Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 0010

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Т.Г

Шүүгдэгч У.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Ц холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн У.Ц

 

                                            Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч У.Ц нь 2018 оны 09 сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт Л.П эзэмшлийн  улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүн хүргэж өгчихөөд ирье гэж хэлээд бусдад худалдан 1.300.000 төгрөгний хохирол учруулсан, мөн Б.Х иргэн Л.П эзэмшлийн  улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний машин гэж худалдан 300.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч У.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Л.П машиныг найзыгаа хүргэж өгчихөөд ирье гэж хэлээд авч яваад машиныг нь Б.Х 300.000 төгрөгөөр зарсан нь үнэн. Үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогч Б.Х 300.000 төгрөг төлнө гэв.

 

Хохирогч Л.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 09 сарын 07-ны өдөр Хүлэг захын гадаа явж байгаад У.Ц тааралдсан, тэгээд бид 2 манай гэрийн гадаа очоод архи уусан, Дэнж гэх газраас П гэдэг эмэгтэйг Ц дуудсан. Тэгээд бид нар буудалд орж хоносон. Маргааш нь Ц би машинаар чинь найзыгаа хүргэж өгчихөөд ирье гэж хэлээд машин аваад явсан тэр өдрөө ирээгүй, миний машиныг Хулан гэж хүнд 300.000 төгрөгөөр зарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/, дахин өгсөн “Ц машин зарах талаар зөвшөөрсөн зүйл байхгүй, би өглөө болсон зүйлийг бүгдийг нь санаж байгаа. Би авто машинаа хүлээн авсан, бүрэн бүтэн байсан нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/

 

Хохирогч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...нөхрийн найз манай нөхөр Н руу хямдхан зарах машин байна авах уу гэж асуусан. Тэгээд тухайн үед гэрээ зааж өгсөн. Тэгтэл манай гэрийн гадаа машин зарах гэж байгаа хүмүүс ирсэн. Тэгтэл өөрийгөө П гэж танилцуулсан залуу би өөрийнхөө машиныг зарах гэж байна яаралтай мөнгөний хэрэг байна гэж хэлсэн. Тэгээд би хэдээр зарах гэж байгаа юм бэ? гэж асуухад 400.000 төгрөгөөр зарах гэж байгаа гэж хэлсэн. Тэр үедээ бичиг баримт нь хаана байна гэж асуухад хөдөө орхисон байна, 1 дэх өдөр ажил эхлэхээр нэр дээр чинь шилжүүлж өгөхдөө аваад ирье гэж хэлсэн тэгээд би итгээд авомашиныг нь худалдан авах болсон. Тэгээд Мэнд-Амар худалдааны төв дээр очиж 300.000 төгрөг бэлэн өгч худалдан авсан. Тэгтэл тэр залуу өөрөө нэрээ худлаа хэлж П гэж хүний машиныг надад зарсан байсан тэр үедээ П гэх хүний иргэний үнэмлэхний лавлагаа үзүүлсэн тэгэхээр нь би итгээд өөрөө мөн байна, харахад бас адилхан харагдаад байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/

 

Гэрч Б.Х “...Т гэх хүн залгаад манай нөхрөөс миний таньдаг нэг ах машинаа зарах гэж байна гэж хэлсэн. Тэгээд гэрээ зааж өгөөд машиныг нь үзсэн. Гэрийн гадаа ирэх үед нэг эрэгтэй машин жолоодсон, машин дотор 2 эмэгтэй сууж явсан. Машины жолооч өөрийгөө П гэж танилцуулсан. Машин үзээд хэдээр зарах гэж байгаа талаар асуухад 400.000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр 300.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн. Худалдан авах гээд бичиг баримт нь хаана байгаа талаар асуухад хөдөө орхисон байгаа гэж хэлсэн. Тэгээд 1 дэх өдөр ажил эхлэхээр шилжүүлээд өгнө гэж хэлсэн. Би итгээд худалдан авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/

Гэрч Р.Э “...Тухайн өдөр манай ажил дээр ирэхдээ нэг хүрэн бор өнгийн машинтай ирсэн, тэгээд уулзах үедээ энэ машиныг хямдхан зарлаа авах уу гэж асуусан, тэгэхээр нь би бичиг баримт нь хаана байгаа юм бэ гэж асуухад энэ машин манай найзын машин байгаа юмаа би тэр найзаасаа 400.000 төгрөг авах ёстой мөнгөө нэхтэл өөрийнхөө машиныг зараад мөнгөө гаргаад ав гэсэн. Тэгээд би зарах гэж байна, бичиг баримт манай найзын эхнэрт байгаа юм найз маань сая гэрийнхээ гадаа буусан, маргааш нь  найз эхнэрээсээ аваад өгчихнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүний машин зарж болж байгаа юм уу гэхэд өөрөө надад өрөндөө наад машинаа зараад ав гэж хэлсэн учраас би зарах гэж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/

Ашид билгүүн ХХК-ний шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “... Тоёота карина маркийн авто машины үнэлгээ 1.500.000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 27-33-р тал/

Шүүгдэгч У.Ц яллагдагчаар өгсөн: “...П ахын машиныг барьцаалан мөнгө авах гэж байсан тэгтэл машины бичиг баримт байгаагүй тул барьцаалах боломж байгаагүй, тэгээд удалгүй буудлаас гарах болоод П ах гэр лүүгээ явсан машиныг нь би унаад явсан. Тэгээд унаж явж байгаад Хулан гэж хүнд 300.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч У.Цолмонбаатар нь 2018 оны 09 сарын 08-ны өдөр П-ийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүн хүргэж өгчихөөд ирье гэж хэлээд хуурч авч яваад бусдад худалдан 1.300.000 төгрөгний хохирол учруулсан, мөн Б.Х иргэн Л.П эзэмшлийн  улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний машин гэж худалдан 300.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Л.П, Б.Х нарын мэдүүлэг мөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Р.Э /хх 23 ху/ мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

         Бусдыг хуурч залилах арга нь бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдөлд оруулахыг хэлэх ба шүүгдэгч У.Ц дээрхи үйлдэл нь эзэмшигчийг хуурч, төөрөгдүүлж авсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч У.Ц дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдыг хуурч эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч У.Ц нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  түүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг сонгон хэрэглэж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрллээ.

Энэ хэргийн улмаас хохирогч Б.Х 300.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох үндэстэй байна.  

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч 29 хоног цагдан хоригдсон, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал  нэхэмжлээгүйг тус тус дурьдах нь зүйтэй.