| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2017/0117/э |
| Дугаар | 269 |
| Огноо | 2017-04-18 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Г.Батбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 269
Д.Хосбаярт холбогдох
Эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Батбаяр,
яллагдагч Д.Хосбаярын өмгөөлөгч Б.Чинбат,
хохирогч "LM Локал менежмент" ХХК-ийн итгэмжилсэн төлөөлөгч Ц.Нармандах, нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 245 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Батбаярын бичсэн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 5/13 дугаар улсын яллагчийн эсэргүүцлээр Д.Хосбаярт холбогдох 201625013848 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Аюуш овогт Дашдондовын Хосбаяр, 1991 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, хүнд механизмын оператор мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33 дугаар гудамжны 15 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 16 дугаар байны 88 тоотод түр оршин суудаг,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 327 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:УШ91071874/,
Д.Хосбаяр нь давтан үйлдлээр, 20^6 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Цэцээ гүн" ХХК-ийн баруун талд байрлах автомашины зогсоолд байсан "LM Локал менежмент" ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 13-57 УБП улсын дугаартай "Ланд Крузейр 200" загварын автомашины 2 талын хос толийг хулгайлж, 1.484.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 5-ны өдөртустус Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хилчиний 116 дугаар гудамжны 2 тоотод оршин суух хохирогч Д.Лхагвасүрэнгийн орон байранд хууль бусаар нэвтрэн орж, "Самсунг" загварын LCD зурагт 1 ширхэг, Баяд хийцийн эмээл 1 ширхэг, "Тошиба" загварын зөөврийн компьютер 1 ширхэг, арьсан цүнх 1 ширхэг, "Сони" загварын зургийн аппарат 1 ширхэг, багажтай хайрцаг 1 ширхэг, "Ланд Крузейр 78" загварын автомашин 1 ширхэг, виски 2 ширхэг, тахилын хайрцаг, "Панасоник" загварын суурин утасны аппарат зэргийг тус тус хулгайлан авч, нийт 9.880.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Хосбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судпагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийсэн, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн мэтгэлцсэн үндэслэлийг үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
... Мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.Хосбаяр нь "...Би 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Бат-Эрдэнэтэй хамт хулгай хийсэн. ... Мөн хохирлыг тооцож төлөхөд Бат-Эрдэнийг олох хэрэгтэй байна" гэж мэдүүлж байхад мөрдөн байцаалтын шатанд Бат-Эрдэнэд холбогдох үйлдлийг шалгаагүй, Д.Хосбаяр, Бат-Эрдэнэ нар ямар ямар гэмт хэрэгт хамтран оролцсон эсэх, мөн хохирогч Д.Лхагвасүрэнгийн орон байранд давтан үйлдлээр, хууль бусаар нэвтрэн орж, нийт хэдэн төгрөгийн хохирол учруулсан талаар хуульд заасны дагуу эд зүйлийн үнэлгээ хийгээгүй байх тул шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт "гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэдийд хаана, яаж үйлдсэн бусад байдал/, 80.1.2 дахь хэсэгт "гэмт хэргийг хэн үйлдсэн", 80.1.3 дахь хэсэгт "гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр" гэж тус тус заасны дагуу хэргийн нотолбол зохих асуудлыг нарийвчлан шалгаж тогтоох шаардлагатай байна. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.Хосбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэргийг прокурорт буцаан шиидвэрлэжээ.
Прокурор Г.Батбаяр бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: "...Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хохирогч Д.Лхагвасүрэнгийн "...Манай гэрээс Самсунг загварын 42 инчийн LCD зурагт 2011 онд 2.000.000 төгрөгөөр авч байсан, Баяд хийцийн эмээл 6.000.000 төгрөгөөр авч байсан, Тошиба загварын зөөврийн комьютер 1.500.000 төгрөгөөр авч байсан, арьсан цүнх 200.000 төгрөгөөр авч байсан, Сони загварын зургийн аппарат 100.000 төгрөг, багажтай хайрцаг 200.000 төгрөгөөр үнэлж байна. Ланд Круйзер 78 загварын автомашин 10.000.000 төгрөг, 2 шил виски нэг нь 70.000 төгрөг, нөгөө нь 120.000 төгрөгөөр үнэлж байна, тахилын хайрцгаа үнэлэх боломжгүй, Панасоник загварын суурин утасны аппарат 150.000 төгрөг... зэрэг эд зүйл алдагдсан. ... Одоо надад буцааж аваагүй нийт 2.416.000 төгрөгийн хохирол учирсан байна. Үүнийгээ нэхэмжилнэ" /хавтаст хэргийн 68, 75 дугаар хуудас/ гэх мэдүүлэгт үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын үнэлгээний комиссоор хулгайд алдагдсан эд зүйлсийг үнэлүүлсэн, үнэлгээний баримт хавтаст хэргийн 52 дугаар хуудаст авагдсан байхад эд зүйлийн үнэлгээ хийгээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Д.Хосбаярыг дээрх гэмт хэргийг н.Бат-Эрдэнэ гэгчтэй хамтарч үйлдсэн талаар мэдүүлснийг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоолгохоор хэргийг прокурорт буцаасан. Гэтэл гэмт хэрэг үйлдсэн газар болох хохирогч Д.Лхагвасүрэнгийн гэрт хийсэн хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гарын мөрний хээ зөвхөн Д.Хосбаярынх болох нь шинжээчийн 02/1304 тоот дүгнэлтээр нотлогдсон. Мөн Д.Хосбаяр нь хохирогч Д.Лхагвасүрэнгийн гэрээс хулгайлсан автомашин дотроо хулгайлсан эд зүйлсийн хамт ганцаараа архи уугаад сууж байсан талаар гэрч н.Мөрөн мэдүүлсэн байдаг. Автомашин дотроос хулгайлагдсан зарим эд зүйлс гарч ирээгүй нь хохирогч Д.Лхагвасүрэнгийн гэрт урьд нь хууль бусаар нэвтэрч, эд зүйлс хулгайлсан болох нь шүүгдэгч Д.Хосбаярын мэдүүлгээр нотлогдож байна. Дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хосбаярыг бусадтай бүлэглэн хохирогч Д.Лхагвасүрэнгийн гэрээс эд зүйлс хулгайлсан гэх мздүүлэг нь бусад нотлох баримтаар батлагдаагүй байна. Иймд түүний өгсөн мэдүүлгийн дагуу шалгах шаардлагагүй.
Түүнчлэн шүүхээс Д.Хосбаярын гэмт үйлдэлд болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад бодитой дүгнэлт хийж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан "шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана" гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Д.Хосбаяр нь 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхад шүүх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөөгүй атлаа захирамждаа цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдв^рлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишигийн 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 245 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасныг үндэслэн улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн" гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Б.Чинбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд Бат-Эрдэнэ гэж хүнийг эрэн сурвалжлах, шалгах талаар ямар ч мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдээгүй. 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр шүүгчийн захирамж гарснаас хойш 11 хоногийн дараа 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Д.Хосбаярт холбогдуулан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шалгагдаж байна. Иймд уг хэргийг нэгтгэн шалгуулах хүсэлтэй байна. Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, сэжигтнээр татагдсан тогтоолыг авчирсан. Би энэ хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй, шинээр үүссэн эрүүгийн хэрэгт түүнийг өмгөөлж байгаа" гэв.
Хохирогч "LM Локал менежмент" ХХК-ийн итгэмжилсэн төлөөлөгч Ц.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...Д.Хосбаяр нь харуул хамгаалалттай хашаан дээгүүр давж ороод "Ланд круйзер 200" загварын автомашины 2 толийг хулгайлж авсан. Тухайн толь нь зах зээлийн үнээр 5.500.000 төгрөг байдаг. Одоогоор автомашиндаа 1.480.000 төгрөгийн үнэтэй хуучин толь авч тавьсан байгаа. Шинэ тол нь 5.500.000 төгрөг гэж байсан хэдий ч Д.Хосбаяр нь олон удаагийн хулгайн үйлдэлтэй тул 1.480.000 төгрөгийн хохирлоо төлүүлчихвэл хохиролгүй болно. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна" гэв.
ХЯНАВАЛ:
Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан шүүгчийн захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Хохирогч Д.Лхагвасүрэн нь хулгайд алдсан "Ланд круйзер 78" загварын авто машинаа 10.000.000 төгрөгөөр үнэлсэн байхад үнэлгээний комисс 3.800.000 төгрөгөөр үнэлжээ.
56 дугаар талд авагдсан баримтад авто машины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ гаргахдаа "Ланд круйзер 78" загварын авто машины зах зээлийн үнийг 9 сая төгрөг гэж эрс зөрүүтэй үнэлсэн байх тул уг авто машины үнэлгээг бодитойгоор тогтоож, Д.Хосбаярын үйлдсэн гэмт хэргийн хохирлын хэмжээг бодитой тогтоох шаардлагатай байна.
Харин хавтаст хэргийн 52 дугаар хуудаст хохирогч Д.Лхагвасүрэнгийн хулгайд алдсан бусад эд зүйлсийн үнэлгээг хийсэн, дахин үнэлүүлэх шаардлагагүй байх тул шүүгчийн захирамжийн "...Хохирогч Д.Лхагвасүрэнгийн хулгайд алдсан зүйлсэд үнэлгээ хийлгэх" гэсэн хэсгийг хүчингүй болгов.
Д.Хосбаяр нь 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, шүүх хуралдаанаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй хэрнээ шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь заалтад "...Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.Хосбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэргийг прокурорт буцаасугай" гэж шүүх хуралдаанаар шийдвэрлээгүй асуудлыг тусгасан байх тул зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
Дээрх байдлаар улсын яллагчийн эсэргүүцлийн "... хохирогч Д.Лхагвасүрэнгийн хулгайд алдсан эд зүйлсийн үнэлгээг хийлгэх шаардлагагүй", "хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.Хосбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэж заасан нь үндэслэлгүй" гэх хэсгүүдийг хүлээн авч, эсэргүүцлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.