Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 377

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж шүүгч Т.Алтантуяа, шүүгч Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,

   шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

   улсын яллагч Р.Энх-Оюун,

   иргэдийн төлөөлөгч Х.Цагаан,

   Шүүгдэгч Ч.Ганзоригийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

  Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 000260153 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Бовгийн Ч Г, Монгол Улсын иргэн, өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эксковаторын машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт суудаг, 1999 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 55 дугаар Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1-д зааснаар 25.000 төгрөгөөр торгох ялаар, 2000 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 58 дугаар Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дүгээр зүйлийн 3, 123 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жил 1 сар хорих ялаар шийтгэгдэж, 2001 оны 4 дүгнээр сарын 19-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, РД : 

ТОДОРХОЙЛОХ нь

 Шүүгдэгч Ч.Гнь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо,  тоотод хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн иргэн Б.Б хэвлийн тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Гмэдүүлэхдээ:

 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр М ахтай тааралдсан, тэгээд тэдний гэрт нь очсон. Бид хоёр  0.5л архи хувааж уусан. Дахин нэг шил архи авчраад уух гэж байхад гурван хүн орж ирсэн, нэг нь хохирогч Б байсан, бид нар архиа хувааж уусан, дахин нэмж архи авч ирж уусан, би нилээн муудсан. Б бид хоёр ярьж суусан, би нэг хэсэг унтсан байсан. Тэгээд сэрээд миний түрийвч, гар утас байхгүй болохоор нь Б нэхтэл аваагүй гээд байсан. Б унтлаа гээд байхаар нь би авсан юмаа гаргаад өгчих гэж хэлээд ширээн дээрээс хутга авсан, Б босоод ирэхээр нь би гарнаас нь таттал Баяржаргал миний барьж байсан хутганд өртсөн юм. Би хохирогч Б гэмтэл учруулсан үйлдлээ хүлэээн зөвшөөрч байна гэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 Хохирогч Б.Бмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо тоотод амьдардаг танил хуурай ах болох М гэрт ажлаа тараад очиход тэднийд зүс танил 2 залуу, дээр нь Г дөрвүүлээ архи уугаад дуусаж байсан, би зүс танил хоёр залуу болон Гг гаргаж өгтөл Г үлдээд “би явж чадахгүй байна, унтчихаад явъя” гэсэн, М ах Г гал тогоонд гудас дэвсэж өгсөн. Би урьд нь М ахынд хааяа хонодог байсан болохоор тэдний том өрөөнд гудас дэвсээд унтсан. Унтаж байхад Г сэрээд цай уумаар байна гээд байхаар нь цай аяглаж өгөөд гар утсыг нь аваад хөргөгч дээр нь тавьтал “утас хаана байна” гээд байхаар нь “өглөө аваа” гэж хэлээд унтсан. Намайг унтаж байтал дээрээс хүн цохих шиг болохоор нь сэрээд хартал Ганзориг гартаа хутга бариад зогсож байхаар нь ноцолдож байгаад хутгыг нь М ахтай булааж авсан. Ийм л асуудал болсон. Намайг унтаж байтал Г гартаа хутга бариад цээжинд нэг удаа хутгалсан, ямар шалтгаанаар хутгалсанг мэдэхгүй байна. Орой цай ууж байхдаа гар утсаа нэхээд байсан би утсыг нь хөргөгч дээр тавиад “өглөө ав” гэж хэлж байсан өөр шалтгаан байхгүй. Бид хоёрын дунд өр авлага өс хонзон байхгүй. Г унтаж байсан газар гар утас нь хэвтэж байхаар нь аваад дээшээ хөргөгч дээр тавьсан байсан. Түрүүвчтэй мөнгөө унтахдаа М хүүхдэд өгөөд “өглөө авна шүү” гэж байгаа харагдсан, би санаатай утсыг нь аваагүй, газар байхаар нь дээш нь тавьсан. Шөнө босож ирээд утсаа нэхээд байхаар нь “өглөө аваа” гээд өгөөгүй унтаж байсан юм. Миний биед...учирсан дээрхи гэмтлийг Г согтуурсан үедээ хутгаар нэг удаа хатгаж учруулсан. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Эмчилгээ хийлгэсэн баримтаар 691.000 мянган төгрөг болсон тул эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Эмчилгээний зардал өгчвөл гомдол санал байхгүй. Биеийн байдал эмчилгээ хийлгээд гайгүй болсон, одоо цээжээр хөндүүртэй өвдөж байна. Шүүх хуралд оролцохгүй...гэжээ. /хх-13-15/,

 Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зүс таних Г гудамжинд дүүгийнхээ хүүхдийг сургуульд нь хүргэж өгөөд явж байхад нь тааралдаж “дүү ахындаа ороод ирээрэй, ахад нь ганц юмны мөнгө байна” гэж хэлсэн. Тэгээд бид 2 манайд ганц юмаа хувааж уугаад байж байтал гаднаас надтай найз, хааяадаа орж гардаг Б ороод ирсэн. Авсан архинаасаа өгч байсан, ахин нэмж архи авсан үгүйг мэдэхгүй байна, би унтаад өгсөн. Шөнө унтаж байтал ач хүү маань “өвөө сэрээрэй Б ахыг Г хутгалчихлаа” гэж хэлэхээр нь босоод иртэл гал тогооны өрөөнд Г гартаа хутга бариад зогсож байсан. Цаана сандал дээр Б хэвлийгээ бариад цус алдаж байхаар нь би Г “чи яагаад хүн хутгалж байгаа юм, хутгаа тавь” гээд хутгыг тавиулаад...Г утаснаас дуудлага өгсөн...Нэг мэдсэн манай хоолны хүрэн иштэй хутгаар Б хутгалчихсан байсан...сүүлд ач хүүгээс сонсоход манай хүүд Г түрийвчээ өгч хадгалуулсан. Харин гар утсыг нь Б аваад хөргөгч дээр тавьсанаас болж маргалдаж байгаад хутгалсан байсан...гэжээ. /хх 24-25/,

 Гэрч Ч.Ш мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

 2018 оны 12 дугаар сарын 10-ны үед хөдөө ажиллаж байгаад манайд буюу Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо тоотод ирээд байж байсан. Тэгтэл манайхтай хөрш байсан М ахтай тааралдаж гэрт нь очиж архи хамт ууж байгаад урд нь ажиллаж байсан Б гэх залуутай маргалдаж хэвлийд нь хутгалчихсан байсан...гэжээ. /хх-22-23/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 452 дугаар дүгнэлтэнд:

Хэсэг газрын үзлэгт: Хэвлийн баруун дээд хэсэг хавирганы эгэмний дунд шугамаар босоо байрлалтай мэс заслын оёдол бүхий шархтай, цээжнйи баруун хэсэгт 6-7-р хавирганы завсраар суганы урд шугамаар гуурстай, гуурсаар хүрэн ягаан цусархаг шингэн гарсан...хэвлийн голоор мэс заслын ариун боолттой, хэвлийн баруун, зүүн доод хэсэг полиэтилен гуурс тавигдсан, гуурсаар хүрэн ягаан цусархаг шингэн гарсан байдалтай.

Дүгнэлт:

  1.  Б.Б-н биед хэвлийн баруун дээд хэсэгт хэвлийн цээжний хөндийг нэвтэрч элэг, өрцийг гэмтээсэн шарх, цээж, хэвлийн хөндийн цус алдалт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. /хх-27/,

 Шүүгдэгч Ч.Гяллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

 2018 оны 12 дугаар сарын 19-ний орой дүү Ш хүүхдийг сургуулиас нь аваад гудамжаар явж байтал урд хашаанд амьдардаг танил болох М ахтай тааралдсан, тэгсэн “дүү манайд ороод ирээрэй” гэж хэлсэн. Би дүүгээ оруулчихаад М ахынд ортол “Шим” нэртэй 0,5 литрийн архи тавьчихсан уугаад сууж байсан, түүнийг нь хувааж уугаад дуустал ахиад нэг юм уух юм уу гэхээр нь “яасан ч яахав” гэсэн чинь надад мөнгө өгөөд архинд явуулсан. Би дэлгүүр орж нэг шил архи аваад түүнийгээ гэрт нь хувааж уух гээд сууж байтал гаднаас М ахыг таньдаг гээд хоёр залуу болон Б гурав “ахдаа өгч байгаа” юм гээд нэг шил архитай орж ирсэн, авчирсан архийг нь эхлээд хувааж уугаад дууссан. Тэгтэл үл таних хоёр залуу архины мөнгө өгөөд Б архинд явж нэг шил архи авчирсан, тэр архийг нь ууж байхад үл таних хоёр залуу явсан, би нилээн муудсан, нэг мэдсэн Б хажууд сууж байсан. М ах унтах гээд хэвтсэн байсан, би утсаа халааснаасаа авах гэтэл байхгүй, мөн түрийвч байхгүй байхаар нь Б хандаж “чи миний утас, түрийвчийг өгөөрэй” гээд хэлтэл “би аваагүй” гээд байхаар нь “чи битгий тэгээрэй” гэж хэлээд ширээн дээр байсан хутгыг аваад айлгах санаатай “утас өг” гээд хэлтэл Б босоод ирэх үед гэдсэнд нь нэг удаа хатгасан. Б гэдсээ дараад ирэхээр нь би “миний утсыг гаргаж өг л дөө” гэж хэлтэл “энд байгаа” гээд шүүгээний орчмоос миний утсыг гаргаад ирсэн. Б хэвлийнээс цус гарч байсан, хажуунаас М ах миний хутгыг булааж аваад миний 99 дугаартай утсаар түргэн дуудсан...гэмтлийг би нэг удаа хутгалж байхдаа учруулсан гэмтэл...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...гэжээ. /хх-61-62/,

 Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Г холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ч.Гнь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, тоотод хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн иргэн Б.Б хэвлийн тус газар нь хутгалж хэвлийн баруун дээд хэсэгт хэвлийг цээжний хөндийг нэвтэрч элэг, өрцийг гэмтээсэн шарх, цээж, хэвлийн хөндийн цус алдалт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь

 Хохирогч Б.Б өгсөн “...Намайг унтаж байтал дээрээс хүн цохих шиг болохоор нь сэрээд хартал Г гартаа хутга бариад зогсож байхаар нь ноцолдож байгаад хутгыг нь М ахтай булааж авсан...Намайг унтаж байтал Г гартаа хутга бариад цээжинд нэг удаа хутгалсан, ямар шалтгаанаар хутгалсаныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-13-15/,

  Гэрч С.М өгсөн "...Шөнө унтаж байтал ач хүү маань “өвөө сэрээрэй Б ахыг Г хутгалчихлаа” гэж хэлэхээр нь босоод иртэл гал тогооны өрөөнд Г гартаа хутга бариад зогсож байсан...манай хоолны хүрэн иштэй хутгаар Г Б хутгалчихсан байсан ...”  гэх мэдүүлэг /хх-24-25/,

  Гэрч Ч.Ш өгсөн  “...манайхтай хөрш байсан М ахтай тааралдаж гэрт нь очиж архи хамт ууж байгаад урд нь ажиллаж байсан Б гэх залуутай маргалдаж хэвлийд нь хутгалчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-22-23/,

“...Б.Б биед хэвлийн баруун дээд хэсэгт хэвлийн цээжний хөндийг нэвтэрч элэг, өрцийг гэмтээсэн шарх, цээж, хэвлийн цээж хөндийн цус алдалт бүхий гэмтэл тогтоогдлоо...” гэх шүүх эмнэлгийн №452 дүгнэлт /хх-27/,

 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-6/, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-8/, хохирогч Б.Б өвчний түүхийн хуулбар /хх-39-55/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-64/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-65/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

  Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн бол хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилжээ.

    Хохирогч Б.Б өгсөн “...Намайг унтаж байтал Г гартаа хутга бариад цээжинд нэг удаа хутгалсан...” гэх,  гэрч С.М өгсөн "...манай хоолны хүрэн иштэй хутгаар Г Б хутгалчихсан байсан...” гэх, гэрч Ч.Ш өгсөн  “...Б гэх залуутай маргалдаж хэвлийд нь хутгалчихсан байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Б биед амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан болохыг  тогтоосон №452 тоот дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Г зэвсэг хэрэглэн хохирогч Б.Б хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсаныг шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Б.Бөөрт учирсан нотлох баримтаар тогтоогдож буй гэм хорын хохирол болох 734.050 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч Ч.Г гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Нэгэнт шүүх Ч.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд дээрх зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, хохирол, хор уршгийн хэмжээг харгалзан хорих ял оногдуулах, хорих ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 Шүүгдэгч Ч.Гцагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажилланааны гаргуулах зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор модон иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шийдвэрлэв.