Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/01925

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 10 25 210/МА2024/01925

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/03071 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******, *******

Гуравдагч этгээд: *******

газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх,

газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* , тоот хаягт байрлах газрыг дуудлага худалдаагаар худалдаж авсан. 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр албан ёсны өмчлөх эрхийн гэрчилгээ гарч, өмчлөгч нь болсон. Гэтэл *******, ******* гэх хүмүүс тус газрыг хууль бусаар эзэмшиж ашиглан *******ийн өмчлөлийн газрыг чөлөөлж өгөхгүй байна.

1.2 Иргэний хуулийн 183 дугаар хуулийн 183.1 дэх хэсэгт зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн бол тухайн бүртгэл нь үнэн зөв байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарын хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч *******гийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 2005 онд , нараас тухайн газрыг хоёр хувааж, нэг талыг нь манайх, нөгөө талыг нь худалдан авсан. Гэтэл тухайн үед , нар газраа барьцаанд тавьсан тул миний нэр дээр шилжүүлэх боломж байгаагүйг ашиглан цааш нь 5-аас 6 хүнд шилжүүлэн хууль бусаар зарсан. Тухайн үед газрын гэрчилгээгээ авах гэтэл эзэн нь тогтоогдохгүй, эзэн нь олдоогүй учраас өнөөдрийн энэ байдалд хүргэсэн. Гэхдээ анх худалдсан , нар тодорхойлолт гарган өгч, хамтран хөөцөлдөж байсан боловч газрын наймаа хийдэг, байшин барилга барьдаг ашиг сонирхлын зөрчилтэй бүлэг этгээдүүдийн гарт орсон байна.

2.2 2002 оноос одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа Иргэний хуулийн дагуу хэлцэл байгуулсан. Талуудын хооронд наймаа хийгдэж, мөнгө төгрөг өгч авалцсан байшин барьж болно гэж итгэж үнэмшээд одоог хүртэл *******, эхнэр ******* болон хүүхдүүдийн хамт амьдарч байгаа. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч *******гийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1 2005 онд уг газрыг *******, ******* нарт худалдаж, талууд хүсэл зоригоо илэрхийлээд хил хязгаар цэг тогтоох үүргээ биелүүлж хашаагаа хамарлаж авсан. Энэ нь 2009, 2018, 2023 оны газрын албаны зургаар харагдаж байгаа. Дээрээс нь хоёр хаалга нь тусдаа, хоёр өөр өнгөтэй, нэг нь 1.1, нөгөө нь 1.2 гэсэн хаалгатай.

3.2 2015 онд цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн боловч 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг байна гэж прокуророос хэрэгсэхгүй болгосон. ын хууль зөрчсөн буруутай үйлдэл, хуульд нийцээгүй олон үйл ажиллагаанаас болж өнөөдрийн энэ нөхцөл байдалд хүргэсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

4.1 Миний бие нөхрийн хамт 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гаас улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, хуучнаар ******* хороо, одоогийн хороо, ******* , тоотод байрлах, нэгж талбарын дугаартай, 700 м.кв гэрийн бүлийн хэрэгцээний зориулалтай газрын 318 м.кв хэсгийг хамар татан 750,000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед уг газрыг банкны барьцаанд тавьсан байсан бөгөөд газраа хоёр хуваан зарж, нөгөө тал газрыг гэх хүн худалдан авсан. Тэр үед , нар намайг болон манай нөхөр ******* охин бид нарыг дуудаж, 700 м.кв газраа хэмжиж, хамар татаж хуваасан.

4.2 , нар банкнаас зээл авсан, банкны барьцаанаас гэрчилгээг суллангуут танай худалдан авсан газрын гэрчилгээг гаргаж өгнө гэж амаар тохиролцсон. Гэтэл газрын гэрчилгээг хууль бусаар, бүтнээр нь өөрийн нэр дээр шилжүүлэн бусдад зарж борлуулж, өмчлөх эрхийг зөрчиж хохироосоор байна. Бид худалдан авсан газрынхаа гэрчилгээг гаргуулж авахаар төрийн байгууллагад удаа дараа хандаж байсан. Иймд Иргэний хуулийн ******* зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу одоо тухайн газар дээр амьдарч байна.

Иймд Хан-Уул дүүргийн хороо,******* , тоотод байрлах, 318 м.кв газрын хууль ёсны өмчлөгчөөр *******ыг тогтоож өгнө үү гэжээ.

5. Хариуцагч *******ийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1 Би уг газрыг дуудлага худалдаагаар авч, авсан газраа очиж үзэн, албан ёсны бичиг баримтыг үндэслэж худалдаж авсан. Би 2021 оны 12, 2022 оны 3 дугаар сард очиж үзсэн. Тухайн үед эднийх хүнгүй, зүүн талын хоёр айлынх хүнтэй байсан. Банк нь энэ хашаанд хоёр айл байгаа, хоёуланг нь чөлөөлүүлж болно гэж хэлж, дуудлага худалдаагаар худалдаж авсан. Тэгээд 3 сард гарахаар болоод очсон чинь энэ асуудал үүссэн.

Дээрх газрыг хууль ёсны дагуу худалдан авч, өмчлөгч болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

6.1 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар *******ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн хуучнаар ******* хороо, одоогийн хороо, ******* , тоотод байрлах, нэгж талбарын дугаартай, 700 м.кв гэрийн бүлийн хэрэгцээний зориулалтай газрын 318 м.кв хэсгийг ******* ******* нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ******* Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* , тоот газрын 318 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын , , нарт холбогдох хэсгээс татгалзсаныг баталж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар Хан-Уул дүүргийн хуучнаар ******* хороо, одоогийн хороо, ******* , тоотод байрлах, нэгж талбарын дугаартай, 700 м.кв гэрийн бүлийн хэрэгцээний зориулалтай газрын 318 м.кв хэсгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, *******, ******* нараас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

7.1 *******, ******* нар нь Хан-Уул дүүргийн хуучнаар ******* хороо, одоогийн хороо, ******* , тоот хаягт байршилтай 378 м.кв талбайтай газрыг 2005 оноос хойш эзэмшиж, хашаа байшингаа барин амьдарч ирсэн бөгөөд анх гаас худалдан авч, улмаар газрын гэрчилгээгээ гаргуулахад нь *******, нар банктай хуйвалдан хууран мэхэлж, 700 м.кв газрын нэг талыг худалдан авсан нь газар эзэмших гэрчилгээг зөвхөн өөрийн нэр дээр бүхэлд нь гаргуулсан. Улмаар ******* уг газрыг банкнаас дуудлага худалдаагаар худалдан авч, гэрчилгээ авсан.

2005 онд уг газрыг *******, ******* нарт худалдаж, талууд хүсэл зоригоо илэрхийлээд, хил хязгаар тогтоох үүргээ биелүүлж, хашаагаа хамарлаж авсан. Өнөөдрийг хүртэл шударгаар эзэмшиж байгаа байдлыг шүүх харгалзан үзэлгүй буруу шийдвэр гаргасан.

7.2 Ганц газрын маргаан дээр шүүх иргэний 2 хэрэг үүсгэж, эхнийх дээр нь ******* нэхэмжлэгч, удаах дээр нь хариуцагчаар татагдав. Эл нөхцөл байдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхааралдаа авч, 2023 онд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон буцааж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт дурдсанаар, , нар уг газрыг эзэмшиж ашиглаж байгаад Төрөөс хувьчилсан газрын өмчлөх эрхийг анх удаа бүртгэх үед буюу 2005 оны 02 дугаар сарын 16-ны өдөр тус газрын өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх ба 2005 оны 6 сард 700 м.кв газрын 318 м.кв хэсгийг 750,000 төгрөгөөр *******, ******* нарт худалдаж, тэд д мөнгийг хүлээлгэн өгсөн баримтаар тогтоогдож байна.

Түүнчлэн, *******, эхнэр ******* хүүхдүүдийн хамт дээрх хаягаар бүртгэгдсэн нь дугаар бүхий хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр болон *******ыг дээрх хаягт оршин суудаг болохыг тодорхойлсон тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, *******, ******* нарын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

8.1 Хариуцагч тал нь ыг гэрчээр оролцуулаагүй гэж тайлбарлаж байна. Энэ хэрэг нь *******ийн нэхэмжлэлтэй *******, нарт холбогдох, *******ын нэхэмжлэлтэй *******т холбогдох 2 хэрэг байсан бөгөөд хариуцагчийн хүсэлтээр хэргийг нэгтгэсэн. Ийнхүү хэрэг нэгдэхэд хариуцагч тал нь , ******* нарт холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагын д холбогдох хэсгээс шүүх хуралдааны үед татгалзсан. Мөн өмнөх давж заалдах шатны шүүх хуралдааны үед ыг гэрчээр оролцуулах тухай хүсэлтийн аас юуг тодруулах гэж байгаа талаар шүүгч асуусан. *******ийн нэхэмжлэлтэй хэргийн 40 дэх талд эд хөрөнгийн лавлагаа авагдсан бөгөөд аас хойш н.Төгөлдөр н.Мягмарсүрэн, н.Түвдэндорж, гэх 4 хүний нэр дээр шилжсэний дараа *******т тухайн эд хөрөнгө шилжиж ирсэн. Тиймээс ын үйл баримт нь 2005 оны үйл баримт ярьж байгаа тул өнөөдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцож ямар мэдүүлэг өгч, *******тэй холбоотой хэргийн үйл баримтын яг аль хэсгийг мэдэж байгаа талаар мэдэх боломжгүй учир ыг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагагүй бөгөөд хариуцагч тал нь *******ийн нэхэмжлэлтэй *******, нарт холбогдох хэрэгт ыг гэрчээр оролцуулъя гэсэн хүсэлт гаргаагүй.

8.2 *******ийн нэхэмжлэлтэй хэргийн 3 дахь талд эд хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан бөгөөд үүнд тухайн газар нь хуваагдсан гэх ямар нэгэн үйл баримт байдаггүй. аас бусдад шилжүүлсэн талаар Капитал банк нь *******ийг төөрөгдүүлж хэлцэл хийсэн гэж хариуцагч тал тайлбарладаг. Гэтэл энэ нь төөрөгдсөн ямар ч үйл баримт байхгүй, өмчлөх эрхийг шилжүүлэх талаар нарийвчилсан хуульд тодорхой зааж өгсөн ба , ******* нар нь өөрсдөө хавтаст хэргийн 74, 79 дэх талд авагдсан мэдэгдлүүдээр тухайн эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар хурааж авч байгаа талаар мэдэж байсан атлаа үнэлгээ хийлгэж байсан талаар мэдүүлдэг.

8.3 Капитал банкны захирал нь тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй болох нь *******тэй хийсэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр нотлогдох бөгөөд энэ нь хэргийн 30-34 дэх талд авагдсан. Тиймээс *******ийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болгохдоо төөрөгдөлд оруулсан, ямар нэгэн байдлаар хариуцагч нарын эрхийг хөндөж, шилжүүлж авсан гэх үйл баримт тогтоогдохгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* нарт холбогдуулан Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* , тоот хаягт байрлах газрыг *******, ******* нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.

2.1 Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.2 Шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШЗ2024/12083 дугаар захирамжаар *******ын нэхэмжлэлтэй *******, , нарт холбогдох иргэний хэргийг *******ийн нэхэмжлэлтэй, *******, ******* нарт холбогдох хэрэгт нэгтгэсэн байна. /1хх 238/

2.3 Нэхэмжлэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч , , нарт холбогдох шаардлагаасаа татгалзсан. Ийнхүү нэхэмжлэгч ******* нь хариуцагч , , нарт холбогдох маргаан бүхий газрын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч *******т холбогдох шаардлагаа дэмжсэнээр тэрээр *******ийн нэхэмжлэлтэй, *******, ******* нарт холбогдох, хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч *******ийн эсрэг тухайн газрын өмчлөгчөөр тогтоолгох бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцсон гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх дээрх 2 хэргийг нэгтгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

3. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар маргааны зүйл болох газрыг төрөөс хувьчилсан газрын өмчлөх эрхийг анх удаа бүртгэхдээ 2005 оны 02 дугаар сарын 16-ны өдөр , нарыг өмчлөгчөөр бүртгэсэн. Улмаар, 2005 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тухайн газрыг Кредит банк ХХК-ийн гэрээний үүрэгт барьцаалсан. Мөн 2006 оны 03 дугаар сарын 23-ны өдөр тухайн газрын хамтран өмчлөгчөөр ыг, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар газрын барьцаалагчаар Капитал банк ХХК-ийг тус тус улсын бүртгэлд бүртгэсэн байна. /1хх 40/

3.1 , нар нь 2005 оны 06 дугаар сард буюу газрыг барьцаалсан хугацаанд тухайн 700 м.кв талбайтай газрын 318 м.кв талбайг *******, ******* нарт 750,000 төгрөгөөр худалдаж, уг мөнгөн хөрөнгийг *******аас д хүлээлгэн өгсөн баримт хэрэгт авагдсан./1 хх 125/

3.2 Худалдан авагч ******* нь тухайн газрын өмчлөх эрхийг өөрийн дээр шилжүүлэх үед болон нар нь ...газрыг бүхэлд нь барьцаанд тавьсан, зээлээ төлж, барьцаанаас сулласны дараа газар өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлнэ гэж хэлж байсан нь *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* болон гэрч нарын тайлбар, мэдүүлгээр тогтоогдсон. Улмаар, болон нар Капитал банк ХХК дахь зээлийн төлбөрийг төлөөгүй үндэслэлээр барьцааны зүйл болох дээрх газрын өмчлөх эрх Капитал банк ХХК-д шилжсэн үйл баримт тогтоогдсон байна.

4. Дээрх үйл баримтаас үзвэл ******* нь тухайн газар бусдын гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан буюу өмчлөх эрх шилжих боломжгүй талаар мэдэж байсан тул түүнийг өмчлөгч гэж үзэхгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.

5. болон ******* нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр БЭХА-368 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээгээр худалдан авагч нь Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн шийдвэрээр 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулсан нээлттэй дуудлага худалдааны ялагч болсон болохыг тэмдэглэж, улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй, газар өмчлөх эрхийн тоот гэрчилгээтэй, нэгж талбарын дугаартай, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 9-р хороо, *******, тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдах, худалдан авагч ******* нь худалдах, худалдан авах гэрээний үнэ нийт 29,926,500 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1хх30/

5.1 Дээрх гэрээний дагуу худалдан авагч ******* нь 29,926,500 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлсэн болох нь түүний Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар, дуудлага худалдааны дэнчин 2,932,650 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шилжүүлсэн болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр тус тус тогтоогдож байна. /1хх179-180/

5.2 Улмаар Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9-р хороо, ******* тоот хаягт байршилтай нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр ******* Г- дугаарт бүртгэгдэж, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэрчилгээ олгогдсон байна. /1хх 3/

Иймд өмчлөгч ******* нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар тухайн газрыг *******, ******* нарын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

6. Анхан шатны шүүх *******ын Хан-Уул дүүргийн ******* , тоотод байрлах, 318 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон талаар заагаагүй байгааг залруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад *******т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.

6.1 Түүнчлэн, анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар ******* нь хариуцагч , , нарт холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэхдээ хэргийг хэрэгсэхгүй болгоогүй байгааг зөвтгөж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нэмэлт өөрчлөлт оруулна.

7. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ... гэх хүнийг зайлшгүй шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэх тайлбар гаргасан. Гэвч тэрээр шүүхэд бичгээр гаргасан давж заалдах гомдолдоо энэ талаар болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гомдол гаргаагүй байх тул давж заалдах шатны шүүх уг тайлбарт дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн ...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах тухай давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/03071 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* хариуцагч , , нарт холбогдох, Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* , тоот хаягт байршилтай, 318 м.кв талбайтай газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад ...зааснаар гэсний дараа ...*******т холбогдох гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч *******ын өмгөөлөгч *******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

М.БАЯСГАЛАН