Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/132

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Р.А даргалж 

          Улсын яллагч: Э.Билгүүн

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал

Шүүгдэгч: Б.Н, Б.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бы Д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бгийн Н нарт холбогдох 1912001410149 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүгдэгч:  Б овогт Б-гийн Н /РД:......... /

    Шүүгдэгч: Б овогт Б.ы Д /РД:............ /

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.Д нь 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Их тамир сумын Хан-Өндөр багийн нутаг дэвсгэрт байрлах “Их өлөнт” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 47 ширхэг буюу 2.8325 метр куб мод бэлтгэн тээвэрлэж, байгаль орчинд 110.467.5 төгрөгийн хохирол учруулсан, яллагдагч Б.Н нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Их тамир сумын Хан-Өндөр багийн нутаг дэвсгэрт байрлах “Их өлөнт” гэх газраас иргэн Б.Д-д мод бэлтгэх эрхийн бичиг хийж өгсөн нь хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдэж, он сарыг засварласан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ: Би Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Их өлөнт гэх газраас мод бэлтгээд модоо ачаад 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шөнийн 03 цагийн орчим аймгийн төвд орж ирээд Петровис шатахуун түгээх колонкын урд цагдаад баригдсан. Тухайн үед мод бэлтгэх зөвшөөрлийн бичиггүй байсан гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: Намайг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ажил дээрээ ажлаа гүйцэтгээд байж байхад Б.Д, эхнэр Аийн хамт өглөө 09 цагийн үед ирсэн. Тухайн үед модоо бэлдээд ирсэн, мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг бичээд өг гээд Г ахтай ирсэн. Би тухайн үед модоо бэлдээд ирсэн юм бол бичиг хийж өгөхгүй гэж нэг хэсэг гүрийсэн. Сүүлдээ Г ахыг гараад явахад Б.Д-ийн эхнэр А гуйгаад байхаар нь би 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөр бичиг хийж өгсөн. Дараа нь дахиж орж ирээд он, сар, өдрийг нь 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр болгоод засаад өгөөч гээд гуйгаад байхаар он, сар, өдрийг нь 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр болгож засч өгсөн. Тухайн үед Б.Д-ийн хадам аав нь нас бараад удаагүй байхаар нь өвчин, зовлонтой байгааг нь бодоод мод бэлтгэх зөвшөөрлийн бичгээ засч өгсөн нь үнэн. Би ажлаа 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс аваад удаагүй байсан. Би ажлын туршлагагүй, өөрийнхөө хайхрамжгүй байдлаас болж үнэт цаасан дээр засвар хийснээ хүлээн зөвшөөрч байна гэв.  

Мөрдөн байцаалтын шатанд 1912001410149 дугаартай эрүүгийн хэргээс:                              

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-ийн мэдүүлсэн: ...Б.Д манай сумаас зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн байна. Би болсон хэргийг мэдэхгүй байна. Би уг хэрэгт байгууллагыг төлөөлж хууль ёсны төлөөлөгчөөр оролцоно. Хуулийн дагуу шийдэж өгнө үү. Ойн санд учирсан хохирлыг төлүүлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.А-ийн мэдүүлсэн: ...2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр манай нөхөр Архангай аймгийн Их Тамир сум руу гэртээ түлээ авчрах гээд явсан. Тэгээд гоожингоо аваагүй явж байгаад цагдаад баригдсан байна лээ. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өглөө 09 цаг өнгөрөөгөөд Архангай аймгийн Их Тамир сумын төв рүү ойн байцаагч Н гэх залуу дээр очоод манай нөхөр бид 2 машинаа хураалгасан, мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй явсан, эрхийн бичиг бичээд өгчихвөл машинаа гаргачих юм шиг байна гэж хэлээд Н гэх ойн байцаагч залуугаар 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ойн гоожинг бичүүлсэн. Мод бэлтгэсэн өдрийн маргааш өдрөөр нь эрхийн бичиг бичүүлсэн. Би 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичиг авсан. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хийж өгсөн байх, би он, сарыг нь санахгүй байна. Манай нөхөр Д даруу төлөв зантай. Би нөхөртэйгөө 2011 онд танилцаж, 2013 онд гэр бүл болсон. Бид одоо 3 хүүхэдтэй бөгөөд том хүү маань 5 настай, дунд охин маань 4 настай, бага хүү маань 2 настай. Манай нөхөр даруу төлөв зантай, дуугүй хүн байгаа юм. Манай нөхөр Д албадан ажил хийж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.О-ийн мэдүүлсэн: ...Манай хүү хүнд гоожин бичиж өгсөн гэсэн. Өөр зүйл мэдэхгүй байна. Миний төрсөн хүү Н нь 1995 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн. Миний хүү багаасаа эцэг Б бид хоёрын гар дээр өссөн. Миний хүү даруу төлөв, ноомой хүү байгаа юм. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн байгаль хамгаалагчаар ажилд орсон. Миний хүү нийгмийн идэвхи зүтгэл сайтай, ажилдаа сайн, ээжийнхээ үгнээс гардаггүй, одоо “Рояал” акедемид төрийн удирдлагын чиглэлээр магистрт сурдаг. Миний хүү Н нь 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр моринд чирэгдээд ходоод, дэлүүгээ задалж байсан, бие муутай хүүхэд байгаа юм. Манай гэр бүлээс ганцаараа ажил хийдэг. Төрөөс авсан гавъяа шагнал байхгүй, оюутан байхдаа ганц, нэг шагнал авч байсан. Миний хүү эхнэр, хүүхэд аваагүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Б-ын мэдүүлсэн: ...Би он, сар, өдрийг нь санахгүй байна, 2019 оны 08 дугаар сард Д өөрийнхөө 47-78 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Архангай аймгийн Их тамир сумын Хан-Өндөр багт байх манай гэрт ирсэн. Тэр манай гэрт ирэхдээ галын түлээгүй болсон гээд бид хоёр Д-ийн хөрөөгөөр мод унагасан. Би хэдэн мод унагасан болохыг нь мэдэхгүй. Би хэмжилт хийж 1.50 см тайрсан. Тэгээд модыг бид хоёр өргөлцөж, ачаад тэвшээ дүүргээд хөдөлсөн. Бид хоёр модыг ойролцоогоор 2 цагийн хугацаанд бэлдсэн. Д огт бичиг аваагүй байсан. Д мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй гэж хэлээгүй, мод бэлтгэх эрхийн бичиг авсан гэж бодоод би Д-тэй мод бэлтгэж өгсөн. Би Дд мод бэлтгэсэн хөрөөг бэлэглэсэн бөгөөд угаасаа муу хөрөө байсан. ...Д амьдралын боломж муу хүн байгаа юм. Би ямаагаа самнаад шинэ хөрөө авсан. Бодоод байхад Д 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мод бэлтгэсэн шиг санагдаж байна. Д нь даруу төлөв зантай, дуугүй, ноомой, архи, тамхи огт хэрэглэдэггүй хүүхэд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Г-ийн мэдүүлсэн: ...2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр намайг ажлаа хийж байтал хадам эгч О-гийн хүүхэд А өөрийн нөхөртэйгээ зогсож байсан. А надад Г ахаа бид хоёр модтой ороод ирсэн, мод бэлтгэх эрхийн бичиг байгаль хамгаалагчаасаа аваад өг гэхээр нь би хамаатан Н-тэй уулзаад энэ хоёр мод бэлтгэх эрхийн бичиг авна гэнэ, бичээд өгчих гэтэл Н надад модоо бэлтгэсэн бол нөхөж бичиж өгч чадахгүй гэхээр нь би өөрсдөө учраас ол гэж хэлээд Н, Д, А нарыг уулзуулчихаад явсан. Би үдээс хойш Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын тамгын газрын гадаа зогсож байтал А гоожингоо бичүүлчихсэн гэж хэлээд явсан. Д хэдэн сарын хэдний өдөр мод бэлтгэсэн байсан эсэхийг би мэдэхгүй, ямартай ч гэсэн Их өлөнт гэх газраас мод хийж бэлдсэнийхээ дараа эрхийн бичиг авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.У-ын мэдүүлсэн: ...2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 22 цагаас дараа өдрийн 03 цаг хүртэл баталсан томилгооны дагуу цагдаагийн ахлах ахлагч Х.Б-тай эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэр хугацаанд 03 цаг болох гэж байсан санагдаж байна. Тухайн цаг хугацаанд доод “Петровис” шатахуун түгээх станцын ар талаар “Ирээдүй” сургууль руу өгсөх замд цэнхэр өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл мод тээвэрлэж явсныг зогсоож би бичиг баримтыг шалгахад тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон мод бэлтгэх, тээвэрлэх эрхийн бичиггүй байсан. Үүнийг тодруулж жолооч Б.Д-лээс асуухад бичиг баримт байхгүй гэж хэлсэн. Тиймээс уг тээврийн хэрэгслийг журмын хашаанд саатуулсан. Мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, эрхийн бичиг байхгүй гэж хэлсэн. Уг мод хуурай шинэс мод байсан бөгөөд хэдэн м3 болохыг мэдэхгүй байна. Архангай аймгийн Их Тамир сумаас мод бэлтгэж, тээвэрлэж явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Б-ы мэдүүлсэн: ...2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 22 цагаас дараа өдрийн 03 цаг хүртэл баталсан томилгооны дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байтал Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг “Жаст ойл” колонкын хажуу талд дэд ахлагч У-ын хамт тээврийн хэрэгсэлтэй явж байтал цэнхэр өнгийн “Портер” маркийн машин түлээ ачсан байдалтай, төв замаар доош уруудаж явсан. Бид араас нь яваад тээврийн хэрэгслийг зогсооход дэд ахлагч У бууж жолооч дээр очоод тээврийн хэрэгслийн гэрчилгээ, мод бэлтгэн, тээвэрлэсэн эрхийн бичиг зэргийг шалгахад тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй, ачиж яваа ачааны бичиг баримтгүй гэж хэлсэн. Би жолооч Длээс та яахаараа бичиг баримтгүй мод тээвэрлэж яваа юм бэ гэхэд Д мод бэлтгэх эрхийн бичиг авч амжаагүй ахаа намайг явуулчихаач гээд гуйгаад байсан. Д тухайн үед мод бэлтгэх эрхийн бичиггүй явсан. Тиймээс тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийж цагдаагийн байгуулагын мэдээллийн санд гэмт хэргийг бүртгүүлэн 5501030190000046 дугаар авч илтгэх хуудас бичсэн. Мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, авч амжаагүй гэж хэлсэн. Архангай аймгийн Их Тамир сумын төвд хамт түлээ бэлтгэсэн Баттулгаараа мод бэлтгэх эрхийн бичиг авах гэж ярьсан боловч мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй гэж хэлсэн байсан. Миний харснаар жолооч Д ганцаараа явсан. Мөн мод бэлтгэсэн гэмээр хөрөө сүх харагдаагүй. Хуурай шинэс мод байсан. Модыг Портер машины өргөнөөр тайрсан байсан, ямар нэгэн тайралт бол хийгээгүй байсан. Надад Д хэлэхдээ Архангай аймгийн Их Тамир сумын Эрдэнэтолгой баг Их өлөнт гэх газраас мод бэлтгэсэн гэж хэлсэн. Баттулга гэх залуутай хамт мод бэлтгэсэн талаараа хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Бы мэдүүлсэн:...Би өөрийн хүү Б.Дийг ямар хэрэгт холбогдон цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар мэднэ. Машинтай модонд яваад зөвшөөрөлгүй байж байгаад баригдсан гэсэн. Надад энэ хэргийн талаар сайн хэлээгүй. 47-78 АРА улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг хэний эзэмшлийн, хэний өмчийн тээврийн хэрэгсэл болох талаар би мэднэ. 2010 онд уг тээврийн хэрэгслийг М гэх Архангай аймгийн Их Тамир сумын гаралтай зулуугаас авч байсан юм. Би энэ машиныг өөрийн хүү Дд өгч байсан. Миний төрсөн хүүгийн өмчийн машин бөгөөд би уг машиныг 3,500,000 төгрөг бэлэн өгөөд М гэх залуугаас авсан. Энэ машин Дийн машин байгаа юм. Харин эзэмшигч нь М гэх хүн дээр гарч ирээд байдаг юм. Би татвар даатгалыг нь өөрөө төлдөг. Би энэ хүнийг Архангай аймгийн Өндөр Улаан, Их Тамир сумуудаар Улаанбаатар хотоор явдаг гэж сонссон, олон жилийн өмнөх асуудал болохоор би одоо Мөнхзаяаг хаана байдаг талаар мэдэхгүй, утасны дугаарыг мэдэхгүй байна. Миний хүү Д даруу төлөв ноомой хүн байгаа юм. Айлын 2 дахь хүүхэд бөгөөд эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр, 2 хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Би хуулийн зүйл заалтыг сонсоод албан ёсны гэрчийн мэдүүлгийг өгч байна. Энэ тээврийн хэрэгслийг би Мөнхзаяагаас 3,500,000 төгрөгөөр худалдан авч байсан. Тиймээс энэ машин хулгайнх биш, хулгайн тээврийн хэрэгсэл байсан бол уг машиныг цагдаагийн байгууллагаар хайлгах байсан нь тодорхой шүү дээ. Миний хүү сайхан сэтгэлтэй сайн хүү байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.М-гийн мэдүүлсэн: ...Би 2010 онд дээрх “Портер” маркийн тээврийн хэрэгслийг Б гэх настай хүнд зарж байсан. Б гэх ах энэ машиныг өөрийн хүүдээ авч өгч байгаа юм гэж надад хэлсэн. Энэ тээврийн хэрэгслийг 3,500,000 төгрөгийг бэлнээр зарж байсан. Харин би 47-78 АРА улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслээ өөрийн нэр дээрээс шилжүүлж чадалгүй өдийг хүрсэн. Энэ миний тээврийн хэрэгсэл биш юм. Би их завгүй хөдөө гадаагуур явдаг хүн байгаа юм, тэгээд сүүлдээ Б гэдэг хүнтэй холбогдож чадахгүй болсон. Харин би 2018 онд дээрх тээврийн хэрэгслийг Архангай аймгийн Их Тамир суанд явж байхыг харсан бөгөөд их муудсан авах юмгүй болсон байна лээ. Энэ миний машин биш учраас нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Нгийн мэдүүлсэн: Би тогтоолтой танилцлаа. Хүнд тус болж байна гээд би өөртөө ачаа үүрчихлээ гэж бодож байна. Надад хэцүү байна. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өглөө намайг ажлаа хийгээд байж байтал Д эхнэртэйгээ, Г гэх ахтай хамт орж ирсэн. Би тэгээд мод бэлтгэх эрхийн бичгийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт амьдардаг хүмүүст хийж өгөхгүй гэж хэлтэл надаас гуйгаад шалаад байхаар нь би 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөр хийж өгсөн. Тэгтэл уг эрхийн бичгийг авч гараад 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр болгоод өг гээд гуйгаад байхаар нь эх хувийг нь аваад засвар хийгээд өөрчлөөд өгсөн. Уг тогтоолыг би хүлээн зөвшөөрч байна. Би хүнд тус болох гэж байсан. Ямар нэгэн хувийн ашиг сонирхоп байгаагүй. Дийн эхнэрийн аав нь өнгөрөөд удаагүй байсан гээд гуйгаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 80-82 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Дийн мэдүүлсэн: ...Би тогтоолтой танилцлаа. Надад уг тогтоолтой холбоотой ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Би хууль бусаар мод бэлтгэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 109-111 хуу/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-06 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-08, 13, 18, 21 хуу/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 10-11 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12, 20 хуу/

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-15 хуу/

Мод бэлтгэх эрхийн бичиг /хх-ийн 16 хуу/

2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 60-61 хуу/

2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 122 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67 хуу/

2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 35 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71 хуу/

 Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 85, 117 хуу/ 

 Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 91, 114 хуу/ 

 Шүүгдэгч Б.Дийн хүсэлт /хх-ийн 140 хуу/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүх хуралдаанаар 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Их тамир сумын Хан-Өндөр багийн нутаг дэвсгэрт байрлах “Их өлөнт” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 47 ширхэг буюу 2.8325 метр куб мод бэлтгэн тээвэрлэж, байгаль орчинд 110.467.5 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Их тамир сумын Хан-Өндөр багийн нутаг дэвсгэрт байрлах “Их өлөнт” гэх газраас иргэн Б.Дд мод бэлтгэх эрхийн бичиг хийж өгсөн нь хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдэж, он, сарыг засварласан нөхцөл байдлууд тогтоогдсон ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Б.Д, Б.Н нар нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Б.Д нь 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Их тамир сумын Хан-Өндөр багийн нутаг дэвсгэрт байрлах “Их өлөнт” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 47 ширхэг буюу 2.8325 метр куб мод бэлтгэн тээвэрлэж, байгаль орчинд 110.467.5 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүх хуралдааны үед шинжлэн судалсан мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бат-Эрдэнийн мэдүүлсэн “Б.Д манай сумаас зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн байна. Ойн санд учирсан хохирлыг төлүүлнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Аийн мэдүүлсэн “2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр манай нөхөр Архангай аймгийн Их Тамир сум руу гэртээ түлээ авчрах гээд явсан. Тэгээд гоожингоо аваагүй явж байгаад цагдаад баригдсан байна лээ. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өглөө 09 цаг өнгөрөөгөөд Архангай аймгийн Их Тамир сумын төв рүү ойн байцаагч Н гэх залуу дээр очоод манай нөхөр бид 2 машинаа хураалгасан, мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй явсан, эрхийн бичиг бичээд өгчихвөл машинаа гаргачих юм шиг байна гэж хэлээд Н гэх ойн байцаагч залуугаар 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ойн гоожинг бичүүлсэн. Мод бэлтгэсэн өдрийн маргааш өдрөөр нь эрхийн бичиг бичүүлсэн. Би 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичиг авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Баттулгын мэдүүлсэн “би он, сар, өдрийг нь санахгүй байна, 2019 оны 08 дугаар сард Д өөрийнхөө 47-78 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Архангай аймгийн Их тамир сумын Хан-Өндөр багт байх манай гэрт ирсэн. Тэр манай гэрт ирэхдээ галын түлээгүй болсон гээд бид хоёр Дийн хөрөөгөөр мод унагасан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/, мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Гийн мэдүүлсэн “2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр намайг ажлаа хийж байтал хадам эгч Огийн хүүхэд А өөрийн нөхөртэйгээ зогсож байсан. А надад Г ахаа бид хоёр модтой ороод ирсэн, мод бэлтгэх эрхийн бичиг байгаль хамгаалагчаасаа аваад өг гэхээр нь би хамаатан Нтэй уулзаад энэ хоёр мод бэлтгэх эрхийн бичиг авна гэнэ, бичээд өгчих гэтэл Н надад модоо бэлтгэсэн бол нөхөж бичиж өгч чадахгүй гэхээр нь би өөрсдөө учраас ол гэж хэлээд Н, Д, А нарыг уулзуулчихаад явсан. Би үдээс хойш Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын тамгын газрын гадаа зогсож байтал А гоожингоо бичүүлчихсэн гэж хэлээд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Уын мэдүүлсэн “2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 22 цагаас дараа өдрийн 03 цаг хүртэл баталсан томилгооны дагуу цагдаагийн ахлах ахлагч Х.Бтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн цаг хугацаанд доод “Петровис” шатахуун түгээх станцын ар талаар “Ирээдүй” сургууль руу өгсөх замд цэнхэр өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл мод тээвэрлэж явсныг зогсоож би бичиг баримтыг шалгахад тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон мод бэлтгэх, тээвэрлэх эрхийн бичиггүй байсан. Үүнийг тодруулж жолооч Б.Д-лээс асуухад бичиг баримт байхгүй гэж хэлсэн. Тиймээс уг тээврийн хэрэгслийг журмын хашаанд саатуулсан. Мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, эрхийн бичиг байхгүй гэж хэлсэн. Уг мод хуурай шинэс мод байсан бөгөөд хэдэн м3 болохыг мэдэхгүй байна. Архангай аймгийн Их Тамир сумаас мод бэлтгэж, тээвэрлэж явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Б-ы мэдүүлсэн “2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 22 цагаас дараа өдрийн 03 цаг хүртэл баталсан томилгооны дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байтал Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг “Жаст ойл” колонкын хажуу талд дэд ахлагч У-ын хамт тээврийн хэрэгсэлтэй явж байтал цэнхэр өнгийн “Портер” маркийн машин түлээ ачсан байдалтай, төв замаар доош уруудаж явсан. Бид араас нь яваад тээврийн хэрэгслийг зогсооход дэд ахлагч У бууж жолооч дээр очоод тээврийн хэрэгслийн гэрчилгээ, мод бэлтгэн, тээвэрлэсэн эрхийн бичиг зэргийг шалгахад тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй, ачиж яваа ачааны бичиг баримтгүй гэж хэлсэн. Би жолооч Д-лээс та яахаараа бичиг баримтгүй мод тээвэрлэж яваа юм бэ гэхэд Д мод бэлтгэх эрхийн бичиг авч амжаагүй ахаа намайг явуулчихаач гээд гуйгаад байсан. Д тухайн үед мод бэлтгэх эрхийн бичиггүй явсан. Тиймээс тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийж цагдаагийн байгуулагын мэдээллийн санд гэмт хэргийг бүртгүүлэн 5501030190000046 дугаар авч илтгэх хуудас бичсэн. Мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, авч амжаагүй гэж хэлсэн. Архангай аймгийн Их Тамир сумын төвд хамт түлээ бэлтгэсэн Баттулгаараа мод бэлтгэх эрхийн бичиг авах гэж ярьсан боловч мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй гэж хэлсэн байсан. Модыг Портер машины өргөнөөр тайрсан байсан, ямар нэгэн тайралт бол хийгээгүй байсан. Надад Д хэлэхдээ Архангай аймгийн Их Тамир сумын Эрдэнэтолгой баг Их өлөнт гэх газраас мод бэлтгэсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Бы мэдүүлсэн “би өөрийн хүү Б.Д-ийг ямар хэрэгт холбогдон цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар мэднэ. Машинтай модонд яваад зөвшөөрөлгүй байж байгаад баригдсан гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53/, мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Нгийн мэдүүлсэн “2019 оны 02 дугаар сарын 25-ны өглөө намайг ажлаа хийгээд байж байтал Д эхнэртэйгээ, Г гэх ахтай хамт орж ирсэн. Би тэгээд мод бэлтгэх эрхийн бичгийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт амьдардаг хүмүүст хийж өгөхгүй гэж хэлтэл надаас гуйгаад шалаад байхаар нь би 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөр хийж өгсөн. Тэгтэл уг эрхийн бичгийг авч гараад 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр болгоод өг гээд гуйгаад байхаар нь эх хувийг нь аваад засвар хийгээд өөрчлөөд өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 80-82/, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр Б.Дийн гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “би хууль бусаар мод бэлтгэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 109-111/,  “би Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Их өлөнт гэх газраас мод бэлтгээд модоо ачаад 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шөнийн 03 цагийн орчим аймгийн төвд орж ирээд Петровис шатахуун түгээх колонкийн урд цагдаад баригдсан. Тухайн үед мод бэлтгэх зөвшөөрлийн бичиггүй байсан” гэх мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-06/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-08, 13, 18, 21/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12, 20/ зэрэг нотлох баримтуудаар,

шүүгдэгч Б.Н нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн “Их өлөнт” гэх газраас иргэн Б.Дийн хууль бусаар бэлтгэж тээвэрлэсэн модонд мод бэлтгэх эрхийн бичиг хуурамчаар үйлдэж, он сарыг засварласан гэмт хэрэг үйлдсэн нь: шүүх хуралдааны үед шинжлэн судалсан мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.А-ийн мэдүүлсэн “2019 оны 02 дугаар сарын 25-ны өглөө 09 цаг өнгөрөөгөөд Архангай аймгийн Их Тамир сумын төв рүү ойн байцаагч Н гэх залуу дээр очоод манай нөхөр бид 2 машинаа хураалгасан, мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй явсан, эрхийн бичиг бичээд өгчихвөл машинаа гаргачих юм шиг байна гэж хэлээд Н гэх ойн байцаагч залуугаар 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ойн гоожинг бичүүлсэн. Мод бэлтгэсэн өдрийн маргааш өдрөөр нь эрхийн бичиг бичүүлсэн. Би 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичиг авсан. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хийж өгсөн байх, би он, сарыг нь санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.О-ийн мэдүүлсэн “манай хүү хүнд гоожин бичиж өгсөн гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/, мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Гийн мэдүүлсэн “2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр намайг ажлаа хийж байтал хадам эгч О-гийн хүүхэд А өөрийн нөхөртэйгээ зогсож байсан. А надад Г ахаа бид хоёр модтой ороод ирсэн, мод бэлтгэх эрхийн бичиг байгаль хамгаалагчаасаа аваад өг гэхээр нь би хамаатан Нтэй уулзаад энэ хоёр мод бэлтгэх эрхийн бичиг авна гэнэ, бичээд өгчих гэтэл Н надад модоо бэлтгэсэн бол нөхөж бичиж өгч чадахгүй гэхээр нь би өөрсдөө учраас ол гэж хэлээд Н, Д, А нарыг уулзуулчихаад явсан. Би үдээс хойш Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын тамгын газрын гадаа зогсож байтал А гоожингоо бичүүлчихсэн гэж хэлээд явсан. Д хэдэн сарын хэдний өдөр мод бэлтгэсэн байсан эсэхийг би мэдэхгүй, ямартай ч гэсэн Их өлөнт гэх газраас мод хийж бэлдсэнийхээ дараа эрхийн бичиг авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Уын мэдүүлсэн “Тухайн цаг хугацаанд доод “Петровис” шатахуун түгээх станцын ар талаар “Ирээдүй” сургууль руу өгсөх замд цэнхэр өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл мод тээвэрлэж явсныг зогсоож би бичиг баримтыг шалгахад тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон мод бэлтгэх, тээвэрлэх эрхийн бичиггүй байсан. Үүнийг тодруулж жолооч Б.Длээс асуухад бичиг баримт байхгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Бы мэдүүлсэн: ...2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 22 цагаас дараа өдрийн 03 цаг хүртэл баталсан томилгооны дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байтал Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг “Жаст ойл” колонкын хажуу талд дэд ахлагч Уын хамт тээврийн хэрэгсэлтэй явж байтал цэнхэр өнгийн “Портер” маркийн машин түлээ ачсан байдалтай, төв замаар доош уруудаж явсан. Бид араас нь яваад тээврийн хэрэгслийг зогсооход дэд ахлагч У бууж жолооч дээр очоод тээврийн хэрэгслийн гэрчилгээ, мод бэлтгэн, тээвэрлэсэн эрхийн бичиг зэргийг шалгахад тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй, ачиж яваа ачааны бичиг баримтгүй гэж хэлсэн. Би жолооч Длээс та яахаараа бичиг баримтгүй мод тээвэрлэж яваа юм бэ гэхэд Д мод бэлтгэх эрхийн бичиг авч амжаагүй ахаа намайг явуулчихаач гээд гуйгаад байсан. Д тухайн үед мод бэлтгэх эрхийн бичиггүй явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр Б.Н-гийн гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “2019 оны 02 дугаар сарын 25-ны өглөө намайг ажлаа хийгээд байж байтал Д эхнэртэйгээ, Г гэх ахтай хамт орж ирсэн. Би тэгээд мод бэлтгэх эрхийн бичгийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт амьдардаг хүмүүст хийж өгөхгүй гэж хэлтэл надаас гуйгаад шалаад байхаар нь би 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөр хийж өгсөн. Тэгтэл уг эрхийн бичгийг авч гараад 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр болгоод өг гээд гуйгаад байхаар нь эх хувийг нь аваад засвар хийгээд өөрчлөөд өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 80-82/,  “намайг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ажил дээрээ ажлаа гүйцэтгээд байж байхад Б.Д, эхнэр А-ийн хамт өглөө 09 цагийн үед ирсэн. Тухайн үед модоо бэлдээд ирсэн, мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг бичээд өг гээд Г ахтай ирсэн. Би тухайн үед модоо бэлдээд ирсэн юм бол бичиг хийж өгөхгүй гэж нэг хэсэг гүрийсэн. Сүүлдээ Г ахыг гараад явахаар нь Б.Д-ийн эхнэр А гуйгаад байхаар нь би 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөр бичиг хийж өгсөн. Дараа нь дахиж орж ирээд он, сар, өдрийг нь 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр болгоод засаад өгөөч гээд гуйгаад байхаар он, сар, өдрийг нь 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр болгож засч өгсөн. Тухайн үед Б.Д-ийн хадам аав нь нас бараад удаагүй байхаар нь өвчин, зовлонтой байгааг нь бодоод мод бэлтгэх зөвшөөрлийн бичгээ засч өгсөн нь үнэн. Би ажлын туршлагагүй, өөрийнхөө хайхрамжгүй байдлаас болж үнэт цаасан дээр засвар хийснээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-15/, мод бэлтгэх эрхийн бичиг /хх-ийн 16/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч Б овогт Б-ы Д-ийг зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Б-гийн Н-г хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, засварласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Д-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  шүүгдэгч Б.Н-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Б.Д-ийн үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Д, Б.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Дийн ойн санд учруулсан 110.467 төгрөг 5 мөнгөний хохирлыг гурав нугалж 331.402 төгрөг 5 мөнгийг гаргуулан Архангай аймгийн Ихтамир сумын төрийн санд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 24 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Дийн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий ....... АРА улсын дугаартай автомашины үнээс Ихтамир сумын төрийн санд 331.402 төгрөг 5 мөнгийг төлж, үлдсэн 168.599 төгрөгийг, мөн 110467.5 төгрөгийн үнэлгээ бүхий 2.8325 м3 мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 60.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг цахилгаан хөрөө зэргийг хурааж, улсын төсөвт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Архангай аймгийн Прокурорын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 24 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолд Б.Д-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 47-78 АРА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэхээр заасан, 2007 оны 02 дугаар сарын 02-ны өдөр бичигдсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээнд 47-78 АРА автомашин гэж бичигдсэн байгаа боловч хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд  хэргийн газарт мод ачсан ..... АРА дугаартай хөх өнгийн Портер маркийн автомашины зураг авагдсан, хавтаст хэргийн 58 дугаар хуудсанд 37-78 АРА автомашинаар тээвэрлэсэн модны үнэлгээ гаргуулсан, шүүгдэгч Б.Д “миний мод тээвэрлэсэн тээврийн хэрэгсэл ....... АРА дугаартай Портер маркийн автомашин мөн” гэж мэдүүлсэн байх тул ......... АРА улсын дугаартай Портер маркийн автомашиныг хурааж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.  

Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул  тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                        ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Б овогт Б-ы Д-ийг зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Б-гийн Н-г хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, засварласан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай. 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нг мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх хасах ялыг уг ял оногдуулсан үеэс тоолсугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тооцож 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгч Б.Нд оногдуулсан 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 112.500 /нэг зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөгөөр тооцож 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Б.Н нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Дийн ойн санд учруулсан 331.402 төгрөг 5 мөнгийг гаргуулан Архангай аймгийн Ихтамир сумын төрийн санд олгосугай. 

 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 24 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Дийн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 37-78 АРА улсын дугаартай автомашины үнээс Ихтамир сумын төрийн санд 331.402 төгрөг 5 мөнгийг төлж, үлдсэн 168.599 төгрөгийг, мөн 110.467 төгрөг 5 мөнгөний үнэлгээ бүхий 2.8325 м3 мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 60.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг цахилгаан хөрөө зэргийг хурааж улсын төсөвт оруулсугай. 

 8. Шүүгдэгч Б.Н, Б.Д нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Н нь бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, түүний өмгөөлөгч, хохирогч өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 10. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н, Б.Д нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ