| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0371/э |
| Дугаар | 0011 |
| Огноо | 2019-01-08 |
| Зүйл хэсэг | 17.1.3.1., |
| Улсын яллагч | Т.Г, Б.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 0011
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж, ерөнхий шүүгч Д.А, шүүгч Б.Э нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Т.Г, Б.Б
Хохирогч Х.Э, О.Л, М.Д, Д.Г, Ч.Ж, Д.З, Д.О
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Э, Р.Б
Шүүгдэгч Л.М, Г.Б нарыг оролцуулан Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.М, Г.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт.
Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн Л.М
Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн Г.Б
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Л.М 2017 оноос 2018 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд ганцаараа 21 удаагийн үйлдлээр, шүүгдэгч Г.Б бүлэглэн 9 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч нийт 51.876.870 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, шүүгдэгч Г.Б-г 2017 оноос 2018 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд ганцаараа 3 удаагийн, шүүгдэгч Л.М бүлэглэн 9 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч нийт 28.055.150 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэж Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Яллах дүгнэлтэнд дурьдсан зүйлүүд бүгд үнэн. Мөрдөн байцаалтанд үнэн зөвөөр мэдүүлсэн учир мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй. Би Марал салонд ганцаараа орсон. Тухайн үед Г.Б жоохон муудсан байсан учир Марал салонд бүлэглэж орсон гэж мэдүүлсэн юм. Батпүрэв ороогүй нь үнэн. Хохирлоо бүгдийг нь төлнө гэв.
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Дангаар хийсэн 3 үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гутлын мөрөө дахин шалгуулмаар байна. Мөнхтулга миний гутлыг өмсдөг байсан. Марал салонд би ороогүй. Би 2018 оны 10 сарын 02-нд Нэгдсэн эмнэлэгт ходоодны хагалгаанд ороод эмнэлэгт байсан. Эхнэр 2 хүүхэдтэйгээ амьдардаг. Мөнхтулгатай нийлж хулгай хийсэн нь үнэн. Хулгайлсан зүйлийг Мөнхтулга хот руу авч явж зардаг байсан гэв.
Хохирогч Х.Э шүүх хуралдаанд өгсөн: Залуу сайхан насандаа амар хялбар аргаар амьдрах гэж яваад нь энэ хоёр залууд харамсаж байна. Эдгээр хүмүүс шүүх хурал дээр ямар ч гэмшсэн шинж алга байна. Цагаан сарын өмнө эд нар манай гэрт нэвтэрч хулгай хийсэн. Эхнэр маань хорт хавдартай байсан хулгай орсоноос хойш бие нь их муудсан, сэтгэл санаагаар унасан. Эдгээр залуусыг үнэндээ засрахгүй улс байна гэж бодож сууна. Би одоо 260.000 төгрөг нэхэмжилнэ. Гомдолтой байна гэсэн мэдүүлэг,
Хохирогч О.Л шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Идэр залуу насандаа ийм олон хүнийг хохироочихоод нэг ч хохирол төлөөгүй нь гомдолтой. Батпүрэв, Мөнхтулга нар манай дэлгүүрээс 3.830.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан. Манай дэлгүүрийн хаалга маш сайн, жардакаар ороод дамжаад маш олон үйлдлээр авсан. Тэр өглөө ирээд хаалгаа онгойлгоод ороход л ойлгомжтой байсан, би дэлгүүртээ ороод ухаан алдаж унасан. Мөнхтулга манай дэлгүүрээр үйлчлүүлж байсан учир таньсан. Хэсэг дэлгүүр дотороо хэвтэж байтал таксиний жолооч орж ирж сэрээсэн. Эхнэр нь гээд үнэхээр аймшигтай охин. Би энэ хүүхэд манай дэлгүүрийг ухсан, би хүн гүтгээгүй гэхэд байцаагч намайг загнаад байсан. Би энэ муухай зүйлээ өнөөдрөөр дуусгаарай гэж хэлэх байна. Би 1.297.880 төгрөгийн эд зүйлээ буцаан авсан. Одоо 2.009.220 төгрөгийг эд нараас гаргуулна гэсэн мэдүүлэг,
Хохирогч М.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би шүүгдэгч Б-г танина. Учир нь манайтай ойролцоо байдаг. Аав, ээжийг нь таньдаг, аав, ээж нь бас ядарсан хүмүүс байдаг, энэ хүү надад ус авч өгдөг байсан юм. Манайхаас М хулгай хийсэн, энэ хоёр холбоотой. Би энэ хүүхдийг ингэж хулгай хийнэ гэж бодоогүй. Хөхөө өвөл намайг хурган дээлгүй болгосон, хөлдөж үхэх гэж байна. Дриллыг маань мөн аваад явсан байсан. Одоо 1.560.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,
Хохирогч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хэлэх зүйл ч алга. Хохиролд 720.000 төгрөг нэхэмжилнэ, буцаан авсан зүйл байхгүй гэсэн мэдүүлэг,
Хохирогч Ч.Ж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Ийм сайхан залуу насандаа байнга хулгай хийж амьдралынхаа эх үүсвэр болгож амьдарч яваад энэ 2 залууд харамсаж байна. Давтан хулгай хийдэг залуус байна. Энэ явдлаас хойш ийм хэрэгт орохгүй байх хэрэгтэй. Хохиролд 3.135.000 төгрөг нэхэмжилнэ, буцаан авсан зүйл байхгүй гэсэн мэдүүлэг,
Хохирогч Д.З шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Эрчим хүчний цехийн эргэлтийн усан сангийн худаг дотороос 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр цонхоор нь нэвтрэн орж халаалтын тень алдагдсан. Энэ тений нэг бүрийн үнэ нь 250.000 төгрөг, алдагдсан эд зүйлс шинжээчийн дүгнэлтээр 750.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Нийт 750.000 төгрөг гэм буруутай этгээдээс нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,
Хохирогч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Надад нийт 4.872.600 төгрөгийн хохирол учирсан. Хохирлоо Батпүрэв, Мөнхтулга нараар төлүүлнэ, би оюутан хүүхэдтэй, маш их хохирч байна гэсэн мэдүүлэг,
Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 19-22-р хуудас/,
Хохирогч Ц.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө миний төрсөн эгч Т оёдлын цех рүү ажлаа хийх гээд 07 цагийн үед гэрээс гарчихаад удалгүй утас руу залгаад оёдлын цехэд хулгай орчихсон байна гэж хэлсэн. Би гэрээсээ нөхөр М хамт гараад замдаа цагдаад дуудлага өгчихөөд оёдлын газарт очсон. Цагдаа нарыг ирэхээс өмнө оёдлын газарт ороход бэлдээд тавьчихсан байсан хувцаснууд байхгүй болчихсон байсан. Цагдаагийн хүмүүс ирээд явсны дараа алдагдсан эд зүйлээ бүртгэж үзэхэд 1 ширхэг цагаан шаргал өнгийн эрэгтэй хүний зуны тэрлэг дээл 1 ширхэг, доторгүй цагаан шаргал өнгийн нимгэн загварын шаргал өнгийн эмэгтэй дээл 1 ширхэг, загварын ягаан эмэгтэй 1 ширхэг дээл алга болчихсон байсан. Манай эгч Т оёж бэлэн болсон эрэгтэй монгол цамц болон хамт оёдолчингоор ажилладаг Ц эрэгтэй ногоон цамц зэрэг эд зүйлс алга болчихсон байсан. Хулгайч подвалийн хаалгаар орсон юм шиг байсан. Үнэлгээн дээр байгаа бор өнгийн Монгол эрэгтэй цамц нь манай эгчийн уралсан цамц, бусад эд зүйл миний эзэмшлийн зүйлүүд байсан. Шүүх хуралд оролцох хүсэлгүй байна. Миний зүгээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 30-31-р хуудас/
Хохирогч Ц.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Өглөө 07 цаг 50 минут гэхэд оёдлын газартаа ирэхэд гадна талын хаалганы цоож нь мултарчихсан, нэг тал нь салчихсан байхаар нь би цоожийг нь аваад дотогшоо ороход дотор талын төмөр хаалга хагас онгорхой, дотор талын модон хаалгыг хаачихсан байсан ба цоож нь байхгүй болчихсон байсан. Хаалгыг онгойлгож дотогшоо харахад хулгай орчихсон шинжтэй байхаар нь Н утас руу залгаж хэлсэн. Оёдлын цехээс миний өөрийн оёж бэлэн болгочихсон 1 ширхэг эрэгтэй бор өнгийн монгол цамц алга болчихсон байсан. Харин Н 4 ширхэг бэлэн болчихсон байсан хувцас, хар өнгийн 3 литрийн ус буцалгагч, индүү зэрэг алдагдсан. Миний уралсан цамц 80.000 төгрөгөөр үнэлсэн байна. Хохирол нөхөн төлүүлсэн зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/
Хохирогч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би 3-9-р байрны 14 дүгээр орцны хажуу талын подвальд байх оёдлын цехэд суудал түрээсэлдэг. 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хөдөө гэрт байх ээж маань бие нь өвдсөн тул хөдөө руу явсан. 2017 оны 04 сарын 27-ны өдөр миний утас руу Н залгаад ажил дээр хулгай орчихсон байна, хамаг хувцсыг маань хулгайлчихаж, цагдаад дуудлага өгчихлөө гэж хэлсэн. Би тэр үед нөхөр Т утас руу залгаад ажил дээр хулгай орчихсон байна гэнэ, чи очоод хувцсыг бүртгээд үзчих гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Т залгаад чиний ногоон өнгийн эрэгтэй цамц байхгүй болчихсон байна гэж хэлсэн. Ногоон өнгийн эрэгтэй 52 размерийн даавуун материалтай монгол цамц байсан. 80.000 төгрөгөөр үнэлсэн нь үнэн зөв байна. Хохирол төлүүлсэн зүйл байхгүй, шүүх хуралд оролцох хүсэлгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 36-37-р хуудас/
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2017 оны 05 сарын 02-ны өдрийн 02/47 дугаартай “... нийт 839.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 40-47-р хуудас/
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2017 оны 06 сарын 07-ны өдрийн 87 дугаартай “... Монгол цамц 80.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 56-р хуудас/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-р хавтас 102-114-р хуудас/
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 94-98-р хуудас/
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 99-102-р хуудас/
Хохирогч Б.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манайх 2017 оны 06 сарын 29-ний өдрөөс амарсан юм. Өнөөдөр буюу 2017 оны 07 сарын 17-ны өдөр жолооны курсын сургалтын танхимаас суурин жолоодлогын иж бүрэн тоног төхөөрөмж алдагдсан байсан... 2014 оны 02 сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос дөрвөн сая төгрөгөөр авч байсан. Алдагдсан эд зүйлд жолооны руль, компьютерийн дэлгэц, процессор, фидал зэрэг байна... 2.800.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1-р хавтас 105-108-р хуудас/
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2017 оны 07 сарын 19-ний өдрийн 84 дугаартай “...хохирлын хэмжээ 2.800.000 төгрөг” гэсэн дүгнэлт /хх-ийн 123-128-р хуудас/
Шүүгдэгч Л.М яллагдагчаар өгсөн “...2017 оны 07 сарын дундуур наадмын дараахан үйл ажиллагаа явуулдаг биллъярданд тоглож байгаад орой 22 цаг өнгөрч байхад гарч ирээд ББ-ОД жолооны курсын байр цоожтой байхаар нь хойд талынх нь цонхны торыг нь нааш нь татаад цонхыг нь түлхэхэд цонх нь хагарсан, тэгээд би хагалсан цонхоороо орсон бөгөөд орох гэж байхдаа зүүн гарын шуу хэсгээ хагарсан цонхны шилэнд зүсээд дотогш орсон. Ороод компьютерийн гар маус, дэлгэц, жолооны курсын жижиг рультэй сургалтын төхөөрөмж зэргийг аваад орсон газраараа буцаад гарсан. Хулгай хийсэн эд зүйлээ 1-р орцны эзэнгүй байдаг подвальд аваачиж нуусан. Хулгай хийхдээ ганцаараа байсан, хулгай хийсэн эд зүйлээ маргааш нь Хүлэг зах дээр аваачиж явуулын хүнд 50.000 төгрөгөөр зарсан. Төхөөрөмжийг нь Улаанбаатар хот руу нөгөөдөр нь явахдаа авч яваад хотод Хархорин зах дээр 100.000 төгрөгөөр зарсан... мөнгөөрөө хотод амьдарч байсан байрныхаа түрээсийг өгөөд дуусгасан... хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 80-81-р хуудас/
Шүүгдэгч Л.М мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-р хавтас 84-88-р хуудас/
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 149-150-р хуудас/
Хохирогч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2017 оны 08 сарын 09-ний орой 22 цагийн үед ажлаа хаагаад гарсан. Өглөө 08 цагийн үед хоолны заалны цонх онгорхой, зурагт байхгүй, гал тогооны хэсэгт байдаг шар өнгийн модон шкафан доторх эд зүйлийг эмх замбараагүй гаргаж хаясан байдалтай байсан. 32 инчийн лед зурагт, хананд тогтоогчийн хамт 400.000 гаран мянган төгрөг, эрэгтэй хүний бугуйн цаг зэрэг алдагдсан... нийт 795.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 152-157-р хуудас/
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 127 дугаартай “...Лед 32 инчийн зурагт, хананд тогтоогч, эрэгтэй бугуйн цаг нийт 395.000 төгрөг” гэсэн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 162-164-р хуудас/
Шүүгдэгч Л.М яллагдагчаар өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын дундуур, он сар өдрийг нь сайн санахгүй байна. Орой хүнтэй уулзах гэж хүлээж байхад миний уулзах хүн ирээгүй, тэгээд 6-2 дугаар байрны харалдаа явж байгаад Хөвсгөл гэсэн нэртэй цайны газрын хаалгыг нь татаж үзэхэд хаалттай байсан ба байрыг нь тойрч ар талын цонхны салхивчыг нь түлхэж ороод ханан дээрх 32 инчийн зурагтыг нь авсан, мөн шар өнгийн модон жижиг шүүгээнээс 400.000 гаран төгрөгийг авсан, яг нарийн хэдэн төгрөг байсан талаар мэдэхгүй байна. Хулгайлсан эд зүйлээ 4-р цэцэрлэгийн хажууд оруулж нуучихаад маргааш өглөө нь ирж аваад урт цагаан дээр танихгүй хүнд 100.000 төгрөгөөр зарчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 137-138-р хуудас/
Шүүгдэгч Л.М мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-р хавтас 131-134-р хуудас/
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 187-188-р хуудас/
Хохирогч М.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Маргааш өглөө гэртээ байж байхад Алтанчимэг эгч залгаад түцэнд хулгай орчихсон байна гэж хэлсэн... гараад ирэхэд түцэнд хулгай орчихсон миний тамхи болон А эгчид хадгалуулсан байсан 290.000 төгрөг байхгүй болчихсон байсан. Надад мөнгө хадгалуулсан Эрка гэдэг хүн одоо хаана байгаа талаар сайн мэдэхгүй байна. Холбоо барих утасны дугаар болон гэрийн хаягыг нь мэдэхгүй байна. Би Эркагийн мөнгийг хүнээс хүүтэй мөнгө зээлээд өгчихсөн ... 436.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 194-р хуудас/
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2017 оны 10 сарын 05-ны өдрийн 237 дугаартай “...146,000... төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 205-207-р хуудас/
Шүүгдэгч Л.М яллагдагчаар өгсөн: “... 2017 оны 10-р сард өдрийг нь санахгүй байна. Орой 20 цаг өнгөрч байхад 6-1-р байрны ард талд байдаг PC тоглоомын газар луу явж байхад 6-1-р байрны хажуу талын гутал засвартай ТҮЦ түгжээтэй байхаар нь цоожыг төмрөөр хөшиж онгойлгоод дотогш ороод лангууны доор нь байсан улаан шонхор, алтан навч, эссэ, парламент тамхи зэргийг аваад гарсан. Хулгайлсан тамхинуудаа хорооллын дэлгүүрүүдэд зараад зарсан мөнгөөрөө идэж уух юм аваад дуусгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 174-175-р хуудас/
Шүүгдэгч Л.М мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-р хавтас 102-114-р хуудас/
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 224-228-р хуудас/
Хохирогч Г.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...2017 оны 12 сарын 09-ний өдөр гэрээсээ 12 цагийн үед гараад орой 23 цагийн үед гэртээ эхнэр хүүхдийнхээ хамт ирэхэд манай байшингийн гал тогооны решотикийг эвдээд вакум цонхыг түлхэж онгойлгоод дотогш хулгайч ороод манай байшингийн унтлагын өрөөнөөс миний хаан бугуйвчтай монетон бөгж, эхнэрийн монетон гинж, ээмэг, 2 ширхэг кулон, эрэгтэй, эмэгтэй хүний 2 ширхэг савхин куртик зэргийг зочны өрөөний ханын шүүгээнээс дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга 3 ширхэг, дунд үеийн алтан нуухтай мөнгөн халбагатай халтар манан хөөрөг 1 ширхэг, абсолют архи 1 ширхэг, финланд архи 1 ширхэг, зелёны марк архи 1 ширхэг зэрэг алдагдсан байсан... шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан 4.113.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 230-233-р хуудас/
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 365 “...4.113.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 237-239-р хуудас/
Шүүгдэгч Л.М яллагдагчаар өгсөн:“...2017 оны 12 сард өдрийг нь санахгүй байна. Орой 01 цагийн үед эзэнгүй айл хайгаад явж байсан. Тэгтэл ертөнцийн зүгээр урагшаа харсан хашаатай, хашаандаа гаражтай тоосгон байшинтай айл байсан. Хашааг давж ороод гараж талынх нь цонхыг түлхэж дотогш ороод том өрөөний зурагтны тавиурын хажуу талын шүүгээнээс 1 ширхэг мөнгөн аяга, савхин дээл, хөөрөг, монетон ээмэг, бөгж зэргийг авсан би өөр авсан эд зүйлээ сайн санахгүй байна. Эд зүйлийг аваад .... тоотод байх гэртээ харьсан. Би ганцаараа байсан, хулгай хийсэн эд зүйлээ нууж байгаад 2018 оны 01 сард Улаанбаатар хотод аваачиж Нарантуул зах дээр явуулын хүнд зарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 214-215-р хуудас/
Шүүгдэгч Л.М мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-р хавтас 102-114-р хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-р хавтас 17-21-р хуудас/
Хохирогч П.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Би 2017 оны 12 сарын 11-ний өдөр гэрээсээ 11 цагийн үед аавынхаа гэрт очиж хэд хонохоор охины хамт явсан. Тэгээд аавындаа хэд хоноод байж байтал дүү Э 2018 оны 12 сарын 18-ны өдөр миний утас руу залгаад гэрт чинь хулгай орчихсон байна хурдан хүрээд ир гээд дуудсан... Гэртээ ирээд эд зүйлээ бүртгээд үзтэл 55 инчийн Haier маркийн зурагт, монетон ээмэг, 100.000 төгрөг, будаа агшаагч зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан... Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 22-24-р хуудас/
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2017 оны 12 сарын 19-ний өдрийн 385 дугаартай “...нийт 1.632.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 2-р хавтас 41-43-р хуудас/
Шүүгдэгч Л.М яллагдагчаар өгсөн: “...2017 оны 12 сард өдрийг нь санахгүй байна. Би орой 00 цаг болж байхад багт эзэнгүй айл хараад явж байхад 5 дахь хашааны байшингийн гэрэл унтраастай байхаар нь хашааг нь даваад ороход хашааны хойд талд улаан өнгийн дүнзэн байшин байсан. Байшингийн урд талын зүүн талын вакум цонхыг түлхэж ороод том өрөөний хананд өлгөөтэй байсан маркийг мэдэхгүй ЛСД зурагтыг нь ДДШ төхөөрөмж, удирдлага зэргийг, зурагтын хажуу талд байх шүүгээний шургуулганаас эмэгтэй хүний монетон ээмэг, бөгж, үүдний өрөөнөөс будаа агшаагч зэргийг аваад гарсан. Хулгайлж авсан зүйлээ аваад Дэнж багт урьд нь амьдарч байсан эзэнгүй хашаандаа аваачиж ухсан байсан 00-доо хийж нуугаад хамаатны эгч Хишигцэцэгийнд очиж хоносон... 2018 оны 01 сард зурагтыг нь Улаанбаатар хотод аваачиж Нарантуул зах дээр явуулын хүнд зарсан, монетон ээмэг бөгжийг нь Хүлэг зах дээр танихгүй явуулын хүнд 50 орчим мянган төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 09-10-р хуудас/
Шүүгдэгч Л.М мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-р хавтас 84-96-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-р хавтас 58-61-р хуудас/
Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 12 сарын 13-ны өдөр 19 цагийн үед гэртээ ирэхэд Баянцагаан багийн хуучин хороо 7-14 тоот байшингийн үүдний амбаарын жижиг цонхыг хагалан хулгайч ороод том өрөөний ширээн дээр байсан 42 инчийн хар өнгийн Монел маркийн ЛСД зурагтыг аваад явсан байсан... Би хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 62-64-р хуудас/
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2017 оны 12 сарын 18-ны өдрийн 381 дугаартай “... нийт 550.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 2-р хавтас 70-72-р хуудас/
Гэрч Н.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Барьцаалан зээлдүүлэх бүртгэлийн хуудсыг шүүн үзтэл №90 дугаартай бүртгэлийн хуудас дээр Г овогтой Б 2017 оны 12 сарын 14-ний өдөр 39 инчийн Монел маркийн зурагт барьцаалсан бүртгэл байна. 2018 оны 01 сарын 13 хүртэл 1 сараар барьцаалсан... 2018 оны 02 сарын 04-ний өдөр 95931673 дугаарын утас руу залган ярихад Батпүрэв зар гэж хэлсэн байна... 2018 оны 02 сарын 07-ны өдөр 330.000 төгрөгөөр зарсан байна. Б гэдэг нэртэй иргэний үнэмлэхтэй хүн ирээд зурагт барьцаанд тавьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-68-р хуудас/
Бичмэл нотлох баримт хуулбарлан хэрэгт хавсаргах тухай тэмдэглэл, тогтоол хавсаргасан баримт /хх-ийн 2-р хавтас 75-77-р хуудас/
Шүүгдэгч Л.М яллагдагчаар өгсөн:“...2017 оны сүүлээр би гудамжаар ороод явж байхад ертөнцийн зүгээр баруун талын захын хашааны завсраар харахад байшингийн хаалга нь цоож зүүчихсэн байхаар нь эзэнгүй айл байна гэж бодоод хашааны хаалгыг нь онгойлгоод ороход хашааны зүүн хойд талд цагаан саарал өнгийн байшин байсан. Би байшингийн үүдний хэсгийн цонхны шилийг нь аваад дотогш ороод том өрөөний орны хажуу талын тавиур дээр байсан ЛСД зурагтыг нь аваад дотогш орсон цонхоороо буцаж гараад хивсний зам дээрээс таксинд суугаад хотын төв орж 5-1-р байранд үйл ажиллагаа явуулдаг ломбарданд зурагтаа 180.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Уг мөнгөө идэж уух юм аваад үрсэн. Би найз Б-г дуудаад иргэний үнэмлэхээр нь тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 50-51-р хуудас/
Шүүгдэгч Л.М мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-р хавтас 102-114-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-р хавтас 90-92-р хуудас/
Хохирогч Ч.Ж мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 15 цагийн орчим гараж дээрээ очоод хаалга онгойлгох гэтэл хаалга нь цоожгүй байсан. Тэгэхээр нь хаалгаа онгойлгоод харсан чинь хамаг эд зүйлийг онгичсон байдалтай байсан. Манай гаражид СКС маркийн буу 1 ширхэг, Тоз-8 маркийн буу 1 ширхэг, 50 литрийн багтаамжтай пивоны зориулалттай 2 ширхэг ногоон өнгөтэй энержи дотортой торх, ДДШ телевизийн станц шинээрээ, 380 вольтоор ажилладаг мотор, кен маркийн улаан өнгөтэй таслагч, ногоон хайрцагтай хадагч буу, мужааны ховил татагч ком хутга 3 хайрцаг, 10 литрийн төмөр канистер, шорлогны шор төмөр 1 багц, лоом зэрэг эд зүйлүүд алга болсон байсан... Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 94-96-р хуудас/
2017 оны 11 сарын 23-ны өдрийн 02/89 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн “... нийт 3.135.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 2-р хавтас 105-108-р хуудас/
Шүүгдэгч Л.М яллагдагчаар өгсөн: “...2017 оны 11 сарын дундуур Дэнж багийн урд талд байдаг гаражууд дундаас цоож нь ил гараж байхаар нь хаалганых нь цоожийг онгойлгоод дотогш ороод 2 ширхэг маркийг нь мэдэхгүй буу, ДДШ ТВ станц, кен маркийн тасдагч, сүх, хайрцагтай хутганууд зэргийг аваад цаад талын жалганд аваачиж нуугаад буцаж гараж дээрээ очоод төмөр том сав хоёрыг, мөн жижиг хөдөлгүүр байсныг нь аваад нөгөө жалгандаа нуусан. Тэгээд хулгайлсан эд зүйлээ нэг нэгээр нь хотын төв орж явуулын хүнд зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 82-83-р хуудас/
Шүүгдэгч Л.М мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-р хавтас 102-114-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-р хавтас 122-124-р хуудас/
Хохирогч Н.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 12 сарын 15-ны өдрөөс 12 сарын 24-ний өдрийн 14 цагийн хооронд манай гэрт хулгай орсон байсан учраас цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. 2017 оны 12 сарын 15-ны өдөр гэрээ хамгийн сүүлд шалгаж ирсэн. Манайх энэ жил төвд өвөлжиж байгаа юм. Газан плитка, хутганы ком, халбага сэрээний ком, хусуурны ком, тавагны ааруул хайрцагтайгаа, гоолингоо хайрцагаараа, эмэгтэй хүүхдийн хувцаснууд, миний өөрийн оёсон 8 шарга морь, 2 чоно, 1 ширхэг мөнгөний мод, 9 ширхэг зааны сувинер, ор хөнжлийн даавуу зэрэг эд зүйл алдагдсан байна. Би гомдолтой байна. Би хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 126-128-р хуудас/
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 405 дугаартай “... 691.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 2-р хавтас 132-134-р хуудас/
Шүүгдэгч Л.М яллагдагчаар өгсөн: “...2017 оны 12-р сард өдрийг нь санахгүй байна, орой 23 цаг өнгөрч байхад 13-р гудамжны 11 тоот хашааны завсраар харахад байшингийнх нь гэрэл унтраастай байхаар нь хашааны хаалгаар хашаа руу ороход хашааны хойд талд 2 давхар тоосгон байшин, байшингийн урд монгол гэр байсан. Би байшингийнх нь ертөнцийн зүгээр баруун талын цонхыг түлхэж онгойлгоод дотогш орж гал тогооны өрөөнөөс нь гал тогооны ком хэрэгслүүд, зочны өрөөний хананд өлгөөтэй байсан мөнгөний модтой хатгамал, 2 чонын зурагтай жижиг хивс, 4 ширхэг шагай зэргийг аваад орсон цонхоороо буцаж гараад явсан. Хулгайлж авсан эд зүйлээ аваад явсан. Хулгайлсан эд зүйлээ хойд гудамжинд байдаг эзэнгүй айлын байшин дотор оруулж нуугаад гэртээ ороод унтсан. Би хулгай хийхдээ ганцаараа байсан. Би хулгай хийсэн эд зүйлээ маргааш нь Хүлэг зах дээр очиж явуулын хүмүүст 100.000 орчим төгрөгөөр зарсан. Зарсан мөнгөөрөө идэж уух юм аваад дуусгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 114-115-р хуудас/
Шүүгдэгч Л.М мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-р хавтас 102-114-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-р хавтас 155-160-р хуудас/
Хохирогч Д.З мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр үйлдвэрийн бүс дотор байх эргэлтийн усан сангийн гаралтын худагны цонхоор хулгай орж 4 ширхэг халаалтын тень алдагдсан. Манай байгууллагын зүгээс шинжээчийн дүгнэлтэнд дурьдагдсан үнэлгээг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 166-р хуудас/
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 01 сарын 18-ны өдрийн 2018/э-0039 дугаартай “... 750.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 2-р хавтас 180-182-р хуудас/
Шүүгдэгч Л.М “...2018 оны 01 сарын дундуур санагдаж байна, хугацааг нь сайн хэлж мэдэхгүй байна орой 20 цагийн үед санагдаж байна. автобусанд 6-15 дугаар байрны ард талын автобусны буудал дээрээс суугаад тэгээд үйлдвэр рүү орсон, ажилчид үйлдвэр дотор буух үед нь цуг буугаад явж байгаад замын хажуу талд байсан ногоон өнгийн дөрвөлжин, 2 цонхтой гадна талаас нь харахад склад маягын барилга байсан, тэр барилгын ойр хавьд барилга харагдаагүй тэгээд тэр барилгын хаалганы баруун гар талын вакум цонхыг нь түлхэн ороод дотор талаас хойд болон урд талын хананд өлгөн тогтоосон байсан тенийн боолтыг тайлаад 4 ширхэг тенийг хулгайлан авсан, тэгээд авч гараад үйлдвэрээс аваад шууд гарч чадаагүй нэг газар нуусан. Нуусан газраа нэрлэж мэдэхгүй байна, яваад очвол зааж өгч чадна, дээрхи хэргийг ганцаараа үйлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 146-147-р хуудас/
Шүүгдэгч Л.М мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-р хавтас 131-134-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-р хавтас 200-204-р хуудас/
Хохирогч Х.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр манай 14а-4 тоот хашаанд байрлах байшингийн гал тогооны өрөөний цонхыг түлхэн орж том өрөөнд байсан ТСЛ маркийн 32 инчийн хар өнгийн зурагт хулгайд алдсан. 2013 оны 07 сард 499.000 төгрөгөөр авч байсан. Хохирлоо төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 206-207-р хуудас/
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 2 сарын 05-ны өдрийн 2018/э-0076 дугаартай “... 260.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 2-р хавтас 213-215-р хуудас/
Шүүгдэгч Л.М яллагдагчаар өгсөн: “...2018 оны 01 сарын дунд үе байсан тэр үед би шөнө 00 цаг өнгөрч байх үед ганцаараа явж байгаад 14а-4 тоотод байх шар өнгийн байшингийн цонхоор орж 32 инчийн зурагтыг хулгайлан авсан. Маргааш өдөр нь явж байгаад 6 дугаар микрт явж байсан нэг хүнд 100.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 190-191-р хуудас/
Шүүгдэгч Л.М мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-р хавтас 102-114-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-р хавтас 236-239-р хуудас/
Хохирогч Б.Э-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай байшин эзэнгүй байсан. Би болон миний аав ойр ойрхон гэртээ ирдэг байсан боловч 2018 оны 01 сарын 31-ний өдрөөс 2018 оны 02 сарын 02-ны өдрийн хооронд манай байшингийн цонхоор хулгай орсон байна. 40 инчийн тошиба маркийн ЛСД зурагт байсан. Хохирлоо төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 241-243-р хуудас/
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 2 сарын 04-ний өдрийн 2018/э-0077 дугаартай “... 400.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 3-р хавтас 02-03-р хуудас/
Шүүгдэгч Л.М-н яллагдагчаар өгсөн:“...Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна, би тухайн айлын байшингийн цонхоор нэвтрэн орж 40 инчийн зурагтыг хулгайлсан, тэгээд зурагтыг авч яваад тухайн газрын ойролцоо нуугаад маргааш нь Уртцагаанд нэг эмэгтэйд зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 229-230-р хуудас/
Шүүгдэгч Л.М-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-р хавтас 84-88-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-р хавтас 20-23-р хуудас/
Нэгжлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-р хавтас 56-62-р хуудас/
Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 3-р хавтас 24-26-р хуудас/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 3-р хавтас 27-р хуудас/
Хохирогч Ж.С-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 02-р сард хашаагаа эргэх санаатай очиход байшингийн гадна хаалга онгорхой байхаар нь дотогш орсон чинь эд зүйлүүд эмх замбараагүй байсан. Зочны өрөөний зурагтны тавиур дээр байдаг фунай маркийн 32 инчийн ЛСД зурагт, газар зэрэгцүүлээд тавьсан 2*3 хэмжээтэй 2 ширхэг Эрдэнэт хивс алдагдсан. Эргүүлэн авсан учир хохирол байхгүй. Шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 30-р хуудас/
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 2 сарын 12-ны өдрийн 2018/э-0086 дугаартай “... фунай 32 инчийн зурагт 180.000 төгрөг, 2*3 хэмжээтэй хивс 2007 онд авсан 20.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 3-р хавтас 33-34-р хуудас/
Шүүгдэгч Л.М яллагдагчаар өгсөн: “...2018 оны 02-р сард шөнийн 01 цагийн үед 5 дахь айлын гэрэл нь унтраастай байхаар нь эзэнгүй байна гэж бодоод хашааны хаалгаар нь ороод байшингийнх нь хаалгыг татаад үзэхэд түгжээтэй байхаар нь хажуу талын амбаараас нь нарийн төмөр аваад байшингийн хаалгыг нь хөшиж онгойлгоод байшин руу орсон. Байшинд ороод том өрөөний зурагтын тавиур дээр байсан хар өнгийн ЛСД зурагтыг аваад шалан дээр дэвссэн байсан 2 хивсийг хуйлаад эхлээд зурагтаа хашааны гадаа гаргаж тавиад, буцаж орж 2 хивсээ гаргаад Вансэмбэрүү дэлгүүрийн ард талд эзэнгүй хашаа байхаар нь хулгайлсан эд зүйлүүдээ аваад Батпүрэвийн гэрийн гадаа очоод Батпүрэвийг дуудаж гаргаад урд талын гудамжинд байдаг ах Галаагийн эзэнгүй хашаанд оруулж тавьсан... эд зүйлийг зарж борлуулаагүй, зааж өгч чадна...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 12-13-р хуудас/
Шүүгдэгч Л.М мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-р хавтас 68-80-р, 84-96-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-р хавтас 62-63-р хуудас/
Хохирогч С.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 сарын эхээр гэрээсээ гараад тосгон руу явсан. 2018 оны 02 сарын 08-ны өдөр манай аав над руу залгаад танай байшингийн цонх онгорхой байна, онгорхой цонхоор чинь харахад зурагт чинь байхгүй болсон байна гэхээр нь би ирээд цагдаад дуудлага өгсөн. Манай байшингийн ертөнцийн зүгээр зүүн талын цонхыг түлхэж ороод байшингийн зүүн хананд байдаг зурагтны тавиур дээрээс BSB маркийн зурагт алдагдсан байсан бөгөөд 32 инчийн зурагт байсан. Би гомдолтой байна. Хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 67-р хуудас/
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 2 сарын 20-ны өдрийн 2018/э-0092 дугаартай “... BSB Лед зурагт 250.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 3-р хавтас 71-74-р хуудас/
Шүүгдэгч Л.М яллагдагчаар өгсөн: “...2018 оны 02-р сард өдрийг нь санахгүй байна. Цагаан сарын үеэр байсан. Би хорооллын эцэс орж найз нартайгаа уулзчихаад 21 цагийн үед тэднийхээс гараад явж байгаад 39-р гудамжаар ороод явж байхад 3 тоот хашааны завсраар харахад хашааны хойд талд цагаан өнгийн байшин байсан бөгөөд гэрэл нь унтраастай байхаар нь эзэнгүй айл байна гэж бодоод дотогш ороод байшингийн баруун талын вакум цонхыг нь түлхэн дотогш ороод том өрөөний зурагтны тавиур дээр байсан 32 инчийн ЛСД зурагтыг аваад орсон цонхоороо буцаад аваад гарсан. Хулгайлж авсан зурагтаа Булаг багт байдаг найзынхаа гэрийн гадаа нуугаад гэрт орж хоноод маргааш өглөө нь зурагтаа аваад багт явж байгаад явуулын хүнд 150.000 төгрөгөөр зарсан. Зарсан мөнгөө идэж уугаад л дуусгасан. Хулгай хийхдээ ганцаараа байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 55-56-р хуудас/
Шүүгдэгч Л.М мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-р хавтас 102-114-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-р хавтас 96-98-р хуудас/
Хохирогч Х.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 03 сарын 10-ны орой гутал засварын ажилруугаа орж урт сандал авсан. Тэгээд ажлаа цоожилчихоод явсан. Маргааш өглөө нь 10 цаг өнгөрч байхад ажил дээрээ очиход манай подвалийн гадна цоож эвдэрчихсэн, цоожийг зүүгээд орхичихсон байхаар нь дотогшоо ороод үзэхэд дотор талын хаалганы цоожийг мөн эвдсэн байхаар нь цааш яваад үзэхэд үүдний лангуун дээр байсан эрэгтэй том хүний гутал 3 хос, хүүхдийн гутал 5 хос, арын өрөөний лангуун дээр байсан хүүхдийн нохой арьсан гуталнаас 4 хос алга болсон, үүдний өрөөний эсгүүрийн ширээн дээр байсан саарал өнгийн ленова маркийн нөүтбүүк, хаалганы хажууд байсан манай хүүгийн жордан пүүз, эмэгтэй хүний савхин гутал зэрэг алга болсон байсан. Би цагдаагийн байгууллагаас нэг бүрийн үнэ нь 80.000 төгрөгийн үнэтэй хүүхдийн гутал 3 хос, нэг бүрийн үнэ нь 35.000 төгрөгийн үнэтэй хүүхдийн гутал 3 хос, нэг бүрийн үнэ 35.000 төгрөгийн үнэтэй гадуураа нохой үстэй хүүхдийн гутал 1 хосыг хүлээн авсан. Цаашид үлдсэн эд зүйлээ барагдуулж авмаар байна. Одоо нөхөн төлөгдөөгүй байгаа 360.000 төгрөгийг нөхөн төлүүлэх хүсэлтэй...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 103-104-р хуудас/
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 3 сарын 14-ний өдрийн 2018/э-0117 дугаартай “... 921.500 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 3-р хавтас 110-113-р хуудас/
Шүүгдэгч Л.М яллагдагчаар өгсөн: “...2017 оны 03 сарын 10-ны орой 23 цаг өнгөрч байхад би хотын төвд 3-р микрт дэмий тэнээд явж байсан. Би өдөр 3-8-р байрны 2-р орцны подвалийг эзэнгүй байгаа юм байна гэж харж байсан. Тэгээд орой уг подвалийн цоожийг нь төмрөөр хөшиж онгойлгоод дотогш ороод тавиур болон шалан дээр байсан гар хийцийн 10 орчим хос гуталнууд, ширээн дээр байсан зөөврийн компьютер зэрэг эд зүйлийг аваад гарсан. Хулгайлж авсан эд зүйлээ эзэнгүй байшинд аваачиж нуусан, маргааш нь найз Батпүрэвтэй уулзаад Наран багийн 65-04 тоотод байх эзэнгүй айлын түлхүүрийн аваад уг амбаарт хулгайлсан эд зүйлүүдээ аваачиж хийсэн. Би хулгай хийхдээ ганцаараа байсан. Би зөөврийн компьютерийг нөгөөдөр нь хотын төв ороод явуулын хүнд 400.000 төгрөгөөр зарсан, гуталнуудыг нь нуусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 87-88-р хуудас/
Шүүгдэгч Л.Мө мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-р хавтас 86-89-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-р хавтас 127-130-р хуудас/
Хохирогч С.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 06 сарын 06-ны өдөр Архангай аймаг руу ажлаар яваад 2018 оны 06 сарын 09-ний орой ирэхэд манай том хүү өөдөөс тосч ирээд эмээгийн байшингийн цонхыг хагалаад дотор нь байсан зурагтыг, манай байшингийн цонхыг авч тавиад манай зурагтыг хулгайч аваад явчихсан байна гэсэн. Манай байшингийн цонхыг авч тавиад зурагтыг аваад явсан байсан. Ээжийн гэрээс 32 инчийн фунай маркийн зурагт миний өөрийн зурагт байгаа юм, манайх шинэ зурагт авчихаад ээжийн байшинд оруулж хуучин зурагтаа түр тавьсан. Мөн ДДШ гэсэн бичигтэй хар өнгийн удирдлага зэргийг алдсан. Алдагдсан эд зүйлсээ бүгдийг нь олж авсан, надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 133-135-р хуудас/
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 6 сарын 13-ны өдрийн “...тошиба 42 инчийн ЛСД зурагт 500.000 төгрөг, цонхны шил 35.000 нийт 535.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 3-р хавтас 139-145-р хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 158 дугаартай дүгнэлт /хх-ийн 3-р хавтас 150-155-р хуудас/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 3-р хавтас 136-р хуудас/
Шүүгдэгч Л.М яллагдагчаар өгсөн: “...2018 оны 06 сарын 09-ний өдөр Хүлэг зах дээр архиддаг хүмүүстэй нийлж архи уугаад нилээн согтсон байсан. Тэгээд би хадам ээжийндээ очих гээд таксинд суугаад Вансэмбэрүү дэлгүүрийн гадаа буугаад доошоо алхаад явж байхад 32-р гудамжны нэг айлын хашааны хаалга нь онгорхой байхаар нь дотогшоо орж үзэхэд гэрт нь хүн байхгүй байсан. Тэгэхээр нь би байшингийнх нь урд талын цонхыг нь гараараа цохиж хагалаад дотогш ороод зурагтын тавиур дээр байсан ЛСД зурагтыг аваад байшингийн ар талд гаргаж тавьсан. Буцаж ирээд хажуу талынхаа айлынх нь цонхыг нугасаар нь салгаж онгойлгоод дотогш ороод зурагтын тавиур дээр байсан ЛСД зурагтыг аваад гарсан. Уг хоёр айл нь нэг байшинтай, 2 хаалгатай айл байсан. Хулгай хийсэн зурагтаа Галаа ахын эзэнгүй байх хашаанд байдаг амбаарт оруулж тавьсан. Байшингийн ард нь тавьсан байсан зурагтаа буцаж очиж аваагүй, тэнд нь үлдээгээд явсан. Би хулгай хийхдээ ганцаараа байсан, нэлээн согтуу байсан. Зурагтаа борлуулаагүй, зааж өгч чадна...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 120-121-р хуудас/
Шүүгдэгч Л.М мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-р хавтас 68-80, 84-96-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-р хавтас 178-181-р хуудас/
Хохирогч Б.Б “...2018 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн өглөө 09 цаг өнгөрч байхад Яргуйтад очиход манай байшингийн хаалга цоожтой онгойлгоод ороход дотор нь 3 авдарыг онгойлгоод шүүгээнүүд бас онгорхой байсан. 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн эзгүй байсан. Хэзээ хулгай орсоныг мэдэхгүй байна. Манай байшингийн баруун талын салхивч онгорхой байсан. 2 ширхэг буу, 1 ширхэг бага гарын мөнгөн аяга, эмээлийн мөнгөн баавар 6 ширхэг хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 184-185-р хуудас/
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 6 сарын 20-ны өдрийн №2018/э-0233 дугаартай “...2.825.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 3-р хавтас 191-194-р хуудас/
Шүүгдэгч Л.М яллагдагчаар өгсөн: “...Надад сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 06 сарын 10-наас 11-нд шилжих шөнө санагдаж байна, шөнийн 00 цаг өнгөрч байх үед ганцаараа явж байгаад Яргуйт багийн Толгодын цаад толгой дээр 2 давхар мансардтай байшин байхаар нь хашааны хаалгаар нь ороод байшингийн баруун талын жижиг цонхыг түлхэн ороод хувцасны шүүгээний дээд талд хар өнгийн даавуунд ороосон байсан 2 ширхэг бууг авсан, тэгээд 1 ширхэг мөнгөн аяга, мөнгөн баавар зэрэг эд зүйл байсан тэрийг авсан. Маргааш нь гэр хорооллын эцэс дээр явж байгаад нэг танихгүй хүнд 2 ширхэг бууг 200 гаран мянган төгрөгөөр зарсан, мөнгөн аяга, бааврыг Улаанбаатар хотод очоод явуулын хүнд зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 171-172-р хуудас/
Шүүгдэгч Л.М мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-р хавтас 97-100-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-р хавтас 235-239-р хуудас/
Хохирогч Т.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2018 оны 06 сарын 11-ний орой 12 цаг өнгөрч байхад эхнэр хүүхдээ гордод 3-23-48 тоот байрандаа үлдээчихээд хүн хүргэж өгөх ажлаар Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум руу яваад өглөө үүрээр 05 цагт ирсэн. 13 цагийн үед Яргуйтад байдаг хашаа байшиндаа очиход урд талын цонхны хамгаалалтын торыг хугалж хулгайч орсон байдалтай байсан. Манай гэрээс алтан нуухтай чүнчигноров толгойтой их гарын чүнчигноров хөөрөг алдагдсан, мөн 200.000 төгрөг алдагдсан. Гомдолтой байна алдагдсан эд зүйлээ эргүүлэн авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 241-242-р хуудас/
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 6 сарын 15-ны өдрийн №2018/э-0201 дугаартай “... хөөрөг 2.500.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 4-р хавтас 02-03-р хуудас/
Шүүгдэгч Л.М яллагдагчаар өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө ганцаараа городоос Яргуйт баг руу эзэнгүй айл хайж явж байгаад модон хашаатай, хашаандаа тоосгон улаан өнгийн байшинтай айлын урд талын цонхны төмөр хамгаалалтыг татаж салгаад цонхны салхивчаар орж хөөрөг 1 ширхэг, бэлэн 100 гаран мянган төгрөг авсан. Тэгээд байшинд орж ирсэн газраараа гараад город орсон. Тухайн үед цаг шөнийн 23 цаг өнгөрч байсан. Хулгайлсан хөөргийг унагаагаад хагалчихсан, халбага толгой зэргийг явуулын хүнд 50.000 төгрөгөөр зарчихсан, худалдаж авсан хүнийг одоо харвал танихгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 228-229-р хуудас/
Яллагдагч Л.М мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-р хавтас 123-128-р хуудас/
Хохирогч Т.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 11 сарын сүүлээр 20-ны үед санагдаж байна. Тухайн өдөр 16 цагийн үед манайхан гэрээсээ гараад хүүхдийнхээ гэрт очсон, тэгээд хоноод маргааш өглөө 10 цагийн үед гэртээ ирсэн. Манай гэрт хулгай орж эд зүйл алдагдсан байсан. Тухайн үед хулгайч манай гэрийн цонхоор орсон байсан. Манай гэрийн гал зуухны өрөөнд байсан дунд гарын мөнгөн аяга, цагаан өнгийн хөөрөг, эмэгтэй хүний мөнгөн бүс, хар өнгийн цаг алдагдсан. Үнэлгээтэй холбоотой гаргах санал хүсэлт байхгүй. Манайд 620.000 төгрөгний хохирол учраад байна. Хохирлоо нөхөн төлүүлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хавтас 55-р хуудас/
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 10 сарын 18-ны өдрийн 02-02-31 дугаартай “... нийт 620.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 8-р хавтас 64-67-р хуудас/
Шүүгдэгч Л.М яллагдагчаар өгсөн: “...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 11 сарын сүүлээр байх өдрийг нь санахгүй байна. Булаг багт хулгай хийх гээд явж байгаад орой 20-21 цагийн үед модон хашаатай, хашаанд шар өнгийн тоосгон байшин байсан. Би тухайн айлын хашааг нь давж ороод байшинг нь үзэхэд эзэнгүй байсан бөгөөд байшингийнх нь урд талын зүүн талын цонхыг нь гараараа түлхэж онгойлгоод дотогш орж том өрөөний шургуулганаас 1 ширхэг мөнгөн аяга, цаад талынх нь тавиур дээрээс мөнгөн бүс зэргийг аваад буцаад гарсан. Мөнгөн аягыг нь Мэнд-Амарын ломбарданд 40.000 төгрөгөөр өөрийнхөө бичиг баримтаар тавьсан. Бүсийг нь 5-р сургуулийн хашааны доод талд цасанд булж нуугаад явсан бөгөөд маргааш нь очоод авах гэтэл байхгүй болсон байсан... ганцаараа хийсэн... мөнгөө өөртөө зарцуулаад дуусгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хавтас 47-48-р хуудас/
Шүүгдэгч Л.М мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-р хавтас 113-115-р хуудас/
Хохирогч М.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 09 сарын 03-ны өдөр ... байшингийн баруун талд байдаг амбаараас 2 ширхэг хүүхдийн тоглоомын усан санг хийлэгч мотор 2 ширхэг, миний өөрийн өмсөж хэрэглэж байсан улаан хүрэн өнгийн хурган дотортой дээл, шар өнгийн гартай цахилгаан гар дрилл зэрэг эд зүйл алдагдсан. Би тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Хохирлоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хавтас 81-р хуудас/
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 10 сарын 16-ны өдрийн 2018/э-0286 дугаартай “... нийт 1.560.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 8-р хавтас 84-87-р хуудас/
Шүүгдэгч Л. яллагдагчаар өгсөн: “...2017 оны 09 сарын эхээр би хуурай ах Золбоотынд байдаг байсан юм. Би ахынд байж байгаад хойд талын айл нь эзэнгүй байхаар нь хашааг нь давж ороход ертөнцийн зүгээр баруун талдаа амбаартай, хашааны гол хэсэгтээ бор өнгийн байшинтай айл байсан. Би амбаарынх нь цоожийг эвдээд 2 ширхэг мотор, өнгийг санахгүй байна хурган дотортой дээл зэргийг аваад Золбоот ахын хашаан дотор нуугаад маргааш өглөө нь хот руу замын унаанд суугаад явсан. Улаанбаатар хотод очоод моторыг 100 айлын хүнд нийлүүлээд 300.000 төгрөгөөр, хурган дотортой дээлийг нь Нарантуул зах дээр 100.000 төгрөгөөр явуулын хүнд зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хавтас 74-75-р хуудас/
Шүүгдэгч Л.М мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-р хавтас 113-115-р хуудас/
Хохирогч Д.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны намар 9 сар гарсан байсан... Тэр үед би Оюут багийн 2-25 дугаар байрны хойд талын таксины буудлын зүүн талд байрлах Итали пиццаны газрыг ажиллуулдаг байсан. Тэгээд орой 00 цагийн үед пиццаны газраа хаагаад амарсан. 05 цагийн үед... цонхыг түлхээд хулгай орсон байсан. Хаблот брэндийн бор шар өнгийн, их бие нь төмөр бугуйн хэсэг нь арьсан хийцтэй цаг, зөөврийн компьютер, 2 өдрийн орлого 300.000 гаран төгрөг байсан, мөн пиццаны халуун баригч цүнх байсан энэ бүхэн алга болсон. 1 сая гаран төгрөгний хохирол учраад байна. Хохирлоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хавтас 102-р хуудас/
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 10 сарын 19-ний өдрийн 02/02-33 дугаартай “... нийт үнэлгээ 420.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 8-р хавтас 105-108-р хуудас/
Шүүгдэгч Л.М яллагдагчаар өгсөн: “...2017 оны 11 сард байх сайн санахгүй байна. Би тухайн үед 2-23-р байранд подваль хөлсөлдөг байсан бөгөөд 23 цаг өнгөрөөд харих гээд явж байгаад 2-25-р байрны Итали пиццаны газар хаалттай байхаар нь ертөнцийн зүгээр баруун талын жижиг цонхыг нь түлхэж ороод лангууных нь араас нь зөөврийн компьютер, хар өнгөтэй эрэгтэй бугуйн цаг, мөнгө хийдэг хайрцагнаас нь 250.000 орчим төгрөг аваад гарсан. Маргааш нь зөөврийн компьютерийг нь Хүлэг зах дээр явуулын хүнд 100.000 төгрөгөөр, цагийг 30.000 төгрөгөөр зарсан. Бэлэн мөнгийг нь өөртөө идэж, уух юм аваад үрээд дуусгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хавтас 94-95-р хуудас/
Шүүгдэгч Л.М мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-р хавтас 113-115-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-р хавтас 34-40-р хуудас/
Хохирогч Ч.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би өчигдөр буюу 2018 оны 03 сарын 03-ны өдөр орой 18 цагийн үед гэрийнхээ хүмүүстэй хамт гэрээ цоожилж үлдээгээд хөдөө явсан. Ингээд өнөөдөр 14 цагийн үед гэртээ иртэл манай гал тогооны цонхоор хулгайч орсон байсан. 3 ширхэг дунд гарын цайны аяга, нэг ширхэг арай том, нэг нь нөгөө 3-аасаа бага зэрэг жижиг нийт 5 ширхэг мөнгөн аяга, Acer брэндийн дэлгэцэн дээрээ мэдрэгчтэй хар өнгийн нөүтбүүк, эмэгтэй хүний монетон зүүлт, ээмэг 1 хос зэрэг эд зүйл алдсан байсан. Үнэлгээнд дурьдагдсан 1.000.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 42-44-р хуудас/
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 03 сарын 07-ны өдрийн 2018/э-0114 дугаартай “хохирлын хэмжээг ... 1.000.000 төгрөгөөр үнэлэв...” гэсэн дүгнэлт /хх-ийн 4-р хавтас 46-48-р хуудас/
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 7-р хавтас 129-р хуудас /
Мөр судлалын шинжээчийн 2018 оны 08 сарын 31-ний өдрийн 214, 2018 оны 07 сарын 02-ны өдрийн 161 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 6-р хавтас 130-139, 152-162-р хуудас/
Шинжээч Ч.Г мэдүүлэг /хх-ийн 6-р хавтас 170-172-р хуудас/
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-р хавтас 66-69-р хуудас/
Хохирогч Д.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний бие Орхон аймаг Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн Чингэлийн 3-04 тоотод шинээр байшин барьж засвар хийж байгаа юм. Байшингаа засаж янзлах ажлаа 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс эхэлсэн юм. Байшингийн засварт ашиглаж байсан багаж хэрэгслээ байшин дотроо цоожлоод үлдээгээд явдаг байсан юм. Тэгтэл 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 06-нд шилжих шөнө байшингийн цонхоор хулгайч орж 11 төрлийн багаж хэрэгсэл хулгайд алдагдсан байсан. Комперессор, бензин, хөрөө, том дрилл, цахилгаан суурь, тасдагч 2 ширхэг, 30-ын буу 2 ширхэг, тэгш ус, хайрцагтай 100-ын хадаас, 11 ширхэг хөөс зэрэг эд зүйлс алдагдсан. Тасдагч багаж 2 ширхэг, том дрилл 1 ширхэг, цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг авсан. Нийт хохирлоос 365.000 төгрөг төлөгдсөн. 901.300 төгрөг төлөгдөөгүй байна. Үлдэгдэл 901.300 төгрөгийг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 75-77-р хуудас/
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 05 сарын 11-ний өдрийн 18/104 дугаартай “... 1.266.300 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 4-р хавтас 84-88-р хуудас/
Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-р хавтас 40-50-р хуудас/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 4-р хавтас 70-72-р хуудас /
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 4-р хавтас 73-р хуудас /
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 7-р хавтас 129-р хуудас /
Мөр судлалын шинжээчийн 2018 оны 08 сарын 31-ний өдрийн 214, 2018 оны 07 сарын 02-ны өдрийн 161 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 6-р хавтас 130-139, 152-162-р хуудас/
Шинжээч Ч.Г мэдүүлэг /хх-ийн 6-р хавтас 170-172-р хуудас/
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-р хавтас 121-126-р хуудас/
Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний бие эхнэр 2 хүүхдийн хамт өөр суманд байж байтал өнөөдөр буюу 2017-08-16-ны өдөр 06 цагт аав Бат-Орших надтай утсаар яриад миний хүү танай байшингийн том өрөөний вакум цонх онгойлгоод хулгай ороод зурагтыг чинь аваад явчихсан байна... Цагдаагийн байгууллагад дуудлага өгчихлөө гэхээр нь өнөөдөртөө Баян-Агт сумаас ирээд гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзэхэд том өрөөнд байсан 32 инчийн Тошиба ЛСД зурагт, 17 инчийн Хятад улсад үйлдвэрлэсэн зурагт, дунд гарын 1 ширхэг мөнгөн аяга, жижиг гарын 1 ширхэг мөнгөн аяга, Ленова маркийн зөөврийн компьютер, жижиг бичлэгийн сони камер, сони маркийн дижитал аппарат, скай маркийн гар утас 1 ширхэг, плэй стэйшин тоглуулагч зэрэг эд зүйл алдагдсан байна. 920.000 төгрөгний хохирол учраад байгаа, хохирлыг нөхөн төлүүлээгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 128-131-р хуудас/
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2017 оны 08 сарын 16-ны өдрийн 144 дугаартай “...нийт ... 970.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 4-р хавтас 136-140-р хуудас/
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 7-р хавтас 129-р хуудас /
Мөр судлалын шинжээчийн 2018 оны 08 сарын 31-ний өдрийн 214, 2018 оны 07 сарын 02-ны өдрийн 161 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 6-р хавтас 130-139, 152-162-р хуудас/
Шинжээч Ч.Г мэдүүлэг /хх-ийн 6-р хавтас 170-172-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-р хавтас 175-р хуудас/
Хохирогч Б.С-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...32 инчийн хар өнгийн Haier маркийн зурагт, уг зурагтыг 2013 онд худалдан авч байсан. Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн түрийвч нэг бүрийн үнийг 80.000 төгрөгөөр зарж байсан 2 ширхэг, 60.000 түрийвч 2 ширхэг, 45.000 төгрөгний түрийвч 1 ширхэг, 35.000 төгрөгний түрийвч 1 ширхэг, 25.000 төгрөгөөр зарж байсан түрийвч 5 ширхэг, 15.000 төгрөгөөр зарж байсан түрийвч 8 ширхэг, 12.000 төгрөгөөр зарж байсан түрийвч 6 ширхэг, 8.000 төгрөгний түрийвч 10 ширхэг, 12.500 төгрөгний түрийвч 19 ширхэг, 9.500 төгрөгний түрийвч 8 ширхэг, 7.500 төгрөгөөр зарж байсан түрийвч 15 ширхэг, 20.000 төгрөгөөр зарж байсан 6 ширхэг, 3.500 төгрөгний түрийвч 5 ширхэг, 25.000 төгрөгний эрэгтэй хүний тэлээ 5 ширхэг, 20.000 төгрөгөөр зарж байсан бугуйн цаг 2 ширхэг, 15.000 төгрөгөөр зарж байсан спикер 3 ширхэг, 45.000 төгрөгний спикер 1 ширхэг, 85.000 төгрөгөөр зарж байсан эмэгтэй хүний гар цүнх 1 ширхэг, 45.000 төгрөгөөр зарж байсан эмэгтэй хүний гар цүнх 2 ширхэг, 80.000 төгрөгөөр зарж байсан эмэгтэй хүний гар цүнх 1 ширхэг, 35.000 төгрөгөөр зарж байсан эмэгтэй хүний гар цүнх 2 ширхэг, 30.000 төгрөгөөр зарж байсан эрэгтэй хүний футболк 7 ширхэг, 25.000 төгрөгөөр зарж байсан эмэгтэй хүний футболк 20 ширхэг, 35.000 төгрөгөөр зарж байсан эмэгтэй хүний ноосон цамц 12 ширхэг, 20.000 төгрөгөөр зарж байсан эмэгтэй хүний сандаал 8 ширхэг, 25.000 төгрөгөөр зарж байсан альбом 3 ширхэг, 20.000 төгрөгөөр зарж байсан альбом 1 ширхэг, 12.000 төгрөгөөр зарж байсан үзэг балны сувинер 4 ширхэг, 4.500 төгрөгөөр зарж байсан үзэг балны сувинер 6 ширхэг, 3.500 төгрөгөөр зарж байсан сувинер 8 ширхэг, 2.500 төгрөгөөр зарж байсан сувинер 9 ширхэг, БНХАУ үйлдвэрлэсэн тор 1 боодол, 1 бүрийн үнэ нь 88.000 төгрөгөөр зарж байсан Франц үнэртэй ус 10 ширхэг, 78.000 төгрөгөөр зарж байсан 14 ширхэг, 68.000 төгрөгөөр зарж байсан 8 ширхэг, 50.000 төгрөгөөр зарж байсан 1 ширхэг үнэртэй уснууд, 18.000 төгрөгөөр худалдан авч байсан ус буцалгагч, олон залгуур 1 ширхэг, 2.500 төгрөгөөр худалдан авсан сүүн гэрэл 3 ширхэг, 13.000 төгрөгөөр худалдан авч байсан ор хөнжлийн даавуу 1 ширхэг, 8.000 төгрөгөөр худалдан авч байсан цагаан даавуу 1 ширхэг, 15.000 төгрөгөөр худалдан авч байсан чих цоолдог буу зэрэг эд зүйлс алдагдсан... шинжээчийн дүгнэлтэнд дурьдагдсан зүйлс манайхаас алдагдсан зүйлтэй яг таарч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 178-р хуудас/
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн “...6.169.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 4-р хавтас 188-191-р хуудас/
Шүүгдэгч Л.М яллагдагчаар өгсөн: “...2017 оны 10 сард би өдрийг нь санахгүй байна. Батпүрэвтэй хотын төвд уулзаад өнөөдөр хоёулаа хулгай хийе гээд 3-16 дугаар байрны сүүлээсээ 2 дахь орцны Марал салон гэсэн хаягтай салоны өрөөний цонхыг түлхэж онгойлгоод дотогш орон том өрөөний лангуунаас үнэртэй уснууд, эрэгтэй, эмэгтэй хүний түрийвчнүүд, хананд байсан маркийг нь мэдэхгүй 32 инчийн ЛСД зурагт, нилээн олон эд зүйлс авсан. Батпүрэвийн гэрт орж хулгайлсан эд зүйлүүдээ хувааж авсан. Би өөрийнхөө авсан эд зүйлүүдийг нөгөөдөр нь Улаанбаатар хотод танихгүй явуулын хүмүүст зарсан. Батдүрэв мөн 32 инчийн зурагтыг авсан бөгөөд авсан эд зүйлээ яасныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 162-163-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-р хавтас 233-236-р хуудас/
Хохирогч Д.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...хамгийн анх цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөд тэр үед алдагдсан эд зүйлээ бүртгэн үзээд хэлсэн, дараа нь өөр алдагдсан эд зүйл байгаа эсэх талаар бүртгээд нэмж хэлэн үнэлгээ гаргуулсан, тэгэхээр аудитын үнэлгээний байгууллагаар гаргасан үнэлгээн дээр дурьдсан бараа бүгд үнэн байна. Үнэртэй ус 16 ширхэг, биеийн тос 11 ширхэг гэж зөрүүтэй байгаа нь дараа нь тоолж үзээд алдагдсан эд зүйлээ үнэн зөвөөр хэлж өгсөн... нийт хохирол 4.872.600 төгрөгний хохирол учирсан нөхөн төлсөн зүйл байхгүй гомдолтой байна. 39 инчийн монел зурагт, зөөврийн компьютер, арьс оношлогооны аппарат, хар өнгийн цүнх, гоо сайхны бүтээгдэхүүн, утас цэнэглэгч, флаш диск, зурагт тогтоогч зэрэг эд зүйлс алдагдаж 4.872.600 төгрөгний хохирол учирсан, нөхөн төлөгдөөгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 241-242-р хуудас/
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн “...4.872.600 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 4-р хавтас 249, 5-р хавтас 2-р хуудас/
Шүүгдэгч Л.М яллагдагчаар өгсөн: “...2017 оны 10 сарын үеэр Б над руу залгаад гордод уулзая гэж хэлсэн 22 цагийн үед уулзсан. Тэгээд 23 цаг өнгөрч байсан санагдаж байна. Спорт ордоны хажууд Намуун төвийн хойд талаас буюу хөл бөмбөгийн талбай талаас 2 давхрын цонхоор Б орсон би гадна талаас хараад зогсож байсан тэгтэл дотор талаас 2 нөүтбүүк, 39 инчийн зурагт, гоо сайхны бараа зэрэг эд зүйл байсныг аваад шууд такси барин яваад Нарангийн 66-04 тоотод Батпүрэвийн гэрт очсон. Тэгээд Б манай хажууд ахынх нь байгаа гээд урд талын айлын амбаарт нуусан байж байгаад би 2017 оны 11 сарын үед Улаанбаатар явсан тэр үед хотод очиж зарсан. Явуулын хүнд гоо сайхны барааг 100 гаран мянган төгрөгөөр, 1 нөүтбүүкийг 50.000 төгрөгөөр зарсан бусад эд зүйлийг хэдээр зарсанаа санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 219-220-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-р хавтас 40-44-р хуудас/
Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-р хавтас 40-50-р хуудас/
Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-р хавтас 45-46-р хуудас /
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл “... 2 ширхэг хутга, метал цоологч багаж 1 ширхэг, 12 жилийн амьтны зурагтай мөн 1 ширхэг Эрдэнэт Үйлдвэр гэсэн логоны зурагтай нийт 13 ширхэг хэв зэрэг эд зүйлийг хүлээлгэн өгөв...” /хх-ийн 5-р хавтас 47-49-р хуудас /
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл “...3 ширхэг хутгыг хүлээлгэн өгөв...” /хх-ийн 5-р хавтас 50-р хуудас/
Хохирогч Л.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...трансматор 1 ширхэг байсан үнэлгээн дээр байгаа нь үнэн байна, сүүлд үнэлгээ гаргах үед тоолж үзэхэд хутга 9 ширхэг байсан учраас үнэлгээн дээр нэмж хэлээд үнэлгээг гаргуулсан, бусад эд зүйлүүд бүрэн үнэлэгдсэн байна... Би 5 ширхэг хутга, 13 ширхэг хэв хүлээн авсан учраас хохирлоос 1.010.000 төгрөг төлөгдсөн бусад хохирол төлөгдөөгүй байна. Үлдсэн хохирол 3.475.000 төгрөг төлөгдөөгүй, энэ хохирлоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-р хавтас 55-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч Б.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 11 сард Мөнхтулга манай ажил дээр ирээд ямар ч ир байхгүй 3 ширхэг хутга худалдаж авах уу гээд надад үзүүлсэн. Тэр 3 хутга нь шинээрээ 1 хутга нь хуйтай байсан. Би Мөнхтулгаас ямар учиртай хутга юм бэ гэхэд ямар ч асуудал байхгүй, 1 хутгыг 10.000 төгрөгөөр зарж байна. Хүн зараад өг гэсэн юм гэхээр нь итгээд 30.000 төгрөгөөр худалдан авсан. Би Мөнхтулгаас 30.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-р хавтас 58-р хуудас/
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн “... 4.485.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 5-р хавтас 62-66-р хуудас/
Шүүгдэгч Л.М яллагдагчаар өгсөн: “...2017 оны 11 сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна. Батпүрэвтэй Согоот багт 00 цагийн үед уулзаад зогсож байхад Батпүрэв нь 3-р микрт үзэх юм байна гэхээр нь тийшээ яваад очиход 3-12-р байрны 2-р орцны подвалийн хаалгыг эвдлээд дотогш ороход оёдлын цех юм шиг газар байсан. Тэндээсээ Батпүрэв бид 2 хутганууд, шинэ цүнхнүүд, нөүтбүүк, 12 ширхэг хэв өөр эд зүйл авсанаа тоо ширхэгээр нь сайн санахгүй байна. Хулгайлж авсан эд зүйлээ Батпүрэвийн гэрт аваачиж 2 хувааж авсан бөгөөд би маргааш нь хулгай хийсэн эд зүйлүүдээ хотын төвд аваачин Хүлэг зах дээр явуулын танихгүй хүмүүст зарсан. Батпүрэвийн авсан зүйлүүд гэрт нь байгаа байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-р хавтас 26-27-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-р хавтас 107-110-р хуудас/
Хохирогч Х.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай түцний дээврээр хулгайч орж 24 инчийн ТСЛ маркийн зурагт 1 ширхэг, Монел маркийн тень, хүнсний бараанууд жижиг кола 10, жижиг цэвэр ус 10, алибаба 5 ширхэг, хар самар 4 ширхэг, джек 20 ширхэг, жижиг контик 5 ширхэг, алакс вафли 5 ширхэг, кофе, жимстэй цай, сүүтэй цай 40 ширхэг, хар ууттай чихэр 3 кг, дриол 10 боодол, орбит 10 боодол, ментос бохь 10 боодол, самар 2 кг зэрэг эд зүйлс алдагдсан. Ахуйн хэрэглээний бараанаас жижиг хуруу зай 20 ширхэг, вазелин шампунь 30 ширхэг, софи ариун цэврийн хэрэглэл 3 боодол, нойтон сальфетка 10 ширхэг, асаагуур 1 боодол, нойлын цаас 9 ширхэг алдагдсан энэ алдагдсан эд зүйлээс 384.850 төгрөгний хохирол учирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-р хавтас 114-р хуудас/
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн “...384.850 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 5-р хавтас 119-122-р хуудас/
Шүүгдэгч Л.М яллагдагчаар өгсөн: “...Б гэртээ хүрээд ирээч гэж дуудсан. Тэгээд бид 2 хотын төв ороод Номин худалдааны төвийн урд байдаг түцэн дээр очиход хаалттай байсан. Тэгээд Батпүрэв дээвэр лүү нь гараад цөмлөж дотогшоо орсон. Би хүн хараад байж байсан. Тэгээд Батпүрэв дотроос 24 инчийн ТСЛ зурагт, цахилгаан халаагуур, шуудайтай чихэр жимс, ахуйн хэрэглээний хүнсний зүйлүүдийг надад өгөхөөр нь би аваад замын эсрэг талын байшингийн буланд аваачин тавьсан. Авсан эд зүйлээ идэж уугаад дуусгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-р хавтас 91-92-р хуудас/
Шүүгдэгч Л.М мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-р хавтас 102-114-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-р хавтас 142-145-р хуудас/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай “...42 инчийн хар өнгийн ТСЛ гэсэн бичигтэй зурагт ...” /хх-ийн 5-р хавтас 146-148-р хуудас/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл “...цагаан өнгийн савхин куртик, бор өнгийн монгол цамц, 42 инчийн ТСЛ маркийн зурагт зэрэг эд зүйлийг хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв...” /хх-ийн 5-р хавтас 149-р хуудас/
Хохирогч Д.Л мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би алдсан гэх эд зүйлээс 42 инчийн зурагт, эмэгтэй хүний савхин куртик, эмэгтэй хүний монгол цамц, спорт цаг 1 ширхэгийг нь эргүүлэн авсан. Гэхдээ эргүүлэн авсан гэх 42 инчийн зурагтны дэлгэцийг нь хагалчихсан асах боломжгүй байсан. Тийм учраас надад учирсан нийт 1.070.000 төгрөгний хохирлоос 140.000 төгрөгний хохирлыг хасч үлдсэн 930.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би охиныгоо цэцэрлэгт ороход нь авсан зургийн хэрэглэж байсан 8 хуудастай 3 ширхэг дэвтэр, хэрэглэж байсан дотроо 8 өнгөтэй баримлын шавар, хэрэглэж байсан 12 өнгөтэй усан будаг, эдгээр хичээлийн хэрэгслийг хийдэг цагаан өнгийн цүнх хэлбэртэй хуванцар сав зэрэг байсан. Би хэдэн төгрөгөөр авч байснаа санахгүй байна. Би буруутай этгээдээс 930.000 төгрөгөө нэхэмжилж байна. Хичээлийн хэрэгслийн мөнгийг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-р хавтас 154-155-р хуудас/
Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Манай зуслангийн байшинд хулгай орсон байсан. 2018 оны 06 сарын 27-ны өдөр манай эхнэр цагдаагийн байгууллага дээр очиж хулгайд алдагдсан зурагт болон хувцас, хүүхдийн хичээлийн хэрэгслийг авсан байсан. Бид нар хулгайд алдсан зурагтаа гэртээ авч ирээд асааж үзэх гэтэл нэг талынх нь дэлгэц харлаад гарахгүй байсан тэгэхээр нь эвдэрчихсэн байна гудамжинд урд талынхаа хогон дээр хаясан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-р хавтас 159-р хуудас/
Гэрч Ш.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Би зурагт засварчингаар 2010 оноос хойш ажиллаж байна. ... ЛСД зурагт дэлгэц нь хагарахад ямар нэгэн засах боломж байдаггүй бөгөөд дэлгэц нь олддоггүй юм...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 5-р хавтас 160-р хуудас /
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018-06-15-ны өдрийн 2018/7-202 дугаартай дүгнэлт “... 1,070,000 төгрөг..." гэсэн /хх-ийн 5-р хавтас 169-р хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018/7-296 дугаартай дүгнэлт “...4,800 төгрөг...” гэсэн / хх-ийн 5-р хавтас 172-р хуудас/
Шүүгдэгч Л.М яллагдагчаар өгсөн “... гэрэл нь унтаастай 2 давхар цагаан өнгийн байшин байхаар нь хашааг нь Батпүрэв бид 2 давж ороод байшингийн урд талын цонхыг түлхэн дотогш орж зурагт байсныг, орны хажуу талын шүүгээнээс цагаан өнгийн эмэгтэй савхин куртик, бор өнгийн монгол цамц, тавиур дээр байсан эмэгтэй хүний бугуйн цагийг авсан гарахдаа буйдан дээр байсан бүтээлгээр зурагтыг ороогоод орсон цонхоороо буцаж гараад эзэнгүй хашаанд хулгай хийсэн зүйлээ нуусан... маргааш нь Батпүрэвийн хуурай ах Галаагийн эзэнгүй хашаанд амбаарт хийж нуугаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-р хавтас 132-133-р хуудас /
Шүүгдэгч Г.Б яллагдагчаар өгсөн “... 2018 оны 06 сарын 08-нд шөнийн 00 цагийн үед Л.Мөнхтулга бид 2 явж байгаад Яргуйт баг Овоотын хаягийг нь сайн санахгүй байна. Цагаан өнгийн том байшин байсан хашааны хаалгаар нь ороод байшингийн баруун талын цонхыг нь түлхээд онгорхой байсан, Мөнхтулга орж араас нь би ороод мөлхөө тавилганы урд талаас зурагтыг нь авсан. ТСЛ гэсэн бичигтэй улаан хүрэн өнгийн 42 инчийн зурагт байсан, гэрээс нь бид 2 өөр зүйл аваагүй ...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 5-р хавтас 135-136-р хуудас /
Шүүгдэгч Л.М мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-р хавтас 84-96-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-р хавтас 192-195-р хуудас/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл “...цахилгаан гар дрилл алдсан зүйл мөн байна, шинж тэмдэгүүд нь хэвээрээ байна...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 5-р хавтас 196-р хуудас/
Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл “...42 инчийн хар өнгийн самсунг маркын зурагт ...” гэсэн / хх-ийн 5-р хавтас 197-р хуудас/
| 1 |
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл “...42 инчийн самсунг маркийн зурагт, мөн хөх өнгийн Воsch гэсэн бичиг бүхий цахилгаан дрилл, 10 мм өрөмний хошууны хамт 1,5 см тай цахилгааны утас 2 ороомог, камерийн DVR төхөөрөмж, ДДШ төхөөрөмж удирдлагын хамт хүлээлгэн өгөв ...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 5-р хавтас 198-201-р хуудас/
| & |
Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 5-р хавтас 202-р хуудас /
Хохирогч Б.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би алдагдсан эд зүйлийн зарим хэсгийг хүлээн авсан ДДШ төхөөрөмж удирдлагын хамт болон цагаан өнгийн 2 ороомог бүхий лавшаа утас хүлээн авсан ... 825.000 төгрөг төлөгдөөгүй үлдэж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-р хавтас 208-р хуудас/
| т • *•' ;?] ч • 1 ф |
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 06 сарын 18-ны өдрийн 18-143 дугаартай дүгнэлт “...1.502.080 төгрөг...” гэсэн /хх-ийн 5-р хавтас 215-220-р хуудас/
| I |
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018/7-0295 дугаартай дүгнэлт “...90.000 төгрөг..." гэсэн /хх-ийн 5-р хавтас 230-233-р хуудас/
Шүүгдэгч Л.М яллагдагчаар өгсөн:“... 2018 оны 06 сарын эхээр өдрийг нь санахгүй байна. Намайг Б дуудахаар нь би очсон. Намайг очиход Б хулгай хийе гэхээр нь би зөвшөөрөөд Яргуйт багаар эзэнгүй айл хайгаад хаягийг нь мэдэхгүй байна. Худагтай гудамжны дээд талын гудамжаар ороод цаашаа гудамжаараа нэвт гараад цаана байсан хашааны хаалга нь онгорхой гэрэл нь унтраастай жижиг шовгор байшин байхаар нь эзэнгүй байна гэж бодоод би нэг давхарын тороор дамжин 2 давхарын вакум цонхыг нь түлхэн ороод 2 давхараас бууж 1 давхарт байх хаалганы дээр байрласан камерийг эвдээд тавиур дээр байсан 42 инчийн маркийг нь мэдэхгүй ЛСД зурагт, зурагтын доор байсан компьютер тоглоом, цахилгаан гар дрилл камерын хард зэргийг нь аваад хулгайлсан эд зүйлээ орж ирсэн цонхоороо Батпүрэвт өгөөд би өөрөө гарсан. Хулгайлсан эд зүйлээ Батпүрэв бид 2 Батпүрэвийн гэрийн урд талын эзэнгүй амбаарт оруулж тавьсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 5-р хавтас 183-р хуудас/
Шүүгдэгч Л.М мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 7-р хавтас 84-96-р хуудас /
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-р хавтас 247-250-р хуудас /
Таньж олуулах ажиллагаа хийсэн “...Таньж олуулах ажиллагаа явуулсан 32 инчийн зурагт 2 хүний хийлдэг завь, гитар зэрэг эд зүйлсээ таньсан тухай тэмдэглэл...” гэсэн /хх-ийн 6-р хавтас 2-4-р хуудас /
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл “... явуулсан 32 инчийн хар өнгийн БСБ маркийн зурагт, удирдпага, зурагт 2 хүний хийлдэг завь, гитар зэрэг эд зүйлсээ хүлээн авсан 2 хүний хийлдэг завь /цаасан хайрцагтай /, сэлүүр ширхэг, хийлдэг насосны хамт, хөх өнгийн гитар, хар өнгийн уутны хамт хүлээлгэн өгсөн...” гэсэн /хх-ийн 6-р хавтас 5-р хуудас/
Хохирогч П.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн” ... Би алдсан эд зүйлээсээ 32 инчийн зурагт, 2 хүний хийлдэг завь, хөх өнгийн гитар зэрэг эд зүйлээ хүлээн авсан хохирлоос хасагдаад 301.000 төгрөгний хохирол үлдэж байна ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-р хавтас 10-р хуудас/
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт “...856,520 төгрөг...” гэсэн /хх-ийн 6-р хавтас 14-18-р хуудас /
Мөр судлалын шинжээчийн 2018 оны 07 сарын 05-ны өдрийн 174 дугаартай дүгнэлт "...харьцуулах загвараар ирүүлсэн Г.Б гутлын зүүн улны өлмийн хэсгийн хээний дардастай хэлбэр, хэмжээ бүтэц зэрэг шинж тэмдэгүүдээрээ, зураг №10-т байх гутлын мөр уг улны хээний дардастай хээний хэлбэр, хэмжээ бүтэц болон N Е В S үсгүүдийн эдэлгээний явцад үүссэн элэгдэл зэрэг шинж тэмдэгүүдээрээ тохирч байна ...” гэсэн /хх-ийн 6-р хавтас 24-28-р хуудас/
Яллагдагч Л.М “... Булаг багийн 3-18-1 тоот айлруу ороод байшингийн тамбарынх нь дээврийг би эвдэж ороод цөмлөөд байж байхад араас Б орж ирээд бид хоёр 32 инчийн ЛСД зурагт гитар индүү, машины хучлага, үүрдэг хадуур, хийлдэг завь зэргийг хулгайлж аваад гарсан. Авсан эд зүйлээ Батпүрэвийн гэрийн урд талын эзэнгүй хашаанд амбаарт хийсэн...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 5-р хавтас 185-186-р хуудас/,
Яллагдагч Л.М мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэгпэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 7-р хавтас 84-96-р хуудас /
|
* |
| V & ^1 * |
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-р хавтас 63-68-р хуудас
| & X: 6 |
Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл “... 42 инчийн Хаувэй маркийн зурагт байсан...” гэсэн /хх-ийн 6-р хавтас 69-70-р хуудас /
Хохирогч О.Л мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Улаанбаатар архи 0.75 2 ширхэг, Улаанбаатар 0.5 литр 1, соёрхол архи 0.75 литр 2, хар экс 0.75 литр 2, хар чингис 0.75 литр 1, алпен голд шоколад 18 ширхэг, иогурт тараг 12 ширхэг, ковар компот 5 ширхэг, угаалгын нунтаг 5 ширхэг, шүдний оо 7 ширхэг, өдөр тутмын хэрэглэл 120 ширхэг, гутлын тос 3 ширхэг, Улаан шонхор тамхи 6 блок, Эссэ тамхи 6 блок, улаан вест 6 блок, Ченж эссэ 2 блок, ЛД тамхи 6 блок, Алтан шонхор тамхи 2 блок, Нарийн улаан шонхор 2 блок, Кент 2 блок, алтан навч 3 блок, Дабл эс нарийн тамхи 2 блок, сүлд тамхи 1 ширхэг, бидний ундаа 10 ширхэг, Мөхөөлдөс 67 ширхэг, 32 инчийн хюндай зурагт, Ай фоне гар утас, монтетон гинж 2,5 грамм, улаан өнгийн шигтгээтэй бөгж, хар өнгийн үүрдэг цүнх, улаан цоохор өнгийн орны бүтээлэг зэрэг эд зүйл алдагдсан... хохирлын үнэлгээнд нийт 2.795.600 төгрөгний эд зүйлээс 1.296.600 төгрөгний эд зүйл хүлээн авсан. Үлдэгдэл 1.499.000 төгрөгний бараа нэхэмжилнэ. Мөн бэлэн мөнгө 578.720 төгрөг , нийт 2.077.720 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 6-р хавтас 74, 76-р хуудас/
V'
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 06 сарын 12-ны өдрийн 18/139 дугаартай дүгнэлт “...2.795.100 төгрөг...” гэсэн / хх-ийн 6-р хавтас 94-99-р хуудас/
р
| I: |
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 09 сарын 11-ний өдрийн 18/268 дугаартай дүгнэлт “... 454.400 төгрөг...” гэсэн /хх-ийн 6-р хавтас 120-124-р хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 сарын 05-ны өдрийн 171 дугаартай дүгнэлт “...Г.Б гутлын зүүн улны мөртэй хээний хэлбэр, хэмжээ бүтэц, эдэлгээний явцад өсгийн хэсэгт цөмөрсөн мөр зэрэг шинж тэмдэгүүдээрээ тохирч байна...” гэсэн / хх-ийн 6-р хавтас 113-117-р хуүдас /,
*
Шүүгдэгч Г.Б яллагдагчаар өгсөн: “... Би Булаг багийн 2-48 тоот О.Лхамжавын Хархираа дэлгүүрт нэвтрэн орж 580.000 төгрөг 2.272.100 төгрөгний үнэ бүхий бараа материал хулгайлсан ... “гэсэн мэдүүлэг / хх-ийн 6-р хавтас 53-54-р хуудас /
Шүүгдэгч Л.М яллагдагчаар өгсөн: “...Хархираа дэлгүүрийн гадаа 23 цаг өнгөрч байх үед очсон, тэгтэл хаасан байсан, хашааны арын хаалгыг онгойлгоод дэлгүүрийн дээврийн жижиг цагаан төмрийг хуулан орж, эхлээд би, дараа нь Б орж ирсэн. Тэгээд 42 ичнийн зурагт, хүнсний зүйл авсан. Архи, Ай фоне-5 зэрэг эд зүйл авсан, хулгай хийж байгаа учир гарт таарсан зүйлээ аваад уутанд хийгээд аваад гарсан. Тэндээс гараад шууд Наран багт Батпүрэвийн гэрт очоод Батпүрэвийн гэрийн урд талд байх хамаатны ахынх нь амбаарт нуусан. Маргааш нь би Айфоне-5 гар утас, 80.000 төгрөг, 5 шил архи, гутлын тос зэрэг эд зүйлсийг аваад явсан. Үлдсэн эд зүйлээ нөгөө амбаарт үлдээсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-р хавтас 46-47-р хуудас /
Шүүгдэгч Л.М мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-р хавтас 84-96-р хуудас/
| » * & гЧ«,: |
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-р хавтас 203-208-р хавтас
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх-ийн 6-р хавтас 209-р хуудас /
Хохирогч Г.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2018 оны 06 сард өдрийг нь санахгүй байна. Яргуйт баг Хөтөлийн 11-1 тоотод байх зуслангийн байшиндаа очсон. Хашаандаа ороход урд талын шовгор байшингийн хаалга онгойчихсон байсан. Тэгээд очоод үзэхэд хаалгыг нь онгойлгоод доторх эд зүйлийг эмх замбараагүй болгосон байсан. Тэгэхээр нь би хойно байдаг байшинруугаа орж үзэх гэхэд хаалганы түгжээ нь эвдэрч хаалга онгойхгүй байхаар нь хөшиж онгойлгоод дотогш ороход доторх эд зүйлийг эмх замбараагүй болгосон байсан. Тэгээд 1 давхарын үүдэнд байсан кен брэндийн тасдагч, дрилл зэрэг алга болсон байсан. Тэгээд 2 давхар луу гарч үзэхэд Glaciear брэндийн цагаан, цэнхэр өнгийн 2 ширхэг үнэртэй ус, Chanel брэндийн эмэгтэй хүний үнэртэй ус, G-shok хар өнгөтэй, улаан бичигтэй эрэгтэй хүний бугуйн цаг, Constantine гэсэн бичигтэй хар ширэн оосортой эрэгтэй бугуйн цаг, Zерро брэндийн алтлаг шар өнгөтэй асаагуур зэрэг эд зүйлс алдагдсан байсан... би сүүлд эд зүйлээ шалгаж үзэхэд үүдэнд байсан хагас автомат угаалгын машин, шивээсний машин, мөн цагаан өнгийн оосортой Lang Di гэсэн бичигтэй цагаан өнгийн нүүртэй зай байхгүй зогссон цаг, бор өнгийн арьсан оосортой Olj гэсэн бичигтэй нүүрний хүрээгээрээ шигтгээтэй эмэгтэй хүний бугуйн цаг зэрэг алдагдсан. Эдгээр эд зүйлээс Glacier брэндийн цагаан өнгөтэй үнэртэй ус, G-shok хар өнгөтэй, улаан бичигтэй эрэгтэй хүний бугуйн цаг, Zерро брэндийн алтлаг шар өнгөтэй асаагуур, хагас автомат угаалгын машин, шивээсний машин, кен брэндийн улаан өнгийн дрилл, цагаан өнгийн оосортой Lang Di гэсэн бичигтэй цагаан өнгийн нүүртэй зай байхгүй зогссон цаг, бор өнгийн арьсан оосортой Olj гэсэн бичигтэй нүүрний хүрээгээрээ шигтгээтэй эмэгтэй хүний бугуйн цаг зэрэг эд зүйлээ олж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-р хавтас 213-214-р хуудас/
г *
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 07 сарын 03-ны өдрийн 18/166 дугаартай дүгнэлт “...549.000 төгрөг...” гэсэн /хх-ийн 6-р хавтас 229-233-р хуудас/
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 06 сарын 15-ны өдрийн дүгнэлт “... 1,055,000 төгрөг..." гэсэн /хх-ийн 6-р хавтас 221-р хуудас/
,
Шүүгдэгч Л.М “...Б бид 2 хашааг нь давж ороод байшингийн хажуу талын гражаар дамжин 2 давхарын цонхыг нь түлхэн байшинд ороод үнэртэй уснууд, бугуйн цагнууд, тасдагч, дрилл, угаалгын машин, шивээсний машин зэргийг аваад гарсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 6-р хавтас 194-195-р хуудас/
Шүүгдэгч Л.М мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 7-р хавтас 84-96-р хуудас /
Ял шийтгэлийг шалгах хуудас зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Мөнхтулга, Г.Б нар нь 2017 оноос 2018 оны 06 сар хүртэл хугацаанд шүүгдэгч Л.Мөнхтулга ганцаараа 22 удаагийн үйлдлээр, шүүгдэгч Г.Батпүрэв ганцаараа 3 удаагийн үйлдлээр, шүүгдэгч Л.Мөнхтулга, Г.Батпүрэв нар бүлэглэн 8 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зохиулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч буюу Шүүгдэгч Л.М нь ганцаараа 2017 оны 04 сарын 26-аас 27-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-9-р байрны 14-р орцны подволд үйл ажиллагаа явуулдаг оёдлын газрын хаалгыг эвдлэн орж эрэгтэй, эмэгтэй дээл, цамц, ус буцалгагч, уурын индүү зэрэг эд зүйл хулгайлж 919.000 төгрөгний хохирол,
-2017 оны 07 сарын 14-ний өдөр ББ-ОД ХХК-ийн жолооны курсын сургалтын танхимд хууль бусаар нэвтэрч сургалтын жолоодлогын иж бүрэн тоног төхөөрөмж, компьютерийн дэлгэц, процессор зэрэг эд зүйл хулгайлж 2.800.000 төгрөгний хохирол,
-2017 оны 08 сарын 10-ны өдөр “Хөвсгөл” цайны газарт нэвтэрч бэлэн 500.000 төгрөг, 32 инчийн зурагт хулгайлж 795.000 төгрөгийн хохирол,
-2017 оны 10 сарын 02-ноос 10 сарын 03-ны өдрийн хооронд гутал засварын газарт нэвтэрч бэлэн 290.000 төгрөг, тамхи зэрэг эд зүйл хулгайлж нийт 436.000 төгрөгний хохирол,
-2017 оны 12 сарын 09-ний өдөр Г.Г байшинд нэвтэрч эд зүйл хулгайлж 4.113.000 төгрөгний хохирол,
-2017 оны 12 дугаар сарын 11-нээс 12 сарын 18-ны өдрийн хооронд П.Э байшинд нэвтэрч Haier маркийн 55 инчийн зурагт, ДДШ-ийн Телевизийн хүлээн авагч, эмэгтэй монетон ээмэг, будаа агшаагч зэрэг эд зүйл хулгайлж нийт 1.632.000 төгрөгний хохирол учруулсан,
-2017 оны 12 дугаар сарын 13-ны Б.Б байшинд нэвтэрч Монел маркийн 42 инчийн зурагт хулгайлж 550.000 төгрөгний хохирол,
-2017 оны 11 сарын 20-ны өдөр Ч.Ж эзэмшлийн гаражид хууль бусаар нэвтэрч СКС буу, Тоз-8 буу, торх ДДШ төхөөрөмж, дрилль зэрэг эд зүйл хулгайлан 3.135.000 төгрөгний хохирол,
-2017 оны 12 сарын 15-ны өдөр Н.С байшинд хууль бусаар нэвтэрч газан плитка, аяга тавагны ком, сувинер зэрэг эд зүйл хулгайлж 691.000 төгрөгний хохирол,
-2018 оны 01 сарын 13-ны шөнө Эрчим хүчний цехийн эргэлтийн ус хангамжийн Усан сангийн даралтын барилгын цонхоор нэвтэрч 4 ширхэг цахилгаан халаалтын тень хулгайлж 750.000 төгрөгний хохирол,
-2018 оны 01 сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Х.Э байшинд нэвтэрч TCL загварын 32 инчийн зурагт хулгайлж 260.000 төгрөгний хохирол,
-2018 оны 01 сарын 31-ний өдрөөс 02 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Б.Э байшинд нэвтэрч тошиба загварын 40 инчийн зурагт хулгайлж 400.000 төгрөгний хохирол,
-2018 оны 02 сарын 06-наас 11-ний өдрийн хооронд Ж.С байшингаас зурагт хивс зэрэг эд зүйл хулгайлж 200.000 төгрөгний хохирол,
-2018 оны 02 сарын 08-ны өдөр С.Х байшинд хууль бусаар нэвтэрч 32 инчийн BSB маркийн зурагт хулгайлж 250.000 төгрөгний хохирол,
-2018 оны 03 сарын 10-наас 11-нд шилжих шөнө Х.Н гутал засварын газарт нэвтэрч эд зүйл хулгайлж 921.500 төгрөгний хохирол,
-2018 оны 09 сарын 09-ний өдөр С.С байшингаас 42 инчийн ЛСД зурагт хулгайлж 681.000 төгрөгний хохирол,
-2018 оны 06 сарын 10-наас 11-нд шилжих шөнө Б.Б байшинд нэвтэрч Тоз-8, СКС маркийн 2 ширхэг буу, мөнгөн аяга, мөнгөн баавар зэрэг эд зүйл хулгайлж 2.825.000 төгрөгний хохирол,
-2018 оны 06 сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Б.Б байшинд нэвтэрч алтан нуухтай чүнчигноров хөөрөг, бэлэн 200.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж 2.750.000 төгрөгний хохирол,
-2017 оны 11 сард Т.А эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч эмэгтэй хүний мөнгөн бүс, цагаан өнгийн чулуун хөөрөг, дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлан 620.000 төгрөгний хохирол,
-2017 оны 09 сарын 03-ны өдөр М.Д хашаанд байх амбаарт нууцаар хууль бусаар байшинд нэвтэрч хүүхдийн тоглоомын усан сан хийлэгч сэнс 2 ширхэг, эмэгтэй хүний хурган дотортой дээл зэргийг хулгайлан авч 1.560.000 төгрөгний хохирол,
2017 оны 10 сарын 02-03-нд шилжих шөнө “Марал” салонд хуулв бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлан 6.169.000 төгрөгийн хохирол учруулсан
-2017 онд Пиццаны газарт нэвтрэн орж эд зүйл хулгайлж 720.000 төгрөгний хохирол тус тус учруулж, нийт 33.177.000 төгрөгний хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Б нь ганцаараа 2018 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Орхон аймаг Ч.Э байшинд нэвтэрч мөнгөн аяга, монетон эдлэл зэрэг эд зүйл хулгайлж 1.000.000 төгрөгний хохирол,
-2018 оны 05 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Д.Э байшинд нэвтэрч эд зүйл хулгайлж 1.266.300 төгрөгний хохирол,
-2017 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Б.Б байшинд нэвтэрч ЛСД зурагт 2, мөнгөн аяга 2, гар утас 2, зөөврийн компьютер, мөнгөн ээмэг бөгжний хослол зэрэг эд зүйл хулгайлж 920.000 төгрөгний хохирол тус тус учруулж, нийт 3.186.300 төгрөгний хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Б, Л.М нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Намуун төвийн 2 давхарын 4 тоот өрөөнд нэвтэрч зурагт, зөөврийн компютер, арьс оношлогооны аппарат, гоо сайхны бүтээгдэхүүн, утас цэнэглэгч, флаш диск, зурагт тогтоогч зэрэг эд зүйл хулгайлж, нийт 4.872.600 төгрөгний хохирол учруулсан,
-2017 оны 11 сарын 03-наас 06-ны өдрийн хооронд 2 дугаар орцны подвальд үйл ажиллагаа явуулах “Тод Од” арьсан урлалын цехээс нөүтбүүк, хутгатай хуй, хуйгүй 7 ширхэг хутга нийт 8 ширхэг хутга, бор шаргал арьсан цүнх зэрэг эд зүйл хулгайлж 4.485.000 төгрөгний хохирол учруулсан,
-2017 оны 12 сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Номин худалдааны төвийн урд байрлах хүнсний мухлагт нэвтэрч TCL загварын 24 инчийн зурагт цахилгаан халаагуур, хүнсний бараа зэрэг эд зүйлс хулгайлж 384.850 төгрөгний хохирол учруулсан,
-2018 оны 06 сарын 08-ны өдрөөс 12-ны Д.Л эзэмшлийн зуслангийн байшинд нэвтэрч 42 инчийн ТСЛ зурагт, эмэгтэй хүний хувцас, бугуйн цагнууд зэрэг эд зүйл хулгайлж 1.074.800 төгрөгний хохирол учруулсан,
-2018 оны 06 сарын 09-нөөс 13-ны өдрийн хооронд Б.Х байшинд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлан 1.592.080 төгрөгний хохирол учруулсан,
-2018 оны 06 сарын 09-ний өдрөөс 15-ны өдрийн хооронд П.Б эзэмшлийн байшинд нэвтэрч 32 инчийн зурагт, хийлдэг завь, гитар, үүрдэг цүнх зэрэг эд зүйл хулгайлж 856.520 төгрөгний хохирол учруулсан,
-2018 оны 06 сарын 10-ны өдөр “Хархираа” 8 нэрийн хүнсний дэлгүүрт нэвтэрч бэлэн 580.000 төгрөг, 36.250.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлан нийт 3.830.000 төгрөгний хохирол учруулсан,
-Г.Г байшинд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлан 1.604.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдэж нийт 18.699.850 төгрөгний хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, эд зүйл хүлээн авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдолтой, хэргийн талаар нотолбол зохих байдлууд шалгагдаж тогтоогдсон, нотлох баримтууд зөрүүгүй байх тул шүүх үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болгосон болно.
Шүүгдэгч Г.Б нь шүүгдэгч Л.М бүлэглэн “Марал” салоноос эд зүйл хулгайлаагүй, үүнийг Л.М ганцаараа үйлдсэн гэж мэдүүлж байгааг шүүгдэгч М хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул шүүгдэгч нарыг бүлэглэн 8 үйлдэл, Л.М дангаараа 22 үйлдэл, Г.Б дангаараа 3 үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Харин шүүгдэгч Г.Б дангаараа хийсэн үйлдлүүдээ зөвшөөрөхгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн боловч мөр судлалын шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 214, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 161 дугаартай дүгнэлтүүд, / 6-р хавтас 130-139,152-162-р хуудас/, шүүгдэгч Г.Б гэрт нэгжлэг хийх явцад хураан авсан Г.Батпүрэвийн гэх 10 хос гутлыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол / 7-р хавтас 129-х /, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хавтас 34-40,66-69, 121-126-р хуудас /, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7-р хавтас 40-50-р хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Шүүгдэгч нар хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон болох нь олон удаагийн үйлдлээр нотлогдож байх тул зүйлчлэл тохирсон гэж үзнэ. Шүүгдэгч Л.М, Г.Б нар нь бүлэглэж болон дангаар нийт 33 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан авч хохирол учруулсан, урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлсэн, тэдгээрийн үйлдлийн аргууд нь хэвшмэл шинжтэй болсон, хохирогч нарын эд хөрөнгийг хулгайлан авсан мөнгөөрөө өмсөх хувцас, өдөр тутмын хүнсний зүйлээ авах зэргээр амьдрах эх үүсвэр болгосон байх тул хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул тэднийг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв. Шүүгдэгч нарын хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-г хэрэгт хавсарган үлдээж, 10 хос гутлыг шүүгдэгч Г.Б буцаан олгож, шүүгдэгч нар 209 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд :шүүгдэгч Л.М нийт 38.287.565 төгрөг гаргуулж, 759.000 төгрөг хохирогч Ц.Н, 80.000 төгрөг хохирогч Б.Ц, 2.800.000 төгрөг хохирогч Б.Э, 795.000 төгрөг хохирогч Б.А, 436.000 төгрөг хохирогч М.О, 4.113.000 төгрөг хохирогч Г.Г, 1.632.000 төгрөг хохирогч П.Э, 550.000 төгрөг хохирогч Б.Б, 3.135.000 төгрөг хохирогч Ч.Ж, 691.000 төгрөг хохирогч Н.С, 750.000 төгрөг хохирогч Д.З, 260.000 төгрөг хохирогч Х.Э, 400.000 төгрөг хохирогч Б.Э, 250.000 төгрөг хохирогч С.Х, 366.500 төгрөг хохирогч Х.Н, 2.825.000 төгрөг хохирогч Б.Б, 2.750.000 төгрөг хохирогч Т.Ба, 620.000 төгрөг хохирогч Т.А, 1.560.000 төгрөг хохирогч М.Д, 720.000 төгрөг хохирогч Д.Г, 6.169.000 төгрөг хохирогч Б.С, 2.436.300 төгрөг хохирогч Д.О, 1.737.500 төгрөг хохирогч Л.О, 30.000 төгрөг иргэний нэхэмжлэгч Б.Н, 192.290 төгрөг хохирогч Х.Х, 465.000 төгрөг хохирогч Д.Л, 412.500 төгрөг хохирогч Б.Х, 1.004.610 төгрөг хохирогч О.Л, 197.500 төгрөг хохирогч Г.Г, 150.365 төгрөг хохирогч П.Б, шүүгдэгч Г.Б нийт 9.417.365 төгрөг гаргуулж, хохирогч Ч.Э 1.000.000 төгрөг, 901.300 төгрөг хохирогч Д.Э, 920.000 төгрөг хохирогч Б.Б, 2.436.300 төгрөг Д.О, 1.737.500 төгрөг хохирогч Л.О, 192.290 төгрөг хохирогч Х.Х, 465.000 төгрөг хохирогч Д.Л, 412.500 төгрөг хохирогч Б.Х, 1.004.610 төгрөг хохирогч О.Лх, 197.500 төгрөг хохирогч Г.Г, 150.365 төгрөг хохирогч П.Б тус тус гаргуулан олгохоор заалаа.
Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.