орж байсан, Одоо камертай болсон байна лээ гэж хэлсэн. Тэгтэл Б гэдэг ах зүгээрээ камерынх нь утсыг салгачих гэж хэлсэн. Тэгээд бид нар дахиад Б талхны цех рүү ороход ор болсон. Бид нар 37 дугаар байрны хойд талаар яваад захын хажуугаар гараад Б талхны цехийн байранд очоод У түрүүлээд камерын утсыг нь салгасан. Дараа нь хойд талын цонхны хаалт төмрийг З гэдэг ах салгаж авахаар нь би цонхны шилийг хагалсан. Хагарсан цонхоор Б гэдэг ах түрүүлж ороод юу ч байхгүй байна гээд гараад ирсэн. Тэгэхэд нь У ганцаараа Б талхны цех рүү ороод орлогыг нь үзээд ирье гээд ороод юу ч байхгүй байна гээд эргэж гарч ирсэн. Би тухайн үед Б талхны цех рүү ороод гүй гадна талд нь хүн хараад зогсож байсан юм. Тэгээд бид нар хоорондоо ярьж байгаад З -1 хүнсний дэлгүүр рүү явж хулгай хийхээр явцгаасан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89-90-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна.
3.Шүүгдэгч А.У , Г.М нар нь Хэнтий аймгийн сумын дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “П ” ХХК-ний үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд 2018 оны 09 сарын 25-наас 2018 оны 09 сарын 26-ны шилжих шөнө хууль бусаар нэвтрэн орж 21 инчийн LCD дэлгэц 1 ширхэг, 19 инчийн LCD дэлгэц 2 ширхэг, DVR буюу бичлэг хадгалдаг хүлээн авагч 2 ширхэг, 2 тиробайт багтаамжтай зөөврийн хард /HARD/ 2 ширхэг, ACER маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, EVOK шилтэй архи 1 ширхэг, бэлэн 2.039.000 төгрөгийн буюу 3684000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хохирогч Н.Ц 2018 оны 10 сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл Хэнтий аймгийн сумын дүгээр багийн нутагт тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. 2018 оны 09 сарын 26-ны өглөө манай гүйцэтгэх захирал Б над руу утсаар яриад дэлгүүрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ дэлгүүрт очоод харахад дэлгүүрийн дотор талын хаалгыг эвдээд дотогшоо орсон байсан. Тэгэхээр нь дэлгүүр рүү ороод хяналтын камер шалгаж үзье гээд очтол хяналтын камерын дэлгэц, бичлэг хадгалдаг хүлээн авагч нь алга болсон байсан. Мөн хяналтын камерын утаснуудыг бүгдийг нь тасалсан байсан. Тэгээд дэлгүүрээс тойроО үзтэл Ц зоогийн газрын зүүн хойд талын цонхны хамгаалалтын төмрийг эвдэж дотогшоо орсон байсан. Манай дэлгүүрээс хуучин хэрэглэж байсан 21 инчийн LCD дэлгэц 1 ширхэг, 19 инчийн дэлгэц LCD 2 ширхэг, DVR буюу бичлэг хадгалдаг хүлээн авагч 2 ширхэг, 2 тиробайт багтаамжтай зөөврийн хард /НАRD/ 2 ширхэг, АСЕR маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, Е\/ОК шилтэй архи 1 ширхэг зэрэг зүйлс хулгайд алдагдсан. Мөн кассны хэсэгт бэлнээр байсан 2.039.000 төгрөг хулгайд алдагдсан байна. Хулгай хийхдээ дэлгүүрийн нилээдгүй эд зүйлийг эвдэлж хэмхэлсэн байсан. Би дэлгүүрээс хулгайд алдагдсан эд зүйлийг тухайн орон нутгийн зах зээлийн ханшаар үнэлнэ. Манай дэлгүүрээс хулгай хийхдээ хяналтын камерын кабель утсыг бүгдийг тасалсан байсан. Дэлгүүрийн ард талд байдаг миний өөрийн суудаг ажлын өрөөнд орсон байсан боловч тэндээс алдагдсан зүйл байхгүй ч гэсэн өрөөнд байсан төмөр сейфийг эвдэлсэн байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 112-113-р хуудас/
Хохирогч Н.Ц 2019 оны 02 сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Манай дэлгүүрээс хулгайд алдагдсан ACER маркийн зөөврийн компьютер, хяналтын камерын бичлэг хадгалдаг DVR зэргийг П ХХК-ны хашаан дотроос олж авсан. Хяналтын камерын бичлэг хадгалдаг DVR-ыг шавар зуурдаг савны доО талд хийгээд нуусан байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 114-р хуудас/
Гэрч Л.Б ийн 2019 оны 02 сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би тухайн үед Хэнтий аймгийн сумын дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “П ” ХХК-ний гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж байсан. 2018 оны 09 сарын 26-ны өглөө ажил дээрээ очтол “П ” ХХК-ний баруун талд байрлах төв хаалгаар ороод хүнсний дэлгүүр рүү орох гэтэл дэлгүүрийн хаалга эвдэрчихсэн байсан. Тэгэхээр нь хулгай орсон юм шиг байна. Ц дарга руу яриад болсон асуудлыг хэлсэн. Тэгээд Ц даргыг ирсэн хойно бид 2 хамт камерын бичлэг үзье гээд дэлгүүр рүү ортол хяналтын камерын кабель утсыг тасалсан байсан, мөн камерын хяналтын дэлгэц байхгүй, бичлэг хадгалдаг төхөөрөмж нь байхгүй байсан. Тэгэхээр нь буцаад дэлгүүрээс гараад хаагуур орсоныг хайж үзэхэд Ц рестораны зүүн талын цонхоор орсон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгч шалгуулсан. Би хүнсний дэлгүүрээс хулгайд алдсан эд зүйлийг Одоо бол нарийн хэлж чадахгүй байна, ямар ч байсан бэлэн мөнгө хулгайд алдагдсан. Мөн Ц рестораны зөөврийн компьютер алга болсон байсан боловч Ц рестораны гадна талд хашаан дотор хаячихсан байсаныг нь олж авсан. Бас бичлэг хадгалдаг төхөөрөмжийг хашаан дотор байсан шавар зуурдаг савны доО талаас олж авсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 117-р хуудас/
-Гэрч Г.Г 2018 оны 10 сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “П ХХК-д хулгай орох үед манай дэлгүүрийн кассан дээр бэлнээр 2.039.000 төгрөг байсан нь хулгайд алдагдсан. Энэ мөнгөнөөс 1.839.520 төгрөг нь “Нэмэх Өндөр” ХХК нь 2018 оны 09 сарын 25-ны өдөр манай дэлгүүрт өртэй байсан өрнийхөө мөнгийг бэлнээр өгсөн байсан кассны шургуулганд хийсэн. 120.000 төгрөгний нэгж зарсан мөнгө байсан. Харин үлдэгдэл мөнгө нь өдөр бүр кассанд үлдээдэг задгай мөнгө байсан. Ингээд нийт 2.039.000 төгрөг бэлнээр байсан. Хүнсний дэлгүүрээс хулгайд алдагдсан бусад эд зүйлийг Ц захирал хэлсэн байх” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 118-р хуудас/
-Эд зүйлийн үнэлгээ 2018 оны 10 сарын 02-ны өдрийн үнэлгээ /1-р хх-ийн 119-121-р хуудас/
-Шүүгдэгч А.У шүүх хуралдаанд өгсөн “Би Г.М П ХХК-ийн дэлгүүрээс 21 инчийн LCD дэлгэц 1 ширхэг, 19 инчийн дэлгэц LCD 2 ширхэг, DVR буюу бичлэг хадгалдаг хүлээн авагч 2 ширхэг, 2 тиробайт багтаамжтай зөөврийн хард /НАRD/ 2 ширхэг, АСЕR маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, Е\/ОК шилтэй архи 1 ширхэг зэрэг зүйлс хулгай хийсэн” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Г.М шүүх хуралдаанд өгсөн “Би А.У тай П ХХК-ийн дэлгүүрээс 21 инчийн LCD дэлгэц 1 ширхэг, 19 инчийн дэлгэц LCD 2 ширхэг, DVR буюу бичлэг хадгалдаг хүлээн авагч 2 ширхэг, 2 тиробайт багтаамжтай зөөврийн хард /НАRD/ 2 ширхэг, АСЕR маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, Е\/ОК шилтэй архи 1 ширхэг зэрэг зүйлс хулгай хийсэн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна.
4.Шүүгдэгч А.У , Г.М нар нь Хэнтий аймгийн Б сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах зориулалттай “Гүнж-О ” ХХК-ний “З -1” хүнсний дэлгүүрт 2018 оны 09 сарын 25-наас 2018 оны 09 сарын 26-ны шилжих шөнө “хууль бусаар нэвтрэн” орж эд зүйл хулгайлж бусдад 1.456.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Шүүгдэгч А.У 2018 оны 10 сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “З дэлгүүрт очоод юу болсоныг мэдэхгүй байж байгаад “П ”-ийн гадаа очоод сэргэсэн. Бид нар бүгдээрээ рестораны текний доО талаар гараад урагшаагаа нэвт дэлгүүр лүү явсан. Тэгэхэд дэлгүүрийн хаалга цоожтой байсан. Тэгэхэд нь М З 2 хаалгыг татаад онгойлгосон. Ингээд дэлгүүр рүү дотогшоо ороод би нэг газ хулгайлж аваад буцаад гарсан. Би ганцхан газ хулгайлж аваад тэндээс гараад П ийн хойд талд байдаг турбан дээр очоод суусан. Намайг тэнд сууж байхад М дотроос цонхны дэргэд ирээд намайг дуудсан. Тэгээд дотроос над руу камерын утас, компьютерийн дэлгэц өгсөн. Тэгээд М дотроос гарч ирсэн, гарч ирээд намайг компьютерийг нь эвдэлчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би эвдэхгүйгээр тэнд нь нуугаад үлдээсэн. Тэгтэл дотроос З , Б 2 гарч ирсэн. Б , З гарч ирээд мөнгө тоолж байгаад М бид 2-т 500000 төгрөг өгсөн. Тэгээд М П ээс гаргаж ирсэн компьютерын дэлгэцээ хагалаад авто сэлбэгийн дэлгүүрийн ард талд гаргаж хаясан. Тэгээд М бид 2 З , Б 2-оос салаад тусдаа явцгаасан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 127-128-р хуудас/
-Шүүгдэгч Г.М 2018 оны 10 сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Бид нар З -1 хүнсний дэлгүүрээс хулгай хийж дуусаад ярьж тохироО П ХХК-ний байрнаас хулгай хийхээр явсан. Бид нар унаагүй байсан учир дандаа алхаж явсан. Бид нар алхсаар байгаад П ХХК-ний гадаа ирж хойд талаар нь буюу рестораны зүүн хойд талын зүүн тийшээ харсан цонхоор ороход ор болсон. П ХХК-ний Ц рестораны хойд талын хашааг У ганцаараа түрүүлж даваад камер байгаа үгүйг харсан. Тэгээд камер байхгүй байна гэж хэлэхээр нь З ах, Б ах бид 3 хашаа даваад орцгоосон. Тэгээд Ц рестораны зүүн талын цонхны хамгаалалт төмрийг Б ах, З ах 2 эвдэлж, цонхны порчигийг нь У аар өшиглүүлсэн. Тухайн үед У З ах бид 2 өргөж байгаад цонхны порчигийг өшиглүүлж онгойлгосон юм. Тэгээд порчигоор эхлээд Б ах, З ах 2 орсон. Тэр 2-ыг гарч иртэл нь У бид 2 дотогшоо оролгүй гадаа хүн харж зогссон. Төд удалгүй З ах боО ол 20.000 төгрөг байна гэж хэлээд бариад гарч ирсэн. Харин Б ах компьютерийн дэлгэц бариад гарч ирсэн. Тэр 2-ыг гарсаны дараа У бид 2 цонхны порчигоор дотогшоо орсон. Бид 2-ыг ороход бүх камерын дэлгэцийг нь аваад гараад ир гэж хэлсэн. У бид 2 ресторан руу ороод би текний ард байсан зөөврийн компьютерийг хулгайлаад цонхоор нөгөө 2 луу гаргаж өгсөн. Тэгээд буцаж цаашаа яваад дэлгүүр рүү орсон. Хүнсний дэлгүүрт нь ороод У 2 ширхэг газ хулгайлсан, мөн тэнд байсан компьютерийн 2 дэлгэцийг би хулгайлаад авч гарсан. Харин У 2 ширхэг дөрвөлжин хар бичлэг хадгалдаг зүйлийг хулгайлж аваад гарсан. У бид 2-ыг хүнсний дэлгүүрт ороход компьютерийн бүх утсыг тасалчихсан байсан. Тэгээд У бид 2 анх орсон газраараа эргэж гараад хашаан дотор нөгөө 2 ахтай уулзахад У дэлгэцнүүдийг нь дөрвөлжин хар юмтай нь нуучих гэж хэлээд өгсөн. Бид нар П ийн хашаанаас гарахдаа дахиж хулгай хийе гэж яриагүй. Тэгээд хашаанаас давж гараад У дэлгэц дөрвөлжин хар юмыг нь нуух гээд явсан. З ах, Б ах 2 У бид 2-т 500.000 төгрөг өгсөн. Тэгээд бид нар салцгаасан. У бид 2 тэр 2 ахаас салаад У мотоцикль авч зугтаана гээд геологийн байр руу явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 132-р хуудас/
-Шүүгдэгч А.У шүүх хуралдаанд өгсөн “Би Г.М З -1 хүнсний дэлгүүрээс бэлэн мөнгө, гар утас, архи, ундаа, газ зэрэг зүйлс хулгай хийсэн” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Г.М шүүх хуралдаанд өгсөн “Би А.У З -1 хүнсний дэлгүүрээс бэлэн мөнгө, гар утас, архи, ундаа, газ зэрэг зүйлс хулгай хийсэн” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Г 2018 оны 12 сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Манай дэлгүүрээс бэлнээр 1.132.000 төгрөг хулгайд алдагдсан. Энэ мөнгө манай дэлгүүрийн орлогоны мөнгө байгаа юм. Энийг дотор нь задлах юм бол тамхи худалдсан мөнгө, нэгжний мөнгө, ДДИШ цэнэглэлтийн мөнгө, кассны орлогын мөнгө зэргээс бүрдэж байгаа. Хулгайд алдагдсан Нокиа 2300 маркийн гар утсыг 50.000 төгрөгөөр, 0.75 литрийн соёрхол гэх архи 2 шилийг хулгайлсан ба нэг шил архи нь 19.000 төгрөг, нийт 38.000 төгрөгөөр, шоколадны набор 2 ширхэг нийт 14.000 төгрөгөөр, 2 литрийн түмний ундаа нэг кроп буюу 6 ширхэг ундаа нэг бүрийн үнэ 3.000 төгрөг нийт 18.000 төгрөгөөр, 0.5 литрийн хүслийн ундаа нэг кроп буюу 12 ширхэг ундаа нэг бүрийн үнэ 1.500 төгрөг нийт 18.000 төгрөгөөр, шоколад 15 ширхэгийг хулгайлсан байсан нэг нь 2.500 төгрөг нийт 37.500 төгрөгөөр, хар өнгийн гар чийдэн 5.000 төгрөгөөр, ахуйн газ 2 ширхэг нийт 4.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Үүнээс гадна дэлгүүрийн гадна талд байрлах хяналтын камерны дуранг хугалж эвдсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 148-149-р хуудас/
Гэрч Г.Х 2018 оны 12 сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би Хэнтий аймгийн сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "З -1" хүнсний дэлгүүрт худалдагч касс хийдэг юм. 2018 оны 09 сарын 26-ны өглөө дэлгүүрээ нээх гээд ажил дээрээ очоод кассан дээрээ суугаад шургуулгаа татаж үзтэл кассанд байсан 2018 оны 09 сарын 25-ны өдрийн орлого болон ДДИШ цэнэглэлтийн мөнгө, нэгжний мөнгө байсан нь алга байсан. Тэгэхээр нь Г ахтай утсаар яриад "та кассны мөнгө авсан уу гэж асуутал аваагүй гэж хэлсэн". Тэгтэл Г ах складны хаалгыг шалгаад үз гэж хэлсэн. Тэгээд би арын өрөөнд ортол арын өрөөний урд талын хананд байдаг цонх онгорхой байсан. Тэгээд би энэ талаар Г ахад хэлээд цагдаад дуудлага өгсөн. Би дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг үзэж байхад манай дэлгүүрт орж ирсэн хулгайч нар архи, шоколад, болон ахуйн барааны хэсгээс эд зүйл хулгайлж байсан. Мөн касснаас эд зүйл хулгайлж байсан. Тэгээд арын өрөөнөөс кроптой ундаанууд хулгайлаад цонхоор гаргаж байгаа бичлэг байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 152-р хуудас/
-З хүнсний дэлгүүрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 142-143-р хуудас/
-Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 153-154-р хуудас/
-Шүүгдэгч А.У 2018 оны 10 сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “би газ үнэрлээд юу болсоныг сайн санахгүй байгаа. Нэг мэдэхэд З -1 хүнсний дэлгүүрийн гадаа ирсэн байсан. Тэгээд З ах, Б ах 2-ын нэг нь намайг түрүүлээд З дэлгүүр рүү ор гэж хэлж байсан. Би З дэлгүүр лүү хаагуур нь орсоныг мэдэхгүй байна. Ямар ч байсан дотор нь орчихсон байсан. Тэгээд зааланд нь байгаа камерыг хараад зогссон. Би дотогшоо хүнсний бараа байдаг хэсэг рүү ороод гүй санагдаж байна. Тэгээд юу болсоныг бүр санахгүй байна. Тэгээд нэг ухаан орж сэргэхэд П дээр ирчихсэн байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 160-р хуудас/
-Шүүгдэгч Г.М 2018 оны 10 сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “З -1 хүнсний дэлгүүрийн гадаа ирээд дэлгүүрийн урд талын гудамжаар яваад хашаагаар орсон чинь дэлгүүрийн ар талд хашаанд нь байдаг айл хүнгүй байсан. Тэгэхээр нь бид нар хашаагаар нь ороод З -1 хүнсний дэлгүүрийн гадна талд байх шонгийн мО он дээр байсан камерыг Б ах хугалсан. Тэгээд бид нар хашаан дотор байх урд талын цонхыг хөлөөрөө жийсэн чинь онгойчихсон. Тэгээд онгойлгосон цонхоор эхлээд У ганцаараа орсон, гарч ирээгүй байхад нь араас нь би цонхоор орсон. У бид 2 дэлгүүр дотуур явж байгаад У кассны доО талаас бэлэн мөнгө хулгайлж авсан, мөн боО олтой газнаас 2-ыг хулгайлж байсан, яг хичнээн төгрөг байсаныг нь мэдэхгүй байна. Харин би лангуу дээрээс 8 ширхэг шоколад хулгайлж авсан. Тэгээд бид 2 З -1 хүнсний дэлгүүрээс гарсан. Гарч ирээд У хулгайлсан бэлэн мөнгөө Б гэдэг ахад өгч байгаа харагдсан. Бид 2-ыг гарсны дараа Б ах, З ах 2 дарааллаад орсон. Тэр үед нь У бид 2 эргэж ороод гүй, гадаа хүн хараад байж байсан. Б ах гарч ирэхдээ нэг кроп хүслийн ундаа авч гарч ирсэн, нэг кроп түмний ундаа авч гарч ирсэн. Дараа нь З ах гарч ирэхдээ нилээн олон хайрцаг тамхи уутанд хийчихсэн байсан. Тэгээд бид нар З -1 хүнсний дэлгүүрээс П ХХК-ний дэлгүүр рүү очиж хулгай хийе гэж яриад явцгаасан. Хулгайлсан мөнгөө халаасандаа хийгээд бусад зүйлийг нь хашаанд нь үлдээгээд явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 164-165-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна.
5.Шүүгдэгч А.У , Г.М нар нь Хэнтий аймгийн сумын дүгээр баг тоот хашаанаас 2019 оны 09 сарын 25-наас 2018 оны 09 сарын 26-ны шилжих шөнө БНХАУ-д үйлдвэрлэсэн “Мустанг-5” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хохирогч Т.Э 2018 оны 09 сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би Хэнтий аймгийн сумын дүгээр баг тоотО эхнэр 3 хүүхдийн хамтаар оршин суудаг юм. Би өчигдөр буюу 2018 оны 09 сарын 25-ны өдөр хөдөө гэрлүүгээ яваад өдөр 16 цагийн үед гэртээ ирээд мотоциклио гэрийн үүдэнд буюу хашаан дотроо оруулж тавиад гинжээр хойд дугуйг нь амортизатортойн бэхэлж гинжлээд гэртээ орсон юм. Тэгээд би гэртээ ирсэнээс хойш гадагшаа гараагүй. Тэгээд гэртээ эхнэр хүүгийн хамтаар зурагт харж байгаад 12 цаг 30 минутын үед унтсан байх би сайн цагийг нь санахгүй байна. Би унтахын өмнө нь буюу 12 цаг өнгөрч байхад биеэ засах гээд гарахад анх ирээд тавьсан байсан байрандаа байж байсан. Тэгээд өглөө нь буюу 2018 оны 09 сарын 26-ны өглөө 06 цаг дөнгөж өнгөрч байхад сэрээд биеэ засах гээд гарсан чинь мотоцикль минь байхгүй алга болсон байсан. Ингээд би ямар нэгэн мөр байж магадгүй гэж бодоод хашаан дотроо харсан чинь миний мотоцикль байсан мөрний дэргэд голдоо бөрөнхийтэй, захаараа гонзгой гэж хэлж болохоор дүрстэй арзгар хээтэй гутлын мөр, нарийн зураасаар гурвалжин дүрс үүсгэсэн гутлын улны мөр байсаныг би дагаж мөрдөөд явсаар байгаад бага сургуулийн урд засмал хүргээд алдсан. Ингээд би цагдаагийн байгууллагад хандсан юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 178-180-р хуудас/
- Хохирогч Т.Э 2018 оны 12 сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “...Мотоциклио хулгайд алдах үед гэрт эхнэр, хүүхдүүд байсан. Хүүхдүүд жаахан болохоор шөнө мотоцикль хулгайд алдсаныг мэдээгүй. Би хулгайд алдсан мотоциклио Говьсүмбэр аймгаас бүрэн бүтэн олж авсан тул ямар, нэг гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 181-р хуудас/
- Гэрч Б.М 2018 оны 12 сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх Хэнтий аймгийн суманд гэр хороод лолд хашаа, гэрт амьдардаг. Манай хашаа том хаалгагүй, задгай онгорхой байдаг. 2018 оны 09 сарын 25-ны орой унтахаасаа өмнө би мотоциклийнхоо дугуйг гинжилж цоожилсон. Тухайн үед манай нөхөр унтах гээд орондоо орчихсон байсан болохоор би дугуйг нь гинжээр цоожилсон юм. Тэгээд бид нар унтацгаасан, шөнө юу болсоныг мэдээгүй. Манай нөхөр өглөө эрт 06 цагийн үед босоод гэрээсээ гараад эргэж орж ирээд мотоцикль хулгайд алдагдсан байна, байхгүй болчихсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхөртөө итгэхгүй, надаар тоглож байна гэж бодоод гэрээсээ гараад хартал манай мотоцикль байхгүй болсон байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 182-р хуудас/
- 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 186-р хуудас/
-Шүүгдэгч А.У шүүх хуралдаанд өгсөн “Би Г.М Т.Э мустанг маркийн мотоциклийг хулгайлсан” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Г.М шүүх хуралдаанд өгсөн “Би А.У тай Т.Э мустанг маркийн мотоциклийг хулгайлсан” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч А.У 2018 оны 12 сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Б , З хоёртоо хамт явсан гэж худал ярьсан. Тийм хүмүүс байгаагүй. М бид хоёр л хамт хулгай хийсэн. М бид хоёр Улаанбаатар хотоос баригдаж ирээд байхдаа би М З , Б гэдэг хүмүүстэй хамт хулгай хийсэн гэж хэлээрэй гэж хэлсэн. Тухайн үед айгаад өөр хүмүүс байсан гэж хэлсэн. Одоо яг үнэнээ ярья. 2018 оны 09 сарын сүүлээр Б талхны цехээс машин хулгайлсны дараа болсон асуудал юм. М бид хоёр хамт сумын -р байрны дэлгүүрээс газ, зайрмаг худалдаж аваад явж байхдаа Б талхны цехийн хажуугаар гарсан. Тэгээд Б талхны цех рүү нахья гэж яриад цонхоор нь орсон. Б талхны цехийн цонхыг хагалаад дотогшоо орсон. Камер тавьсан байсан. Тэгэхээр нь болиО буцаад гарсан. Тэндээс гараад М бид хоёр хамт З -1 хүнсний дэлгүүр рүү явсан. З -1 хүнсний дэлгүүрийн хашаагаар нь давж ороод очиход хашаанд нь 1 камер байсан. Түүнийг нь М намайг өргөж байгаад хугалж авсан. Ингээд урд ганцхан цонхыг цааш нь түлхэж онгойлгоод М бид хоёр хамт орсон. З -1 хүнсний дэлгүүрээс бид хоёр бэлэн мөнгө, шоколад, тамхи, кроптой ундаа, газ, архи зэрэг зүйлийг хулгайлж авсан. Тэгээд орсон цонхоороод эргээд гарсан. З -1 хүнсний дэлгүүрээс гараад хулгайлсан зүйлээ хашаанд үлдээсэн. Халаасанд багтах тамхи, бэлэн мөнгө зэргээ аваад явсан. Тэндээс яваад шууд П хүнсний дэлгүүрт ирсэн. П хүнсний дэлгүүрт ирээд хойд талаар нь тойроО хашаагаар даваад рестораны гадна талын цонхны хаалт төмрийг татаж цонхоор нь орсон. Ресторанаар нь ороод шууд цаашаа доогуур нь гараад хүнсний дэлгүүр рүү явсан. Тэгэхэд дэлгүүр нь гадна талдаа цоожтой байсан. Тэгээд цоожийг нь татаад нээж орсон. Би дотогшоо ороод заазуур зардаг лангуунаас нь 1 ширхгийг аваад камерын бүх утсыг нь тасалсан. Тэгээд лангуунаас нь бэлэн мөнгө, 1 ширхэг газ хулгайлсан. Мөн М бид хоёр тэнд байсан компьютерүүд болон камерын бичлэг хадгалдаг зүйлийг гаргасан. П ээс гарахаасаа өмнө захирлын өрөөнд нь орж сейфэнд нь мөнгө байгаа гээд эвдсэн. Гарахдаа рестораны текан дээр байсан зөөврийн компьютерийг авсан. Тэгээд П ээс гараад зөөврийн компьютерийг цонхны хажууд нь хаясан. Бусад компьютер болон бичлэг хадгалдаг зүйлийг нь шавар зуурдаг саван доор нуусан. Тэгээд бэлэн мөнгөө аваад тэндээс явсан. З -1 болон П ээс хэдэн төгрөг авснаа мэдэхгүй, тухайн үед тоолоогүй. П ээс баруун тийш явж байгаад 1 айлын хашаанаас мотоцикль хулгайлж авсан. Тэгээд шууд Чойр явсан. Чойрт очоод хулгайлсан мотоциклио 1 хашааны буланд хаясан. Тэгээд замын машинд суугаад Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотО очоод хулгайлсан мөнгөө өөрсдөдөө хэрэглэсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 193-195-р хуудас/
-Шүүгдэгч Г.М 2019 оны 02 сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2018 оны 10 сард баригдаж ирээд байхдаа мэдүүлэг өгөхдөө Б , З хоёртой хамт хулгай хийсэн гэж худал мэдүүлсэн. У бид хоёр Улаанбаатар хотоос баригдаж ирээд байхад У надад Б , З гэдэг хоёр хүн байгаа гэж хэлээрэй гэсэн. Тэгэхгүй бол их ял авна, чи хохирно гэж хэлсэн. Тэгэхээр нь би мэдүүлэг өгөхдөө З , Б гэдэг хоёр хүн байгаа гэж хэлсэн юм. Одоо яг үнэнээ ярина. 2018 оны 9-р сарын сүүлээр Одоо өдрийг нь санахгүй байна. Б талх нарийн боовны цехээс машин хулгайлсны дараа У бид хоёр 38-р байрны дэлгүүрт орж газ, зайрмаг хоёр худалдаж аваад гарсан. Тэндээс хойшоо манай гэр рүү явж байгаад замдаа Б талхны цехийн хажууд ирээд нахиад орох уу гэсэн. Тэгээд У бид хоёр Б талхны цехийн цонхын хагалаад орсон. Талхны цех дотор явж байхад камер тавьсан байсан. Тэгэхээр нь юм авахгүй буцаад гарсан. Тэндээс гараад У бид хоёр хамт З -1 хүнсний дэлгүүрт очсон. З -1 хүнсний дэлгүүрийн хашаагаар нь давж ортол хашаанд нь шон дээр өлгөөтэй камер байсан. Тэгэхээр нь У ын доороод с нь өргөөд камерыг хугалуулсан. Ингээд бид хоёр урд талд нь байх цонхыг цааш нь түлхээд У эхлээд орсон. Намайг ороод гүй байхад У бэлэн мөнгөнүүд аваад ирсэн. Тэгэхээр нь дахиад бид хоёр цуг орсон. Би дэлгүүрийн заал руу ороод лангуун дээрээс шоколад авсан. У газ авсан. Би гарахдаа арын өрөөнөөс нь кроптой ундаа шууд авсан. Тэгээд З -1 дэлгүүрээс гараад хашааны буланд ундаагаа үлдээсэн. Тэгээд П дэлгүүр рүү явсан. П дэлгүүрийн гадаа ирээд ар талаар нь тойроО рестораны цонхыг түлхэж онгойлгоод орсон. Цонхны гадна талын төмрийг хугалж авсан. У бид хоёр цонхоор нь ороод рестораны текэн доогуур ороод цаашаа хүнсний дэлгүүр рүү явсан. Тэгэхэд дэлгүүрийн гадна талын хаалга цоожтой байсан. У бид хоёр хаалгыг зүгээр татаад онгойлгосон. Дотор ороод шууд камерын утсыг бүгдийг нь тасалсан. Ингэхдээ зарж байсан заазуураас нэгийг авч утсыг нь тасалсан. Тэгээд У лангуунаас бэлэн мөнгө авсан. Би У ын хажууд байхад намайг компьютер, камер бариад гарчих гэхээр нь бариад гарсан. У бид хоёр гарахаасаа өмнө дэлгүүрийн ард байдаг захирлын өрөөнд орсон. Тэгээд нэг сейф байхаар нь дотор нь мөнгө байж магадгүй гээд эвдсэн. Тэгэхэд дотор нь мөнгө байгаагүй. Ингээд бид хоёр орсон газраараа гарсан. Тэндээс гарч байхдаа рестораны текэн дээр байсан зөөврийн компьютерийг хулгайлж гарсан. Хулгайлж авсан зөөврийн компьютерийг цонхны гадна талд газар хаясан. Би нэг дэлгэцийн сэлбэгийн дэлгүүрийн ар талд хашаанд хаясан. Бусдыг нь У мэдэж байгаа. П дэлгүүрийн гаднаас явж байгаад нэг айлын хашаанд байсан ногоон өнгийн мотоциклийг хулгайлсан. Ингээд шууд Бор-Өндөрөөс Чойрт очсон. У бид хоёр бэлэн мөнгөнөөс өөр зүйл авч яваагүй, бусад зүйлээ тэндээ хаясан. Чойрт очоод мотоциклио хашааны буланд хаяад замын машинд суугаад Улаанбаатар хот орсон. Улаанбаатар хотО очоод мөнгөө өөрсдөө хэрэгтэй юманд хэрэглэсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 200-202-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна.
6.Шүүгдэгч А.У , Г.М нар нь 2018 оны 09 сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн сумын дугаар баг тоотО оршин суух Г.У хашаанд байсан амбаарт орж 2 хүний шиддэг майхан, ногоон өнгийн брезинтэн аранзан үүргэвч дотор байсан хүрэн өнгийн ботинк, хүрэн өнгийн түрийвч, савхин бээлий, хөнжлийн даавуу, дэвсгэр даавуу, эмэгтэй хүний дотуур хувцас, эрүүл мэндийн дэвтэр зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж бусдад 405.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хохирогч Г.У 2018 оны 11 сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “... Надад гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тус сумын засаг даргын тамгын газрын эд зүйлийн үнэлгээтэй танилцсан. Үнэлгээтэй холбоотой санал байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 219-р хуудас/
-Гэрч Г.У 2018 оны 10 сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 06 сараас хойш аав бие нь тааруу байгаа тул ойрхон байж сахих санаатай хажууд нь цуг байгаа юм. Манай хашаанд Одоогоор хүн байхгүй. О оохондоо хэрэглэхгүй эд зүйлээ хашаандаа амбаарт хийгээд хар өнгийн хятад цоожоор цоожлоод орхисон байсан юм. Тэгээд 2018 оны 09-р сарын 23-ны өдөр хашаандаа очиход амбаарын цоож бүрэн байсан. Түүнээс хойш 2018 оны 09-р сарын 25-ны өдөр хашаандаа очиход хаалга нь онгойсон байдалтай дотор нь байсан эд зүйл алга болсон байсан. Цоож нь тэр хавьд харагдаагүй бөгөөд хаалгыг нь төмөр утсаар боогоО орхисон байсан. Амбаарт байгаа эд зүйлээ бүртгэхэд 2 хүний шиддэг майхан, ногоон өнгийн брезентэн аранзан үүргэвч дотор байсан миний өөрийн өмсдөг байсан хүрэн өнгийн ботинк, хүрэн жинсэн жилетка, хар өнгийн нохой гутал, манай бага охины хурган дотортой улаан өнгийн торгоор өнгөлсөн үстэй дээл, мөн хүүхдүүдийн хувцаснууд байсан. Манай эхнэрийн дотуур хувцас, цамц, өмд, эрүүл мэндийн дэвтэр, хүрэн өнгийн түрийвч, савхин бээлий, хөнжлийн даавуу, дэвсгэр даавуу зэрэг эд зүйл алга болсон байсан. Тухайн үед зав муутай байсан тул цагдаад хандаагүй юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 220-р хуудас/
-Гэрч Г.М 2018 оны 10 сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2018 оны 09 сарын 20-дын үеэр өдөр 15 цагийн орчимд найз А.У тай хамт сумын баруун хойд талд байдаг хад руу явсан. Замдаа хадны урд талд байдаг гэр хороод ллын дунд ногоон өнгийн төмөр хаалгатай, эзэнгүй хашаа байхаар нь бид хоёр хамт ороход хашааны баруун хойд талд дөрвөлжин дунд зэргийн төмөр амбаар байсан. Тэр амбаар нь будаггүй, хаалга нь бас адилхан өнгөтэй байсан бөгөөд хаалга нь онгорхой байсан. Тэгээд бид хоёр тэр амбаар руу очоод харахад цэнхэр өнгийн шиддэг майхан бөөрөнхий майхан байсан. Мөн 2-3 цүнхтэй хувцаснууд байсан. Өөр ямар эд зүйл байсныг би анзаараагүй. Би амбаарын гадна оролгүй зогсож байсан. У ороод эхлээд майхан гаргаад надад өгсөн. Би тэгээд майхныг нь аваад хойш явж байхад У нь цүнхтэй хувцас бариад ардаас ирсэн. Тэр цүнх нь бор өнгөтэй, нуруундаа үүрдэг цүнх байсан. Бид хоёр майхан, үүргэвчтэй цүнх хоёрыг аваад тэр гэр хороод ллын хойд талд байдаг хад руу очсон. Тэнд очиход багцаагаар 16 цагийн орчим байсан гэж бО ож байна. У майхныг босгож барьсан. Тэгээд майхан дотор цүнхтэй хувцсыг нь тараахад дотроос нь хүүхдийн баахан хувцас гарсан. Дөрвөлжин халбагатай ягаан өнгийн сав, хар өнгийн эрэгтэй хүний куртка зэрэг эд зүйлс байсан. У тэр цүнхийг уудалж байсан тул би бусад эд зүйлсийг сайн ажиглаагүй. У надад хоёулаа хойшоо хад руу очиж байгаад цүнхэнд юу байгааг нь үзье гэж хэлсэн юм. Бид хоёр тэнд дэлгүүрээс авсан байсан чанадаг гоймонгоо хүүхдийн хувцаснаас шатааж байгаад будаа агшаагчны саванд чанаж идсэн. Бид хоёр тэндээс 17 цаг өнгөрч байхад буцаж төв рүү явсан. Бид хоёр тийшээ дахиж очоод гүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 221-р хуудас/
- Гэрч А.У 2018 оны 10 сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2018 оны 09 сарын 24-ний өдөр найз Г.М 12 цаг өнгөрч байхад Ш эгчийн цахим тоглоомын газарт тааралдаад хамт тоглосон. Тэндээсээ 14 цаг өнгөрч байхад гараад гадуур явж байгаад 17 цаг өнгөрч байхад сумын төвийн баруун хойно байдаг гэр хороод лолд очсон. Тэгээд тэнд ногоон өнгийн хаалгатай эзэнгүй хашаанд орсон. Тэнд хашааных нь хойд талд жижиг мО он амбаар байсан. Тэр амбаарын хаалга нь цагаан өнгөтэй байсан бөгөөд хаалга нь онгорхой байсан. Тэгээд бид хоёр тэр амбаар луу ороход том ногоон өнгийн үүргэвчин цүнх байсан. Мөн нейлонон шиддэг майхан амбаарын зүүн талд нь босгоО тавьсан байсан. Үүргэвчин цүнх нь майхны хажууд байсан. Бас тэр амбаарын хойд талд хуучин гэрийн мО , эсгий хураалттай байсан. Бид хоёр тэндээс майхан, үүргэвчтэй цүнх хоёрыг аваад тэр гэр хороод ллын хойд талд байдаг хад руу очсон. Тэнд очиход нар жаргаагүй гэгээтэй байсан тул би майхныг нь барьсан. Үүргэвчин доторх эд зүйлийг нь онгичихО эмэгтэй хүний савхин бээлий, хүүхдийн цамц, өмд, хурган дотортой, торгон өнгөтэй дээл, эмэгтэй хүний дотуур хувцас, эрэгтэй хүний жинсэн жилетка, эмэгтэй хүний түрийвч, зураг, эрүүл мэндийн дэвтэр, “Шоронгийн түүх” гэдэг ном, ор хөнжлийн даавуу байсан. Тэр эд зүйлсийг нь бид хоёр тэр газартаа орхисон. Бид хоёр тэнд дэлгүүрээс чанадаг гоймон аваад будаа агшаагчны саванд чанаж идсэн. Бид хоёр тэндээс нар арай жаргаагүй байхад буцаж төв рүү явсан. Бид хоёр тийшээ дахиж очоод гүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 222-р хуудас/
-2018 оны 10 сарын 15-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 223-224р хуудас/
-Шүүгдэгч А.У шүүх хуралдаанд өгсөн “Би Г.М Г.У майхан, хувцас зэрэг эд зүйл хулгайлсан” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Г.М шүүх хуралдаанд өгсөн “Би А.У тай Г.У майхан, хувцас зэрэг эд зүйл хулгайлсан” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Г.М 2018 оны 11 сарын 05-ны өдөр өгсөн “Миний гэрчээр өгсөн мэдүүлэг үнэн. Би хулгайн гэмт хэргийг У тай үйлдсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 228-р хуудас/
--Шүүгдэгч А.У 2018 оны 11 сарын 05-ны өдөр өгсөн “Би найз М энэ хулгайн гэмт хэргийг хийсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 233-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна.
7.Шүүгдэгч А.У , Г.М нар нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Б сумын 3 дугаар баг, “Нарлаг” хороод ллын 501 тоотО оршин суух А.А “байнга амьдардаг” байшинд хууль бусаар нэвтэрч 805.000 төгрөгийн эд зүйлийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хохирогч А.А 2018 оны 11 сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “...Би өөрт учирсан хохирлоо барагдуулмаар байна. Эд зүйлийн үнэлгээтэй танилцсан. Үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 245-р хуудас/
-Гэрч А.А 2018 оны 10 сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би Хэнтий аймгийн сумын дугаар багийн Н хороод ллын 501 тоотО хашаа, байшинтай бөгөөд байнга тэндээ байдаггүй, зуны цагт л очиж амьдардаг юм. Би 2018 оны 10 сарын 13-ны өдөр Улаанбаатар хот руу ажлаар явахдаа хашаа, байшингаараа ороход бүрэн бүтэн байсан. Түүнээс хойш 2018 оны 10 сарын 18-ны өдөр өөрийн төрсөн хүү Г.Ө хашаа байшингаа үзээд ир гэж явуулахад манай хүү над руу "Байшингийн цонхны хаалт төмрийг эвдээд, цонхыг нь түлхэж ороод гэрт орж эд зүйл хулгайлсан байна гэсэн. Би тэгээд 2018 оны 10 сарын 22-ны өдөр эд зүйлээ бүртгэж үзэхэд байр луу аваачихаар бэлдээд хар уутанд хийгээд скочдоО тавьсан байсан 2 ширхэг том хүний хар өнгийн торгон гадартай, хиймэл дотортой, эрэгтэй дээл нь булганы арьсан нударгатай, эмэгтэй дээл нь туулайн арьсан захтай дээл алга болсон байсан. Би түүнийг баруун талын өрөөний зүүн урд мухарт буланд чемО ан дээр тавьсан байсан юм. Мөн дунд өрөөний толины өмнө цаасан хайрцагтай ил тавиад орхисон байсан 5 авдар "Тэргүүн", "Альфа" архинаас 10 ширхэг "Тэргүүн" нэртэй, 0,5 литрийн архи дутсан. Байшингийн нүүрэн талын хаалганы зүүн талд урагшаа харсан байрлалтай цонхны хамгаалалт төмөрийг хуга татсан, вакуум цонхны салхивчны түгжээг нь дотогш нь мулт түлхсэн байсан. Гэр дотор тоосон дээр гутлын мөр байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 246-247-р хуудас/
-Насанд хүрээгүй гэрч Д.Т 2018 оны 10 сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2018 оны 10 сарын 16-ны өдөр 17 цагийн үед хичээл тарахаар нь гэр лүүгээ очиж хувцасаа солиО төв рүү ирээд дугаар байрны гадна сагс тоглож байхад 19 цаг өнгөрч байхад хар хочтой У , М , Д , Б нар цуг ирсэн. Би тэгэхээр нь М , У хоёроос айгаад Б хамт явах гэсэн чинь У "Байж бай" гээд Б явуулахгүй байсан. Тэгэхээр нь би ганцаараа яваад өгсөн. Би тэгээд дугаар байр луу орж айл руу орчихоО гарч ирэхэд Б унадаг дугуйтай ардаас хүрээд ирсэн. Бид хоёр гэр лүүгээ харих гээд 20 цаг өнгөрч байхад “Г ” баарны гадна явахад М , У , Д гурав тааралдсан. Тэгээд бид хоёрыг тэд нар дуудахаар нь очсон. М , У хоёр "Н хороод лол" руу хамт явъя, тэнд мөнгөтэй айлынх байгаа, хүн нь хот явчихсан" гэж хэлсэн. Тэгээд бид хоёрыг дагуулаад Н хороод лол руу очоод Д г “Тэр айлд хүн байна уу, хараад ир" гээд М хэлсэн. Д удалгүй ирээд "Тэр айл хүнгүй байна" гэсэн. Тэгсэн чинь У нь хамт явсан Б 2000 төгрөг өгөөд "Н хороод лол"-д байдаг хүнсний дэлгүүр лүү оруулж ахуйн газ авахуулсан. Тэгээд У нь тэр газаа цамцан дотроо хийгээд сороод яваад байсан. Тэгээд явж байгаад гадуураа блокон хашаатай, дотроо том байшинтай, хашаан дотроо сагсан бөмбөгийн талбайтай айл руу орсон. Айлд орохдоо эхлээд блокон хашааных нь голд байдаг нүхэн дээр гишгээд М , У , Д нар даваад орсон. Б бид хоёр хашааны гадна үлдсэн. Б бид хоёр хашааных нь гаднаас нүхээр нь хараад зогсож байхад М нь очоод тэр байшингийн нүүрний хэсгийн зүүн талын цонхны 2 цагаан төмрийг хөлөөрөө жийж байгаад татаад эвдээд доО хэсгээр нь салгасан. Гарч ирэхдээ тэр гурав багцаагаар 7-8 шил архи бариад гарч ирсэн. Тэгээд гараад ирэхээр нь бид нар хойшоо ногооны талбайн зүг гүйсэн. Тэнд очсон хойноо хүлэмжтэй, ногооны талбайн хашаа руу архинуудаа шидсэн. Тэгээд буцах замдаа Б бид хоёр айгаад гэр лүүгээ явсан. Тэр архинаас маргааш нь манай сургуулийн 9 дүгээр ангийнА , У , Б гурав уугаад эмнэлэг, цагдаад хүргэгдсэн гэж сонссон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 248-249-р хуудас/
-2018 оны 10-р сарын 22-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 02-03-р хуудас/
-Шүүгдэгч А.У шүүх хуралдаанд өгсөн “Би Г.М А.А гэр хороод лолд байдаг байшингаас архи хулгайлсан. Дээл хувцас аваагүй” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Г.М шүүх хуралдаанд өгсөн “Би А.У тай А.А гэр хороод лолд байдаг байшингаас архи хулгайлсан. Дээл хувцас аваагүй” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна.
-Шүүгдэгч Г.М 2018 оны 11 сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй учраас надад ярих болон мэдүүлэг өгөх зүйл байхгүй. Би энэ хулгайн хэргийг хэн хийснийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 9-р хуудас/
- Шүүгдэгч А.У 2018 оны 11 сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “ Би энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй учраас надад мэдүүлэг өгөх зүйл байхгүй. Би ямар ч байсан хийгээгүй хэрэг байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 12-р хуудас/ зэрэг мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын дээрх мэдүүлэг, шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар няцаагдаж байна.
8.Шүүгдэгч А.У , Г.М нар нь 2018 оны 09 сарын сүүлээр Хэнтий аймгийн сумын дугаар баг “З ” гэх газар оршин суух Р.О ын хүн байнга амьдрах гэр, орон байранд нэвтрэн орж эд зүйл хулгайлж бусдад 154.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хохирогч Р.О ын 2018 оны 12 сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2018 оны 11 сарын 28-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлыг үнэн зөвөөр ярьсан. Одоо надад урьд нь өгсөн мэдүүлгэн дээрээ нэмж ярих зүйл байхгүй байна. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 24-р хуудас/
-Хохирогч Р.О ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Надад учирсан хохирол 154000 төгрөгийг А.У , Н.М нар нь төлж барагдуулсан. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
- Гэрч Р.О ын 2018 оны 11 сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би Хэнтий аймгийн сумын багийн З гэх газар хувиараа мал маллаж амьдардаг бөгөөд 2018 оны 09 сарын 20-доор шиг санагдаж байна. Би цаг хугацаагаа нарийн санахгүй байгаа юм. Би өвс хадахаар гэрээ цоожлоод төмөр замын орчимд өвс хадаж байхад манай гэрийн хойно нутагладаг Г.Б гэдэг залуу над руу утасдсан. Тэгээд та хаана байна вэ, танай гэрт байдаг насостай адилхан насосыг Найдансүрэнгийн хүү нэг танихгүй хүүтэй хамт барьчихсан явган хойшоо өнгөрлөө. Та гэртээ очиж үзээ гэсэн. Би тэгэхээр нь хадсан өвсөө аччихаад гэртээ очсон чинь манай гэрийн цоожийг гадна талын будгийг нь холцортол гөжсөн байсан. Гэхдээ хаалга онгойлгож чадаагүй байсан. харин манай гэрийн зүүн урд талын хананы 1 мО ыг уртаар нь хугалаад талыг нь аваад явсан байсан. Тэгээд гэрт ороод үзсэн чинь манай гэрийн зүүн урд талд тавиад орхисон байсан БНХАУлсаас 180 юаниар худалдаж авсан 12 вольтын аккумляторт залгадаг хайрцаггүй автомашины дугуй хийлдэг насосыг хоол хийхээр авсан байсан 2 ширхэг шинэ шатдаг хийтэй хамт авсан байсан. Насос маань бор ногоондуу өнгөтэй байсан санагдаад байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 25-26-р хуудас/
-Гэрч Г.Г 2018 оны 11 сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “ Би Хэнтий аймгийн сумын баг Х булаг гэх газар өвөлждөг. 2018 оны 9-р сард байх өдрөө сайн санахгүй банай. Гэрийн гадаа малын хашаан дотор түлээ бэлдэж байхад манай гэрийн урд зүгээс 2 хүү ирж яваа харагдсан. Тэгээд хэн юм бол гээд харж байхад сумын иргэн М , У гэх 2 хүүхэд гартаа цахилгаан насос бариад ирсэн. Тэгэхээр нь би та хоёр яаж яваа юм бэ гэж асуутал бид хоёрын унаж явсан мотоцикль бензингүй болчихлоо гэж хэлсэн. Би Одоо тэгээд хаачих гэж байгаа юм гэж асуухад сумын төв рүү гэр рүүгээ харьж явна гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр яваад өгсөн. Тэр хоёрын гартаа барьсан насос нь мөнгөлөг саарал өнгөтэй байсан. Өөр зүйл гартаа бариагүй байсан. Тэгээд явсны дараа би манай гэрийн урд байрлах О эгч рүү утсаар залгаж танай гэрийн зүгээс хоёр хүүхэд насос барьсан ирлээ. Танай гэрээс янз бүрийн юм аваагүй биз гэж асуухад манай гэрийн ханыг эвдэж дотроос нь насос алга байсан гэж хэлсэн. Тэр хоёр хүүхэд ямар хувцастай явсныг санахгүй байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 27-28-р хуудас/
- 2018 оны 11 сарын 28-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 29-р хуудас/
-Шүүгдэгч А.У шүүх хуралдаанд өгсөн “Би Г.М Р.О ын дугуй хийлдэг насос, ахуйн газ хулгайлсан” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Г.М шүүх хуралдаанд өгсөн “Би А.У тай Р.О ын дугуй хийлдэг насос, ахуйн газ хулгайлсан” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч А.У 2018 оны 12 сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “М бид хоёр умын төвөөс урагш байх “Х булаг” гэх газрын баруун талд байдаг айлаас нэг ширхэг насос хулгайлсан. М бид хоёр өөр зүйл хулгайлаагүй. Тэр айлаас ахуйн газ хулгайлж аваагүй. Надад энэ мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 36-р хуудас/
-Шүүгдэгч Г.М 2018 оны 12 сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би У тай хамт явж байгаад сумын төвөөс урагш “Х булаг” гэх газар нутаглаж байгаа айлаас хулгай хийсэн. Тухайн үед тэр айл хүнгүй байсан. У бид хоёр тэр айлын гэрийн ханыг нь хаяаны хэсгээр эвдлээд У гэр дотор нь орсон. Би тэр айлын гадна талд нь хүлээгээд зогсож байсан. У тэр айлаас гарч ирэхдээ нэг ширхэг насос бариад гарч ирж байсан. Ахуйн газ авсныг нь мэдээгүй, би сайн хараагүй. Би тэр айлаас эд зүйл аваагүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 39-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна.
9.Шүүгдэгч Г.М нь Хэнтий аймгийн Б сумын дүгээр баг Нийтийн дугаар байрны гаднаас Г.Г эзэмшлийн цэнхэр өнгийн Бэнни маркийн мотоциклийг 2018 оны 11 сарын 26-ны орой 23 цагийн үед хулгайлж 350.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-Хохирогч Г.Г 2019 оны 01 сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “..Би мотоциклио хулгайд алдаад 2018 оны 11-р сарын 27-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгсөн. Тэгэхдээ болсон асуудлыг үнэн зөвөөр нь ярьсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 49-р хуудас/
- Гэрч Г.Г 2018 оны 11 сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2018 оны 09 сард өөрийн найз У гэх хүнээс 300,000 төгрөгөөр Хятад улсад үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй цэнхэр өнгийн мотоцикль худалдаж авсан юм. Тэгээд би 2018 оны 11 сарын 25-ны өдөр 12 цагийн үед Дорноговь аймгийн Иххэт сумын “Х ” гэх уурхайгаас цуг ажилладаг Р хамтаар улс тунхагласны баяр тэмдэглэхээр Хэнтий аймгийн Б суманд А.Р төрсөн дүү А.А гэрт ирсэн. Тэгээд бид хоёр 2018 оны 11 сарын 26-ны орой А.Р дүүгийхэн гэр болох Б сумын 1 дүгээр баг Нийтийн 6 дугаар байранд архи ууж байгаад орой 23 цагийн үед гараад хартал миний мотоцикль алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Би мотоциклио 300.000 төгрөгөөр үнэлж байна. Бид хоёрыг гэрт байхад гаднаас ямар нэгэн хүн ирээгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 51-р хуудас/
-Гэрч А.Р 2018 оны 11 сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би Дорноговь аймгийн суманд үйл ажиллагаа явуулдаг “Х ” гэх уурхайд Г.Г хамтаар малтагч хийдэг юм. Тэгээд 2018 оны 11 сарын 25-ны өдөр Г.Г хамтаар Г мотоцикльтой Хэнтий аймгийн Б сумын 1 дүгээр багт байрлах Нийтийн 6 дугаар байранд байдаг өөрийн төрсөн дүү А.А гэрт улс тунхагласны баяр тэмдэглэхээр ирсэн юм. Тэгээд 2018 оны 11 сарын 26-ны орой дүүгийнхээ гэрт Г.Г хамт 0.75 граммын “Соёрхол” гэх нэртэй архи уугаад орой 23 цагийн үед гэрийн гадаа гарахад Г.Г Хятад улсад үйлдвэрлэгдсэн цэнхэр өнгийн улсын дугааргүй мотоцикль алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Бид нарыг архи ууж байхад гаднаас ямар нэгэн хүн ирээгүй. Манай дүү А.А сүрэн Дорноговь аймгийн айраг сум руу явсан. Бид 2 байсан. Бид 2 гэрээс гарч гадуур яваагүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 53-р хуудас/
-Насанд хүрээгүй гэрч А.У 2018 оны 12 сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2018 оны 11 сарын 26-ны өдөр 22 цагийн үед А.М найзын хамт Хэнтий аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ПС тоглоомын газар тоглож байгаад дуусгаад гэр рүүгээ харих замдаа би Нийтийн 6 дугаар байр руу орж хүмүүсээс тамхи асуухаар орсон. Тэр үед А.М гадаа үлдсэн. Тэгээд би хүмүүсээс тамхи асуугаад гараад ирэх хооронд А.М 6 дугаар нийтийн байрны гадаа байсан мотоцикль аваад явсан байсан. Тэгэхээр нь би гэр рүүгээ харьсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2018 оны 11 сарын 27-ны өглөө би А.М уулзахад өчигдөр орой би мотоцикль Нийтийн 6 дугаар байрны гаднаас хулгайлсан Одоо нийтийн 3 дугаар байрны гадаа байгаа чи унах уу? гэж надаас асуусан. Тэгэхээр нь би унахгүй чи аваачиж өг гэж хэлээд би яваад өгсөн. Тэгээд дараа нь А.М аваачиж өгсөн байсан. А.М надад цагдаад баригдвал алдагдсан мотоциклийн эзнийг хүргэж өгсөн гэж худал мэдүүлэг өгөөрэй гээд байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 55-56-р хуудас/
- 2018 оны 11 сарын 28-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 57-р хуудас/
-Шүүгдэгч А.У шүүх хуралдаанд өгсөн “Би Г.М Г.Г Бэнни маркийн мотоцикль хулгайлсан” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Г.М шүүх хуралдаанд өгсөн “Би А.У тай Г.Г Бэнни маркийн мотоцикль хулгайлсан” гэх мэдүүлэг,
- Шүүгдэгч Г.М 2019 оны 01 сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би энэ хүний мотоциклийг хулгайлаагүй. Мотоциклийн эзэн өөрөө намайг Нийтийн байр руу хүргээд өгчих гэж гуйсан. Тухайн үед би тэр ахтай “О ” зочид буудлын баруун талын дугуй засварын баруун талын гудамжинд тааралдсан. Тэгэхэд тэр ахын мотоцикль дээр ард нь У суугаад явж байсан. Тэгээд надтай уулзаад тэр ах намайг мотоциклийг хүргээд өгчих гэж хэлсэн. Тэгэхэд У тэнд буугаад үлдсэн. Намайг мотоциклийг бариад хөдлөхөд тэр ах өөрөө миний ард суугаад явсан. Тэндээс хөдлөөд хуучин захиргааны хойд талын цагаан Нийтийн байрны баруун талд нь зогссон. Тэгээд би тэр мотоциклийг тэнд орхиод гэр рүүгээ харьсан. Мотоциклийн эзэн нь мотоциклийнхоо хажууд үлдсэн. Тэгсэн чинь тэр ах намайг хулгайлсан гээд байгаа юм. Тэр ах надтай таарахдаа бага зэрэг согтуу байсан, согтолт нь гайгүй байсан. Би тэр ахын мотоциклийг зөвшөөрөлгүй хулгайлаагүй, өөрөө намайг бариад явчих гэж хэлсэн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 69-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна.
10. Шүүгдэгч А.У нь Хэнтий аймгийн Б сумын 1 дүгээр баг Нийтийн байрны гаднаас 2018 оны 12 сарын 20-ны өдөр Б.Г эзэмшлийн УБН улсын дугаартай Тоёота марк-2 100 маркийн тээврийн хэрэгслийг хулгайлж 2.500.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хохирогч Б.Г 2019 оны 02 сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 12 сарын 22-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлыг үнэн зөвөөр ярьсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 84-р хуудас/
-Гэрч Б.Г 2018 оны 12 сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би анх 2018 оны 09 сард Хэнтий аймгийн Б сумын иргэн Х гэх хүнээс хямдруулаад 500.000 төгрөгөөр 1996 онд үйлдвэрлэгдсэн 63-65 УБН улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота 100 марк-2 маркийн автомашин худалдаж авсан юм. Тэгээд худалдаж авсанаасаа хойш 650.000 төгрөгөөр сэлбэг хэрэгсэл авч хийсэн. Тэгээд би 2018 оны 11 сарын 03-ны өдөр Хятад улс руу ном хурах ажлаар явахаар болоод автомашинаа Хэнтий аймгийн Б сумын 1 дүгээр баг 3-р Нийтийн байранд байх нагац ах Г гэрийн гадаа тавиад явсан. Тэгээд би Хятад улсаас ирээд Өвөрхангай аймаг руу ном хурах ажлаар яваад 2018 оны 12 сарын 17-ны өдөр Хэнтий аймаг руу ажил хөөцөлдөхөөр ирсэн. Тэгээд Хэнтий аймагт байж байтал 2018 оны 12 сарын 20-ны өдөр 15 цагийн үед манай бэр эгч С над руу утсаар холбогдон чиний автомашин гэрийн гаднаас алга болсон байна. Чи хүн амьтанд зарсан уу? эсвэл аваад явсан уу? гэж асуусан. Тэгэхээр нь би үгүй наана чинь байх ёстой түлхүүр нь надад явж байна гэж хэлээд цагдаад мэдэгдсэн. Миний автомашин мөнгөлөг саарал өнгийн урд талын 2 хаалган дээрээ шар өнгийн бичигтэй 8-н салаа саарал өнгийн обудтай автомашин байсан. Гадна талаасаа түлхүүрээр онгойдог асахдаа болохоор ямарч түлхүүрээр асдаг яагаад гэвэл кундоктор нь эвдэрсэн байсан. Мөн миний машины зүүн талын хойд дугуй хагарсан байсан. Би ойр дотны бүх хүмүүсээс авсан уу? гэж асуусан боловч харсан үзсэн, авсан хүн байгаагүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 86-р хуудас/
- Гэрч З.С ийн 2018 оны 12 сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би Хэнтий аймгийн Б сумын 1-р баг 3 дугаар Нийтийн байранд нөхөр Г хүү Даваацолмон нарын хамтаар амьдардаг юм. Манай нөхөр Хэнтий аймгийн Б сумын “Хот тохижилтын газар” ажилладаг өглөө 6 цаг гэж яваад орой 19 цагийн үед ирдэг юм. Тэгтэл нөхрийн дүү Б.Г өөрийн саарал өнгийн автомашинаа 2018 оны 11 сард байхаа Хятад улс руу ажлаар явахаар боллоо гээд манай гэрийн гадаа тавиад явсан. Тэгээд би автомашиныг нь хараад үлдсэн. Тэгтэл 2018 оны 12 сарын 20-ны өдөр би Б сумын тамгын газар руу ажил хөөцөлдөхөөр гэрээсээ 14 цагийн үед гараад буцаад 15 цагийн үед гэртээ ирэхэд манай дүүгийн автомашин алга болсон байсан. Гэхдээ би анх гэрээсээ гараад явахдаа дүүгийнхээ автомашиныг нь анзаарч хараагүй байсан. Тэгээд дүүдээ утсаар хэлж мэдэгдсэн. Манай дүүгийн алдагдсан автомашины хойд талын нэг дугуй хагарсан байсан. Мөн автомашин нь түгжээтэй түлхүүр нь манай дүүд өөрт нь явж байсан. Манай гэрийн гадаа байх хугацаанд ямар нэгэн сэжигтэй зүйл болж байгаагүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 87-88-р хуудас/
- Гэрч С.С 2019 оны 01 сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би Хэнтий аймгийн Б сумын 1-р багийн 3 дугаар Нийтийн байранд эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг юм. 2018 оны 12 сарын 19-ний өдөр билүү 20-ны өдөр билүү ямарч энэ байсан энэ 2 өдрийн аль нэг өдөр би 10 цагийн үед гэрээсээ гарч машинаа асаачихаад буцаад гэртээ ороод байж байгаад 11 цагийн үед гарч машиныхаа салхины шилийг арчиж байтал манай гэрийн гадаа нилээн удаан явахгүй зогсож байсан саарал өнгийн УБН улсын дугаартай тоёота 100 маркийн автомашин нилээн аккумлятор нь муудсан маягтай астачир нь дуугарсан. Тэгэхээр нь би энэ хөдөлдөггүй машин яагаад дуугардаг билээ гээд дөхөөд хартал Б сумаар яваад байдаг газ гэх хочтой У гэдэг хүүхэд нөгөө автомашинаас гараад манай байрны зүүн тал руу зугтаасан. Тэгэхээр нь би нээх юм бодоод гүй машинаа унаж Б сумын нэгдсэн эмнэлэг ороод гадуур явж байгаад орой гэрийн гадаа ирэхэд нөгөө автомашин алга болсон байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 89-90-р хуудас/
- “Фэйр валузшн” ХХК-ний бодит үнэлгээ /2-р хх-ийн 92-93-р хуудас/
-Шүүгдэгч А.У шүүх хуралдаанд өгсөн “Би Г.М Б.Г 63-65 УБН улсын дугаартай машин хулгайлсан” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Г.М шүүх хуралдаанд өгсөн “Би А.У тай Б.Г УБН улсын дугаартай машин хулгайлаагүй. Би машин бариагүй. Хумсны хутгаар машиныг асдаг гэж хэлээгүй. Би машины хаалга онгойлгоогүй” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна.
-Шүүгдэгч А.У 2019 оны 01 сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би УБН улсын дугаартай автомашиныг хулгайлаагүй. Энэ машин дотор сууж ч үзээгүй. Тийм болохоор надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хэргийг мэдэхгүй учраас надад ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 114-р хуудас/ нь дээрх нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.
11. Шүүгдэгч А.У нь Хэнтий аймгийн Б сумын 4 дүгээр баг тоот хашаанаас 2019 оны 01 сарын 07-ны өдрөөс 2019 оны 01 сарын 08-нд шилжих шөнө А.Г эзэмшлийн 26-03 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хулгайлж 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хохирогч А.Г 2019 оны 01 сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 01 сарын 08-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлыг үнэн зөвөөр ярьсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 125-р хуудас/
-Гэрч А.Г 2019 оны 01 сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би Хэнтий аймгийн Б сумын төвд өөрийн эзэмшлийн ХЭА улсын дугаартай Хонда Фит маркийн машинаар хувиараа таксинд явдаг юм. 2019 оны 01 сарын 07-ны орой таксинд явж байгаад 21 цаг гэж гэртээ ирж амарсан. Тэгэхдээ өөрийнхөө автомашиныг хашаандаа байдаг гражид тавиад машинаа хучлагаар хучсан. Тэгээд хашааны том хаалга болон жижиг хаалга дотроос нь цоожлоод гэртээ орж амарсан. Машинаа хучихдаа машины бүх хаалгыг түлхүүрээр нь түгжээд машины түлхүүрээ аваад гэртээ орсон. Ингээд шөнө гэртээ унтаж байтал 2019 оны 01 сарын 08-ны 03 цагийн үед манай гэрийн хаалгыг хүн тогшихоор нь нээж өгтөл цагдаагийн алба хаагч орж ирсэн. Тэр цагдаа манай гэрт орж ирээд таны машин байгаа юм уу гэж асуухаар нь тэр цагдаа залуутай хамт гарч хашаандаа граж руу очоод хартал миний машин байхгүй байсан. Тэгтэл цагдаа залуу манай журмын хашаанд Фит маркийн машин байгаа та очиж үз, таны машин мөн үү гэдгийг хар гэж хэлэхээр нь хамт яваад цагдаагийн хэлтэс дээр ирээд журмын хашаанд нь орж харахад миний өөрийн эзэмшлийн ХЭА улсын дугаартай автомашин мөн байсан. Тэгэхэд миний машиныг У гэдэг хүүхэд хулгайлж яваад цагдаа нарт баригдсан гэж хэлсэн. Тэгээд би хашаанаасаа өөрийнхөө машиныг хулгайд алдагдсан байна гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 126-р хуудас/
-Гэрч М.М 2019 оны 01 сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би Хэнтий аймгийн Б сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст хамгаалалтын цагдаа хийдэг юм. Тухайн өдөр буюу 2019 оны 01 сарын 07-ны орой 20 цагаас 01 цагийн хооронд эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр Цагдаагийн хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Х.Ө хамт үүрэг авч ажилд гарсан юм. Тэгтэл орой 01 цагийн орчимд Хэнтий аймгийн Б сумын нэгдсэн эмнэлэг дагуу төв замаар ХЭА улсын дугаартай албаны автомашинаар эргүүлээс буух гээд явж байхад ХЭА улсын дугаартай “хонда фит” маркийн автомашин явж байсан. Тэгэхээр нь би зогсоож шалгах гээд дохиураар дохьтол зугтаасан. Тэгэхээр нь би араас нь дагатал Б сумын дугаар гудамжны мухарт ороод зогссон. Тэгэхээр нь би араас нь очоод машинаа тулгаж зогсоогоод машинаасаа бууж очоод харсан. Тэгтэл Б суманд хулгайн хэргээр шалгагдаж буй А.У тухайн автомашиныг жолоодон явж байсан. Тэгэхээр нь би хаалгыг нь онгойлгоод гар гэтэл жолоочийн эсрэг талын хаалга онгойлгож А.У гарч зугтаасан. Тэгээд би араас нь явган хөөтөл айлын хашаа даваад зугтаасан би барьж авч чадаагүй. Тэгээд би унаж явсан автомашиныг нь цагдаагийн хэлтсийн хашаанд авчирч байрлуулсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 129-р хуудас/
- “Фэйр валузшн” ХХК-ний бодит үнэлгээ /2-р хх-ийн 131-132-р хуудас/
-Шүүгдэгч А.У шүүх хуралдаанд өгсөн “Би Г.М А.Г 26-03 улсын дугаартай машин хулгайлсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна.
-Шүүгдэгч А.У 2019 оны 01 сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би машин хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Надад өөр нэмж ярих зүйл Одоогоор байхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 143-р хуудас/ нь дээрх нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.
12.Шүүгдэгч А.У , Г.М нар нь Хэнтий аймгийн Б сумын 4 дүгээр баг тоот хашаанаас 2018 оны 09 сарын 18-ны орой тус сумын харьяат Б.Э эзэмшлийн Чансаа маркийн улсын дугааргүй мотоциклийг хулгайлж 450.000 төгрөгийн бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хохирогч Б.Э 2019 оны 02 сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “...Надад Одоо өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй байна. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хулгайд алдсан мотоциклийг эргүүлж өгсөн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 151-р хуудас/
- Гэрч Б.Э 2018 оны 12 сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 09-р сарын 17-ны өдөр миний хувийн “Чансаа” маркийн улсын дугааргүй мотоциклийг найз О гуйж авсан юм. Надаас хөдөө ажлаар яваад ирнэ гэж авсан юм. Тэгсэн чинь түүнээс хойш нэг хоногийн дараа буюу маргааш нь шөнө над руу утсаар залгаад болохгүй болохоор нь өглөө манай гэрт ирсэн. Тухайн үед би гар утсаа унтраасан байсан. Тэгээд надад 2018 оны 09 сарын 18-ны орой 20 цаг өнгөрөөж гэрээсээ гараад 23 цаг өнгөрч байхад гэртээ буцаад ирэхэд чиний мотоцикль алга болсон байна. Би уг нь гэрийнхээ зүүн урд рулийг нь цоожлоод орхисон байсан юм гэж хэлсэн. Би тэгээд хашаа руу нь очиж газар дээр нь цоожных нь эвдэрхий газар дээрээ үлдсэн байсан. Миний мотоциклийн цоожийг нь эвдээд түрээд явсан байсан. Газар дээр нь ямар нэгэн хүний мөр харагдаагүй. Мотоциклийн мөр нь зүүн тийш бага сургуулийн зүгт явсан байсан. Би тэгээд хулгай хийгээд явдаг У гэдэг хүүг авсан байж магадгүй гэж сэжиглээд гадуур хайсан. Тэгсэн чинь Даланжаргаланд хулгай хийсэн гээд тэндхийн цагдаа нар аваад явсан байсан. Би тухайн үедээ цагдаад мэдэгдээгүй юм. Би У г хайгаад гэрт нь очиход ээж нь гэх эмэгтэй “Манай хүүхэд аваагүй” гээд байсан. Мотоциклио хэд хоног хайгаад олоогүй бөгөөд алдсанаас хойш 4 хоногийн дараа У ын аав нь манай гэрт миний мотоциклийн барбаных нь боолт, кундакторыг маань засаад авчирсан байсан. Надад гомдол, санал байхгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 152-153-р хуудас/
-Гэрч С.О ын 2018 оны 12 сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би Хэнтий аймгийн Б сумын 4-р багт оршин суудаг бөгөөд 2018 оны 09 сарын 18-ны өдөр найз Э-гээс “Чансаа” маркийн улсын дугааргүй мотоциклийг түр хэрэглэхээр гуйж авсан юм. Би уг мотоциклийг өөрөө эдэлж хэрэглэж байгаад өнгөрсөн жил буюу 2017 онд 300.000 төгрөгөөр худалдсан юм. Би тэр өдөр хөдөө айл руу явах ажилтай байсан юм. Тэгээд тэр өдрөө хөдөө явж амжаагүй тул Геологийн 19-03 тоотО байх хашаандаа “Чансаа” маркийн мотоциклийг 2018 оны 09 сарын 18-ны өдөр 16 цагийн үед оруулаад гэрийнхээ зүүн талд нугасыг нь цоожлоод орхисон юм. Манайх хашаанд манайхаас өөр айл байдаггүй юм. Би орой 19 цаг 30 минутын үед гэрээс гарахдаа хашааны хаалгаа хаагаад түгжилгүй орхисон юм. Тухайн үед манай эхнэр хүүхэд Улаанбаатар хот руу хувийн ажлаар явсан. Би орой 22 цагийн үед хашаандаа орж ирсэн чинь Э ы “Чансаа” маркийн мотоцикль алга болсон байсан. Би тэгээд Э ыг өөрөө аваад явсан юм байх гэж бодоод Э ы гар утас руу залгахад утас нь холбогдохгүй байсан тул унтаад өгсөн юм. Тухайн үед цагдаад мэдэгдээгүй. Тэгээд маргааш өглөө нь Э ы гэрт 07 цагийн үед очиход Э “Би мотоциклио аваагүй” гэсэн. Тэгэхээр нь хулгай авчихлаа гэж бодоод гадуур дотуур нилээд хайсан боловч олдоогүй. Хашаанаас гаргасан мөр байсан боловч гадаа нилээд хүчтэй шороод н шуургатай байсан тул мөр нь алга болсон байсан. Тэр үеэр Э бид хоёр У гэдэг хүүхэд авсан байж магадгүй гэж сэжиглээд байж байхад 2 хоногийн дараа тэр У гэдэг хүүхдийн аав нь болох хүн манай найз Э д авчирч өгсөн байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 154-155-р хуудас/
-Гэрч Ж.Н 2019 оны 01 сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би Хэнтий аймгийн Б сумын 3-р багт эхнэр А болон 5 хүүхдийн хамт оршин суудаг бөгөөд манай том хүүг У гэдэг юм. Манай том хүү У нь 2018 оны 09 сарын дундуур санагдаж байна, би яг өдрийг нь нарийн сайн санахгүй байгаа юм, би ажилдаа өглөө 08 цагт явчихаад орой ажлаасаа бууж ирэхэд У нь зэгэл саарал өнгийн “Чансаа” маркийн эвдэрхий мотоцикль гэрийнхээ гадна авчраад данхраадаад орхисон байсан. Тэр өдөр манай гэрт уг мотоциклийн эзэн Э гэдэг залуу ирээд манай эхнэрт “Танай хүү У нь миний мотоциклийг хулгайлсан байна” гэсэн байсан. Би тэр мотоциклийг нь үзэхэд хойд талын дугуйны таваг араа нь эвдэрч, гинж нь мурийсан байсан. Тиймээс би тэр Э гэдэг айл руу орой нь 17 цагийн үед очиж уулзаад “За би мотоциклийг чинь янзалж өгье” гэсэн. Нөгөө Э нь надад бас зөвшөөрөөд “Миний мотоциклийг янзлаад өгвөл өөр яриад байх юм байхгүй” гэсэн тул би тэр оройдоо засаж өгсөн. Маргааш өглөө нь Э ирээд мотоциклио авсан. Би У аас яагаад хулгай хийсэн талаар нь асуухад “Би М цуг гэр хороод ллын хашаанаас авсан. Тэгээд Далан түрүүний амралтын ойр хавиар явж байгаад уг мотоциклийг эвдрэхээр нь орхисон байсан. Ээж нь тэр Э гэдэг хүнийг мотоциклио нэхэж ирэхээр нь надтай болон М хамт явж түрж авчирсан гэж хэлсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 156-157-р хуудас/
- 2018 оны 12 сарын 10-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 158-р хуудас/
-Шүүгдэгч А.У шүүх хуралдаанд өгсөн “Би Г.М Б.Э Чансаа маркийн мотоцикль хулгайлсан” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Г.М шүүх хуралдаанд өгсөн “Би А.У тай Б.Э Чансаа маркийн мотоцикль хулгайлсан” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч А.У 2019 оны 01 сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 09 сарын 18-ны өдөр М бид хоёр хамт явж байгаад Геологийн байранд нэг айлын хашаанд орсон. Уг хашаанд Чансаа маркийн мотоцикль байсан. Тэгэхээр нь хоёулаа хашаанаас нь түрж гаргаад руль нь цоожтой байхаар нь цоожийг нь эвдсэн. Кундакторыг нь утсаар нь салгаад унаад явсан. Тухайн үед хашаанд нь байсан гэр цоожтой, хүнгүй байсан. М бид хоёр шууд Далан түрүү ороод тэндээ мотоциклийг нь жалганд хаясан. Б рүү буцахдаа алхаад явсан. Б суманд ирээд мотоциклийн эзэнд нь хулгай хийгээд мотоциклийг чинь хөдөө хаясан гэж хэлсэн. Тэгээд би ээжтэй очиж түрж авчирсан. Аав эвдэрсэн юмыг нь засаж өгсөн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 166-167-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна.
13. Шүүгдэгч А.У , Г.М нар нь Хэнтий аймгийн Б сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Боржигон” спорт заалны ард байрлах Ж.О амбаарт 2019 оны 01 сарын 12-ны орой хууль бусаар нэвтэрч С.С хонины гулууз махыг хулгайлж 150.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хохирогч С.С 2019 оны 01 сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх Хэнтий аймгийн Б сумын 1-р баг нийтийн 3-р байранд амьдардаг. Манай өөрсдийн мах болон бусад зүйлээ хийдэг амбаар маань гэр хороод лолд аавын хашаанд байдаг. Тухайн үед цагаан сар ойртсон байсан учраас цагаан сараар тавих эр хонины гулууз махаа 2019 оны 01 сарын 08-ны үед гэртээ ойрхон гээд өөрийн найз О амбаарт хийсэн. О амбаар нь манай гэрийн урд талд Боржигон бөхийн спорт заалны хажууд байдаг юм. Тэгтэл 2019 оны 01 сарын 13-ны өдөр амбаарт байсан хонины махыг хулгайд алдчихлаа гэж хэлсэн. О өөрөө хулгайд алдсан талаар цагдаад дуудлага өгсөн гэж байсан. О амбаарнаас өөр эд зүйл алдаагүй, ганцхан манай хонины гулууз мах хулгайд алдсан гэж байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 178-179-р хуудас/
-Гэрч Ж.О 2019 оны 01 сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Манай Хэнтий аймгийн Б суманд үйл ажиллагаа явуулдаг “Боржигон” гэх спорт заалны ард талын харанхуй өрөөнд гэрийнхээ эд хогшлоо хадгалдаг юм. Гэтэл 2019 оны 01 сарын 04-ний өдөр С гэх манай найз манайд ирээд манайх хонь авсан юмаа тэгээд махаа хадгалах газар байдаггүй танай харанхуй өрөөнд тавьчихая гэж гуйсан. Тэгэхээр нь би тэг гэж хэлээд махыг нь харанхуй өрөөнд оруулж тавьсан. Тэгтэл 2019 оны 01 сарын 13-ны өглөө би босоод гэрээ цэвэрлэж гэрт байдаг цэцэгнүүдээ янзлаад илүү гарсан шороод г нь өөрийн нөхөр А харанхуй өрөөнд аваачаад хийчих гээд явуулсан. Тэгээд байж байтал А гаднаас орж ирээд харанхуй өрөөнд байсан С мах алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Манайх урьд нь харанхуй өрөөнөөс ямар нэгэн эд зүйл хулгайд алдаж байгаагүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 180-181-р хуудас/
-Гэрч Л.Ө 2019 оны 02 сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “У надад хонины гулууз мах өгөөгүй. У 2018 оны намар хулгайн эд зүйл өгснөөс хойш гэрээрээ оруулахаа больсон. Харин 2019 оны 01 сарын 12-ны орой Б гэдэг байх нэг өндөр залуу ганцаараа нэг хонины мах барьж орж ирээд надад зарсан. Өөрийнхөө цагаан сараар хэрэглэх махаа зарж байна гэж хэлсэн. Би тухайн үед хулгайн юм биш биз гэж асуусан, тэгэхэд үгүй ээ, манай өөрийн хэрэглэх гэж байсан мах гэж хэлсэн. Тэгээд надаас бэлнээр 20.000 төгрөг мөн нэг ширхэг кока кола ундаа, нэг ширхэг улаан шонхор тамхи авсан. Тэгээд тэр залуу манай гэрээс гараад явсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 182-р хуудас/
-Насанд хүрээгүй гэрч А.У 2019 оны 01 сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “.... Бас дахиад 2019 оны 01 сарын 12-ны орой 23 цагийн үед би Г.М гэрт Г.М хөзөр тоглож байгаад бид 2 гэрээс нь гарч тамхи олж татах гээд явж байтал Г.М энэ “Боржигон” спорт заалны арын амбаарт хонины мах байдаг 2-уулаа авъя гэсэн. Тэгэхээр нь би нөгөө амбаарны дэргэд очтол газар нэг төмөр байхаар нь тэр төмрийг аваад амбаарны цоожийг эвдэлж онгойлгосон. Тэгээд буцаад 3-р нийтийн байранд очоод Т гэх ахын гэрт ортол нэрийг нь сайн мэдэхгүй нэг ах байхаар нь тэр ахад Г.М урд амбааранд хонины мах тухайн амбаарт байсан хонины гулууз махыг авч Б сумын 1-р багт байрлах 2 дугаар нийтийн байранд байдаг Ө гэх эгчид 0.5 граммын Ерөөл архи 1 ундаагаар зарсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 184-185-р хуудас/
- 2019 оны 01 сарын 18-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 186-р хуудас/
-Шүүгдэгч А.У шүүх хуралдаанд өгсөн “Би Г.М С.С хонины гулууз мах хулгайлсан” гэх мэдүүлэг,
- Шүүгдэгч А.У 2019 оны 01 сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би хэдний өдөр гэдгээ мэдэхгүй байна. М бид хоёр ПС тоглож байгаад гараад явж байсан. Тэгээд Боржигон спорт заалны ард талд байдаг амбаарын цоожийг эвдэрсэн. Цоожийг нь эвдлээд М бид хоёр орж харсан. Тэгэхэд дотор нь хонины гулууз мах мотоцикль зэрэг зүйл байсан. Тэгээд тэндээс ямар нэгэн зүйл хулгай хийхгүй гарсан. Тэндээс гараад Т ахын гэрт орсон. Т ахынх руу явж байхдаа хонины махыг нь заръя гэж ярьсан. Тэгээд Т ахынд ортол өөр нэг ах байсан. Тэгтэл М намайг энэ ахтай яваад махаа зарчхаад ир гэж хэлсэн. Тэгэхэд Т ахын гэрт байсан ах надтай хамт яваад нөгөө амбаараас хонины махыг аваад Нийтийн байранд байдаг Ө эгчид өгсөн. Тэр ахад мах хаана байгааг би зааж өгсөн. Ө эгчээс 1 шил архи, 1 ундаа, 1 тамхи авч гарч ирсэн. Би гадаа нь хүлээгээд байж байсан. Мөн надад 20.000 төгрөг өгсөн. Тэгээд Т ахынд очиж архиа уусан. М бид хоёр архинаас уугаагүй. Тэгж байгаад М харилаа гээд явсан. Харин би тэндээ унтсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 192-193-р хуудас/
-Шүүгдэгч Г.М 2019 оны 01 сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Гэхдээ У бид хоёр хонины гэдэс, толгой хулгай хийдэг оройн юм. Тэгэхээр 2019 оны 01 сарын 12-ны орой гэсэн үг. У бид хоёр хамт ПС тоглоомын газар байж байгаад салсан. Намайг гэртээ хариад байж байхад орой 23 цагийн үед У манайд ганцаараа ор ирсэн. Тэгээд намайг гаръя гээд дагуулаад гарсан. Боржигон спорт заалны ард талд байх амбаар руу дагуулж ирсэн. Тэгээд цоожны гогцоог мушгаад У бид хоёр хамт орсон. Амбаарт ороход 1 хонины мах, 1 мотоцикль байхаар нь авахгүй орхисон. Тэгээд бид хоёр амбаараас гараад Нийтийн байранд Т гэх айлд очоод 1 хонины ууц зарах гэсэн юм. Т гэх ахын гэрт байсан ах Б гэдэг ах У хоёр хамт гараад явсан. Би Т ахтай хамт гэрт нь үлдсэн. Тэгээд удалгүй Б , У хоёр 1 шил архи, 1 кола ундаатай, 1 тамхитай аваад ирсэн. Мөн У т 20.000 төгрөг байсан. Тэгээд би харьж хоносон. У тэндээ хононо гээд үлдсэн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 197-198-р хуудас/ зэрэг нотлох баримтаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна.
14.Шүүгдэгч А.У , Г.М нар нь Хэнтий аймгийн Б сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “М ” нарийн боовны цехэд 2019 оны 01 сарын 18-ны өдрөөс 2019 оны 01 сарын 19-нд шилжих шөнө хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж 34.300 төгрөгний буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хохирогч2019 оны 02 сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг өргөдөл өгсний дараа 2018 оны 12 сарын 10-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар үнэн зөв ярьсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 210-р хуудас/
-Гэрч Б.Ж 2019 оны 01 сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би нөхрийн хамт Хэнтий аймгийн Б сумын 1-р багийн дүгээр байранд амьдардаг юм. Манайх Б суманд үйл ажиллагаа явуулдаг “А ” гэх худалдааны төвд хувиараа М гэх нэртэй бакерны газар ажиллуулдаг юм. Тухайн бакерны газарт зардаг бүтээгдэхүүнүүдээ Б сумын “Хот тохижилтын газрын” ард талын өрөөг түрээслэж дотор нь хийдэг юм. Гэтэл 2019 оны 01 сарын 19-ний шөнө 02 цагийн үед Б сумын цагдаагийн хэлтсээс над руу залгаж танай нарийн боовны цехэд хулгай орсон байна та хүрээд ир гэж дуудсан. Тэгэхээр нь би нарийн боовны цехдээ яваад очтол манай цехийн хойшоо харсан цонхийг онгойлгоод хүн орсон байсан. Манай нарийн боовны цехээс бэлдэж хийгээд тавьсан байсан 5 ширхэг жижиг пицца, 4 ширхэг ороод мог, шарсан зайдас 5 ширхэг, пирошки 5 ширхэг, хиам 1 кг тус тус алга болсон байсан. Манайх жижиг пиццаг 2500 төгрөгөөр, пирошки 1000 төгрөгөөр, ороод мог 1200 төгрөгөөр, шарсан зайдас 1200 төгрөгөөр тус тус зардаг. Тус хиамыг 1 кг-н 6000 төгрөгөөр худалдаж авсан байсан. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 212-р хуудас/
-Гэрч О.Сүрэнхүүгийн 2019 оны 01 сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 01 сарын 18-ны 23 цагаас 2019 оны 01 сарын 19-ний өглөө 06 цаг хүртэл Б сумын 1, 2 дугаар багийн нутгаар Б сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүгийн цагдаагийн хэсгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Г , цагдаа, цагдаагийн ахлагч М.М нарын хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Эргүүлд үүрэг гүйцэтгээд явж байхад 01 сарын 19-ний шөнө 02 цагийн үед Б сумын 1 дүгээр багийн нутагт байрлах “Хот тохижилтын газрын” байрны хамгийн ард байрлах “М ” талх нарийн боовны цехийн цонхоор манай цагдаагийн байгууллагад хулгайн хэргээр шалгагдаж байгаа А.У , Г.М нар гарч байсан. Тэгэхээр нь хөөе гээд дуудахад тэр 2 цаашаа зугтаагаад явсан. Тэгээд араас нь яваад гэрээр нь хайсан боловч Г.М гэртээ харьсан А.У гэртээ харьж хоноогүй байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 214-р хуудас/
-Насанд хүрээгүй гэрч А.У 2019 оны 01 сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “... Тэгээд бид 2 Т ахын гэрт байж байгаад 02 цагийн үед гэрээс нь гараад Б сумын 1-р багт байрлах хот тохижилтын хамгийн ард талын өрөөний хажуугаар явсан чинь хоол үнэртсэн. Тэгэхээр бид 2 юу байдаг юм бол гэж бодоод цонхыг нь очиж түлхтэл цонх нь онгойсон. Тэгхээр нь бид 2, 2-уулаа ороод дотор нь байсан ороод мог, жижиг пицца, хиам зэрэг зүйл идээд гарч байтал цагдаа таарахаар нь бид 2 зугтаасан” гэх мэдүүлэг /2хх-ийн 216-217-р хуудас/
-2019 оны 01 сарын 21-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 218-р хуудас/
-Шүүгдэгч А.У шүүх хуралдаанд өгсөн “Би Г.М Б.Ж цехээс талх, хиам, пицца, шарсан зайдас хулгайлсан” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Г.М шүүх хуралдаанд өгсөн “Би А.У тай Б.Ж цехээс талх, хиам, пицца, шарсан зайдас хулгайлсан” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч А.У 2019 оны 01 сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “М бид хоёр хамт явж байгаад Б сумын хуучин захиргааны ар талд явж байгаад М талх нарийн боовны цехийн цонхыг түлхсэн чинь онгойсон. Тэгэхээр нь М бид хоёр цонхоор дотогшоо орсон. Дотор орж байгаад ороод мог байхаар нь идсэн. Мөн пирошки байхаар нь идсэн. Тэгээд пицца, хиам зэргийг уутанд хийгээд цонхоор гарсан. Цонхоор гартал гадаа цагдаа нар байсан. Тэгэхээр нь цагдаа нараас зугтаасан. М талхны цехээс өөр зүйл хулгайлж аваагүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 223-р хуудас/
-Шүүгдэгч Г.М 2019 оны 01 сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “ 2019 оны 1 сарын 18-ны орой гэртээ унтах гээд байж байтал шөнө 01 цагийн үед У гаднаас орж ирсэн. Тэгээд цагдаагаас дуудаж байна гэхээр нь хамт гарсан. Гэрээс гараад урагшаа алхаж явтал У за за тоглосон юм гэж хэлсэн. Тэгэхэд бид хоёр Б сумын хуучин захиргааны хойд талд буюу ард нь явж байсан. Тэгэхэд У хоёулаа ийшээ оръё гэж хэлсэн. М нарийн боовны цехийн цонхоор орсон. Цонхыг нь би түлхсэн чинь онгойсон. У бид хоёр цонхоор нь ороод ороод мог идсэн. Мөн зайдас, хоол идсэн. Тэгэхэд байсан идэж болох зүйлийг идсэн. Тэгээд пицца, хиам зэргийг уутанд цонхоор нь аваад гарсан. Тэгтэл цагдаа нар ирж байхаар нь У бид хоёр зугтаасан. Тэгээд би гэртээ хариад байж байгаад баригдсан. Өөр зүйл хулгайлж аваагүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 227-228-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна.
15.Шүүгдэгч А.У , Г.М нар нь Хэнтий аймгийн Б сумын 1 дүгээр баг Нийтийн байрны урд байрлах Ж.Н эзэмшлийн амбаарнаас 2019 оны 01 сарын 07-ны өдөр бярууны хаа, гуя хоёр хулгайлж 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хохирогч Ж.Н гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 01 сарын 08-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгсөн. Гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв ярьсан. Надад учруулсан хохирлыг барагдуулбал гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 34-р хуудас/
-Хохирогч Ж.Н гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би өөрт учирсан 200000 төгрөгийн хохирлыг А.У , Г.М нараас гаргуулж авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
- Гэрч Ж.Н гийн 2019 оны 01 сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Манай энэ жил өвлийн идэш хийхээр 2018 оны 11 сард С гэх хүнээс 500.000 төгрөгөөр 1 ширхэг бяруу худалдаж авсан. Тэгээд идэшээ янзалж хаа гуяаар нь салган өөрийн гэрийн урд байрлах амбаартаа хийсэн байсан. Тэгээд би 2019 оны 01 сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Б сумын нэгдсэн эмнэлэгт биеэ үзүүлээд орой 06 цагийн үед би ажил дээрээ очоод байж байтал манай охин Ц.Туяацэцэг надруу 89002527 дугаарын утасаар залгаад хоол хийх гээд амбаарнаас мах оруулах гэтэл манай махнаас 1 хаа 1 гуя алга болсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажлаасаа гэртээ яваад очиход миний бүтэн хавирга ясын шулаад авсан хааны мах, гуя 2 алга болсон байсан. Тэгэхээр нь ойр хавиар нь ул мөр хайж үзэхэд юуч харагдахгүй байсан. Манай амбаар цоожтой байсан очоод үзэхэд өөр цоожоор цоожилсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Манайх урьд нь амбаарнаасаа эд зүйл алдаж байгаагүй. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 9-10-р хуудас/
-Гэрч Ц.Т 2019 оны 01 сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би нөхрийн хамт өөрийн аав ээжийн гэрт амьдардаг юм. Тэгээд би Дорноговь аймгийн Айраг суманд хүүхдээ төрүүлээд 2019 оны 01 сарын 06-ны өдөр нөхөр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Б суманд аавын гэрт ирсэн юм. Тэгээд 2019 оны 01 сарын 07-ны өдөр би ээжийг ажилдаа явсан хойгуур нь хоол хийхээр махны амбаарнаас мах авах гээд амбаар луу ороход манай өвлийн идэшний махнаас бярууны хаа, гуя алга болсон байсан. Тэгэхээр нь би ээж рүү утасдаад мах алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй ээж ирсэн. Намайг анх амбаар луу ороход гадаа харанхуй болсон байсан. Манай амбаарны цоож хэвэндээ байсан. Манайх урьд нь амбаар болон гэрээсээ эд зүйл алдаж байгаагүй. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 11-12-р хуудас/
-Насанд хүрээгүй гэрч А.У 2019 оны 01 сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би Г.М хамтаар 2019 оны 01 сарын эхээр байхаа өдрөө сайн мэдэхгүй байна 23 цагийн үед 6 дугаар нийтийн байрны урд байрлах хогны цэгээс автомашины амартизатор авч Хэнтий аймгийн Б сумын 1 дүгээр багт байрлах 6 дугаар нийтийн байрны баруун талд байрлах ногоон өнгийн амбаарны цоожыг цохиж эвдэлж ороод дотроос нь үхрийн хаа, гуя 2 авч Б суманд такси барьдаг Ц гэх ахад 20,000 төгрөгөөр зарсан. Тэгээд бид 2 мах зарсан мөнгөөрөө ногоон дэлгүүрээс идэж уух юм аваад үлдсэн мөнгөөрөө пс тоглоомын газар тоглосон” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 14-15-р хуудас/
-2019 оны 01 сарын 09-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ /4-р хх-ийн 16-р хуудас/
-Шүүгдэгч А.У шүүх хуралдаанд өгсөн “Би Г.М Ж.Н гийн амбаараас үхрийн гуя, хаа хулгайлсан” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Г.М шүүх хуралдаанд өгсөн “Би А.У тай Ж.Н гийн амбаараас үхрийн гуя, хаа хулгайлсан” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч А.У 2019 оны 03 сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би хэзээ гэдгээ санахгүй байна. Ямар ч байсан 2019 оны 01-р сард байсан. М бид хоёр захын хажууд байдаг ПС-д тоглож байгаад тамхи татаж байгаад ногоон өнгийн амбаар руу оръё гэж ярилцсан. Тэгэхэд М тэр хавьд байсан хогийн цэг дээрээс машин эвдэрхий амаржин авчраад ногоон өнгийн амбаарын цоожийг эвдсэн. Тэгээд М бид хоёр дотор нь ороод үзэхэд шуудайтай үхрийн хаа, гуя хоёр байхаар нь хулгайлж аваад гарсан. М бид хоёр хулгайлсан хаа, гуя хоёрооГ гэдэг ахад 20.000 төгрөгөөр зарсан. Тэгээд мөнгөтэй болоод эргэж ПС дээр тоглоом тоглоод дуусгасан” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 23-25-р хуудас/
-Шүүгдэгч Г.М 2019 оны 03 сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй. 2019 оны 01 сарын 07-нд Дорноговь аймагт байсан болохоор би энэ хэргийг мэдэхгүй. Надад энэ хэргийн талаар ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 28-29-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна.
16.Шүүгдэгч А.У , Г.М нар нь Хэнтий аймгийн Б сумын 1 дүгээр баг Нийтийн 7 дугаар байрны хажууд байр М.Ц ногоон өнгийн амбаарт 2019 оны 01 сарын 08-ны өдрөөс 2019 оны 01 сарын 12-ны хооронд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж 100000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хохирогч М.Ц 2019 оны 02 сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 01 сарын 14-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгсөн. Миний гэрчээр өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би өөрт учирсан хохирлоо барагдуулмаар байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 238-239-р хуудас/
-Гэрч М.Ц 2019 оны 01 сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би Хэнтий аймгийн Б сумын 1 дүгээр багийн 07 дугаар нийтийн байрны 05 тоотО нөхрийн хамт амьдардаг юм. Манайх 07 дугаар нийтийн байрны гадна талд ногоон өнгийн амбаартай юм. Манай хүү Төмөрбаатар Дорноговь аймгийн уурхайд ажилдаг юм. Тэгтэл манай хүүгийн ажлын газрых нь хүн манай хүүд ах нь идэшээ хийсэн юм. Тэгээд 6 ширхэг гэдэс хоньны толгой байна чи ав гэхээр нь манай хүү ээж наад гэдэсээ цэвэрлээд хоол ундандаа хэрэглэ гээд надруу явуулсан юм. Тэгэхээр нь би нөгөө гэдэснүүдийг цэвэрлээд 25 кг-н шуудайнд хийгээд толгойнуудых нь хамт амбаартаа хийсэн байсан юм. Бас ямааны гулууз мах Б сумын махны захаас аваад махыг нь шулаад амбаартаа бас хийсэн байсан юм. Тэгээд тэрнээс хойш амбаартаа орохгүй байж байгаад 2019 оны 01 сарын 08-ны өдөр гэрээсээ гарахдаа амбаарныхаа цоож шалгаж харахад амбаарны цоож зүгээр байсан. Тэгтэл 2019 оны 01 сарын 12-ны орой би 23 цагийн үед найзтайгаа уулзчаад буцаад гэрлүүгээ орох замдаа амбаарлуугаа хартал манай амбаарны цоож байхгүй байсан. Тэгэхээр нь би гэрлүүгээ ороод гар чийдэн аваад гарч ирээд амбаарлуугаа ороод хартал миний амбаартаа хийсэн байсан ямааны мах гэдэс толгойнууд алга болсон байсан. Манай нөхөр Э Дорноговь аймагт ажил хийхээр явсан би ганцаараа байсан. Тэгээд тэр өдрөөс хойш цагдаад мэдэгдэж чадахгүй байж байгаад өнөөдөр цагдаад мэдэгдсэн. Манай амбаарт урьд нь хулгай орж байгаагүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 239-240-р хуудас/
-Насанд хүрээгүй гэрч А.У 2019 оны 01 сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би Г.М хамтаар 2019 оны 01 сарын эхээр байхаа өдрөө сайн мэдэхгүй байна. 23 цагийн үед 6 дугаар нийтийн байрны урд байрлах хогны цэгээс автомашины амартизатор авч Хэнтий аймгийн Б сумын 1 дүгээр багт байрлах 6 дугаар нийтийн байрны баруун талд байрлах ногоон өнгийн амбаарны цоожийг цохиж эвдэлж ороод дотроос нь үхрийн хаа, гуя 2 авч Б суманд такси барьдаг Ц гэх ахад 20,000 төгрөгөөр зарсан. Тэгээд бид 2 мах зарсан мөнгөөрөө ногоон дэлгүүрээс идэж уух юм аваад үлдсэн мөнгөөрөө пс тоглоомын газар тоглосон. Бас Г.М 2019 оны 01 дүгээр сард өдрийг нь сайн мэдэхгүй байна Б сумын 1 дүгээр баг 7 дугаар нийтийн байрны хажууд байдаг ногоон амбаарнаас 6 ширхэг хонины гэдэс, толгой, ямааны мах зэргийг хулгайлж авсан байсан. Надад Г.М хэлэхдээ тэр амбаарнаас мах авлаа гэсэн чинь хонины гэдэс толгой авсан байна гэж хэлээд нохойд хаяж өгсөн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 242-243-р хуудас/
- 2019 оны 01 сарын 15-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 244-р хуудас/
-Шүүгдэгч Г.М шүүх хуралдаанд өгсөн “Би А.У тай М.Ц амбаараас ямааны мах, гэдэс, толгой хулгайлсан” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Г.М 2019 оны 01 сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан шинэ он гараад удаагүй байсан. Би Дорноговь аймагт баривчилгаанд яваад 2019 оны 01 сарын 06-нд Б суманд ирсэн. Намайг ирснээс хойш 5-6 хоногийн дараа болсон асуудал ийм байна. Тэгэхээр 2019 оны 01 сарын 12-ны өдөр гэсэн үг. Би У тай хамт явж байгаад манай гэрээс гараад явж байгаад 7-р ОЩЕ гэдэг байх, Нийтийн байрны урд байх ногоон өнгийн амбаар байхаар нь очтол хаалга нь цоожтой байсан. Тухайн үед харуй бүрий болж байсан. Тэгтэл У энэ амбаарыг ухах уу гэж хоорондоо ярьж байгаад ухахаар болсон. Тэгээд тэр хавьд байсан машины амаржины хаягдал төмрөөр цоожийг нь эвдсэн. Тэгээд дотогшоо ороод хартал 1 шуудайтай байхаар нь мах байна гэж ойлгоО хулгайлж аваад хойшоо явсан. Тэгээд бид хоёр нийтийн байрны хойд талд гараад шуудайтай юмаа үзтэл хонины гэдэс толгой байхаар нь тэнд нь хаяад явсан. Тэгээд захын тэнд байдаг ПС тоглоомын газар очиж харж суусан” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 5-6-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.У , Г.М нар нь бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтрэн” орж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус тогтоогдож байна.
Хэнтий аймгийн Б сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророод с шүүгдэгч А.У , Г.М нарт холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророод с шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Иймд шүүх шүүгдэгч А.У , Г.М нарыг бүлэглэж “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтрэн” орж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Шүүгдэгч А.У , Г.М нар нь гэмт хэргийн улмаас хохирогч нарт 13.724.800 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан байна.
Хохирогч Р.Б учруулсан 392000 төгрөгийн, мөн 179000 төгрөгийн, хохирогч Д.Г т учруулсан 1456500 төгрөгийн, хохирогч Т.Э учруулсан 500000 төгрөгийн, хохирогч Г.УуГ т учруулсан 405000 төгрөгийн, хохирогч Р.О ад учруулсан 154000 төгрөгийн, хохирогч Г.Ганцолмонд учруулсан 350000 төгрөгийн хохирогч Б.Г учруулсан 2500000 төгрөгийн, хохирогч А.ГанцогтО учруулсан 3000000 төгрөгийн, хохирогч Б.Э д учруулсан 450000 төгрөгийн, хохирогч С.С д учруулсан 150000 төгрөгийн, хохирогч Б.Ж д учруулсан 34300 төгрөгийн, хохирогч М.Ц д учруулсан 100000 төгрөгийн, хохирогч Ж.Н д учруулсан 200000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч А.У , Г.М нар нь төлж барагдуулсан болох нь хохирогч нарын мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирол төлсөн баримт зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.У нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, бусдад төлөх төлбөргүй байна.
Харин шүүгдэгч Г.М эс 485000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Арвинжаргалд, шүүгдэгч Г.М эс 1402000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Ц д олгох нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч А.А 970000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч А.У нь хохирогч А.А 485000 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 485000 төгрөгийг шүүгдэгч Г.М эс гаргуулж, хохирогч А.А олгох нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Ц д 3684000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч А.У нь хохирогч Н.Ц д 1792000 төгрөгийг төлсөн, хохирогч Н.Ц нь 250000 төгрөгийн үнэтэй зөөврийн компьютер, 240000 төгрөгийн үнэтэй DVR-г нийт 490000 төгрөгийн эд зүйлийг буцааж авсан байх тул үлдэх 1402000 төгрөгийг шүүгдэгч Г.М эс гаргуулж, хохирогч Н.Ц д олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:
Шүүгдэгч А.У , Г.М нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 16 удаагийн үйлдлээр, бүлэглэн, “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтрэн” орж үлэмж хэмжээний хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.
Шүүгдэгч А.У , Г.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.У нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.
Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч А.У , Г.М нарт ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, шүүгдэгч нарын насны байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, улсын яллагчийн саналын хүрээнд хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.М өмгөөлөгч П.Амаржаргалын “шүүгдэгч Г.М нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж өгнө үү” гэх,
Шүүгдэгч А.У өмгөөлөгч Л.Цогзолмаагийн “шүүгдэгч А.У нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж өгнө үү” гэх хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна.
Учир нь шүүгдэгч А.У , Г.М нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, 16 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байх тул дээрх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Шүүгдэгч А.У , Г.М нар нь 2019 оны 01 сарын 24-ний өдрөөс цагдан хоригдсон байх тул цагдан хоригдсон 83 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч А.У нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD бичлэгүүдийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нарийн урт төмөр, заазуур, компьютерийн дэлгэц зэргийг устгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл,
36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2
дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Шүүгдэгч А.У , Хар үхэрт овогт Г.М нарыг 16 удаагийн үйлдлээр, бүлэглэн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлсан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үлэмж хэмжээний хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт А.У ыг 01 /нэг/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Хар үхэрт овогт Ганчимэгийн Мөнх-Эрдэнийг 01 /нэг/ жилийн сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4, 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М оногдуулсан 01 /нэг/ хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, өсвөр насны шүүгдэгч А.У т оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М , А.У нарын цагдан хоригдсон 83 /наян гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.У , Г.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг CD бичлэгүүдийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нарийн урт төмөр 1 ширхэг, заазуур 1 ширхэг, компьютерийн дэлгэц 1 ширхгийг тус тус устгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.М эс 485000 /дөрвөн зуун наян таван мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч А.Арвинжаргалд, шүүгдэгч Г.М эс 1402000 /нэг сая дөрвөн зуун хоёр мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Ц д тус тус олгосугай.
8.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг, шүүгдэгч А.У нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.У , Г.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн авсугай.
ДАРГАЛАГЧ М.ЭНХМАНДАХ