| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/0519/Э |
| Дугаар | 540 |
| Огноо | 2019-05-20 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 540
-
2019 5 20 2019/ШЦТ/540
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Баярмаа,
улсын яллагч Б.Мөнгөншагай,
хохирогч А.Г, Э.О, өмгөөлөгч Ж.Хандсүрэн,
иргэний нэхэмжлэгч Б.П,
гэрч Ч.Б, Г.М, З.Н,
иргэний хариуцагч Г.Эрдэнэгэрэл,
шүүгдэгч Ч.Г, өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Гг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1903000760119 дүгээр эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Чинчулууны Г /РД: /.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч Ч.Г нь согтуурсан үедээ 2019 оны 01 дүгээр сарын 17-ны 22 цаг 25 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн “Тогтох” ХХК-ийн хүнсний дэлгүүрийн зүүн замд Тоёота Приус маркийн УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Тоёота Акуа маркийн УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүргэж, явган зорчигч А.Г, Э.О нарыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд, хүндэвтэр хохирол тус тус учруулан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-а,б,г-д заасан заалтыг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ч.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 01 дүгээр сарын 17-нд 13 цагийн үед бааз дээр очсон. 5-6 жолооч машиндаа архи ууж байсан. Би архи уугаагүй, 17-18 цагийн үед айлд очиж архи уусан. Төмөрбаатар муудалцсан. Би машинаа бариад явсан байсан. Сайн санахгүй байна. Гэмшиж байна. Хийсэн үйлдэлдээ би буруутай. Хохирлыг төлсөн. Цаашид гарах эмчилгээний төлбөрийг төлөхөөр тохиролцсон” гэв.
Хохирогч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 01 дүгээр сарын 17-нд ажил хийж яваад осолд орсон. Тэгээд эмнэлэгт очсон. Түүнээс хойш сайн санахгүй байгаа. Бгаас 500.000 гаруй төгрөг, Ггээс 160.000 төгрөг авсан. Нэмж нэг сая төгрөг авсан. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэв.
Хохирогч Э.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 01 дүгээр сарын 17-нд орой эгч, эх 2-ын ажил дээр ирсэн. Засмал замаар гарснаа санаж байгаа. Нэг сэрэхэд өглөө Гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Ггээс 300.000 гаруй төгрөг авсан. Нэмж нэг сая төгрөг авсан. Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэв.
Иргэний нэхэмжлэгч Б.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Осол болох үед би байгаагүй. Машины гупер эвдэрсэн. Нийт 293.000 төгрөг гарсан. Нэхэмжилж байна” гэв.
Иргэний хариуцагч Г.Эрдэнэгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирол төлбөрийг төлнө” гэв.
Гэрч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Осол болдог өдөр Гтэй цуг явсан. Машины арын суудалд би сууж явсан. Айлаас гарахад Г машин барьж явсан. Б намайг машинд суулгасан. Айлаас гарснаа л мэдэж байгаа. Бусдыг мэдэхгүй байна. Машинд суухад жолооны ард Г байсныг мэдэж байна” гэв.
Гэрч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Айлаас М, Мөнхчулуун бид 3 эхэлж гарсан. Хашааны хаалга онгорхой байсан. Г машин жолоодож явсан. Би Мийг арын суудалд суулгаад, би жолоочийн хажууд суусан. Г архи уусан, хурдтай явсан. Г нь ажилдаа сайн боловч архи уучих гээд байдаг” гэв.
Гэрч З.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй” гэв.
Эрүүгийн 1903000760119 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч А.Гийн: “2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 22 цаг 25 минутын орчим харих гээд нөхөр Н, дүү О нарын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн “Тогтох” хүнсний дэлгүүрийн зүүн замыг зүүнээс баруун чиглэлтэй гарч яваад осолд орсон. Зам гарах үед нөхөр Н урд, түүний ард О бид 2 бараг зэрэгцээд явж байгаад машинд мөргүүлсөн. Тэгээд л санах зүйл байхгүй. Бизийн байдал тааруу байна. Гомдолтой” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-20-21, 23/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.02.12-ны өдрийн 2272 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.А.Г-н биед дух, зовхи, өвдөгний няцарсан шарх, цээжний баруун талын 3,4,5,6,7,8,9,10 дугаар хавирганы хугарал, цээжний хөндий дэх шингэн, уушгины няцрал зэрэг гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /1 дүгээр хавтас, хх-100/,
Хохирогч Э.Оийн: “2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 22 цагийн орчим ...дунд буудал дээр түлээ нүүрс зардаг хүргэн Н, эгч Г 2 дээр очсон. ...22 цаг 25 минутын орчим “Тогтох” хүнсний дэлгүүрийн зүүн замыг зүүнээс баруун чиглэлтэй зам хөндлөн гараад шороон зам руу орох үед осол болсон. Зам гарах үед Н түрүүлээд түүний хойно Г эгч бид 2 бараг зэрэгцээд явж байтал осол болсон. Уг мөргөсөн машин хойноос урагш чиглэлтэй явж байсан. Би мөргүүлснээс хойш юм санахгүй байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-26-27/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.01.31-ний өдрийн 1893 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Э.Оийн биед баруун хөлийн шилбэ ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл болно. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно” гэжээ /1 дүгээр хавтас, хх-98/,
Гэрч Б.Биндэръяагийн: “2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 22 цаг өнгөрч байхад нөхөр Р.Батзаяагийн хамтаар 83-03 УНП улсын дугаартай Камри маркийн автомашинтай уг машиныг Батзаяа бариад Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн эцсийн буудлын тэнд хойноос урагш чиглэлтэй явж байтал хажуугаар асар хурдтай Т.Приус маркийн автомашин дайрчих гээд гарсан. Тэр машины номерыг хараад араас нь явж байтал урдаа явж байсан хар өнгийн машиныг мөргөөд зугтаад явсан. Араас нь явтал нилээн урд юм мөргөөд зогссон байсан. Очих үед жолооч талаас нь буюу баруун урд хаалганаас хүн гараад явган шууд зугтаагаад яваад өгсөн. Машинаас буугаад иртэл замын баруун урд талд эрэгтэй, эмэгтэй 2 мөргүүлсэн газарт хэвтэж байсан. Би өөрийн утсаар цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-56-57/,
Гэрч З.Нын: “...2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ...О 21 цаг 30 минутын орчим ирсэн. ...22 цаг 25 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн “Тогтох” хүнсний дэлгүүрийн зүүн замыг зүүнээс баруун чиглэлтэй зам хөндлөн гараад замын баруун талд явган хүний замаар дээшээ эргээд алхах үед би нөгөө хоёрынхоо урд, харин миний ард эхнэр Г, дүү О алхаад явж байтал урдаас ирж явсан машин миний баруун гарыг шүргэх шиг болсон. Тэгээд л ард тас няс гээд л явчихсан. Хартал хажуугаар өнгөрч явсан автомашин миний хойно явсан эхнэр Г, дүү О нарыг мөргөөд газарт унагаасан. Мөргөсөн машин хажууд нь зогсож байсан. Би гүйж очоод замын баруун талд хэвтэж байсан эхнэрээ таттал ухаангүй байсан. Түүний цаана дээшээ хараад хэвтэж байсан Оийг таттал “баруун хөл эвгүй болчихлоо” гээд ёолоод байсан. Тэнд явсан эхнэр нөхөр 2 цагдаа, эмнэлэг дуудсан. Би Оийг татчихаад эргээд мөргөсөн машин руу хартал машины жолооч талаас нь Г, нөгөө жолоочийн эсрэг талаас нь буюу зүүн гар талаас нь Б бууж ирсэн. Би тэр хоёрыг машинаасаа бууж ирэх үед нь 1-2 метр зайнаас харсан болохоор сайн харсан. Би эхнэр дээрээ очоод толгойг нь өндийлгөөд тэвэрч суугаад харахад машин барьж явсан Г зугтаагаад яваад өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-61/,
Иргэний нэхэмжлэгч Б.Пын: “2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 22 цаг 25 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн “Тогтох” ХХК-ийн хүнсний дэлгүүрийн зүүн замд 73-42 УБА улсын дугаартай автомашин шүргэж зугтаасан гэх ослоос болж миний эзэмшлийн 15-37 УБН улсын дугаартай Т.Аква маркийн автомашинд шууд зардал 65.000 төгрөг, шууд бус зардал 200.000 төгрөг, нийт 265.000 төгрөгийн хохирол учирсан байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-29/,
Иргэний хариуцагч Г.Эрдэнэгэрэлийн: “2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 22 цаг 25 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн “Тогтох” ХХК-ийн хүнсний дэлгүүрийн зүүн замд гарсан осолд холбогдсон 73-42 УНА улсын дугаартай Т.Приус маркийн автомашин миний эзэмшлийнх юм. Энэ машиныг 2018 оны 7 дугаар сард зээлээр авсан. Одоо энэ машин “Бүрэн Фананис” ББСБ-н нэр дээр байгаа. Энэ машиныг би унаж хэрэглэдэг. Гэхдээ тухайн өдөр аав Г надад “машин хэрэгтэй байна” гээд надаас зөвшөөрлийн дагуу аваад явсан. Ямар нөхцөл байдалд осол гарсныг би мэдэхгүй байна. Харин энэ ослоос болж миний машинд гэмтэл учирсан. Машиндаа үнэлгээ хийлгэхгүй, ямар нэгэн гомдол санал алга байна. Хохирсон хүмүүсийн төлбөр тооцооны асуудлыг би хариуцахгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-50/,
Гэрч Ч.Бгийн: “2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ...Г.Мөнхчулуун, Төмөрбаатар, Сандаг, Баярсайхан, Г, М бид хэд ...нэг шил 0,75 литрийн архи уугаад тэндээсээ шууд Г, Сандаг нарын машинд хуваагдаж суугаад Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их наранд байх хуучин хамт ажиллаж байсан Батмягмарын гэрт нь 17 цаг өнгөрч байхад очсон. Бид хэд 3 шил том архи орой 22 цаг болтол уусан. Г архи уусан. Тэгэхээр нь эрүүл байсан Сандаг Ггийн Т.Приус маркийн автомашиныг гудамжнаас Батмягмарын хашаа руу нь оруулж тавиад машиныг нь түгжээд түлхүүрийг гэрийн эзэн Батмягмарт “Г архи уусан байна” гээд хүлээлгэж өгсөн гэсэн. ...Г машинаа асаагаад хашаанаас гарч ирсэн. Г бид 2-т хандан “манай гэр 21-т байдаг, та 2 цаашаа такси бариад явчих” гэхээр нь Мийг арын суудал дээр суулгаад би өөрөө жолоочийн хажуу талын суудал дээр Ггийн хажуугийн суудал дээр суугаад хөдөлсөн. Шууд засмал зам руу ороод явж байгаад удалгүй замын нэгдүгээр эгнээд явж байсан саарал өнгийн машины зүүн хойд буланг Г машиныхаа баруун урд гуфер хэсгээр шүргээд цааш явсан. Тэгэхээр нь би Гд “машин мөргөчихлөө, зогсооч” гэж хэлтэл зогсохгүй цааш яваад холдоогүй замын баруун гар талд хөвөөн дээр байсан 2 хүнийг мөргөөд өнгөрөөд зогссон. “Яаж байна аа” гэж хэлтэл Г шууд машинаас буугаад хаалгаа онгойлгоод хаяад явахаар нь би буугаад машины хойд талаар тойроод жолооч тал руу иртэл Г зугтаагаад яваад өгсөн байсан. Тэнд байсан нэг хүн “наад машин чинь хөдлөөд байна” гэхээр нь би зүүн мөрөөрөө хаалганы багана руу тулаад тоормос дээр гишгээд машиныг нь унтраах гэтэл чадаагүй. Баруун хөлөө гацаагаад авч чадахгүй байтал тэнд байсан нэг хүн нь унтраасан. Би машин барьж яваагүй талаараа хэргийн газар дээр очсон цагдаа нарт тухайн үед хэлсэн. Машин барьж хүн мөргөчихөөд ослын газраас зугтаагаад явсан байж одоо болохоор Г “би машин барьж яваагүй” гээд байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-53-54/,
Гэрч Э.Сандагдоржийн: “...Ажлын гаднаас хөдлөөд Батмягмарын гэрт очих үед Г өөрийнхөө машиныг бариад очсон. Тэгэхэд архи уугаагүй байсан. Харин айлд очоод архи уугаад халчихсан. ...Дараа нь би Батмягмарт “Ггийн машиныг битгий өөрт нь өгөөрэй, архи уусан болохоор машиныг нь өгөөд хэрэггүй” гэж хэлээд автомашиныг хашаанд оруулж тавиад түрхүүрийг Батмягмарт өгсөн. ...Г мөн явлаа гээд гарсан. Гг машиныхаа түлхүүрээ аваад гарсан байсныг би мэдээгүй. ...Намайг Батмягмарынхаас гараад явж байтал Их Нарангийн уулзварын автобусны буудал дээр осол гарсан байсан. Осол болсон газар очоод хартал Б машины хажуу талд цагдаа нартай байж байсан. Харин Г алга байсан. Ггийн 73-42 улсын дугаартай автомашин осолд орсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-63/,
Гэрч Г.Мийн: “...22 цаг болтол архи ууж байгаад нилээн муудаад гэрээс нь Бгийн хамтаар гарсан. Мягмарсүрэнгийн хашаанд оруулаад тавьсан байсан Т.Приус маркийн машинаа асаасан Г сууж байсан. Г бид 2-т хандан “би 21 орно, та 2 суугаад дөхчих, цаашаа такси бариад явчих” гэсэн. “Чи зүгээр үү” гэж асуутал “зүгээрээ суучих” гэж хэлсэн. Би арынх нь суудал дээр, Б жолоочийн хажуу талын урд суудал дээр суугаад Г машин бариад хөдөлсөн. Би жаахан яваад зүйрмэглэсэн байсан. Тэгтэл нойрон дунд Б “Г чи машин шүргэчихлээ” гэж хэлж байсан. ...Тэгээд удалгүй машин зогсоод Б намайг татаад “Г зугтаагаад явчихлаа” гээд байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-65/,
Гэрч Г.Мөнхчулууны: “...Тэдний гэрт архи ууж байхад Г архи уусан. Сандаг Ггийн Т.Приус маркийн автомашиныг гудамжнаас Мягмарсүрэнгийн хашаа руу оруулж тавиад түлхүүрийг Мягмарсүрэнд өгсөн. ...Ггийн машин ухраад байсан. Хартал Г машинаа барьсан жолооч талын цонх нь онгорхой байсан. ...М ард нь суугаад Б жолоочийн хажуугийн урд суудал дээр суугаад хөдлөөд яваад өгсөн. ...Би гэрт ороод Мягмарсүрэнгээс “Г архи уусан байхад яагаад машины түлхүүрийг нь өгсөн юм бэ” гэхэд “Г уурлаад би юмаа мэдэж байна, чамд хамаагүй” гээд авсан гэж байсан. ...Ггийн машин юм мөргөөд зам дээр зогсож байсан. Буугаад очтол Б машины гадаа харин М машины хойд суудал дээр унтаж байсан. Машин барьж явсан Г зугтаагаад алга болсон байсан. Тухайн үед Бгаас юу болсон талаар асуухад “Г машин мөргөөд, мөн хүн мөргөөд, өөрөө машинаа хаяад зугтаагаад яваад өглөө” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-67/,
Мөрдөгчийн 2019.02.22-ны өдрийн 23 дугаар магадлагаанд: “1. 73-42 УНА улсын дугаартай Т.Приус маркийн автомашины жолооч Ч.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.5-а,б,г-д заасан “a/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;... г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 2. 15-37 УБМ улсын дугаартай Т.Аква маркийн автомашины жолооч Х.Ганбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3. Явган зорчигч А.Г, Э.О нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 4. 3ам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэжээ /1 дүгээр хавтас, хх-69/,
Авто тээврийн үндэсний төвийн шинжээчийн 2019.02.04-ний өдрийн 5464 дүгээр дүгнэлтэд: “1. 7342 УНА улсын дугаартай Т.Приус автомашин нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна. 2. Уг автомашин нь урд гупер баруун хэсэг хонхойж будаг нь зурагдсан, зүүн крыло хонхойсон, зүүн болон баруун толь гадна гэр байхгүй, урд салхины шил баруун хэсэг хагарч бяцарсан, капот баруун тал хонхойсон, дугаарын гэрэл зүүн тал асахгүй, зүүн урд хол, ойрын гэрэл асахгүй байлаа. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 0 cd, баруун талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 1500cd, байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. 3. Уг автомашины урд гупер баруун хэсэг хонхойж будаг нь зурагдсан, зүүн крыло хонхойсон, урд салхины шил баруун хэсэг хагарч бяцарсан, капот баруун тал хонхойсон, дээрх эвдрэл гэмтлүүд нь тухайн ослын үед үүссэн учир осол гарахад нөлөөлөхгүй болно. Дугаарын гэрэл зүүн тал асахгүй, зүүн урд хол, ойрын гэрэл асахгүй байгаа нь ослын өмнө болон ослын дараа үүссэнийг тодорхойлох боломжгүй. 4. Хэрэв нөлөөлөх бол зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 0 cd, баруун талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 1500 cd, байгаа нь үзэгдэх хязгаарлагдах байдлаар нөлөөлнө...” гэжээ /1 дүгээр хавтас, хх-72-77/,
Шинжээчийн 2019.04.09-ний өдрийн 202 дугаар дүгнэлтэд: “1. ...Тоёота Приус маркийн 73-42 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал, стандарт хангахгүй байна гэсэн дүгнэлт гаргасан байна. 2. Техникийн бүрэн бүтэн байдал нь ослын өмнө болон ослын үед, ослын дараа үүссэнийг тодорхойлох боломжгүй. ...4.Тоёота Приус маркийн 73-42 УНА дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.3, 3.5-а,б,г-д заасан заалтуудыг зөрчсөн байна. 5. Тоёота Акуа маркийн 15-97 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна. 6.Явган зорчигч А.Г, Э.О нар нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.12. Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах; заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...8. 3ам тээврийн осол нь замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна. ...10. Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэснийг зөрчсөн үндэслэл байх учраас явган зорчигч ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүрэгтэй. 11.Зам тавьж өгөх этгээд нь Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу зам тавьж өгөх үйлдлийг зөв гүйцэтгэсэн бол зам тээврийн осол гарах шалтгаан тогтоогдохгүй байна...” гэжээ /1 дүгээр хавтас, хх-210-212/,
Шүүгдэгч Ч.Ггийн яллагдагчаар өгсөн: “...23 цаг хүртэл Батмягмарынд байсан. Бид хэд 0,75 литрийн 2 шил архи, 1 жижиг шилтэй архи уусан. Би ч тэр архинаас уусан. Тэр үед би архи уусан байсан болохоор жолооч Сандагдорж миний машиныг гудамнаас Батмягмарын хашаанд оруулж тавьсан. Архи ууж байгаад машиныхаа түлхүүрийг Сандагдоржоос авсан. Батмягмар “чи архи уусан болохоор түлхүүрээ үлдээчих” гэхээр нь би “үгүй” гэж хэлсэн. ...Би өөрийнхөө машиныг түлхүүрээрээ онгойлгоод арын хаалгаар Мийг суулгах үед араас гарч ирсэн Б жолооч талын хаалгаар ирээд руль дээр суучихсан. Тэгээд надад “чи түлхүүрээ өгчих” гэхээр нь би түлхүүрээ Бд өгөөд машины жолоочийн эсрэг талын урд суудалд суусан. Б машин асаагаад хөдлөөд хашаанаас гарсан. Гараад засмал зам руу нийлээд урагшаа 100 орчим метр яваад нэг хар өнгийн жижиг суудлын автомашин шүргээд цаашаа 300 орчим метр яваад замын хажууд явж байсан 2 хүнийг мөргөөд зогссон. Би Бд “наадах асуудлаа чи өөрөө шийдээрэй” гэж хэлээд машинаасаа буугаад алхаад шууд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-148-149/,
“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019.01.21-ний өдрийн 12716540 дүгээр автомашин техникийн үнэлгээний тайланд “15-37 УБМ улсын дугаартай Toyota Aqua маркийн тээврийн хэрэгслийн шууд зардал 65.000 төгрөг, шууд бус зардал 200.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн 265.000 төгрөг” гэжээ /1 дүгээр хавтас, хх-94-95/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас, хх-3-12/, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-13, 14-15/, гэрч Г.Эрдэнэгэрэлийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-48/, гэрч М.Оюунсүрэнгийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-55, 204-205/, хохирогч А.Г, Э.О нарын өвчний түүх /1 дүгээр хавтас, хх-101-118, 119-129/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-130, 137/, мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хавтас, хх-140/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас, хх-150/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтас, хх-158/, гэрч Д.Төмөрбаатарын мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-199/, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны тодорхойлолт /1 дүгээр хавтас, хх-231/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-159/, банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтас, хх-233-240/, хохирлын баримтууд /1 дүгээр хавтас, хх-175-181, 184-190, 226-229/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 8 хуудас хохирлын баримт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн хохирол төлсөн, шүүгдэгчийн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар 4 хуудас баримтыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул гэм буруутайд тооцуулах саналтай. Хэрэгт авагдсан баримтаар хохирол төлөгдсөн. Хохирогч Гийн гэм хор арилаагүй. Хохирлын баримтыг үндэслэж шүүх шийдэх байх. Иргэний нэхэмжлэлийг гаргуулах саналтай” гэж,
хохирогч нарын өмгөөлөгч “Хэрэг тогтоогдсон гэж үзэж байна. Явган зорчигч нар гарц, гарамгүй хэсгээр явж байсан буруутай. Шүүгдэгч согтуугаар жолоо барисан. 2 талын буруутай үйлдэл байгаа. Хэрэгт авагдсан баримттай хохирол төлөгдсөн. Нотлох баримтын шаардлага хангасныг гаргаж, хангаагүй зардлыг жич нэхэмжлэх эрхийг зааж өгнө үү” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Уучлалт гуйж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Машин барисан эсэх дээрээ эргэлзээтэй байсан гэж шүүгдэгч хэлдэг. Хүмүүс барисан гээд байгаа учраас гэм буруугаа хүлээж байна. 828.000 төгрөгийн хохирол төлөгдсөн. 1.5 сая төгрөгийн баримт авагдсан. 244.044 төгрөгийн үлдэгдэл байгаа. Машины хохирол байгааг зөвшөөрч байгаа. Гэрч Төмөрбаатарын мэдүүлэг, техникийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд эргэлзээтэй байгааг ахнаарч үзнэ үү” гэж,
шүүгдэгч “Миний буруу. Хохирлоо төлж барагдуулна” гэж тус тус дүгнэлтээ танилцуулав.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ч.Г согтуурсан үедээ 2019 оны 01 дүгээр сарын 17-ны 22 цаг 25 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн “Тогтох” ХХК-ийн хүнсний дэлгүүрийн зүүн замд Тоёота Приус маркийн 73-42 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас Тоёота Акуа маркийн 15-37 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүргэж, явган зорчигч А.Г, Э.О нарыг мөргөж, А.Гийн эрүүл мэндэд хүнд, Э.Оийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч А.Гийн “...О бид 2 бараг зэрэгцээд явж байгаад машинд мөргүүлсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-20-21, 23/, шүүх эмнэлгийн 2272 дугаар “1. А.Г-н биед дух, зовхи, өвдөгний няцарсан шарх, цээжний баруун талын 3,4,5,6,7,8,9,10 дугаар хавирганы хугарал, цээжний хөндий дэх шингэн, уушгины няцрал зэрэг гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /1 дүгээр хавтас, хх-100/, хохирогч Э.Оийн “...зам хөндлөн гараад шороон зам руу орох үед осол болсон. Г эгч бид 2 бараг зэрэгцээд явж байтал осол болсон. Уг мөргөсөн машин хойноос урагшаа чиглэлтэй явж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-26-27/, шүүх эмнэлгийн 1893 дугаар “1. Э.Оийн биед баруун хөлийн шилбэ ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл болно...” гэх шинжилгээ /1 дүгээр хавтас, хх-98/, иргэний нэхэмжлэгч Б.Пын “...миний эзэмшлийн 15-37 УБН улсын дугаартай Т.Аква маркийн автомашинд шууд зардал 65.000 төгрөг, шууд бус зардал 200.000 төгрөг, нийт 265.000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-29/, гэрч Ч.Бгийн “...Г архи уусан. ...Г машинаа унаад хашаанаас гарч ирсэн. ...замын нэгдүгээр эгнээд явж байсан саарал өнгийн машины зүүн хойд буланг Г машиныхаа баруун урд гуфер хэсгээр шүргээд цаашаа явсан. ...цаашаа яваад холдоогүй замын баруун гар талд хөвөөн дээр байсан 2 хүнийг мөргөөд өнгөрөөд зогссон. ...Г шууд машинаасаа буугаад жолооч талын хаалгаа онгойлгоод хаяад явахаар нь би араас нь буугаад машины хойд талаар тойроод жолооч тал руу иртэл Г зугтаагаад яваад өгсөн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-53-54/, гэрч Б.Биндэръяагийн “...хажуугаар асар хурдтай Т.Приус маркийн автомашин дайрчих гээд гарсан. Тэр машины номерыг хараад араас нь явж байтал урдаа явж байсан хар өнгийн машиныг мөргөөд зугтаад явсан. Араас нь явтал нилээн урд юм мөргөөд зогссон байсан. Араас нь очих үед жолооч талаас нь буюу баруун урд хаалганаас хүн гараад явган шууд зугтаагаад яваад өгсөн. Машинаас буугаад иртэл замын баруун урд талд эрэгтэй, эмэгтэй 2 мөргүүлсэн газарт хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-56-57/, гэрч З.Нын “...машин миний баруун гарыг шүргэх шиг болсон. Хажуугаар өнгөрч явсан автомашин миний хойно явсан эхнэр Г, дүү О нарыг мөргөөд унагаасан. ...мөргөсөн машин руу хартал машины жолооч талаас нь Г ...бууж ирсэн, зугтаагаад яваад өгсөн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-61/, гэрч Э.Сандагдоржийн “...Г айлд архи уугаад халчихсан. ...Г машинаа асаагаад гараад явчихсан байсан. ...Г алга байсан. Ггийн 73-42 улсын дугаартай автомашин осолд орсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-63/, шинжээчийн “...4. Тоёота Приус маркийн 73-42 УНА дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” 12.3-т заасан “ Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” 3.5-а,б,г-д заасан “а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлэгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, гэрийн хаяг утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 5. Тоёота Акуа маркийн 15-97 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Монгол улсын замын хөдөлгөөний ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна. 6. Явган зорчигч А.Г, Э.О нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12. Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах; заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...8. 3ам тээврийн осол нь замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна. ...10. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэснийг зөрчсөн үндэслэл байх учраас явган зорчигч ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүрэгтэй. 11. Зам тавьж өгөх этгээд нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу зам тавьж өгөх үйлдлийг зөв гүйцэтгэсэн бол зам тээврийн осол гарах шалтгаан тогтоогдохгүй байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтас, хх-210-212/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас, хх-4, 5-6, 7-12/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Ч.Ггийн согтуурсан үедээ Тоёота Приус маркийн 73-42 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа явган зоригч А.Г, Э.О нарыг мөргөж, А.Гийн эрүүл мэндэд хүнд хохирол, Э.Оийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Пын тээврийн хэрэгсэлд 293.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учруулсан болгоомжгүй үйлдэл, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэж, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч Ч.Гг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч А.Гийн эрүүл мэндэд хүнд, хохирогч Э.Оийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Пын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 293.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь тогтоогдлоо.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч А.Гт 362.390 төгрөг, хохирогч Э.От 458.650 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Пд 293.000 төгрөг, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтаар хохирогч нарт нийт 471.316 төгрөгийн төлөгдвөл зохих хохирол тогтоогдсоноос шүүх хуралдааныг хохирол төлөхөөр завсарлуулснаар хохирогч А.Г, Э.О тус бүрд 1.000.000 /нэг сая/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Пд 293.000 төгрөгийг банкаар шилжүүлсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар “Хохирлоо авсан, гомдол саналгүй” гэснийг үндэслэн шүүгдэгч Ч.Гг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч нарын нэхэмжлэлийн шаардлагаас шатахууны зардлын 15 ширхэг баримт буюу 237.000 төгрөгийн баримтыг хэрэг гарсан цаг хугацаа болон энэ хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамааралгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Түүнчлэн хохирогч нар “Нэхэмжлэх зүйлгүй” гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд мэдүүлсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх гэм хор бүрэн арилаагүй буюу хохирогч нарт учирсан гэмтэл бүрэн эдгэрээгүй байгаа байдал, тэдэнд эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзсэн тул цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг болохыг тогтоолд дурдаж байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Ч.Ггийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлэх саналтай” гэж,
хохирогч нарын өмгөөлөгч “Хохирогч тус бүр 1.000.000 төгрөг авсан. Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн талаар маргаагүй. Эхнэр нь хавдартай, 10 настай хүүхэдтэй. Хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү. Хохирогч нарын цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү” гэж,
шүүгдэгч “Хийсэн үйлдэлдээ би буруутай, хохирлыг төлсөн. Хохирогч нарын цаашид гарах эмчилгээний төлбөрийг төлөхөөр тохиролцсон байгаа” тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ аюул саад тохиолдоход тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь болгоомжгүй, 27.11 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь санаатай тус тус үйлдэгддэг, явган зорчигч нар зохих буруутай байсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учирсан, тээврийн хэрэгсэлд 265.000 төгрөгийн хохирол учирсан, хохирол бүгд төлөгдсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар “Гомдолгүй” гэх, гэмтэл бүрэн эдгэрээгүй байгаа/, шүүгдэгчийн хувийн байдал /эхнэр нь хорт хавдартай, 10 настай хүүхэдтэй, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага/-ыг тус тус харгалзан шүүгдэгч Ч.Г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг үндэслэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Ч.Ггийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, тухайн зүйл, хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрх ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлсийг үндэслэн шүүгдэгч Ч.Гд 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.
Мөн дээрх байдлаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Ч.Гд тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д тус тус зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ч.Гд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 4 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ч.Г урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Чинчулууны Гг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэж, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Ч.Ггийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, 2.5-д зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх талаар хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гг 2.700.000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ч.Гд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 4 ширхгийг хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Ггийн жолоочийн үнэмлэх шүүхэд шилжин ирээгүй, Ч.Г урьдчилан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Хохирогч А.Г, Э.О нар цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР