Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 27

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул

            Улсын яллагч Г.Мөнхболд

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл

Шүүгдэгч И.Э нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Харчуу овогт И.Э холбогдох 1839000000253 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 04 сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Баянмөнх суманд  настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, Харчуу овогт И.Э .

              Шүүгдэгч И.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын малыг хулгайлсан” гэмт хэрэгт холбогджээ.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

1.Шүүгдэгч И.Э нь Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3 дугаар багийн нутаг “Цагаан нуур” гэх газраас 2018 оны 06 сарын 02-ны орой Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат иргэн Р.Б 1 тооны адууг хулгайлж 1.200.000 төгрөгийн,

2.Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3 дугаар багийн нутаг “Данжаа нуруу” гэх газраас 2017 оны 10 сарын 20-ны орчимд тус сумын харьяат иргэн С.О 1 тооны адууг хулгайлж 1.300.000 төгрөгийн,

3.Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3 дугаар багийн нутаг “Талын нүх” гэх газраас 2018 оны 08 дугаар сарын орчимд тус сумын харьяат иргэн Э.П  эзэмшлийн 1 тооны үнээг хулгайлж 1.300.000 төгрөгийн,

4.Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3 дугаар багийн нутаг “Баянцагааны зүүн тал” гэх газраас 2018 оны 05 дугаар сарын орчимд тус сумын харьяат иргэн Ж.П эзэмшлийн 1 тооны гүү, 1 тооны даага хулгайлж нийт 1.700.000 төгрөгийн,

5.Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3 дугаар багийн нутаг “Тардаг” гэх газраас 2017 оны 08 дугаар сард өөрийн эзэмшлийн Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй “Хайрхан” маркийн шар өнгийн мотоциклийг ашиглан тус сумын харьяат иргэн Ж.П 1 тооны адууг хулгайлж 1.200.000 төгрөгийн

6.Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2 дугаар багийн нутаг “Шагшуурга” гэх газраас 2018 оны 6 дугаар сард өөрийн эзэмшлийн Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй “Хайрхан” маркийн шар өнгийн мотоциклийг ашиглан тус сумын харьяат иргэн Б.Э  1 тооны адууг хулгайлж 800.000 төгрөгийн буюу бусдад нийт 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:

1. Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3 дугаар багийн нутаг “Цагаан нуур” гэх газраас 2018 оны 06 сарын 02-ны орой Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат хохирогч Р.Б 1 тооны адууг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Хохирогч Р.Б 2019 оны 03-р сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх 2018 оны зун Хэнтий аймгийн Баянхутаг суманд “Ар шанд” гэх газар зусаж байсан. Манай зусаж байсан нутаг нь Баянмөнх, Баянхутаг сумдын зааг нутагт байдаг. Манай адуу Баянмөнх сумын 3-р багийн нутаг “Хүн цагаан” гэх газраар бэлчдэг. Манайх 2018 оны 06-р сарын 10-даар Хонгор азаргатай адуунаас ам руугаа харсан давхар саран тамгатай, 10 настай хонгор зүсмийн гүү хулгайд алдсан. Хонгор гүүгээ хулгайд алдсаны дараа ойр орчмын нутгаараа эрж хайсан боловч ямар нэгэн сураг чимээ гараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/

- Гэрч Г.Г 2018 оны 10-р сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх тэр үед хонгор азаргатай адуунаас хонгор гүү алдсан. Тамга нь амаадаа харсан давхар саран тамга байсан. Тэр адууг 2018 оны 06-р сарын эхээр алдсан. Яг он сараа сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/

- Гэрч И.Э 2018 оны 10-р сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2018 оны 06 сарын 02-ны орой Баянмөнх сумын 3 дугаар багийн нутаг “Цагаан нуур” гэх газраас хонгор азаргатай адуунд байсан хонгор гүүг хулгайлж, гэрийнхээ гадаа ажилласан. Махыг нь Хэнтий аймагт аваачиж зарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/

- 2018 оны 11-р сарын 19-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ний 124 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-р хуудас/

- Яллагдагч И.Э 2019 оны 01-р сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2018 оны 5, 6 сард шиг санагдаж байна. Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3 дугаар баг хөдөө хэсэг “Цагаан нуур” гэх газарт манай нутгийн Базардарь хүний хонгор азаргатай адуу бэлчиж байхаар нь Хонгор зүсмийн гүүг салгаж туугаад өөрийн гэр рүүгээ авч явсан. Тэгээд гэртээ очоод уг морийг хашиж бариад ганцаараа ажилласан. Тэгээд махыг нь өөрийн ХЭА улсын дугаартай приус-11 маркийн машинд ачаад Хэнтий аймгийн төвд чейнжид зарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26-р хуудас/

-Шүүгдэгч И.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3 дугаар багийн нутаг “Цагаан нуур” гэх газраас 2018 оны 06 сарын 02-ны орой Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат хохирогч Р.Б 1 тооны адууг хулгайлсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2.Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3 дугаар багийн нутаг “Данжаа нуруу” гэх газраас 2017 оны 10 сарын 20-ны орчимд тус сумын харьяат хохирогч  С.О  1  тооны   адууг   хулгайлж   1.300.000   төгрөгийн

хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Хохирогч С.О 2018 оны 10-р сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би адуугаа өдөр болгон харж хариулдаг, одоо өдрийг нарийн санахгүй байна. 2017 оны 10-р сарын 20-ны орчимд бүртгэх гээд очиход манай Хүрэн азаргатай адуунаас гурван хөлтэй ширээтэй гал тамгатай хээр зүсмийн хавчиг гүү алга болсон байсан. Манайд тийм адуу байдаг талаар болон намайг хайж байсан талаар тэр хавийнхан бүгд мэднэ” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/

- Хохирогч С.О 2019 оны 03-р сарын 09-ний өдөр дахин мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх 2017 оны намар Баянмөнх сумын 3-р багийн нутаг Баяндай гэх газар намаржиж байсан. Манай адуу Баянмөнх сумын 3-р багийн нутаг Данжаа нуруу гэх газар бэлчдэг. 2017 оны 10 сарын 20-ны үед Баянмөнх сумын 3-р багийн нутаг Данжаа нуруу гэх газраас Хүрэн азаргатай адуунаас 1 тооны хээр зүсмийн 6 настай, 3 хөлтэй ширээтэй гал тамгатай гүү хулгайд алдсан. Тухайн үедээ адуунаас сарнисан байна гэж ойлгоод цагдаад мэдэгдээгүй. Өөр адуунд нийлсэн байх гэж ойлгоод нэг их хайгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/

- Гэрч С.Б  2018 оны 10-р сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 10 дугаар сарын сүүлээр манай хүрэн азаргатай адуунаас нэг хээр гүү байдаггүй, усаар сарнисан юм байхдаа танай адуунд байна уу, ойр хавьдаа харж байгаараа гэж захиж байсан. Ер нь одоог болтол тэр адуугаа олсон гэж хэлээгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 37-38-р хуудас/

- Яллагдагч И.Э 2018 оны 11-р сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн:  “Би Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3-р баг “Хар нуур” гэх газарт эхнэр хүүхдүүдийн хамтаар мал маллаж амьдардаг юм. Би өөрийн малын А дансандаа бод, бог нийлсэн 700 гаран тооны малтай. Би 2017 оны 10 сарын дундуур шиг санагдаж байна. Яг өдөр судараа мэдэхгүй байна адуугаа хайж яваад цагаан нуур гэх газраас адуугаа олоод эргээд гэр рүүгээ харьж явах замдаа Баянмөнх сумын Дулаан баг “Данжаа нуруу” гэх газарт бэлчиж байсан манай багийн малчин С  ахын хүү О  хүрэн азаргатай адуунаас нь сэрээтэй галтай тамгатай хээр гүүг тасдаж аваад өөрийнхөө хээр азаргатай адуунд нийлүүлээд гэр рүүгээ туугаад аваад явсан. Тэгээд маргааш өглөө саахалт айлын Төмөрбат гэх хүнийг хамт 1 адуу ажиллаж өгөөч гэж гуйгаад гэрээсээ урагшаа 300 метр зайд С.О сэрээтэй галтай тамгатай хээр гүүг ажилласан. Тухайн үед би Төмөрбатад уг 1 тооны адууг хулгайн адуу гэж хэлээгүй. Миний өөрийн адуу байгаа юм гэж хэлээд ажиллуулсан. Тэгээд адуугаа ажиллачихаад тэр өдөртөө махаа өөрийн портер маркийн цэнхэр өнгийн ачааны машинд ачиж яваад Хэнтий аймгийн төвд чейнжэд зарсан. Тухайн үед би хэдэн төгрөгөөр худалдсанаа сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54-р хуудас/

- 2018 оны 11-р сарын 19-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 125 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-р хуудас/

-Шүүгдэгч И.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3 дугаар багийн нутаг “Данжаа нуруу” гэх газраас 2017 оны 10 сарын 20-ны орчимд тус сумын харьяат хохирогч С.О 1 тооны адууг хулгайлсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

3. Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3 дугаар багийн нутаг “Талын нүх” гэх газраас 2018 оны 08 дугаар сарын орчимд тус сумын харьяат хохирогч Э.П  эзэмшлийн 1 тооны үнээг хулгайлж 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Э.П  2018 оны 10-р сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх 2018 оны 06-р сард Баянмөнх сумын 3-р багийн нутаг “Талын нүх” газарт нутаглаж байхдаа бидэртэй хүрэн зүсмийн үнээгээ тугалтай нь хулгайд алдсан юм. Буруу талын чихэндээ шар ээмэгтэй үхэр байсан ээмгэн дээр нь байсан кодыг нь хараагүй, их догшин үхэр байсан. Ердөө ойртуулдаггүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65-р хуудас/

- Яллагдагч И.Э 2018 оны 11-р сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3 дугаар баг “Хар нуур” гэх газарт эхнэр хүүхдүүдийн хамтаар мал маллаж амьдардаг юм. Би өөрийн малын “А” дансандаа бод, бог нийлсэн 700 гаран тооны малтай. Би 2018 оны 06 сарын дундуур шиг санаж байна яг өдрөө сайн мэдэхгүй байна үхрээ татах гээд явж байхад манай үхэр “Талын нүх” гэх газраас ертөнцийн зүгээр хойшоо гол руу ус уух гээд цуваад явж байсан. Тэр үед үхэрт маань манай саахалт айлын Э.П гэх хүний бидэртэй хүрэн үнээ тугалтайгаа хамт гол руу цуваад явж байхаар нь би өөрийн үхрээ усанд оруулахгүйгээр Э.П хүрэн бидэртэй үнээг нь тугалтай хамт гэр рүүгээ өөрийн үхэртээ нийлүүлээд тууж аваачаад хашаанд хашиж орхиход тугал нь манай үхрийг дагаад бэлчээд явсан. Тэгээд би маргааш өглөө нь саахалт айлын Осгоны Б  гуйж Э.П гэх хүний бидэртэй хүрэн үнээг хамт ажиллаад махыг нь өөрийн цэнхэр өнгийн ачааны машины ард нь ачаад Хэнтий аймагт цахилгаан бойн дээр нэг чейнжид 400.000 төгрөгөөр худалдсан. Би тухайн үедээ О.Б дээр ажилласан 1 тооны үхрийг хулгай үхэр гэж хэлээгүй_ Миний үхэр байгаа юм гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 78-80-р хуудас/

- 2018 оны 11-р сарын 19-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 122 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71-р хуудас/

-Шүүгдэгч И.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3 дугаар багийн нутаг “Талын нүх” гэх газраас 2018 оны 08 дугаар сарын орчимд тус сумын харьяат хохирогч Э.П  эзэмшлийн 1 тооны үнээг хулгайлсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

4.Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3 дугаар багийн нутаг “Баянцагааны зүүн тал” гэх газраас 2018 оны 05 дугаар сарын орчимд тус сумын харьяат хохирогч Ж.П эзэмшлийн 1 тооны гүү, 1 тооны даага хулгайлж нийт 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Ж.П 2018 оны 09-р сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3-р багийн нутаг Өндөр хамар гэх газар хаварждаг. Манайх 2018 оны 4-р сард Баянмөнх сумын 3 багийн нутаг “Баян цагааны тал” гэх газраас 2 тооны адуу хулгайд алдсан. Тухайн үед манай нутгаар ногоо гараагүй байсан учир 7 хоногтоо 1 удаа адуугаа татдаг байсан юм. Би яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй. Ямар ч байсан 2018 оны 4 сард 2 тооны адуугаа хулгайд алдсан. 2 тооны адуугаа сарнисан байж магадгүй гэж бодоод ойр хавийн нутгаар эрж, хайсан боловч ямар нэгэн сураг гараагүй. Учраас хулгайд алдсан байна гэж ойлгосон” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91-р хуудас/

- Гэрч Д.Э  2018 оны 10-р сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 06 сарын 28-нд өдөр манай саахалт айлын И.Э нь над руу утсаар яриад 2 адуу хийлцээд өгөөчээ би мөнгийг нь өгье гэж хэлсэн. Тэгээд И.Э гэрт яваад очиход өөрөө нэг зээрд адуу унагаачихсан, сартай хонгор гүү, зээрд даага байсан би им тамгыг нь анзаарч хараагүй. Уг 2 адууг ажиллалцаад хөлсөнд нь 2 адууны гэдсийг нь авсан. ...Би ирээд бичиг мичигээ авсан юм уу гээд асуухад ах минь айх хэрэггүй гээд бичгээ харуулаад харин явах гээд яараад амжихгүй болоод таныг дуудлаа гэж хэлсэн. Тэгээд ч  өөрийнхөө  гэрийн  гадаа  ажиллаж  байсан  болохоор  би  янз  янзын  юм

бодоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93-р хуудас/

- Яллагдагч И.Э 2018 оны 11-р сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 06 сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3 багийн нутаг “Хүнхэрийн тал” гэх газар улсын дугааргүй өөрийн эзэмшлийн хайрхан нэртэй, шар өнгийн мотоцикльтой явж байсан. Гэтэл П  зээрд азаргатай адуу таарсан. Тэгэхээр нь даагатай гүүг нь өөрийнхөө адуутай нийлүүлээд хөөж яваад гэрийнхээ гадаа Э  нийлж ажиллаад аймгийн төв рүү эхнэр А хамт явж зарсан яг хэнд зарсанаа сайн санахгүй байна. Б-д  зарсан байх гэж бодож байна, хэдэн төгрөгөөр зарсан гэдгээ санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 110-112-р хуудас/

- 2018 оны 11-р сарын 19-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 121 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 100-р хуудас/

-Шүүгдэгч И.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3 дугаар багийн нутаг “Баянцагааны зүүн тал” гэх газраас 2018 оны 05 дугаар сарын орчимд тус сумын харьяат хохирогч Ж.П эзэмшлийн 1 тооны гүү, 1 тооны даага хулгайлсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

5. Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3 дугаар багийн нутаг “Тардаг” гэх газраас 2017 оны 08 дугаар сард өөрийн эзэмшлийн Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй “Хайрхан” маркийн шар өнгийн мотоциклийг ашиглан тус сумын харьяат хохирогч Ж.П 1 тооны адууг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Ж.П 2018 оны 10-р сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх 2017 оны намар 8 сарын сүүлээр Баянмөнх сумын 2-р багийн нутаг Тардаг гэх газар байсан буурал азаргатай адуунаас хээр зүсмийн гүү хулгайд алдсан. Уг гүү нь давхар саран тамгатай адуу байсан, гэхдээ тамга нь баалаад сайн танигдахааргүй болсон байсан. Гүү алдсан тухайн нутгийн хүмүүсээс ер нь асууж яваагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 122-123-р хуудас/

- Хохирогч Ж.П 2019 оны 03-р сарын 09-ний өдөр дахин мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх 2017 оны намар Хэрлэн голын урд талд Баянмөнх сумын 3-р багийн нутаг Хүрэн-Овоот гэх газар намаржиж байсан хэдий ч манай адуунууд Хэрлэн голын хойд талд Баянмөнх сумын 2-р багийн нутаг Тардаг гэх газар бэлчдэг байсан. Би хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан 2017 оны 8 сарын сүүлээр Баянмөнх сумын 2-р багийн нутаг Тардаг гэх газраас буурал азаргатай адуунаас 1 тооны хээр зүсмийн 7 настай, давхар саран тамгатай гүү хулгайд алдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 124-р хуудас/

- Гэрч Ж.М 2018 оны 10-р сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “ Би бичиг хийж өгсөн талаараа санахгүй байна. Манай багийн иргэд малын гарал үүслийн бичиг байнга авч байдаг. И.Э гэх хүний хулгай хийгээд явж байна гэж санаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 125-126-р хуудас/

- Яллагдагч И.Э 2018 оны 11-р сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 8 сард Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2 дугаар баг “Ширээгийн тал” гэх газарт өөрийн саарал азаргатай адуугаа хайж яваад Ж.П гэх хүний буурал азаргатай адуутай таараад уг азаргатай адууг хөөгөөд өөрийн гэр болох Баянмөнх сумын 3 баг Баянцогт гэх газарт авчраад хашаандаа бүгдийг хашаад буурал азаргатай адуунаас саран дэвсгэртэй буйлан тамгатай хээр гүүг барьж бусдыг нь тавиад буцаагаад адуу байсан газар руу нь гаргасан. Тэгээд маргааш хээр гүүг ганцаараа гэрийнхээ гадаа ажиллаад Хэнтий аймаг руу цэнхэр өнгийн ачааны машиндаа ачаад зарахаа явсан. Аймгийн төвд ирээд цахилгаан бойн дээр чейнжид зарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 140-141-р хуудас/

- 2018 оны 11-р сарын 16-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 120 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 133-р хуудас/

-Шүүгдэгч И.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3 дугаар багийн нутаг “Тардаг” гэх газраас 2017 оны 08 дугаар сард өөрийн эзэмшлийн Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй “Хайрхан” маркийн шар өнгийн мотоциклийг ашиглан тус сумын харьяат хохирогч Ж.П 1 тооны адууг хулгайлсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

6. Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2 дугаар багийн нутаг “Шагшуурга” гэх газраас 2018 оны 6 дугаар сард өөрийн эзэмшлийн Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй “Хайрхан” маркийн шар өнгийн мотоциклийг ашиглан тус сумын харьяат хохирогч Б.Э  1 тооны адууг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Б.Э  2018 оны 10-р сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх 2018 оны зун Баянмөнх сумын 2-р багийн нутаг Шагшуурга гэх газар нутаглаж байхдаа хар азаргатай адуунаас Бор зүсмийн сартай зуузай тамгатай үрээ алдсан. Манай сумын Б гэх хүний адуунд миний бор үрээ байсан гэсэн. Тэр үрээг 2018 оны 8 сарын эхээр Б гэх хүнээс асуухад тэр үрээг адуунд байж байгаад байхгүй болсон гэж ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 152-153-р хуудас/

- Хохирогч Б.Э  2019 оны 03-р сарын 10-ны өдөр дахин мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай хар азаргатай адуунаас 1 тооны бор зүсмийн хязаалан үрээ 2018 оны 7 сард алга болсон. Тухайн үед манайх Баянмөнх сумын 2-р багийн нутаг Шагшуурга гэх газар нутаглаж байсан. Алга болсон хязаалан үрээ сартай зуузай тамгатай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 154-р хуудас/

- Гэрч П.Энхбаатарын 2018 оны 10-р сарын 28-ны-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 7 сарын эхээр манай адуунд нэг эцэнхийдүү бор үрээ нийлсэн байсан. Тэгээд хоёр хоногийн дараа алга болсон, удалгүй манай багийн Э болон Б ах, Э нар тус тусдаа бор үрээ асууж ирсэн. Тэгээд би ирж нийлээд алга болсон талаар хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 155-156-р хуудас/

- 2018 оны 11-р сарын 19-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 123 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 161-р хуудас/

- Мал мах бэлтгэсэн гарал үүслийн гэрчилгээ /хх-ийн 15, 47, 105-р хуудас/

- Яллагдагч И.Э 2018 оны 11-р сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “ Би 2018 оны 8 сард Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3 баг Хаяа худаг гэх газарт өөрийн үхрээ хайгаад явж байхад Б гэх хүний адууны захад бор үрээ 2 үрээтэй захлаад зогсож байсан. Тэгэхээр нь би бор үрээг таслаад гэр рүүгээ туугаад явсан. Би тухайн үед өөрийн шар өнгийн Хайрхан нэртэй мотоцикльтой явж байсан юм. Тэгээд би гэртээ ирээд бор үрээг адууныхаа захад орхисон. Тэгээд би маргааш өглөө нь адуугаа тууж ирэхдээ бор үрээг авчраад барьж авч тэр өдөртөө уяж хонуулаад маргааш нь гэрийнхээ урд дэрсэнд ганцаараа үрээгээ ажиллаад тухайн үед байсан өөрийн приус маркийн автомашинд ачаад Хэнтий аймаг руу явж адуугаа зарсан” Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

-Шүүгдэгч И.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2 дугаар багийн нутаг “Шагшуурга” гэх газраас 2018 оны 6 дугаар сард өөрийн эзэмшлийн Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй “Хайрхан” маркийн шар өнгийн мотоциклийг ашиглан тус сумын харьяат хохирогч Б.Э  1 тооны адууг хулгайлсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл шүүгдэгч И.Э нь:

1.Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3 дугаар багийн нутаг “Цагаан нуур” гэх газраас 2018 оны 06 сарын 02-ны орой Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат иргэн Р.Б 1 тооны адууг хулгайлж 1.200.000 төгрөгийн,

2.Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3 дугаар багийн нутаг “Данжаа нуруу” гэх газраас 2017 оны 10 сарын 20-ны орчимд тус сумын харьяат иргэн С.О 1 тооны адууг хулгайлж 1.300.000 төгрөгийн,

3.Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3 дугаар багийн нутаг “Талын нүх” гэх газраас 2018 оны 08 дугаар сарын орчимд тус сумын харьяат иргэн Э.П  эзэмшлийн 1 тооны үнээг хулгайлж 1.300.000 төгрөгийн,

4.Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3 дугаар багийн нутаг “Баянцагааны зүүн тал” гэх газраас 2018 оны 05 дугаар сарын орчимд тус сумын харьяат иргэн Ж.П эзэмшлийн 1 тооны гүү, 1 тооны даага хулгайлж нийт 1.700.000 төгрөгийн,

5.Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3 дугаар багийн нутаг “Тардаг” гэх газраас 2017 оны 08 дугаар сард өөрийн эзэмшлийн Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй “Хайрхан” маркийн шар өнгийн мотоциклийг ашиглан тус сумын харьяат иргэн Ж.П 1 тооны адууг хулгайлж 1.200.000 төгрөгийн

6.Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2 дугаар багийн нутаг “Шагшуурга” гэх газраас 2018 оны 6 дугаар сард өөрийн эзэмшлийн Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй “Хайрхан” маркийн шар өнгийн мотоциклийг ашиглан тус сумын харьяат иргэн Б.Э  1 тооны адууг хулгайлж 800.000 төгрөгийн буюу бусдад нийт 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний компаниас гаргасан үнэлгээ, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал шүүгдэгч И.Э нь 6 тооны адуу, 1 тооны үхэр хулгайлсан болох нь тогтоогдож байна.

- Шүүгдэгч И.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч И.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын малыг хулгайлсан” гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч И.Э д холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч И.Э г  “бусдын малыг хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

              Шүүгдэгч И.Э нь гэмт хэргийн улмаас хохирогч нарт 7500000 төгрөгийн хохирол учруулсан байна.

              Хохирогч Р.Б д учруулсан 1200000 төгрөгийн, хохирогч С.О д учруулсан 1300000 төгрөгийн, хохирогч Ж.П д учруулсан 1700000 төгрөгийн мөн 1200000 төгрөгийн, хохирогч Б.Э д учруулсан 800000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч И.Э нь төлж барагдуулсан болох нь хохирогч нарын мэдүүлэг, хохирол төлсөн баримт зэргээр тогтоогдож байна.

              Харин хохирогч Э.П т учруулсан 1300000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч И.Э с 1300000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.П т олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүгдэгч И.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын малыг хулгайлсан” гэмт  хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.

Шүүгдэгч И.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч И.Э т холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар иштэй хутга 1 ширхэг, үзүүр хэсэг нь хугархай хүрэн иштэй хутга 1 ширхэг, төмөр сүх 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч И.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч И.Э гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй Хайрхан маркийн мотоциклийг хурааж, хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгох нь зүйтэй байна.

                    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл,

 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:       

 

  1. Шүүгдэгч Харчуу овогт И.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын малыг хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч  И.Э ыг 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч И.Э оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч И.Э 1300000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Ачит овогт Э.П т олгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар иштэй хутга 1 ширхэг, үзүүр хэсэг нь хугархай хүрэн иштэй хутга 1 ширхэг, төмөр сүх 1 ширхгийг тус тус устгаж, шүүгдэгч И.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч И.Э гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй Хайрхан маркийн мотоциклийг хурааж, хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч И.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                    М.ЭНХМАНДАХ