Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2024/01957

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 04 210/МА2024/01957

 

 

гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/03209 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч:

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: 49,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 нь *******ын эзэмшлийн Хаан банк дахь ******* дугаартай дансанд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 49,000,000 төгрөгийг Лицензийн төлбөр төлөөд удаахгүй буцааж өгнө, түр зээлээч гэж хүссэний дагуу зээлүүлсэн. ******* нь түүнээс хойш удахгүй мөнгө орж ирэхээр төлнө, өгнө гэдэг боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Уг мөнгийг нөхөр *******ийн найз н.*******аас зээлж авч өгсөн бөгөөд ******* өгөхгүй болохоор нь нөхөр бид 2 төлсөн. Иймд *******оос 49,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 гийн нөхөр ******* бид хоёр *******тай хамтарч уул уурхайн бизнес хийх талаар ярилцаж, үүнтэй холбоотойгоор ******* нь биднээс үйл ажиллагаагаа явуулахын тулд түүний хувийн хэрэгцээнд 50,000,000 төгрөг төлөхийг шаардсан. Улмаар ******* нь *******ын компанийн эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулах зорилгоор 49,000,000 төгрөгийг *******т төлөхөөр болсон.

2.2 ******* нь Хаан банкны данс байхгүй байсан учир түүний эхнэр нь ******* руу шилжүүлэх 49,000,000 төгрөгийг миний данс руу хийсэн бөгөөд үүнээс 46,000,000 төгрөгийг нь *******ын данс руу тухайн үед нь шууд шилжүүлж, үлдсэн 3,000,000 төгрөгийг гийн нөхөр *******, ******* бид 3 хувааж хэрэглэсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******оос 49,000,000 төгрөгийг гаргуулж, д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402,950 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 402,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд. Гэтэл анхан шатны шүүх нь нэхэмжлэгч нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон түүнтэй холбоотой бусад үйл баримтад дүгнэлт хийлгүйгээр г нэхэмжлэгч гэж үзсэн нь үндэслэлгүй. Тодруулбал, хариуцагч *******оос нэхэмжилж буй 49,000,000 төгрөгийг хэрхэн, ямар үндэслэлээр шилжүүлэх болсон, тухайн мөнгийг шилжүүлэх хүсэл зоригийн илэрхийллийг бүрэн тодорхойлж чадаагүйн улмаас шаардах эрхтэй этгээд мөн эсэх талаар дүгнэлт хийж чадаагүй.

4.2 Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгч болон хариуцагч хэн аль нь нэгнээ огт таньдаггүй талаар санал нийлдэг. Өөрөөр хэлбэл, тэдний хооронд аливаа гэрээ байгуулагдах хүсэл зоригийн илэрхийлэл огт байгаагүй. Харин гийн нөхөр болох *******тэй уул уурхайн лицензийн төлбөр төлөх асуудлаар холбогдож түүнээс төлбөрийг авсан байдаг. Тодруулбал, ******* болон *******, ******* нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн. Үүний дагуу үүргээ гүйцэтгэхдээ ******* нь өөрийн эхнэр гийн дансаар дамжуулсан. ******* болон *******, ******* нарын хооронд байгуулагдсан аливаа гэрээний үүргийн гүйцэтгэлийг тухайн гэрээний оролцогч биш этгээд болох нь шаардах эрхгүй.

Мөн нь *******өөс аливаа хэлбэрээр итгэмжлэл аваагүй тул шаардах эрхтэй этгээд биш. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаад байгаа юм уу, эсхүл нэхэмжлэгч нь гуравдагч этгээдтэй хамтран ажиллах гэрээний төлбөрөө *******ын дансаар дамжуулан төлөөд байгаа юм уу гэдгийг ******* болон ******* нарын хэлцлийн гол зорилгыг тодорхойлж байж тогтоох боломжтой.

4.3 ******* нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө ...2019 оны үеэс лицензэд хөрөнгө оруулж ашиг олох үйл ажиллагаа яригдаж эхэлсэн, ...*******тай 3 удаа уулзаж байсан..., ...ын лиценз Гурван булагт байдаг гэдгийг би мэднэ..., ...алтны лиценз байсан..., ....уул уурхайн лицензтэй талбайд очиж үзсэн... гэж мэдүүлдэг. Үүнээс үзэхэд ******* нь хамтран ажиллах гэрээний төлбөрийг *******ын дансаар дамжуулан өгсөн нь тогтоогддог.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Хүсэл зоригийн илэрхийлэл байсан тул ******* болон нар нь хоорондоо ярилцсаны үндсэн дээр Д.Мөнхболдод 49,000,000 төгрөгийг зээлүүлэх шийдвэрийг гаргасан. Анхнаасаа зээлэх зорилготой, зээлийн харилцаа байсан. *******той уулзаж хэрэв тухайн зээл бүтсэн тохиолдолд чамайг ажлын байраар хангана гэх зүйлийг ярьсан. Хариуцагч зээлийн гэрээ огт байгуулагдаагүй гэж үзэж байгаа шалтгаан нь гаас ******* руу маргаан бүхий 49,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ зээл гэх гүйлгээний утгаар хийсэн, ******* нь лиценз эзэмшигч ******* гэх хүн рүү ******* гэх гүйлгээний утгаар 46,000,000 төгрөгийг шилжүүлсэн юм.

5.2 Мөн хариуцагч нь *******ыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасны дагуу анхан шатны шүүх *******аас гэрчийн мэдүүлэг авахад *******ийг огт танихгүй, *******той ажил хэргийн харилцаатай учир надад мөнгө өгдөг, би *******оос 46,000,000 төгрөг авсан нь үнэн гэж хэлдэг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч нь хариуцагч *******од холбогдуулан 49,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн агуулгаар тодорхойлсон. Хариуцагч нь шаардлагыг талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, бусадтай байгуулсан хамтран ажиллах гэрээний үүрэг гэж үгүйсгэн, маргасан.

4. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон.

4.1 гаас 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөг, мөн өдөр 20,000,000 төгрөг, мөн өдөр 9,000,000 төгрөг, нийт 49,000,000 төгрөгийг Зээлэв гэх гүйлгээний утгатайгаар *******од шилжүүлсэн. /хх 4, 14/

5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийн талууд хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлсэн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэх бөгөөд мөн зүйлийн 40 дүгээр зүйлд тухайн хүсэл зоригийн илэрхийлэл болсон хэлцлийн хүчин төгөлдөр байх нөхцөлийг тодорхойлсон. Харин тухайн хүсэл зоригийг тайлбарлах аргыг мөн хуулийн 41 дүгээр зүйлд заасан.

5.1 Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ хэдийгээр зээл гэж тодорхойлсон боловч хэрэгт авагдсан банк дахь мөнгөн шилжүүлгийн гүйлгээний утга хэсэгт зээлэв гэж бичсэн нь, мөн гэрч *******ын *******оос мөнгө авсан гэх мэдүүлэг болон Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 33а/4250 дугаар албан бичиг нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх хүсэл зоригийг бүрэн нотолж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл баримтаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх дээрх нотлох баримтаар талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

6. Харин хэрэгт авагдсан нотлох баримтаар нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нийт 49,000,000 төгрөгийг *******од шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Нэхэмжлэгч нь уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас буцаан шаардсан нь нэхэмжлэлийн шаардлага болжээ. Энэ тохиолдолд хариуцагч нь тухайн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан төлөх учиргүй гэх татгалзал болон үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй. Гэтэл хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмын дагуу уг татгалзал болон үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй байна.

7. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.

7.1 Талуудын хооронд гэрээний харилцаа болон хоёр талын үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн шаардлагыг үндэслэн түүний буцаан шаардах эрхийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлно. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь татгалзлаа баримтаар нотлоогүй тул түүнийг 49,000,000 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх тул нэхэмжлэгч нь мөн зүйлд зааснаар хариуцагчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгө болох 49,000,000 төгрөгийг түүнээс буцаан шаардах эрхтэй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан нь шийдлийн хувьд үндэслэлтэй тул хариуцагчийн ...нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах, шаардах эрхгүй гэх гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/03209 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 281 дүгээр зүйлийн 281.1 гэснийг 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 403,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

М.БАЯСГАЛАН