Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 226

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

Нарийн бичиг Э.Энх-Учрал,

улсын яллагч М.Амарзаяа,

шүүгдэгч Д.Энхбаатар, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808042601627 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 02 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Далбаа овогт Дүгэрийн Энхбаатар, Монгол Улсын иргэн, 1972 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл-6,  эхнэр 4 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 22-90Б тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ЧЕ72040876,

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Д.Энь 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Бөмбөгөр худалдааны төвийн гаднаас такси хөлслөн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо 112 дугаар автобусны буудлын орчимд буухдаа гээгдүүлсэн иргэн Д.Бямбажаргалын эзэмшлийн Хуйвэй маркийн гар утсыг завшсаны улмаас бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Эмэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй байна. Иргэний нэхэмжилэгчид 300.000 төгрөг төлөөгүй байгаа, хаана байдагийг нь мэдэхгүй байгаа учраас төлбөрийг нь өгч чадаагүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Би 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 16 цагаас Бөмбөгөрөөс Баянхошууруу явах гээд такси бариад явж байгаад зурагтын автобусны буудлын тэнд явж байгаад утас унтарчихаар нь таксины жолоочид утсаа өгөөд цэнэглүүлсэн юм. Би такситайгаа Баянхошууны 112 дугаар автобусны буудлын тэнд буюу Аривжих дэлгүүрийн харалдаа зогсоод тэндээ буусан юм. Харин таксигаа явуулсаны дараа өөрийнхөө цэнэглүүлээд үлдээсэн утсаа авахаа мартсанаа санасан юм...” гэжээ. /хх-11-13/,

Гэрч Б.Мөнх-Оргил мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

...Би HUAWAI Р9 LATE загварын гар утсанд дүүгийнхээ дугаар симийг хийж ашиглаж байсан юм. 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Теди худалдааны төвийн 2 давхрын 5 дахь павилон, 8 дахь лангуунаас 300.000 төгрөгөөр худалдаж авсан юм...Тиймээс уг гар утсыг худалдаж авсан 300.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ. /хх-15-16/, 

Гэрч Г.Баттулга мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

...Би Баялаг өрнөн дэлгэрэх барьцаат зээлийн газрыг ажиллуулдаг...2018 оны 09 сарын 19-ны өдөр барьцаанд Гомбожав овогтой Нармандах /РД:МЮ75041167/ гэсэн хүн 190.000 төгрөгөөр 14 хоногийн хугацаатай тавьсан байсан. Тэгээд 2018 оны 10 сарын 03-ны өдөр хугацаа дуусаад, хүлээлгийн 7 хоног дуусаад 2018 оны 10 сарын 18-ны өдөр Тэди худалдааны төвд зарсан юм...” гэжээ. /хх-21/,

Гэрч О.Гэрэлтуяа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 10 дугаар сарын сүүлээр нэг хүн надаас huawai p9 late гэсэн утсыг худалдаж авсан. Хүнсний 4 дүгээр  дэлгүүрийн тэр хавьд ломбард ажиллуулдаг Тулга  гэх залуу надад 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Самсунг C5 маркийн гар утас, huawai p9 late гэсэн хоёр утсыг надад зарсан. Тулга гэх хүний надад зарсан хоёр утасны нэгийг нь би хүнд зарсан...” гэжээ. /хх-22/,

Шүүгдэгч Д.Эмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

Би хувиараа 72-66 УНВ улсын дугаартай Соната 6 маркийн тээврийн хэрэгслээр таксинд явдаг юм. 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Бөмбөгөр худалдааны төвийн орчимд явж байтал нэг эмэгтэй гар өргөж миний машинд суусан. Машинд суугаад Баянхошуу оръё гээд явсан, замдаа явж байтал тэр эмэгтэй утасны цэнэг дуусчихлаа гээд та миний утсыг цэнэглээд өгөөч гэж хэлэхээр нь би утсыг нь авч цэнэглэж өгсөн. Тэр эмэгтэй явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 112 дугаар автобусны буудал дээр таксины мөнгө 6000 төгрөг өгчихөөд буусан. Би цааш хөдлөөд явж байгаад Жанцангийн автобусны буудал дээр ирээд миний машинд суусан эмэгтэй утсаа үлдээгээд буучихсан байсан. Би утсыг нь асаагаад үзтэл пин код нэхээд байсан, тэгээд буцаад нөгөө эмэгтэйгийн буусан 112 дугаар автобусны буудал дээр иртэл нөгөө эмэгтэй харагдахгүй байсан. Би шууд гэр лүүгээ утсыг нь аваад явчихсан юм аа. Утасных нь кодыг нь мэдэхгүй болохоор гэртээ аваачиж байлгаж байгаад 7 хоногийн дараа 20.000 төгрөгөөр утасных нь кодыг гаргуулж өөрийнхөө утасны дугаарыг хийж барьсан юм. Тухайн утсыг өөрөө барьж байгаад манай гэрт мөнгөний хэрэгцээ гараад байхаар нь эхнэртээ “энэ утсыг ломбарданд тавьчих” гэж хэлээд өгч явуулсан юм...Сүүлд цагдаагаас тухайн утасны талаар асууж ярихад нь эхнэртээ машинд сууж явсан хүн машинд утсаа үлдээгээд буучихсан талаар хэлсэн юм. Мэдэхгүй байна 4-р дэлгүүрийн хойно байдаг ломбарданд тавьсан гэж байсан. Тухайн утсыг буцааж авах гэсэн боловч хугацаа хэтрээд ломбардных нь хүн өөр хүнд зарчихсан гэж байсан...” гэжээ. /хх-39-41/,

Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйл хүлээлгэн өгсөн талаарх тэмдэглэл /хх-6-9/, эд зүйлийн үнэлгээ /хх-25-27/, шүүгдэгч Д.Энхбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-42/, Д.Ээрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-51/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Энхбаатарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Энь 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Бөмбөгөр худалдааны төвийн гаднаас такси хөлслөн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо 112 дугаар автобусны буудлын орчимд буухдаа гээгдүүлсэн иргэн Д.Бямбажаргалын эзэмшлийн Хуйвэй маркийн гар утсыг завшсаны улмаас бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бын өгсөн “...Таксигаа явуулсаны дараа өөрийнхөө цэнэглүүлээд үлдээсэн утсаа авахаа мартсанаа санасан юм. Би өөрийнхөө утсыг таксины жолоочид цэнэглүүлэх гэж өгөхдөө утас унтарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-11-13/,

Гэрч Б.Мөнх-Оргилын өгсөн ”...Би уг гар утсаа 300.000 төгрөгөөр худалдаж авсан юм Тиймээс уг гар утсыг худалдаж авсан 300.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-15-16/, 

Гэрч Г.Баттулгын өгсөн “...Гомбожав овогтой Нармандах /РД:МЮ75041167/ гэсэн хүн 190.000 төгрөгөөр 14 хоногийн хугацаатай тавьсан байсан...хугацаа дуусаад, хүлээлгийн 7 хоног дуусаад 2018 оны 10 сарын 18-ны өдөр Тэди худалдааны төвд зарсан юм...” гэх мэдүүлэг /хх-21/,

Гэрч О.Гэрэлтуяагийн өгсөн “...Хүнсний 4 дүгээр  дэлгүүрийн тэр хавьд ломбард ажиллуулдаг Тулга  гэх залуу надад 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Самсунг C5 маркийн гар утас, huawai p9 late гэсэн хоёр утсыг надад зарсан. Тулга гэх хүний надад зарсан хоёр утасны нэгийг нь би хүнд зарсан...” гэх мэдүүлэг /хх-22/,

Шүүгдэгч Д.Энхбаатарын яллагдагчаар өгсөн “...Би шууд гэр лүүгээ утсыг нь аваад явчихсан юм аа. Утасных нь кодыг нь мэдэхгүй болохоор гэртээ аваачиж байлгаж байгаад 7 хоногийн дараа 20.000 төгрөгөөр утасных нь кодыг гаргуулж өөрийнхөө утасны дугаарыг хийж барьсан юм....” гэх мэдүүлэг /хх39-41/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар бусдын гээгдүүлсэн эд хөрөнгийг завшсан бол ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.

Иймд шүүгдэгч Д.Энхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгийг авч хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд шүүгдэгч Д.Энхбаатарын завшсан гар утас нь биет байдлаараа хохирогч Д.Бямбажаргалд буцаан олгогдсон болно.

Иргэний нэхэмжлэгч М.Баянбадрахад 300.000 төгрөг төлөгдөөгүй байгаа тул шүүгдэгчээс гаргуулан иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Энхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн болон 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай түүний эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Энхбаатарт дээрхи зүйл, хэсэгт заасан  торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Энхбаатарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.