Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 469

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч С.Мөнхгэрэл, шүүгдэгч, Ким Ён Жуу /Kim Young Joo/,  түүний өмгөөлөгч Б.Отгонтөгс, Г.Батцэцэг, орчуулагч Э.Болор-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Кем-Ён-Жууд холбогдох эрүүгийн “1902001850083”  дугаартай, 186/2018/0419/Э индекстэй хэргийг 2019 оны 05 дугаар сары 15-ны өдөр хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн, 1966 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Солонгос Улсын Чуннам хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дуу бичлэгийн найруулагч мэргэжилтэй, ам бүл 1, гоо сайханы бүтээгдэхүүн худалдаалдаг, богино хэмжэээний Аризона /Arizona/ төвийг ажиллуулдаг. Солонгос Улсад Сөүл хотын Чунгру дүүргийн Угин дун 92 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 10-А дугаар байрны 1 тоотод түр оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, Ким Ён Жуу /Kim Young Joo/, / гадаад паспортын дугаар B27840780/,

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ким Ён Жуу /Kim Young Joo/ нь 2019 оны 03 дугаар сарын 22-ноос 2019 оны 03 дугаар сарын 23-нд шилжих шөнө өөрийн оршин суух Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо,10а байрны  01 тоотод Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9” тетрагидроканнабинолын агууламж бүхий” мансууруулах сэтгэцэд нөлөөлөх 159 гр ”Каннабис” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ким Ён Жуу /Kim Young Joo/   мэдүүлэхдээ:..Би элэгний B, C вирусын архаг гепатитаар Солонгос улсад байхдаа оношлогдоод 2011 оноос эхлэн Америкийн нэгдсэн улсад амьдарч байх хугацаандаа эмчилгээ хийлгэж байсан. Америкт байх хугацаандаа эмчийн заавраар бага хэмжээгээр хэрэглэдэг байсан. Монгол улсад ирээд ажиллаж байхдаа Зүүн хараад ургаж байхыг хараад өвчин намдаах зорилгоор бага хэмжээгээр түүж авсан. Бусдад худалдах зорилго байгаагүй. Тэгээд Солонгос улс яваад буцаад ирэх үедээ түүсэн байснаа мартсан байсан. Гэрээ цэвэрлэж байгаад олсон. Тэгээд өвчнөө намдаах зорилгоор бага хэмжээгээр нэг удаа хэрэглэсэн. Их хэмжээгээр хэрэглээгүй. Одоо Сөүл, Сонгдо эмнэлгийн хяналтанд байдаг.Монгол улсын хуулийг сайн мэдэхгүйдээ ийм буруутай үйлдэл гаргасандаа харамсаж байна.Зүйл ангийг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээж байна.Миний эрүүл мэндийн байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Баярсайханы:...Би Монгол Улсын Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэрчийн эрх үүрэг болон Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт заасан эрх үүрэгтэй уншиж танилцсан. Ойлгомжгүй, асууж тодруулах зүйл байхгүй. Мэдүүлэг өгөхөөс татгалзах зүйл байхгүй. Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Ким Ён Жү / Kim Young Jo/-г 2017 оноос хойш таньдаг болсон. Би хувиараа студи ажиллуулдаг байхад  Ким Ён Жү / Kim Young Jo/ манай студи дээр ирж худалдаалдаг Гоо сайханы бүтээгдэхүүний реклам, видео монтаж зэргийг хийлгэдэг байсан. Тэрнээс хойш таньдаг болсон. 2019 оны 02-р сарын 02-оос хойш Ким Ён Жү / Kim Young Jo/-той хамтран ажиллах болсон. Би бүтээгдэхүүн борлуулах, реклам, зар сурталчилгааг нь хийдэг, онлайнаар зарагдсан бараануудийн төлбөр тооцоог гаргадаг юм. Өнөөдөр буюу 2019 оны 03-р сарын 22-ны 20 цагийн үед Ким Ён Жү / Kim Young Jo/-гийн гэрт нь очиж интернэтээр зарагдсан бараануудын тооцоог хийх гэж очсон. Бид 3 тооцоогоо хийж дуусаж байхад гаднаас өмнө нь Ким Ён Жү / Kim Young Jo/-ны кафед танилцаж байсан 2 охин ирсэн. Би өмнө нь 1-2 удаа харж, уулзаж байсан сайн танихгүй. Бид 4 Ким Ён Жү / Kim Young Jo/ гэрт солонгос хоол хийж идээд, 1 шил вино хувааж уугаад Греен Зоон нэртэй кафед бид 4 хүний 2-3 шил пиво уусан. 22 цагийн үед тэр 2 охин түрүүлээд явсан. Ким Ён Жү / Kim Young Jo/-д  бид 2 хамт кафед үлдээд  дахин хүний 1 шил пиво уугаад гэр гэрлүүгээ салаад явсан. Намайг яг гэртэй  орох гэж байхад Ким Ён Жү  / Kim Young Jo/ намайг дуудсан. Тэгээд гэрт нь очсон чинь цагдаа нар ирсэн байсан. Ким Ён Жү / Kim Young Jo/ бид 2 хамтран ажиллаж байгаа юм. Ким Ён Жуу / Kim Young Joo/-г мансууруулах ургамлыг хэрэглэдэг талаар 2019 оны 02-р сараас эхэлж мэдсэн. Ким Ён Жү / Kim Young Jo/ гэртэй цаасанд уг мансууруулах ургамлыг ороож татдаг байсан. Ким Ён Жү / Kim Young Jo/ би элэг муутай, элэгний “Цэ” вирустай учир энэ мансууруулах ургамлыг татаж элэгний “Цэ” вирусын устгадаг юм, энэ ургамал элгэнд их сайн” гэж хэлж байсан. Ким Ён Жү / Kim Young Jo/ уг мансууруулах ургамлаа хөргөгчний дээд талд дөрвөлжин хэлбэртэй төмөр хайрцагт хийж хадгалдаг байсан. Би тэр ургамлыг харахад ногоон өнгөтэй, навч шиг хэлбэртэй байсан. Би тэрнээс нь огт хэрэглэж байгаагүй. Ким Ён Жү / Kim Young Jo/ уг ургамлаа өөрөө хэрэглэх зорилгоор гэртэй хадгалж хэрэглэдэг. Ким Ён Жү / Kim Young Jo/ өөрийгөө элэгний өвстэй, элэгний вирусаа арилгах гэж хэрэглэж байгаа гэж хэлж байсан. Ким Ён Жү / Kim Young Jo/ энэ мансууруулах ургамлыг хаанаас, хэнээс авсан талаар хэлж байгаагүй. Би уг ургамлыг мансууруулах төрлийн ургамал гэдгийг мэдээгүй. Надад мансууруулах бодисын талаар ямар нэгэн мэдлэг байхгүй. Ким Ён Жү / Kim Young Jo/ хэрэглэж байсан уг ургамлыг мансууруулах төрлийн ургамал гэдгийг мэдээгүй. Өвчин намдаах зорилгоор ууж байгаа гэдгийг нь сонсоод тэр ургамлыг өвчин намдаах ургамал гэж ойлгож байсан. Тэрнээс биш мансууруулах төрлийн ургамал гэдгийг мэдээгүй. Бүгд Найрамдах Солонгос улсын Ким Ён Жү / Kim Young Jo/ анх 2006 онд Монголд ирсэн гэж хэлж байсан. Тэрнээс хойш ирээд цөөхөн хоноод буцдаг байсан. Би 2017 оноос хойш Ким Ён Жү / Kim Young Jo/-тай танилцсан. Харин гоо сайхны бүтээгдэхүүний зөвхөн сурталчилгаа хийлгэдэг байсан. Харин гоо сайханы бараагаа худалдаалдаг байсан талаар мэдэхгүй. Эхнэр, хүүхэд нь Америк улсад амьдардаг гэж хэлж байсан. Эхнэр хүүхэдтэй нь уулзаж байгаагүй. Ким Ён Жү / Kim Young Jo/-н талаар өөр зүйл мэдэхгүй гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, хуудас 50-51/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.Гэрэлмаагийн:...Одоогоос 4 жилийн өмнө би City Channel нэртэй home shopping буюу реклам зар сурталчилгааны телевизэд ажилладаг байхад  Ким Ён Жү нь манайхтай хамтрч Солонгос улсаас гоо сайхны бүтээгдэхүүн оруулж ирээд борлуулдаг байсан. 2018 оны 08 дугаар сараас манай телевизийн үйл ажиллагаа зогссон учир би хувиараа фэйсбүүк пэйж хуудас ажиллуулдаг болсон. Ким Ён Жуү нь надад санал тавиад бүтээгдэхүүн нь бэлэн байгаа учир манай пэйж хуудсаар бүтээгдэхүүнээ рекламдуулж борлуулж байгаа. Ингэж танилцаж, ажил хэргийн шугамаар холбоотой болсон. Байнга уулзаж тооцоо хийдэг, өглөө бүр бүтээгдэхүүнээ авч, орой нь борлуулалтаа тушаадаг. 2019 оны 01 дүгээр сараас эхлэн гэрээр нь орж гарч байхад ургамлыг эмчилгээний журмаар ашиглах, эм гарган авах талаар судалгаа хийх гэж байгаа танай хөтлөгч эмэгтэй энэ талаар нэвтрүүлэг хийхэд хамтарч ажиллаж чадах болов уу гэж асууж байсан. Ямар учиртай ургамал юм бэ гэхэд Монголд ургадаг маш сайн ургамал, олон төрлийн өвчин анагаадаг гээд зургийг нь харуулж байсан. Бас мэргэжлийн хяналтын газарт хүсэлт өгөхөөр материал бэлдэж байсан. Гэрт нь очиход ганцаараа байдаг, ар гэрийнх нь хүмүүс хаана байдаг, юу хийдэг талаар мэдэхгүй. Баярсайхан гээл залуутай хамтарч ажиллаад байдаг. Ким Ён Жү нь ажил хэргийн тал дээр хариуцлагатай, зан араншингийн хувьд төлөв даруу, гаж буруу зуршилгүй, хүн чанар сайн хүн шиг санагдсан. Байнга уулзаж ярилцаж, төлбөр тооцоо нийлэх гээд гэрээр нь орж гарч байхад надад гэмт хэрэг хийхээр муу хүн шиг санагдаагүй, надад ахын хувьд зөвлөгөө өгч, сургамжтай зүйлүүдийг ярьдаг байсан. Тийм болохоор би энэ хүнийг хар тамхичин юмуу, гаж зуршилтай гэж бодохгүй байна. Харин судалгааны ажлаа эхлүүлэх гэж байгаад манай хууль дүрмийг сайн мэдэхгүй болохоор алдаа гаргасан болов уу. Ким нь гоо сайханы бүтээгдэхүүн борлуулахаас гадна кино зураг авч, продюссэр хийдэг. Солонгос улсад кино хийж шагнал авч байсан талаараа надад хэлж байсан. Би хийсэн киног нь үзэж байсан бөгөөд одоо Монголын лам нарын амьдралын талаар кино хийх гээд судалгааны ажил хийж байгаа гэж хэлсэн. Надад нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, хуудас 52/, 

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Оливэр Клэй Кэмпийн:...Би 2018 оны 11 дүээр сард ресторанд хоол идэж байхдаа Ким Ён Жү гэх Солонгос улсын иргэнтэй тааралдаж яриа өрнүүлж танилцаж байсан. Тухайн үед Ким гэх залуу хамтарч богино хэмжээний кино хийх санал тавихад би өөрөө Хятадад байхдаа кино найруулагчаар хэдэн жил ажиллаж байсан, сонирхолтой болохоор зөвшөөрөөд хамтарч ажиллахаар болсон. Ингээд мэргэжлийн бус сонирхогч хэдэн залуус хамтраад Мөрдөн байцаагчийн тухай 13 минутын богино хэмжээний уран сайханы кино хийж олны хүртээл болгосон. Киногоо хийхдээ 2018 оны 12 дугаар сарын сүүлээр эхлээд 6-7 хоног орчим Улаанбаатар хотод зураг авалтаа хийж 01 дүгээр сарын 02-03-ны үеэр дууссан. Кино дууссанаас хойш ажил хэргийн шугамаар танилын хүрээнд холбоотой байж, дахин өөр кино бүтээхээр ярилцаж байсан. Элэгний өвчинтэй гэж хэлсэн санагдаж байна, зөвшөөрөгдсөн эмнэлгийн журмаар хэрэглэгдэх Каннабис ургамлын тосыг Америкад нилээн хэдэн жил хэрэглэж байсан гэж хэлж байсан. Каннабис тосыг хүний биед ямар ямар ач тустай, ямар сайн ургамал болох талаар надад хэлж байсан. Түүнээс би тэр хүнийг мансууруулах үйлчилгээтэй ургамал монголд хэрэглэдэг, гэртээ юмуу, биедээ хадгалж байсан эсэх талаар мэдэхгүй байна. Солонгост байдаг эхнэрээсээ салсан 1 юмуу 2 хүүхэдтэй, бас Америкад эхнэр байсан боловч салсан, дундаасаа хүүхэдтэй эсэхийг нь мэдэхгүй байна. Ким Ён Жү бол маш тусархуу, нөхөрсөг, бусад хүмүүст тусалж, дэмжих гэсэн чин эрмэлзэлтэй, хөгжилтэй хүн. Надад мансуурагч, гэмт хэрэгтэн үү гэх зүйл ажиглагдаж, мэдэгдэж байгаагүй. Энгийн сайхан харилцаатай, сайн хүн гэж боддог. Кино хийхээс гадна Солонгос улсаас гоо сайханы бүтээгдэхүүн оруулж ирж зардаг, олон хүнд орлого оруулдаг, амьжиргааг нь залгуулдаг юм байна лээ гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, хуудас 53/,

2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Дэлгэрцэцэг:..Би 2018 онд  Ким Ён Жүгийн борлуулдаг гоо сайхны барааг хэрэглэдэг болоод танилцаж байсан. Одоо ажил хэргийн шугамаар харьцаа холбоотой байдаг. Ким Ён Жү нь солонгос улсаас гоо сайхны бараа оруулж ирж зардаг, олон худалдан авагчтай, би өөрөө хэрэглээд үр дүнг нь мэдэрсэн, маш сайн бүтээгдэхүүн байдаг. Үүнээс гадна кино хийсэн гэж сонссон,харин хийсэн киног нь үзээгүй. Мөн эрүүл мэндийн чиглэлээр ажил хийх маш их сонирхолтой хүн юм шиг санагдсан. Учир нь 2018 оны 3 дугаар улирал хавьцаа надад Японы ерөнхий сайдын эхнэрийн зургийг харуулаад энэ хүн ард түмнийхээ төлөө ингэж сайн тэмцэж байна, танай улс одоо 10.000 гаруй татаж унадаг хүмүүс байна, хорт хавдарын тоо өндөр байна, энэ ургамлын тос нь хорт хавдарын эсрэг үйлчилгээтэй, хүний эрүүл мэндэд маш сайн нөлөөтэй, тал бүрийн ач тустай юм, энийг улс орондоо танилцуулаад, хууль орчинд судлаад, судалгааны ажил хиймээр байна, тариалаад, өөрсдөө тосыг нь гаргаж авья гэсэн санал тавьсан. Манайх хэдэн жилийн өмнө ногоо тарьж байгаад больсон. Баруун хараад байдаг газрыг очиж хараад болох юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ ургамлын талаар ямар ч мэдлэг, мэдэгдэхүүн байхгүй, эхлээд маш сайн судлах хэрэгтэй, үнэхээр хүний биед тийм сайн нөлөөтэй юм оло эрүүл мэндийн чиглэлээр сайн үйлийн ажил хийхэд болохгүй нь юу байхав, ямар ч байсан надад танилцуулга бэлдээд өг, танилцъя, амаар яриад нэмэргүй, ажил болгы гэж хэлсэн. Ким танилцуулга хийгээд надад өгсөн. Би тэрийг нь хуулийн зөвлөгөө өгдөг хүмүүсээс судалж үзэхэд манай улсад уг ургамал нь хууль бус, манайх НҮБ-ын конвенцид элсэн орсон тул тариалж болохгүй юм байна гэдгийг мэдсэн. Бас мэргэжлийн хяналтын газраас лавлаж асуухад манай улс уг ургамлыг устгал хийдэг гэхээс тариална гэж байхгүй, тийм хуулийн орчин ч байхгүй гэдгийг хэлсэн. Ингээд хэд хэдэн хүнээс лавлахад уг ажил боломжгүй гэдгийг мэдээд Кимд хэлэх гэтэл уулзаж, холбоо барьж чадаагүй. Саяхан Баярсайханаас Кимийг хоригдсон байгаа гэдгийг сонсоод ирж уулзсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 55-56/,

2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Мүн Гэн Мёнгийн:..Би 2004-2005 онд Бүгд Найрамдах Солонгос улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны консулын газарт ажиллаж байхдаа Ким Ён Жүтэй танилцаж байсан. Нэг нутгийн хүмүүс болохоор танилын хүрээнд бие биедээ тусалж дэмжих маягаар харилцаа холбоотой байсан. Миний мэдэхийн хөдөө орон нутгаар явж кино зураг авалт хийдэг. Гэрэлмаа гээд эмэгтэйтэй хамтарч интернэт, фэйсбүүкээр гоо сайхны бүтээгдэхүүн сурталчилж, гэрээсээ зарж борлуулдаг. 2019 оны 01 дүгээр билүү 02 сарын үед санагдаж байна, Солонгос руу явахдаа Ён Мэлмий дэлгүүрийн Урлан бүтээх төвийн ойролцоо байх оффисын арын өрөөнд Ким Ён Жү өөрийн эд зүйлсээ хийж үлдээгээд буцаж ирэхдээ байр хөлслөөд аваад явж байсан. Борлуулдаг гоо сайхны бүтээгдэхүүнүүд, цүнхтэй хувцас, гутлууд, дуу өсгөгч, дүрс бичлэгийн камер, төхөөрөмж, гал тогооны хэрэгсэл гэх мэт зүйлс байсан. Тэр үед мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис байсан эсэхийг би хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Би Ким Ён Жү-г мансууруулах бодис хэрэглэдэг гэж бодохгүй байна. Харин Каннабис өвчний ач тусын талаар судалгааны ажил эхлүүлэхээр төсөл бэлдсэн байсныг харсан. Их нээлттэй, чөлөөтэй, наргианч зантай, бусдад тусархуу, өөрөө өвчин зовлон үзсэн болохоор бусдын төлөө сайн үйл хийхийг эрмэлздэг хүн шиг санагдсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, хуудас57/,

         2.7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1999 тоот  актын:

1. Шинжилгээнд NJ2483182 серийн дугаартай МУ-ын 100 төгрөгний мөнгөн дэвсгэрт, №16 гэж дугаарласан 2 ширхэг тугалган цаас, NJ0857165 серийн дугаартай МУ-ын 100 төгрөгний мөнгөн дэвсгэрт, AM9271178 серийн дугаартай МУ-ын 20 төгрөгний мөнгөн дэвсгэрт, AM7593783 серийн дугаартай МУ-ын 20 төгрөгний мөнгөн дэвсгэрт, AQ2955001 серийн дугаартай МУ-ын 100 төгрөгний мөнгөн дэвсгэрт, №17 гэж дугаарласан гялгар ууттай хөвөн ургамал мэт зүйл, №2224 гэж бор өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас, №24 гэж дугаарласан хар өнгийн зүйлээр бохирлогдсон 2 ширхэг тугалган цаас, AM3350173 серийн дугаартай 20 төгрөгний мөнгөн дэвсгэртийг ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн AM9271178 серийн дугаартай МУ-ын 20 төгрөгний мөнгөн дэвсгэрт, AM7593783 серийн дугаартай МУ-ын 20 төгрөгний мөнгөн дэвсгэрт, AQ2955001 серийн дугаартай МУ-ын 100 төгрөгний мөнгөн дэвсгэрт, №17 гэж дугаарласан гялгар ууттай хөвөн ургамал мэт зүйл, №2224 гэж бор өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас, №24 гэж дугаарласан хар өнгийн зүйлээр бохирлогдсон 2 ширхэг тугалган цаас, AM3350173 серийн дугаартай 20 төгрөгний мөнгөн дэвсгэрт делта 9 тетрагидроканнабинол илэрсэн.

3. Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно.

4. Шинжилгээнд ирүүлсэн NJ2483182 серийн дугаартай МУ-ын 100 төгрөгний мөнгөн дэвсгэрт, №16 гэж дугаарласан 2 ширхэг тугалган цаас, NJ0857165 серийн дугаартай МУ-ын 100 төгрөгний мөнгөн дэвсгэрт, AM9271178 серийн дугаартай МУ-ын 20 төгрөгний мөнгөн дэвсгэрт, AM7593783 серийн дугаартай МУ-ын 20 төгрөгний мөнгөн дэвсгэрт, AQ2955001 серийн дугаартай МУ-ын 100 төгрөгний мөнгөн дэвсгэрт, №17 гэж дугаарласан гялгар ууттай хөвөн ургамал мэт зүйл гялгар ууттай нунтаг шар зүйл бол хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаасанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Химийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Ламчин гэх дүгнэлт / 1 дүгээр хавтас, хуудас 61-62/,

 

         2.8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1998 тоот  актын:

         1. Шинжилгээнд гялгар ууттай ногоон өнгийн ургамал гэх зүйл /159грамм/, ногоон өнгийн ваартай хөрс шороо мэт зүйлийг цагаан өнгийн уутанд хийж ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

         2. Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ногоон өнгийн үр мэт зүйлд делта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно.

         3. Шинжилгээнд ирүлсэн ногоон өнгийн ваартай хөрс шороо мэт зүйлд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодим илрээгүй. Химийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Ламчин гэх дүгнэлт / 1 дүгээр хавтас, хуудас 69/,

         2.9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1997 тоот  актын:

1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Х.Баярсайхан “ХП83062779” гэж хаягласан шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис /AMP,BAR,BZO,COC,MAMP,МDMA,MOR,MTD,PCP,THC/ илрээгүй. “Kim Young Jo” гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол / THC/ илэрсэн.

Тетрагидроканнабинол / THC/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. Химийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч А.Батбаяр гэх дүгнэлт / 1 дүгээр хавтас, хуудас 73/,

 

         2.10.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2325 тоот  актын:

1.Шинжилгээнд ирүүлсэн “Oliver 52822019” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.

2.3.4. Шинжилгээнд ирүүлсэн “Oliver 52822019” гэж хаягласан шээсэнд мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис илрэхгүй байна. Химийн шинжээч, цагдаагийн ахмад  Б.Цогтбаяр  гэх дүгнэлт / 1 дүгээр хавтас, хуудас 79/,

 

2.11. Шүүх сэтгэцийн эмгэг судлалын №62 тоот актын:

1.Ким-Ён-Жү нь урьд өмнө нь буюу 2013,2014 онуудад тус тус нэг удаа сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байсан гэх боловч үүнийг нотлох эмнэлгийн бичиг баримт одоогоор үгүй байна.

2.Одоо Ким-Ён-Жү нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Ким-Ён-Жү нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатнад үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Ким-Ён-Жү нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5.Мансуурах донтой, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх нэршлүүд нь утга нэгтэй ойлголтууд болно. Ким-Ён-Жүд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна.

6. Ким-Ён-Жүд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг  одоогоор үгүй байна. Хэрвээ мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэж оношлогдвол Монгол улсад эмчлэгдэх боломжтой. СЭМҮТ энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой.

7.Ким-Ён-Жүд сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаарлагагүй байна.Комссын дарга тэргүүлэх зэрэгтэй эмч Д.Дэжидмаа, комссын гишүүн, сэтгэцийн эмч Я.Ганхүү, илтгэгч, сэтгэцийн  эмч С.Байгальмаа гэх дүгнэлт. / 1 дүгээр хавтас, хуудас 222-225/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Хавтас хэргээс улсын яллагч хавтаст хэргээс:..7-23 дугаар хуудас хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, 28 дугаар хуудас хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, 73-74 дүгээр хуудас 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 1997 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн дүгнэлт,  50-51 дүгээр хуудас гэрч Б.Баярсайханы мэдүүлэг, 71 дүгээр хуудас 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 1998 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонтөгс хавтаст хэргээс:.. 52 дугаар хуудас гэрч П.Гэрэлмаагийн мэдүүлэг, 53 дугаар хуудас гэрч Оливер Клэй Кэмпийн мэдүүлэг, 55 дугаар хуудас гэрч Х.Дэлгэрцэцэгийн мэдүүлэг, 57 дугаар хуудас гэрч Мүн Гэн Мёны мэдүүлэг, 88-94 дүгээр хуудас  яллагдагч Ким Ён Жуугийн мэдүүлэг, 137 дугаар хуудас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 145 дугаар хуудас өвчний талаарх мэдээлэл, 150 дугаар хуудас каннабис ургамлын мэдээлэл, 195-208 дугаар хуудас Ким Ён Жуугийн эмнэлэгт үзүүлсэн баримтууд, 222 дугаар хуудас Шүүх сэтгэц эмгэг судлалын төвийн 621 дугаартай дүгнэлт, шинээр гарган өгсөн 26 хуудас бүхий нотлох баримтыг шинжлэн судлав. 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Шүүгдэгч Ким Ён Жуу /Kim Young Joo/ нь 2019 оны 03 дугаар сарын 22-ноос 2019 оны 03 дугаар сарын 23-нд шилжих шөнө өөрийн оршин суух Ч ингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо,10а байрны  01 тоотод Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9” тетрагидроканнабинолын агууламж бүхий” мансууруулах сэтгэцэд нөлөөлөх 159 гр ”Каннабис” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн дүгнэлтүүд , гэрч Б.Баярсайханы мэдүүлэг, эд мөрийн баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Ким-Ён-Жууг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв.

 

              Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан дүгнэлтэндээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар Бүгд найрамдах Солонгос улсын иргэн Ким-Ён-Жууг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн тусгай ангид зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, 30 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцуулах санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгчийн гэм буруу, зүйлчлэлийн талаар маргахгүй, шүүх хуралдаанд хөнгөрүүлэх байр сууринаас оролцож гаргасан санал, дүгнэлтэндээ-Ким Ен Жуу нь Му-н хууль тогтоомж эрх зүйн орчинг мэдэхгүй, элэгний С вирустэй, эмчлэхгүй бол хорт хавдар тусах магадлалтай, эрүүл мэнддээ л хэргэлсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж тэнсэж өгнө үү гэсэн санал тус тус гаргасан болно.

 

              Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хариуцлагын ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцүүлэн, уг эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч Ким-Ён-Жууг тэнсэх боломжгүй байх тул нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулах нь зүйтэй байна. Харин шүүгдэгчийн үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

              Шүүгдэгч Ким-Ён-Жуу хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэн ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар гялгар ууттай ногоон өнгийн 159 грамм Каннабис өвс, АМ9271178, АМ7593783, АМ3350173 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 3 ширхэг, AQ2955001, AQ4266588 серийн дугаартай 100 төгрөгний мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, бор өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас, №24 гэж дугаарлагдсан 2 ширхэг тугалган цаас нь Мөрдөн байцаах албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд ЭЦГ-127 дугаартай лацтайгаар хадгалагдаж байгааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, мөнгөн дэвсгэртүүдийг зохих байгууллагад шилжүүлэх, цагдан хоригдсон 30 хоногийг нь эдлэх яланд нь оруулан тооцох, Ким-Ён-Жууд 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өрийн 148 дугаар шүүгчийн захиармжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.       

 

Монгол УлсынЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ким-Ён-Жуу-г /Kim Young Joo/ сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ким-Ён-Жууг /Kim Young Joo/ 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Ким-Ён-Жууд /Kim Young Joo/ 1 /нэг/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

           

4.Шүүгдэгч Ким-Ён-Жууд /Kim Young Joo/  нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус   дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн     1.1, 1.4-д зааснаар хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан гялгар ууттай ногоон өнгийн 159 грамм Каннабис өвс, бор өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас, №24 гэж дугаарлагдсан 2 ширхэг тугалган цаас нь Мөрдөн байцаах албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд ЭЦГ-127 дугаартай лацтайгаар хадгалагдаж байгаа зэрэг эд зүйлийг устгах, мөн хэрэгт баримтаар АМ9271178, АМ7593783, АМ3350173 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 3 ширхэг, AQ2955001, AQ4266588 серийн дугаартай 100 төгрөгний мөнгөн дэвсгэрт 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад /Монгол банкинд/ шилжүүлсүгэй.

 

6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ким-Ён-Жууд /Kim Young Joo/ урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.           

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.РЕНЧЕНХОРОЛ