Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 530

 

 

 

 

 

 

-

 

     2019           5           14                                         2019/ШЦТ/530         

-                                         

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Журагат,

улсын яллагч Б.Энхбат,

шүүгдэгч М.М, өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

шүүгдэгч Ч.Ц, өмгөөлөгч О.Баярбаясгалан,

шүүгдэгч Г.А, өмгөөлөгч П.Отгонбаяр,

шүүгдэгч С.С, өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт М.М, Ч.Ц, Г.А, С.С нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808055381609 дүгээр 8 хавтас хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Эрдэнэт суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, автомашины засварчин мэргэжилтэй, “Витафит групп” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 4, эх, дүү нарын хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Мөнх-Оргилын М /РД: /,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Шихихутуг Их сургуулийн 1 дүгээр дамжаанд суралцдаг, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Нийслэлийнхэн овогт Чинзоригийн Ц /РД: /,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Ганхуягийн А /РД: /,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тайж овогт Сумъяагийн С /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Ч.Ц, М.М, Г.А, С.С нар бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 66 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн Т.Цэрэнлхамын эзэмшлийн 74-71 УБГ улсын дугаартай хар өнгийн Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан.

яллагдагч С.С, Ч.Ц, М.М, Г.А нар бүлэглэн 49-64 УНЭ, 14-39 УБУ улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгслүүд ашиглаж, данхраад, дугуйн дорцов хэрэглэн 2018 оны 11 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 3 дугаар байрны гадна зогсоолд байсан Ө.Цэрэндоржийн эзэмшлийн 31-78 УНТ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийн обуд, дугуй 4 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 692.000 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч С.С, Ч.Ц, М.М, Г.А нар бүлэглэн 49-64 УНЭ, 14-39 УБУ улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгслүүд ашиглаж, данхраад, дугуйн дорцов хэрэглэн 2018 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 66 дугаар байрны гадна зогсоолд байсан Э.Гүррагчаагийн эзэмшлийн 93-64 УНЭ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийн обуд, дугуй 4 ширхэг, тээврийн хэрэгслийн улсын дугаар 2 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 822.000 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч С.С, Ч.Ц, М.М, Г.А нар бүлэглэн 49-64 УНЭ, 14-39 УБУ улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгслүүд ашиглаж, данхраад, дугуйн дорцов хэрэглэн 2018 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Шинэ толгойт хороолол, 102 дугаар байрны гадна талын зогсоолд байсан П.Батхорлоогийн эзэмшлийн 13-38 УБО улсын дугаартай цагаан өнгийн Приус-30 загварын тээврийн хэрэгслийн обуд, дугуй 4 ширхэг, тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 870.000 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч С.С, Ч.Ц, М.М, Г.А нар бүлэглэн 49-64 УНЭ, 14-39 УБУ улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгслүүд ашиглаж, данхраад, дугуйн дорцов хэрэглэн 2018 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол, 46 дугаар байрны гадна зогсоолд байсан Д.Хишигнасангийн эзэмшлийн 72-92 УНҮ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын саарал өнгийн тээврийн хэрэгслийн обуд, дугуй 4 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар. хууль бусаар хулгайлж, 792.000 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч Г.А, М.М нар бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны гаднах зогсоолд байсан Б.Болормаагийн эзэмшлийн 21-41 УНӨ улсын дугаартай, Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийн обуд, дугуй 4 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 660.000 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч Г.А, Ч.Ц, М.М нар бүлэглэн 49-64 УНЭ, 14-39 УБУ улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгслүүд ашиглаж, данхраад, дугуйн дорцов хэрэглэн 2018 оны 12 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 69 дүгээр байрны гадна талын зогсоолд байсан Б.Батбаярын эзэмшлийн 21-81 УБР улсын дугаартай, хар өнгийн Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийн обуд, дугуй 4 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар. хууль бусаар хулгайлж, 792.000 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч Г.А, Ч.Ц, М.М нар бүлэглэн 49-64 УНЭ, 14-39 УБУ улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгслүүд ашиглаж, данхраад, дугуйн дорцов хэрэглэн 2018 оны 12 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Орчлон-2 дугаар хорооллын гадна талын зогсоолд байсан Б.Жаргалсайханы эзэмшпийн 26-91 УНД улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийн обуд, дугуй 4 ширхэг, хөшиг, МП-3 тоглуулагчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 820.000 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч Г.А, Ч.Ц, М.М нар бүлэглэн 49-64 УНЭ, 14-39 УБУ улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгслүүд ашиглаж, данхраад, дугуйн дорцов хэрэглэн 2018 оны 12 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 2-48 дугаар байрны гадна талын зогсоолд байсан Х.Баярмаагийн эзэмшлийн 26-73 УБИ улсын дугаартай цайвар цэнхэр өнгийн Приус-30 загварын тээврийн хэрэгслийн обуд, дугуй 4 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 672.000 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч Г.А, Ч.Ц, М.М нар бүлэглэн 49-64 УНЭ, 14-39 УБУ улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгслүүд ашиглаж, данхраад, дугуйн дорцов хэрэглэн 2018 оны 12 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Угсармлын 1 дүгээр байрны гадна зогсоолд байсан Г.Ганзулын эзэмшлийн 03-51 УБГ улсын дугаартай, хар өнгийн Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийн обуд, дугуй 4 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 792.000 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч С.С, Ч.Ц нар бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 31 дүгээр байрны ил зогсоол дээр байсан Б.Наранболдын эзэмшлийн 61-28 УНБ улсын дугаартай улаан хүрэн өнгийн Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй, обуд зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 540.000 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч Г.А, М.М нар бүлэглэн 49-64 УНЭ улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгсэл ашиглаж данхраад, дугуйн дорцов хэрэглэн 2018 оны 12 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 дугаар байрны гадна зогсоолд байсан З.Азбаярын эзэмшлийн 06-07 ДАХ улсын дугаартай цагаан өнгийн Приус-30 загварын тээврийн хэрэгслийн обуд, дугуй 4 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 769.000 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч С.С, Ч.Ц, М.М нар бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны гадна зогсоолд байсан А.Дөлгөөний эзэмшлийн 24-36 УБС улсын дугаартай, Ниссан Скайлайн загварын тээврийн хэрэгслийн гурвалжин шилийг хагалан обудны боолт тайлах зориулалттай тусгай түлхүүр хоёр ширхэг, обудтай дугуй 4 ширхэг, дугуйны гоёлын боолт 16 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.020.000 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч Ч.Ц, М.М, С.С нар бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны гадна зогсоолд байсан Ж.Ариунболдын эзэмшлийн 24-62 УБК улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийн обуд, дугуй 4 ширхэг, шалавч, арааны режакны толгой, дугуйн тусгай боолт, дугуйн дорцов зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.222.000 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч Ч.Ц, С.С нар бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хороолол, 115 дугаар байрны гадна зогсоолд байсан Б.Баясгалангийн эзэмшлийн 55-81 УБЕ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуй, обуд зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч Ч.Ц, М.М, С.С нар бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 2/Б дугаар байрны гадна зогсоолд байсан Н.Эрхэмбаярын эзэмшлийн 28-54 УБЭ улсын дугаартай Тоёота-30 загварын тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуй, обудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 660.000 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч С.С, М.М, Ч.Ц нар бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 30 дугаар байрны зогсоолд байсан А.Батцэцэгийн эзэмшлийн 58-27 УБР улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгслээс 4 ширхэг дугуй, обуд, тээврийн хэрэгслийн хучлага, суудлын бүрээс, данхраад, урд суудлын 2 ширхэг дэр, хойд суудлын 3 ширхэг дэр зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 815.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг учрах саадыг арилгах зорилгоор данхраад, дорцов зэрэг эд зүйлс хэрэглэн, машин механизм ашиглаж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. 15 удаагийн үйлдэл дээр маргахгүй. Гэм буруугаа хүлээж байна. Хохирлоо төлсөн. Их гэмшиж байна, дахин ийм хэрэг хийхгүй. Ганц боломж олгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ч.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Сургуульдаа сурч байна. Анхны үйлдэл байсан Гэм буруугаа ойлгож, гэмшиж байна. Ирээдүйг минь харан нэг боломж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Анх удаа ийм гэмт хэрэг үйлдсэн, гэмшиж байна. Боломж олгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч С.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байна. Эхний үйлдэл, гэмшиж байна” гэв.

 

Эрүүгийн 1808055381609 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

1. Шүүгдэгч Ч.Ц, М.М, Г.А, С.С нар бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 66 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн Т.Цэрэнлхамын эзэмшлийн 74-71 УБГ улсын дугаартай, хар өнгийн Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Хохирогч Т.Цэрэнлхамын: “2018 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө 66 дугаар байрны гадна зогсоолд байсан Тоёота Приус 30 маркийн 74-71 УБГ улсын дугаартай автомашины 4 ширхэг дугуй, обуд хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-136-138/,

Гэрч М.Наранбаясгалангийн: “...2018 оны 12 дугаар сараас эхэлж 4-5 удаагийн давтамжтайгаар Ч.Ц, С.С, М.М, Г.А нар шөнө 00-06 цагийн хооронд өөрсдийн Тоёота Приус-30 маркийн автомашинтайгаа явж хаанаас ч юм бэ дугуй, обудуудыг авчирдаг байсан. Яг хэдэн ширхэг обуд, дугуйг хашаанд буулгасныг би тоолж үзээгүй. Зарим үед Цээ, эсхүл М, А нар өөрсдөө онлайнаар зар тавиад 450.000-500.000 төгрөгөөр зарж борлуулдаг байсан. Энэ талаараа надад “таньдаг ахаасаа дугуй авч зарж борлуулан, дундаас нь ашиг олдог” гэж ярьсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-146-148/,

Шүүгдэгч М.Мын яллагдагчаар өгсөн: “...Найз Ц, С бид гурав утсаар яриад ...уулзаад юм ярьж байгаад “миний машины обуд сольё” гэж ярьсан. Бид нар 01 цагийн орчим 5 шарын Сод-Монгол ШТС-аас хойш замаар явж байгаад хар өнгийн Приус-30 машиныг хараад ойр орчим хүн байхгүй болохоор нь Ций машинаар урдуур нь орж хааж зогсоод миний машинаар хойно нь хааж зогсоод дөрвүүлээ бууж зэрэг дугуйг тайлаад хоёр машины хойд талд хувааж ачаад Тахилтын гудамжинд очоод миний машинд авсан дөрвөн дугуйгаа тавьсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-201-203/,

Шүүгдэгч Ч.Ций яллагдагчаар өгсөн: “...Бид нар явж байгаад 5 шарын “Бумба Од” фитнесийн ард талын байрны зогсоол дээр байсан хар өнгийн Приус-30 машиныг хараад хоёр талаар нь хоёр машинаар хааж, хүмүүсээс нууж байгаад дөрвүүлээ буугаад 4 дугуйг нь данхраадаар тайлж аваад ойр хавиас нь чулуу олоод ивж орхиод явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-218-220/,

Шүүгдэгч Г.Аын яллагдагчаар өгсөн: “...Бид нар юм ярьж Приус-30 загварын 49-64 УНЭ, 14-39 УБУ улсын дугаартай автомашинтай тэр хавиар явж байгаад шөнийн 01 цагийн үед 5 шарын Алтантариа руу явах зам дагуу шороон зогсоол дээр байсан хар өнгөтэй Приус-30 загварын машины 4 ширхэг дугуйг обудын хамт авсан. Тухайн үед С бид хоёр боолтыг ээлжилж тайлсан. М данхраадаж, Ц дугуйг тайлж аваад Мын машинд ачсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-238-243/,

Шүүгдэгч С.Сын яллагдагчаар өгсөн: “...Бид 4 машин дотор ярьж сууж байхад М “машиндаа дугуй хулгайлж хиймээр байна” гэж хэлсэн. “Миний дугуй 15-тай, 17-той G болгомоор байна” гэж хэлсэн. Бид нар 2 машиндаа суугаад 5 шар дээр ирээд Мах импекс рүү явахад хар өнгийн Приус-30 зогсож байсан. Би Мтой нэг машинд явж байсан. М “энэ машины дугуйг хулгай хийе” гэж хэлсэн. Бид нар зөрж өнгөрөөд харанхуй хэсэгт очоод 2 машины дугаарыг тайлсан. Ц, А 2 араас дагаж явж байсан болохоор зогсоод хэлсэн. Хөдлөхдөө би Ций машинд суугаад А Мын машинд суусан. Приус-30 машины ард, урд талд хааж зогсоод А бууж 4 дугуйны боолт тайлсан. Араас нь М бууж данхраадаад Ц дугуйг авсан. Би чулуу олж ирээд, хавчуулаад 4 дугуйг авсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-1-3/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018.12.30-ны өдрийн 563 дугаар тайланд “Нийт хохирлын дүн 1.000.000 төгрөг” гэжээ /1 дүгээр хавтас, хх-150-152/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-79/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-80-81/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-90-95/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-103-106, 107-108/, хохирогч Т.Цэрэнлхамын “...хохирлыг барагдуулсан, гомдол санал байхгүй” гэх хүсэлт /1 дүгээр хавтас, хх-139/, шүүгдэгч М.М, Ч.Ц нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7 дугаар хавтас, хх-13-20, 21-27/,

2. Шүүгдэгч С.С, Ч.Ц, М.М, Г.А нар бүлэглэн 49-64 УНЭ, 14-39 УБУ улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгсэл ашиглаж, данхраад, дугуйн дорцов хэрэглэн 2018 оны 11 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 3 дугаар байрны гадна зогсоолд байсан Ө.Цэрэндоржийн эзэмшлийн 31-78 УНТ улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгслийн обуд, дугуй 4 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 692.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Хохирогч Ө.Цэрэндоржийн: “Би 2018 оны 11 дүгээр сарын 25-ны орой 20 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 3 дугаар байрны урд байрлах ил зогсоолд өөрийн эзэмшлийн 31-78 УНТ улсын дугаартай автомашинаа байрлуулаад орж амарсан. 26-ны 10 цагийн үед гарч ирэхэд автомашины 4 ширхэг дугуй алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-43-45/,

Шүүгдэгч М.Мын яллагдагчаар өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө С.С, Ч.Ц, Г.А нартай 49-64 УНЭ, 14-39 УБУ улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгсэл ашиглаж данхраад, дугуйн дорцов хэрэглэн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 3 дугаар байрны гаднах зогсоолд байсан 31-78 УНТ улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгслийн обуд, 4 ширхэг дугуйг хулгайлсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-68-70/,

Шүүгдэгч Ч.Ций яллагдагчаар өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө С.С, М.М, Г.А нартай 49-64 УНЭ, 14-39 УБУ улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгслээр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 3 дугаар байрны гаднах зогсоолд байсан Приус-30 загварын тээврийн хэрэгслийн обуд, 4 ширхэг дугуйг хулгайлсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-75-78/,

Шүүгдэгч Г.Аын яллагдагчаар өгсөн: “...С “хүмүүс хүний машины дугуй хулгайлаад авчихдаг юм байна лээ, нэг удаа авахад яахав мэдэгдэхгүй байх” гэсэн. Тэгээд бид 4 Мын машинтай 21 дүгээр хороололд очиж цагаан өнгөтэй Приус-30 машины урдуур хааж зогсоод С 4 дугуйны боолтыг тайлж, Ц данхраадаж, М бид хоёр ивэх чулуу авчирч дугуйг ачаад явсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-83-86/,

Шүүгдэгч С.Сын яллагдагчаар өгсөн: “...Дипогийн автобусны буудал орчим байрнуудын дунд камергүй газраар явж байгаад Ций машиныг автобусны буудлын хажууханд зогсоолд байрлуулж Мын машинтай 21 дүгээр хороолол байх цагаан өнгийн Приус-30 машиныг хааж зогсоод А дугуйн боолтыг тайлж, Ц данхраадаар өргөж, М бид хоёр хүн харж, машинд ивэх юм олж ирсэн. Тэгээд машинд ачиж явсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-91-94/,     

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018.12.26-ны өдрийн 557 дугаар тайланд: “Нийт хохирлын дүн 692.000 төгрөг” гэжээ /2 дугаар хавтас, хх-51-54/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-37/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтас, хх-38-40/, хохирогч Ө.Цэрэндоржийн: “...хохирлоо бүрэн гүйцэт барагдуулж авлаа. Цаашид гаргах санал хүсэлт, гомдол байхгүй” гэх хүсэлт /2 дугаар хавтас, хх-46/,  шүүгдэгч М.М, Ч.Ц нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7 дугаар хавтас, хх-13-20, 21-27/,

3. Шүүгдэгч С.С, Ч.Ц, М.М, Г.А нар бүлэглэн 49-64 УНЭ, 14-39 УБУ улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгслээр данхраад, дугуйн дорцов хэрэглэн 2018 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 66 дугаар байрны гадна зогсоолд байсан Э.Гүррагчаагийн эзэмшлийн 93-64 УНЭ улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгслийн обуд, дугуй 4 ширхэг, тээврийн хэрэгслийн улсын дугаар 2 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 822.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Хохирогч Э.Гүррагчаагийн: “2018 оны 12 дугаар сарын 02-ны өглөө 09 цагийн орчимд гэрээс гарахад байрны зогсоол дээр байсан Приус-30 маркийн 93-64 УНЭ улсын дугаартай автомашины 4 ширхэг дугуй, обуд, улсын дугаар 2 ширхэг хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-109-113/,

Шүүгдэгч М.Мын яллагдагчаар өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ...А, Ц, С бид 4 миний машинд сууж жаахан юм ярьж байгаад шөнийн 01 цагийн үед Орчлон хорооллын байрнуудын дунд орж машины дугуй хулгайлахаар болсон. Бид дөрөв 2 машинтайгаа тус хорооллын баруун талын зогсоолд байсан саарал өнгөтэй Prius-30 машины хойд талд нь унаж явсан автомашинуудаар хааж зогсоод С дугуйны боолтыг суллаж, Ц данхраадаж, А бид хоёр ивээс хийж тайлж авсан 4 ширхэг дугуйг обудын хамт зөөж миний машинд ачсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-135-139/,

Шүүгдэгч Ч.Ций яллагдагчаар өгсөн: “...Бид дөрөв судалж байгаад Орчлон хорооллын байрнуудын дунд орж машины дугуй хулгайлахаар болсон. Саарал өнгийн Приус-30 машиныг хааж зогсоод С дугуйг суллаж, би данхраадаж, А, М хоёр ивээс хийж 4 дугуйг обудын хамт аван машинд ачсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-144-148/,

Шүүгдэгч Г.Аын яллагдагчаар өгсөн: “...00-01 цагийн хооронд Орчлон хорооллын байрнуудын дунд орсон. Саарал өнгийн Приус-30 машины 4 дугуйг авсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-152-155/,

Шүүгдэгч С.Сын яллагдагчаар өгсөн: “...Бид 4 хоёр машинтайгаа Орчлон хорооллын зогсоолд байсан саарал өнгийн Приус-30 машиныг унаж явсан машинуудаар хааж зогсоод А дугуйг суллаж, Ц данхраадаж, М бид хоёр ивээс хийж 4 дугуйг обудын хамт машиндаа ачсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-160-164/,     

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018.12.27-ны өдрийн 538 дугаар тайланд: “Нийт хохирлын дүн 822.000 төгрөг” гэжээ /2 дугаар хавтас, хх-120-123/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-101/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтас, хх-102-103/, хохирогч Э.Гүррагчаагийн “...822.000 төгрөгийн хохирол учирсныг барагдуулсан тул гомдол саналгүй...” гэх хүсэлт /2 дугаар хавтас, хх-114/, шүүгдэгч М.М, Ч.Ц нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7 дугаар хавтас, хх-13-20, 21-27/,

4. Шүүгдэгч С.С, Ч.Ц, М.М, Г.А нар бүлэглэн 49-64 УНЭ, 14-39 УБУ улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгслээр данхраад, дугуйн дорцов хэрэглэн 2018 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Шинэ толгойт хорооллын 102 дугаар байрны гадна талын зогсоолд байсан П.Батхорлоогийн эзэмшлийн 13-38 УБО улсын дугаартай цагаан өнгийн Приус-30 загварын тээврийн хэрэгслийн обуд, дугуй 4 ширхэг, улсын дугаар зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 870.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Хохирогч П.Батхорлоогийн: “2018 оны 12 дугаар сарын 01-нээс 02-ныг шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Шинэ толгойт хорооллын 102 дугаар байрны гадна зогсоолд байсан Тоёота Приус 30 маркийн 13-38 УБО улсын дугаартай автомашины 4 ширхэг дугуй, обуд, 2 ширхэг улсын дугаар хулгайд алдагдсан байсан. ... цагдаагаас “13-38 УБО улсын дугаараа ирж ав” гэхээр нь очиж авсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-188-193, 194-195/,

Шүүгдэгч М.Мын яллагдагчаар өгсөн: “...Толгойтын эцсээс Цэргийн хотхон явах замын баруун талд байрлах шинэ 12 давхар орон сууцны дунд байрлах зогсоолоос цагаан өнгөтэй Prius-30 машины 4 ширхэг дугуйг обуд, улсын дугаарыг Ц, А, С нартай хамт тайлж авахдаа Prius-30 загварын 49-64 УНЭ, 14-39 УБУ улсын дугаартай автомашинтай явж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-204-210/,

Шүүгдэгч Ч.Ций яллагдагчаар өгсөн: “...Шөнийн дэлгүүрээс урагш явж байхад шинээр баригдсан байрны зогсоол дээрээс Приус-30 машины 4 дугуйг авсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-220, 221-226/,

Шүүгдэгч Г.Аын яллагдагчаар өгсөн: “...Цэргийн хотхон явах замын баруун талд байрлах шинэ 12 давхар байрны зогсоол дээрээс саарал өнгийн Приус-30 машины 4 дугуйг обудын хамт бид нар авсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-242/,

Шүүгдэгч С.Сын яллагдагчаар өгсөн: “...Бид дөрөв Толгойт явах замдаа ярьж байгаад Толгойтын шинэ баригдсан байрны урд талын зогсоол дээрээс Приус-30 машины 4 дугуйг авсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-3, 7/,   

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018.12.26-ны өдрийн 558 дугаар тайланд: “Нийт хохирлын дүн 840.000 төгрөг” гэжээ /2 дугаар хавтас, хх-204-206/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019.03.01-ний өдрийн 115 дугаар тайланд: “Нийт хохирлын дүн 30.000 төгрөг” гэжээ /2 дугаар хавтас, хх-213-215/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-170/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан П.Батхорлоогийн өргөдөл /2 дугаар хавтас, хх-171/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтас, хх-172-173/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-182-185/, хохирогч П.Батхорлоогийн “...хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан. Цаашид санал хүсэлт, гомдол байхгүй” гэх хүсэлт /2 дугаар хавтас, хх-196/, шүүгдэгч М.М, Ч.Ц нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7 дугаар хавтас, хх-13-20, 21-27/,

5. Шүүгдэгч С.С, Ч.Ц, М.М, Г.А нар бүлэглэн 49-64 УНЭ, 14-39 УБУ улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгслээр данхраад, дугуйн дорцов хэрэглэн 2018 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолын 46 дугаар байрны гадна зогсоолд байсан Д.Хишигнасангийн эзэмшлийн 72-92 УНҮ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын саарал өнгийн тээврийн хэрэгслийн обуд, дугуй 4 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 792.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Хохирогч Д.Хишигнасангийн: “2018 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 46 дугаар байрны баруун хойд үзүүрийн зогсоолд байршуулсан миний эзэмшлийн саарал өнгийн 72-92 УНҮ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 4 дугуй, обудын хамт алдагдсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-54-55/,

Шүүгдэгч М.Мын яллагдагчаар өгсөн: “...Орчлон хорооллын байрнуудын дунд орж дугуй хулгайлахаар болсон. ...Мөн дугуйг нь авсан машинаас хойш 2-3 машины цаана байсан Приус-30 машины 4 дугуйг обудын хамт авсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-83/,

Шүүгдэгч Ч.Ц, Г.А, С.С нарын яллагдагчаар өгсөн: “...Мөн дугуйг нь авсан машинаас хойш 2-3 машины цаана байсан Приус-30 машины 4 дугуйг авсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-92, 101, 109/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018.12.17-ны өдрийн 537 дугаар тайланд: “Нийт хохирлын дүн 792.000 төгрөг” гэжээ /3 дугаар хавтас, хх-63-66/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3 дугаар хавтас, хх-46/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан иргэн Д.Хишигнасангийн өргөдөл /3 дугаар хавтас, хх-47/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтас, хх-48-49/, хохирогч Д.Хишигнасаны “...хохирлыг бүрэн барагдуулж авсан. Ямар нэг санал гомдолгүй...” гэх хүсэлт /3 дугаар хавтас, хх-56/, шүүгдэгч М.М, Ч.Ц нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7 дугаар хавтас, хх-13-20, 21-27/,

6. Шүүгдэгч Г.А, М.М нар бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны гаднах зогсоолд байсан Б.Болормаагийн эзэмшлийн 21-41 УНӨ улсын дугаартай, Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийн обуд, дугуй 4 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 660.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Хохирогч Б.Болормаагийн: “Би 2018 оны 12 дугаар сарын 05-ны 19 цагийн орчимд өөрийн амьдардаг байрны гадна зогсоолд өөрийн эзэмшлийн 21-41 УНӨ улсын дугаартай, цайвар цэнхэр өнгийн, Тоёота Приус-30 маркийн автомашинаа байрлуулсан. 2018 оны 12 дугаар сарын 06-ны 07 цаг 50 минутын орчимд ...гарч хартал автомашины 4 дугуй байхгүй, тойроод хартал дугуйн боолтуудыг тараагаад хаясан, зарим боолтууд нь байхгүй байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-128-129/,

Шүүгдэгч Г.Аын яллагдагчаар өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө М.Мтой Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны гаднах зогсоолд байсан 21-41 УНӨ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй, обудыг 49-64 УНЭ улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгсэл ашиглаж, данхраад, дугуйн дорцов хэрэглэн хулгайлсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-174-177/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018.12.19-ний өдрийн СХЗ-18-658 дугаар тайланд: “Үнэлгээний дүн 660.000 төгрөг” гэжээ /3 дугаар хавтас, хх-136/,

гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3 дугаар хавтас, хх-115/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан иргэн Б.Болормаагийн өргөдөл /3 дугаар хавтас, хх-116/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтас, хх-117-119/, илтгэх хуудас /3 дугаар хавтас, хх-120/, мөрдөгчийн тэмдэглэл /3 дугаар хавтас, хх-121/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3 дугаар хавтас, хх-141/,

7. Шүүгдэгч Г.А, Ч.Ц, М.М нар бүлэглэн 49-64 УНЭ, 14-39 УБУ улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгслээр данхраад, дугуйн дорцов хэрэглэн 2018 оны 12 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 69 дүгээр байрны гадна талын зогсоолд байсан Б.Батбаярын эзэмшлийн 21-81 УБР улсын дугаартай, хар өнгийн Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг обуд, дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 792.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Хохирогч Б.Батбаярын: “2018 оны 12 дугаар сарын 06-07-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 69 дүгээр байрны зогсоол дээрээс 21-81 УБР улсын дугаартай автомашины 4 ширхэг обуд хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-199-201/,

Шүүгдэгч М.Мын яллагдагчаар өгсөн: “...Бид гурав Миний захын хойд талд хар өнгөтэй Приус-30 машины 4 дугуйг аваад...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-220-222/,  

Шүүгдэгч Ч.Ций яллагдагчаар өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 06-ны ...20 цагийн үед таксинд явна гээд гэрээсээ гараад М, А хоёртой 5 шарын Төрийн банкны урд зогсоол дээр орой болохыг хүлээгээд 23 цагийн үед Мын машинд А суугаад би өөрийн машинаа жолоодож 21 дүгээр хорооллын дунд байдаг хуучин цагаан байрнуудын дунд орж, хүмүүсийн хөл хөдөлгөөн багасахыг хүлээнгээ машины дугуйнуудыг харж судалж байгаад М бид хоёр машинаараа хааж, далдалж байгаад эхлээд хуучны цагаан байрны хажууд байсан хар өнгөтэй Приус-30 машины 4 ширхэг дугуйг обудын хамт авсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-227-230/,

Шүүгдэгч Г.Аын яллагдагчаар өгсөн: “...Бид гурав машин дотор юм ярьж сууж байгаад 21 дүгээр хороолол орж Миний захын хойд талд байсан хар өнгөтэй Приус-30 машины дугуйны боолтыг Ц тайлж, М данхраадаж, би ивээс хийж байгаад Ций машинд 4 дугуйг, обудын хамт ачсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-234-237/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018.12.17-ны өдрийн 539 дүгээр тайланд: “Нийт хохирлын дүн 672.000 төгрөг” гэжээ /3 дугаар хавтас, хх-205-208/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3 дугаар хавтас, хх-191/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтас, хх-192-193/, хохирогч Б.Батбаярын “...хохирлыг бүрэн барагдуулж авлаа, санал хүсэлт, гомдол байхгүй...” гэх хүсэлт /3 дугаар хавтас, хх-202/, шүүгдэгч М.М, Ч.Ц нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7 дугаар хавтас, хх-13-20, 21-27/,

8. Шүүгдэгч Г.А, Ч.Ц, М.М нар бүлэглэн 49-64 УНЭ, 14-39 УБУ улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгслээр, данхраад, дугуйн дорцов хэрэглэн 2018 оны 12 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Орчлон-2 дугаар хорооллын гадна талын зогсоолд байсан Б.Жаргалсайханы эзэмшпийн 26-91 УНД улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийн обуд, дугуй 4 ширхэг, хөшиг, МП-3 тоглуулагч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 820.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Хохирогч Б.Жаргалсайханы: “...2018 оны 12 дугаар сарын 06-ны 19 цагийн орчимд Орчлон 2 хорооллын зогсоолд 26-91 УНД улсын дугаартай машиныг байрлуулчихаад гэртээ орсон. 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ...гарч харахад машины зүүн гар талын урд улаан өнгийн данхраад, хойд хэсэгт нэг ширхэг блок, баруун талын хойд талд 1 ширхэг улаан өнгийн тоосго зэргийг ивж байрлуулан 4 ширхэг 17 хэмжээтэй дугуйг хулгайлан аваад явсан байсан. ...Эд зүйлээ шалгахад машины хойд талд байсан хөшиг, машины МП-3 тоглуулагч алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, хх-1-3/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019.01.29-ний өдрийн 680 дугаар тайланд: “Нийт хохирлын дүн 820.000 төгрөг” гэжээ /4 дүгээр хавтас, хх-8-10/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3 дугаар хавтас, хх-244/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтас, хх-245-247/, хохирогч Б.Жаргалсайханы “...хохирлыг барагдуулсан болно. Гомдол байхгүй...” гэх хүсэлт /4 дүгээр хавтас, хх-4/,  эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-67, 72/, шүүгдэгч М.М, Ч.Ц нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7 дугаар хавтас, хх-13-20, 21-27/,

9. Шүүгдэгч Г.А, Ч.Ц, М.М нар бүлэглэн 49-64 УНЭ, 14-39 УБУ улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгслээр, данхраад, дугуйн дорцов хэрэглэн 2018 оны 12 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 2-48 дугаар байрны гадна талын зогсоолд байсан Х.Баярмаагийн эзэмшлийн 26-73 УБИ улсын дугаартай цайвар цэнхэр өнгийн Приус-30 загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг обуд, дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 672.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Хохирогч Х.Баярмаагийн: “2018 оны 12 дугаар сарын 06-ны 20 цаг 30 минутын үед байрны гадна зогсоолд 26-73 УБИ улсын дугаартай цайвар цэнхэр өнгийн Приус-30 маркийн автомашиныг байрлуулаад гэртээ орсон. Шөнө 02 цагийн үед цонхоор харахад машин зүгээр байсан. Өглөө 07 цагийн үед гарч ирэхэд машины 4 дугуйг хулгайлаад дотроо нүхтэй блок хоёр ширхгийг тавьж үлдээсэн байсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, хх-63-65/,

Шүүгдэгч М.М, Ч.Ц, Г.А нарын яллагдагчаар өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 06-ны ...бид гурав машин дотор юм ярьж сууж байгаад 21 дүгээр хороолол орж ...дараа нь Депо төвийн ард буюу 2-48 дугаар байрны хажуу талын явган хүний шороон зам дээр байсан цайвар цэнхэр өнгийн Приус-30 машины дугуйнуудыг авсан. Дугуйны боолтыг Ц тайлж, А чулуу зөөж ивээд М данхраадаж тайлж аваад Ций машинд ачсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, хх-85-88, 93-96, 101-104/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018.12.18-ны өдрийн 542 дугаар тайланд: “Нийт хохирлын дүн 672.000 төгрөг” гэжээ /4 дүгээр хавтас, хх-71-74/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4 дүгээр хавтас, хх-53/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хавтас, хх-54-55/, хохирогч Х.Баярмаагийн “...хохирлыг бүрэн барагдуулж авлаа. Санал гомдолгүй...” гэх хүсэлт /4 дүгээр хавтас, хх-66/, шүүгдэгч М.М, Ч.Ц нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7 дугаар хавтас, хх-13-20, 21-27/,

10. Шүүгдэгч Г.А, Ч.Ц, М.М нар бүлэглэн 49-64 УНЭ, 14-39 УБУ улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгслээр, данхраад, дугуйн дорцов хэрэглэн 2018 оны 12 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Угсармлын 1 дүгээр байрны гадна зогсоолд байсан Г.Ганзулын эзэмшлийн 03-51 УБГ улсын дугаартай, хар өнгийн Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг обуд, дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 792.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Хохирогч Г.Ганзулын: “2018 оны 12 дугаар сарын 06-07-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Угсармлын 1 дүгээр байрны зогсоол дээрээс 03-51 УБГ улсын дугаартай өөрийн эзэмшлийн автомашины 4 ширхэг дугуй, обуд хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, хх-117-119/,

Шүүгдэгч М.М, Ч.Ц, Г.А нарын яллагдагчаар өгсөн: “...Дараа нь Депо төвийн ард буюу 2-48 дугаар байрны хажуу талын явган хүний хүний шороон зам дээр байсан цайвар цэнхэр өнгийн Приус-30 машины дугуйг обудын хамт хулгайлж авсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, хх-152-155, 160-163, 168-171/,   

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018.12.17-ны өдрийн 536 дугаар тайланд: “Нийт хохирлын дүн 792.000 төгрөг” гэжээ /4 дүгээр хавтас, хх-136-139/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4 дүгээр хавтас, хх-111/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хавтас, хх-112-113/, хохирогч Г.Ганзулын “...хохирлын төлбөрөө бүрэн барагдуулж авсан. Санал хүсэлт, гомдол байхгүй” гэх хүсэлт /4 дүгээр хавтас, хх-120/, шүүгдэгч М.М, Ч.Ц нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7 дугаар хавтас, хх-13-20, 21-27/,

11. Шүүгдэгч С.С, Ч.Ц нар бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 31 дүгээр байрны зогсоол дээр байсан Б.Наранболдын эзэмшлийн 61-28 УНБ улсын дугаартай улаан хүрэн өнгийн Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй, обудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 540.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Хохирогч Б.Наранболдын: “...2018 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 09 цаг 30 минутын үед хажуу талын байрны хүн залгаад “чиний машины 4 ширхэг дугуй алга болсон байна” гэхээр нь гэрээсээ гараад хартал машины 4 дугуйг хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, хх-190-191/,

Шүүгдэгч Ч.Ций яллагдагчаар өгсөн: “...С бид хоёр Шогун А1 загварын боронзон өнгийн обуд дугуйг хулгайлан авсан. Өөр эд зүйлс аваагүй. Хулгайлан авсан обуд нь миний тухайн үед унаж байсан 14-39 УБУ улсын дугаартай Приус-30 загварын машинд байгаа...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, хх-220-221/,

Шүүгдэгч С.Сын яллагдагчаар өгсөн: “Би найз Ций хамт 2018 оны 12 дугаар сарын эхээр өдрийг нь санахгүй байна Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Монгол 3 дугаар сургуулийн ард талын 31 дүгээр байрны гадна зогсоолд байсан улаан өнгөтэй Приус-20 маркийн автомашины 4 ширхэг дугуйг шөнийн 01-02 цагийн хооронд хулгайлж авсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, хх-198/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019.01.02-ны өдрийн СБ-18-12 дугаар тайланд: “Үнэлгээний дүн 540.000 төгрөг” гэжээ /4 дүгээр хавтас, хх-194-195/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4 дүгээр хавтас, хх-183/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан иргэн Б.Наранболдын өргөдөл /4 дүгээр хавтас, хх-184/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хавтас, хх-185-187/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-63, 65/, хохирогч Б.Наранболдын “Дугуйгаа хүлээж авлаа. Санал гомдол байхгүй” гэх хүсэлт /4 дүгээр хавтас, хх-192/, шүүгдэгч Ч.Ций мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7 дугаар хавтас, хх-21-27/,

12. Шүүгдэгч Г.А, М.М нар бүлэглэн 49-64 УНЭ улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгсэл ашиглаж данхраад, дугуйн дорцов хэрэглэн 2018 оны 12 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 дугаар байрны гадна зогсоолд байсан З.Азбаярын эзэмшлийн 06-07 ДАХ улсын дугаартай цагаан өнгийн Приус-30 загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг обуд, дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 769.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

хохирогч З.Азбаярын: “...2018 оны 12 дугаар сарын 13-ны өглөө дүү Хасар эмнэлэг явахаар гараад “таны машины 4 дугуй алдагдсан байна” гэсэн. Би гарч машин дээрээ очиход машины 4 дугуйг хулгайлж, чулуу ивээд орхисон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтас, хх-46-47/,

Шүүгдэгч М.Мын яллагдагчаар өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 23 цагийн үед Аыг дагуулан гарч 5 шар орсон. Шөнийн 01 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны хажууд байсан Дархан-Уул аймгийн дугаартай машины хажууд очиж 4 дугуйг бид хоёр хүн харж байгаад хурдан тайлж аваад миний машинд 4 дугуйг ачиж яваад эгчийнд очиж хоносон...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтас, хх-67-70/,

Шүүгдэгч Г.Аын яллагдагчаар өгсөн: “...Дарханы дугаартай машины 4 дугуйг авсан...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтас, хх-75-78/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019.01.29-ний өдрийн 679 дүгээр тайланд: “Нийт хохирлын дүн 769.000 төгрөг” гэжээ /5 дүгээр хавтас, хх-56-58/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4 дүгээр хавтас, хх-243/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан иргэн З.Азбаярын өргөдөл /4 дүгээр хавтас, хх-244/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хавтас, хх-245-248/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /5 дугаар хавтас, хх-19-22, 25-43/, хохирогч З.Азбаярын “хохирлыг бүрэн барагдуулсан. Ямар нэгэн санал хүсэлт, гомдол байхгүй...” гэх хүсэлт /5 дугаар хавтас, хх-48/, шүүгдэгч Ч.Ций мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7 дугаар хавтас, хх-21-27/,

13. Шүүгдэгч С.С, Ч.Ц, М.М нар бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны гадна зогсоолд байсан А.Дөлгөөний эзэмшлийн 24-36 УБС улсын дугаартай, Ниссан Скайлайн загварын тээврийн хэрэгслийн гурвалжин шилийг хагалан обудны боолт тайлах зориулалттай тусгай түлхүүр хоёр ширхэг, обудтай дугуй 4 ширхэг, дугуйны гоёлын боолт 16 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.020.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Хохирогч А.Дөлгөөний: “...2018 оны 12 дугаар сарын 14-ний өглөө 07 цагийн орчимд амарч байтал утсаар “таны автомашины 4 дугуй байхгүй байна, баруун талын хойд жижиг гурвалжин шил хагарсан байна...” гэхээр нь би гартал обудтай 4 дугуй, 16 ширхэг дугуйны гоёлын боолтнуудын хамт байхгүй, хажуугийн хоёр талд нь тус бүр нэг данхраад үлдээсэн байсан. Баруун талын хойд хаалганы гурвалжин шилийг хагалсан, жижиг хайрцганд байсан обудны боолт тайлах зориулалттай тусгай түлхүүр хоёр ширхэг байхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтас, хх-97-98/,

Гэрч Д.Билгүүний: “...2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн орчимд “Automashin.com-Автомашины портал сайт” гэх нэртэй фейсбүүкийн группт Ц.Ч гэх хаягтай хүн “р30 G standart stock зарна, өвлийн дугуйтай 215:60:17” гэсэн утгатай зар байршуулсан байсан. Мөн этгээд бусад автомашины обуд, дугуйн худалдааны фейсбүүк хуудсууд дээр “Тоёота приус-30 автомашины 17-той обуд, дугуйг зарна” гэсэн, “Спорт CRKai обуд, дугуй зарна” гэсэн заруудыг тус тус байршуулсан байхаар нь би чаатаар холбогдож, гар утасныхаа дугаарыг солилцсон. Ц.Ч гэх хаягтай залуу “манай найз Мөнхүүш гэсэн фейсбүүк хаягтай залуутай 88296665 гэсэн дугаарын утсаар холбогдоод обуд, дугуйнуудаа ав” гэхээр нь би өөрийнхөө дугаараас залгаж үзэхэд гар утсаа авахгүй байсан. ...Тэнд очиход хашааных нь хаалга онгорхой, модон хашаатай, хашаан дотроо надад худалдсан обуд, дугуйнуудаа ил задгайгаар овоолж, хураасан байсан. Би өөрийнхөө автомашинтай ороод Приус-30 маркийн автомашины 12 ширхэг обудтай дугуй, мөн 4 ширхэг спорт загварын обудтай дугуй, нийт 16 ширхэг обудтай дугуйг ачих гээд багтахгүй байхаар нь Ц.Ч гэсэн фейсбүүк хаягтай залуугийн жолоодож байсан 14-39 УБУ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус-30 маркийн хувааж ачаад Баянхошуунд байрлах обуд, дугуй авсан газраас гарч, өөрийн гэрт буулгаад мөнгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтас, хх-143-144, 145-146/,

Шүүгдэгч Ч.Ций яллагдагчаар өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө М “20 дугаар байрны голд удаан зогсож байгаа Ниссан Скайлайн машин байна, тэрний обуд CRKai байна лээ” гэж санаа гаргаад “цуг явах уу” гэхээр нь зөвшөөрөөд найз М, С нарын хамт явсан. Тэгээд Сонгинохайрхан дүүрэгт байрлах 20 дугаар байрны голд байрлах автомашины зогсоол дээрээс Ниссан Скайлайн машины 4 обудтай дугуйг авсан. Тэгээд тэр машинаас авсан 4 ширхэг обудтай дугуйг Мөнх-Очирын эгчийнх нь гэрт аваачиж тавьсан. Тэгээд маргааш нь миний фэйсбүүк хаягаар зар тавьж 4 обудтай дугуйгаа хувь хүнд 700.000 төгрөгөөр зарсан.” гэх мэдүүлэг /5 дугаар хавтас, хх-155-156/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018.12.16-ний өдрийн СХ3-18-659 дүгээр тайланд: “Үнэлгээний дүн 1.100.000 төгрөг” гэжээ /5 дугаар хавтас, хх-101-102/,

гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /5 дугаар хавтас, хх-83/, хэрэг гарсан газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 дугаар хавтас, хх-84-87/, CD-д үзлэг хийсэн эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл /5 дугаар хавтас, хх-90/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /5 дугаар хавтас, хх-92, 112/, хохирогч А.Дөлгөөний “...Хохирлоо авч дууссан. Гомдол санал байхгүй” гэх хүсэлт /5 дугаар хавтас, хх-99/, иргэний нэхэмжлэгч Д.Билгүүний мэдүүлэг /5 дугаар хавтас, хх-114-115, 116/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 дугаар хавтас, хх-109-111/, иргэний нэхэмжлэгч Д.Билгүүний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 дугаар хавтас, хх-117-120/, дансны хуулга /5 дугаар хавтас, хх-124-126/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, фэйсбүүк зурвас, гэрэл зургийн хуулбар /5 дугаар хавтас, хх-129-141/,

14. Шүүгдэгч Ч.Ц, М.М, С.С нар бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны гадна зогсоолд байсан Ж.Ариунболдын эзэмшлийн 24-62 УБК улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийн обуд, дугуй 4 ширхэг, шалавч, арааны режакны толгой, дугуйн тусгай боолт, дугуйн дорцов зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.222.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Хохирогч Ж.Ариунболдын: “...2018 оны 12 дугаар сарын 14-ний 09 цагийн орчимд ажилдаа явах гээд гэрээсээ гартал 24-62 УБК улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашины 4 дугуй байхгүй, баруун талын жижиг гурвалжин шил хагарсан байсан...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтас, хх-184-185/,

Шүүгдэгч Ч.Ций яллагдагчаар өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө ...М “20 дугаар байрны хойно Приус-30 байгаа, тэр обуд шогун А1 обудтай” гэж хэлсэн гээд “цуг явах уу” гэхээр нь зөвшөөрөөд найз М, С нарын хамт явсан. Тэгээд 20 дугаар байрны хойд талд байрлах зогсоол дээрээс Тоёота Приус-30 маркийн 4 обудтай дугуйг авсан. Тэр машинаас авсан 4 ширхэг обудтай дугуйг Мын Приус-30-д хийсэн...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтас, хх-235-236/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018.12.19-ний өдрийн СХ3-18-661 дүгээр тайланд: “Үнэлгээний дүн 1.100.000 төгрөг” гэжээ /5 дугаар хавтас, хх-188-189/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019.03.15-ны өдрийн 260 дугаар тайланд: “Нийт хохирлын дүн 267.000 төгрөг” гэжээ /5 дугаар хавтас, хх-197-200/,

гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /5 дугаар хавтас, хх-171/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан иргэн Ж.Ариунболдын өргөдөл /5 дугаар хавтас, хх-172/, хэрэг гарсан газар үзлэг хийсэн тэмдэглэл /5 дугаар хавтас, хх-173-176/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /5 дугаар хавтас, хх-180-181/, хохирогч Ж.Ариунболдын “...хохирлоо бүрэн барагдуулж авсан. Гомдол санал байхгүй.” гэх хүсэлт /5 дугаар хавтас, хх-186/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /5 дугаар хавтас, хх-72-76/, шүүгдэгч М.М, Ч.Ц нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7 дугаар хавтас, хх-13-20, 21-27/,

15. Шүүгдэгч Ч.Ц, С.С нар бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хороолол, 115 дугаар байрны гадна зогсоолд байсан Б.Баясгалангийн эзэмшлийн 55-81 УБЕ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуй, обудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Хохирогч Б.Баясгалангийн: “2018 оны 12 дугаар сарын 13-ны  ...шөнө 03 цагийн орчимд утас руу залгаад “таны автомашины дугуйг хүмүүс аваад зугтчихлаа” гэж хэлэхээр нь би гарч хартал машины зүүн урд, баруун хойд талын дугуйг обудын хамт салгаад дугуйны оронд тоосго ивээд тавьчихсан байсан...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтас, хх-13-14/,

Гэрч З.Загдсүрэнгийн: “2018 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө ...гэртээ байх үед 03 цагийн орчимд цонхоор гадагш хартал хүмүүс тоосго зөөгөөд байх шиг байсан. Сайн хартал машины дугуй тайлаад байсан. Хувцсаа өмсөөд гарч тэр машины дэргэд байсан залууг “юу хийж байгаа юм бэ” гэж асуухад “юу ч хийгээгүй” гэж хэлээд зугтаагаад яваад өгсөн. Зогсоолын хажууд байсан саарал өнгийн Приус-30 маркийн машиныг унаад явсан. Нөгөө хүмүүсийг явсны дараа машин руу хартал ард талын дугуй алга байсан...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтас, хх-24-25/,

Шүүгдэгч Ч.Ций яллагдагчаар өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр М ...бид хоёр машин дотроо сууж байхдаа “хулгай хийе” гэж бодоод Содон хорооллын байрны дундуур машинтайгаа явж байгаад нэг Приус-30 маркийн машин байхаар нь машинаараа тэр машиныг таглаад хөндлөн зогссон. Мын машины багажинд байсан дорцовыг аваад зүүн хойд, баруун урд талын дугуйг тайлж авсан...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтас, хх-34-35/,

Шүүгдэгч С.Сын яллагдагчаар өгсөн: “...Содон хорооллын байрны дундуур машинтайгаа явж байхдаа Приус-30 маркийн өнгө болон улсын дугаарыг нь санахгүй байна, тэр машины урдуур нь хөндлөн хааж зогсож байгаад Мын машины багажинд байсан дорцовыг ашиглаж тэр машины баруун урд дугуйг би, Цээ зүүн хойд талын дугуйг тайлаад ачиж байтал Алфард машин гэрлээ тусгаад орж ирж байсан...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтас, хх-39-40/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018.12.20-ны 18/128 дугаар тайланд: “Нийт дүн 400.000 төгрөг” гэжээ /6 дугаар хавтас, хх-16-17/,

гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /6 дугаар хавтас, хх-1/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /6 дугаар хавтас, хх-2-5/, хохирогч Б.Баясгалангийн “...400.000 төгрөгийг бүрэн барагдуулж авлаа. Санал хүсэлт, гомдол байхгүй” гэх хүсэлт /6 дугаар хавтас, хх-18/, шүүгдэгч Ч.Ций мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7 дугаар хавтас, хх-21-27/,

16. Шүүгдэгч Ч.Ц, М.М, С.С нар бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 2/Б дугаар байрны гадна зогсоолд байсан Н.Эрхэмбаярын эзэмшлийн 28-54 УБЭ улсын дугаартай Тоёота-30 загварын тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуй, обудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 660.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

Хохирогч Н.Эрхэмбаярын: “...2018 оны 12 дугаар сарын 14-ний 01 цагийн үед байрны гадаа зам дагуу машинаа тавиад орж хоносон. Өглөө 08 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 2Б байрны гадаа ирээд машинаа үзэхэд жолооч талын хойд, урд дугуй обудтайгаа байхгүй байсан...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтас, хх-62-63/,

Шүүгдэгч М.Мын сэжигтнээр өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шиг санаж байна. 20 цагийн үед Ц, С хоёртой Саппоро дээр уулзсан. 00 цагийн үед гарч миний 49-64 улсын дугаартай Приус-30 маркийн автомашинтай 21, Баянхошуугаар явж байгаад хойгуур тойрч хорооллын Өргөө кино театрын хажуугаар явж хорооллын эцэст нэг байрны дунд ороод цагаан Приус-30 маркийн автомашин зогсож байхаар нь Ц, С бид гурав “дугуйг нь авъя” гэж ярилцаад тухайн автомашины 4 дугуйг тайлж авсан. Цонхыг нь С бид хоёр хагалах гэсэн боловч чадаагүй. Тэгсэн чинь Ц дорцовоор урд жижиг гурвалжин шилийг хагалж, хаалгыг нь онгойлгож, машины хучлага байсныг авсан. Тэндээс хөдлөж Өргөөгийн ертөнцийн зүгээр баруун тийш харсан зам дээр зогсож байсан Приус-30 маркийн хар өнгийн автомашин байсныг баруун талын хоёр дугуйг тайлж авсан. Ц, С бид гурав хамт явж байсан...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтас, хх-71-72/,

Шүүгдэгч Ч.Ций сэжигтнээр өгсөн: “...цагаан өнгийн Тоёота Приус-30 маркийн автомашины 4 дугуйг тайлж аваад, цонхыг нь би хагалж автомашины хучлага зэргийг аваад 4 талд нь чулуу ивчихээд явсан. Тэндээс гараад Өргөөгийн баруун талд байх 9 давхар байрны дунд зам дагуу зогсож байсан ертөнцийн зүгээр баруун тийш харж зогссон байсан Тоёота Приус 30 маркийн хар өнгийн машины баруун 2 ширхэг дугуйг авсан. Тухайн дугуйнуудыг Мын машинд ачаад гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтас, хх-73-74/,

“Арвижих-Үнэлгээ” ХХК-ийн 2019.01.11-ний өдрийн 19/002 дугаар эд зүйлийн үнэлгээнд: “Нийт 660.000 төгрөг” гэжээ /6 дугаар хавтас, хх-66/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /6 дугаар хавтас, хх-57/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6 дугаар хавтас, хх-58-59/, хохирогч Н.Эрхэмбаярын “...хохирол барагдсан тул өөр ямар нэгэн гомдол саналгүй” гэх хүсэлт /6 дугаар хавтас, хх-64/, шүүгдэгч М.Мын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /6 дугаар хавтас, хх-76-81/,

17. Шүүгдэгч С.С, М.М, Ч.Ц нар бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 30 дугаар байрны зогсоолд байсан А.Батцэцэгийн эзэмшлийн 58-27 УБР улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгслээс 4 ширхэг дугуй, обуд, тээврийн хэрэгслийн хучлага, суудлын бүрээс, данхраад, урд суудлын 2 ширхэг дэр, хойд суудлын 3 ширхэг дэрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 815.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Хохирогч А.Батцэцэгийн: “2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 29 дүгээр байрны урд талын зогсоолд өөрийн эзэмшлийн 58-27 УБР улсын дугаартай Приус-30 маркийн автомашинаа тавиад орж амарсан. Маргааш өглөө цагдаагаас над руу яриад мэдсэн. Машинаас гурвалжин шил, хучлага, суудлын бүрээс, аваарын дэр, данхраад зэрэг эд зүйлс алдагдсан...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтас, хх-142/,

Шүүгдэгч М.Мын сэжигтнээр өгсөн: “...Ц, С бид гурав “энэ машины дугуйг нь авъя” гэж ярилцаад тухайн автомашины 4 дугуйг тайлж авсан. Цонхыг нь С бид хоёр хагалах гэсэн боловч чадахгүй байсан. Тэгсэн чинь Ц дорцовоор урд жижиг гурвалжин шилийг хагалан онгойлгож машины хучлага байсныг авсан...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтас, хх-164-165/,

Шүүгдэгч Ч.Ций сэжигтнээр өгсөн: “...цагаан өнгийн Тоёота Приус-30 маркийн автомашины 4 дугуйг тайлж аваад, цонхыг нь би хагалж дотроос нь автомашины хучлага зэргийг аваад 4 талд нь чулуу ивчихээд явсан...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтас, хх-73-74/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019.01.11-ний өдрийн БГ2-19-29 дүгээр тайланд: “нийт 500.000 төгрөг” гэжээ /6 дугаар хавтас, хх-153-154/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019.3.14-ний өдрийн 201 дүгээр тайланд: “Нийт дүн 375.000 төгрөг” гэжээ /6 дугаар хавтас, хх-160-163/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /6 дугаар хавтас, хх-135/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6 дугаар хавтас, хх-136-139/, хохирогч А.Батцэцэгийн “...хохирлыг барагдуулсан тул санал гомдол байхгүй...” гэх хүсэлт /6 дугаар хавтас, хх-143/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-66/,  

“Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018.12.31-ний өдрийн 14 дүгээр тайланд: “...14-39 УБУ улсын дугаартай Toyota Prius-30 маркийн автомашин нь 2018 оны 12 дугаар сарын байдлаар 17.000.000 төгрөг” гэжээ /1 дүгээр хавтас, хх-25/,

мөн 15 дугаар тайланд: “...49-64 УНЭ улсын дугаартай Toyota Prius-30 маркийн автомашин нь 2018 оны 12 дугаар сарын байдлаар 16.000.000 төгрөг” гэжээ /1 дүгээр хавтас, хх-47/,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-8-158 31-36/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /1 дүгээр хавтас, хх-17-18, 38-39/, барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /1 дүгээр хавтас, хх-56-59/, иргэний нэхэмжлэгч М.Оюунтуяагийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-52/,

шүүгдэгч М.Мын хувийн байдлын талаар зан байдлын тодорхойлолт /7 дугаар хавтас, хх-89/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /7 дугаар хавтас, хх-90/, иргэний үнэмлэхний лавлагаа /7 дугаар хавтас, хх-91/, Сонгинохайрхан 22 дугаар хорооны тодорхойлолт /7 дугаар хавтас, хх-94/, мэргэжлийн үнэмлэхний хуулбар /7 дугаар хавтас, хх-96-97/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /7 дугаар, хх-99-100/, гэрч Н.Ариунгэрэл, М.Наранбаясгалан нарын мэдүүлэг /7 дугаар хавтас, хх-107-109, 110-112/, шүүгдэгч Ч.Ций хувийн байдлын талаар зан байдлын тодорхойлолт /7 дугаар хавтас, хх-114/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /7 дугаар хавтас, хх-115/, иргэний үнэмлэхний лавлагаа /7 дугаар хавтас, хх-116/, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны тодорхойлолт /7 дугаар хавтас, хх-120/, төрсний гэрчилгээний хуулбар /7 дугаар хавтас, хх-121/, сурлага хүмүүжлийн тодорхойлолт /7 дугаар хавтас, хх-122, 123/, бүрэн дунд, суурь боловсролын үнэмлэхний хуулбар /7 дугаар хавтас, хх-124-125, 126/, шагналын үнэмлэх, өргөмжлөлийн хуулбар /7 дугаар хавтас, хх-129-130/, суралцах тухай гэрээ /7 дугаар хавтас, хх-131-132/, гэрч Д.Ганчимэг, С.Тунгалаг нарын мэдүүлэг /7 дугаар хавтас, хх-137-139, 140-142/, шүүгдэгч Г.Аын хувийн байдлын талаар зан байдлын тодорхойлолт /7 дугаар хавтас, хх-144/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /7 дугаар хавтас, хх-145/, иргэний үнэмлэхний лавлагаа /7 дугаар хавтас, хх-146/, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны тодорхойлолт /7 дугаар хавтас, хх-151/, сурагчийн хувийн хэргийн хуулбар /7 дугаар хавтас, хх-152-155/, гэрч Б.Ганхуяг, Ц.Ариунцэцэг нарын мэдүүлэг /7 дугаар хавтас, хх-164-165, 168-169/, шүүгдэгч С.Сын хувийн байдлын талаар зан байдлын тодорхойлолт /7 дугаар хавтас, хх-171/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /7 дугаар хавтас, хх-172/, иргэний үнэмлэхний лавлагаа /7 дугаар хавтас, хх-173/, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны тодорхойлолт /7 дугаар хавтас, хх-176/, сурагчийн хувийн хэргийн хуулбар /7 дугаар хавтас, хх-178-183/, бүрэн дунд, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /7 дугаар хавтас, хх-184-185/, эрхийн бичиг /7 дугаар хавтас, хх-186-187/, “Витафит” ХХК-ийн тодорхойлолт /7 дугаар хавтас, хх-190-191/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /7 дугаар хавтас, хх-192-193/, шагналын өргөмжлөлийн хуулбар /7 дугаар хавтас, хх-194-201/, хохирлын тооцоо /7 дугаар хавтас, хх-210-212/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 5 ширхэг СД-ийг талуудын хүсэлтээр тус тус шинжлэн судлав   

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэн шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг М, Ц нар 15 удаагийн үйлдлээр, А 12 удаагийн үйлдлээр, С 11 удаагийн үйлдлээр тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй. Нэг нэгнийгээ уруу татаж, улмаар урамшиж, амар хялбар аргаар мөнгө олох, шунахайн сэдэлттэй үйлдэгдсэн гэж үзэж байна. 2 тээврийн хэрэгсэл битүүмжилсэн байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгож, үнэ болох 33.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулах саналтай” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан “Гэм буруу, зүйлчлэл дээр маргаангүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Отгонбаяр “Гэм буруу, зүйлчлэл дээр маргаангүй” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан “Гэм буруугийн асуудлаар маргаагүй. Улсын яллагчийн гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар улсын орлогод оруулах саналтай санал нийлэхгүй. Хохирол төлүүлэхэд хураан авах ёстой. Улсын орлогод оруулах заалт байдаггүй. Учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхэд зориулагдах ёстой” гэж тус тус дүгнэлт гаргалаа.      

Шүүх хуралдаанаар шүүгдэгч М.М, Ч.Ц, Г.А, С.С нар бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 2, 4, 6, 10, 13, 15, 18, 19, 27 дугаар хороо, Баянгол дүүргийн 7, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн данхраад, дугуйн дорцов хэрэглэж, машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай шүүгдэгч М.М 15 удаагийн үйлдлээр 12.398.000 төгрөгийн, шүүгдэгч Ч.Ц 15 удаагийн үйлдлээр 11.909.000 төгрөгийн, шүүгдэгч Г.А 12 удаагийн үйлдлээр 8.681.000 төгрөгийн, шүүгдэгч С.С 11 удаагийн үйлдлээр 8.833.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч М.М, Ч.Ц, Г.А, С.С нарын учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн данхраад, дугуйн дорцов хэрэглэж, машин механизм ашиглан нэр бүхий хохирогч нарын автомашины дугуй, хучлага, обуд зэрэг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.  

Хулгайлах гэмт хэргийн улмаас 17 хохирогчид нийт 13.338.000 төгрөгийн, 1 иргэний нэхэмжлэгчид 1.210.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын гаргасан “Хохирол төлбөр төлөгдсөн” гэх хүсэлт /1 дүгээр хавтас, хх-139, 2 дугаар хавтас, 46, 114, 196, 3 дугаар хавтас, хх-56, 202, 4 дүгээр хавтас, хх-4, 66, 120, 192, 5 дугаар хавтас, хх-48, 99, 186, 6 дугаар хавтас, хх-64, 143/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-65, 3 дугаар хавтас, хх-141, 4 дүгээр хавтас, хх-72, 5 дугаар хавтас, хх-76, 112, 116/-ийг тус тус үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, хувийн байдал, хэргийн тоо зэргийг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах саналтай. Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч М, Ц тус бүрд 4 жилийн хорих, шүүгдэгч Ат 3 жилийн хорих, шүүгдэгч Сад 2 жил 8 сарын хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, битүүмжлэгдсэн 2 тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох, уг тээврийн хэрэгслүүдийн үнэлгээний дүнг шүүгдэгч нараас гаргуулах саналтай.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийг хэрэглэх үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5-д заасныг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Шүүгдэгч М нь 20 нас 9 сар 21 хоногтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж өгнө үү. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх боломжтой...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Отгонбаяр “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Шүүгдэгч Ц нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 настай байсан, одоо 19 настай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг хэрэглэх боломжтой. Тээврийн хэрэгслийн үнийг гаргуулах үндэслэлгүй. 15 удаагийн үйлдэлтэй гээд байна. Энэ хүүхдүүд 3-4 удаа л явсан байдаг. Үүнийг харж үзнэ үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй. Тухайлбал шүүгдэгч М.М, Ч.Ц нар 15 удаагийн, шүүгдэгч Г.А 12 удаагийн, шүүгдэгч С.С 11 удаагийн үйлдлээр тус тус урьдчилан төлөвлөж, шөнийн цагаар данхраад, дугуйн дорцов зэрэг багаж ашиглаж гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулах хууль зүйн үндэслэлгүй юм.

Түүнчлэн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг хэрэглэж өгнө үү” гэх шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлтийг үндэслэлгүй байна гэж үзлээ. Хэдийгээр шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэх үедээ 18-20 настай байгаа ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ ...арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, уг зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заасан тул уг хуулийн зүйл, хэсгийг шүүх хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэх үедээ арван найман насанд хүрсэн байсан, мөн хорин нэгэн нас хүрээгүй ч сэтгэцийн болоод бие физиологийн хувьд эрүүл төдийгүй тухайн зүйл, хэсэгт хамаатуулах онцгой нөхцөл байдал буюу тохиолдол хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүйг тэмдэглэж байна.         

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг хэрэглэх үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйл, 7.3 дугаар зүйлд заасныг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахай сэдэлттэй, 11-15 удаагийн үйлдэлтэй/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогч нарын эд хөрөнгөд учирсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлөгдсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт/, шүүгдэгч нарын хувийн байдал /19-21 настай, оюутан, эрхэлсэн тодорхой ажилтай, хийсэн хэрэгтээ гэмшиж буй байдал/-ыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгч нарт ялгамжтай эрүүгийн хариуцлагын дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул улсын яллагчийн дүгнэлтдээ хэлсэн хорих ялын саналын хоёрны нэгээр буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч М.М, Ч.Ц нарт тус бүр 2 жилийн, шүүгдэгч Г.Ат 1 жил 6 сарын, шүүгдэгч С.Сад 1 жил 4 сарын хорих ял тус тус оногдуулж, хорих ялыг дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.М, Ч.Ц нарын 15, Г.Аын 12, С.Сын 11 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, бусдад нийт 13.338.000 төгрөгийн хохирол учруулсан, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоог харгалзан эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах нь тухайн хүмүүсийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ Төрийн банкны өмчлөлийн 49-64 УБЭ, иргэн С.Тунгалагийн өмчлөлийн 14-39 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдээр бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэсэн, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрсэн, зөөж тээвэрлэж ашигласан болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэгдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заажээ.

Тухайн тээврийн хэрэгслүүд шүүгдэгч нарын өмчлөлийнх биш болох нь тээврийн хэрэгслийн лавлагаа /1 дүгээр хавтас, хх-39/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтас, хх-45/-аар тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, хууль ёсны өмчлөгчид нь буцаан олгохоор шийдвэрлэлээ. Харин шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслүүдийн үнэ /1 дүгээр хавтас, хх-25-д 17.000.000 төгрөг, хх-47-д 16.000.000 төгрөг/ болох нийт 33.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 8.250.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.     

Шүүгдэгч М.М, Ч.Ц, Г.А, С.С нарын 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 /нэг/ хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй /1 дүгээр хавтас, хх-160, 165, 171-172, 177, 181, 186, 190-191, 196/.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 5 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргаж, М.М, Ч.Ц, Г.А, С.С нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Мөнх-Оргилын М, Нийслэлийнхэн овогт Чинзоригийн Ц, Боржигон овогт Ганхуягийн А, Тайж овогт Сумъяагийн С нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, учрах саадыг арилгах зорилгоор данхраад, дугуйн дорцов хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч М.М, Ч.Ц тус бүрийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Аыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.Сыг 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М, Ч.Ц, Г.А, С.С тус бүрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М, Ч.Ц, Г.А, С.С нарын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 /нэг/ хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн Б.Тунгалагийн өмчлөлийн 14-39 УБУ улсын дугаартай “Toyoya Prius-30” маркийн тээврийн хэрэгсэл, Төрийн банкны өмчлөлийн 49-64 УНЭ улсын дугаартай “Toyoya Prius-30” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1, 2 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслүүдийг хууль ёсны өмчлөгч нарт олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Тунгалагийн өмчлөлийн улсын дугаартай “Toyoya Prius-30” маркийн тээврийн хэрэгсэл, Төрийн банкны өмчлөлийн улсын дугаартай “Toyoya Prius-30” маркийн тээврийн хэрэгслүүдийн үнэ нийт 33.000.000 төгрөгийг шүүгдэгч М.М, Ч.Ц, Г.А, С.С нараас тэнцүү хэмжээгээр буюу тус бүрээс 8.250.000 /найман сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 5 ширхгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч М.М, Ч.Ц, Г.А, С.С нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.М, Ч.Ц, Г.А, С.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тус тус тоолсугай.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Содбаяр, М.М, Ч.Ц, Г.А, С.С нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР